Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 05 сарын 12 өдөр

Дугаар 00325

 

2020 оны 05 сарын 12 өдөр

Дугаар 153/ШШ2020/00325

Ховд аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Ховд аймаг, Буянт сум, Норжинхайрхан багт оршин суух,  дугаарын регистртэй, Бор толбо овогт Цийн Бы хүсэлттэй ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Нямдорж

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Золзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Нямдорж нь шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.Б нь 1960 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Ховд аймгийн Буянт суманд Цын 2 дахь хүүхэд болон төрсөн. 1968 онд Ховд аймгийн Буянт сумын бага сургуулийн нэгдүгээр ангид элсэн орж суралцаад, 1973 онд Ховд аймгийн нэгдүгээр арван жилийн тавдугаар ангид орж, 1975 оны 6 дугаар сарын 20-ны өдөр 7 дугаар анги төгсөөд илгээлтээр Ховд аймгийн Буянтын Тэжээлийн аж ахуйн үтрэмд ажилчнаар ажиллаж эхэлсэн. Ажиллаж байгаад 1978 оны 06 дугаар сарын 24-ний өдөр цэргийн албанд татагдаж, 1981 оны 08 дугаар сарын 20-ны өдөр цэргийн албанаас халагдсан. Цэргийн албанаас халагдаж ирээд мөн Ховд аймгийн Буянтын Тэжээлийн аж ахуйд уурын зуухны слесариар ажиллаж байгаад 1984 оны 07 дугаар сарын 11-ний өдөр Доржсүрэнгийн Мягмарсүрэнтэй гэр бүл болж 5 хүүхэд төрүүлж өсгөсөн. Одоо тэтгэвэрт гарах гэсэн боловч тухайн үед ажиллаж байсан хүмүүс хөдөлмөрийн дэвтэр нээхдээ миний овгийг Цхүүгийн Б гэж буруу бичсэн учраас тэтгэвэртээ гарч чадахгүй хохирч байна. Иймд Ц.Б намайг 1975 оны 08 дугаар сарын 01 -ний өдрөөс 1975 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл Ховд аймгийн Буянтын Тэжээлийн аж ахуйн үтрэмд ажилчнаар, 1975 оны 9 дүгээр сарын 30-ны өдрөөс 1978 оны 6 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл Ховд аймгийн Буянтын Тэжээлийн аж ахуйд ачигч суулгагчаар, 1981 оны 8 дугаар сарын 29-ний өдрөөс 1981 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл Ховд аймгийн Буянтын Тэжээлийн ажахуйд нормчноор, 1981 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс 1991 оны 6 дугаар сарын 30-ны өдрийг дуустал Ховд аймгийн Буянтын Тэжээлийн аж ахуйд уурын зуухны слесариар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хүсэлтийг Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1-д зааснаар онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Хүсэлт гаргагч Ц.Бы 1975 оны 08 дугаар сарын 01 -ний өдрөөс 1975 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл Ховд аймгийн Буянт сумын Тэжээлийн аж ахуйн үтрэмд ажилчнаар, 1975 оны 9 дүгээр сарын 30-ны өдрөөс 1978 оны 6 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл Ховд аймгийн Буянт сумын Тэжээлийн аж ахуйд ачигч буулгагчаар, 1981 оны 8 дугаар сарын 29-ний өдрөөс 1981 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл Ховд аймгийн Буянт сумын Тэжээлийн аж ахуйд нормчноор, 1981 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс 1991 оны 6 дугаар сарын 30-ны өдрийг дуустал Ховд аймгийн Буянт сумын Тэжээлийн аж ахуйд уурын зуухны слесариар тус тус ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хүсэлт гаргагч Ц.Б нь 1975 оны 08 дугаар сарын 01 -ний өдрөөс 1975 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл Ховд аймгийн Буянт сумын Тэжээлийн аж ахуйн үтрэмд ажилчнаар, 1975 оны 9 дүгээр сарын 30-ны өдрөөс 1978 оны 6 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл Ховд аймгийн Буянт сумын Тэжээлийн аж ахуйд ачигч буулгагчаар, 1981 оны 8 дугаар сарын 29-ний өдрөөс 1981 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл Ховд аймгийн Буянт сумын Тэжээлийн аж ахуйд нормчноор, 1981 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс 1991 оны 6 дугаар сарын 30-ны өдрийг дуустал Ховд аймгийн Буянт сумын Тэжээлийн аж ахуйд уурын зуухны слесариар тус тус ажиллаж байсан болох нь

Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх архивын тасгийн 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 780 дугаартай албан бичгээр ирүүлсэн

Буянтын Тэжээлийн аж ахуйн даргын 1975 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 101 дугаартай түр ажилчин ажиллуулах тухай тушаалын хуулбар

Ховд аймаг, Буянтын Тэжээлийн аж ахуйн даргын 1975 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн үйлдвэрийг 3 ээлжээр ажиллуулах тухай тушаалын хуулбар,

Ховд аймгийн Буянтын Тэжээлийн аж ахуйн даргын 1978 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн цэрэгт явах хүмүүсийн ажил хүлээлцэх тухай тушаалын хуулбар,

Буянтын Тэжээлийн аж ахуйн даргын 1981 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 74 дугаартай ажилд томилох тухай тушаалын хуулбар,

Ховд аймаг, Буянтын Тэжээлийн аж ахуйн даргын 1991 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 68 дугаартай Комисс томилох тухай тушаалын хуулбар,

Ховд аймаг, Буянтын Тэжээлийн аж ахуйн даргын 1992 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 31 дугаартай Комисс томилох тухай тушаалын хуулбар,

Хүсэлт гаргагчийн 1984 оны 02 дугаар сарын 10-ны өдөр нээлгэсэн хөдөлмөрийн дэвтрийн эх хувь, 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн 340551 дугаартай нийгмийн даатгалын дэвтэр, ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуульд заасны дагуу 1991 оны 07 дугаар сараас 2000 оны хооронд ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулсан талаарх 1603000317 дугаартай Баталгаажилтын хуудасны нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Улсын бүртгэлийн ерөнхий газар Улсын бүртгэлийн хэлтсийн 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 126/002598 дугаартай Төрсний бүртгэлийн лавлагаа, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Улсын бүртгэлийн ерөнхий газар Улсын бүртгэлийн хэлтсийн 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 126/002599 дугаартай гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 164 дугаартай Ховд аймгийн Буянт сумын Тэжээлийн аж ахуй нь 1992 оны 03 дугаар сарын 30-нд Бүтээл ХК болж улсын бүртгэлд бүртгэгдсэн тухай лавлагаа,

Иргэн Ч.Цагааны ...Миний бие Ц.Бтай Ховд аймгийн Буянт сумын Тэжээлийн аж ахуйд 1975 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хамт ажиллаж байсан бөгөөд Ц.Б нь Буянт сумын Тэжээлийн аж ахуйд ачигч, слессарь, уурын зуухны слессарь, Бүтээл ХХК-ийн няраваар ажиллаж байсан нь үнэн... гэх нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолт,

Иргэн А.Ахметын ..Миний бие Ц.Бтай Ховд аймгийн Буянт сумын Тэжээлийн аж ахуйд 1975 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хамт ажиллаж байсан бөгөөд Ц.Б нь Буянт сумын Тэжээлийн аж ахуйд ачигч, слессарь, уурын зуухны слессарь, Бүтээл ХХК-ийн няраваар ажиллаж байсан нь үнэн... гэх нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Ц.Бы ажиллаж байсан байдлыг тогтоох нь зүйтэй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116,118, 133 дугаар зүйлүүд, 133.1.1 дэхь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Бор толбо овогт Цийн Быг 1975 оны 08 дугаар сарын 01 -ний өдрөөс 1975 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл Ховд аймгийн Буянт сумын Тэжээлийн аж ахуйн үтрэмд ажилчнаар, 1975 оны 9 дүгээр сарын 30-ны өдрөөс 1978 оны 6 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл Ховд аймгийн Буянт сумын Тэжээлийн аж ахуйд ачигч буулгагчаар, 1981 оны 8 дугаар сарын 29-ний өдрөөс 1981 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл Ховд аймгийн Буянт сумын Тэжээлийн аж ахуйд нормчноор, 1981 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс 1991 оны 6 дугаар сарын 30-ны өдрийг дуустал Ховд аймгийн Буянт сумын Тэжээлийн аж ахуйд уурын зуухны слесариар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.ОЮУН-ЭРДЭНЭ