| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэдэвдоржийн Оюун-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 153/2020/00267/И |
| Дугаар | 00277 |
| Огноо | 2020-04-23 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 04 сарын 23 өдөр
Дугаар 00277
| 2020 оны 04 сарын 23 өдөр | Дугаар 153/ШШ2020/00277 | Ховд аймаг |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Оюун-Эрдэнэ би,
нэхэмжлэгч: Ховд аймгийн Мөнххайрхан сумын Сэнхэр багт байрлах, Ховд аймгийн Мөнххайрхан сумын Засаг дарга /../-ын нэхэмжлэлтэй,
хариуцагч: Ховд аймгийн Мөнххайрхан сумын Сэнхэр багт оршин суух, Хорхон овогт Эын Ч /.../-д холбогдох,
сум хөгжүүлэх сангаас олгосон зээлийн гэрээний үлдэгдэл төлбөр 662,263 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 3 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, 2020 оны 3 дугаар сарын 25-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ховд аймгийн Мөнххайрхан сумын Засаг дарга шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Сум хөгжүүлэх сангийн хөрөнгөөр жижиг дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэх блок хийх зориулалтаар 2015 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр сумын Засаг даргатай гэрээ байгуулан 1,000,000 /нэг сая/ төгрөгийн зээл авч, 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр зээлийн эргэн төлөлтийг хийж дуусгахаар гэрээнд тусган, гэрээ байгуулсан. Э.Ч нь эргэн төлөлт 2015 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 300,000 төгрөг, 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр 3,000,000 төгрөг, 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр 400,000 төгрөг нийт 1,000,000 төгрөг төлөхөөр байсан. 2016 оны хүүгийн зөрүү 16,534 төгрөг, зээлийн гэрээний 2.4-д заасны дагуу 360,000 төгрөгийн алданги тооцон нийт 1,376,534 төгрөг төлөхөөр байна. Үүнээс 2017 оны 03 дугаар сарын 21-нд эвлэрүүлэн зуучлагчийн дэмжлэгтэйгээр байгуулсан эвлэрлийн гэрээнд 714,271 төгрөг төлөхөөр гэрээ байгуулсныг нийт төлбөрөөс хасч 662,263 төгрөг төлөхөөр байна. Иймд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулж Э.Чгээс 662,263 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Э.Ч нь тус шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие нь Ховд аймгийн Мөнххайрхан сумын Засаг даргын тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага болох 662,263 төгрөг төлөхөө хүлээн зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ховд аймгийн Мөнххайрхан сумын Засаг дарга нь Э.Чд холбогдуулан сум хөгжүүлэх сангаас олгосон зээлийн гэрээний үлдэгдэл төлбөр 662,263 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Э.Ч нь нэхэмжлэлийн шаардлага болох сум хөгжүүлэх сангаас олгосон зээлийн гэрээний үлдэгдэл төлбөр 662,263 төгрөгийг Ховд аймгийн Мөнххайрхан сумын Засаг даргын Тамгын газрын Сум хөгжлүүлэх сангийн дансанд төлөхийг зөвшөөрсөн тайлбарыг тус шүүхэд бичгээр ирүүлсэн байх бөгөөд хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Ховд аймгийн Мөнххайрхан сумын Засаг дарга нь улсын тэмдэгтийн хураамжид 20,444 төгрөг төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар 662,263 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 20,444 төгрөгийн тал хувь болох 10,222 төгрөгийг хариуцагч Э.Чгээс гаргуулан улсын орлогод оруулахаар тогтов.
Хариуцагч Э.Ч нь энэ захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдлаа.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Ховд аймгийн Мөнххайрхан сумын Засаг даргын нэхэмжлэлтэй, хариуцагч Э.Чд холбогдох, сум хөгжүүлэх сангаас олгосон зээлийн гэрээний үлдэгдэл төлбөр 662,263 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Э.Ч нь нэхэмжлэлийн шаардлага болох 662,263 төгрөгийг Ховд аймгийн Мөнххайрхан сумын Засаг даргын Тамгын газрын Сум хөгжлүүлэх сангийн дансанд төлөхийг хүлээн зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Ховд аймгийн Мөнххайрхан сумын Засаг дарга нь улсын тэмдэгтийн хураамжид 20,444 төгрөг төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар 662,263 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 20,444 төгрөгийн тал хувь болох 10,222 төгрөгийг хариуцагч Э.Чгээс гаргуулан улсын орлогод оруулсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.ОЮУН-ЭРДЭНЭ