| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Оюунжаргал |
| Хэргийн индекс | 153/2020/00231/И |
| Дугаар | /00212 |
| Огноо | 2019-04-06 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 04 сарын 06 өдөр
Дугаар /00212
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунжаргал би,
нэхэмжлэгч: Улаанбаатар хотын Сүхбаатар дүүрэгт байрлах, МБ ХХК /-ийн нэхэмжлэлтэй,
хариуцагч: Ховд аймгийн Жаргалант сумын Рашаант багийн 16 дугаар гудамжны 16 тоотод оршин суух, Олхонуд овогт Ц. Ц / /-т холбогдох,
зээлээр худалдан авсан гар утасны үлдэгдэл төлбөр 623,351 төгрөг, торгуулийн үлдэгдэл төлбөр 122,325 төгрөг, үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр 88,570 төгрөг, нийт 834,246 /найман зуун гучин дөрвөн мянга хоёр зуун дөчин зургаа/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 3 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдөр 153/2020/00231/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ариуцагч нь манай Үйлчилгээний нөхцөл-ийг хүлээн зөвшөөрч хэрэглэгч болох хүсэлтээ гарган 41696636 тоот гэрээ байгуулан 95552515 дугаартай үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээг, мөн Гар утас, төхөөрөмж худалдах, худалдан авах нэмэлт гэрээ байгуулан Samsung Galaxy J6 Plus /black/ утсыг зээлээр худалдан авч ашиглаж эхэлсэн.
Хариуцагч нь Харилцаа холбооны тухай хуулийн 26-р зүйлийн 26.2.2-т заасан болон гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлэн үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр болон зээлээр худалдан авсан гар утасны төлбөрийг төлөөгүй учир үйлчилгээг зогсоон төлбөрийн үлдэгдлээ төлөхийг сануулж Анхааруулах хуудас илгээсэн боловч төлбөр төлөгдөөгүй байна.
Иймд хариуцагчаас зээлээр худалдан авсан гар утасны үлдэгдэл төлбөр 623,351 төгрөг, торгуулийн үлдэгдэл төлбөр 122,325 төгрөг, үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр 88,570 төгрөг, нийт 834,246 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагч Ц.Ц нь тус шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ХХК-ний надаас нэхэмжилсэн 834,246 төгрөгийг төлөхөө хүлээн зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ХХК нь Ц.Цт холбогдуулан зээлээр худалдан авсан гар утасны үлдэгдэл төлбөр 623,351 төгрөг, торгуулийн үлдэгдэл төлбөр 122,325 төгрөг, үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр 88,570 төгрөг, нийт 834,246 /найман зуун гучин дөрвөн мянга хоёр зуун дөчин зургаа/ төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ц.Ц нь нэхэмжлэлийн шаардлага болох зээлээр худалдан авсан гар утасны үлдэгдэл төлбөр 623,351 төгрөг, торгуулийн үлдэгдэл төлбөр 122,325 төгрөг, үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр 88,570 төгрөг, нийт 834,246 /найман зуун гучин дөрвөн мянга хоёр зуун дөчин зургаа/ төгрөгийг нэхэмжлэгч ХХК-д төлөхийг зөвшөөрсөн тайлбарыг 2020 оны 3 дугаар сарын 10-ны өдөр тус шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч ХХК-ийн 2020 оны 3 дугаар сарын 03-ны өдөр Төрийн сангийн 100160000941 тоот дансанд улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 24,572 /хорин дөрвөн мянга таван зуун далан хоёр/ төгрөгийн тал хувь болох 12,286 /арван хоёр мянга хоёр зуун наян зургаа/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, тал хувь болох 12,286 /арван хоёр мянга хоёр зуун наян зургаа/ төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Ц.Цаас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 12,286 /арван хоёр мянга хоёр зуун наян зургаа/ төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгч ХХК-д олгохоор тогтов.
Хариуцагч Ц.Ц нь энэ захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдлаа.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар эхэмжлэгч ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ц.Цт холбогдох, зээлээр худалдан авсан гар утасны үлдэгдэл төлбөр 623,351 төгрөг, торгуулийн үлдэгдэл төлбөр 122,325 төгрөг, үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр 88,570 төгрөг, нийт 834,246 /найман зуун гучин дөрвөн мянга хоёр зуун дөчин зургаа/ төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Ц.Ц нь нийт 834,246 /найман зуун гучин дөрвөн мянга хоёр зуун дөчин зургаа/ төгрөгийг нэхэмжлэгч ХХК-д төлөхийг хүлээн зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 24,572 /хорин дөрвөн мянга таван зуун далан хоёр/ төгрөгийн тал хувь болох 12,286 /арван хоёр мянга хоёр зуун наян зургаа/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, тал хувь болох 12,286 /арван хоёр мянга хоёр зуун наян зургаа/ төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Ц.Цаас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 12,286 /арван хоёр мянга хоёр зуун наян зургаа/ төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгч ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Ц.Ц нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ С.ОЮУНЖАРГАЛ