| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэдэвдоржийн Оюун-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 153/2020/00337/И |
| Дугаар | 00283 |
| Огноо | 2020-04-28 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 04 сарын 28 өдөр
Дугаар 00283
| 2020 оны 04 сарын 28 өдөр | Дугаар 153/ШШ2020/00283 | Ховд аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Ховд аймаг, Жаргалант сум, Бугат баг, ...-... тоотод оршин суух, .. дугаарын регистртэй, Чойрд овогт Бын Бгийн хүсэлттэй ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч Б.Б
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Золзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Б.Б нь шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Чойрд овогтой Бын Б миний бие нь 1964 оны 03 дугаар сарын 14-ний өдөр Ховд аймгийн Мөнххайрхан суманд айлын 1 дэх охин болон төрсөн. Манайх ам бүл 5-уулаа байсан. Бага насаа эцэг эхийн гар дээр өнгөрөөж 1980 онд Ховд аймгийн Манххайрхан сумын 8 жилийн сургуульд 8 ангиа төгссөн. 1980 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн Улаанбаатар хотын Анагаах ухааны дунд сургуулийн сувилагчийн ангид элсэн орж суралцаад 1982 оны 06 дугаар сард сувилагчийн ангийг төгссөн. 1982 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс Улаанбаатар хотын Халдварт өвчнийг анагаах клиникийн эмнэлгийн 2 дугаар тасагт ээлжийн сувилагчаар ажиллаж байгаад 1985 оны 05 дугаар сарын 01-нд ажлаас чөлөөлөгдсөн. 1985 оны 09 дүгээр сарын 12-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Мөнххайрхан сумын хүн эмнэлэгт сувилагачаар ажиллаж байсан. Миний бие 2001 оны 09 сарын 17-йы өдөр Гөжгөн овогт Батлагын Хуяг-Очиртой гэр бүл болж 3 хүүхэд төрүүлж өсгөсөн. Ажилласан жил, нийгмийн даатгалын шимтгэл нөхөн тооцох хуулийн дагуу улсаас надад 1995 оноос 2000 оныг дуусталх хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцож өгсөн. Иймд Чойрд овогтой Бын Б намайг 1982 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс 1985 оны 05 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Улаанбаатар хотын Халдварт өвчнийг анагаах кпиникийн эмнэлгийн 2 дугаар тасагт ээлжийн сувилагчаар, 1985 оны 09 дүгээр сарын 12-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Мөнххайрхан сумын хүн эмнэлэгт сувилагчаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хүсэлтийг Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1-д зааснаар онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Хүсэлт гаргагч Б.Бгийн 1982 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс 1985 оны 05 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Улаанбаатар хотын Халдварт өвчнийг анагаах кпиникийн эмнэлгийн 2 дугаар тасагт ээлжийн сувилагчаар, 1985 оны 09 дүгээр сарын 12-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Мөнххайрхан сумын хүн эмнэлэгт сувилагчаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоолгохыг хүссэн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хүсэлт гаргагч Б.Б нь 1982 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс 1985 оны 05 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Улаанбаатар хотын Халдварт өвчнийг анагаах кпиникийн эмнэлгийн 2 дугаар тасагт ээлжийн сувилагчаар, 1985 оны 09 дүгээр сарын 12-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Мөнххайрхан сумын хүн эмнэлэгт сувилагчаар тус тус ажиллаж байсан болох нь
Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх архивын тасгийн 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 1047 дугаартай албан бичгээр ирүүлсэн
Ховд аймаг, Мөнххайрхан сумын хүний их эмчийн салбарын эрхлэгчийн 1985 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 18 дугаартай ажилчин түр авч ажиллуулах тухай тушаалын хуулбар, цалингийн цэс
Ховд аймгийн Мөнххайрхан сумын Эрүүл мэндийн төвийн захирлын 1998 оны 06 дугаартай тушаалын хуулбар,
Халдварт өвчнийг анагаах клиникийн эмнэлэгийн даргын 1985 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 80 дугаартай хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай тушаалын хуулбар,
Халдварт өвчнийг анагаах клиникийн эмнэлэгийн даргын 1982 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 175 дугаартай ажлаас чөлөөлөх ба ажилд авах тухай тушаалын хуулбар,
Хүсэлт гаргагчийн 1985 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр нээлгэсэн 215502 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн эх хувь, 295286 дугаартай нийгмийн даатгалын дэвтэр, ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуульд заасны дагуу 1995 оны 06 дугаар сараас 12 сар, 1998 оны 07 дугаар сараас 12 сар, 2000 оны хооронд ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулсан талаарх 1600000665 дугаартай Баталгаажилтын хуудасны нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Улсын бүртгэлийн ерөнхий газар Улсын бүртгэлийн хэлтсийн 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 126/002694 дугаартай төрсний бүртгэлийн лавлагаа, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Улсын бүртгэлийн ерөнхий газар Улсын бүртгэлийн хэлтсийн 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 126/002693 дугаартай гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 177 дугаартай лавлагаа,
Иргэн Ж.Цэцэгмаагийн ...Миний бие Б.Бтай 1982 оны 11 дүгээр сараас 1985 оны 06 дугаар сарыг хүртэл хамтдаа ажиллаж байсан нь үнэн... гэх тодорхойлолт
Иргэн Ц.Ган-Эрдэнийн ...Миний бие Б.Бтай 1982 оны 11 дүгээр сараас 1985 оны 06 дугаар сарыг хүртэл хамтдаа ажиллаж байсан нь үнэн... гэх тодорхойлолт
Иргэн Э.Ачитмаагийн ... Миний бие Б.Бтай 1982 оны 11 дүгээр сараас 1985 оны 06 дугаар сарыг хүртэл хамтдаа ажиллаж байсан нь үнэн... гэх тодорхойлолт
Иргэн Р.Эрдэнэцэцэгийн ... Миний бие Б.Бтай 1982 оны 11 дүгээр сараас 1985 оны 06 дугаар сарыг хүртэл хамтдаа ажиллаж байсан нь үнэн... гэх тодорхойлолт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Б.Бгийн ажиллаж байсан байдлыг тогтоох нь зүйтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116,118, 133 дугаар зүйлүүд, 133.1.1 дэхь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Чойрд овогт Бын Бг 1982 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс 1985 оны 05 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Улаанбаатар хотын Халдварт өвчнийг анагаах кпиникийн эмнэлгийн 2 дугаар тасагт ээлжийн сувилагчаар, 1985 оны 09 дүгээр сарын 12-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Мөнххайрхан сумын хүн эмнэлэгт сувилагчаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.ОЮУН-ЭРДЭНЭ