| 2020 оны 03 сарын 31 өдөр | Дугаар 153/ШШ2020/00198 | Жаргалант сум | МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар нэхэмжлэгч: Ховд аймгийн Мянгад сумын Баянбулаг багт оршин суух, Ханднар овогт Ш.Д /ПЗ68122001/-ийн нэхэмжлэлтэй, ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хүлээн авч, 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдөр 153/2020/00150/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв. Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Золзаяа, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Нямсүрэн нар оролцлоо. ТОДОРХОЙЛОХ нь: Нэхэмжлэгч Ш.Должинсүрэн нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ширнэн овогтой Должинсүрэн миний бие нь 1968 оны 12 дүгээр 20-ны өдөр Ховд аймгийн Мянгад сумын Баянбулаг багт Ширнэнгийн 4 дэх охин болж төрсөн. Бага насаа эцэг эхийн гар дээр өнгөрөөж 1975 онд Мянгад сумын 10 жилийн сургуульд орж 1978 онд бага сургуулиас гарсан. 1984 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хөдөлмөрийн насанд хүрч аав ээжийн хамт хоньчноор 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ажилласан тул өндөр насны тэтгэвэрт гарах тухайн үеийн хөдөлмөрийн дэвтрийг баримт болгон хамт ажиллаж байсан хоёр хүний тодорхойлолтыг хавсаргав. Иймд миний 1984 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ажиллсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Нямсүрэн нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Ш.Должинсүрэн нь Ховд аймгийн Мянгад сумын Баянбулаг бригадад Ширнэнгийн 4 дэх охин болж 1968 онд мэндэлсэн. 1975 онд Ховд аймгийн Мянгад сумын 8 жилийн сургуульд элсэн орж 1982 онд 8 дугаар анги төгсөж ар гэрийн гачигдлын улмаас цаашид сургуульд сураагүй....Иймд Ш.Должинсүрэнг Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн Баянбулаг бригадад 1984 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү....гэв. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь: Нэхэмжлэгч Ш.Должинсүрэн нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байна. Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Нямсүрэн нь нэхэмжлэлийн шаардлагыг Ш.Должинсүрэнгийн Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн Баянбулаг бригадад 1984 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох гэж тодруулав. Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв. Нэхэмжлэгч Ш.Должинсүрэн нь Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн Баянбулаг бригадад 1984 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан болох нь 1984 оны 6 дугаар сарын 15-ны өдөр нээсэн Ш.Дгийн хөдөлмөрийн дэвтэр, Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн даргын 1986 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн 1 дүгээр Ажилд шинэчлэн томилох тухай тушаалын хуулбар, гэрч Н.Сандагдоржийн ....Ш.Должинсүрэн нь 1965 оны могой жилтэй. Намайг цэргйин албанд татагдаад явахад Ш.Должинсүрэн нь Ховд аймгийн Мянгад сумын Ерөнхий боловсролын сургуулийн 6 дугаар ангид сураад, сургуулийн дотуур байранд байдаг байсан. Намайг 1983 онд цэргийн албанаас халагдаж ирэх үед Ш.Должинсүрэн нь аав Р.Ширнэн, эгч Баттогтохтой хамт Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн 2 дугаар бригадад мал маллаж байсан. Ш.Должинсүрэн нь 1986, 1987 оны үед Цэнд-Аюушийн Агваандоржтой гэр бүл болсон. Ингээд Ш.Должинсүрэн нь нөхрийнхөө хамт 1991 онд нэгдэл тарах хүртэл мал малласан.... гэх мэдүүлэг, гэрч Б.Мөнхөөгийн ....Ш.Должинсүрэн нь 1968 оны хавар айлын 4 дэх хүүхэд болж төрсөн. Ш.Должинсүрэнгийн аавыг Равжаагийн Ширнэн гэдэг....Ш.Должинсүрэн нь 1984 онд хөдөлмөрийн насанд хүрч, Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн гишүүн болсноор аав Р.Ширнэн, ах, эгч дүү нарынхаа хамт маллаж байсан. Ш.Должинсүрэн нь 1988 онд Цэнд-Аюушийн Агваандоржтой гэр бүл болж, Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн малыг 1990 он хүртэл малласан.... гэх мэдүүлгээр тогтоогдож байх тул дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ. /хх-ийн 21-31, 36, 37-38, 39-41 дугаар тал/ Харин нэхэмжлэгч 1984 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 16 насанд хүрсэн байх бөгөөд гэрч Б.Мөнхөөгийн ....Ш.Должинсүрэн нь 1984 онд хөдөлмөрийн насанд хүрч, Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн гишүүн болсноор аав Р.Ширнэн, ах, эгч дүү нарынхаа хамт маллаж байсан.... гэх мэдүүлгээр нэхэмжлэгч нь 16 насанд хүрснээс эхлэн Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн Баянбулаг бригадад малчнаар ажиллаж эхэлсэн болох нь тогтоогдож байна. Иймд нэхэмжлэгчийн Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн Баянбулаг бригадад 1984 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1984 оны 12 дугаар сарын 19-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ Ш.Должинсүрэн нь Ажилласан жил, тэтгэвэрийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуульд заасны дагуу 1990 оноос 2000 оны хооронд ажилласан жил, тэтгэвэрийн даатгалын шимтгэл нөхөн тооцуулсан талаарх 1611000270 дугаартай Баталгаажилтын хуудасны нотариатаар гэрчлүүлсэн хуулбар хэрэгт авагдсан болно. /хх-ийн 9 дүгээр тал/ Хавтаст хэргийн 7-8 дугаар хуудсанд авагдсан иргэн Б.Мөнхөө, Н.Сандагдорж нарын тодорхойлолт нь хуульд заагаагүй, нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн байх тул дээрх баримтуудыг нотлох баримтанд үнэлээгүй болохыг дурдлаа. Нэхэмжлэгч Ш.Должинсүрэнгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Ханднар овогт Ш.Д /ПЗ68122001/-ийн Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн Баянбулаг бригадад 1984 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож, Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн Баянбулаг бригадад 1984 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1984 оны 12 дугаар сарын 19-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг хэрэгсэхгүй болгосугай. 2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Ш.Должинсүрэнгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй 3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай. ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОЮУНЖАРГАЛ |