Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 04 сарын 28 өдөр

Дугаар 00285

 

2020 оны 04 сарын 28 өдөр

Дугаар 153/ШШ2020/00285

Ховд аймаг

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Ховд аймаг, Жаргалант сум, Жаргалант багт оршин суух, ... дугаарын регистртэй, Хантайшир овогт Ц-ийн С-ийн хүсэлттэй ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр  иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч Ц.С

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Золзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Ц.С нь шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1984 оны 06 дугаар сарын 01-ний өдөр Ховд аймгийн Чандмань сумын 8 жилийн дунд сургуулийн 8 дугаар анги төгссөн. 1984 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 онд нэгдэл тарах хүртэл Ховд аймгийн Чандмань сумын Шинэ зам нэгдэлд нормчноор ажиллаж байсан. 1992 онд нэгдэл тарснаас хойш Ховд аймгийн Чандмань суманд мал маллаж байна. Одоо өндөр насны тэтгэвэрт гарах гэтэл миний ажилд орсон гарсан тушаал архиваас олдохгүй байна. Иймд намайг 1984 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Чандмань сумын Шинэ зам нэгдэлд нормчноор ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хүсэлтийг Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1-д зааснаар онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Хүсэлт гаргагч Ц.Сийн 1984 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Чандмань сумын Шинэ зам нэгдэлд нормчноор ажиллаж байсан байдлыг тогтоолгохыг хүссэн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хүсэлт гаргагч Ц.С нь 1984 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Чандмань сумын Шинэ зам нэгдэлд нормчноор ажиллаж байсан болох нь

Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх архивын тасгийн 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 974 дугаартай албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн Чандмань сумын 5 дугаар бригадын 1984 оноос 1989 оны 70 дугаар дансны хуулбар, цалингийн цэс

Хүсэлт гаргагчийн 1984 оны 06 дугаар сарын 15-ны өдөр нээлгэсэн хөдөлмөрийн дэвтрийн эх хувь, 0778182 дугаартай нийгмийн даатгалын дэвтэр, ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуульд заасны дагуу 1990 оноос 2000 оны хооронд ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулсан талаарх 1615000453 дугаартай Баталгаажилтын хуудасны нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Улсын бүртгэлийн ерөнхий газар Улсын бүртгэлийн хэлтсийн 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 126/002631 дугаартай төрсний бүртгэлийн лавлагаа, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Улсын бүртгэлийн ерөнхий газар Улсын бүртгэлийн хэлтсийн 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 126/002626 дугаартай гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 166 дугаартай лавлагаа,

Иргэн А.Лхагвасүрэнгийн ...Миний бие Ц.Стэй Ховд аймгийн Чандмань сумын Шинэ зам нэгдлийн Урд гол багт 1987 оноос 1989 оныг дуустал нормчноор ажиллаж байсан нь үнэн... гэх тодорхойлолт

Иргэн Т.Энхээгийн ...Миний бие Ц.Стэй Ховд аймгийн Чандмань сумын Шинэ зам нэгдлийн үйлдвэр бригадад 1984 оны 06 дугаар сараас 1989 оныг дуустал барилгачин, тогооч, нормчноор ажиллаж байсан нь үнэн... гэх тодорхойлолт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Ц.Сийн ажиллаж байсан байдлыг тогтоох нь зүйтэй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116,118, 133 дугаар зүйлүүд, 133.1.1 дэхь хэсэгт заасныг удирдлага болгон

 

 

 

  ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ  Ц.ОЮУН-ЭРДЭНЭ