Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 10 сарын 26 өдөр

Дугаар 2023/ШЦТ/134

 

 

                                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэрэг  хянан  хэлэлцэх  шүүх хуралдааныг  шүүгч  Н.Дэлгэрмаа   даргалж,

Нарийн бичгийн дарга Г.Эрдэнэжаргал

Улсын яллагч Б.*******

Хохирогчийн өмгөөлөгч *******  /цахим/-аар

Шүүгдэгч Б.*******

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.*******

Гэрч Д.******* /цахим/ нарыг оролцуулан

тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж  ирүүлсэн Б.*******ад холбогдох 1808000001170 дугаартай  эрүүгийн  хэргийг   хянан хэлэлцэв. 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1991 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Сэлэнгэ аймгийн ******* суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, ******* боловсролтой, ******* мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Сэлэнгэ аймгийн ******* 1 дүгээр баг ******* тоотод оршин суух  овогт  ын *******  /РД:/

Шүүгдэгч Б.******* нь Ц., Н., М., Д.*******, Э., Б., Д. нартай бүлэглэн 2017 оны 09 дүгээр сарын 27-ноос 2017 оны 09 дүгээр сарын 28-нд шилжих шөнө Завхан аймгийн сумын багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг” ХХК-ийн тусгайлан хамгаалсан алтны өрөөнд хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар нэвтэрч, алтны баяжмал хулгайлж 441.169.941 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т  заасан гэмт хэрэгт хамаарч байна.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч тэрээр шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байна. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч шүүх хуралдаанд оролцох талаар бичгээр хүсэлт гаргаагүй учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар түүнийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэлээ.

                  Нэг.Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн  гэм буруугийн талаар:

Завхан аймгийн сумын багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг  ХХК-аас 2017 оны 09 дүгээр сарын 27-ноос 2017 оны 09 дүгээр сарын 28-нд шилжих шөнө 01 цагийн орчимд 17,05 кг алтны баяжмал алдагдсан байна.

Алдагдсан алтны баяжмалыг шүүгдэгч Ц., Н., М., Д.*******, Э., Б., Д. нар бүлэглэн үйлдлээрээ нэгдэн хулгайлсан болох нь хэрэгт авагдсан Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 96 дугаартай шийтгэх тогтоолоор тогтоогдож байна. 

Хэргийг хянан шийдвэрлэх явцад ын *******ыг оргон зайлсан үндэслэлээр Ц. нартай бүлэглэн бусдын  их хэмжээний эд хөрөнгийг хулгайлсан дээрх хэргээс тусгаарлан шийдвэрлэсэн тул энэ шүүх хуралдаанаар шүүгдэгч Б.*******ад холбогдох 1808000001170 дугаартай хэргийг шүүхэд шилжүүлсэн яллах дүгнэлтийн хүрээнд хянан шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Б.******* нь бүлэглэн Ц., Н., М., Д.*******, Э., Б., Д. нартай Завхан аймгийн сумын багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ХХК-аас 2017 оны 09 дүгээр сарын 27-ноос 2017 оны 09 дүгээр сарын 28-нд шилжих шөнө 01 цагийн орчимд 17,05 кг алтны баяжмал хулгайлсан  нь хэрэгт  авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараахь баримтуудаар тогтоогдож байна. Тухайлбал:

Баян айраг эксплорейшн ХХК-аас алтны баяжмал алдагдсан талаар мэдүүлсэн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.ийн “...хохирол барагдуулаагүй байгаа. Б.******* нь хяналтын өрөөнд ажилладаг. Алт алдагдсан гэх өрөөнд орох зорилгоор тус хяналтын өрөөгөөр дамжиж цаана байдаг хувцас солих өрөө, тэгээд цаад талд нь алтны баяжмалтай өрөө байдаг. Өөр ямар ч аргаар алтны баяжмалтай өрөөнд орох боломжгүй. ...Өмнөх шүүх хуралд суусан тэмдэглэл дээр нь оролцогч нарын мэдүүлгээр Б.*******ын үйлдэл оролцоо тодорхой болсон...” гэсэн мэдүүлгээр,

Энэ талаар мэдүүлсэн гэрч Мэйнард Терренс Брауны /хэлмэрч, орчуулагч Б./ “...*******тай 2017 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 17 цаг 05 минутад ярилцаж эхэлсэн. Түүнд 09 дугаар сарын 27-ны өдрөөс 28-нд шилжих шөнө Баяжуулах үйлдвэрт гарсан хэрэг явдлыг тодруулах зорилгоор уулзаж байгаагаа хэлэхэд эхлээд мэдэхгүй гэж хэлсэн. Тэгэхлээр нь видео бичлэг байгаа талаар тайлбарлаж  хэлэхэд тухайн үед  мэдээгүй, харин амраад Дархан хот хотод очоод энэ хэргийн талаар мэдсэн гэсэн. ...Улаанбаатар хотод ирээд 35,000,000 төгрөг ав гэж хэлсэн. *******тэй уулзаж түүнээс 35,000,000 төгрөг бэлнээр нь авсан.  ...мөнгө өгсний дараа геологи болон ХАБ-ын ажилтнууд оролцсон гэж хэлсэн... түүнээс мөнгөө яаж зарцуулсан юм бэ гэж асуухад би байрны зээлээ дараад, машин худалдаж авсан гэж хэлсэн. байрны зээл авсан гэсэн. Ярилцлага дууссаны дараа болсон зүйлийн талаар ******* өөрөө мэдүүлэг бичиж өгсөн...” гэсэн  мэдүүлгээр,

Гэрч Д.ийн “...Д.******* хэргийн талаар ярьж байх үедээ , хамгаалалтын ахлагч , *******, IT инженер гэсэн хүмүүсийн нэр ус, албан тушаал дурдагдаж байсан. Тэрний дараа *******ыг дуудаж уулзахад ******* нь “Би хэрэг мэдэхгүй” гээд байсан бөгөөд камерын бичлэг дээр өөрийг нь байсан талаар ярьж хэлэхэд *******  энэ хэргийн талаар мэдэхгүй, надад мөнгө өгсөн 37 билүү 35 сая төгрөг өгсөн. Тэр мөнгөөр би байрны урьдчилгаа хийсэн гэж мэдүүлсэн. Миний зүгээс болон Сэлэнгэ, Терри нар , *******, ******* нарыг айлгаж сүрдүүлээгүй. Тухайн үед өрөөний камер асаалттай байсан хууран мэхэлсэн зүйл байхгүй болно. Өөрсдийнх ярьсан зүйлийг Сэлэнгэ бичсэн. Сэлэнгэ ганцхан ийн ярьсан зүйлийг бичсэн бөгөөд *******, ******* нар нь өөрсдөө бичсэн. Тэр өдрөө өнжөөд маргааш нь Завхан аймгийн төвд Цагдаагийн газарт гомдол гаргаж *******, , ******* нарыг хүлээлгэж өгсөн...” гэсэн мэдүүлгээр,

Б.******* хулгайн гэмт хэрэг үйлдэхэд хамтран оролцсон тухай шууд тусган мэдүүлсэн гэрч М.ийн  “...Энэ хэрэг товчхондоо бид хоёр анх санааг нь гаргаад ******* эс алтны өрөөнд түлхүүрийг аваад ******* бид хоёр алтны өрөөнөөс канистрын талаар баяжмал аваад уурын зуухаар гадагш гарч геологийн дээж хадгалах талбайд орхиод гадаа хүлээж байгаад цуг тавьсан маргааш нь бид хоёр постоор хашаанаас гаргасан. гийн хувьд ******* бид хоёрыг алтны өрөөнд орох үед камер тасалсан. ийн хувьд камерын хяналтаар ажиллаж байсан. Харин тэр өдөр ******* *******тэй хамт ээлжид гарч таарсан.  ...Улаанбаатар хотод , *******, ******* бид 4 уулзаад манай зуслангийн байшинд хайлуулаад бид дөрөв цугтаа явж байгаад хуучнаар Улаанбаатар банкны ертөнцийн зүгээр баруун талд байшингуудын дунд хун ирж авсан. Тэр хүнийг одоо танихгүй тэр үедээ би утсаар холбогдож байгаад би олж авсан. Тэр оролцсон хүн бүрт 35 сая төгрөгийг өгч тэнцүү хуваасан. Б.******* яг хажууд явж байгаад  мөнгөө авсан ...******* хэрэг үйлдэж байхад операторын сууж байсан.камер унтраахад түүний хажуугаар ******* бид хоёр явж өнгөрөөд шалгалтын өрөөгөөр дамжин алтны өрөөнд орсон. Ер нь операторын өрөөгөөр дамжихгүйгээр алтны өрөө руу орох боломжгүй. *******ын амралт таарсан учир Улаанбаатар хотод тааралдаж алт хайлуулах зарахад цуг явсан хүн юм...” гэсэн мэдүүлгээр,

Энэ талаар мэдүүлсэн гэрч Ц.ийн “...Хулгайн хэрэг болсны дараа алтны баяжмалыг хайлуулж байх үед би уурхай дээр байсан юм тэгэхдээ тэд нарын ярьж байгаагаар *******, , ******* нар алтны баяжмалыг хайлуулж зараад мөнгийг нь тараасан хаягдлаас нь гарсан бас хэдэн төгрөгийг тэр алт хайлуулсан хүмүүс хувааж авсан гэж би сүүлд ярианаас нь сонссон юм. Тэгэхээр ******* энэ хулгайн хэргийг мэдээгүй байх боломжгүй урьдчилан үгсэн тохироонд орж худал нойл орж ийн операторын өрөөнд байлгаж байгаад хулгай хийлгээд дараа нь хайлуулж зарах үед нь ******* өөрийн биеэр хамт байлцаж мөнгөө авсан юм. бид хоёр нэг өрөөнд сүүлд хамт байсан юм. Тэгэхэд ******* хайлуулсан алтнаас бид нараас илүү мөнгө авсан байж магадгүй юм байна лээ гэж надад хэлж байсан. алт хайлуулах үед байгаагүй учраас бас сайн учрыг мэдэхгүй байсан. Бүх хүнд 35.000.000 төгрөг тарааж өгсөн. ******* хайлуулах үед гол дүрд тоглоод хайлуулаад алт авах хүнийг олсон байна лээ...” гэсэн   мэдүүлгээр,

Алтны баяжмалыг боловсруулж гаргасан алтаа бусдад худалдаж олсон ашгаа хуваан авсан тухайгаа мэдүүлсэн  гэрч Д.ийн “...Ямар ч байсан хүн бүр 35.000.000 төгрөг авсан тэр тоонд нь Б.******* орсон юм...” гэсэн мэдүүлгээр болон тухайн өдөр бичигдсэн  камерын бичлэг буюу дүрс бичлэг, камерын бичлэгт  хийсэн  үзлэгийн тэмдэглэл,  хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, таньж олуулах ажиллагааны тэмдэглэл, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл  зэргээр  тогтоогдож байна.

Шүүгдэгч нарын үйлдсэн дээрх гэмт хэргийн улмаас хохирогч ХХК-д 441.169.941  төгрөгийн хохирол  учирсан  нь  Байгаль орчны  зөвлөх үйлчилгээний -ийн хөрөнгийн үнэлгээчний “...нойтон баяжмалын хэмжээ 17,05 кг, түүнд агуулагдах алт 4,37 кг байсан гэж хохирлыг тооцож, 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн алт хайлалтаар гарсан алтыг  ХХК нь 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн Монгол банкны ханш 100,954 төгрөг 22 мөнгөөр  тооцон, 4,37 кг алтны үнэ 441.169.941  төгрөгийн хохирол учирсан...” гэсэн   дүгнэлтээр,

Байгаль орчны зөвлөх -ийн шинжээчийн “...Баян айраг эксплорейшн ХХК-аас алдагдсан алт агуулсан баяжмалын хэмжээг тогтоосон  нь үндэслэлтэй байна...” гэсэн дүгнэлтээр,

Шинжээчийн мөрдөн байцаалтанд өгсөн “...математик тооцоололд  ...алдагдсан баяжмалын хэмжээ 17,05 кг, алтны хэмжээ 4,37 кг, учирсан  хохирол  441.169.941  төгрөг болох нь тогтоогдсон...” гэсэн мэдүүлгээр болон  Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 96 дугаартай шийтгэх тогтоол, шүүх хуралдааны тэмдэглэл, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 373 дугаартай магадлал, шүүх хуралдааны тэмдэглэл зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн  бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шинжээчийн дүгнэлтүүдийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байна гэж үзлээ.

Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар шинжлэн судалсан бөгөөд хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан бүхэлд нь үнэлж хохирогч  болон гэрчүүд мэдүүлгийнхээ эх сурвалжийг тодорхой заасан, тэдний мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтууд шүүгдэгчийн үйлдэл, хэргийн үйл баримтыг нотолж байгаа, энэ хэрэгт хамааралтай, хуульд заасны дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай байх тул дээрх нотлох баримтуудыг шийдвэрийн үндэслэл болголоо.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

 Хулгайлах  гэмт хэрэг нь  бусдын  өмчлөлд байгаа эд зүйлийг гэмт этгээд ашиг олох  зорилгоор шунахай сэдэлтээр хүч хэрэглэхгүйгээр нууц далд аргаар, хууль бусаар өмчлөгч эзэмшигчид авахыг ойлгох бөгөөд хулгайлсан эд зүйлээ эзэмшилдээ авч захиран зарцуулах боломжийг бий болгодог.

Шүүгдэгч Б.******* нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг  ухамсарлаж, түүнийг хүсч үйлдэж хохирол  хор уршигт зориуд хүргэж, амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор шунахайн сэдэлттэй, шууд санаатайгаар гэмт үйлдэлдээ хандсан гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзнэ.

Хулгайлах гэмт хэргийг “хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр агуулахад нэвтэрч их хэмжээний эд хөрөнгийг хулгайлсан бол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т зааснаар хүндрүүлэн зүйлчлэхээр  хуульчилжээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д “их хэмжээний хохирол” гэж тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс дээж хэмжээг ойлгоно” гэж заасан бөгөөд шүүгдэгчийн бусадтай бүлэглэн дээрх хэргийг үйлдэхдээ үйл ажиллагаа явуулах зориулалттай тусгайлан хамгаалсан байранд нэвтэрч, их хэмжээний эд хөрөнгийн хохирол учруулсан  байна.

Шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч Б.******* “шүүгдэгч *******   хулгайлах гэмт хэрэгт ямар оролцоотой оролцсон, хамтран оролцсон үйлдэл оролцоо байхгүй байна. Энэ хэрэгт анхнаасаа ******* оролцоогүй, харин дараа нь мэдсэн байх боломжтой, их хэмжээний хохирол учруулсан эсэх, бүлэглэж үйлдсэн үйлдэл  оролцоо байхгүй, 35 сая төгрөгийг аваагүй, хулгайлах гэмт хэрэг үйлдээгүй гэж үзэж байна. хулгайлах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэж үзэх *******ын хувьд хамтран оролцсон гэх үйлдэл байхгүй. Иймд шүүгдэгч Б.*******ад холбогдох хэргийг шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү гэсэн дүгнэлт гаргасныг  үндэслэлгүй гэж үзлээ.

Учир нь:Тухайн гэмт хэргийг хамтран үйлдсэн этгээдүүд болох гэрч М., Ц., Д. нар нь шүүгдэгч  Б.*******ыг  гэмт хэрэг үйлдэхэд үйлдлээрээ нэгдэн оролцсон тухай шууд тусган мэдүүлж байна.

Гэмт хэрэг бүлэглэж үйлдсэн этгээдүүд нь ял шийтгэгдсэн бөгөөд тухайн этгээдүүдийг гэрчээр байцааж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал болон гэмт хэрэгт хамтран оролцсон хүний талаар мэдүүлэг авсан  байдлыг  хууль зөрчсөн гэж үзэхгүй тул гэрчүүдийн мэдүүлгийг шүүх үнэн зөв гэж үзсэн болно.

Гэрч Д.******* шүүхийн хэлэлцүүлэгт “...би энэ хэрэгт шийтгүүлсэн.  ******* хулгайн хэрэгт оролцоогүй тухайн өдөр хамт ажиллаж л байсан.  Алтыг хулгайлж, худалдахад ******* байгаагүй,  ...би мөнгө төгрөг өгөөгүй, бусад хүмүүс мөнгө өгсөн эсэхийг мэдэхгүй...” гэж  мэдүүлж байна. Түүний мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг, шүүхийн  хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгийг, хэргийн нөхцөл байдал буюу гэрчүүдийн мэдүүлэгтэй харьцуулан дүгнэсний үндсэн дээр мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг нь хэргийн бодит байдалд нийцсэн  мэдүүлэг байна гэж  шүүх  дүгнэлээ.

Шүүгдэгч Б.******* нь хохирогчийн Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан өмчлөх эрхэд халдаж өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр бусдын эд хөрөнгийг нууц далд аргаар авах нь хууль бус болохыг өөрийн үйлдлийн улмаас бусдад эд хөрөнгийн хохирол учирч болохыг ухамсарлаж, ухамсарласан үйлдлээ хэн нэгний нөлөөгүйгээр хүсч үйлдэж хохирол хор уршигт зориуд хүргэсэн нь хулгайлах гэмт хэргийн субьектив шинжийг, 2017 оны 09 дүгээр сарын 27-ноос 2017 оны 09 дүгээр сарын 28-нд шилжих шөнө 01 цагийн орчимд Завхан аймгийн сумын багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг” ХХК-ийн тусгай хамгаалалттай алтны өрөө рүү нэвтэрч, 17,05 кг алтны баяжмал хулгайлсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр  зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-д заасан гэмт хэргийн обьектив шинжийг  тус тус хангаж байна.

 Гэмт хэрэгт хамтран оролцох, бүлэглэн гүйцэтгэх гэдэг нь  гэм буруугийн санаатай хэлбэрээр илрэх бөгөөд  хоёр, түүнээс олон хүн гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдсэнийг  ойлгодог.

Хэргийн нөхцөл байдлаас дүгнэхэд  шүүгдэгч Б.******* нь Ц., Н., М., Д.*******, Э., Б., Д. нартай үйлдлээрээ санаатай нэгдэн 2017 оны 09 дүгээр сарын 27-ноос 2017 оны 09 дүгээр сарын 28-нд шилжих шөнө 01 цагийн орчимд Завхан аймгийн сумын багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ХХК-ийн тусгай хамгаалалттай алтны өрөө рүү нэвтэрч, 17,05 кг алтны баяжмал хулгайлсныг  гэмт хэрэг үйлдэхэд хамтран оролцсон гэж үзнэ.

Иймд шүүгдэгч ын *******ыг бусадтай бүлэглэн үйл ажиллагаа  явуулах  зориулалттай тусгайлан хамгаалсан байранд  нэвтэрч, их хэмжээний эд хөрөнгө хулгайлсан буюу  Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй.

                              Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар:

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, 510 дугаар зүйлийн 510.1-д “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө.” гэж тус тус хуульчилсан.

Шүүгдэгч Б.*******, Ц., Н., М., Д.*******, Э., Б., Д.  нарын дээрх хууль бус үйлдлийн улмаас  хохирогч ХХК-д 441.169.941 төгрөгийн хохирол учирсан бөгөөд хохирогчийн өмгөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэргийн улмаас учирсан шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон дүнгээр Б.*******ад оногдох 55.146.242 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 96 дугаартай шийтгэх тогтоолд   хохирол болох 441.169.941 төгрөгийг  8 хүнд  тэнцүү хувааж, 1 хүнд оногдох 55.146.242 төгрөгийг шүүгдэгч тус бүрээс гаргуулж шийдвэрлэсэн байна. Иймд шүүгдэгч Б.*******аас шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон  55.146.242  төгрөгийг гаргуулж   ХХК-д олгох нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлд  эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг гэм буруутай этгээдээс гаргуулахаар заасан байна. Нэхэмжлэгч байгууллага ХХК-д учруулсан хохирлын үнэлгээг тогтоосон шинжээчийн ажлын хөлсийг Байгаль орчны  зөвлөх үйлчилгээний -д 20,000,000 төгрөгийг, Байгаль орчны зөвлөх -д 9,000,000 төгрөгийг төлсөн болох нь мөнгөн шилжүүлгийн баримтаар тогтоогдсон байх тул уг мөнгийг шүүгдэгч Б.*******ад  оногдох хэсгийг  гаргуулж Байгаль орчны  зөвлөх үйлчилгээний -д 2,500,000 төгрөгийг, Байгаль орчны зөвлөх -д 1,250,000 төгрөгийг  тус тус олгох нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.******* шүүгдэгчийн өмгөөлөгч нар гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөхөөр хүсэлт гаргаж шүүх хуралдааныг  ажлын 5 хоногийн хугацаагаар завсарлуулсан. Энэ хугацаанд шүүгдэгч Б.******* нь  10.000.000 төгрөгийг төлсөн болох нь ХХК-ны ХААН банкны дугаартай  дансанд шилжүүлсэн баримтаар тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.******* нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлж барагдуулахаар шүүх хуралдааныг ажлын 5 хоногийн хугацаагаар завсарлуулсан боловч хохирогч байгууллагад 10.000.000 төгрөгийг төлсөн болох нь дээрх баримтаар тогтоогдож байх тул шүүгдэгч Б.*******аас энэ тогтоолоор 45.146.242  төгрөгийг гаргуулж   ХХК-д олгох нь зүйтэй.

Шүүгдэгч  Б.******* нь  гэм хэргийн улмаас учруулсан хохирлоо /45.146.242  төгрөгийг/  төлөхөө илэрхийлснийг дурдах нь зүйтэй гэж үзлээ.

         Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх  талаар:

Шүүгдэгч Б.*******ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-д заасан  гэмт үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон учир түүнд Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж, мөн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж,  мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ“  гэж тус  тус  заасныг үндэслэв.

Шүүгдэгч  Б.*******ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Шүүгдэгч Б.******* нь бусадтай бүлэглэн гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар  хүндрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзлээ.

Шүүгдэгч Б.*******ын өмгөөлөгч шүүх хуралдааны хэлэлцүүлэгт: Шүүгдэгч Б.*******ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг журамлан хэрэглэж өгнө үү” гэсэн дүгнэлтийг хүлээн авах боломжгүй байна.

Учир нь: Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанарыг харгалзан хорих ялыг хөнгөрүүлж болно” гэж заасан. Гэм буруугаа хүлээн зөвшөөрөх гэдэг нь мөрдөн байцаалтаар тогтоосон хэргийн үйл баримт, хууль зүйн дүгнэлтийг хамт зөвшөөрөх тухай ойлголт бөгөөд шүүгдэгчтэй нэгдмэл ашиг сонирхолтой эрх зүйн туслалцаа үзүүлж буй өмгөөлөгч нар гэм буруугийн талаар маргаж байхад шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэж үзэх боломжгүй юм. Шүүгдэгч Б.*******ын үйлдлийн улмаас учирсан хохирол болон гэм буруугийн талаар маргаж байгааг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд заасныг хэрэглэх боломжгүй гэж үзлээ.

Түүнчлэн  Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т “энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, ******* хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон  гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын ******* хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын ******* хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулахаар заасан ба  шүүгдэгч Б.******* нь  гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо  төлөөгүй байх  тул тэдний хүсэлтийг хүлээн авахаас татгалзах нь зүйтэй.

Шүүгдэгч Б.******* нь хохирлоос 10.000.000 төгрөгийг төлсөн, түүний анх удаа гэмт хэрэг үйлдсэн  нөхцөл байдал,  хувийн  байдлыг  харгалзан 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, түүнд оногдуулсан хорих ялыг нээлттэй  хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй.

2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.2-т зааснаар шүүгдэгч Б.*******ын үйлдсэн Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д заасан гэмт хэрэг нь 2021 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө үйлдэгдсэн боловч Өршөөл үзүүлэх тухай хуулийн 9 дүгээр  зүйлд заасан гэмт хэрэгт хамаарахгүй байх тул шүүгдэгч Б. ******* түүний өмгөөлөгчийн гаргасан “Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулж өгнө үү” гэсэн хүсэлтийг хүлээн авах боломжгүй байна. 

Шүүгдэгч Б.*******ын хувьд ногдох эд хөрөнгийг битүүмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар  хураагдсан зүйлгүй,  шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдах нь  зүйтэй гэж үзээд 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн  1.1, 1.2, 1.3, 1.4, 1.5, 1.7,1.8,1.9 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн  4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 3,4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх  хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч ын *******ыг бусадтай бүлэглэн үйл ажиллагаа  явуулах  зориулалттай тусгайлан хамгаалсан байранд  нэвтэрч, их хэмжээний эд хөрөнгө хулгайлсан буюу Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн  2 дахь хэсгийн 2.1, 2.3-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-д зааснаар шүүгдэгч ын *******ыг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******ад ногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар  хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4.Шүүгдэгч Б.*******ын 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдөр авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарласан хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, энэ өдрөөс эхлэн цагдан хорьж, Хил хамгаалах  ерөнхий газарт мэдэгдсүгэй.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******аас гэмт хэргийн улмаас учирсан хохирол 45,146,242 төгрөгийг гаргуулж, хохирогч байгууллага ХХК-д  олгосугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  шүүгдэгч Б.*******аас шинжээчийн зардал нийт 3,750,000 төгрөгийг гаргуулж Байгаль орчны  зөвлөх үйлчилгээний -д 2,500,000 төгрөгийг, Байгаль орчны зөвлөх -д 1,250,000 төгрөгийг  тус тус олгосугай.

7. Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.******* нь шийтгэх тогтоол гарахын өмнө цагдан хоригдсон 30 /гуч/ хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай. 

8.Энэ тогтоолоор хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан  зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхний  лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдсугай.

9.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

10.Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, иргэний нэхэмжлэгч зөвхөн иргэний нэхэмжлэгчтэй холбогдох хэсэгт  давж заалдах гомдол гаргах, улсын яллагч түүний ******* шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдсугай.

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Н.ДЭЛГЭРМАА