Шүүх | Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Сайнбаярын Оюунжаргал |
Хэргийн индекс | 153/2020/00027/И |
Дугаар | 00208 |
Огноо | 2020-04-02 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 04 сарын 02 өдөр
Дугаар 00208
Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар,
нэхэмжлэгч: Ховд аймгийн Жаргалант сумын Бичигт багийн 10-32 тоотод оршин суух, Баарин овогт Равдангийн О / /,
хамтран нэхэмжлэгч: Ховд аймгийн Дуут сумын Босго багт оршин суух, Бэрсүүд овогт Г.Х / / нарын нэхэмжлэлтэй,
хариуцагч: Ховд аймгийн Жаргалант сумын Наран багт байрлах, Буянтын ББ ХХК //-д холбогдох,
Буянтын ББ ХХК-ийн 4 дүгээр байрны 00 давхарын 03 тоотод байрлах байрыг буцааж, 40,000,000 /дөчин сая/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр 153/2020/00027/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Гантуяа, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Хүдэрчулуун, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Өлзийбаяр, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Н.Оюунчимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Р.О шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч Р.О нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Р.О миний бие Буянтын ББ ХХК-ийн 4-р байрны 00 давхрын 03 тоотод байрыг 2013 оны 12 сарын 18-ны өдөр Буянтын ББ ХХК-с 71.11 м.кв, 2 өрөө байрыг 1 м.кв-ийг 562,500 төгрөгөөр үнэлж, 40,000,000 төгрөгт тооцож 38,000,000 төгрөгийг урьдчилан төлж, үлдэгдэл 2 сая төгрөгийг графикийн дагуу төлөхөөр нэг талаас Г.Хаш-Эрдэнэ нөгөө талаас Буянтын ББ ХХК-ний Нябо Цэнджавын Өлзийбаяр оролцож гэрээ хийн, гэрээний үндсэн дээр худалдаж авсан. Гэтэл Буянтын ББ 12 айлын 4-р байрны 00 давхрын 03 тоотод байрлах байрыг 2013 оны 12 сард худалдан авсан боловч 2013 оны 12 сараас эхэлж цантаж, мөөгөнцөр үүсэж, ус чийг гарч эхэлсэн.
2016 оны 8 сард Буянтын ББ ХХК-иас ажилчид гарган 00 давхрын 03 тоотод байрны шалыг ховхолж эхэлтэл шалнаас доош 25 см явахад нойтон шороо гарч ирсэн. Дахин 1 метр ухаж үргэлжлүүлэхэд устай нойтон шороо гарч ирж байсан. Тухайн үед засвар хийж байна гэж бодоод лагерьд хоночихоод маргааш өглөө нь ирэхэд хуурай шороогоор булж, цементлэх гэж байсныг болиулах гэж байсан боловч тоолгүй цементэн шалаа цутгаж эхэлсэн. Тухайн үед Буянтын ББд мэдэгдсэн боловч тоогоогүй. 2017 оны 8 сард 00 давхарын 03 тоотод байранд ус чийг татаж, мөөгөнцөртөж, тавилгуудын арын хэсэг нь хөөж үйлдвэрийн хэвээ алдаж дахин ашиглагдахгүй болсон. Тухайн үед байрны өрөө болгоны хананд замаск болон обой наалгаж янзалсан. 2018 оны 8 сард уг байранд ахин засвар хийсэн мэдэгдсэн боловч Буянтын ББ ХХК тоогоогүй. 2019 онд дахин чийг, мөөгөнцөр татаж эхэлсэн. Буянтын ББ ХХК-д мэдэгдсэн боловч хариу мэдэгдээгүй. Мэргэжлийн хяналтад өргөдөл гаргуулсны дагуу N221-07-034/30 дугаартай Ховд аймгийн мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн дүгнэлт гаргаж тухайн дүгнэлтэд 00 давхрын 03 тоотод оршин суугч О.Хүдэрчулууныг байлцуулан 2019 оны 03 дугаар сарын 04-ний өдөр хяналт шалгалт хийж үзээд 00 давхарын 03 тоот байр нь Монгол Улсын Барилгын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.5-д барилга байгууламж ашиглалтын явцад хүний эрүүл мэнд амь насанд хохирол учруулахгүй, галд тэсвэртэй, цахилгаан хангамж, эрчим хүчний найдвартай эх үүсвэртэй байх гэсэн заалтыг хангахгүй байна гэх дүгнэлт гарсан.
Иймд Буянтын ББ ХХК-ийн 4 дүгээр байрны 00 давхарын 03 тоотод байрлах байрыг буцааж, Буянтын ББ ХХК-иас байрны үнэ болох 40,000,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байна гэжээ.
Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Хүдэрчулуун шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Буянтын ББ ХХК-ийн захирал Д.Энхбаяр нь нэхэмжлэлийн шаардлага болох 40,000,000 төгрөгөөс нэхэмжлэгч Р.От 34,000,000 төгрөгийг 2020 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс 2020 оны 9 дүгээр сарын 1-ний өдрийн дотор төлөхөөр харилцагчтай тохиролцсон. Мөн нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Хүдэрчулуун би нэхэмжлэлийн шаардлага 40,000,000 төгрөгийн 6,000,000 төгрөгөөс татгалзсан.
Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Хүдэрчулуун би Ховд аймгийн Жаргалант сумын Наран багт байрлах Буянтын ББ ХХК-ийн 4 дүгээр байрны 3 тоотод оршин суудаг бөгөөд 2020 оны 9 дүгээр сарын 1-ний өдрийн дотор хариуцагч Буянтын ББ ХХК-ийн захирал Д.Энхбаяр нь 34,000,000 төгрөгийг бүрэн төлж дуусгасны дараа байраа чөлөөлөхөөр харилцан тохиролцсон. Энэхүү эвлэрлийг сайн дураараа харилцан тохиролцож байгуулсан бөгөөд дахин шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүйгээр байгуулсан гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Өлзийбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:...Нэхэмжлэгч талын санал тавьснаар 34,000,000 төгрөгийг 2020 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс 2020 оны 9 дүгээр сарын 1-ний өдрийн дотор нэхэмжлэгч Р.От төлөхөөр харилцан тохиролцсон.
Нэхэмжлэлд дурдсан Ховд аймгийн Наран багийн Буянтын ББ ХХК-ийн 4 дүгээр 12 айлын орон сууцны 03 тоот байрыг уг мөнгө төлөгдөж дуусах хүртэл хугацаа буюу 2020 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр хүртэл 36,000,000 төгрөгийг бүрэн төлж дууссаны дараа байрыг бүрэн чөлөөлж өгөхөөр харилцан тохиролцсон. Мөн нэхэмжлэгч тал 40,000,000 төгрөг нэхэмжилсэн ба нэхэмжлэлийн шаардлагаас 6,000,000 төгрөгийг Буянтын ББ ХХК-иас гаргуулахаас татгалзаж эвлэрсэн гэв.
Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Хүдэрчулуун, хариуцагчийн төлөөлөгч Д.Энхбаяр нараас шүүх хуралдаанд ирүүлсэн эвлэрлийн гэрээнд: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасны дагуу нэхэмжлэгч Р.Оын нэхэмжлэлтэй, хариуцагч Буянтын ББ ХХК-д холбогдох, Буянтын ББ ХХК-ийн 4 дүгээр байрны 00 давхарын 03 тоотод байрлах байрыг буцааж, 40,000,000 /дөчин сая/ төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Хүдэрчулуун, хариуцагч Буянтын ББ ХХК-ийн захирал Д.Энхбаяр нар нь дараах нөхцлөөр харилцан тохиролцож эвлэрч байна. Үүнд:
1.Хариуцагч Буянтын ББ ХХК-ийн захирал Д.Энхбаяр нь нэхэмжлэлийн шаардлага болох 40.000.000 төгрөгөөс 34,000,000 төгрөгийг 2020 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн дотор төлөхөөр,
2.Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Хүдэрчулуун нь нэхэмжлэлийн шаардлага болох 40.000.000 төгрөгөөс 6,000,000 төгрөгөөс татгалзаж,
3.Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Хүдэрчулуун нь Ховд аймгийн Жаргалант сумын Наран багийн нутагт байрлах Буянтын ББ ХХК-ийн 4 дүгээр 12 айлын 03 тоот байрыг 2020 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн дотор хариуцагч Буянтын ББ ХХК-ийн захирал Д.Энхбаяр нь 34,000,000 төгрөгийг бүрэн төлж дуусгасан тохиолдолд чөлөөлөхөөр харилцан тохиролцож эвлэрлээ.
4.Энэхүү эвлэрлийн гэрээг зохигчид сайн дураараа харилцан тохиролцож байгуулсан бөгөөд уг асуудлаар дахин шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг ойлголоо гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Р.О нь Буянтын ББ ХХК-д холбогдуулан Буянтын ББ ХХК-ийн 4 дүгээр байрны 00 давхарын 03 тоотод байрлах байрыг буцааж, 40,000,000 /дөчин сая/ төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Г.Хаш-Эрдэнэ нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хамтран нэхэмжлэгчээр оролцох хүсэлт гаргасныг шүүх хангаж шийдвэрлэсэн бөгөөд хамтран нэхэмжлэгч Г.Хаш-Эрдэнэ нь хариуцагчид холбогдулан нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй болно.
Хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд хариуцагч Буянтын ББ ХХК нь нэхэмжлэлийн шаардлагаас 34,000,000 /гучин дөрвөн сая/ төгрөгийг 2020 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн дотор нэхэмжлэгч Р.От төлөхөөр, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Хүдэрчулуун нь нэхэмжлэлийн шаардлагаас 6,000,000 /зургаан сая/ төгрөгийг хариуцагч Буянтын ББ ХХК-иас гаргуулахаас татгалзан, Ховд аймгийн Жаргалант сумын Наран багийн Буянтын ББ ХХК-ийн 4 дүгээр байрны 12 айлын 00 давхарын 03 тоот байрыг 2020 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн дотор хариуцагч Буянтын ББ ХХК нь 34,000,000 төгрөгийг бүрэн төлж дуусгасан тохиолдолд чөлөөлөхөөр нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Хүдэрчулуун, хариуцагчийн төлөөлөгч Д.Энхбаяр нар эвлэрч, эвлэрлийн гэрээ байгуулан зохигч эвлэрсэн байна.
Зохигч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна гэж үзлээ.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-т зааснаар зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч Р.О нь 2020 оны 3 дугаар сарын 23-ны өдөр, хамтран нэхэмжлэгч Г.Хаш-Эрдэнэ нь 2020 оны 3 дугаар сарын 26-ны өдөр тус тус иргэн О.Хүдэрчулуунд итгэмжлэл олгосон байх бөгөөд итгэмжлэлд нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Хүдэрчулуунд эвлэрэх эрхийг олгосон болохыг дурдлаа. /хх-ийн 75, 136 дугаар тал/
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Р.Оын 2020 оны 2 дугаар сарын 11-ний өдөр Төрийн сангийн 100160000941 тоот дансанд төлсөн улсын тэмдэгтийн хураамж 357,300 /гурван зуун тавин долоон мянга гурван зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 34,000,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 327,950 төгрөгийн тал хувь болох 163,975 төгрөгийг хариуцагч Буянтын ББ ХХК-иас гаргуулан нэхэмжлэгч Р.От олгохоор тогтов.
Энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч Буянтын ББ ХХК нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Өлзийбаяр нь шүүх хуралдаанд гаргасан Р.Оын Д.Энхбаярт шилжүүлсэн Ховд аймгийн Наран багийн 21 дүгээр гудамжны 8 тоотод байрлах хувийн орон сууцыг буулгасан байгаа материалууд, 1368 м.кв газар зэрэгт 2013 оны зах зээлийн ханшаар үнэлгээ тогтоолгох тухай хүсэлтээсээ татгалзсан болохыг тус тус дурдлаа.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч Р.О, хамтран нэхэмжлэгч Г.Хаш-Эрдэнэ нарын нэхэмжлэлтэй, хариуцагч Буянтын ББ ХХК-д холбогдох, Буянтын ББ ХХК-ийн 4 дүгээр байрны 00 давхарын 03 тоотод байрлах байрыг буцааж, 40,000,000 /дөчин сая/ төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Буянтын ББ ХХК нь нэхэмжлэлийн шаардлагаас 34,000,000 /гучин дөрвөн сая/ төгрөгийг 2020 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн дотор нэхэмжлэгч Р.От төлөхөөр, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Хүдэрчулуун нь нэхэмжлэлийн шаардлагаас 6,000,000 /зургаан сая/ төгрөгийг хариуцагч Буянтын ББ ХХК-иас гаргуулахаас татгалзан, Ховд аймгийн Жаргалант сумын Наран багийн Буянтын ББ ХХК-ийн 4 дүгээр байрны 12 айлын 00 давхарын 03 тоот байрыг 2020 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн дотор хариуцагч Буянтын ББ ХХК нь 34,000,000 төгрөгийг бүрэн төлж дуусгасан тохиолдолд чөлөөлөхөөр нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Хүдэрчулуун, хариуцагчийн төлөөлөгч Д.Энхбаяр нар эвлэрсэн байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Өлзийбаяр нь шүүх хуралдаанд гаргасан Р.Оын Д.Энхбаярт шилжүүлсэн Ховд аймгийн Наран багийн 21 дүгээр гудамжны 8 тоотод байрлах хувийн орон сууцыг буулгасан байгаа материалууд, 1368 м.кв газар зэрэгт 2013 оны зах зээлийн ханшаар үнэлгээ тогтоолгох тухай хүсэлтээсээ татгалзсан болохыг дурдсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Р.Оын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 357,300 /гурван зуун тавин долоон мянга гурван зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Буянтын ББ ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 163,975 /нэг зуун жаран гурван мянга есэн зуун далан тав/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Р.От олгосугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Буянтын ББ ХХК нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОЮУНЖАРГАЛ