| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сарантуяагийн Ганбат |
| Хэргийн индекс | 128/2021/0635/З |
| Дугаар | 128/ШШ2021/0552 |
| Огноо | 2021-08-19 |
| Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 08 сарын 19 өдөр
Дугаар 128/ШШ2021/0552
2021 08 19 128/ШШ2021/0552
Хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг
хүлээн авахаас татгалзах тухай
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн урьдчилан хэлэлцүүлгийг шүүгч С.Ганбат даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Баасанжаргал, нэхэмжлэгч Ө.А******* нарыг оролцуулан Ө.А*******аас Монголын Өмгөөлөгчдийн холбооны Мэргэжлийн хариуцлагын хороонд холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцээд,
ТОДОРХОЙЛОХ нь:
Ө.А******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: ...Монголын Өмгөөлөгчдийн холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны 2021 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 7 дугаартай өмгөөлөгч Ө.А*******т холбогдох маргааны тухай тогтоолыг хүчингүй болгуулах гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Ө.А*******аас Монголын Өмгөөлөгчдийн холбооны Мэргэжлийн хариуцлагын хороонд холбогдуулан гаргасан ...Монголын Өмгөөлөгчдийн холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны 2021 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 7 дугаартай өмгөөлөгч Ө.А*******т холбогдох маргааны тухай тогтоолыг хүчингүй болгуулах шаардлага бүхий захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч нь Монголын Өмгөөлөгчдийн холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны 2021 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 7 дугаартай өмгөөлөгч Ө.А*******т холбогдох маргааны тухай тогтоолыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан байх бөгөөд Өмгөөллийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д Мэргэжлийн хариуцлагын хорооны шийдвэрийг уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд өмгөөлөгч, эсхүл хүсэлт, гомдол, мэдээллийг ирүүлсэн этгээд шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргах эрхтэй, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1-д Дараахь төрлийн маргааныг давж заалдах шатны шүүх анхан шатны журмаар хянан шийдвэрлэнэ:, 112.1.4-т Өмгөөллийн тухай хуулийн 7.7, 37.1-д заасан маргаан; гэж заасны дагуу тухайн шүүхийн харьяалан шийдвэрлэх маргаан биш байна.
Өөрөөр хэлбэл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1.4-т заасны дагуу нэхэмжлэгч нь Монголын Өмгөөлөгчдийн холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны тогтоолыг хүчингүй болгуулахаар Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд нэхэмжлэл гаргах ёстой байсан байна.
Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1-д Шүүгч дараахь тохиолдолд нэхэмжлэл хүлээн авахаас татгалзана:, 54.1.2-т тухайн захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус, мөн хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2-т Энэ хуулийн 54.1-д заасан үндэслэл хэргийг хянан шийдвэрлэх явцад, эсхүл шүүх хуралдааны үед тогтоогдвол шүүгч, шүүх бүрэлдэхүүн хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана гэж заасныг тус тус баримтлан хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2, 111 дүгээр зүйлийн 111.1, 111.2 дахь хэсэг заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.2, 109 дүгээр зүйлийн 109.2-т заасныг тус тус баримтлан Ө.А*******аас Монголын Өмгөөлөгчдийн холбооны Мэргэжлийн хариуцлагын хороонд холбогдох ...Монголын Өмгөөлөгчдийн холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны 2021 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 7 дугаартай өмгөөлөгч Ө.А*******т холбогдох маргааны тухай тогтоолыг хүчингүй болгуулах шаардлага бүхий захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-д зааснаар нэхэмжлэгч Ө.А*******аас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг буцаан олгосугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1-д зааснаар энэхүү шүүгчийн захирамж бичгээр гарсан өдрөөс хойш 7 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ С.ГАНБАТ