Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 02 сарын 01 өдөр

Дугаар 123/ШШ2019/0003

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Зоригтбаатар даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Ж М ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Төв аймгийн З Д,

Хариуцагч: Төв аймгийн И Т Х

Хариуцагч: Б сумын И Т Хд тус тус холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Төв аймгийн З Д 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 56 тоот санал, Төв аймгийн И Т ХТэргүүлэгчдийн 2015 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн хуралдааны 36 дугаар тэмдэглэлийн Ж МХХК-д холбогдох хэсгийг, Б сумын И Т Х2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 30 дугаартай тогтоолын Ж МХХК-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулж, №026454 дугаарт бүртгэгдсэн Тэвш нэртэй газарт хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг хуульд заасны дагуу дэмжсэн санал гаргахыг хариуцагч нарт даалгах, Төв аймгийн Б сумын И Т Х2012 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 19 тоот тогтоолын Ж МХХК-д холбогдох хэсэг, И Т ХТэргүүлэгчдийн 2013 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 01 тоот тогтоолын 3 дахь хэсгийг тус тус илт хууль бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хариуцагч Төв аймгийн З Д итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О, Төв аймгийн И Т Хитгэмжлэгдсэн төлөөлөгч А.Б, нарийн бичгийн дарга Б.Ууганцэцэг нарыг оролцуулан хийв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ж МХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэмэгдүүлсэн нэхэмэжлэлийн шаардлагадаа: Манай компани нь Төв аймгийн Б сумын нутаг Тэвш нэртэй газарт ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч өргөдөл гаргасныг Ашигт малтмалын Кадастрын хэлтсээс бүртгэлийн №026454 дугаарт бүртгэн, Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1, 19.2-т заасан ажиллагааг хийж, дээрх талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой гэж үзэн Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3-т зааснаар талбай байрших аймгийн З Дас санал авахаар хандсан. 2017 оны 6 дугаар сарын 27-ны өдөр Ашигт малтмал, газрын тосны газраас ирүүлсэн 7/4494 тоот мэдэгдлээр манай хайгуулын тусгай зөвшөөрөл авах тухай өргөдлийг Ашигт малтмалын тухай хуулийн 19.5-д зааснаар буюу Аймгийн З Д "дэмжихгүй" санал ирүүлсэн учир татгалзсан болохыг мэдэгдсэн. Ийнхүү татгалзсан болохыг мэдэгдсэний дагуу Ашигт малтмал, газрын тосны газраас ямар үндэслэлээр татгалзсан, орон нутгаас ямар санал ирсэн зэргийг мэдэхээр Ашигт малтмал, газрын тосны газарт бичгээр хүсэлт тавин 2018 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр хариу хүлээн авсны үндсэн дээр Төв аймгийн З Д 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 56 тоот "Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч гаргасан өргөдөлд өгөх санал"-ыг Ашигт малтмалын газарт хүргүүлсэн бөгөөд тус саналаар манай компанид хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг дэмжихгүй гэсэн саналыг хүргүүлсэн болохыг мэдсэн. Иймд манай компани дор дурдсан үндэслэлээр Төв аймгийн З Д 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 56 тоот "Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч гаргасан өргөдөлд өгөх санал, Төв аймгийн И Т ХТэргүүлэгчдийн 2015 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн Хуралдааны 36 дугаар тэмдэглэлийн Ж МХХК-д холбогдох хэсгийг, Б сумын И Т Х2015 оны 11 сарын 10-ны 30 тоот тогтоолын Ж МХХК-д холбогдох хэсгийг тус тус эс зөвшөөрч байна. Үүнд: Өргөдөл гаргасан талбайд Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1, 19.2-т зааснаар анхан шатны шүүлтийг хийж, дээрх талбай нь ямар нэг байдлаар ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хязгаарласан буюу хориглосон, тусгай хэрэгцээ, нөөцөд авсан, түүнчлэн хайгуулын тусгай зөвшөөрлөөр нэгэнт олгогдсон талбайтай бүхэлдээ буюу хэсэгчлэн давхцаагүйашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой гэж үзэн аймгийн З Дас саналыг авахаар явуулсан. Аймаг, нийслэлийн З Д саналын талаар зохицуулсан Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4-д "Аймаг, нийслэлийн З Д энэ хуулийн 19.3-т заасан мэдэгдлийг хүлээн авмагц тухайн талбай байрших сум, дүүргийн И Т Хболон аймаг, нийслэлийн И Т ХТэргүүлэгчдийн саналыг авч 30 хоногийн дотор төрийн захиргааны байгууллагад хариу өгөх бөгөөд энэ хугацаанд хариу өгөөгүй бол тухайн саналыг зөвшөөрсөн гэж үзнэ. 19.5-д "Аймаг, нийслэлийн З Д зөвхөн хуульд заасан үндэслэлээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан хариу өгч болно" гэж заасан байдаг ба Монгол Улсын Дээд шүүхийн Ашигт малтмалын тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай 2010 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 09 дүгээр тогтоолын 9-д "Мөн зүйлийн 19.4-т заасан "хурлын санал" нь төрийн захиргааны байгууллагын мэдэгдэлд заасан тухайн талбайд тусгай зөвшөөрөл олгох эсэх асуудлыг хэлэлцэж шийдвэрлэсэн сум, дүүрэг болон аймаг, нийслэлийн И Т ХТэргүүлэгчдийн хуралдааны тогтоол байна. Хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-д заасан "...татгалзсан хариу өгч болно" гэдгийг энэ хууль болон бусад хуулиар ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хориглосон, хязгаарласан, түүнчлэн эрх бүхий байгууллагаас тухайн талбайг холбогдох хуулийн дагуу нөөцөд болон тусгай хэрэгцээнд авсан зэргийг үндэслэл болгож, тусгай зөвшөөрөл олгох боломжгүй тухай шийдвэрийг мэдэгдэл ирүүлсэн төрийн захиргааны байгууллагад хүргүүлэхийг ойлгоно" гэж тус тус заасан байхад Төв аймгийн З Д Д.Баярбат Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч гаргасан өргөдөлд өгөх санал нь Ашигт малтмалын тухай хуулийн дээрх шаардлагыг огт хангаагүй, тухайн өргөдлийн талбай нь холбогдох хуулийн дагуу хориглосон, хязгаарласан, нөөцөд болон тусгай хэрэгцээнд авагдсан зүйл огт байхгүй атал дэмжихгүй санал өгсөн нь Ашигт малтмалын тухай хуулийн 19.5 дахь хэсгийг зөрчсөн байсан. Төв аймгийн З Д Д.Баярбатын "дэмжихгүй" саналын үндэслэл нь "Газрын тухай хуулийн 6-р зүйл 6.2.1 дахь заалт, 52 дугаар зүйлийн 52.2, 52.7, Усны тухай хуулийн 4-р зүйлийн 4.2 дахь заалт" гэсэн байна. Гэтэл Газрын тухай хуулийн 6.2-д "Хуульд өөрөөр заагаагүй бол дараахь газрыг төрийн зохих шатны байгууллагын хяналт, зохицуулалттайгаар нийтээр ашиглана:" гээд 6.2.1-д "бэлчээр, бэлчээр дэх уст цэг, хужир мараа бүхий газар" гэсэн байна. Бэлчээр, уст цэг гэдэг нь Ашигт малтмал хайх, ашиглахыг хориглосон заалтад хамаарахгүй бөгөөд хайгуулын ажил нь тодорхой өрөм тавих, нөөц тогтоох зорилготой байдаг тул бэлчээр, усанд ямар нэг нөлөө үзүүлдэггүй. Газрын тухай хуулийн 52.2, 52.7 дах хэсэг нь отрын бэлчээр, зуслан намаржаа болон гамшгийн үеийн нүүлгэн шилжүүлэлттэй холбоотой зохицуулалт бөгөөд тухайн газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглоно гэсэн зохицуулалт байхгүй. Мөн Усны тухай хуулийн 4.2-д "Усны сан бүхий газрыг төрийн байгууллагын зохицуулалттайгаар нийтээр ашиглана" гэж заасан. Гэтэл энэ нь мөн л ашигт малтмал хайх, ашиглахыг хориглосон заалт бус усыг хэрхэн ашиглах тухай зохицуулалт байна. Иймд Төв аймгийн З Д 56 тоот санал нь ашигт малтмал хайх, ашиглахыг хориглосон, хязгаарласан газар, нөөцөд авсан газарт хамаарахгүй байна. Мөн Монгол Улсын Дээд шүүхийн Ашигт малтмалын тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай 2010 оны 09 дүгээр тогтоолын 10-д "Хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-д заасан "...татгалзсан хариу өгч болно" гэдгийг энэ хууль болон бусад хуулиар ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хориглосон, хязгаарласан, түүнчлэн эрх бүхий байгууллагаас тухайн талбайг холбогдох хуулийн дагуу нөөцөд болон тусгай хэрэгцээнд авсан зэргийг үндэслэл болгож, тусгай зөвшөөрөл олгох боломжгүй тухай шийдвэрийг мэдэгдэл ирүүлсэн төрийн захиргааны байгууллагад хүргүүлэхийг ойлгоно." гэж заасан байдаг. Харин Төв аймгийн "санал" нь Дээд шүүхийн дээрх тогтоолд зааснаар хуульд заасан үндэслэлээр татгалзахаар байхад "Газрын тухай хуулийн 6-р зүйл 6.2.1 дахь заалт, 52 дугаар зүйлийн 52.2, 52.7, Усны тухай хуулийн 4-р зүйлийн 4.2 дахь заалтыг үндэслэн татгалзсан нь дээрх Улсын Дээд шүүхийн тогтоолыг зөрчиж байна. Ийнхүү Төв аймгийн З Д 2015 оны 11 сарын 10-ны 56 тоот "дэмжихгүй" санал нь үндэслэлгүй санал байна. Иймд Төв аймгийн З Д 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 56 тоот "Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч гаргасан өргөдөлд өгөх санал", Төв аймгийн И Т ХТэргүүлэгчдийн 2015 оны 11 сарын 09-ний өдрийн Хуралдааны 36 дугаар тэмдэглэлийн Ж МХХК-д холбогдох хэсгийг, Б сумын И Т Х2015 оны 11 дүгээр сарын 10-ны 30 тоот тогтоолын Ж МХХК-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулж, №026454 дугаарт бүртгэгдсэн Тэвш нэртэй газарт хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг хуульд заасны дагуу дэмжсэн санал гаргахыг хариуцагч нарт даалгах.

Мөн Төв аймгийн Б сумын И Т Х2012 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 19 тоот тогтоолын Ж МХХК-д холбогдох хэсэг, И Т ХТэргүүлэгчдийн 2013 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 01 тоот тогтоолын 3 дахь хэсгийг тус тус илт хууль бус болохыг тогтоож өгнө үү гэжээ. Нэхэмжлэгч талаас нэхэмэгдүүлсэн шаардлагын үндэслэлээ Б сумын И Т Х2015 оны 11 сарын 10-ны 30 тоот тогтоолыг гаргахдаа сумын И Т Х2012 оны 19 тоот тогтоол, 2013 оны 01 тоот тогтоолыг тус тус үндэслэн гаргасан бөгөөд Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4.3-д Энэ хуулийн 4.1-д заасан газрын хилийн заагийг Засгийн газар тогтооно гэж заасныг зөрчиж шийдвэрлэсэн 19 тоот тогтоол, Улсын их хурал, Засгийн газрын эрх хэмжээнд ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгох эсэхийг шийдвэрлэдэг байхад эрх хэмжээгээ хэтрүүлэн шийдвэрлэсэн 01 тоот тогтоолыг тус тус тухайн захиргааны актыг гаргах эрх хэмжээгүй захиргааны байгууллага, албан тушаалтан гаргасан гэсэн үндэслэлээр захиргааны илт хууль бус захиргааны акт болохыг тогтоож өгнө үү гэжээ.

Хариуцагч Төв аймгийн З Д итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4-т зааснаар сумын И Т Х, аймгийн И Т Хсаналыг авч түүнийг үндэслэн саналаа өгнө гэсэн байдаг. Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд заасан З Д бүрэн эрх дээр тухайн нутаг дэвсгэр дэх И Т ХТэргүүлэгчдийн шийдвэрийг үндэслэн санал гаргана гэж заасан байдаг. Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлд зааснаар ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгох эсэхийг аймгийн З Д гаргасан саналаар шийдэхгүй. Хууль ёсны байна уу гэдгийг хянан үзээд эцсийн шийдвэрийг Ашигт малтмалын газар гаргах эрхтэй байгаа. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Төв аймгийн Б сумын И Т ХТэргүүлэгчид шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Тус сумын Баян айраг 2 дугаар багийн нутаг Тэвш гэдэг газар хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн Ж МХХК-ийн саналыг сумын И Т ХТэргүүлэгчдийн 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэн татгалзсан саналыг хуралдааны тогтоолыг хүргүүлсэн. Уг тогтоолд зааснаар тухайн газар нь 2 дугаар багийн малчин Б.Баттүвшингийн эзэмшлийн өвөлжөө бууц, худаг, 7 айлын малын дундын бэлчээр, зуслан намаржааны газар, нуур цөөрөмтэй давхцаж байгаа нь холбогдох баримт бичгүүдээр нотлогдож байна. Тус газарт одоогоор 8 малчин өрхийн 5000 гаруй мал бэлчээрлэж, бэлчээрийн даац хэд дахин хэтэрсэн байдалтай байна. Мөн тус хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн талбайтай залгаа орших Э-транс ХХК-ийн явуулж байгаа уул уурхайн үйлдвэрлэл, тээвэрлэлтээс үүдсэн тоосжилт, газрын эвдрэл, машины замын талхлалт зэрэг нь байгаль орчин, малын бэлчээрт маш их сөрөг үр дагавруудыг бий болгож, хүн малын амьдрах орчин улам бүр хумигдсаар байна. Багийн иргэдийн Нийтийн Хурлууд, малчин иргэдээс уул уурхайн компаниуд бэлчээр ус сүйтгэж байгаа талаар гомдол саналаа ирүүлж, энэ чиглэлээр зөвшөөрөл олгохыг бүр мөсөн хориглохыг шаардаж, өдөр бүр хомсдож байгаа усны нөөц, бэлчээрийн хомсдолоос хамгаалах арга хэмжээ авч хэрэгжүүлэх хүсэлт шаардлага тавьсаны дагуу уул уурхайн ашиглалтын болон хайгуулын лиценз нэмж олгохгүй байх бодлогыг сумын И Т Х2013 оны 5 дугаар хуралдааны 01 тоот тогтоолоор баталсан. Нутгийн иргэдийнхээ хууль ёсны эрх ашгийг хамгаалах, үндсэн хуулиар олгогдсон эрүүл аюулгүй орчинд ажиллаж амьдрах эрх, мал төрийн хамгаалалтад байх эрх зүйн үндэсийг нь хангах сум багийн хурлуудыг хуулийн хүрээнд баталсан тогтоол шийдвэрийг хэрэгжүүлэх зорилгоор, холбогдох хуулийг үндэслэн баталсан сумын И Т ХТэргүүлэгчдийн 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 30 тоот Санал хүргүүлэх тухай тогтоолыг хүчингүй болгох хуулийн үндэслэл байхгүй гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Төв аймгийн Б сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас үндсэн нэхэмжлэл болон нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагад холбогдуулан шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Тус сумын Баян айраг хоёрдугаар багийн нутаг Тэвш нэртэй газар хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн Ж МХХК-ийн саналыг 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуралдаанаар хэлэлцээд, татгалзсан саналыг хуралдааны тогтоолоор хүргүүлсэн. Тус газарт одоогоор 8 айл өрхийн 5000 гаруй мал бэлчээрлэж, даац нь хэтэрсэн байдалтай байгаа. ... Нутгийн иргэдийнхээ хууль ёсны эрх ашгийг хамгаалах, Үндсэн хуулиар олгогдсон эрүүл аюулгүй орчинд ажиллаж амьдрах эрх, мал төрийн хамгаалалтанд байх эрх зүйн үндсийг нь хангах, сум багийн хурлуудын хуулийн хүрээнд баталсан тогтоол шийдвэрийг хэрэгжүүлэх зорилгоор, холбогдох хуулийг үндэслэн Санал хүргүүлэх тухай тогтоолыг гаргасан гэжээ.

Мөн сумын И Т ХТэргүүлэгчдийн 2012 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 19 тоот тогтоол нь Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхийн газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль-ийн үйлчлэлд хамаарах усны сан бүхий газруудыг орон нутгийн тусгай хамгаалалтанд авсан тухай шийдвэр бөгөөд энэ нь тус хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-т заасныг үндэслэн гаргасан шийдвэр биш гэж үзнэ. Тус сумын И Т ХТэргүүлэгчдээс баталсан энэхүү тогтоол нь дээрх хуулийг хэрэгжүүлэх, биелэлтийг зохион байгуулах зорилгыг агуулсан бөгөөд Монгол улсын Засгийн газраас энэхүү тогтоолын хавсралтад заасан усны сан бүхий газрын хамгаалалтын бүсийн хилийн заагийг тогтоосон тогтоолыг баталсан байдаг. Ж МХХК-ийн хайгуулын лиценз хүссэн Хөх толгой хэмээх нэртэй газар нь Засгийн газрын тогтоолын хавсралтад заасан Зуухтын нуур, Цагаан нуур, Чулуултын булаг, Тасархайн булаг нэртэй усан сан бүхий газрууд давхцаж байгаа.

1.     Сумын И Т Х2013 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 01 тоот тогтоолын 3 дахь хэсэг нь Сумын З Дд хайгуулын болон ашиглалт явуулж байгаа аж ахуй нэгжийн үйл ажиллагаад тавих хяналтыг сайжруулж, зөвшөөрлүүдийг цэгцэлж нэмж зөвшөөрөл олгох тал дээр анхааруулсан заалт бөгөөд үүнийг шууд хориглосон заалт гэж үзэхгүй байна. Тус тогтоолыг Санал хүргүүлэх тухай тогтоолын үндэслэлд оруулсан нь 2013-2016 онд хэрэгжүүлэх бодлогын хэрэгжилтийг хангуулах зорилгоор агуулсан гэж үзнэ.

2.     Сумын И Т ХТэргүүлэгчдийн Хурал, Тэргүүлэгчдийн баталсан эдгээр тогтоолууд нь Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулиар олгосон бүрэн эрх, өөрийн онцгой бүрэн эрх, өөрийн онцгой бүрэн эрхэд хамаарах заалтын хүрээнд нутаг дэвсгэрийн эдийн засаг нийгмийн амьдралын тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, нутаг дэвсгэрийнхээ тодорхой хэсгийг орон нутгийн тусгай хамгаалалтад авах тухай асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн шийдвэрүүд мөн учир илт хууль бус гэж үзэхгүй байгаагаа үүгээр мэдэгдэж, тус компанийн нэхэмжэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Төв аймгийн И Т Хитгэмжлэгдсэн төлөөлөгч А.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Төв аймгийн И Т ХТэргүүлэгчдийн 2015 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн хуралдаанаар сумын нутаг дэвсгэрт хайгуулын тусгай зөвшөөрөл олгох асуудлыг хэлэлцсэн. Багийн Иргэдийн Нийтийн хурал, Сумын И Т ХТэргүүлэгчдийн тогтоол саналыг харгалзан үзэж ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгох боломжгүй гэж шийдвэр гаргасан. Монгол улсын Үндсэн хуулийн 59 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг. Мөн Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд зааснаар аливаа асуудлыг шийдэхдээ иргэдийн саналыг харгалзан үзнэ гэсэн байдаг. Б суманд хайгуул хийж байгаа уул уурхайн компаниуд бэлчээрийн газрыг сүйтгэж байгаа. Үүнтэй холбоотой сумын удирдлагуудад иргэд, малчид удаа дараа гомдол гаргадаг. Бэлчээрийн газар хомсдож байгаатай холбоотой иргэд уул уурхайн компаниудад тусгай зөвшөөрөл олгохгүй байх талаар шаардлага тавьдаг. 2013 оны 01 дүгээр тогтоолоор тусгай зөвшөөрөл нэмж олгохгүй байх талаар сумын З Дд даалгасан байдаг. Энэ нь Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4-т зааснаар сум дүүргийн И Т Хд болон, аймаг нийслэлийн И Т ХТэргүүлэгчийн саналыг авч 30 хоногийн дотор хариу өгнө. Хариу өгөөгүй бол саналыг зөвшөөрсөн гэж үзнэ гэсэн заалт байдаг. Саналыг авсан нь хуульд нийцсэн үйл ажиллагаа гэж үзэж байгаа. Тэргүүлэгчдийн саналыг авна гэж заасан байдгаас санал авах хэлбэрийг заагаагүй байдаг. Ашигт малтмалын газрын даргын 02 дугаар сарын 04-ний өдрийн 203 дугаар тушаалд зааснаар З Д зүгээс хууль зүйн үндэслэлгүй санал өгсөн бол ашигт малтмалын тусгай зөвшөөрөл хийх эрхийг олгохоор заасан байдаг. Эцсийн шийдвэрийг Ашигт малтмалын газар гаргана гэж заасан байдаг. Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 36 дугаар тэмдэглэл нь Ж МХХК-ийн эрх ашиг хөндөгдөөгүй гэж үзэж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж хүсэж байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгчээс шүүхэд анх нэхэмжлэлийн Төв аймгийн З Д 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 56 тоот санал, Төв аймгийн И Т ХТэргүүлэгчдийн 2015 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн хуралдааны 36 дугаар тэмдэглэлийн Ж МХХК-д холбогдох хэсгийг, Б сумын И Т Х2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 30 дугаартай тогтоолын Ж МХХК-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулж, №026454 дугаарт бүртгэгдсэн Тэвш нэртэй газарт хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг хуульд заасны дагуу дэмжсэн санал гаргахыг хариуцагч нарт даалгах гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Төв аймгийн Б сумын И Т Х2012 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 19 тоот тогтоолын Ж МХХК-д холбогдох хэсэг, И Т ХТэргүүлэгчдийн 2013 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 01 тоот тогтоолын 3 дахь хэсгийг тус тус илт хууль бус болохыг тогтоолгохоор нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлага гаргаж маргажээ.

Холбогдох үйл баримтыг авч үзвэл. Нэхэмжлэгч Ж МХХК нь Ашигт малтмалын газарт ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл авахыг хүссэн өргөдөл гаргасны дагуу, Төв аймгийн Б сумын нутаг Тэвш нэртэй газарт ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой эсэх талаар санал авахаар Ашигт малтмалын газраас 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 7/4494 дугаартай Мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгийг Төв аймгийн З Дд хүргүүлжээ.

Уг мэдэгдлийн дагуу Төв аймгийн Б сумын И Т ХТэргүүлэгчдийн 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн И Т ХТэргүүлэгчдийн хурлаар хэлэлцэж 30 дугаартай тогтоолоор хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжгүйг мэдэгдсүгэй гэсэн шийдвэрийг Төв аймгийн И Т Хд уламжилсан дагуу  аймгийн И Т ХТэргүүлэгчдийн 2015 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 36 дугаартай тэмдэглэлд  Аймгийн З Д Д.Баярбат танаа гэж дурьдан гаргахдаа, шийдвэрлэсэн хэсэгтээ Б суманд 1026.42 га газар нутагт хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой эсэх тухай асуудалтай танилцсан Тэргүүлэгчдийн 100 хувийн саналаар, Газрын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2.1 дэх заалт, 52 дугаар зүйлийн 52.2, 52.7, Усны тухай хуулийн 4-р зүйлийн 4.2 дахь заалтуудыг удирдлага болгон ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг дэмжих боломжгүй гэж шийдлээ, энэхүү шийдвэрийг үндэслэн албан ёсны саналыг хуулийн хугацаанд нь өгөхийг аймгийн З Дд даалгав, гэж шийдвэрлэжээ.

Үүнээс Төв аймгийн З Д нь 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 56 дугаартай Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч гаргасан өргөдөлд өгөх санал-ын хуудсаар Газрын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2.1 дэх заалт, 52 дугаар зүйлийн 52.2, 52.7 дахь заалтыг үндэслэн дэмжихгүй гэсэн саналыг тухайн өдрийн 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 01/1512 дугаартай албан бичгээр Ашигт малтмалын газарт хүргүүлсэн байна.

Харин Ашигт малтмалын газар 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 01/1512 дугаартай Мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгийн хариуг тухайн өдөр Ирсэн бичгийн бүртгэлийн карт-д хүлээн авч бүртгээд, жил гаруй хугацааны дараа Ашигт малтмал, Газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзах тухай 360 дугаар шийдвэрийн 17 дахь хэсгээр Ж МХХК-ийн Төв аймгийн Б сумын нутагт ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөлд З Д дэмжихгүй гэсэн санал ирсэн тул гээд, хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзжээ.

Нэхэмжлэгч аж ахуйн нэгж нь энэ үйл баримтаас үзэж, хариуцагч Б сумын И Т ХТэргүүлэгчид, Аймгийн И Т ХТэргүүлэгчид, аймгийн З Д гаргасан санал нь Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-д зааснаар З Д зөвхөн хуульд заасан үндэслэлээр тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан санал гаргах ёстой байхад үндэслэлгүйгээр татгалзсан санал гаргаж, Ашигт малтмалын газар тус саналыг үндэслэн тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн тул тухайн актуудыг хүчингүй болгуулна гэсэнд холбогдуулан дүгнэвэл.

Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4-д Аймаг, нийслэлийн З Д энэ хуулийн 19.3-т заасан мэдэгдлийг хүлээн авмагц тухайн талбайн байрших сум, дүүргийн И Т Хболон аймаг, нийслэлийн И Т ХТэргүүлэгчдийн саналыг авч 30 хоногийн дотор төрийн захиргааны байгууллагад хариу өгөх бөгөөд энэ хугацаанд хариу өгөөгүй бол тухайн саналыг зөвшөөрсөн гэж үзнэ", 19.5-д "Аймаг, нийслэлийн З Д зөвхөн хуульд заасан үндэслэлээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан хариу өгч болно" гэж тус тус заасан бөгөөд мөн зүйлийн 19.11-д Төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 19.2.1 /Монгол улсын татвар төлөгч хуулийн этгээд, өргөдөл гаргахдаа талбайн байршил, зургийг шаардлагын дагуу гаргах, өргөдөлд дурдсан хайгуулын талбай нь хэлбэрийн шаардлага, хориглосон газар, нөөцөд авсан талбайтай болон бусад тусгай зөвшөөрлийн талбайтай давхцалгүй байх шаардлага/, 19.2.3 /...ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хязгаарласан буюу хориглосон, тусгай хэрэгцээ, нөөцөд авсан, түүнчлэн хайгуулын тусгай зөвшөөрлөөр нэгэнт олгогдсон талбайтай бүхэлдээ буюу хэсэгчлэн давхцсан бол хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжгүйг өргөдөл гаргасан этгээдэд мэдэгдэж, өргөдөл бүртгэх дэвтэрт... тэмдэглэх/, 19.2.4 /хүсэлтэд дурдсан талбай нь түрүүлж ирсэн өргөдөлд дурдсан талбайтай бүхэлдээ давхацсан бол.../, 19.7 /тусгай зөвшөөрөл олгох шийдвэр гарсан боловч 1 сарын дотор тусгай зөвшөөрлийг аваагүй, эсхүл эхний жилийн төлбөрийг хуулийн хугацаанд төлөөгүй бол төрийн захиргааны байгууллага өргөдлийг бүртгэлээс хасч/-д заасан шийдвэр гаргасан бол өргөдөл, түүнд хавсаргасан баримт бичгийг өргөдөл гаргасан этгээдэд буцааж өгнө гэж зааснаас үзвэл төрийн захиргааны байгууллага З Дас ирүүлсэн санал болон түүний үндэслэл болсон сум, аймгийн И Т ХТэргүүлэгчдийн саналыг харгалзан хянаж үзээд, хуульд заасан ашигт малтмал, эрэх, хайх, ашиглахыг хязгаарласан буюу хориглосон, тусгай хэрэгцээ, нөөцөд авсан, тусгай зөвшөөрлийн талбайтай ямар нэгэн хэмжээгээр давхацсан тохиолдолд л тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг буцаахаар заасан нь эцсийн шийдвэрийг төрийн захиргааны байгууллага өөрөө гаргах эрх, үүрэгтэй болохыг тодорхойлж байна. Нөгөө талаар З Д зөвхөн хуульд заасан үндэслэлээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан хариу өгч болно гэснээс үзвэл төрийн захиргааны байгууллага З Дас ирүүлсэн санал нь хуульд заасан үндэслэлд хамаарч байгаа эсэхийг хянан үзэх шаардлагатай болохыг тодорхойлж хуульчилсан нь тодорхойлогдож байна.

 Тодруулбал, Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-д Төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 18.2-т /хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргах журмын дагуу гаргасан өргөдөл/ заасан өргөдлийг хүлээн авмагц дор дурдсан ажиллагаа явуулна гэж тодорхойлсноор энэхүү 19 дүгээр зүйл нь геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага буюу Ашигт малтмал, газрын тосны газрын хийж гүйцэтгэх үйл ажиллагаа, түүнээс ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгоход холбогдох асуудлыг хянан шийдвэрлэх үйл ажиллагааны харилцааг зохицуулсан болох нь тодорхойлогдож байх бөгөөд энэ маргааны хувьд асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь 2015 оны 11 дүгээр сард холбогдох З Д саналыг авсан боловч 2017 оны 06 дугаар сард хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзан шийдвэрлэсэн нь нэхэмжлэгч аж ахуйн нэгжийн хувьд орон нутгийн захиргааны байгууллагын гаргасан актуудаас тусдаа эрх бүхий байгууллагын дараагийн шийдвэр гарсан байгаагаар маргаж буй актуудын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол шууд хөндөгдөөгүй болох нь тогтоогдож байна.

Иймд Төв аймгийн Б сумын И Т ХТэргүүлэгчдийн 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуралдаанаар Ж МХХК-ийн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн газруудын асуудлыг хэлэлцсэн гэх 30 дугаартай тогтоол нь Ашигт малтмалын тухай хуульд заасан үндэслэлийн дагуу тодорхой хэлэлцээгүй, мөн Төв аймгийн И Т ХТэргүүлэгчдийн 2015 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн хуралдааны 36 дугаар тэмдэглэл нь тус тус Монгол улсын Дээд шүүхийн 2010 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн Ашигт малтмалын тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай 09 дүгээр тогтоолд И Т ХТэргүүлэгчдийн хуралдааны тогтоол байна" гэж тайлбарласнаар буюу Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4-т заасан хурлын санал-ын шаардлагыг хангаагүй, З Д санал нь Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-д заасан буюу Монгол улсын Дээд шүүхийн дээрх тогтоолд"... зөвхөн хуульд заасан үндэслэлээр ... татгалзсан хариу өгч болно" гэсэнд нийцээгүй байх зэргээр маргаан бүхий актууд нь хуульд заасан шаардлагыг хангасан гэж үзэхээргүй боловч маргаан бүхий актуудаас үл хамаарах шалтгаанаар буюу Ашигт малтмалын тухай хуулийн 19.11-д зааснаар ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох асуудлыг эрхэлсэн төрийн захиргааны байгууллага болох Ашигт малтмал, газрын тосны газар нь хянан шийдвэрлэх эрх үүргийн хүрээнд орон нутгийн төрийн захиргааны байгууллагуудын санал холбогдох хуульд нийцэж ирсэн эсэхийг нягтлан хянаж шийдвэрлэх атал тус асуудлыг шийдвэрлэхдээ орон нутгийн З Д саналыг үндэслэл болгон дурдсан. Харин үүнээс орон нутгийн өөрийн удирдлагын байгууллагын болон төрийн захиргааны байгууллагын шийдвэрийг хянан шийдвэрлэсний улмаас нэхэмжлэгчийн ашиг сонирхол сэргэх үндэслэлгүй буюу маргаан бүхий асуудлын улмаас нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхол шууд хөндөгдөхгүй болох нь тогтоогдож байна. Түүнчлэн Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3-ын е-д нутаг дэвсгэрт нь ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгоход хууль тогтоомжид заасны дагуу санал өгөх гэж аймаг, нийслэлийн З Д бүрэн эрхийг тодорхойлж заасан бөгөөд мөн хууль, зүйлийн м-д нутаг дэвсгэрийнхээ байгалийн тодорхой төрлийн баялгийг хамгаалах, зүй зохистой ашиглах, эзэмших тухай иргэдийн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллагын хүсэлтийн талаар гаргасан сум, дүүргийн Хурлын шийдвэрийн хэрэгжилтийг зохион байгуулах гэж заасан эрх хэмжээний хүрээнд Хурлаас гаргасан шийдвэрийн үндсэн дээр санал хүргүүлэх эрх зөвхөн аймгийн З Дд байсан байхын зэрэгцээ 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Ашигт малтмалын тухай хуулиар дээр дурьдсан Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4-д Аймаг, нийслэлийн З Д энэ хуулийн 19.3-т заасан мэдэгдлийг хүлээн авмагц тухайн талбайн байрших сум, дүүргийн И Т Хболон аймаг, нийслэлийн И Т ХТэргүүлэгчдийн саналыг авч 30 хоногийн дотор төрийн захиргааны байгууллагад хариу өгөх ... гэсэн заалт нь хүчингүй болсон байхыг дурьдах нь зүйтэй бөгөөд өмнөх дүгнэлтээр ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгох эсэх асуудлыг эцэслэн шийдвэрлэх эрх бүхий этгээд нь Ашигт малтмал, газрын тосны газар болох нь тодорхойлогдож, хариуцагч нарын гаргасан актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол шууд хөндөгдөөгүй болох нь тогтоогдсон учраас хариуцагч нарт Төв аймгийн Б сумын Тэвш нэртэй газарт ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг хуульд заасны дагуу дэмжсэн санал гаргахыг даалгаж шийдвэрлэх үндэслэлгүй болох нь тогтоогдож байна.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагад холбогдуулан авч үзвэл, Төв аймгийн Б сумын И Т ХТэргүүлэгчдийн 2012 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн Орон нутгийн тусгай хамгаалалтанд авах тухай 19 дүгээр тогтоолыг гаргахдаа Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усан сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4 дүгээр зүйл, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20.1.2 дахь заалтуудыг үндэслэн тогтоох нь гэж дурьдаад, нэгдүгээр хэсэгтээ Энгийн хамгаалалтын бүстэй 108 нэрийн усан сан бүхий 984,9 га газрыг орон нутгийн тусгай хамгаалалтанд авахаар тогтоож хавсралт ёсоор баталсугай гээд, уг тогтоолын нэгдүгээр хавсралтаар 108 цэг бүхий газрын солбилцол тогтоожээ. Үүнээс нэхэмжлэгч аж ахуйн нэгж нь өөрт холбогдох хэсэг буюу өөрийнх нь 2015 онд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч өргөдөл гаргасан талбайд хамаарах хэсэгт холбогдуулж илт хууль бус акт болохыг тогтоолохоор шаардлага гаргасан. Харин дээрх акт нь нэхэмжлэлд дурьдснаар ашигт малтмал хайх, ашиглахыг хориглосон шийдвэр гаргаж, улмаар хилийн заагийг тогтоосон бус Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2-т хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэр, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газар, түүний байгууллага, дээд шатны болон тухайн Хурлын шийдвэрийн биелэлтийг зохион байгуулах, хянан шалгах, үүнтэй холбогдох асуудлаар тухайн нутаг дэвсгэр дэх үйлдвэр, аж ахуйн нэгж, байгууллагын удирдлагын илтгэл, саналыг хэлэлцэх гэсэн бүрэн эрхийн хүрээнд асуудлыг хэлэлцсэн. Мөн 2009 онд батлагдсан Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усан сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль хэрэгжихтэй холбогдож Засгийн газрын 2011 оны 174 дүгээр тогтоол хэрэгжиж байх хугацаанд 2012 онд дээрх акт гарсан байх бөгөөд уг хууль нь 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдөр нэмэлт өөрчлөлт орж, улмаар холбогдох хил хязгаарыг заасан Засгийн газрын 289 дүгээр тогтоол нь 2015 оны 07 дугаар сарын 07-ны өдөр батлагдсан байх ба үүнээс хойш ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл авахыг хүсч өргөдөл гаргасан нэхэмжлэгч аж ахуйн нэгжийн хувьд дээрх актыг өөрийн эрх, ашиг сонирхол хөндөгдсөн гэж илт хууль бусад тооцуулах үндэслэлгүй байна.

Тодруулбал, хариуцагч захиргааны байгууллага нь цаг хугацааны хувьд тухайн үедээ эрх бүхий байгууллагаас гаргасан тогтоол шийдвэрийг хэрэгжүүлэх үүднээс өөрийн эрх хэмжээний хүрээнд асуудлыг хэлэлцэж гаргасан акт болох нь тогтоогдож байхаас гадна нэхэмжлэгчийг тухайн холбогдох харилцаанд орохоос өмнө энэхүү актыг гаргах үндэслэл болж байсан хууль, тогтоолд өөрчлөлт орсон /2015 оны 07 сард хилийн цэсийг Засгийн газраас өөрчилж тогтоосон/ болох нь тогтоогдож байх тул Засгийн газрын эрх хэмжээг хэрэгжүүлж, ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгохыг хориглосон шийдвэр гаргасан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна. Харин энэхүү өөрчлөлт орсон тогтоолын дагуу өмнөх актад өөрчлөлт оруулах, хэлэлцэх эсэх нь тус хурлын шийдвэрлэх эрх, үүрэгт хамаарах бөгөөд нэхэмжлэгч энэ үйлдэлд холбогдуулан маргаагүй тул нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд дурьдсанаар уг актыг илт хууль бус гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Мөн Төв аймгийн Б сумын И Т Х2013 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн Сумын З Д 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай 01 тоот тогтоолоор Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1-ийн д, 18.1.2-ын а заалтыг үндэслэн ... тогтоох нь гээд, тогтоолын 3 дахь хэсэгт нь Сумын З Д үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтэнд тогтмол хяналт тавьж, шинжилгээ хийж, үнэлгээ өгч хэрэгжилтийн явц, үр дүнг жил бүр сумын И Т Ххуралдаанаар хэлэлцүүлж үнэлгээ, дүгнэлт өгч ажиллахыг И Т ХТэргүүлэгчдэд даалгасугай гэж тогоожээ. Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1-ийн д-д сум, дүүргийн З Д үйл ажиллагааны хөтөлбөрийг батлах, тайланг хэлэлцэж үйл ажиллагаанд нь үнэлэлт, дүгнэлт өгөх, 18.1.2-ын а-д нутаг дэвсгэрийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон жилийн үндсэн чиглэлийг батлах, тэдгээрт нэмэлт өөрчлөлт оруулах гэсэн бүрэн эрхийн хүрээнд сумын И Т ХТэргүүлэгчдэд үүрэг өгч гаргасан шийдвэр байна. Харин уг актад холбогдуулан нэхэмжлэгчээс ашигт малтмалын тусгай зөвшөөрөл шинээр олгохыг хориглосон шийдвэр гэж маргасанд холбогдуулан үзэхэд, тухайн актын 2 дахь хэсгээр З Дд даалгаж, үүрэг өгсөн заалтууд байхаас, үүний 3-д нь Хайгуулийн болон ашиглалт явуулж байгаа аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд тавих хяналтыг сайжруулж, зөвшөөрлүүдийг цэгцлэн, нэмж зөвшөөрөл олгохгүй байх гэж заасан байх бөгөөд энэ актыг гаргасан этгээд нь зөвхөн тус сумын З Дд хандан гаргасан шийдвэр болох нь тогтоогдож байна. Үүнд нэхэмжлэгчид чиглэсэн ямар нэгэн үйл баримт гарсан гэх баримтгүй буюу дээрх актын улмаас тус З Дас нэхэмжлэгч аж ахуйн нэгжид хамаарах ямар нэгэн шийдвэр гарсан гэх баримт байхгүй байх тул хариуцагчийг хуульд заасан эрх хэмжээгээ хэтрүүлж акт гаргасан гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Дээрхээс үзвэл хариуцагч Төв аймгийн З Д, Төв аймгийн И Т ХТэргүүлэгчид, Б сумын И Т Х, Б сумын И Т ХТэргүүлэгчид гаргасан дээрх актуудын улмаас нэхэмжлэгч аж ахуйн нэгжийн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмших эрх, хууль ёсны ашиг сонирхол нь шууд зөрчигдсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч Ж МХХК-ийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.13 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1-ийн д, 18.1.2-ын а, 20 дугаар зүйлийн 20.1.2,  Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1, 19.5, 19.11 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ж МХХК-ийн Төв аймгийн И Т ХТэргүүлэгчид, Төв аймгийн З Д, Б сумын И Т Х, Б сумын И Т ХТэргүүлэгчид нарт холбогдуулан гаргасан Төв аймгийн З Д 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 56 тоот санал, Төв аймгийн И Т ХТэргүүлэгчдийн 2015 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн хуралдааны 36 дугаар тэмдэглэлийн Ж МХХК-д холбогдох хэсгийг, Б сумын И Т Х2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 30 дугаартай тогтоолын Ж МХХК-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулж, №026454 дугаарт бүртгэгдсэн Тэвш нэртэй газарт хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг хуульд заасны дагуу дэмжсэн санал гаргахыг хариуцагч нарт даалгах, Төв аймгийн Б сумын И Т Х2012 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 19 тоот тогтоолын Ж МХХК-д холбогдох хэсэг, И Т ХТэргүүлэгчдийн 2013 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 01 тоот тогтоолын 3 дахь хэсгийг тус тус илт хууль бус болохыг тогтоолгох тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ж МХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.      

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-т зааснаар шүүхийн шийдвэрийг хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах шатны журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.  

 

 

     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Д.ЗОРИГТБААТАР