Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 11 сарын 02 өдөр

Дугаар 2023/ШЦТ/189

 

 

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ө.Бк даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.А,

орчуулагч, хэлмэрч Б.Ж,

улсын яллагч А.Д,

шүүгдэгч М.А,

шүүгдэгчийн өмгөөлөгч С.Т нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар, тус аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, Жх ургийн овгийн Мийн Ад холбогдох 2313000000207 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн,  Ж х ургийн овгийн Мийн А, 1981 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий суманд төрсөн, 42 настай, эрэгтэй, ам бүл-6, эхнэр, 4 хүүхдийн хамт амьдардаг, суурь боловсролтой, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын ..... дүгээр багт оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, регистрийн дугаар .....  

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч М.А нь 2023 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 10-11 цагийн хооронд Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Тирлик” худалдааны төвийн төв хаалганы хажууд хохирогч Х.Ны гээгдүүлсэн 1,800,000 төгрөгийг олж авч, завшсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар

1.1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.А мэдүүлэхдээ: “Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Хуулийн дагуу хөнгөлөлт үзүүлж өгнө үү...” гэв.

2. 2313000000207 дугаартай эрүүгийн хавтаст хэргээс талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

        2.1. Иргэн Х.Наас 2023 оны 6 дугаар сарын 15-ны өдөр гаргасан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 1 дэх тал),

        2.2. Хэргийн газарт буюу “Тирлик” захын төв хаалганы хажууд үзлэг хийсэн тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 3-5 дахь тал),

        2.3. Эд зүйл буюу бэлэн мөнгө хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 7-10, 16 дахь тал),

 

         2.4. Хаан банкны харилцагч Х.Ны 5180610321 дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулга (хавтаст хэргийн 20 дахь тал),

         2.5. Хяналтын камерын дуу дүрсний бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 21-22 дахь тал),

2.6. Хохирогч Х.Ны мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...2023 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн өглөөний 10 цагийн орчимд Өлгий сумын 9 дүгээр багт байрлах гэрээсээ өөрийн эзэмшлийн 5725 БӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгслээр “Тирлик” захад байрлах лангуундаа бараа хүргэхээр гарч яваад “Тирлик” захын төв хаалганы хажууд “Асхар А” гэх дэлгүүрийн хойд хаалганы хажууд машинаа байрлуулж тавиад, машинаасаа бараа буулгаж байх хооронд манай эхнэр Дэлүүн суманд бараа худалдсан орлого болох 1,800,000 төгрөгийг дансанд хийхээр авч явж байхдаа тээврийн хэрэгсэлд үлдээгээд тээврийн хэрэгслээс хүн авсан уу, эсвэл тээврийн хэрэгслээс буухдаа мөнгө унагаагаад хэн нэгэн олж авсан уу, бүү мэд Дэлүүн суманд эхнэр Гүлзатын хамт 2 өөр газар бараагаа дэлгэж худалдсан орлого байсныг алдсан. Уг мөнгийг цагаан өнгийн гялгар уутанд хийсэн байсан. Өнөөдрийг хүртэл уг мөнгийг олж авсан болон хууль бусаар авсан хэн нэгнийг авч ирж өгөх байх гэж бодсон чинь авч ирж өгөхгүй болохоор цагдаагийн байгууллагад гомдол гаргаж байна...

 ...Мөнгөний дэвсгэрт, тоо ширхгийг эхнэр тоолсон тул эхнэрээс мэдүүлэг авбал хэлж өгөх болно...

...А.Тийн цагдаагийн байгууллагад хураалгасан 800,000 төгрөгийн хүлээн авлаа. Мөнгө хүлээн авахад ямар нэгэн гомдол санал байхгүй. Харин М.А миний мөнгийг олж аваад өөртөө зарцуулчихсан байсан ба ажил хийж байгаад цалингаа аваад 2023 оны 6 дугаар сарын 22-ны өдөр миний эзэмшлийн Хаан банкны 5180610321 тоот данс руу Хаан банкны 5193136240 тоот данснаас 1,000,000 төгрөгийг “А94441718” гэсэн утгатай шилжүүлсэн тул надад учирсан хохирлыг бүрэн барагдуулж өгсөн...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 27-29, 33-34 дэх тал),

 

2.7. Гэрч С.Күн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Мөнгөний эх үүсвэрийг хэлэх нь зүйтэй байх, миний бие нөхөр Ны хамт хувиараа бэлэн хувцас худалддаг, “Тирлик” захад өөрсдийн лангуутай, мөн Дэлүүн суманд 7 хоног бүрийн 1 дэх өдөр бараагаа хувийн тээврийн хэрэгслээрээ ачиж очоод худалддаг. Харин хэрэг гарахын өмнөх өдөр буюу 2023 оны 6 дугаар сарын 12-ны өдөр Дэлүүн сумын төвд очиж бараагаа худалдсан ба тухайн өдрийн орлогын мөнгөө алдсан юм. Хэрхэн алдсан талаараа мэдүүлбэл 2023 оны 6 дугаар сарын 13-ны өдөр нөхрийн хамт гараад “Тирлик” захад байрлах лангуундаа бараа буулгахаар өөрийн тээврийн хэрэгслээр 10 цаг өнгөрч байхад Өлгий сумын 9 дүгээр багт байрлах гэрээсээ зах руу явж байх замдаа мөнгийг тоолж үзэхэд 1,820,000 төгрөг байсныг нүд үзэн тоолж, тоолсон мөнгийг бүхэл тоонд болгох үүднээс 1 ширхэг 20,000 төгрөгийн дэвсгэрт буюу 20,000 төгрөгийг аваад 1,820,000 төгрөгийг нимгэн гялгар уутанд хийж ороогоод машин дотор тавьсан уу, халаасандаа хийгээд халааснаас унасан уу “Тирлик” захын урд талаас алдагдсан”... гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 38-40 дэх тал),

2.8. Яллагдагч М.Ан мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Би дүү А.Тйн хамт 2023 оны 6 дугаар сарын 13-ны өдөр өглөө 10-11 цагийн үед “Тирлик” зах дээр хар бор ажил хийдэг хүмүүс байдаг газарт очоод тэндээс ажил олдвол хийе гэж бодсон. Тэгээд “Тирлик” захын урд байдаг машины зогсоолын урдуур явган хүмүүс явдаг зам дээрээс жижиг гялгар ууттай мөнгө байсан тэрийг аваад үзэхэд боодолтой 20,000 болон 10,000 төгрөг байсан. Тэр мөнгийг би өөрөө үзээд аваад халаасандаа хийгээд гэртээ харьсан. Намайг газраас мөнгө авсан гэдгийг А.Тилек ч анзаарч хараагүй. Тэгээд бид хоёр тэр өдөр ажил хийхгүй шууд гэртээ харьсан. А.Тилек ч мөн гэртээ харьсан. Би гэрт очоод нөгөө жижиг ууттай мөнгийг тоолж үзэхэд 1,800,000 төгрөг байсан. Тэгэхээр нь би тэр мөнгийг гэртээ 2 хоног байлгаад мэдээлэл юм уу радиогоор зар өгвөл гаргаж өгье гэж бодоод хүлээсэн. Тэгээд ямар ч чимээгүй байхаар нь 3 дахь хоног дээрээ би 1,000,000 төгрөгийг нь өөрөө үрчихсэн юм. Тэгж байтал үдээс хойш цагдаагаас байна хүрээд ир гэж дуудаад мөрдөгч Ц.Бямбазаяатай уулзахад тэрээр “та мөнгө олж авсан уу” гэхээр нь “мөнгө олсон 1,000,000 төгрөгийг нь үрчихсэн 800,000 төгрөг нь байгаа болно” гэж хэлэхэд байгаа мөнгийг хурааж авна гэхээр нь уг мөнгийг хамт явсан дүү А.Тилект байгаа гээд түүнд би өөрөө мөнгийг өгөөд “чи цагдаа асуувал намайг чамд өгсөн” гэж хэлээд хураалгаарай гэж хэлээд өгсөн. Би өөрийн зарцуулсан 1,000,000 төгрөгийг мөнгө гээгдүүлсэн Ны Хаан банкны данс руу өөрийн утасны дугаарыг бичиж өгөөд явуулсан. Тэгээд хэрэг хаагдсан байх гэж бодсон. Энэ хэрэгт А.Тт ямар ч холбоо байхгүй, би өөрөө буруутай юм. Би анх мөнгө олчхоод түүнд хэлээгүй. Харин цагдаагаас асуусны дараа түүнд 800,000 төгрөгийг бэлнээр өгөөд би чамд өгсөн мөнгө гээд цагдаад хураалгаарай гээд өгсөн юм...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 68 дахь тал) зэрэг нотлох баримтууд  болно.

2.9. Шүүгдэгчийн хувийн байдлын талаар дараах нотлох баримтууд хэрэгт цугларсан байна.. Үүнд: 

- Иргэний үнэмлэхийн болон эд хөрөнгө бүртгэлтэй эсэх лавлагаа (хавтаст хэргийн 71, 77 дэх тал),

-Гэрлэсний бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 84 дэх тал),

- Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 29 дэх тал) зэрэг нотлох баримтууд болно.

2.10. Шүүх прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн, шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийлээ.

2.11. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд энэ хэрэгт хамаарА, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хохирогч, яллагдагч, гэрч нараас мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байх тул хууль ёсны нотлох баримт гэж үзэж, хэрэгт хамаарА, ач холбогдолтой талаас нь үнэлэн, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов.

3. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт, нөхцөл байдлын талаар

3.1. Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтоохын тулд талуудын шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцүүлж, шинжлэн судлуулсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн,

        - Иргэн Х.Наас 2023 оны 6 дугаар сарын 15-ны өдөр гаргасан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 1 дэх тал)

         - Хэргийн газарт буюу “Тирлик” захын төв хаалганы хажууд үзлэг хийсэн тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 3-5 дахь тал),

         - Эд зүйл буюу бэлэн мөнгө хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 7-10, 16 дахь тал),

          -Хаан банкны харилцагч Х.Ны 5180610321 дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулга (хавтаст хэргийн 20 дахь тал),

           - Хяналтын камерын дуу дүрсний бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 21-22 дахь тал),

-Хохирогч Х.Ны мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...А.Тилекийн цагдаагийн байгууллагад хураалгасан 800,000 төгрөгийн хүлээн авлаа. Мөнгө хүлээн авахад ямар нэгэн гомдол санал байхгүй. Харин М.А миний мөнгийг олж аваад өөртөө зарцуулчихсан байсан ба ажил хийж байгаад цалингаа аваад 2023 оны 6 дугаар сарын 22-ны өдөр миний эзэмшлийн Хаан банкны 5180610321 тоот данс руу Хаан банкны 5193136240 тоот данснаас 1,000,000 төгрөгийг “А 94441718” гэсэн утгатай шилжүүлсэн, надад учирсан хохирлыг бүрэн барагдуулж өгсөн...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 27-29, 33-34 дэх тал),

- Гэрч С.Күлзатын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...1,820,000 төгрөгийг нимгэн гялгар уутанд хийж ороогоод машин дотор тавьсан уу, халаасандаа хийгээд халааснаас унасан уу “Тирлик” захын урд талаас алдагдсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 38-40 дэх тал),

- Яллагдагч М.Ан мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би дүү А.Тийн хамт 2023 оны 6 дугаар сарын 13-ны өдөр өглөө 10-11 цагийн үед “Тирлик” зах дээр хар бор ажил хийдэг хүмүүс байдаг газарт очоод тэндээс ажил олдвол хийе гэж бодсон. Тэгээд “Тирлик” захын урд байдаг машины зогсоолын урдуур явган хүмүүс явдаг зам дээрээс жижиг гялгар ууттай мөнгө байсан тэрийг аваад үзэхэд боодолтой 20,000 болон 10,000 төгрөг байсан. ...Би гэрт очоод нөгөө жижиг ууттай мөнгийг тоолж үзэхэд 1,800,000 төгрөг байсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 68 дахь тал)  зэрэг нотлох баримтуудыг тал бүрээс нь харьцуулан үнэлэхэд дараах үйл баримт тогтоогдож байна.

Шүүгдэгч М.А нь 2023 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 10-11 цагийн хооронд Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Тирлик” худалдааны төвийн төв хаалганы хажуугаас хохирогч Х.Ны гээгдүүлсэн 1,800,000 төгрөгийг олж авч захиран зарцуулсан үйл баримт тогтоогджээ.

4. Эрх зүйн дүгнэлт:

4.1. Шүүгдэгч М.А нь “Тирлик” худалдааны төвийн төв хаалганы хажуугаас бусдын гээгдүүлсэн 1,800,000 төгрөгийг олж авмагц энэ талаар мэдэгдэж, эзэн нь олдвол хүлээлгэн өгөх, хэрэв эзэн нь олдоогүй бол орон нутгийн захиргааны болон цагдаагийн байгууллагад мэдэгдэж шилжүүлэн өгөх эсхүл хадгалж хамгаалах  үүрэгтэй  байжээ.

4.2. Шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон шүүгдэгч М.Агийн хохирогчийн гээгдүүлсэн бэлэн мөнгийг олж авч бусдын гээгдүүлсэн эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж хувийн хэрэгцээнд зарцуулж Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хохирогчийн өмчлөх эрхэд халдаж, 1.800.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, гээгдэл эд хөрөнгө, алдуул мал завших гэмт хэргийн “гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэх шинжийг  бүрдүүлсэн байна.

4.3. Шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогчид 1,800,000 төгрөгийн хохирол учирсан учраас түүнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3-т заасан бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэж үзнэ. 

4.4. Шүүгдэгчийн дээрх үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд бусдын хөрөнгө   гэдгийг мэдсээр байж  олж авсан бэлэн мөнгийг захиран зарцуулж хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг шунахайн сэдэлтээр, гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.

4.5. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаар шүүгдэгч М.А нь гээгдэл эд хөрөнгө завших  гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, прокуророос түүний үйлдсэн гэмт хэрэгт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаарх дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон гэж дүгнэлээ.

4.6. Иймд шүүгдэгч М.Аыг хохирогч Х.Ны гээгдүүлсэн 1,800,000 төгрөгийг завшиж бага хэмжээнээс дээш хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна.

5.Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай

5.1. Гэмт хэргийн улмаас хохирогч Х.Нд 1.800.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчид учирсан хохирлыг төлж өгсөн нь хохирогчийн “1,800,000 төгрөгийг бүрэн хүлээж авлаа, надад гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн мэдүүлгээр тогтоогдож байна.  (хавтаст хэргийн 33-34 дэх тал),

5.2. Иймээс шүүгдэгч М.Аг бусдад төлөх хохирол, төлбөргүй гэж үзлээ.

Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар

2.1. Шүүгдэгч М.Аг шүүхээс “гээгдэл эд хөрөнгө завших” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.” гэж заасныг баримтлан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу мөн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь үндэслэлтэй.

2.2. Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж,  түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь шударга ёсны зарчимд нийцнэ.

2.3. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаар шүүгдэгч М.А нь хувийн байдлын хувьд Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 9 дүгээр багт оршин суудаг, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй зэрэг нөхцөл байдал тогтоогдож байна. (хавтаст хэргийн 86-89 дэх тал),

2.4. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, мөн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн” зэрэг эрүүгийн хариуцлагыг  хөнгөрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

2.5. Улсын яллагчаас шүүх хуралдаанд “Шүүгдэгч М.Аг гээгдэл эд хөрөнгө завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний 700000 төгрөгийн торгох ял оногдуулах санА”  гэсэн,

шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “шүүгдэгч гэм буруугийн талаар маргаагүй, хохирлыг төлж барагдуулсан, анх удаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй хэмжээний буюу 450.000 төгрөгийн торгох ял оногдуулж өгнө үү” гэсэн агуулгатай дүгнэлтийг тус тус гаргав.

2.6. Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсон шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрлөөс торгох ялыг сонгож оногдуулах нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт нийцнэ гэж дүгнэлээ.

2.7. Иймээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Аг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгийн торгох ялаар шийтгэв.

2.8. Шүүхээс торгох ялыг хэсэгчлэн төлүүлэх хугацаа тогтоогоогүй учраас шүүгдэгч М.А нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан 90 хоногийн хугацаанд торгох ялыг биелүүлэх үүрэгтэй бөгөөд энэхүү хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг түүнд сануулах нь зүйтэй.

3. Бусад асуудлын талаар

3.1. Шүүгдэгч М.А нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээв.

3.2. Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хохирогчид учирсан 1,800,000 төгрөгийн хохирол төлөгдсөн, шүүгдэгч нь бусдад төлөх хохирол, төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг  тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн СД диск 1 ширхгийг хэргийн хамт хадгалж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2 , 4 дэх хэсэг, 36.5, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Жа х ургийн овгийн Мийн Аг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Мгийн Аг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянга ) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг шүүгдэгч М.Ад сануулсугай.

4. Шүүгдэгч М.А нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. 2313000000207 дугаартай эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хохирогчид учирсан 1,800,000 төгрөгийн хохирол төлөгдсөн, шүүгдэгч нь бусдад төлөх хохирол, төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг  тус тус дурдаж, эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн СД диск 1 ширхгийг хэргийн хамт хадгалсугай.

6. Энэхүү шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан, мөн хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.   

 

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                  Ө.Б