Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 04 сарын 23 өдөр

Дугаар 00280

 

2020 оны 04 сарын 23 өдөр

Дугаар 153/ШШ2020/00280

Ховд аймаг

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Оюун-Эрдэнэ би,

Нэхэмжлэгч: Ховд аймгийн Жаргалант сумын Жаргалан багт байрлах,  банк ХХКомпани //-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ховд аймаг, Жаргалант сум, Баатархайрхан баг, 04-14 тоотод оршин суух, Хийморь овогт Л-ийн Г //-д холбогдох,

Үндсэн зээл 7,239,416.82 төгрөг, зээлийн хүү 1,059,009.32 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 5,186.07 төгрөг, хуримтлагдсан хүү 117,338.05 төгрөг нийт 8,420,950.26 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч   банк ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Батсайхан нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:  Зээлдэгч Лхамсүрэнгийн Г нь 2018 оны 05-р сарын 04-ны өдөр  банкны Жаргалант тооцооны төвтэй 111900142179 тоот Барьцаат зээлийн гэрээ /цалингийн зээл/ байгуулан, 8,893,000 /Найман сая найман зуун ерөн гурван мянган/ төгрөгийн зээлийг жилийн 20.4 хувийн хүүтэй, 50 сарын хугацаатай, цалингийн зээл авсан бөгөөд зээлийн барьцаанд цалингийн орлого, 32 инчийн зурагт зэргийг барьцаалсан. Л.Г нь зээлийн төлбөрөөс шүүхэд нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар үндсэн зээлээс 2,642,843.46 төгрөгийг хүүгийн хамт төлсөн. Зээлдэгч Л.Г нь зээлийн гэрээний дагуу зээл болон хүүгийн төлбөрийг бүрэн төлөх үүргээ биелүүлэхгүй, банкны ажилтнаас тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлэхгүй, зээлийн гэрээний 3.2.1-т заасан үүргээ байнга зөрчсөөр өнөөдрийг хүрлээ. Иймээс Л.Гтой байгуулсан Барьцаат зээлийн гэрээ /цалингийн зээл/-ний 6 дугаар зүйлийн 6.2.1, 6.2.2-д заасныг үндэслэн 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн байдлаар дор дурдсан шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргаж байна гэжээ.

Хариуцагч Л.Г нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие нь  банкны гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа.  банкнаас 8,000,000 төгрөгийн цалингийн зээл авсан нь үнэн. Ажилгүй байсан хугацаанд зээлээ төлж чадалгүй өдий хүрсэн нь үнэн. Зээлийн үлдэгдэл 8,420,950.26 төгрөгийг төлнө татгалзах зүйлгүй зөвшөөрч байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч  банк ХХК нь Л.Гт холбогдуулан үндсэн зээл 7,239,416.82 төгрөг, зээлийн хүү 1,059,009.32 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 5,186.07 төгрөг, хуримтлагдсан хүү 117,338.05 төгрөг нийт 8,420,950.26 төгрөг гаргуулах тухай  шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Л.Г нь үндсэн зээл 7,239,416.82 төгрөг, зээлийн хүү 1,059,009.32 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 5,186.07 төгрөг, хуримтлагдсан хүү 117,338.05 төгрөг нийт 8,420,950.26 төгрөгийг  банк ХХК-д төлөхийг зөвшөөрсөн тайлбарыг тус шүүхэд ирүүлсэн бөгөөд хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч  банк ХХК-ийн 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр  сангийн 100160000941 дугаартай дансанд улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 149,685 төгрөгийн тал хувь болох 74,842.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж,  тал хувь болох  74,842.5 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч  Л.Гоос улсын тэмдэгтийн хураамж  тал хувь болох 74,842.5 төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгч  банк ХХК-д олгохоор тогтов.

Хариуцагч нь энэ захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийгдурдлаа.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч  банк ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Л.Гт холбогдох үндсэн зээл 7,239,416.82 төгрөг, зээлийн хүү 1,059,009.32 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 5,186.07 төгрөг, хуримтлагдсан хүү 117,338.05 төгрөг нийт 8,420,950.26 төгрөг гаргуулах тухай  иргэний хэрэгт хариуцагч Л.Г нь нийт 8,420,950.26 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч  банк ХХК-ийн 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр  сангийн 100160000941 дугаартай дансанд улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 149,685 төгрөгийн тал хувь болох 74,842.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж,  тал хувь болох  74,842.5 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч  Л.Гоос улсын тэмдэгтийн хураамж  тал хувь болох 74,842.5 төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгч  банк ХХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Ц.ОЮУН-ЭРДЭНЭ