| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэдэвдоржийн Оюун-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 153/2020/00268/И |
| Дугаар | 00278 |
| Огноо | 2020-04-23 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 04 сарын 23 өдөр
Дугаар 00278
| 2020 оны 04 сарын 23 өдөр | Дугаар 153/ШШ2020/00278 | Ховд аймаг |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Оюун-Эрдэнэ би,
нэхэмжлэгч: Ховд аймгийн М сумын Сэнхэр багт байрлах, Ховд аймгийн М сумын Засаг дарга //-ын нэхэмжлэлтэй,
хариуцагч: Ховд аймгийн М сумын Хаг багт оршин суух, Бүрвэ овогт О-гийн Б //-д холбогдох,
сум хөгжүүлэх сангаас олгосон зээлийн гэрээний үлдэгдэл төлбөр 1,994,886 төгрөг, хүү 13,478 төгрөг, алданги 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 35/06/42 улсын байцаагчийн актаар 522,175 төгрөг, нийт 2,530,539 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 3 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, 2020 оны 3 дугаар сарын 25-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ховд аймгийн М сумын Засаг дарга шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Сум хөгжүүлэх сангийн хөрөнгөөр жижиг дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэх авто засвар хийх зориулалтаар 2015 оны 08 дугаар сарын 03-ны өдөр сумын Засаг даргатай гэрээ байгуулан 3,000,000 /гурван сая/ төгрөгийн зээл авч, 2018 оны 08 дугаар сарын 03-ны өдөр зээлийн эргэн төлөлтийг хийж дуусгахаар гэрээнд тусган, гэрээ байгуулсан. О.Б нь эргэн төлөлт 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдөр 500,000 төгрөг, 2017 оны 03 дугаар сарын 03-ны өдөр 5,000,000 төгрөг, 2018 оны 08 дугаар сарын 03-ны өдөр 2,000,000 төгрөг төлөхөөр байсан. Гэрээний дагуу үндсэн зээл 1,005,114 төгрөг төлсөн. Иймд О.Бгээс үндсэн зээл 1,994,886 төгрөг, хүү 13,478 төгрөг, 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 35/06/42 улсын байцаагчийн актаар 522,175 төгрөг нийт 2,530,539 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч О.Б нь тус шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие нь Ховд аймгийн М сумын Засаг даргын тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага болох 2,530,539 төгрөг төлөхөө хүлээн зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ховд аймгийн М сумын Засаг дарга нь О.Бд холбогдуулан сум хөгжүүлэх сангаас олгосон зээлийн гэрээний үлдэгдэл төлбөр 2,530,539 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч О.Б нь нэхэмжлэлийн шаардлага болох сум хөгжүүлэх сангаас олгосон зээлийн гэрээний үлдэгдэл төлбөр 2,530,539 төгрөгийг Ховд аймгийн М сумын Засаг даргын Тамгын газрын Сум хөгжлүүлэх сангийн дансанд төлөхийг зөвшөөрсөн тайлбарыг тус шүүхэд бичгээр ирүүлсэн байх бөгөөд хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Ховд аймгийн М сумын Засаг дарга нь улсын тэмдэгтийн хураамжид 55,439 төгрөг төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар 2,530,539 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 55,439 төгрөгийн тал хувь болох 27,719 төгрөгийг хариуцагч О.Бгээс гаргуулан улсын орлогод оруулахаар тогтов.
Хариуцагч О.Б нь энэ захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдлаа.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Ховд аймгийн М сумын Засаг даргын нэхэмжлэлтэй, хариуцагч О.Бд холбогдох, сум хөгжүүлэх сангаас олгосон зээлийн гэрээний үлдэгдэл төлбөр 1,994,886 төгрөг, хүү 13,478 төгрөг, алданги 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 35/06/42 улсын байцаагчийн актаар 522,175 төгрөг, нийт 2,530,539 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч О.Б нь нэхэмжлэлийн шаардлага болох 2,530,539 төгрөгийг Ховд аймгийн М сумын Засаг даргын Тамгын газрын Сум хөгжлүүлэх сангийн дансанд төлөхийг хүлээн зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Ховд аймгийн М сумын Засаг дарга нь улсын тэмдэгтийн хураамжид 55,439 төгрөг төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар 2,530,539 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 55,439 төгрөгийн тал хувь болох 27,719 төгрөгийг хариуцагч О.Бгээс гаргуулан улсын орлогод оруулсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.ОЮУН-ЭРДЭНЭ