Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 11 сарын 02 өдөр

Дугаар 2023/ШЦТ/856

 

                                      

 

                            

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Нямдаваа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ганзаяа,

улсын яллагч Г.*******эрэл,

хохирогч Ө.-э,

шүүгдэгч Н.******* (өөрөө өөрийгөө өмгөөлж) нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар ******* дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.*******т холбогдох эрүүгийн 2305000001750 дугаартай хэргийг 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ******* оны 11 дүгээр сарын 19-нд төрсөн, 57 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, уул уурхайн нэвтрэгч мэргэжилтэй, “******* *******” ХХК-д харуул ажилтай, ам бүл 1, ******* дүүргийн ******* дугаар хороо, Цоглог хотхоны ******* дугаар байрны ******* тоотод оршин суух, урьд ******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 81 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******5 дугаар зүйлийн *******5.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сар хорих ял шийтгэж, уг ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 20******* оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 291 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн, овогт ийн ******* (Регистрийн дугаар: 65111910).

Холбогдсон гэмт хэргийн талаар (яллах дүгнэлтэд бичигдсэнээр):

Шүүгдэгч Н.******* нь 2023 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр ******* дүүргийн ******* дугаар хороо, Цоглог хотхоны ******* дугаар байрны 4 давхарт Ө.-этэй үл ялих зүйлээс шалтгаалан маргалдаж, түүний зүүн гарын хурууг хутгаар зүсэж, эрүүл мэндэд нь зүүн сарвууны дунд хуруунд хоёр тооны зүсэгдсэн шарх, цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Н.******* нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр гаргасан тул түүнд холбогдох хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэсэн болно.

Шүүх хуралдаанд шүүгдэгч Н.******* мэдүүлэхдээ: “...Гэртээ орох гээд лифтэнд суух гэж байгаад хохирогчтой үл ялих зүйлээс болж маргаан үүссэн. Би нэг удаа зүүн гараараа цохисон. Залуу хүн намайг боогоод алах юм байна гэж айгаад хутгаа гаргаж ирээд гарыг нь зүссэн. *******э хутгыг ажил дээрээ мах мөлжих гээд өмнөх өдөр нь худалдаж авсан байсан. Уг гэмтлийг учруулснаа хүлээн зөвшөөрч байна. Хохирол төлбөрийг төлнө, хохирогчоос уучлалт гуйж байна” гэв.

Шүүх хуралдаанд хохирогч Ө.-э мэдүүлэхдээ: “...2023 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр 13 цагийн үед гэр рүүгээ орох гээд лифт хүлээгээд байж байсан. Лифтнээс хоёр хүүхэд буух гэж байхад энэ хүн урдаас нь дайраад байсан. Тэгээд лифтэн дотор маргалдсан. Би шүүгдэгчийг боосон, цохисон зүйл байхгүй. Тухайн үед энэ хүн 4 давхарт буугаад намайг цохиод авсан. Би цохиулсны дараа одоо больё гэсэн, камерын бичлэгт байгаа. Шүүгдэгч миний хурууг зүсэхээр нь цагдаа дуудсан. Тэгэхэд утас шүүрч аваад шидсэн. Гар утасны засварын *******5,000 төгрөг, ажилгүй байсан хугацааны цалин 1,733,200 төгрөг, шинжилгээ хийлгэсэн 315,000 төгрөг, нийт 2,333,200 төгрөг нэхэмжилж байна” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

Хохирогч Ө.-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2023 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр 15 цагийн үед ажлаа тараад гэртээ орох гээд ******* дүүргийн ******* дугаар хороо, Цоглог хотхоны ******* дугаар байрны орцонд лифтэнд орох гээд хүлээгээд зогсож байтал миний хажууд нэг үл таних эрэгтэй хүн байсан. Лифт ирж зогсоод дотроос нь хоёр хүүхэд буух гэхэд тэр залуу өөдөөс нь хүнээ буулгахгүй суух гээд дайраад байхаар нь би наад хүүхдүүдээ гаргачихаад суугаач ээ гэх шаардлага тавьсан чинь тэр залуу чамд ямар хамаатай юм бэ, чамайг ална гээд тэгээд бид хоёр лифтэнд суугаад дээшээ явж байтал лифтнээс буугаад үзье гээд 4 давхарт бид хоёр буугаад тэр залуу шууд миний эрүү рүү цохиод авсан. Тэгээд миний зэвүү хүрээд алив алаадах намайг, яаж хүн алахыг чинь харья гэтэл тэр залуу цүнхнээсээ хутга гаргаж ирээд миний хурууг зүссэн” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 09 дүгээр хуудас),

Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн “...тус бичлэгийн 11 дэх секундэд лифтэнд саарал өнгийн саравчтай малгайтай, саарал өнгийн футболктой, хүзүүндээ улаан хүрэн өнгийн цамц тохсон, хар өнгийн өмд өмссөн хүн, хар өнгийн саравчтай малгайтай, цэнхэр өнгийн футболктой, хар өнгийн өмд өмссөн, хар өнгийн үүргэвч үүрсэн хүнийг гараараа түлхэж байсан нь харагдана. 12 дахь секундэд Цоглог хотхоны лифтэн дотор хар өнгийн саравчтай малгайтай, цэнхэр өнгийн футболктой, хар өнгийн өмд өмссөн, хар өнгийн үүргэвч үүрсэн хүн саарал өнгийн саравчтай малгайтай, саарал өнгийн футболктой, хүзүүндээ улаан хүрэн өнгийн цамц тохсон, хар өнгийн өмд өмссөн хүнийг гараараа цохиж байгаа харагдана. 12 дахь секундэд Цоглог хотхоны лифтэн дотор хоёр хүн хоорондоо барьцалдаж байх ба бичлэгийн 33 дахь секундэд лифтнээс гарч явж байгаа нь тодорхой бичигдсэн байлаа. ...2 дахь бичлэгийг нээж үзэхэд уг бичлэгийн 00:30 дахь секундэд цэнхэр цамцтай, хар малгайтай, хар өмдтэй эрэгтэй хүн цүнхнээсээ гаргаж ирсэн хутгаараа ягаан цамцтай хүн рүү хутгатай гараараа далайгаад гэмтэл учруулсан харагдана” гэсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 50-53 дугаар хуудас),

Нийслэлийн шүүх шинжилгээний газрын шинжээчийн 11557 дугаартай: “...Ө.-ийн биед зүүн сарвууны дунд хуруунд хоёр тооны зүсэгдсэн шарх, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн 2 удаагийн үйлчлэлээр, тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 15-16 дугаар хуудас),

Хохирогч Ө.-ийн хохирол төлбөр нэхэмжилсэн баримтууд,

Шүүгдэгч Н.*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Би тогтоолыг бүрэн уншиж танилцлаа, хүлээн зөвшөөрч байна. Тогтоолтой холбоотой санал хүсэлт байхгүй. Би -э гэх хүний хохирлыг нь барагдуулна” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 27 дугаар хуудас),

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд: Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 36 дугаар хуудас), шийтгэх тогтоолын хуулбарууд (хавтаст хэргийн 39-40, 42-43 дугаар хуудас), иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 45 дугаар хуудас), тээврийн хэрэгслийн лавлагаа (хавтаст хэргийн 46 дугаар хуудас), эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа (хавтаст хэргийн 47 дугаар хуудас), иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 48 дугаар хуудас), гэрлэсний бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 49 дүгээр хуудас) зэрэг болно.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар

Улсын яллагч “шүүгдэгч Н.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах” дүгнэлт гаргасан ба шүүгдэгч гэм буруугийн талаар маргаагүй болно.

Шүүгдэгч Н.******* нь 2023 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр ******* дүүргийн ******* дугаар хороо, Цоглог хотхоны ******* дугаар байрны 4 давхарт Ө.-этэй үл ялих зүйлээс шалтгаалан маргалдаж, улмаар түүний зүүн гарын хурууг хутгаар зүсэж, эрүүл мэндэд нь зүүн сарвууны дунд хуруунд хоёр тооны зүсэгдсэн шарх, цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт хохирогч Ө.-ийн мэдүүлэг, Нийслэлийн шүүх шинжилгээний газрын шинжээчийн 11557 дугаартай дүгнэлт, шүүгдэгч Н.*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хутга зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул шүүх эдгээр баримтуудыг хууль ёсны, үнэн зөв гэж үнэлсэн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах байдлаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд бусдын эрүүл мэндэд Гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтлийг санаатайгаар учруулсан идэвхтэй үйлдэл байдаг.

Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д “гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан” тохиолдолд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарахаар заасан тул хохирогч Ө.-ийн биед учирсан зүүн сарвууны дунд хуруунд хоёр тооны зүсэгдсэн шарх, цус хуралт гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэсэн шинжээч эмчийн 11557 дугаартай дүгнэлт үндэслэлтэй, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн үндсэн шинж хангагдсан гэж үзнэ.

Хохирогч Ө.-ийн эрүүл мэндэд учирсан, шинжээчийн дүгнэлтэд нэрлэн заасан гэмтэл бүхий хөнгөн хохирол нь шүүгдэгч Н.*******ийн гэм буруутай үйлдэл болох хутгаар зүссэнээс үүссэн шууд шалтгаант холбоо тогтоогдож байна.

Шүүгдэгч Н.******* өөрийн хууль бус үйлдлийн улмаас учирч болох хохирол, хор уршгийг ухамсарлан ойлгож, түүнийг хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

Иймд шүүгдэгч Н.*******ийн бусдын биед халдан хутгаар зүсэж, эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул шүүгдэгчийн гэм буруугийн талаарх улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, дээрх зүйл, хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд шүүх тогтоол гаргахдаа нэхэмжлэлийг түүний үндэслэл, хэмжээний нотлогдсон байдлыг харгалзан шийдвэрлэх талаар хуульчилсан.

*******э гэмт хэргийн улмаас хохирогч Ө.-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд тэрээр шүүх хуралдаанд “гар утас засварын *******5,000 төгрөг, ажилгүй байсан хугацааны цалин 1,733,200 төгрөг, шинжилгээ хийлгэсэн 315,000 төгрөг, нийт 2,333,200 төгрөг нэхэмжилнэ” гэсэн хүсэлтээ холбогдох баримтын хамт гаргасан болно.

Шүүх хохирогчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас ажилгүй байсан хугацааны цалин гэж нэхэмжилсэн 1,733,200 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Учир нь хохирогчийн шүүхэд гаргаж өгсөн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, хохирогчийн эзэмшлийн Хас банкны 5000695920 дугаартай дансны хуулга, “Рөүдвэй констракшн” ХХК-ийн тодорхойлолт зэрэг баримтуудаар хохирогч Ө.-э нь ажилгүй байсан гэх хугацааны цалин хөлсөө хэвийн авсан болох нь тогтоогдож байна.

Харин гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан гэм хорын хохирол болох гар утас засах *******5,000 төгрөг, шинжилгээ хийлгэсэн 315,000 төгрөг, нийт 600,000 төгрөгийг шүүгдэгч Н.*******аас гаргуулж, хохирогч Ө.-эд олгохоор шийдвэрлэв.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Шүүгдэгч Н.******* хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Улсын яллагч шүүгдэгч Н.*******т оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 сар 20 хоногийн хугацаагаар ******* дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах” дүгнэлт гаргасан болно.

Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэх учиртай.

Шүүгдэгч Н.*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй болно.

Шүүх шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэм буруугийн талаар маргаагүй зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.*******ийг 2 (хоёр) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж, зорчих эрхийг хязгаарлах ялын хугацаанд эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух ******* дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэх нь түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирно гэж дүгнэв.

Хэрэв шүүгдэгч Н.******* зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, түүнд оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын хэрэгжилтэд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгав.

Бусад асуудлаар

*******э хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн нийт 17,7 см урттай, ажлын хэсэг нь 6,7 см урт, хар иштэй 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгуулахаар тус шүүхийн эд мөрийн баримт устгах комисст шилжүүлж, 1 ширхэг CD (Си Ди)-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч Н.******* баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлийн 1, 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 2, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч овогт ийн *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.*******ийг 2 (хоёр) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялын хугацаанд шүүгдэгч Н.*******ийг эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух ******* дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэж, түүнд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.******* зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.*******аас 600,000 (зургаан зуун мянга) төгрөгийг гаргуулж, хохирогч Өөдөөгийн -э (регистрийн дугаар: АМ85020916)-д олгосугай.

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн нийт 17,7 см урттай, ажлын хэсэг нь 6,7 см урт, хар иштэй 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгуулахаар тус шүүхийн эд мөрийн баримт устгах комисст шилжүүлэхийг шүүгчийн туслах Д.Алтанбаганад даалгасугай.

7.*******э хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн 1 ширхэг CD (Си Ди)-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч Н.******* баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй болохыг тус тус дурдсугай.

8.Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардаж авснаас, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

9.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.*******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Н.НЯМДАВАА