Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 10 сарын 19 өдөр

Дугаар 2023/ШЦТ/824

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Нямдаваа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Есөн-*******э, улсын яллагч Д.*******эбаяр, шүүгдэгч М.*******-*******э (өөрөө өөрийгөө өмгөөлж) нарыг оролцуулан тус шүүхийн “Б” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 23050000015******* дугаартай хэргийг 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1998 оны 07 дугаар сарын 15-нд ******* аймгийн ******* суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, дээд боловсролтой, газрын тосны инженер мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 2, найзын хамт ******* дүүргийн ******* дүгээр хороо, ******* наран хотхоны ******* байрны ******* тоотод түр оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, овогт ын *******-*******э (Регистрийн дугаар: ).

Шүүгдэгч М.*******-*******э нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч М.*******-*******э Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр гаргасан тул түүнд холбогдох хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэсэн болно.

Гэм буруугийн талаар

Шүүгдэгч М.*******-*******э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 07 дугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө Баянгол дүүргийн ******* дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Лазер” баарны гадна үл ялих зүйлээр шалтаглан маргалдсаны улмаас Ж.ийн нүүрэн тус газарт цохиж, түүний эрүүл мэндэд эрүүний зүүн булангийн араа шүдний ёзоор дайрсан зөрүүтэй хугарал, зөөлөн эдийн няцрал, зүүн дээд 1 дүгээр шүдний хугарал, уруул, хүзүү, цээж, зүүн мөрөнд цус хуралт гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

хохирогч Ж.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Баарнаас гараад байж байтал *******эбатад цохиулсан одоо эмнэлэгт байгаа залуу миний нүүр лүү цохих шиг болсон, тэгээд хэсэг зуур ухаан балартаад өндийхөд өвдөг дээрээ сөхөрсөн байдалтай байсан. Тэгсэн чинь тэр залуу хүрч ирээд миний нүүр лүү алгадаад цохиод байсан. Тэгээд намайг цохиод байхаар нь *******эбатын уур хүрээд хар цамцтай одоо эмнэлэгт байгаа залууг гараараа цохисон чинь нөгөө залуу нь ухаан алдаж унасан. Тэгсэн чинь *******эбат руу цагаан майктай залуу дайраад дээр нь гарсан байсан” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн *******-37 дугаар хуудас),

гэрч Б.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Миний санаж байгаагаар сүүлд цохиулаад толгойгоороо савж унадаг залуу гадаа маргалдсан хоёр залуу руу дайраад цохиж аваад байсан. Нэг залууг нь бол тэр залуу нэлээн хэд цохисон” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 57, 59 дүгээр хуудас),

гэрч А.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Хар өнгийн саравчтай малгайтай, хар өнгийн цамцтай залуу орилоод байхаар нь *******-*******э нүүр лүү нь нэг удаа алгадсан” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 62-63 дугаар хуудас),

хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн “...хар шорттой, хар футболктой М.*******-*******э нь цагаан футболк, хар өмдтэй Ж.ийг баруун гараараа толгой руу нь цохиж унагаж буй дүрс, М.*******-*******э нь дахин баруун гараараа Ж.ийг цохиж буй дүрс“ гэсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 26-31 дүгээр хуудас),

Б.*******эбатын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...Гадаа байхад хар футболктой залуу ийн нүүр лүү баруун гараараа нэг удаа цохиход газарт унасан. Тэр залуу нэг найзтайгаа над руу дайраад ирсэн, тэгэхээр нь би зодолдохгүй гээд хойшоо ухарсан. Тэгсэн чинь тэр залуу буцаж очоод цохиулаад дөнгөж босоод өвдөг дээрээ сууж байсан ийг ахиж нүүр лүү нь гараараа цохисон, тэгээд намайг дахиж зодох гээд хүрээд ирсэн, би зодолдохгүй гээд дахиад хойшоо ухарсан. Тэр хар футболктой залуугийн найз нь болио гэж хэлээд салгах гээд хамт явж байсан. Тэр залуутай юм яриад буцаад рүү алхаад очсон чинь хар футболктой залуу ийг гараараа цохиод дахиад цохих гээд гараа далайсан, тэгэхээр нь би найзыгаа өмөөрөөд хар футболктой залуугийн нүүр лүү баруун гараараа нэг удаа цохисон” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 8-9 дүгээр хуудас),

Нийслэлийн шүүх шинжилгээний газрын шинжээчийн 2023 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 9703 дугаартай “...Ж.ийн биед эрүүний зүүн булангийн араа шүдний ёзоор дайрсан зөрүүтэй хугарал, зөөлөн эдийн няцрал, зүүн дээд 1 дүгээр шүдний хугарал, уруул, хүзүү, цээж, зүүн мөрөнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Зүүн араа шүдний ёзоор дайрсан хугарал гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги 5% алдагдуулна. Учирсан гэмтэл нь шинэ гэмтэл байна” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 124-125 дугаар хуудас),

шүүгдэгч М.*******-*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...Баарнаас гараад юу болсон талаар би огт санахгүй байгаа. ...бичлэгтэй холбоотой асууж тодруулах зүйл байхгүй. Бичлэг дээр би нэг залууг нүүр лүү нь цохиж унагаад дахин нүүр лүү нь цохиж байна лээ” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 18-19 дүгээр хуудас) зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

Дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байна.

Шүүгдэгч М.*******-*******э нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал буюу шүүгдэгч М.*******-*******ийн гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Ж.ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан бөгөөд тэрээр “...М.*******-*******э нь миний хохирлыг барагдуулсан тул миний бие хохирол байхгүй. Миний бие гомдолгүй тул уг хэргийг яаралтай шийдэж өгнө үү” гэсэн тайлбар (хавтаст хэргийн *******5 дугаар хуудас) бичгээр үйлдэж, нотариатаар гэрчлүүлсэн байх тул шүүгдэгч М.*******-*******ийг хохирогчид төлөх төлбөргүй гэж үзэв.

Энэ хэргийн шүүгдэгч М.*******-*******ийн эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэж Б.*******эбатыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан, мөрдөн шалгах ажиллагаа явуулсан байх ба прокуророос “Б.*******эбат нь М.*******-*******ийн хууль бус довтолгоо төгсөөгүй, үргэлжилж байх явцад довтолгоог таслан зогсоох зорилгоор түүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийн шинжтэй үйлдлийг гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал буюу аргагүй хамгаалалт хийсэн” гэж дүгнэж, түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хариуцлагын талаар

Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч М.*******-*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял шийтгэж, торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоов.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн 1 ширхэг CD (Си Ди)-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч М.*******-*******э баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 7, 8 дахь хэсэг, *******.2, *******.3, *******.6, *******.7, *******.8, *******.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч овогт ын *******-*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.*******-*******ийг 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг журамлан шүүгдэгч М.*******-*******эд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.*******-*******э торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн 1 ширхэг CD (Си Ди)-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч М.*******-*******э нь баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, хохирогчид төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

7.Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш ******* хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8.Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.*******-*******эд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Н.НЯМДАВАА