Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 182/ШШ2020/01527

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

  Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Байгалмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 Нэхэмжлэгч:Ч.У-ийн нэхэмжлэлтэй,

          Хариуцагч: М.М

          Хариуцагч: А.О  нарт холбогдох,

          Зээлийн гэрээний үүрэгт 18 014 000 төгрөгийг хариуцагч нараас хувь тэнцүүлэн гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

          хариуцагч М.М-ийн 2019 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн Зээлийг гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, уг гэрээний дагуу 12 000 000 төгрөг аваагүй болохыг тогтоолгох тухай сөрөг иргэний хэргийг  2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Баяржаргал, хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Мөнхгэрэл, хариуцагч нарын өмгөөлөгч М.Цэрэндэжид, гэрч Л.Эрдэнэчулуун, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хонгорзул оролцов.                                                                                       

                                                                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

           

Нэхэмжлэгч Ч.У-ээс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс  гаргасан тайлбартаа: Зээлдүүлэгч Ч.У нь А.О-ийг эртнээс таньдаг, найз нөхдийн харилцаатай байсан бөгөөд өөрийн төрсөн хүү болох М.Мөнхгэрэлийг танилцуулснаар түүнийг таних болсон. Үүнээс хойш М.Мөнхгэрэлтэй бид мөнгө зээлж, өгч авалцдаг байсан бөгөөд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлтэй холбоотойгоор Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандан 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 02 дугаартай эвлэрлийн гэрээг шүүхээс баталсан шийдвэр гарсан. Үүний дагуу М.Мөнхгэрэл нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх үүргээ хэрэгжүүлээгүйн улмаас Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраар албадан гүйцэтгэх ажиллагаа хийгдэж байгаа болно. Зээлдэгч М.Мөнхгэрэл нь тогтсон ажилгүй бөгөөд шинээр ашиглалтанд орсон авто техникийн худалдааны зах дээр авто машины худалдаа эрхэлж байгаа хэмээн надад хэлж, 2018 оны 10 дугаар сараас  машин худалдан авч зарж борлуулахад эргэлтийн мөнгө хэрэгтэй гэж надад итгүүлэн,  их, бага хэмжээгээр мөнгө зээлж авсан. Үүний дараа бид харилцан тохиролцож бэлэн болон бэлэн бусаар зээлсэн мөнгө 12 000 000 төгрөг болж 2019 оны 06 дугаар сарын 01-ний өдөр “Зээлийн гэрээ” байгуулан Иргэний хуулийн 199 дүгээр зүйлин 199.1.-д “...Нэгэнт үүссэн үүргийн харилцааг гэрчлэх гэрээг хүчин төгөлдөр гэж тооцоход үүрэг гүйцэтгэгч нь үүргийг хүлээн зөвшөөрсөн тухай бичгээр мэдэгдсэн байвал зохино...”, мөн 199.2.-т “Хэлэлцэн тохироцсон хэлбэрээр үүргийн харилцаа үүсэхэд гэрээг тохирсон хэлбэрээр байгуулсан байвал зохино...” гэж заасны дагуу бидний хооронд үүргийн эрх зүин харилцаа үүссэн. Зээлдэгч М.Мөнхгэрэл нь тухайн зээлийн гэрээ байгуулснаас хойш огт зээлийг төлөхгүй, шаардахад удаа дараа зайлсхийж өнөөдрийг хүртэл чирэгдүүлсээр байна. Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 2.8-д “...хугацааг хэтрүүлсэн хоног тутамд Иргэний хуулийн 232.6.-д заасны дагуу гүйцэтгээгүй дүнгийн 0,5 хувиар алданги тооцно...” гэж заасан. Үүний дагуу 2020 оны 01 дүгээр сарын 01-нээс 2020 ны 04 дүгээр сарын 10-ныг хүртэл нийт 100 хоногт 6 000 000 төгрөгийн алданги бодогдож байгаа болно.

Иймд 2019 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн “Зээлийн гэрээ”-ний үүрэгт үндсэн зээл 12 000 000 төгрөг, алданги 6 000 000 төгрөг, нотариатчийн үйлчилгээний зардал 14 000 төгрөг,  нийт 18 014 000 төгрөгийг хариуцагч нараас хувь тэнцүүлэн гаргуулж хохиролгүй болгож өгнө үү. Нэхэмжлэлийн шаардлагаа тодруулбал, өмнө нь шүүхэд 2018 оны 09 дүгээр сарын 12-нд нэхэмжлэл гаргаснаас хойшхи хугацааны зэээлүүд орж байгаа, 2018 оны 10 дугаар сарын 21-ний  өдрийн 1 629 000 төгрөг, 10 дугар сарын 30-ны өдрйин 960 000 төгрөг, 11 дүгээр сарын 21-ний өдрийн  2 удаагийн шилжүүлгээр 1 200 000  төгрөг, 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн  1 800 000 төгрөг, 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 850 000 төгрөг, 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдөр шилжүүлсэн нйит 950 000 төгрөг, шилжүүлсэн  2019 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 200 000 төгрөг, 04 дүгээр сарын 21-ний өдөр шилжүүлсэн 100 000 төгрөгүүд байгаа юм. 2018 оны 09 дүгээр сарын 12-ноос өмнөх шилжүүлсэн мөнгө нь өмнөх шүүхийн шийдвэрт орж шийдвэрлэгдсэн гэж үзэж болно. Шүүхийн шийдвэрт орсон мөнгө давхцсан зүйл байхгүй. Нэхэмжлэлийн шаардлага 18 014 000 төгрөгийг хариуцагч А.Оюунгэрэл, М.Мөнхгэрэл нараас хувь тэнцүүлэн гаргуулж өгнө үү  гэв.

 

 Хариуцагч, хариуцагч А.Оюунгэрэлийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Мөнхгэрэлээс шүүхэд болон  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ч.Уранчимэг нэхэмжлэлдээ 2019 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн “Зээлийн гэрээ”-ний үүрэг, бусад зардалд нийт 18 014 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна.  Энэ нэхэмжилсэн мөнгөн дүнд  өмнө нь шүүхээр шийдвэрлүүлсэн мөнгөүүд давхцаж орсон байна. Бид нэхэмжлэгч Ч.Уранчимэгтэй 2019 оны 06 дугаар 01-ний өдөр 12 000 000 төгрөгийн зээлийн гэрээг огт байгуулаагүй.  Харин Ч.Уранчимэгээс 2017 оны 08 сард Мөнхгэрэлийг Солонгос улсын визэнд оруулахаар болж визний барьцаанд байршуулах 5 000 000 төгрөгийг зээлж аваад дараа нь барьцаанаас уг мөнгөө буцааж аваад Ч.Уранчимэгт бэлнээр буцааж өгсөн. Бидний хувьд Ч.Уранчимэгээс 2019 оны 06 дугаар сарын 01-ний өдөр 12 000 000 төгрөг  бэлнээр зээлж авсан зүйл байхгүй. Ч.Уранчимэг нь надад ниймийн даатгалын болон татварын байгууллагад тайлан гарагж гөөх шаардлагатай учраас гарын үсэг зураад өгөөч гэж гуйхад би огт юм бодолгүй гэрээнд гарын үсэг зурсан нь миний буруу болсон байна.  Иймд нэхэмжлэгч Ч.Уранчимэгийн нэхэмжилсэн 18 014 000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Хаиуцагч А.Оюунгэрэлтэй ямар нэгэн зээлийн гэрээ байгуулаагүй атлаа түүнээс зээл нэхэмжилсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна гэв.

 

Хариуцагч М.Мөнхгэрэлээс шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Ч.Уранчимэг нь 2017 онд манай ээж А.Оюунгэрэлээс “би хөдөө гадаа явж мөнгөний тооцоо хийж өрөө авмаар байна, би өөрөө машин барьж чадахгүй юм хүүхэд чинь ажилгүй юм бол надад туслуулах боломж байна уу” гэж гуйсны үндсэн дээр би 3 жил гаруй хугацаанд Ч.Уранчимэг эгчийн ажилд тусалж машиныг нь барьж өдөр тутмын ажлыг нь хийдэг байсан. Тэрээр өөрөө шинэ машин аваад жолоодож чадахгүй осол их гаргадаг байсан учир машины засвар үйлчилгээгээ надаар хийлгэхдээ миний дансаар мөнгөө шилжүүлж байсан. М.Мөнхгэрэл миний бие Ч.Уранчимэг эгчээс анх Солонгос улсын визинд орох гэж 2016 онд 6 000 000 төгрөгийн зээл авч буцааж өгсөн болно. Үүнээс өөрөөр түүнээс зээл авсан зүйлгүй. Бидний хооронд 2019 оны 06 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан 12 000 000 төгрөгийн зээлийн гэрээг Ч.Уранчимэг эгч надад хэлэхдээ “би татвар, нийгмийн даатгалд тайлан гаргадаг юм надад хүнээс авлагатай гэх баримт их хэрэгтэй байдаг юм. Тиймээс чи надтай зээлийн гэрээ байгуулж тус болооч” гэж гуйсны үндсэн дээр энэ гэрээнд гарын үсэг зурсан. Гэтэл Ч.Уранчимэг эгч энэ хуурамч зээлийн гэрээгээ шүүхэд өгч надаас үндэслэлгүй. Уг зээлийн гэрээний 2.5-д заасан байдлаас харахад “2018 оны 04 дүгээр сараас 2019 оны 04 дүгээр сарын хооронд дансаар увуулж цувуулж авсан. Энэ өдрөөс эхлэн 2019 оны 12 дугаар сарын 31-нийг  хүртэл cap бүр хүүгээ, хугацааны эцэст үндсэн зээл төлөх” гэжээ. Гэвч бодит байдалд М.Мөнхгэрэл би ХААН банкинд 5173035382 тоот дансыг эзэмшдэг бөгөөд энэ дансны хуулгаар дээрх хугацаанд 12 000 000 төгрөгийг аваагүй болох нь нотлогдож байна. Харин Ч.Уранчимэг эгч надаар өөрийн “Приус” маркийн машинаа бариулж ажилд авч явахдаа машиныхаа засварын мөнгө, бензиний мөнгийг миний дансаар шилжүүлж байсныг зээл гэж нэхээд байгаа нь шударга ёсонд нийцэхгүй байх гэж бодож байна. Ч.Уранчимэг эгч ХААН банк дахь 5081015325, 5081034336 данснуудаасаа над руу өөрийнхөө хэрэгцээнд зарцуулж шилжүүлсэн 80 000, 20 000, 35 000, 15 000, 145 000 төгрөг гэх мэт мөнгүүдээ зээл гэж бичээд түүнийгээ үндэслээд нэхээд байна. Өмнө нь ч бас өөрийнхөө машины засварын мөнгийг надад зээл маягаар бичиж шилжүүлчихээд 2018 оны 06 дугаар сарын 12-ны өдөр “Зээлийн гэрээ” байгуулж 11 200 000 төгрөгийн зээл авсан гэж нэхэмжлэл гарган  Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 2078 дугаартай захирамжаар 15 168 800 төгрөгийг надаас гаргуулахаар шийдвэрлүүлсэн. Тухайн үед Ч.Уранчимэг эгч 2018 онд намайг шүүх дээр дагуулж очоод нэг баримт дээр гарын үсэг зуруулахдаа “би нэхэмжлэлээ буцааж авах гэж байгаа, чи гарын үсэг зураад өг” гэхээр нь зурж өгсөн. Гэтэл 15 168 800 төгрөгийг гаргуулах эвлэрлийн гэрээнд гарын үсэг зуруулсан байна. Би шүүхийн шийдвэр гарсан эсэхийг мэдээгүй байтал Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас мэдэгдэл ирсэнээр мэдсэн болно. Ингээд дахин 2019 оны 06 дугаар сарын 01-ний өдөр 12 000 000 төгрөгийн хуурамч зээлийн гэрээ байгуулж шүүхэд нэхэмжлэл гаргасан нь хууль зөрчсөн үндэслэлгүй тул бидний хооронд байгуулсан 2019 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн 12 000 000 төгрөгийн “Зээлийн гэрээ”-г Иргэний хуулийн 58., 59 дүгээр зүйлд заасан үндэслэлээр хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, уг зээлийн гэрээгээр 12 000 000 төгрөгийг аваагүй болохыг тогтоож өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Баяржаргалаас шүүх хуралдаанд сөрөг нэхэмжлэлийн талаар гаргасан тайлбартаа: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 2078  дугаартай, талуудын хүсэл зоригийн үндсэн дээр байгуулагдсан эвлэрлийн гэрээг баталсан. Нэгэнт шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон байхад дахин нотлохгүй бөгөөд сөрөг нэхэмжлэлээс харахад юу ч мэдэлгүй гарын үсэг зурсан, эрх үүрэг тайлбарлаж өгөөгүй мэтээр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас дуудахад мэдсэн гэж үндэслэлээ тайлбарлаж байгаа нь ямар ч үндэслэлгүй байна. Зээлийн гэрээ байгуулсан тал дээр маргаан байхгүй гэж үзэхээр байна. Хуульд  зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа өөрөө нотлох, шүүхэд үнэн зөв тайлбар өгөх үүрэгтэй, гэтэл нэхэмжлэгч Ч.Уранчимэгийг хуурамч зээлийн гэрээ байгуулсан гэж тайлбарлаж байгаа нь ямар ч нотлох баримтгүй, үндэслэлгүй нэхэмжлэл гаргасан байна. Талууд хүсэл зоригоо чөлөөтэй илэрхийлэн 2019 оны 06 дугаар сарын 01-ний өдөр бэлэн болон бэлэн бусаар авсан мөнгөн дүнг хүлээн зөвшөөрч зээлийн гэрээг бичгээр үйлдэн харилцан гарын үсгээ зурсан бөгөөд Баянгол дүүргийн тойргийн нотариатч Г.Насанжаргалаар баталгаажуулсан нь ямар нэгэн хууль зөрчсөн, ноцтой төөрөгдөл, хууран мэхэлсэн зүйл байхгүй тул сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Хэрэгт авагдсан бөгөөд шүүхийн хэлэлцүүлгээр бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад                                                       

                                                                                                               ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ч.Уранчимэг нь хариуцагч А.Оюунгэрэл, М.Мөнхгэрэл нарт холбогдуулан, 2019 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн Зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 12 000 000 төгрөг, хугацаа хэтрүүлсний алдангид 6 000 000 төгрөг, бичиг баримт нотариатаар гэрчлүүлсний зардалд 14 000 төгрөг, бүгд 18 014 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Дээрх нэхэмжлэлийг хариуцагч нар үл зөвшөөрч 2019 оны 06 дугаар сарын 01-нд  нэхэмжлэгчээс 12 000 000 төгрөгийг бодитоор зээлж аваагүй, Ч.Уранчимэгийн өмчлөлийн “Приус-20” 08-76 УБХ дугаартай машиныг өөрийнх нь гуйснаар жолоодож ажил хэрэгт нь тусалдаг байсан бөгөд уг машины бензиний зардал, засварын зардал зэрэгт мөнгө миний эзэмшлийн дансаар шилжүүлэхдээ “зээл” гэж шилжүүлдэг байсныг би мэдээгүй, татвар, даатгалын байгууллагад тайлан гаргаж өгөх гэж байна гэж хуурч мэхлэн гэрээнд гарын үсэг зуруулсан, өмнөх шүүхийн шийдвэрээр орж тооцогдсон мөнгийг давхардуулан нэхэмжилсэн нь үндэслэлгүй, хариуцагч А.Оюунгэрэлтэй ямар нэгэн зээлийн харилцаа байхгүй гэж тайлбарлан маргаж, улмаар хариуцагч М.Мөнхгэрэл нь нэхэмжлэгчид холбогдуулан 2019 оны 06 дугаар сарын 01-ний өдөр Ч.Уранчимэгтэй байгуулсан зээлийн гэрээг Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.1., 59 дүгээр зүйлийн 59.1.-д зааснаар хүчин төгөлдөр бусд тооцуулах, уг гэрээгээр 12 000 000 төгрөг аваагүй болохыг тогтоолгохыг хүссэн сөрөг нэхэмжлэлийг гаргасан.

Нэхэмжлэгч тал нь хариуцагч М.Мөнхгэрэлийн сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй,  2019 оны 06 дугаар сарын 01-ний өдөр М.Мөнхгэрэл болон Ч.Уранчимэг нарын хооронд байгуулсан гэрээ нь хуульд заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр гэрээ, нэхэмжлэлийн шаардлага нь хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр шийдвэрлэгдсэн зээлийн үүрэгтэй давхцаагүй, хамааралгүй гэж тайлбарлан сөрөг нэхэмжлэлийг үл  зөвшөөрч маргасан.

Шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг ханган, зарим хэсгийг болон хариуцагч М.Мөнхгэрэлийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

1.Үндсэн нэхэмжлэлийн талаар.

Хэрэгт Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 2078 дугаарт “Зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” захирамж авагдсан бөгөөд нэхэмжлэгч тал шүүх хуралдаанд 2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдрөөс хойших хугацаанд буюу М.Мөнхгэрэлээс зээлийн гэрээний үүрэгт 15 168 800 төгрөг гаргуулах нэхэмжлэл шүүхэд гаргаснаас хойших хугацаанд М.Мөнхгэрэлийн ХААН банк дахь 5173035382 тоот дансанд шилжүүлж зээлүүлсэн мөнгө буюу 2018 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 1 629 000 төгрөг, 10 дугаар сарын 30-ны өдрийн 960 000 төгрөг, 11 дүгээр сарын 21-ний өдрийн 1 200 000 төгрөг, 12 дугаар сарын 05-ны өдрийн  1 800 000 төгрөг, 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 950 000 төгрөг, 02 дугаар сарын 22-ны өдрийн 200 000 төгрөг, 04 дүгээр сарын 21-ний өдрийн 100 000 төгрөг тус тус зээлүүлсэн гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан.

Нэхэмжлэгч Ч.Уранчимэг нь  хариуцагч М.Мөнхгэрэлд 12 000 000 төгрөгийг сард 2 хувийн хүүтэй, 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл 7 сарын хугацаатай зээлүүлэхээр тохиролцож 2019 оны 06 дугаар сарын 01-ний өдөр Зээлийн гэрээ байгуулсан байх ба гэрээний 2.5-д “....2018 оны 04 дүгээр сараас 2019 оны 04 дүгээр сард өөрийн дансаар увуулж цувуулж авсан. Энэ хугацааны хүүг тооцохгүй... энэ өдрөөс хүү тооцно...сар бүр хүүгээ, хугацааны эцэст үндсэн зээл төлөх...” гэж заасан байна.

Нэхэмжлэгч нь  хариуцагч М.Мөнхгэрэлд 2019 оны 06 дугаар сарын 01-ний өдөр 12 000 000 төгрөг бэлнээр хүлээлгэн өгөөгүй талаар зөвшөөрч маргаагүй бөгөөд мөн хариуцагчийн эзэмшлийн дансаар 2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдрөөс өмнө шилжүүлэгдсэн мөнгө нь Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 2078 дугаартай захирамжаар шийдвэрлэгдсэн нэхэмжлэлийн дүнд орсон талаар тайлбарласан.

Хариуцагч М.Мөнхгэрэлийн эзэмшлийн “ХААН банк” ХХК дахь  5173035382 тоот дансны хуулга, нэхэмжлэгч Ч.Уранчимэгийн эзэмшлийн “ХААН банк” ХХК дахь  5081015325 тоот, 5081034336 тоот харилцах дансны хуулгуудаас үзэхэд нэхэмжлэгчийн дээрх данснуудаас  хариуцагчийн дансанд  2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдрөөс 08 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл хугацаанд нийт 4 370 000 төгрөгийг “зээл”, “засварт өгөх”, “банкны  мөнгө” гэсэн утгатайгаар, 2018 оны 10 дугаар сарын 21-ний өдрөөс 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл нийт 5 679 000 төгрөгийг “зээл”, “машины мөнгө” гэсэн утгатайгаар, 2018 оны 02 дугаар сарын 10-ны өдөр  5032423999 тоот данснаас 1 800 000 төгрөгийг “машин” гэсэн утгатай, 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдөр  5024522593 тоот данснаас 850 000 төгрөгийг “цалин” гэсэн утгатайгаар тус тус хариуцагч М.Мөнхгэрэлийн 5173035382 тоот дансанд шилжүүлжээ.

Дээрхээс үзэхэд 2018 оны 10 дугаар сарын 21-ний  өдрийн 1 629 000 төгрөг, 11 дүгээр сарын 21-ний өдрийн  2 удаагийн шилжүүлгээр 1 200 000  төгрөг, 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 850 000 төгрөг, 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 200 000 төгрөг, нийт 3 879 000 төгрөгийг нэхэмжлэгчээс хариуцагчид зээлүүлсэн гэж үзэх үндэстэй байна.  Өөрөөр хэлбэл, 3 879 000 төгрөгийг нэхэмжлэгчээс хариуцагчид шилжүүлснээр нэхэмжлэгч Ч.Уранчимэг, хариуцагч М.Мөнхгэрэл нарын хооронд  Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1., 282 дугаар зүйлийн 282.4.-д зааснаар Зээлийн гэрээ амаар байгуулагдсан байх бөгөөд  2019 оны 06 дугаар сарын 01-ний өдөр талууд өмнө нь амаар байгуулсан гэрээг бичгэн хэлбэрт оруулж, алданги төлөхөөр тохиролцон шинээр гэрээ байгуулсан нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлд заасан гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, гэрээний агуулгыг өөрсдөө тодорхойлох зохицуулалтыг зөрчөөгүй байна.

Тодруулбал, талуудын хооронд байгуулсан 2019 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн Зээлийн гэрээнд зээлийн дүнг 12 000 000 төгрөг гэж бичсэн байх боловч   3 879 000 төгрөгийн хувьд зээлийн гэрээний харилцаа үүссэн байх бөгөөд хариуцагч М.Мөнгэрэл нь уг зээлийг буцаан төлөөгүй байх тул  Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1.-д зааснаар 3 879 000 төгрөгийг нэхэмжлэгч шаардах эрхтэй, хариуцагч төлөх үүрэгтэй. Харин нэхэмжлэгчээс 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдөр “машины мөнгө” гэж шилжүүлсэн 1 800 000 төгрөг, 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдөр  5009962746 тоот “батарей солих” гэж шилжүүлсэн 960 000 төгрөг, 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдөр  5125034806 тоот дансанд шижүүлсэн 100 000 төгрөг, 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 5032423999 тоот данснаас хариуцагчид “машин” гэж шилжүүлсэн 1 800 000 төгрөг, 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдөр  5024522593 тоот данснаас хариуцагчид “цалин” гэж шилжүүлсэн  850 000 төгрөг, нийт 5 510 000 төгрөгийг Ч.Уранчимэгээс хариуцагч М.Мөнхгэрэлд зээлүүлсэн гэж үзэх үндэслэлгүй болно.  Түүнчлэн зохигчдын тайлбараар, 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдрөөс 08 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл хугацаанд шилжүүлсэн гэх нийт 4 370 000 төгрөгийн шаардлага нь Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 02078 дугаартай “Зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” захирамжаар  шийдвэрлэгдсэн талуудын хоорондох зээлийн гэрээний 15 168 800 төгрөгийн үүрэгт орж тооцогдсон буюу давхцсан  байна.

Талуудын хооронд байгуулсан 2019 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн Зээлийн гэрээний 2.8-д “Хугацааг хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй дүнгийн 0,5 хувиар алданги тооцно” гэж заасан нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6.-д заасантай нийцэж байх тул гэрэний 2.2-т заасан 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор зээлийн үүрэг болох 3 879 000 төгрөгийг төлөх хугацааг хэтрүүлсэн байх тул гэрээний хугацаа хэтрүүлсний хариуцлага болох алдангид 1 939 500 төгрөгийг хариуцагчаас нэхэмжлэгч шаардах эрхтэй.

Хэргийн баримтаас үзэхэд хариуцагч А.Оюунгэрэл нь нэхэмжлэгчээс мөнгө зээлсэн баримтгүй, 2019 оны 06 дугаар сарын 01-ний өдөр  Ч.Уранчимэг, М.Мөнхгэрэл нарын хооронд байгуулсан зээлийн гэрээнд оролцоогүй, уг гэрээний тал биш, зээлийн гэрээгээр ямар нэгэн үүрэг хүлээгээгүй болох нь А.Оюунчимэгийн эзэмшлийн “ХААН банк” ХХК дахь 5083163676 тоот харилцах дансны хуулга, зохигчдын тайлбараар нотлогдож байх тул нэхэмжлэгчийн хариуцагч А.Оюунгэрэлээс зээлийн гэрээний үүрэгт  шаардсан нэхэмжлэл нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Түүнчлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2.-т заасны дагуу шүүхэд гаргасан нэхмжлэлийн шаардлагыг нотлох баримтыг хуульд заасан шаардлага ханган гаргаж өгөх үүргийн дагуу баримт, бичгийг нотариатчаар гэрчлүүлсэн төлбөр болох 14 000 төгрөгийг хариуцагч нар гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохирол гэж үзэх боломжгүй юм.

 

2.Хариуцагч М.Мөнхгэрэлийн сөрөг нэхэмжлэлийн талаар.

Хариуцагч М.Мөнхгэрэл, нэхэмжлэгч Ч.Уранчимэг нарын хооронд байгуулагдсан 2019 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн зээлийн гэрээгээр зээлдүүлэгч Ч.Уранчимэг нь зээлдэгч М.Мөнхгэрэлийн өмчлөлд 3 879 000 төгрөгийг шилжүүлсэн, уг мөнгийг  2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор зээлдэгч буцаан төлөхөөр үүрэг хүлээсэн байна. Уг зээлийн гэрээ Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.1.-д зааснаар талууд хүсэл зоригоо илэрхийлсэн баримт бичиг үйлдэж гарын үсэг зурсан, 281 дүгээр зүйлийн 281.1., 282 дугаар зүйлийн 282 дугаар зүйлийн 282.4.-т заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр гэрээ болно.

Иймд  Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.1.-д заасан ноцтой төөрөгдлийн үндсэн дээр хүсэл зоригоо илэрхийлэн хийсэн, 59 дүгээр зүйлийн 59.1.-д заасан хэлцэл хийх зорилгоор бусдыг мэхэлсэн, хууран мэхэлсэн этгээд ашиг хонжоо олох, эсхүл мэдэгдсэн этгээдэд гэм хор учруулах зорилготой байсан гэх нөхцөл байдал   баримтаар тогтоогдохгүй байх тул талуудын хооронд байгуулагдсан дээрх зээлийн гэрээг мөн хуулийн 57 дугаар зүйлийн 57.1.-д зааснаар хүчин төгөлдөр бус гэж тооцох хэлцэлд хамаарах хуул зүйн үндэслэлгүй байх тул хариуцагч М.Мөнхгэрэлийн нэхэмжлэгч Ч.Уранчимэгт холбогдох, 2019 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн зээлийн гэрээг Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 55.1., 59 дүгээр зүйлийн 59.1.-д зааснаар хүчин төгөлдөр бусд тооцуулах, уг гэрээгээр 12 000 000 төгрөг аваагүй болохыг тогтоолгохыг хүссэн сөрөг нэхэмжлэл үндэслэлгүй байна.

Хэрэгт авагдсан  М.Мөнхгэрэлийн “ХААН банк” ХХК дахь 5111313434 тоот хадгаламжийн дансны хуулга, А.Оюунгэрэлийн нэр дээр өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-2202018505 дугаарт бүртгэлтэй, Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 80 дугаар гудамж, 1132-А тоот, 81 м.кв талбайтай хувийн сууц, мөн хаягт байрлах, өмчлөх  эрхийн улсын бүртгэлийн Г-2202011175 дугаарт бүртгэлтэй, нэгж талбарын 18640316563288 дугаартай, гэр бүлийн хэрэгцээний 430 м.кв талбайтай газрын гэрчилгээнүүд зэрэг нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүйг дурдав.

Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэн, хариуцагч М.Мөнхгэрэлээс зээлийн гэрээний үүрэгт 5 818 500  төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үлдэх хэсэг болон хариуцагч А.Оюунгэрэлд холбогдох нэхэмжлэлийн шаардлага, мөн хариуцагч М.Мөнхгэрэлийн нэхэмжлэгчид холбогдох сөрөг нэхэмжлэлийн шаарддагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1.-д зааснаар нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 248 020  төгрөгийг, хариуцагч М.Мөнхгэрэлээс сөрөг нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 206 950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагчаас М.Мөнхгэрэлээс улсын тэмдэгтийн хураамжид 108 046 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2., 115 дугаар зүйпийн  115.2.2., 116., 118. дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

                                                                                                                 ТОГТООХ нь:

 

         1.Иргэний хуулийн  281 дүгээр зүйлийн 281.1., 232 дугаар зүйлийн 232.6., 219 дүгээр зүйлийн 219.1.-д заасныг баримтлан хариуцагч М.М-ээс 5 818 500 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ч.У-т олгож, нэхэмжлэлийн  шаардлагаас  12 195 500 төгрөгийн шаардлагыг, хариуцагч А.О-д холбогдох нэхэмжлэлийг тус тус  хэрэгсэхгүй болгосугай.

 

            2.Иргэний хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., 58 дугаар зүйлийн 58.1., 59 дүгээр зүйлийн 59.1.-д заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч М.Мөнхгэрэлийн 2019 оны 06 дугаар сарын 01-ний өдөр Ч.У болон М.М нарын хооронд байгуулсан зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, уг гэрээгээр 12 000 000 төгрөг аваагүй болохыг тогтоолгох тухай нэхэмжлэгч Ч.У-т холбогдох сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1.-д зааснаар нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 248 020  төгрөгийг, хариуцагч М.М-ээс сөрөг нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 206 950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагч М.М-ээс улсын тэмдэгтийн хураамжид 108 046 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ч.У-т  олгосугай.

 

4. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 05024 дугаартай захирамжаар авсан шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэл хугацаанд хэвээр байхыг дурдсугай.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл, гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны  шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.   

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4., 119.5., 119.7.‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.   

                  

 

 

 

                                     ДАРГАЛАГЧ                                  Ж.БАЙГАЛМАА