Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 04 сарын 28 өдөр

Дугаар 00288

 

2020 оны 04 сарын 28 өдөр

Дугаар 153/ШШ2020/00288

Ховд аймаг

Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

  

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Оюун-Эрдэнэ би

нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Самбуугийн гудамж-43 К банкны байранд байрлах, К банк ХХК дахь Банкны эрх хүлээн авагч //-ийн нэхэмжлэлтэй,

хариуцагч: Ховд аймаг, Жаргалант сум, Наран баг, Х ХХК, /РД:/

хамтран хариуцагч: Ховд аймаг, Жаргалант сум, Наран баг, Х ХХК-ийн байранд оршин суух,  дугаарын регистртэй, Н овогт Б-ы Б нарт холбогдох, зээлийн төлбөр 377,373,774.61 төгрөг гаргуулах, барьцааны эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч К банк ХХК дахь Банкны эрх хүлээн авагч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Х ХХК нь К банктай 2012 оны 8 дугаар сарын 26-ны өдөр №2012/105 дугаартай зээлийн гэрээ байгуулж, 500,000,000.00 /Таван зуун сая/ төгрөгийг жилийн 8.0 хувийн хүүтэйгээр, 2022 оны 8 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл хугацаатайгаар Жижиг дунд бизнесийг хөгжүүлэх, байгаль орчныг хамгаалах төслийн зээл авсан. К банк 2012 оны 8 дугаар сарын 30-ны өдөр Х ХХК-ийн 2233000157 дугаартай харилцах данс руу 500,000,000.00 төгрөгийг шилжүүлж, зээлийн гэрээний үүргээ биелүүлсэн. Барьцааны 2012 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн №2012/105 дугаартай гэрээний үурэгт Улсын бүртгэлийн Ү-1617003566 дугаартай Ховд аймаг, Жаргалант сум, 7 дугаар баг, Магсаржав баг 6 дугаар гудамж, 7 тоот хаягт байршилтай, 211.7 м.кв талбайтай, хувийн сууц, Улсын бүртгэлийн Г-1617003194 дугаартай, Ховд аймаг, Жаргалант сум, Магсаржав багийн 6 дугаар гудамжны 7 тоот хаягт байршилтай 1,573.3 м.кв талбайтай, нэгж талбарын 8415100135 дугаартай, гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчлөх эрхтэй газар, Улсын бүртгэлийн Ү-1617002955 дугаартай, Ховд аймаг, Жаргалант сум, Наран баг, Дулааны станцын конторын дэргэд орших, 360.0 м.кв талбайтай, үйлдвэрлэлийн зориулалттай, 16 өрөө үйлдвэрийн барилга, Улсын бүртгэлийн Ү-1617004527 дугаартай, Ховд аймаг, Жаргалант сум 9 дүгээр баг, Рашаант баг Нарангийн 18 дугаар гудамжны 60 тоот хаягт байршилтай, 505.2 м.кв талбайтай, 2 давхар, талх, нарийн боовны үйлдвэрлэлийн зориулалттай, үйлдвэрийн барилга, Ховд аймаг, Жаргалант сум, Рашаант баг, Бадамлах дөл дулааны станцын албан конторын хойд талд байршилтай 0.4996 м.кв/га/ талбайтай, нэгж талбарын 14710012 дугаартай, 15 жилийн хугацаатай, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхтэй үйлдвэрлэлийн зориулалттай газрын хамт барьцаалсан. Барьцааны бүртгэлийг улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлж №84-15947, №84-15948 дугаартай барьцаалбарууд үйлдэгдсэн. Зээлдэгч нь гэрээний хугацаанд үндсэн зээлээс 173,713,338.45 төгрөг, зээлийн хүүнд 178,635,718.37 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 3,764,022.13 төгрөг, бүгд 356,113,078.95 төгрөгийг төлсөн. Зээлдэгч Х ХХК нь 2017 оны 01 дүгээр сараас эхлэн зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчиж, банкны зүгээс удаа дараа уулзаж, зөрчлөө арилгаж төлбөр барагдуулах талаар мэдэгдэж байсан. Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх заалт, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3-д Зээлийг заасан хугацаанд төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн үндсэн хүү, гэрээнд заасан бол түүний хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлнө гэж заасныг үндэслэн Монгол банкнаас батлагдсан Банкны хүү бодох аргачлал, хүү, шимтгэл, хураамжийн мэдээллийн ил тод байдлын журам-ын дагуу гэрээний хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцоолон бодсон болно. Иймд хариуцагч нараас Нийт зээлийн гэрээний үүрэгт 377,373,774.61 (Гурван зуун далан долоон сая гурван зуун далан гурван мянга долоон зуун далан дөрвөн төгрөг 61 мөнгө) төгрөгийг гаргуулж, Барьцааны №2012/105 тоот гэрээг үндэслэн барьцааны хөрөнгө болох Б.Бийн өмчлөлийн Улсын бүртгэлийн Ү-1617003566 дугаартай Ховд аймаг, Жаргалант сум, 7 дугаар баг, Магсаржав баг 6 дугаар гудамж, 7 тоот хаягт байршилтай, 211.7 м.кв талбайтай, хувийн сууц; Б.Бийн өмчлөх эрхийн Улсын бүртгэлийн Г-1617003194 дугаартай, Ховд аймаг, Жаргалант сум, Магсаржав багийн 6 дугаар гудамжны 7 тоот хаягт байршилтай 1,573.3 м.кв талбайтай, нэгж талбарын 8415100135 дугаартай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, Х ХХК-ийн эзэмшлийн Улсын бүртгэлийн Ү-1617002955 дугаартай, Ховд аймаг, Жаргалант сум, Наран баг, Дулааны станцын конторын дэргэд орших, 360.0 м.кв талбайтай, үйлдвэрлэлийн зориулалттай, 16 өрөө үйлдвэрийн барилга; Х ХХК-ийн эзэмшлийн Улсын бүртгэлийн Ү-1617004527 дугаартай, Ховд аймаг, Жаргалант сум, 9 дүгээр баг, Рашаант баг Нарангийн 18 дугаар гудамжны 60 тоот хаягт байршилтай, 605.2 м.кв талбайтай, 2 давхар, талх, нарийн боовны үйлдвэрлэлийн зориулалттай, үйлдвэрийн барилга; Х ХХК-ийн Ховд аймаг, Жаргалант сум, Рашаант баг, Бадамлах дөл дулааны станцын албан конторын хойд талд байршилтай 0.4996 м.кв/га/ талбайтай, нэгж талбарын 8414710012 дугаартай, 15 жилийн хугацаатай, аж ахуйн нэгж,байгууллагын газар эзэмших эрхтэй, үйлдвэрлэлийн зориулалттай газар болон хариуцагч нарын зээлийн барьцаанд тавьсан үл хөдлөх эд хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

Зохигчоос тус шүүхэд 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр ирүүлсэн эвлэрлийн гэрээнд: ... Хариуцагч Х ХХК, Б.Б нар нь нэхэмжилсэн үнийн дүн болох 377,373,774.61 төгрөгнөөс 219,030,000.00 төгрөгийг төлсөн тул энэхүү үнийн дүнгээс татгалзаж үлдэгдэл 158,343,774.61 (Нэг зуун тавин найман сая гурван зуун дөчин гурван мянга долоон зуун далан дөрвөн төгрөг 61 мөнгө) төгрөгийг хүлээн зөвшөөрч, 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн дотор Хавсралт:№1-д заасны дагуу хариуцагч нар төлж барагдуулхаар тохиролцов. Төлбөр төлөгч нь хавсралтад заасан хуваарийн дагуу төлбөрийг гэрээ байгуулсан өдрөөс эхлэн төлнө. Хавсралт нь энэхүү гэрээний салшгүй хэсэг бөгөөд гэрээний нэгэн адил хүчинтэй. Хариуцагч нь хавсралтанд заасан төлбөр төлөх хуваарийг 2 удаа зөрчсөн, харилцан тохиролцсон хугацаанд төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны журмаар албадан гүйцэтгүүлнэ. Төлбөрийг гэрээний 3 дугаар зүйл, 5 дугаар зүйлийг зөрчиж, төлбөрийг харилцан тохиролцсон хугацаанд төлөөгүй тохиолдолд барьцааны хөрөнгүүд болох Б.Бийн өмчлөлийн Улсын бүртгэлийн Ү-1617003566 дугаартай Ховд аймаг, Жаргалант сум, 7 дугаар баг, Магсаржав баг 6 дугаар гудамж, 7 тоот хаягт байршилтай, 211.7 м.кв талбайтай, хувийн сууц; Б.Бийн өмчлөх эрхийн Улсын бүртгэлийн Г-1617003194 дугаартай, Ховд аймаг, Жаргалант сум, Магсаржав багийн 6 дугаар гудамжны 7 тоот хаягт байршилтай 1,573.3 м.кв талбайтай, нэгж талбарын 8415100135 дугаартай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, Х ХХК-ийн эзэмшлийн Улсын бүртгэлийн Ү-1617002955 дугаартай, Ховд аймаг, Жаргалант сум, Наран баг, Дулааны станцын конторын дэргэд орших, 360.0 м.кв талбайтай, үйлдвэрлэлийн зориулалттай, 16 өрөө үйлдвэрийн барилга; Х ХХК-ийн эзэмшлийн Улсын бүртгэлийн Ү-1617004527 дугаартай, Ховд аймаг, Жаргалант сум, 9 дүгээр баг, Рашаант баг Нарангийн 18 дугаар гудамжны 60 тоот хаягт байршилтай, 605.2 м.кв талбайтай, 2 давхар, талх, нарийн боовны үйлдвэрлэлийн зориулалттай, үйлдвэрийн барилга; Х ХХК-ийн Ховд аймаг, Жаргалант сум, Рашаант баг, Бадамлах дөл дулааны станцын албан конторын хойд талд байршилтай 0.4996 м.кв/га/ талбайтай, нэгж талбарын 8414710012 дугаартай, 15 жилийн хугацаатай, аж ахуйн нэгж,байгууллагын газар эзэмших эрхтэй, үйлдвэрлэлийн зориулалттай газар болон хариуцагч нарын зээлийн барьцаанд тавьсан үл хөдлөх эд хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг Зээлийн №2012/105 дугаартай гэрээг эвлэрлийн гэрээ байгуулсан өдрөөр цуцлахаар талууд харилцан тохиролцов. Талууд энэ гэрээнд дурдсан бүхий л асуудлаар давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй. Энэхүү гэрээ нь талуудыг төлөөлөх эрх бүхий этгээдүүд нь гарын үсэг зурж, шүүгчийн захирамжаар баталгаажуулснаар хүчин төгөлдөр болно. Энэ гэрээг Монгол хэл дээр 4 эх хувь үйлдэж, талууд тус бүр нэг хувь шүүхэд нэг хувийг хадгалуулсан нь хуулийн адил хүчинтэй байна... гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч К банк ХХК дахь Банкны эрх хүлээн авагч нь хариуцагч Х ХХК, хамтран хариуцагч Б.Б нарт холбогдуулан зээлийн төлбөр 377,373,774.61 төгрөг гаргуулах, барьцааны эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигч ... Хариуцагч Х ХХК, Б.Б нар нь нэхэмжилсэн үнийн дүн болох 377,373,774.61 төгрөгнөөс 219,030,000.00 төгрөгийг төлсөн тул энэхүү үнийн дүнгээс татгалзаж үлдэгдэл 158,343,774.61 (Нэг зуун тавин найман сая гурван зуун дөчин гурван мянга долоон зуун далан дөрвөн төгрөг 61 мөнгө) төгрөгийг хүлээн зөвшөөрч, 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн дотор Хавсралт:№1-д заасны дагуу хариуцагч нар төлж барагдуулхаар тохиролцов. Төлбөр төлөгч нь хавсралтад заасан хуваарийн дагуу төлбөрийг гэрээ байгуулсан өдрөөс эхлэн төлнө. Хавсралт нь энэхүү гэрээний салшгүй хэсэг бөгөөд гэрээний нэгэн адил хүчинтэй. Хариуцагч нь хавсралтанд заасан төлбөр төлөх хуваарийг 2 удаа зөрчсөн, харилцан тохиролцсон хугацаанд төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны журмаар албадан гүйцэтгүүлнэ. Төлбөрийг гэрээний 3 дугаар зүйл, 5 дугаар зүйлийг зөрчиж, төлбөрийг харилцан тохиролцсон хугацаанд төлөөгүй тохиолдолд барьцааны хөрөнгүүд болох Б.Бийн өмчлөлийн Улсын бүртгэлийн Ү-1617003566 дугаартай Ховд аймаг, Жаргалант сум, 7 дугаар баг, Магсаржав баг 6 дугаар гудамж, 7 тоот хаягт байршилтай, 211.7 м.кв талбайтай, хувийн сууц; Б.Бийн өмчлөх эрхийн Улсын бүртгэлийн Г-1617003194 дугаартай, Ховд аймаг, Жаргалант сум, Магсаржав багийн 6 дугаар гудамжны 7 тоот хаягт байршилтай 1,573.3 м.кв талбайтай, нэгж талбарын 8415100135 дугаартай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, Х ХХК-ийн эзэмшлийн Улсын бүртгэлийн Ү-1617002955 дугаартай, Ховд аймаг, Жаргалант сум, Наран баг, Дулааны станцын конторын дэргэд орших, 360.0 м.кв талбайтай, үйлдвэрлэлийн зориулалттай, 16 өрөө үйлдвэрийн барилга; Х ХХК-ийн эзэмшлийн Улсын бүртгэлийн Ү-1617004527 дугаартай, Ховд аймаг, Жаргалант сум, 9 дүгээр баг, Рашаант баг Нарангийн 18 дугаар гудамжны 60 тоот хаягт байршилтай, 605.2 м.кв талбайтай, 2 давхар, талх, нарийн боовны үйлдвэрлэлийн зориулалттай, үйлдвэрийн барилга; Х ХХК-ийн Ховд аймаг, Жаргалант сум, Рашаант баг, Бадамлах дөл дулааны станцын албан конторын хойд талд байршилтай 0.4996 м.кв/га/ талбайтай, нэгж талбарын 8414710012 дугаартай, 15 жилийн хугацаатай, аж ахуйн нэгж,байгууллагын газар эзэмших эрхтэй, үйлдвэрлэлийн зориулалттай газар болон хариуцагч нарын зээлийн барьцаанд тавьсан үл хөдлөх эд хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг Зээлийн №2012/105 дугаартай гэрээг эвлэрлийн гэрээ байгуулсан өдрөөр цуцлахаар талууд харилцан тохиролцов. Талууд энэ гэрээнд дурдсан бүхий л асуудлаар давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй. Энэхүү гэрээ нь талуудыг төлөөлөх эрх бүхий этгээдүүд нь гарын үсэг зурж, шүүгчийн захирамжаар баталгаажуулснаар хүчин төгөлдөр болно. Энэ гэрээг Монгол хэл дээр 4 эх хувь үйлдэж, талууд тус бүр нэг хувь шүүхэд нэг хувийг хадгалуулсан нь хуулийн адил хүчинтэй байна...гэж эвлэрч, эвлэрлийн гэрээ байгуулан зохигч эвлэрсэн байна.

Зохигч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна гэж үзлээ.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.12-т зааснаар энэ нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар 377,373,774 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 2,044,819 төгрөгийн тал хувь болох 1,022,409 төгрөгийг хариуцагч Х ХХК, хамтран хариуцагч Б.Б нараас гаргуулан улсын орлогод оруулахаар тогтов.

Энэхүү захирамжийг хариуцагч нар нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдлаа.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл,123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч К банк ХХК дахь Банкны эрх хүлээн авагч нь хариуцагч Х ХХК, хамтран хариуцагч Б.Б нарт холбогдуулан зээлийн төлбөр 377,373,774.61 төгрөг гаргуулах, барьцааны эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэрэгт ... Хариуцагч Х ХХК, Б.Б нар нь нэхэмжилсэн үнийн дүн болох 377,373,774.61 төгрөгнөөс 219,030,000.00 төгрөгийг төлсөн тул энэхүү үнийн дүнгээс татгалзаж үлдэгдэл 158,343,774.61 (Нэг зуун тавин найман сая гурван зуун дөчин гурван мянга долоон зуун далан дөрвөн төгрөг 61 мөнгө) төгрөгийг хүлээн зөвшөөрч, 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн дотор Хавсралт:№1-д заасны дагуу хариуцагч нар төлж барагдуулхаар тохиролцов. Төлбөр төлөгч нь хавсралтад заасан хуваарийн дагуу төлбөрийг гэрээ байгуулсан өдрөөс эхлэн төлнө. Хавсралт нь энэхүү гэрээний салшгүй хэсэг бөгөөд гэрээний нэгэн адил хүчинтэй. Хариуцагч нь хавсралтанд заасан төлбөр төлөх хуваарийг 2 удаа зөрчсөн, харилцан тохиролцсон хугацаанд төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны журмаар албадан гүйцэтгүүлнэ. Төлбөрийг гэрээний 3 дугаар зүйл, 5 дугаар зүйлийг зөрчиж, төлбөрийг харилцан тохиролцсон хугацаанд төлөөгүй тохиолдолд барьцааны хөрөнгүүд болох Б.Бийн өмчлөлийн Улсын бүртгэлийн Ү-1617003566 дугаартай Ховд аймаг, Жаргалант сум, 7 дугаар баг, Магсаржав баг 6 дугаар гудамж, 7 тоот хаягт байршилтай, 211.7 м.кв талбайтай, хувийн сууц; Б.Бийн өмчлөх эрхийн Улсын бүртгэлийн Г-1617003194 дугаартай, Ховд аймаг, Жаргалант сум, Магсаржав багийн 6 дугаар гудамжны 7 тоот хаягт байршилтай 1,573.3 м.кв талбайтай, нэгж талбарын 8415100135 дугаартай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, Х ХХК-ийн эзэмшлийн Улсын бүртгэлийн Ү-1617002955 дугаартай, Ховд аймаг, Жаргалант сум, Наран баг, Дулааны станцын конторын дэргэд орших, 360.0 м.кв талбайтай, үйлдвэрлэлийн зориулалттай, 16 өрөө үйлдвэрийн барилга; Х ХХК-ийн эзэмшлийн Улсын бүртгэлийн Ү-1617004527 дугаартай, Ховд аймаг, Жаргалант сум, 9 дүгээр баг, Рашаант баг Нарангийн 18 дугаар гудамжны 60 тоот хаягт байршилтай, 605.2 м.кв талбайтай, 2 давхар, талх, нарийн боовны үйлдвэрлэлийн зориулалттай, үйлдвэрийн барилга; Х ХХК-ийн Ховд аймаг, Жаргалант сум, Рашаант баг, Бадамлах дөл дулааны станцын албан конторын хойд талд байршилтай 0.4996 м.кв/га/ талбайтай, нэгж талбарын 8414710012 дугаартай, 15 жилийн хугацаатай, аж ахуйн нэгж,байгууллагын газар эзэмших эрхтэй, үйлдвэрлэлийн зориулалттай газар болон хариуцагч нарын зээлийн барьцаанд тавьсан үл хөдлөх эд хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг Зээлийн №2012/105 дугаартай гэрээг эвлэрлийн гэрээ байгуулсан өдрөөр цуцлахаар талууд харилцан тохиролцов. Талууд энэ гэрээнд дурдсан бүхий л асуудлаар давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй. Энэхүү гэрээ нь талуудыг төлөөлөх эрх бүхий этгээдүүд нь гарын үсэг зурж, шүүгчийн захирамжаар баталгаажуулснаар хүчин төгөлдөр болно. Энэ гэрээг Монгол хэл дээр 4 эх хувь үйлдэж, талууд тус бүр нэг хувь шүүхэд нэг хувийг хадгалуулсан нь хуулийн адил хүчинтэй байна... гэж зохигч нь  эвлэрсэн байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.12-т зааснаар энэ нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар 377,373,774 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 2,044,819 төгрөгийн тал хувь болох 1,022,409 төгрөгийг хариуцагч Х ХХК, хамтран хариуцагч Б.Б нараас гаргуулан улсын орлогод оруулсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Х ХХК, хамтран хариуцагч Б.Б нар нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 Ц.ОЮУН-ЭРДЭНЭ