| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэдэвдоржийн Оюун-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 153/2020/00163/И |
| Дугаар | 00303 |
| Огноо | 2020-04-28 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 04 сарын 28 өдөр
Дугаар 00303
| 2020 оны 04 сарын 30 өдөр | Дугаар 153/ШШ2020/00303 | Ховд аймаг |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Оюун-Эрдэнэ би,
нэхэмжлэгч: Ховд аймгийн Жаргалант сумын Магсаржав багт байрлах, Г ХХК-ийн //-ийн нэхэмжлэлтэй,
хариуцагч: Ховд аймаг, Жаргалант сум, Жаргалан баг, 48 айлын орон сууц, .. тоотод оршин суух, Ноён цорс овогт Ц-ын Б //-д холбогдох, зээлийн төлбөр 36,592,929.25 /Гучин зургаан сая таван зуун ерөн хоёр мянга есөн зуун хорин есөн төгрөг хорин таван мөнгө/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ц овогтой Б /ПЭ7Ю91816/ нь 2017 оны 03 дугаар сарын 14-ны өдөр Гтай ЗГ5605106504 дугаарт зээлийн гэрээ байгуулж 30,000,000.00 /Гучин сая/ төгрөгийг жилийн 27.6 /Хорин долоо аравны зургаан/ хувийн хүүтэйгээр 24 /Хорин дөрвөн/ сарын хугацаатай эргэлтийн хөрөнгийн зээл авсан болно. Зээлдэгч нь 5605106504 дугаарт зээлийн гэрээний хугацаа 2019 оны 03 дугаар сарын 10-ний өдөр дууссан боловч эргэн төлөлтийг тасалдуулж, үндсэн зээл, зээлийн хүүг төлөөгүй бөгөөд 2020 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн байдлаар зээлийн гэрээний үүрэгт үндсэн төлбөр 23,400,000 төгрөг, зээлийн хүү 11,384,305.82 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,808,623.44 төгрөг, нийт 36,592.929.25 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Ц.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие Ц.Б нь Гны Ховд салбарын нэхэмжлэлтэй, зээлийн төлбөр 36,592,929.25 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох 36,592,929.25 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Дэлхий нийтийг хамарсан коронавирусын улмаас хувиараа хөдөлмөр эрхэлдэг хүний хувьд санхүүгийн байдал хүндрэлтэй байна. Гны Ховд салбарын гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна. Татгалзах зүйл байхгүй. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага 36,592,929.25 төгрөгийг 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн дотор буюу 1 жилийн хугацаанд Гны Ховд салбарт төлж барагдуулах болно гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г ХХК нь Ц.Бт холбогдуулан зээлийн төлбөр 36,592,929.25 /Гучин зургаан сая таван зуун ерөн хоёр мянга есөн зуун хорин есөн төгрөг хорин таван мөнгө/ төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ц.Б нь нэхэмжлэлийн шаардлага болох 36,592,929.25 /Гучин зургаан сая таван зуун ерөн хоёр мянга есөн зуун хорин есөн төгрөг хорин таван мөнгө/ төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн тайлбарыг 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр тус шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Г ХХК-ийн Төрийн сангийн 100160000941 тоот дансанд улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 411,115 төгрөгийн тал хувь болох 205,557 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, тал хувь болох 205,557 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Ц.Баас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 205,557 төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгч Г ХХК-д олгохоор тогтов.
Хариуцагч Ц.Б нь энэ захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдлаа.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Г ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ц.Бт холбогдох, зээлийн төлбөр 36,592,929.25 /Гучин зургаан сая таван зуун ерөн хоёр мянга есөн зуун хорин есөн төгрөг хорин таван мөнгө/ төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Ц.Б нь 36,592,929.25 /Гучин зургаан сая таван зуун ерөн хоёр мянга есөн зуун хорин есөн төгрөг хорин таван мөнгө/ төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Г ХХК-ийн Төрийн сангийн 100160000941 тоот дансанд улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 411,115 төгрөгийн тал хувь болох 205,557 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, тал хувь болох 205,557 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Ц.Баас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 205,557 төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгч Г ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.ОЮУН-ЭРДЭНЭ