Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 23

 

       Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мандахбаяр даргалж,  

Нарийн бичгийн дарга Г.Дорждулам,

Улсын яллагч Д.Ганцэцэг,

Шүүгдэгч М.Пүрэвдорж, М.Лхагвасүрэн, И.Наранбаатар, Э.Дэлгэрдалай нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Өвөрхангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 203 дугаар зүйлийн 203.1-т зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Үст овгийн Ичинноровын Наранбаатар, Малгай овгийн Мягмаржавын Пүрэвдорж, Малгай овгийн  Мягмаржавын Лхагвасүрэн, Үст овгийн Эрдэнэбилэгийн Дэлгэрдалай нарт холбогдох эрүүгийн 201615000324 тоот хэргийг 2016 оны 12 дугаар сарын 27-нд хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: 1. Монгол Улсын иргэн, Өвөрхангай аймгийн Богд суманд 1978 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр төрсөн, 39 настай эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, малчин, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт, Өвөрхангай аймаг Богд сум 2 дугаар баг, “Хөөвөр” гэх газар оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд 2008 оны 07 дугаар сарын 31-ний өдөр Өвөрхангай аймаг дахь сум дундын шүүхээр эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-т зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар 2 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзах ялаар шийтгүүлсэн, Үст овгийн Ичинноровын Наранбаатар. РД: ЙД78042031,

Шүүгдэгч: 2. Монгол Улсын иргэн, Өвөрхангай аймаг Богд 1994 оны 06 дугаар сарын 29-ний өдөр суманд төрсөн, 23 настай эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, малчин, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Өвөрхангай аймаг, Богд сум 2 дугаар баг, “Хөөвөр” гэх газар оршин суух, улсаас авсан ял шийтгэл, гавьяа шагналгүй, Малгай овгийн  Мягмаржавын Пүрэвдорж. РД: ЙД94062914,

Шүүгдэгч: 3. Монгол Улсын иргэн, Өвөрхангай аймгийн Богд суманд 1991 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр төрсөн, 26 настай эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, малчин, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Өвөрхангай аймаг Богд сум, 2 дугаар баг, “Хөөвөр” гэх газар оршин суух, улсаа авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, Малгай овгийн  Мягмаржавын Лхагвасүрэн. РД:ЙД91092510,

Шүүгдэгч: 4. Монгол Улсын иргэн, Өвөрхангай аймгийн Богд суманд 1994 оны 06 дугаар сарын 10-ны өдөр төрсөн, 23 настай эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, малчин, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Өвөрхангай аймаг, Богд сум, 2 дугаар баг, “Хөөвөр” гэх газар оршин суух, Баруунбаян-Улаан сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Хана” гэх газар түр оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, Үст овгийн  Эрдэнэбилэгийн Дэлгэрдалай. РД: ЙД94061010,

Шүүгдэгч И.Наранбаатар нь М.Лхагвасүрэнтэй бүлэглэн 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Хана” гэх газар Монгол Улсын Амьтны тухай хуулийн 9 дүгээр зүйл 9.7.3, 9,8,2, 10 дугаар зүйл 10.1.5-д заасныг зөрчин М.Лхагвасүрэнгийн эзэмшлийн улсын дугааргүй улаан өнгийн ЛТМ маркийн мотоцикль ашиглан Монгол Улсын засгийн газрын 2012 оны 07 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан ховор амьтны жагсаалтад орсон “Хар Сүүлтий” гэх эр амьтныг тээврийн хэрэгслээр хөөн агнаж, тээвэрлэн, түүхий эдийг хадгалсан,

Шүүгдэгч М.Лхагвасүрэн нь И.Наранбаатартай бүлэглэн 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Хана” гэх газар Монгол Улсын Амьтны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.7.3, 9,8,2, 10 дугаар зүйл 10.1.5-д заасныг зөрчин М.Лхагвасүрэнгийн эзэмшлийн улсын дугааргүй улаан өнгийн ЛТМ маркийн мотоцикль ашиглан Монгол Улсын засгийн газрын 2012 оны 07 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан ховор амьтны жагсаалтад орсон “Хар Сүүлтий” гэх эр амьтныг мотоциклиор хөөн агнаж тээвэрлэсэн,

Шүүгдэгч М.Пүрэвдорж нь 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Хана” гэх газар Монгол Улсын Амьтны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.7.3, 9,8,2-т заасныг зөрчин И.Наранбаатарын эзэмшлийн Карвин маркийн буугаар Монгол Улсын засгийн газрын 2012 оны 07 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан ховор амьтны жагсаалтад орсон “Хар Сүүлтий” гэх эр амьтныг буудан агнаж, яллагдагч Э.Дэлгэрдалайтай бүлэглэн улсын дугааргүй ЛТМ маркийн мотоцикль ашиглан тээвэрлэсэн,

Шүүгдэгч Э.Дэлгэрдалай нь М.Пүрэвдоржтой бүлэглэн 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Хана” гэх газар 2012 оны 07 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан ховор амьтны жагсаалтад орсон “Хар Сүүлтий” гэх эр амьтныг М.Пүрэвдоржийн эзэмшлийн улсын дугааргүй улаан өнгийн “ЛТМ” маркийн мотоцикль ашиглан тээвэрлэсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдаанд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

           Шүүгдэгч И.Наранбаатар шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Миний мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж ярих зүйл байхгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хөнгөн ял оногдуулж өгнө үү” гэв.

Шүүгдэгч М.Пүрэвдорж шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Миний мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү. Дахин ийм зүйл хийхгүй” гэв.

Шүүгдэгч М.Лхагвасүрэн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Миний мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү” гэв.

Шүүгдэгч Э.Дэлгэрдалай шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Миний мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү” гэв.

Хохирогч Б.Даваадагвын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “... 2016 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Баруунбаян Улаан суманд очиход хэсгийн төлөөлөгч агнасан амьтны арьс, мах зэргийг аваад ирсэн байсан. Тэр арьс болон мах зэргийг харахад “Хар сүүлтий” гэдэг амьтан байсан. Ховор амьтаны жагсаалтанд орсон байдаг учир ахуйн зориулалтаар агнахыг хориглосон байдаг. Уг амьтаныг агнахын тулд Байгаль орчин Ногоон хөгжлийн яамны тусгай зөвшөөрөлтэйгээр ан агнах эрхийн бичиг авсаны үндсэн дээр агнах ёстой байдаг. Ингэж агнахдаа судалгаа шинжилгээ, соёл урлаг, эмчилгээний зориулалтаар зохих төлбөртэйгээр агнах ёстой байдаг юм. Хамгийн сүүлд 2013 онд ховор тооллого хийсэн. Түүнээс хойш өнөөдрийг хүртэл тооллого хийгээгүй байгаа. Багацаагаар 180 орчим толгой “Хар сүүлтий” байдаг. Зээрийг “Цагаан” зээр, “Хар сүүлтий” зээр гэж 2 ангилдаг. “Цагаан” зээр нь элбэг ангилалын амьтаны жагсаалтад ордог. Тоо толгойн хувьд харьцангуй олон, өсөлт сайтайдаа байдаг юм. “Хар сүүлтий” нь тоо толгой цөөн, тодорхой нутагт байршин амьдардаг амьтан гэдгээрээ ялгагдана. “Цагаан” зээрний арьс нь цагаан, сүүл нь урт байдаг. Хар сүүлтий гэдэг амьтаны сүүл нь тод хар өнгөтэй, арьс нь бор өнгөтэй байдаг учир зээрнээс ялгагддаг. Тухайн амьтаны экологи эдийн засгийн үнэлгээ эр нь 1.700.000, эм нь 2.000.000 төгрөгний үнэлгээтэй байдаг. Үүнийг засгийн газрын тогтоолоор тогтоосон байдаг. Үүнийг 2 дахин нугалж нөхөн төлбөр тооцно гэсэн хуулийн заалт байдаг. Энэ мөнгийг нэхэмжилж байна...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 27 дугаар хуудас/,

Гэрч Л.Мөнхболдын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “... “Карвин” маркийн  буу нь ангийн зориулалттай буунд ордог. Галт зэвсгийн тухайн хууль болон дагалдан гарсан журмаар галт зэвсгийг дотор нь галт зэвсгийн ашиглаж байгаа зориулалтаар нь байлдааны, ангийн буюу иргэдийн, хууль сахиулах албаны, харуул хамгаалалтын гэж 4 ангилдаг...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 28 дугаар хуудас/,

Гэрч М.Пүрэвнямын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “... 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр 12:00 цагийн үед манай нөхөр И.Наранбаатар, манай дүү М.Пүрэвдорж хоёр адуугаа бөөгнүүлж ирнэ гээд явснаа удалгүй эргэж ирээд буугаа аваад гарсан. Тэгээд орой харанхуй болж байхад ирсэн. Маргааш нь буюу 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Баруунбаян-Улаан сумын цагдаа ирээд аваад явсан. Тухай үед юу болсон талаар мэдээгүй. Сүүлд сонссон чинь ан хийсэн байсан. ... Би хараагүй, малын байран дээр тавьчихсан байсан гэсэн би өөрөө хараагүй...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 30 дугаар хуудас/,

Гэрч Т.Нарантуяагийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “... 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр 14:00 цагийн үед И.Наранбаатар, М.Пүрэвдорж, Э.Дэлгэрдалай, нар мотоцикольтой ирээд манай гэрт байж байгаад манай, нөхөртэй хамт дөрвүүлээ 2 мотоцикльтой адуу харна гээд явсан. ... Тэд нар юм яриагүй цагдаад баригдсаныхаа дараа И.Наранбаатар, Э.Дэлгэрдалай, М.Пүрэвдорж бид 4 “Хар сүүлт” агнасан юмаа гэж манай нөхөр надад хэлсэн тэгээд би мэдсэн...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 31 дүгээр хуудас/,

Гэрч И.Загарын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “... Яг өдрийг нь сайн санахгүй байна. Манай гэрийн хойд өндөр дээр хоёр мотоцикльтой дөрвөн хүн байхаар нь би очсон. Намайг очиход нэг мотоциклийг нь түшүүлээд буу тавьсан байсан. Надаас тэд нар адуу асуугаад явсан. ... Буунаас өөр юу ч байгаагүй... гэсэн мэдүүлэг. /хх-ийн 34 дүгээр хуудас/,

Өвөрхангай аймгийн мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагчийн 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 01 тоот: “... 1. Шинжээч томилох тогтоолын хамт ирүүлсэн толгой, шийр бүхий 2 ширхэг арьсыг үзэхэд салаа туурайтай, зоо нуруу сүвээний хэсэг бор шаргал өнгөтэй, гэдэс болон мөчдийн дотор тал, сүүлний уг цагаан өнгөтэй, сүүл нь хар өнгөтэй 19 см урттай байна. Эвэртэй толгой нь 2 шүдтэй биеийн урт 83 см, сэрвээний өндөр 60 см. /эр/ Эвэргүй толгой нь бүрэн шүдтэй, биеийн урт 95 см, сэрвээний өндөр 66 см, дэлэн хөхтэй байна. /эм/

Дээрх үзүүлэлтүүдээс харахад шинжилгээнд ирүүлсэн 2 арьс нь Тугалмайтны овог, хар сүүлтий зээрийн арьс болох нь тогтоогдож байна.

2. Амьтны тухай хуулийн дагуу Засгийн газрын 2012 оны 07 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар ховор амьтны жагсаалтыг баталсан. Дээрх жагсаалтанд “Хар сүүлтий” зээр багтсан байдаг.

З. Амьтны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.5-д зааснаар Засгийн Газрын тогтоолоор ховор амьтны жагсаалтанд бүртгэгдсэн амьтныг зөвхөн тусгай зөвшөөрлөөр агнах барих эрхийг Засгийн газраас тогтоосон тухайн жилийн хяналтын тоонд багтаан БОАЖЯам хуулийн этгээд, иргэнд олгодог. Амьтны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.7.3 дахь хэсэг, 9 дүгээр зүйлийн 9.8.2 дахь хэсэгт зааснаар зөвхөн судалгаа шинжилгээ, соёл урлаг, эмчилгээний зориулалтаар зохих төлбөртэйгээр “Хар сүүлтий” зээрийн ооныг жил бүрийн 09 дүгээр сарын 01-нээс 10 дугаар сарын 31 хүртэл, шаргачинг 07 дугаар сарын 14-нөөс 10 дугаар сарын 14 хүртэлх хугацаанд агнах барих тусгай зөвшөөрлийг БОАЖЯам олгодог.

4. 3асгийн Газрын 2011 оны 23 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар Ан амьтны экологи-эдийн засгийн үнэлгээг тогтоосон. “Хар сүүлтий” зээрийн экологи-эдийн засгийн үнэлгээг эр 1700000 төгрөг, эм 2000000 төгрөг байхаар тогтоосон байна. Амьтны тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.2 дахь хэсэгт заасны дагуу амьтны аймагт учирсан хохирлыг тухайн амьтны экологи-эдийн засгийн үнэлгээг 2 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцдог...” гэх дүгнэлт /хх-ийн 42 дугаар хуудас/,

Эрүүгийн хэрэг үүсгэх тогтоол /хх-ийн 1 дүгээр хуудас/,

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2 дугаар хуудас/,

Эд зүйл, бичиг баримт түр хураан авсан тухай тэмдэглэл /хх-ийн 7 дугаар хуудас/,

Хураан авах тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 8-16 дугаар хуудас/,

Эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол тэмдэглэл /хх-ийн 17-18 дугаар хуудас/,

Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол тэмдэглэл /хх-ийн 19-22 дугаар хуудас/,

Хөрөнгийн үнэлгээ төслийн “Лэндс ХХК”-ий 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн №12/27 дугаартай үнэлгээний тайлан. /хх-ийн 73-75 дугаар хуудас/,

Хөрөнгийн үнэлгээ төслийн “Лэндс ХХК”-ий 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн №12/15 дугаартай үнэлгээний тайлан. /хх-ийн 80-81 дүгээр хуудас/,

Хөрөнгийн үнэлгээ төслийн “Лэндс ХХК”-ий 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн №12/14 дугаартай үнэлгээний тайлан. /хх-ийн 89-90 дүгээр хуудас/,

Шүүгдэгч нарын хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 142, 144-147, 149-151, 153-155, 157-158, 161-162, 189-197 дугаар хуудас/,

Шүүгдэгч нарын урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 143, 148, 152, 156 дугаар хуудас/,

Шүүгдэгч И.Наранбаатарыг сэжигтнээр болон яллагдагчаар байцаасан тэмдэглэл /хх-ийн 126-127, 140-141 дүгээр хуудас/,

Шүүгдэгч И.Наранбаатарыг сэжигтнээр болон яллагдагчаар байцаасан тэмдэглэл /хх-ийн 126-127, 140-141 дүгээр хуудас/,

Шүүгдэгч М.Лхагвасүрэнг сэжигтнээр болон яллагдагчаар байцаасан тэмдэглэл /хх-ийн 130-131, 136-137 дугаар хуудас/,

Шүүгдэгч Э.Дэлгэрдалайг сэжигтнээр болон яллагдагчаар байцаасан тэмдэглэл /хх-ийн 132-133, 134-135 дугаар хуудас/,

Шүүгдэгч М.Пүрэвдоржийг сэжигтнээр болон яллагдагчаар байцаасан тэмдэглэл /хх-ийн 128-129, 138-139 дүгээр хуудас/ зэрэг болно.

Шүүгдэгч И.Наранбаатар нь М.Лхагвасүрэнтэй бүлэглэж 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Хана” гэх газар Монгол Улсын Амьтны тухай хуулийн 9 дүгээр зүйл 9.7.3, 9,8,2, 10 дугаар зүйл 10.1.5-д заасныг зөрчин М.Лхагвасүрэнгийн эзэмшлийн улсын дугааргүй улаан өнгийн “ЛТМ” маркийн мотоцикль ашиглан Монгол Улсын засгийн газрын 2012 оны 07 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан ховор амьтны жагсаалтад орсон “Хар Сүүлтий” гэх эр амьтныг тээврийн хэрэгслээр хөөн агнаж, тээвэрлэн, түүхий эдийг хадгалсан,

Шүүгдэгч М.Лхагвасүрэн нь И.Наранбаатартай бүлэглэж 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Хана” гэх газар Монгол Улсын Амьтны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.7.3, 9,8,2, 10 дугаар зүйл 10.1.5-д заасныг зөрчин М.Лхагвасүрэнгийн эзэмшлийн улсын дугааргүй улаан өнгийн “ЛТМ” маркийн мотоцикль ашиглан Монгол Улсын засгийн газрын 2012 оны 07 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан ховор амьтны жагсаалтад орсон “Хар Сүүлтий” гэх эр амьтныг мотоциклиор хөөн агнаж тээвэрлэсэн,

Шүүгдэгч М.Пүрэвдорж нь 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Хана” гэх газар Монгол Улсын Амьтны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.7.3, 9,8,2-т заасныг зөрчин И.Наранбаатарын эзэмшлийн Карвин маркийн буугаар Монгол Улсын засгийн газрын 2012 оны 07 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан ховор амьтны жагсаалтад орсон “Хар Сүүлтий” гэх эр амьтныг буудан агнаж, яллагдагч Э.Дэлгэрдалайтай бүлэглэн улсын дугааргүй “ЛТМ” маркийн мотоцикль ашиглан тээвэрлэсэн,

Шүүгдэгч Э.Дэлгэрдалай нь М.Пүрэвдоржтой бүлэглэн 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Хана” гэх газар 2012 оны 07 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан ховор амьтны жагсаалтад орсон “Хар Сүүлтий” гэх эр амьтныг М.Пүрэвдоржийн эзэмшлийн улсын дугааргүй улаан өнгийн “ЛТМ” маркийн мотоцикль ашиглаж тээвэрлэсэн гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Үүнд: Хавтаст хэрэгт авагдсан хохирогч Б.Даваадагвын “... 2016 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Баруунбаян Улаан суманд очиход хэсгийн төлөөлөгч агнасан амьтны арьс, мах зэргийг аваад ирсэн байсан. Тэр арьс болон мах зэргийг харахад “Хар сүүлтий” гэдэг амьтан байсан. Ховор амьтаны жагсаалтанд орсон байдаг учир ахуйн зориулалтаар агнахыг хориглосон байдаг. … Тухайн амьтаны экологи эдийн засгийн үнэлгээ эр нь 1.700.000, эм нь 2.000.000 төгрөгний үнэлгээтэй байдаг. Үүнийг засгийн газрын тогтоолоор тогтоосон байдаг. Үүнийг 2 дахин нугалж нөхөн төлбөр тооцно гэсэн хуулийн заалт байдаг. Энэ мөнгийг нэхэмжилж байна...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 27/, гэрч Л.Мөнхболдын “... “Карвин” маркийн  буу нь ангийн зориулалттай буунд ордог...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 28/, гэрч М.Пүрэвнямын “... 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр 12:00 цагийн үед манай нөхөр И.Наранбаатар, манай дүү М.Пүрэвдорж хоёр адуугаа бөөгнүүлж ирнэ гээд явснаа удалгүй эргэж ирээд буугаа аваад гарсан. … Сүүлд сонссон чинь ан хийсэн байсан...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 30/, гэрч Т.Нарантуяагийн “... Цагдаад баригдсаныхаа дараа И.Наранбаатар, Э.Дэлгэрдалай, М.Пүрэвдорж бид 4 “Хар сүүлтий” агнасан юмаа гэж манай нөхөр надад хэлсэн...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 31/, гэрч И.Загарын “... Яг өдрийг нь сайн санахгүй байна. Манай гэрийн хойд өндөр дээр хоёр мотоцикльтой дөрвөн хүн байхаар нь би очсон. Намайг очиход нэг мотоциклийг нь түшүүлээд буу тавьсан байсан...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 34/, Өвөрхангай аймгийн мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагчийн 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 01 тоот дүгнэлт /хх-ийн 42/, Эрүүгийн хэрэг үүсгэх тогтоол /хх-ийн 1/, Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2/, Эд зүйл, бичиг баримт түр хураан авсан тухай тэмдэглэл /хх-ийн 7/, Хураан авах тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 8-16/, Эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол тэмдэглэл /хх-ийн 17-18/, Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол тэмдэглэл /хх-ийн 19-22/, Хөрөнгийн үнэлгээ төслийн “Лэндс ХХК”-ий 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн №12/27 дугаартай үнэлгээний тайлан. /хх-ийн 73-75/, Хөрөнгийн үнэлгээ төслийн “Лэндс ХХК”-ий 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн №12/15 дугаартай үнэлгээний тайлан. /хх-ийн 80-81/, Хөрөнгийн үнэлгээ төслийн “Лэндс ХХК”-ий 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн №12/14 дугаартай үнэлгээний тайлан. /хх-ийн 89-90/, Шүүгдэгч И.Наранбаатарыг сэжигтнээр болон яллагдагчаар байцаасан тэмдэглэл /хх-ийн 126-127, 140-141/, Шүүгдэгч И.Наранбаатарыг сэжигтнээр болон яллагдагчаар байцаасан тэмдэглэл /хх-ийн 126-127, 140-141/, Шүүгдэгч М.Лхагвасүрэнг сэжигтнээр болон яллагдагчаар байцаасан тэмдэглэл /хх-ийн 130-131, 136-137/, Шүүгдэгч Э.Дэлгэрдалайг сэжигтнээр болон яллагдагчаар байцаасан тэмдэглэл /хх-ийн 132-133, 134-135/, Шүүгдэгч М.Пүрэвдоржийг сэжигтнээр болон яллагдагчаар байцаасан тэмдэглэл /хх-ийн 128-129, 138-139/, шүүгдэгч нарын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтууд зэрэг болно.

Шүүгдэгч И.Наранбаатар, М.Пүрэвдорж, М.Лхагвасүрэн, Э.Дэлгэрдалай нарт  холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс  Шүүгдэгч  Үст овгийн Ичинноровын Наранбаатарыг  бусадтай бүлэглэж, тээврийн хэрэгсэл ашиглан  ан агнуурын тухай хууль тогтоомж зөрчиж  ховор ан амьтанг зохих зөвшөөрөлгүйгээр агнаж, тээвэрлэн, түүхий эдийг хадгалсан  гэмт хэрэг үйлдсэн,  шүүгдэгч  Малгай овгийн Мягмаржавын Пүрэвдоржийг бусадтай бүлэглэж, тээврийн хэрэгсэл ашиглан ан агнуурын тухай хууль тогтоомж зөрчиж ховор ан амьтанг зохих зөвшөөрөлгүйгээр агнаж, тээвэрлэсэн, шүүгдэгч  Малгай овгийн Мягмаржавын Лхагвасүрэнг бусадтай бүлэглэж, тээврийн хэрэгсэл ашиглан ан агнуурын тухай хууль тогтоомж зөрчиж ховор ан амьтанг зохих зөвшөөрөлгүйгээр агнаж, тээвэрлэсэн, шүүгдэгч  Үст овгийн Эрдэнэбилэгийн Дэлгэрдалайг бусадтай бүлэглэж, ан агнуурын тухай хууль тогтоомж зөрчиж  зохих зөвшөөрөлгүйгээр агнасан ховор ан амьтанг тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, хуульд заасан хорих ялыг оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 Шүүгдэгч И.Наранбаатар нь урьд Өвөрхангай аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2008 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 1/75 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-д зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, тус ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61.1-д  зааснаар тэнсэж 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан байх бөгөөд уг ял нь эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.1-д зааснаар ялтай байх хугацаа нь дууссан байх тул түүнийг анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн байна гэж үзсэн болно.

Хохирогч нь хохирол төлбөрийн талаар маргаангүй, “шүүгдэгч нараас төлбөр авсан зариим төлбөрийг тодорхой хугацаанд төлүүлэхээр гэрээ байгуулсан, гомдолгүй” гэсэн албан бичиг мөн хүсэлт ирүүлсэн байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. 

Шүүгдэгч И.Наранбаатар, М.Пүрэвдорж, М.Лхагвасүрэн, Э.Дэлгэрдалай нар  нь цагдан хоригдсон хоноггүйг дурьдсугай.

Шүүгдэгч нар нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, гэм хорыг арилгасан зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, тэдний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн болон шүүгдэгч нарын хувийн байдлыг харгалзан үзэж хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шүүх дүгнэлээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн карвин маркийн TV1784 дугаарын гол төмөртэй, ВК1373 дугаарын замагтай бууг тогтоол хүчин төгөлдөр болмогц аймгийн Цагдаагийн газарт шилжүүлж, Хар сүүлтий гэх амьтны толгой шийртэй 2 ширхэг арьсыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах,

Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн шүүгдэгч И.Наранбаатарын эзэмшлийн 30 тооны хонь,  шүүгдэгч М.Пүрэвдоржийн эзэмшлийн 30 тооны хонь, М.Лхагвасүрэнгийн эзэмшлийн 30 тооны хонь, Э.Дэлгэрдалайгийн эзэмшлийн 30 тооны хонь зэргийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2016 оны 12 дугаар сарын 09-ны өдрийн тогтоолуудыг тус тус хүчингүй болгох,

Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан шүүгдэгч М.Пүрэвдоржийн эзэмшлийн улсын дугааргүй “LTM” маркийн мотоцикль, М.Лхагвасүрэнгийн эзэмшлийн улсын дугааргүй “LTM” маркийн мотоцикль зэргийг тус тус хурааж улсын орлогод оруулахыг дурьдав.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Үст овгийн Ичинноровын Наранбаатарыг бусадтай бүлэглэж, тээврийн хэрэгсэл ашиглан ан агнуурын тухай хууль тогтоомж зөрчиж ховор ан амьтанг зохих зөвшөөрөлгүйгээр агнаж, тээвэрлэн, түүхий эдийг хадгалсан  гэмт хэрэг үйлдсэн,

Шүүгдэгч Малгай овгийн Мягмаржавын Пүрэвдоржийг бусадтай бүлэглэж, тээврийн хэрэгсэл ашиглан ан агнуурын тухай хууль тогтоомж зөрчиж ховор ан амьтанг зохих зөвшөөрөлгүйгээр агнаж, тээвэрлэсэн,

Шүүгдэгч  Малгай овгийн Мягмаржавын Лхагвасүрэнг бусадтай бүлэглэж, тээврийн хэрэгсэл ашиглан ан агнуурын тухай хууль тогтоомж зөрчиж ховор ан амьтанг зохих зөвшөөрөлгүйгээр агнаж, тээвэрлэсэн,

Шүүгдэгч Үст овгийн Эрдэнэбилэгийн Дэлгэрдалайг бусадтай бүлэглэж, ан агнуурын тухай хууль тогтоомж зөрчиж зохих зөвшөөрөлгүйгээр агнасан ховор ан амьтанг тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 203 дугаар зүйлийн 203.1-д зааснаар шүүгдэгч И.Наранбаатарыг 2 жил 06 сарын хугацаагаар, шүүгдэгч М.Пүрэвдоржийг 2 жил 5 сарын хугацаагаар, шүүгдэгч М.Лхагвасүрэнг 2 жил, 05 сарын хугацаагаар, шүүгдэгч Э.Дэлгэрдалайг  2 жилийн хугацаагаар тус тус хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч И.Наранбаатард оногдуулсан 2 жил 06 сарын хугацаагаар, шүүгдэгч М.Пүрэвдоржид оногдуулсан 2 жил 5 сарын хугацаагаар, шүүгдэгч М.Лхагвасүрэнд оногдуулсан 2 жил, 05 сарын хугацаагаар, шүүгдэгч Э.Дэлгэрдалайд оногдуулсан  2 жилийн хугацаагаар хорих ялыг тус тус жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй. 

4. Шүүгдэгч  И.Наранбаатар, М.Пүрэвдорж, М.Лхагвасүрэн, Э.Дэлгэрдалай нар  нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.

5. Эрүүгийн Хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2-т зааснаар хэрэгт хураагдан ирсэн шүүгдэгч М.Пүрэвдоржийн эзэмшлийн улсын дугааргүй “LTM” маркийн мотоцикль, М.Лхагвасүрэнгийн эзэмшлийн улсын дугааргүй “LTM” маркийн мотоцикль зэргийг тус тус улсын орлого болгосугай.

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1, 88.1.3-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн карбин маркийн TV1784 дугаарын гол төмөртэй, ВК1373 дугаарын замагтай буу нэгийг тогтоол хүчин төгөлдөр болмогц аймгийн Цагдаагийн газарт шилжүүлж, Хар сүүлтий гэх амьтны толгой шийртэй 2 ширхэг арьсыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т  зааснаар хэрэгт битүүмжлэгдэн ирсэн шүүгдэгч И.Наранбаатарын 30 тооны хонь, шүүгдэгч М.Пүрэвдоржийн эзэмшлийн 30 тооны хонь, М.Лхагвасүрэнгийн эзэмшлийн 30 тооны хонь, Э.Дэлгэрдалайгийн эзэмшлийн 30 тооны хонь зэргийг битүүмжилсэн 2016 оны 12 дугаар сарын 09-ны өдрийн мөрдөн байцаагчийн “Эд хөрөнгө битүүмжлэх” тогтоолуудыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц тус тус хүчингүй болгосугай.

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар шүүгдэгч И.Наранбаатар, М.Пүрэвдорж, М.Лхагвасүрэн, Э.Дэлгэрдалай нарт энэхүү тогтоолоор оногдуулсан хорих ялыг тэнсэж, шүүгдэгч И.Наранбаатарыг 2 жил 3 сарын хугацаагаар, шүүгдэгч М.Пүрэвдорж, шүүгдэгч М.Лхагвасүрэн нарыг 2 жилийн   хугацаагаар, шүүгдэгч Э.Дэлгэрдалайг 1 жил 6 сарын хугацаагаар тус тус хянан харгалзсугай.

9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4, 61.5-д зааснаар шүүгдэгч  И.Наранбаатар, М.Пүрэвдорж, М.Лхагвасүрэн, Э.Дэлгэрдалай нарын цаашдын засрал хүмүүжилд хяналт тавихыг Өвөрхангай аймаг дахь Цагдаагийн газарт даалгаж, хянан харгалзах хугацаанд захиргааны хариуцлага хүлээвэл цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэх эсэхийг шийдвэрлэх болохыг шүүгдэгч И.Наранбаатар, М.Пүрэвдорж, М.Лхагвасүрэн, Э.Дэлгэрдалай нарт мэдэгдсүгэй.

10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3, 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

11. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч И.Наранбаатар, М.Пүрэвдорж, М.Лхагвасүрэн, Э.Дэлгэрдалай нарт авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    М.МАНДАХБАЯР