| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Оюунжаргал |
| Хэргийн индекс | 153/2020/00169/И |
| Дугаар | 00203 |
| Огноо | 2019-03-31 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 03 сарын 31 өдөр
Дугаар 00203
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар,
нэхэмжлэгч: Ховд аймгийн Манхан сумын Ботгон багт оршин суух, Оросоо овогт Б.О / /-ийн нэхэмжлэлтэй,
ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдөр 153/2020/00169/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Ням-Адъяа, нэхэмжлэгч Б.О нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч .Б.О нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:...Би 1968 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Ховд аймгийн Мөст сумын Давст багт Балжиннямын 6 дахь охин болж төрсөн. Ховд аймгийн Мөст сумын найман жилийн дунд сургуульд 1975 онд 1 дүгээр ангид орж, 1983 онд 8 дугаар ангиа төгссөн. Говь Алтай аймгийн Шарга суманд Техник мэргэжлийн сургуульд 1984-1986 онд суралцаж трактор бороожуулагчийн анги төгссөн.
1986 оны 07 дугаар сарын 16-наас 1994 оны 12 дугаар сарын 30-н хүртэл ажиллаж байсан. 1988 онд Долгор овогтой Хашхүүтэй гэр бүл болж 5 хүүхэд төрүүлж өсгөсөн.
.....Иймд намайг Ховд аймгийн Манхан сумын Гурван сэнхэрийн станцад 1986 оны 7 дугаар сарын 16-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг дуустал жимсчин, ногоочноор ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү....гэв.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.О нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байна.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.Б.О нь нэхэмжлэлийн шаардлагаа Ховд аймгийн Манхан сумын Гурван сэнхэрийн станцад 1986 оны 7 дугаар сарын 16-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг дуустал жимсчин, ногоочноор ажиллаж байсан байдлыг тогтоолгох гэж тодруулав.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч .Б.О нь Ховд аймгийн Манхан сумын Гурван сэнхэрийн станцад 1986 оны 7 дугаар сарын 16-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал жимсчин, ногоочноор ажиллаж байсан болох нь Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 214 дугаартай албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн АДХ-ын гүйцэтгэх захиргааны Хөдөө аж ахуйг удирдах газрын даргын 1986 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 71 дугаартай Ажилд томилох тухай тушаалын хуулбар, 1986 оны 6 дугаар сарын 26-ны өдөр нээсэн Балжиннямын Б.Оийн 159550 дугаартай хөдөлмөрийн дэвтэр, гэрч Г.Түвшиндэлгэрийн ....Б.Б.О нь намайг анх гурван сэнхэр станцад томилогдож ирэхэд Ховд аймгийн Манхан сумын гурван сэнхэр станцид жимс ногоочноор ажиллаж байсан бөгөөд 1991 оны 4 дүгээр сард намайг Ховд аймгийн Манхан сумын Зэрэг гол багруу малчин болж шилжих хүртэл жимс ногоочноор ажиллаж байсан.... гэх мэдүүлэг, гэрч Б.Долгорсүрэнгийн ....Б.Б.О нь ТМС төгссөн хүмүүс томилогдож ирэхэд Ховд аймгийн Манхан сумын гурван сэнхэр станцад жимс, ногоочнор томилогдож ирж байсан. Б.Б.Оий нөхөр Долгорын Хашхүү нь надтай хамт Ховд аймгийн Манхан сумын гурван сэнхэр станцад ногоочноор ажиллаж байсан. .Б.Оийн нөхөр 1994 он хүртэл Ховд аймгийн Манхан сумын гурван сэнхэр станцийн торны манаачаар ажилласан бөгөөд Б.Б.О нь жимс, чацаргана шахаад жимс, ногоочноор ажиллаж байсан.... гэх мэдүүлэг зэрэг баримтуудаар тогтоогдож байх тул дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ. /хх-ийн 5-6, 22-44, 49-51, 52-53 дугаар тал/
Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д Энэ хуулийн зорилт нь өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар 1990-1995 оны хооронд ажил, хөдөлмөр эрхлээгүй буюу эрхлэх боломжгүй байсан иргэний ажилласан жил нь тасарсан хугацааг ажилласнаар нөхөн тооцох, 1995-2000 оны хооронд нийгмийн даатгалын шимтгэл нь төлөгдөөгүй буюу төлөх боломжгүй байсан иргэний даатгуулагч өөрөө төлөх 10 хувийг тухайн онуудын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс тооцож төлүүлэн нийгмийн даатгалын шимтгэлээ төлсөнд тооцуулах асуудалтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино., мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д энэ хуулийн үйлчлэлд 1990-1995 оны хооронд ажил, хөдөлмөр эрхлээгүй буюу эрхлэх боломжгүй байсан иргэн хамаарахаар тус тус хуульчилжээ.
Нэхэмжлэгч Б.О нь Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуульд заасан нөхцөл болзлыг хангасан гэх үндэслэлээр 1990-2000 онуудад ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулсан болох нь нэхэмжлэгчийн 1608000417 дугаартай Баталгаажилтын хуудасны нотариатаар гэрчлүүлсэн хуулбараар /хх-ийн 8 дугаар тал/ тогтоогдож байна.
Б.Б.О нь 1990-2000 оны хооронд ажил, хөдөлмөр эрхлээгүй буюу эрхлэх боломжгүй байсан гэх Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуульд заасан нөхцөл болзлыг ханган 1990-2000 онуудад ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулсан байх тул нэхэмжлэгч Б.Оийн шүүх хуралдаанд гаргасан Ховд аймгийн Манхан сумын Гурван сэнхэрийн станцад 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг дуустал жимсчин, ногоочноор ажиллаж байсан байдлыг хэрэгсэхгүй болгох нь үндэслэлтэй гэж үзлээ.
Хавтаст хэргийн 10-11 дүгээр хуудсанд авагдсан иргэн Б.Долгорсүрэн, Г.Түвшиндэлгэр нарын тодорхойлолт нь хуульд заагаагүй, нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн байх тул дээрх баримтуудыг нотлох баримтанд үнэлээгүй болохыг дурдлаабайх тул дээрх баримтуудыг нотлох баримтанд үнэлээгүй болно.
Нэхэмжлэгч .Б.Оийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Оросоо овогт Б.О //-ийн Ховд аймгийн Манхан сумын Гурван сэнхэрийн станцад 1986 оны 7 дугаар сарын 16-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал жимсчин, ногоочноор ажиллаж байсан байдлыг тогтоож, Ховд аймгийн Манхан сумын Гурван сэнхэрийн станцад 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг дуустал жимсчин, ногоочноор ажиллаж байсан байдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Б.Б.Оийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОЮУНЖАРГАЛ