Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 04 сарын 28 өдөр

Дугаар 00287

 

2020 оны 04 сарын 28 өдөр

Дугаар 153/ШШ2020/00287

Ховд аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Ховд аймаг, Жаргалант сум, Буянт баг, ..-.. тоотод оршин суух, ... дугаарын регистртэй, Шар хуурчид овогт Лийн С-ын хүсэлттэй ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр  иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч Л.С

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарантуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Л.С нь шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Миний бие 1960 оны 05 дугаар сарын 20-ны өдөр Ховд аймгийн Дуут суманд айлын 7 дах хүү болон төрсөн. Манайх ам бүл 9-үүлээ байсан. Бага насаа эцэг эхийн гар дээр өнгөрөөж 1974 онд Ховд аймгийн Дуут сумын 8 жилийн сургуульд 5 дугаар ангиа төгссөн. 1974 оны 06 дугаар сараас эхлээд аав ээждээ туслан мал дээр гарсан. 1978 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 337 дугаар даргын тушаалаар цэргийн албанд татагдаж 0198 дугаар ангид алба хааж 1981 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 558 дугаар тушаалаар 06 дугаар сарын 29-ний өдөр халагдсан. Цэргээс халагдаж ирээд 1982 оны 06 дугаар сард Ховд аймгийн Бөөний бараа баазад жолоочоор сураад үнэмлэх авсан. 1985 оны 08 дугаар сарын 09-ний өдөр Ховд аймгийн Худалдаа бэлтгэлийн удирдах газрын Бөөний бараа баазад ачигчийн ажлаас чөлөөлөгдсөн. 1985 оны 08 дугаар сарын 09-ний өдрөөс Геологи уул уурхайн үйлдвэрийн яамны харъяа Геологийн эрэл хайгуулын экспедицид жолоочоор ажилд орсон. 1986 оны 06 дугаар сарын 02-ны өдөр тус ажлаас чөлөөлөгдсөн. 1986 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс Ховд аймгийн Худалдаа бэлтгэлийг удирдах газрын бөөний бараа баазад ачигчаар дахин ажилд орсон. Ачигчаар ажиллаж байгаад 1986 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн Ховд аймгийн Худалдаа бэлтгэлийг удирдах газрын бөөний бараа баазад засварчнаар 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ажилласан. 1988 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Ч.Дуламжавтай гэр бүл болж 2 хүүхэд төрүүлж өсгөсөн. Улсаас 1990 оноос 2000 оныг хүртэл 10 жил нөхөн тооцуулж авсан. Иймд намайг 1982 оны 06 дугаар сараас 1985 оны 08 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл Ховд аймгийн Бөөний бараа баазад ачигчаар, 1985 оны 08 дугаар сарын 09-ний өдрөөс 1986 оны 06 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл Геологи уул уурхайн үйлдвэрийн яамны харъяа Геологийн эрэл хайгуулын экспедицид жолоочоор, 1986 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 1986 оны 08 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл Ховд аймгийн Худалдаа бэлтгэлийг удирдах газрын бөөний бараа баазад ачигчаар, 1986 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Худалдаа бэлтгэлийг удирдах газрын бөөний бараа баазад засварчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хүсэлтийг Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1-д зааснаар онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Хүсэлт гаргагч нь шүүхийн хэлэлцүүлэгийн шатанд намайг 1982 оны 06 дугаар сараас 1985 оны 08 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл Ховд аймгийн Бөөний бараа баазад ачигчаар, 1985 оны 08 дугаар сарын 09-ний өдрөөс 1986 оны 06 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл Геологи уул уурхайн үйлдвэрийн яамны харъяа Геологийн эрэл хайгуулын экспедицид жолоочоор, 1986 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 1986 оны 08 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл Ховд аймгийн Худалдаа бэлтгэлийг удирдах газрын бөөний бараа баазад ачигчаар, 1986 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонт СХ-ийн Тээврийг удирдах газрын 4 дүгээр баазад засварчин, жолоочоор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэж хүсэлтийн шаардлагаа тодруулжээ.

Хүсэлт гаргагч Л.Сын 1982 оны 06 дугаар сараас 1985 оны 08 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл Ховд аймгийн Бөөний бараа баазад ачигчаар, 1985 оны 08 дугаар сарын 09-ний өдрөөс 1986 оны 06 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл Геологи уул уурхайн үйлдвэрийн яамны харъяа Геологийн эрэл хайгуулын экспедицид жолоочоор, 1986 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 1986 оны 08 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл Ховд аймгийн Худалдаа бэлтгэлийг удирдах газрын бөөний бараа баазад ачигчаар, 1986 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонт СХ-ийн Тээврийг удирдах газрын 4 дүгээр баазад засварчин, жолоочоор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоолгохыг хүссэн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хүсэлт гаргагч Л.С нь 1982 оны 06 дугаар сараас 1985 оны 08 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл Ховд аймгийн Бөөний бараа баазад ачигчаар, 1985 оны 08 дугаар сарын 09-ний өдрөөс 1986 оны 06 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл Геологи уул уурхайн үйлдвэрийн яамны харъяа Геологийн эрэл хайгуулын экспедицид жолоочоор, 1986 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 1986 оны 08 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл Ховд аймгийн Худалдаа бэлтгэлийг удирдах газрын бөөний бараа баазад ачигчаар, 1986 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонт СХ-ийн Тээврийг удирдах газрын 4 дүгээр баазад засварчин, жолоочоор тус тус ажиллаж байсан болох нь

Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх архивын тасгийн 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 645 дугаартай албан бичгээр ирүүлсэн

Ховд аймгийн Худалдаа бэлтгэлийг удирдах газрын Бөөний бараа баазын даргын 1985 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 41 дугаартай ажлаас чөлөөлөх тухай тушаалын хуулбар,

БНМАУ, Геологи уул уурхайн үйлдвэрийн яамны харъяа Геологийн эрэл хайгуулын экспедицийн даргын 1985 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 58 дугаартай ээлжийн амралт олгох, ажилд томилох, өөрчлөн томилох, ажлаас чөлөөлөх тухай тушаалын хуулбар,

БНМАУ, Геологи уул уурхайн үйлдвэрийн яамны харъяа Геологийн эрэл хайгуулын экспедицийн даргын 1986 о ны 06 дугаар сарын 07-ны өдрийн 39 дугаартай ээлжийн амралт олгох, ажлаас чөлөөлөх тухай тушаалын хуулбар,

Ховд аймгийн Худалдаа бэлтгэлийг удирдах газрын Бөөний бараа баазын даргын 1986 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 45 дугаартай түр ажилчин авах тухай тушаалын хуулбар,

Ховд аймгийн Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонд СХ-ийн тээврийг удирдах газрын даргын 1986 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 232 дугаартай түр ажилд авах тухай тушаалын хуулбар,

Ховд аймгийн Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонд СХ-ийн тээврийг удирдах газрын даргын 1990 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 120 дугаартай авто тээврийн 4 дүгээр баазын орон тоо цалингийн тухай тушаалын хуулбар, хавсралтын хамт

Тагнуулын Ерөнхий газрын тусгай архивын 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 08/1048 дугаартай цэргийн алба хаасан тухай лавлагааны нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

Хүсэлт гаргагчийн 0774311 дугаартай нийгмийн даатгалын дэвтэр, ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуульд заасны дагуу 1990 оноос 2000 оны хооронд ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулсан талаарх 1600003701 дугаартай Баталгаажилтын хуудасны нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Улсын бүртгэлийн ерөнхий газар Улсын бүртгэлийн хэлтсийн 2020 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 126/002459 дугаартай төрсний бүртгэлийн лавлагаа, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Улсын бүртгэлийн ерөнхий газар Улсын бүртгэлийн хэлтсийн 2020 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 126/002460 дугаартай гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Улсын бүртгэлийн ерөнхий газар Улсын бүртгэлийн хэлтсийн 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 126/002757 дугаартай ургийн овог эцэг эхийн нэр өөрчилсөн тухай лавлагаа, Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 178 дугаартай лавлагаа

Иргэн Б.Бямбацогтын ...Миний бие 1982 оноос 1995 оны 05 дугаар сарыг хүртэл Ховд аймгийн 4 дүгээр баазад засварчнаар ажиллаж байсан. Энэ хугацаанд Л.С нь жолоочоор ажиллаж байсан... гэх тодорхойлолт

Иргэн С.Дөрвөдийн ...Миний бие 1980 оны 09 дүгээр сарын 23-ны өдрөөс 1988 о ны 06 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл Ховд аймгийн бөөний бараа баазад даргаар ажиллаж байсан. Л.С нь тухайн үед ачигчаар ажиллаж байсан нь үнэн... гэх тодорхойлолт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Л.Сын ажиллаж байсан байдлыг тогтоох нь зүйтэй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116,118, 133 дугаар зүйлүүд, 133.1.1 дэхь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Шар хуурчид овогт Лийн Сыг 1982 оны 06 дугаар сараас 1985 оны 08 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл Ховд аймгийн Бөөний бараа баазад ачигчаар, 1985 оны 08 дугаар сарын 09-ний өдрөөс 1986 оны 06 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл Геологи уул уурхайн үйлдвэрийн яамны харъяа Геологийн эрэл хайгуулын экспедицид жолоочоор, 1986 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 1986 оны 08 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл Ховд аймгийн Худалдаа бэлтгэлийг удирдах газрын бөөний бараа баазад ачигчаар, 1986 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонт СХ-ийн Тээврийг удирдах газрын 4 дүгээр баазад засварчин, жолоочоор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

  ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ  Ц.ОЮУН-ЭРДЭНЭ