Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 09 сарын 20 өдөр

Дугаар 2023/ШЦТ/177

 

                                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС


         Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мандахбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Пүрэвжав,
Улсын яллагч  М.Мөнхтайван, 
Хохирогч *******,
Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Б.Бурмаа, П.Адъяасүрэн, Б.Батсайхан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Өвөрхангай аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-д зааснаар  яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт ******* ******* холбогдох 2226000000250 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
 
Шүүгдэгчийн биеийн байцаалт: 

Монгол Улсын иргэн, 1977 оны 02 дугаар сарын 02-ны өдөр ******* аймгийн Баянбулаг суманд төрсөн, 46 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг, ******* аймгийн ******* сумын Дуурсах 3 дугаар баг 38-24 тоотод оршин суух хаягтай, урьд ******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 244 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ялаар, Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 11 -ны өдрийн 92 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнссэн, ******* овогт ******* /РД:/,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь *******, ******* нартай бүлэглэж 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдрөөс 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн хооронд Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын 2 дугаар багт оршин суух иргэн *******ын эзэмшлийн тус бүр нь 1,800,000 төгрөг, нийт 3,600,000 төгрөгийн үнэ бүхий 2 тооны үхрийг нууцаар, хууль бусаар, машин механизм ашиглан хулгайлсан гэх гэмт хэрэгт холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ нь:
    
    Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
 
Шүүгдэгч ******* шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Тухайн хэрэг болсон гэх үед бид хоёр ганц шил архи хувааж уучихаад явж байсан. Тэгээд гийнд орсон. гийнд ороход гэртээ байсан. Тэгээд бурхан дээрээ тавьсан байсан 1 шилтэй архиа задалж хувааж уусан. Ууж байхдаа бид хоёр машины наймаа хийнэ гээд өмнө ярьж байсан. Тэр тухайгаа ярьж байхад чиний машин явж байгаа бол би Өвөрхангайд байдаг Нэргүй гэх залуутай алтанд яваад нэг шлам очиж үзэж, дээжийг нь авлаа. Тэндээс гайгүй юм гарсан. Тэрийг хүн авчихаас нь өмнө очиж авъя гэсэн яриа хийсэн. ...Маргааш нь дахин уулзацгаагаад т 20.000 төгрөг, надад харин мөнгө олдоогүй, д бас мөнгө байхгүй байсан. Тэгээд т байсан 20.000 төгрөгөөр бас 2 шил архи авч уучихаад тал тал тийшээ мөнгө төгрөг олъё гээд тарж явцгаагаад, тухайн өдөр бас мөнгө олдоогүй. Тэгээд нөгөөдрөөс нь над руу яриад мөнгө олохоор болчихлоо.   Машинаа аваад ир гэхээр нь би машинаа галлаж асаагаад 12 цагийн үед ийнд очиход , тэр хоёр байсан. ...Ломбарданд утсаа тавихаар боллоо гэсэн. Тэр ломбард дээр нь очиход 1 цаг болж байсан. Тэгээд утсаа тавих гэхэд д иргэний үнэмлэх байхгүй болохоор нь миний иргэний үнэмлэхээр А12 гэдэг утсыг 200.000 төгрөгөөр тавьсан. Мөнгө авчихаад явахаар болоод, эхнэр лүүгээ залгаад би хөдөө явахаар боллоо. 2, 3 хонож магадгүй гэсэн чинь эхнэр Занданшатар болон шүүхийн шийдвэрийн дарга нь ирсэн ажил ихтэй байна. Чи хагас бүтэн сайн өдрөөр яв гэдэг зүйл яриад байхаар нь нөгөө хоёртоо хэлэхэд бэлэн байгаа юм чинь машиныг чинь унаж яваад ачаад ирье гэсэн. Тэгээд тэр хоёрт  машинаа өгч явуулахдаа ******* аймагт ойрхон пост байдаг. Тэр постыг нь би гаргаж  өгчихөөд буцаж явахад надад 20,000 төгрөг өгсөн. Тэр 20,000 төгрөгийг нь аваад зах ороод биллиард 2, 3 удаа тоглочхиоод ганц шил архи аваад манайхтай ойрхон байдаг Доржпүрэв гэдэг ахынд очиж уусан. Ууж дуусаад манай тэр ах дахин нэг шил архи гаргаж уусан. Нөгөөхийг нь уугаад би нэлээд согтоод тэдний бандиар нь гэртээ хүргүүлсэн. Маргааш өглөө нь босоод грашнаасаа машинаа гаргаад эхнэрээ ажил руу нь явуулчихаад гэртээ үлдсэн. Орой 17 цаг өнгөрч байхад манай эхнэр чи эмнэлэг дээр хүрээд ир гэсэн. Тэгээд эмнэлэг дээр очиход хамт ажилладаг Бадмаа, Уртнасан гээд эмч нартай машин дотор вино уугаад сууж байсан. Тэгээд тэр 3 эмчилгээ бичнэ гээд ажил руугаа орсон. Би хүүхдүүдээ аваад машинаа унаад харьсан. Гэртээ харьчихаад эхнэр лүүгээ  буцаж очиж авах уу? гээд залгахад байж бай. Би өөрөө яваад очно гэж ярьсан. Тэгээд нэлээд орой 22 цагийн үед ажлын газрын Амарсайхан, Бадмаа хоёртой хэдэн пиво барьчихсан ирсэн. Тэгээд ууж сууж байгаад нөгөө 2 гэр гэр лүүгээ явсан. Маргааш нь би эхнэрээ ажил дээр нь хүргэж өгчихөөд явж байхад над руу залгахаар нь хаана явж байна? гэсэн чинь машиныг чинь чамайг байхгүй болохоор нь гадаа чинь аваачаад тавьсан шүү. Тэгж байгаад эргээд уулзъя гэсэн. Би орой гэртээ ирээд унтах гээд байж байхад цонх тогшихоор нь харсан чинь , хоёр ирсэн зогсож байсан. Би яасан юу болов гээд гараад очсон чинь баларсан юм болж байна. Цагдаад баригдчихлаа гэхээр нь юун цагдаа ямар учиртай юм гэсэн чинь бид хоёр чамаас салаад Марал ороод хадмаасаа хоёр үхэр зээлж аваад зарсан чинь цагдаад баригдаад Галуутаас баахан алдагдсан үхэр бид хоёрт тохогдох гээд байна. Чи яваад тэр хоёр үхрийн толгойг Маралд аваачаад өгчих гэсэн. Маралд гийн хадам нь байдаг. Тэр хадмыгаа гарал үүслийнх нь бичгийг зохицуулна гэсэн. Би ярьсан гэж хэлэхээр нь би явж чадахгүй. Машин тэрэг байхгүй гэсэн чинь гуйгаад байхаар нь маргааш нь би тэр хоёр толгойг Шийрэв гэдэг хүнд аваачиж өгсөн. Тухайн өдөр хагас сайн өдөр байсан. 1 дэх өдөр нь гэртээ би гагнуур хийгээд байж байхад цагдаа ирсэн. Намайг суугаад яв гэхээр нь суугаад цагдаа дээр очиход , хоёр байсан. Тэгээд надаас мөрдөгч та энэ хоёр хүнтэй хамт явсан уу? гэхээр би хамт яваагүй гэж хэлсэн. Та Марал руу 2 толгойг нь хүргэж өгсөн үү? гэхээр хүргэж өгсөн гэсэн. Таны хүргэж өгсөн хоёр толгой мөн байна уу? гээд гар утсан дээрээсээ зураг үзүүлэхэд би мөн байна гэсэн. Тэгсэн намайг хулгайн зүйлийг тээвэрлэсэн байна гэх мэт зүйлийг ярьсан. Машин чинь хаана байна гэхээр нь манай гэрийн гадаа байгаа гэсэн чинь миний машиныг журмын хашаанд хийсэн. Тэгээд , хоёртой хэд хоногийн дараа уулзаад миний машины мөнгийг төлж өгөөрэй гэж хэрүүл хийсэн. Мөн дахин хэд хоногийн дараа уулзаад бас хэрүүл зодоондоо тулаад салсан” гэв. 

Хохирогч ******* шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Миний хавтаст хэрэгт өгсөн мэдүүлэг үнэн зөв. 2022 оны 03 дугаар сарын 02-11-ны хооронд би үхрээ алдсан. Би аймагт энэ хугацаанд эмнэлэгт байж байгаад очоод үхрээ бүртгэхэд тугалах шахсан 2 бүдүүн үнээ байхгүй байсан. Би 7 хоног хайгаад олоогүй. Тэгээд би сумынхаа цагдаад мэдэгдсэн. 3 сар арай хүрээгүй байх. Нэг өдөр ******* аймгийн малын тасгийн цагдаа байх аа тийм хүн дуудаж байна гэхээр очсон. Очоод та хэдэн сарын хэдэнд үхрээ алдсан бэ? гэхээр нь би хугацаагаа хэлсэн. Та үхрээ таних уу? гэхээр нь танина гэсэн. Тэгээд надад хоёр толгой мөн дундуур нь огтолсон 2 үхрийн шир үзүүлсэн. Би үхрийнхээ толгойг яг зүсээр нь таньсан. Тэгээд намайг дахин дуудахаар ирээрэй гэсэн.  Би хэдийд нь билээ дуудахаар нь очиж л байсан. Нөгөө хоёр нь муухай юм боллоо ахаа гээд хэргээ хүлээгээд надаас өшөө зардал мөнгө нэхэх юм уу? гэхээр нь би хохирлоо барагдуулчихвал боллоо гэж хэлсэн. Тэгээд гурвуул байсан. Нөгөө хүн нь төлбөрөө барагдуулахгүй алга болсон гэсэн. Би чимээ чагнаад хүлээгээд байсан. Өвөл байх. Намайг нэг дуудаад нөгөө хүн чинь олдохгүй байна гээд таньд өөр гомдол байгаа юу? гэхээр нь наад нэг хүнээс чинь хохирлоо хурдан авчихвал гомдол саналгүй гэж хэлсэн” гэв. 

Хохирогч *******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдөр өөрийн эзэмшлийн үхэрнүүдээ бүртгэхэд манай үхэр бүрэн байсан. Би 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдөр Өвөрхангай аймгийн төв рүү биеэ үзүүлэхээр явсан ба аймгийн “Ачтан ирээдүй” нэртэй хувийн эмнэлэгт эхнэр Дуламсүрэнгийн хамтаар 7 хоногийн хугацаатай хэвтэн эмчлүүлсэн. Эхнэр бид хоёр 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдөр эмнэлгээс гарч, Баянтээг багийн төвд ирээд маргааш нь буюу 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдөр үхэрнүүдээ бүртгэтэл манай эвэртэй хар бөөр цагаан тугалах үнээ, хар үнээ байхгүй байсан. Тэгэхээр нь би тухайн 2 үхэрийг сүргээсээ салаад явчихсан байх гэж бодоод хэд хоног хайж байгаад “Хярын ус” гэх газар байрлах хаваржааны байранд мал нядалсан бололтой цустай машины дугуй, модон хавтан зэрэг байхаар нь цагдаагийн байгууллагад мэдэгдсэн. Манай үхэрнүүд бүгд зөв чих цуулбар, араасаа ухам имтэй байсан ба Нарийнтээл сумын 1-р баг 113-р станцын урд хэсгээр болон засмал замын баруун зүүн талаар Хөх нуруу, Хярын ус орчмоор бэлчээрт гардаг байсан. ..Хоёулаа нас гүйцсэн үхэр байсан бөгөөд хоёулаа хээлтэй энэ жил тугаллах байсан. Нэг үхрээ би 3 сая төгрөгөөр, нийт 6 сая төгрөгөөр үнэлнэ” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 8 дугаар хуудас/
     
Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 03 дугаар сарын 03-ны өдрөөс 05-ны хооронд байх сайн санахгүй байна. Өглөө ажилдаа явах гэж байхад ******* аймгаас ирсэн Доржоо гэх залуу манай гэрийн гадаа ирээд 2 ширхэг үхрийн мах байна авах уу гэж асуусан. Тэгэхээр нь би тухайн 2 үхрийн махыг хиллэж авсан. Тухайн Доржоо гэх хүнээс би гарал үүслийн бичиг байна уу гэхэд одоо гарал үүслийн бичгийг аваад ирье гэсэн. Тэгээд уг гарал үүслийн бичгийг авч ирэхээр нь үзтэл 2021 оны 12 дугаар сарын гарал үүслийн бичиг байсан. Тэгэхээр нь би гарал үүсэлгүй мах байхаар нь цагдаагийн байгууллагад мэдэгдсэн.”  гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 24-25 дугаар хуудас/
      
Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай нөхөр ******* тухайн үед гэртээ байсан ба , хоёртой хамт хөдөө алтанд явах гэж байгаа гэж хэлээд надаас тамхины мөнгө аваад явсан. Тэр үед *******ийн машинтай явсан.”  гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 25-26 дугаар хуудас/,

Яллагдагч *******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...тэй алтанд явах юмсан гэж ярьж байсан юм. Тэгээд 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдөр шуургатай өдөр усанд явж ирчихээд байж байсан чинь хажуу хөрш Батбаяр дуудаад хамт 1 шил архи уусан. Тэгээд тай таарсан. Тэгээд бас архи уугаад тэгсэн машинаа асаагаад явъя гээд давхиад ирсэн. Тэгээд Нарийнтээл сумын Сэнжит гэх газар луу явсан. Сэнжит гэдэг газар очоод уурхайг олоогүй харанхуй болчихсон байсан. машинаа унаад явж байсан. Аймгаас 1 шил архи авч гараад би согтсон байсан. 1 бүдэг зам дагаад явсан чинь айлын өвөлжөөн дээр хүрээд ирсэн. Тэгсэн үхрүүд хэвтэж байсан. Би нэг үхэр цохиод хатгасан. бас нэг үхэр цохиж алсан тэнд хатгуулаад гэдсийг нь аваад шуудайнд хийгээд, ачаад хоёр үхрээ ачаад аймаг руу явсан. Гэдсийг нь замдаа хаясан. Хугас шил архи байсныг би уугаад аймаг орох гээд Өлзийтийн хойно явж  байхад сэрсэн. машинаа бариад явж байсан. Аймгийн төв ороод ийнд очоод грашид нь үхрээ оруулаад хуулсаныхаа дараа 4 мөч хийгээд томоор эвдсэн. Тэгээд гэртээ харьсан. Гэртээ харьж хоноод өглөө нь махны ченж дээр хамт ийн машинаар махаа ачаад очсон. Тэгээд жинлүүлээд мөнгөө бодуулсан чинь 2,000,000 гаран болсон. Тэгээд гарал үүсэл гэхээр нь буцаад явсан.  Хүн нь мөнгөө эргэж аваарай гэсэн. Тэгээд эргээд очсон үхэр алдсан гэсэн хүмүүс цагдаатай ирсэн байсан чинь бид нарын авч ирсэн. Махыг манай үхрийн мах байна гээд байсан. Тэгээд л шалгагдаж эхэлсэн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Тухайн үхэрүүд хар халтар, хар үхрүүд байсан.  Би махны нийт 2,030,000 төгрөг хавьцаа мөнгө дансаараа нилээн хэд хоносоны дараа авсан. ******* 1.030.000 төгрөг өгсөн. бензин тосны мөнгө өгөх гэж байгаа гээд 200,000 төгрөг билүү 300,000 төгрөг авсан. Хүүхдэдээ 300,000 төгрөг өгсөн. Дансанд үлдсэн мөнгө байхгүй. *******т 1 өмгөөлөгчид 80,000 төгрөг өгсөн”  гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 72-73 дугаар хуудас/,

Яллагдагч *******гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 3 дугаар сарын 03-ны өдөр ******* аймгийн ******* сумаас , нарын хамт ийн “” машинтай Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын Сэнжит гээд уурхай руу алтанд явсан. Би өмнө нь явж үзээгүй.   өмнө нь тийшээ явж байсан юм билээ. Тэгээд намайг хүүхдээ сургуульд өгчихөөд алтанд явъя гэсэн. Гайгүй юм уу гэсэн гайгүй гэсэн юм. Тэгээд бид нар 16-17 цагийн үед гарсан. Тэгээд Сэнжит дээр замдаа шил архи, энэ тэр ууж байгаад гэгээтэйд 19-20 цагийн үед ирсэн. Тэнд очоод газар нь олдсонгүй. Тэгэхээр нь  Сэнжитийн урд гүвээ дагаад бүдэг замаар явж байгаад засмал ороод явья гэтэл машинаа бариад явж байснаа энд үхэр нүд нь гялалзсан гэсэн. Тэгсэн 1 үхэр авчихъя гэсэн. Тэгээд зогссон хуучин хашаатай өвөлжөөрхүү газар байсан. ийн машины ард нь лантуу өмнө нь чулуунд явахад хэрэглэдэг  байсан юм билээ. хэвтэж байхад нь 1 үхэр цохьчихсон. Харанхуй болчихсон байсан. Тэгсэн бууснаа нэг хоёр адилхан гээд ахиад 1 жижгэвтэр үхэр бариад авсан. Тэгээд ийн барьсан үхрийг би цохисон. Тэнд нь төхөөрөөд шуудайнд гэдэс хийсэн мах, арьс, толгой бүгдийг нь авсан тэр газарт цус нь үлдсэн. Нэг панеар цус болсон байсан. Тэр үлдсэн гэдсийг нь замдаа хаясан   гээд байгаа, тэрийг би мэдэхгүй байна. Тэгээд ******* луу гүүрээр ороогүй хойгуур төөрч явж байгаа айлаас зам асуугаад ******* орсон. *******ын төв ороод ийн гараашинд махыг нь сэврээгээд бид хоёр гэрлүүгээ явган явсан. Тэр өдөр өнжөөд маргааш өглөө нь эрт үү манайд орж ирээд чамайг махаа борлуул, гээд байна гэсэн. Тэгээд ийнд  очоод машинд нь хоёр үхрийн махаа ачаад гээд манай гудамны үзүүр дээр байдаг ченж залууд өгөхөөр очсон. Махаа жинлүүлсэн нийтдээ бодоход 2.034.000 төгрөг болсон. Тэгсэн мөнгөө 11 цагийн үед аваарай гарал үүслийн бичиг хэрэгтэй шүү гэсэн. бид хоёр мөнгөө авъя гээд эргээд очсон чинь гарал үүсэлгүй болохгүй байна гэсэн. Тэр хоёр цагдаа ирчихсэн мах шалгаж байсан.  Тэгээд гарал үүсэлгүй гээд цагдаа шалгасан гэсэн. Тухайн үед Байдрагаас мах алдсан гээд 2 хүн цагдаатай ирсэн байснаа бид нарын авч ирсэн махыг манай үхрийн мах байна гээд байсан. Тэгээд цагдаа дээр очоод Мөнх-Учрал гэх хүнд үнэнээ хэлсэн. Махаа д өгөөд 2.034.000 төгрөгөө авсан ийн дансаар мөнгийг нь авсан. Мөнгөнөөс 1.030.000 төгрөгийг нь бэлнээр авсан увуулж цувуулаад 200,000 төгрөг авсан гэсэн. өөрөө оюутан хүүхдэдээ 300,000  төгрөг шилжүүлсэн гэсэн. Мэндээ гээд *******ын өмгөөлөгчийг авна гээд 80,000 төгрөг өгсөн байх. авгайтайгаа ирээд тэнсэнтэй байгаа гарга гээд байсан.  Тэгээ л уулзаад унтсан хойно карманд нь байсан 200,000 төгрөг байхгүй болсон байна гэсэн. Үхрийн 2 толгой, 2 шир нь ийн грашинд байсныг ийнд оруулж авчирч өгсөн гэсэн. Тэгээд зураг мургийг нь аваад Нарийнтээлийн цагдаа очиж үзсэн. Тэр ширийг Нарийнтээлийн цагдаа хураасан”  гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 81-82 дугаар хуудас/,

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... манай нөхөр байгаа юм. Бид хоёр 2006 онд гэр бүл болсон 2 хүүхэдтэй. Одоо хаана байгааг нь мэдэхгүй байна. 2022 оны 07 дугаар сарын 30-наас хойш холбогдоогүй. Тэр үед би гээд байгаан хэргийн гээд хүн нь танай нөхөр өөр хүүхэнтэй байдаг юм билээ гэж яриад тэрийг нь ярьж байгаад муудалцаад гэрээсээ явчихсан.  Ахиж гэрээрээ ирээгүй, утсаар яриагүй. Аав ээжтэйгээ ч холбоо бариагүй юм билээ.  Аав, ээж нь Дарханд байдаг тэтгэвэрт байдаг юм. Би асуусан чинь очоогүй гэсэн. ийн холбогдоод байгаа хэргийн талаар мэднэ. 2022 оны 03 дугаар сарын эхээр би ийг хөдөө Гурванбулаг сум руу дүү нар луугаа ямаа самнахаар явчихаад ирээч гээд бид хоёр хавар явахаар ярьсан байсан. Тэгээд айлд өгөх юм авч өгчихөөд би орой ажлаас ирсэн, гэртээ байхгүй байсан. Тэгээд би хөдөө явсан  гээд бодсон. Өглөө бостол доод давхарт яваагүй гээд, машинаа зарчихлаа гээд согтуу байж байсан. Машинаа хэнд зарсан гэсэн авна гээд машин аваад  явсан гэж ярьсан. Тэгсэн юм байх гээд өөр унаагаар хөдөө яваарай гэж хэлчихээд би өглөө ажилдаа явсан. Орой нь ирсэн чинь архи уучихсан хачин царайтай юм ирсэн. Над руу тариа хийгээд өг гээд өдөр нь яриад байсан юм. Хоёр хоногийн дараа орой нь манайд , Доржоо хоёр нь нэлээд орой манайд ирээд шагайгаад манай нөхрийг дуудсан. Тэгэхээр нь би загнаад одоо бас гарч архидах нь уу? яах гээд байгаа юм гээд загнаад гаргаагүй. Тэгсэн тэр хоёр манайд ороод ирсэн.  Орж  ирээд надад танай нөхрийг бид хоёр юманд гуйх гэсэн юм гэсэн.  Юунд гуйж байгаан гээд асуусан. Тэгсэн чинь бид хоёр Маралаас ахынхаасаа хоёр үхэр авч ирсэн юм. Тэгээд зарах гэсэн чинь гарал үүслийн бичиггүй гээд цагдаад баригдаад оччихлоо. Жаргалантаас үхэр алдагдаад тэр дээр бид хоёрыг хардаад байна гэсэн юм ярьсан. Тэгээд бид хоёрын авч ирсэн хоёр үхрийн толгойг Марал суманд аваачаад эзэнд нь өгөөд гарал үүслийг нь хийлгээд өгөөч гээд надаас гуйсан.  Тэгсэн манай хүн миний бие өвдөөд би явж чадахгүй гэсэн. Тэгэхээр нь би найз нөхөр гэж байж чи явчихаач гээд би машинаа өгөөд явуулсан. Тэгсэн манай нөхөр аваачаад өгчихлөө, өөрсдөө учраа ол гээд хүрээд ирлээ гээд хүрээд ирсэн. Тэгээд чи машин тэргийг нь худалдаж авна гэсэн мөнгийг нь өг гээд тэгсэн танай нөхөр хамт явсан ш дээ гэсэн. Тэгээд би нөхрөөсөө асуухаар нөхөр би тийм юм хийгээгүй гэдэг. Тэгээд тэр хоёр нь танай нөхөр хамт явсан гэсэн. Би хоёулантай нь зэрэг уулзаагүй, танай нөхрийг заавал чирээрэй гэсэн тэгээхгүй бол машины төлбөрт орох юм байна гээд тэгж яриад байсан. Тэгэнгүүт нь би юм бодоод ажил дээр уулзсан ярилцсан зүйлийн камерын бичлэгийг аваад хадгалсан. Манай нөхөр яалт ч үгүй надад бид хоёр машиныг чинь худалдаад авлаа алтанд яваад мөнгийг нь өгий гэсэн гэж ярьдаг. Би яалт ч үгүй постоор гаргаад өг гэхээр нь гаргаж өгсөн.  Тэгээд архи задлаад уусан, тэгээд мэдэхгүй гэртээ байсан гэдэг. Би гарал үүслийн бичиг гээд байхаар нь мал зараад машины мөнгө өгөх нь гэж бодоод байсан юм. “” маркийн машин манай нөхрийн авсан машин байгаа юм. Цагдаа авч яваад эргэж ирээгүй байгаа”  гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 138-139 дүгээр хуудас/,

2022 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн мөрдөгчийн тэмдэглэл /1-р хх-ийн 144 дүгээр хуудас/,

2022 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн Эд зүйл хүлээж авсан тэмдэглэл /1хх-ийн 108 дугаар хуудас/,

2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 2226000000250 дугаартай Зарим яллагдагч нарт холбогдох хэргийг тусгаарлах тухай прокурорын тогтоол /2-р хх-ийн 17 дугаар хуудас/,

Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 2022/ШЦТ/217 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /2-р хх-ийн 18-22 дугаар хуудас/,

2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн яллагдагч *******ийн Өвөрхангай аймгийн Цагдаагийн газрын дарга Цагдаагийн хурандаа Г.Чимэддагвад гаргасан гомдол /2-р хх-ийн 90-94 дүгээр хуудас/,

            2022 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн “...******* аймгийн ******* сумын 3 дугаар баг 25-07 тоотод оршин суух иргэн *******ийн хашаанд эхлүүлсэн. Тус хашаа нь аймгийн төвөөс төвөөс хойд зүгт байрлах ба ертөнцийн зүгээр хойд зүгт харсан Цэнхэр өнгийн хаалгатай, модон хашаа байв. Уг хашаанд ороход ертөнцийн зүгээр урагш харсан байрлалтай 8х4 хэмжээтэй хүрэн өнгийн байшин байх ба уг байшингийн ертөнцийн зүгээр зүүн талд 5 ханатай монгол гэр байх бөгөөд уг монгол гэрийн зүүн хэсэгт ертөнцийн зүгээр баруун тийш харуулж байрлуулсан ногоон өнгийн хаалгатай модон амбаар байх бөгөөд уг модон амбаарт ороход 2 ширхэг цагаан шуудайтай зүйл байсан *******гаар зөөлгөж нээж үзэхэд хооронд нь барьцалдуулж хөлдөөсөн хар зүсмийн хуваасан 2 ширхэг үхрийн шир, бөөр алаг зүсмийн 2 ширхэг шир байсныг тэмдэглэл үйлдэж хурааж авав...” гэсэн эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 16-20 дугаар хуудас/,

            2022 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн “...Хохирогч ******* нь миний алдсан үхэр нэг хар зүсмийн нөгөө үхэр нь бөөр цагаан хар үхэр байсан. Энэ 2 үхрийн шир 4 дугаар дээр байгаа нь хар зүстэй үхрийн шир байна. Мөн 3 гэсэн дугаар дээр байрлуулсан үхрийн шир нь бөөр цагаан хар үхрийн шир байна. Тийм болохоор миний алдсан 2 тооны үхрийн зүстэй яг таарч байгаа учраас таньж байна. Миний алдсан 2 үхрийн шир мөн. Энэ үхрийн ширнүүд дотроос 2, 3 гэсэн дугаар дээр байрласан байна. Өмнөх содон шинж тэмдгээр нь мөн адил таньж байна...” гэсэн Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 53- 55 дугаар хуудас/,

Хөрөнгийн үнэлгээчин Д.Оюундарийн 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 3/27 дугаартай “...нас гүйцсэн Монголын үнээ 2 тооны, Нас гүйцсэн Монголын үнээ 2х1х1,800,000=3,600,000 төгрөг, нийт 3,600,000 төгрөг. Нийт малын үнэ цэнэ 3,600,000 төгрөг болж байна” гэсэн хөрөнгийн үнэлгээний тайлан  /1-р хх-ийн 48-51 дүгээр хуудас/,

Шүүгдэгч *******ийн хувийн байдлыг тодорхойлсон Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /1хх-ийн 173 дугаар хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /1-р хх-172 дугаар хуудас/, 
 
Шүүгдэгч *******ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1-р хх-ийн 99 дугаар хуудас/ зэрэг болно.

1. Шүүгдэгч *******ийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Улсын яллагч шүүгдэгчийн гэм буруугийн талаар: “...Шүүгдэгч ******* нь *******, ******* нартай бүлэглэж 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдрөөс 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн хооронд Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын 2 дугаар багт оршин суух иргэн *******ын эзэмшлийн тус бүр нь 1,800,000 төгрөг, нийт 3,600,000 төгрөгийн үнэ бүхий 2 тооны үхрийг нууцаар, хууль бусаар, машин механизм ашиглан хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн байна. Шүүгдэгч ******* нь *******, ******* нартай бүлэглэж 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдрөөс 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн хооронд Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын 2 дугаар багт оршин суух иргэн *******ын эзэмшлийн тус бүр нь 1,800,000 төгрөг, нийт 3,600,000 төгрөгийн үнэ бүхий 2 тооны үхрийг нууцаар, хууль бусаар, машин механизм ашиглан хулгайлсан болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн хохирогч *******ын мэдүүлэг, 2022 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 15-20-р тал/, гэрч мэдүүлэг, гэрч мэдүүлэг зэргээр тогтоогдож байна. ...Шүүгдэгч *******өд холбогдох хэргийг тусгаарласан шалтгаан нь ******* нь нэр бүхий хоёр яллагдагчтай хамтадгаад Өвөрхангай аймгийн Прокурорын газраас 2022 оны 04 дүгээр сард Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан. *******өд яллагдагчаар татсан тогтоол танилцуулах гээд дуудсан боловч ирээгүй. Мөрдөн шалгах ажиллагааны журмын дагуу *******өд холбогдох үйлдлээр хэргийг тусгаарлаж, нөгөө хоёр яллагдагчид холбогдох хэргийг шүүх рүү шилжүүлж, *******өд холбогдох хэргийг эд мөрийн баримтын хамт тусгаарлаж мөрдөн шалгах ажиллагааг явуулсан. ...Шүүгдэгч *******ийг алга болсон, оргон зайлсан гэдэг асуудал нь хэрэгт хууль журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар хангалттай нотлогддог. Прокурор болон мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа мөрдөгч нарын зүгээс дуудан ирүүлэх мэдэгдэх хуудсыг эхнэрт нь тухай бүр гардуулж байсан боловч эхнэр нь хэлдэггүй. Би холбоогүй байдаг гэсэн тайлбарыг өгдөг. Энэ нь юугаар няцаагдаж байна гэхээр хавтаст хэрэгт байгаа утсаар харилцсан тэмдэглэлүүд байна. Энэ дээр *******ийн эхнэр нь түүнтэй холбоотой байсан гэдэг нь тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлтээр нотлогддог. ...Иймд шүүгдэгч *******ийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох дүгнэлтийг Өвөрхангай аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд гаргаж байна” гэсэн дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Адъяасүрэн шүүгдэгчийн гэм буруугийн талаар: “...Хохирогчийн хувьд хоёр үхрээ алдсан. Түүнийг нь мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоосон. Тэгээд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн субъектүүд байгаа учраас энэ талаар хэлэх зүйлгүй. Хамгийн гол нь улсын яллагчийн яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Яагаад зөвшөөрөхгүй байгаа юм бэ? гэхээр яллах дүгнэлтэнд бичсэн, хавтаст хэрэгт авагдсан прокурорын гэм буруугийн дүгнэлтэндээ хэлсэн гол зүйл нь Бурмаа өмгөөлөгчийн хэлсэн саяны тайлбарууд байгаа. Өнөөдөр ийг гэм буруутай юу? гэдгийг нотлох гол нотлох баримт нь , хоёрын мэдүүлэг байгаа. Тэрнээс биш хавтаст хэрэгт энэ хэргийг үйлдсэн байна гэх нэг ч нотлох баримт байхгүй. Тухайн 2 үхрийг алдсан нь ч баримт биш. Яагаад гэхээр тухайн үхрийг авч явахыг харсан тэр нь байсан, тэр нь тэр байсан гээд хэлэх шууд зааж мэдэх гэрч байхгүй. Бэлчээрээс мал алдсан нь үнэн харин хэн алдсан, хэн авсан гэдгийг эрх бүхий байгууллага тогтооно. Гэтэл тэр хоёр хүний мэдүүлэг хөдлөшгүй нотлох баримт мөн үү? Үүнд өнөөдөр шүүх дүгнэлт хийх ёстой. Дангаараа нотлох баримт болж чадахгүй. Яагаад чадахгүй гэж байгаа юм гэхээр , хоёроос авсан мэдүүлэг нь хууль сануулж авсан мэдүүлэг биш. Мөн мөрдөн байцаалтын шатанд нэг үхрийг нь би цохиод нөгөө үхрийг нь төхөөрөөд аваад явсан гээд гэдэг үг нэг ч байдаггүй юм. Харин дараа нь шүүх хуралдаанд байхгүй байсан. Түүнийг байхгүй байхад нөгөө хоёр чинь дураараа ярьж байгаа юм. Юу гэж ярьсан бэ? гэхээр хоёр үхрийг голын тастаад, тастаад маш хурдан алсан. Би эхлээд нэгийг алчихлаа гээд дахиад хэрэггүй гэхэд миний хэлсэн дийлдээгүй гээд хоёр янзын мэдүүлэг өгсөн байгаа. Энэ хоёр мэдүүлэг шүүхийн шийдвэрийн үндэслэл болж чадах уу? Чадахгүй. Яагаад гэхээр шүүхийн шийдвэр чинь хөдөлшгүй нотлох баримтанд тулгуурлах ёстой. Би өнөөдөр тэрийг нь зөрчиж мэдүүлэг авсан энийг зөрчиж үзлэг хийсэн гэх мэт зүйлийг ярихгүй. Яагаад гэхээр энэ зүйлсийг зөв ч хийсэн буруу ч хийсэн тэй хамаатай зүйл нэг ч байхгүй. Гол хамаатуулж байгаа нь тэр хоёрын мэдүүлэг л байгаа. Гэтэл тэр хоёр хүний мэдүүлэг нь шүүхийн шийдвэрийн хөдлөшгүй нотлох баримт болж чадахгүй юм. Тийм учраас ******* холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Хамгийн гол нь хэргийг хууль бусаар тусгаарласан. ийг нэг ч дуудаж байцаагаагүй, амлалт баталгаа гаргуулаагүй байж хэргийг тусгаарласан. Хэрвээ эхнэртэйгээ харьцаатай байгааг мэдээд байгаа юм бол очоод тэр дор нь барих ёстой шүү дээ. Өнөөдөр цахим хөгжлийн эрин. Гэтэл ажлаа хийж чадаагүй байхгүй юу? Тийм учраас хамт хулгай хийгээд мөрдөн байцаалтаас оргон зайлж яваад баригдаж одоо нэг шудрага ялаа эдлэх гэж байна гэж дүгнэх боломжгүй байна.” гэсэн дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Бурмаа шүүгдэгчийн гэм буруугийн талаар: “...Миний хувьд шүүхийн шатнаас *******ийн өмгөөлөгчөөр ажиллаж байгаа. Прокуророос *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 заасан гэмт хэрэг үйлдсэн гэж зүйлчилж байгаа Гэм буруутайд тооцох үндэслэл нь  Шүүгдэгч ******* нь *******, ******* нартай бүлэглэж 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдрөөс 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн хооронд Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын 2 дугаар багт оршин суух иргэн *******ын эзэмшлийн тус бүр нь 1,800,000 төгрөг, нийт 3,600,000 төгрөгийн үнэ бүхий 2 тооны үхрийг хулгайлсан. Энэ нь гэрч , яллагдагч , , хохирогч Ганбат, гэрч Уранчимэг нарын мэдүүлэг, таньж олуулах үзлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж байна. Мөн дуудсан боловч ирээгүй гээд байна. Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд нотлох баримтуудыг шинжлэн судлуулсан. Хэрэгт *******ийг дуудсан талаар нэг ч нотлох баримт байхгүй. Ганцхан 2022 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн хэрэг бүртгэгчийн тогтоолд ******* аймагт ирсэн. Багийн даргатай нь уулзсан. ийг гэртээ байна уу? гэж шалгасан боловч гэртээ байхгүй байсан гэдэг боловч үүнтэй холбоотой нотлох баримт байхгүй. Зөвхөн мөрдөгчийн тогтоолыг үндэслээд хэргийг тусгаарласан нөхцөл байдал байгаа. Эхнэрт нь удаа дараа мэдэгдэх хуудас өгсөн гээд байх юм. Энэ талаар ямар ч нотлох баримт хэрэгт байхгүй байна. ...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлууд нотлогдон тогтоогдсон юм уу? гээд хэргийн материалтай танилцахаар огт тогтоосон зүйл байхгүй. Яагаад цаг хугацаандаа нотлон тогтоогоогүй юм бэ? Цаг хугацааг 03 дугаар сарын 02-ны өдрөөс 11-ний өдрийн хооронд хэрэг болсон гээд байгаа. Тэгэхээр энэ цаг хугацааг бүрэн тогтоох бүрэн боломжтой байсан. Хохирогчийн малд очоод яагаад үзлэг хийгээгүй юм бэ? Хохирогч яриад байна. Зөв чих нь цуулбар, араас ухам имтэй байсан гээд байна. Тэгвэл хохирогчид үнэхээр ийм имтэй, ийм мал байсан юм уу? Үгүй юм уу? Мөн таньж олуулах ажиллагаа хуульд заасан үндэслэл журмыг зөрчсөн гэж үзээд байгаа. Хохирогч би хоёр үхрийнхээ толгойг таньсан. Тэгвэл яагаад хохирогчид тухайн толгойд байсан имийг харуулаад сайн таниулаагүй юм бэ? Хохирогч анх мэдүүлэг өгөхдөө хэргийн газар цус болсон машины дугуй болон модон хавтан байсан гэж ярьдаг. Хохирогч тэгж мэдүүлэг өгөхөд хэргийн газар очиж шалгаад үнэхээр цус болсон машины дугуй хэргийн газар байсан юм уу? Мөн модон хавтан байсан юм уу? Эдгээр зүйлсийг яагаад шалгаад тогтоож болоогүй юм бэ? Тэр хэрэг гарах цаг хугацаанд хохирогч эмнэлэгт хэвтсэн юм уу? Тэр цаг хугацааг тогтоож болохгүй юм уу? Энэ цаг хугацааг тогтоох үүрэгтэй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлд яллах дүгнэлтэнд ямар хуулийн шаардлага тавьсан байна. Тус хуулинд нэг бүрчлэн заасан байгаа. Тэгэхээр яллах дүгнэлтийг чинь уншихаар үнэхээр ойлгомжгүй. ******* яг ямар гэмт хэрэг үйлдсэн юм бэ? ямар нотлох баримтуудаар нэг бүрчлэн нотлогдон тогтоогдоод байгаа юм бэ? гээд уншихаар *******тэй холбоотой нэг ч зүйл байхгүй. ...Үхрийн толгойны асуудлаар удаа дараа асуухад нь би ийм газар өгсөн, энэ хоёр намайг аваачаад өгчих гэж хэлсэн гээд эхнэр нь ч мэдүүлээд байгаа өөрөө ч мэдүүлээд байгаа. Бараг 6 сарын хугацаанд энэ хүнийг хорьж байна. Яагаад энэ хугацаанд тэр үхрийн толгой хаана байгаа юм гээд энэ ажиллагааг шалгаад тодруулаагүй юм бэ? Яг тэр үхрийн толгойг тэр яриад байгаа хүнд нь аваачиж өгсөн юм уу? Тэр толгой нь ямар зүстэй байсан гээд энэ бүгдийг шалгаж тодруулаагүй юм бэ? Гэрч , Уранчимэг нарын мэдүүлгээр *******ийг гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдож байна гээд прокурор яллах дүгнэлтэндээ уншаад байх юм. Энэ , Уранчимэг нарын мэдүүлэг дээр чинь *******тэй холбоотой зүйл байхгүй байгаа. Тэгээд яагаад нотлогдож байна гээд байгаа юм бэ? Би мөн яллагдагч ийн мэдүүлгийг шинжлэн судлуулсан. Би нэг үхрийг нь цохиод алсан. Нөгөө үхрийг нь цохиод алсан гээд мэдүүлээд байгаа. Үүнд гэж огт дурдаагүй. ийн мэдүүлгийг прокурор үнэлэх, үнэлэхгүй гэдгээ бас л огт тайлбарласангүй. Тэгэхээр нь тухайн хэргийн талаар бодитой үнэн зөв мэдүүлэг өгсөн байна гэж үзэж байна. Эд зүйл, баримт бичиг, тээврийн хэрэгсэл, ачаа, мал амьтанд үзлэг хийсэн тэмдэглэл, мөн 05 дугаар сарын 02-ны өдөр таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл чинь хууль зөрсөн байна гэдгийг чинь сая хохирогч тодорхой хэлчихлээ. Эд мөрийн баримтаар хураагдсан баримтыг эд зүйлийг харж хамгаалах үүргийг хэн хүлээж байгаа юм бэ? Улсын ерөнхий прокурорын эд мөрийн баримтыг хураах тусгай журам байгаа. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд ч заасан байгаа. Мөрдөгч, прокурор эд мөрийн баримтыг хадгалах хамгаалах үүргээ хэрэгжүүлээгүй байж шууд ийг энэ зүйлүүдийг үндэслэж яллах нь үнэхээр байж боломгүй зүйл. Миний хэлэх гээд байгаа гол зүйл нь үзлэг хийхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 23.1 дүгээр зүйлийг баримтлах ёстой. Тус хуулийн 23.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  “үзлэг хийхэд байгаа зүйлийг тухайн хүний сайн дурын үндсэн дээр гаргуулан авах, эсхүл гадна талаас нь харах, гараар тэмтрэх, тусгай багаж ашиглах аргаар хийж болно” гэж заасан байгаа. ийн гэрт үзлэгийг прокурорын зөвшөөрөлгүй хийсэн байдаг. Тэгээд зөвшөөрөлгүй үзлэг хийгээд байхад гээд байгаа хүн нь байхгүй. Харин Уранчимэгийн мэдүүлэг нь ******* ашигтай байдал байгаа. Хүүхэд над руу утсаар яриад хүмүүс ирээд үхрийн шир өгье гээд асуугаад гэрт ирээд үзлэг хийгээд гэж, тэгэхээр нөгөө айлд насанд хүрээгүй хүн байхад үзлэг хийгээд мөн багийн даргад нь мэдэгдээгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 28.1 дүгээр зүйлд хойшлуулшгүй тохиолдолд явуулж байгаа бол үндэслэл бүхий нөхцөл байдлын талаар заавал тусгана гэж заасан байгаа. Тэгэхээр энэ байдлууд чинь прокурорын зөвшөөрлөөр явуулсан уу? Явуулаагүй юм уу? Хэрвээ зөвшөөрөл авсан бол хэрхэн яаж авсан тэр талаарх баримт нь байхгүй. Хэрвээ шүүх прокурорын зөвшөөрлөөр явуулж байгаа бол зөвшөөрлийн хүчинтэй хугацаа, хойшлуулшгүй тохиолдолд явуулж байгаа бол үндэслэл бүхий нөхцөл байдлын тухай заавал байна гэхээр мэдээлэл баримт байхгүй.” гэсэн дүгнэлтийг,
 
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Батсайхан шүүгдэгчийн гэм буруугийн талаар: “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.15 дугаар зүйлд бүхий л нотлох баримтуудыг шалгасан боловч нотлох баримтаар тогтоогдохгүй бол яллагдагч, шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ гэсэн заалт байгаа. Түүнийг яллаж байгаа яллах дүгнэлтэнд дурдагдсан хэд хэдэн нотлох баримтууд байна. яллагдагч , , гэрч , хохирогч ******* нарын мэдүүлгээр голлож яллаж, гэм буруутайд тооцуулахаар прокуророос яллах дүгнэлтэндээ дурдсан байна. Үүнийг үгүйсгэх дараах нөхцөл байдлууд байна. ...Гэрч гээс мэдүүлэг авахдаа хуульд заасан үндэслэл журмын дагуу авах ёстой. Энэ мэдүүлэг нь хуулийн шаардлагыг хангаагүй тул нотлох баримтаар үнэлэх ач холбогдолгүй байна. , нарын мэдүүлэг нь энэ хүмүүс шүүгдэгч тухайн үедээ яллагдагч байсан хүмүүс. Тийм учраас яллагдагч яллагдагчийнхаа гэм буруутайг нотолно гэсэн ийм ойлголт байж болохгүй. Мөн шүүгдэгч *******ийг оргон зайлсан гэж байгаа. *******өд тухайн үед таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй байсан. Өөрөөр хэлбэл оргон зайлах гэмт хэргийн субъект биш юм. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.11 дүгээр зүйлд иргэний хувийн болон гэр бүл захидал харилцааны нууц гэдэг зүйл байдаг. Тэгэхээр эхнэртэйгээ бичсэн чат, мессежийг нь өөрийнх нь эсрэг нотлох баримт болгоод чи эхнэрийнхээ дэргэд байсан юм байна. Чи ******* аймагт байсан юм байна гэж хандаж байгаа нь хүний эрхийн асар мэдрэмжгүй. Хуульч сэтгэлгээгүй гэж үзэж байна. Прокурорын яллах дүгнэлт болон тайлбаруудыг сонсож байхад чи урьд нь ингэж мэдүүлсэн. Одоо чи ингэж өөр мэдүүлэг өгөөд байна гэж яриад байна. Энэ хүн чинь шүүгдэгч, яллагдагч хүн учраас өөрийгөө гэм буруутайг нотлох үүрэг хүлээхгүй. Энэ дээр анхааралтай хандахыг хүсье. Хохирогчийн мэдүүлэгт хоёр хар үхэр байсан гээд байдаг. Миний нүдний өнгө таних мэдрэмж алдагдчихаагүй бол саяны эд мөрийн баримтаар шинжлэн судалсан үхрийн ширийг би хар гэж арай харахааргүй юм байна. Мөн энэ шир нь бүтэн шир биш байна. Тэгэхээр хохирогч өөрөө мэдүүлгийнхээ эх сурвалжийг бүрэн нотолж чадахгүй байна гэж үзэж байна. Таныг би үхэр малаа алдсаныг үгүйсгээгүй байна. Гэхдээ өнөөдрийн шүүх хуралдаанд хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд дотор таны яг алдсан хоёр үхрийн чинь шир сая яг мөн байсан уу? эсхүл та өөрөө энийг миний үхрийн шир мөн гээд нотолж байгаа чинь маш тодорхой байх ёстой. Үүнд эргэлзээ үүсэж байна.” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан. 
       
       Мөрдөн байцаалтын шатанд *******, , ******* нарт  холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, улмаар 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 2226000000250 дугаартай “ Зарим яллагдагчид холбогдох хэргийг тусгаарлах тухай” прокурорын тогтоолоор *******өд холбогдох хэргийг тусгаарлаж, үндсэн хэргээс түүнд хамааралтай, ач холбогдол бүхий зарим нотлох баримтуудыг зохих журмын дагуу хуулбарлан авч, “хуулбар үнэн” гэсэн дардас дарж бэхжүүлэн, энэхүү хавтаст хэрэгт хавсаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчөөгүй байна. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч *******ийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Шүүгдэгч ******* нь *******, ******* нартай бүлэглэж 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдрөөс 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн хооронд Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын 2 дугаар багт оршин суух иргэн *******ын эзэмшлийн тус бүр нь 1,800,000 төгрөг, нийт 3,600,000 төгрөгийн үнэ бүхий 2 тооны үхэр буюу олон тооны малыг  машин механизм ашиглан хулгайлсан үйл баримт тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.

Шүүгдэгч ******* нь бүлэглэж, бусдын олон тооны малыг машин механизм ашиглан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан: 

    Хохирогч *******ын “...Би 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдөр өөрийн эзэмшлийн үхэрнүүдээ бүртгэхэд манай үхэр бүрэн байсан. Би 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдөр Өвөрхангай аймгийн төв рүү биеэ үзүүлэхээр явсан ба аймгийн “Ачтан ирээдүй” нэртэй хувийн эмнэлэгт эхнэр Дуламсүрэнгийн хамтаар 7 хоногийн хугацаатай хэвтэн эмчлүүлсэн. Эхнэр бид хоёр 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдөр эмнэлгээс гарч, Баянтээг багийн төвд ирээд маргааш нь буюу 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдөр үхэрнүүдээ бүртгэтэл манай эвэртэй хар бөөр цагаан тугалах үнээ, хар үнээ байхгүй байсан. Тэгэхээр нь би тухайн 2 үхэрийг сүргээсээ салаад явчихсан байх гэж бодоод хэд хоног хайж байгаад “Хярын ус” гэх газар байрлах хаваржааны байранд мал нядалсан бололтой цустай машины дугуй, модон хавтан зэрэг байхаар нь цагдаагийн байгууллагад мэдэгдсэн. Манай үхэрнүүд бүгд зөв чих цуулбар, араасаа ухам имтэй байсан ба Нарийнтээл сумын 1-р баг 113-р станцын урд хэсгээр болон засмал замын баруун зүүн талаар хөх нуруу, хярын ус орчмоор бэлчээрт гардаг байсан. ..Хоёулаа нас гүйцсэн үхэр байсан бөгөөд хоёулаа хээлтэй энэ жил тугаллах байсан.” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 8 дугаар хуудас/ гэрч “...2022 оны 03 дугаар сарын 03-ны өдрөөс 05-ны хооронд байх сайн санахгүй байна. Өглөө ажилдаа явах гэж байхад ******* аймгаас ирсэн Доржоо гэх залуу манай гэрийн гадаа ирээд 2 ширхэг үхрийн мах байна авах уу гэж асуусан. Тэгэхээр нь би тухайн 2 үхрийн махыг хиллэж авсан. Тухайн Доржоо гэх хүнээс би гарал үүслийн бичиг байна уу гэхэд одоо гарал үүслийн бичгийг аваад ирье гэсэн. Тэгээд уг гарал үүслийн бичгийг авч ирэхээр нь үзтэл 2021 оны 12 дугаар сарын гарал үүслийн бичиг байсан. Тэгэхээр нь би гарал үүсэлгүй мах байхаар нь цагдаагийн байгууллагад мэдэгдсэн.”  гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 24-25 дугаар хуудас/, гэрч “...Манай нөхөр ******* тухайн үед гэртээ байсан ба , хоёртой хамт хөдөө алтанд явах гэж байгаа гэж хэлээд надаас тамхины мөнгө аваад явсан. Тэр үед *******ийн машинтай явсан.”  гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 25-26 дугаар хуудас/, яллагдагч *******ийн “...тэй алтанд явах юмсан гэж ярьж байсан юм. Тэгээд 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдөр шуургатай өдөр усанд явж ирчихээд байж байсан чинь хажуу хөрш Батбаяр дуудаад хамт 1 шил архи уусан. Тэгээд тай таарсан. Тэгээд бас архи уугаад тэгсэн машинаа асаагаад явъя гээд давхиад ирсэн. Тэгээд Нарийнтээл сумын Сэнжит гэх газар луу явсан. Сэнжит гэдэг газар очоод уурхайг олоогүй харанхуй болчихсон байсан. машинаа унаад явж байсан. Аймгаас 1 шил архи авч гараад би согтсон байсан. 1 бүдэг зам дагаад явсан чинь айлын өвөлжөөн дээр хүрээд ирсэн. Тэгсэн үхрүүд хэвтэж байсан. Би нэг үхэр цохиод хатгасан. бас нэг үхэр цохиж алсан тэнд хатгуулаад гэдсийг нь аваад шуудайнд хийгээд, ачаад хоёр үхрээ ачаад аймаг руу явсан. Гэдсийг нь замдаа хаясан. ... машинаа бариад явж байсан. Аймгийн төв ороод ийнд очоод грашид нь үхрээ оруулаад хуулсаныхаа дараа 4 мөч хийгээд томоор эвдсэн. Тэгээд гэртээ харьсан. Гэртээ харьж хоноод өглөө нь махны ченж дээр хамт ийн машинаар махаа ачаад очсон. Тэгээд жинлүүлээд мөнгөө бодуулсан чинь 2,000,000 гаран болсон. Тэгээд гарал үүсэл гэхээр нь буцаад явсан.  Хүн нь мөнгөө эргэж аваарай гэсэн. Тэгээд эргээд очсон үхэр алдсан гэсэн хүмүүс цагдаатай ирсэн байсан чинь бид нарын авч ирсэн. ...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Тухайн үхэрүүд хар халтар, хар үхрүүд байсан.  Би махны нийт 2,030,000 төгрөг хавьцаа мөнгө дансаараа нилээн хэд хоносоны дараа авсан. ******* 1.030.000 төгрөг өгсөн. бензин тосны мөнгө өгөх гэж байгаа гээд 200,000 төгрөг билүү 300,000 төгрөг авсан.”  гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 72-73 дугаар хуудас/, яллагдагч *******гийн “...2022 оны 3 дугаар сарын 03-ны өдөр ******* аймгийн ******* сумаас , нарын хамт ийн “” машинтай Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын Сэнжит гээд уурхай руу алтанд явсан. Би өмнө нь явж үзээгүй.   өмнө нь тийшээ явж байсан юм билээ. ...Тэгээд бид нар 16-17 цагийн үед гарсан. Тэгээд Сэнжит дээр замдаа шил архи, энэ тэр ууж байгаад гэгээтэйд 19-20 цагийн үед ирсэн. Тэнд очоод газар нь олдсонгүй. Тэгэхээр нь  Сэнжитийн урд гүвээ дагаад бүдэг замаар явж байгаад засмал ороод явья гэтэл машинаа бариад явж байснаа энд үхэр нүд нь гялалзсан гэсэн. Тэгсэн 1 үхэр авчихъя гэсэн. Тэгээд зогссон хуучин хашаатай өвөлжөөрхүү газар байсан. ийн машины ард нь лантуу өмнө нь чулуунд явахад хэрэглэдэг  байсан юм билээ. хэвтэж байхад нь 1 үхэр цохьчихсон. Харанхуй болчихсон байсан. Тэгсэн бууснаа нэг хоёр адилхан гээд ахиад 1 жижгэвтэр үхэр бариад авсан. Тэгээд ийн барьсан үхрийг би цохисон. Тэнд нь төхөөрөөд шуудайнд гэдэс хийсэн мах, арьс, толгой бүгдийг нь авсан. ...Тэгээд ******* луу гүүрээр ороогүй хойгуур төөрч явж байгаа айлаас зам асуугаад ******* орсон. *******ын төв ороод ийн гараашинд махыг нь сэврээгээд бид хоёр гэрлүүгээ явган явсан. Тэр өдөр өнжөөд маргааш өглөө нь эрт үү манайд орж ирээд чамайг махаа борлуул, гээд байна гэсэн. Тэгээд ийнд  очоод машинд нь хоёр үхрийн махаа ачаад гээд манай гудамны үзүүр дээр байдаг ченж залууд өгөхөөр очсон. Махаа жинлүүлсэн нийтдээ бодоход 2.034.000 төгрөг болсон. Тэгсэн мөнгөө 11 цагийн үед аваарай гарал үүслийн бичиг хэрэгтэй шүү гэсэн. бид хоёр мөнгөө авъя гээд эргээд очсон чинь гарал үүсэлгүй болохгүй байна гэсэн. Тэр хоёр цагдаа ирчихсэн мах шалгаж байсан.  Тэгээд гарал үүсэлгүй гээд цагдаа шалгасан гэсэн. ...Тэгээд цагдаа дээр очоод Мөнх-Учрал гэх хүнд үнэнээ хэлсэн. Махаа д өгөөд 2.034.000 төгрөгөө авсан. ийн дансаар мөнгийг нь авсан. Мөнгөнөөс 1.030.000 төгрөгийг нь бэлнээр авсан увуулж цувуулаад 200,000 төгрөг авсан гэсэн. ... авгайтайгаа ирээд тэнсэнтэй байгаа гарга гээд байсан.  Тэгээ л уулзаад унтсан хойно карманд нь байсан 200,000 төгрөг байхгүй болсон байна гэсэн. Үхрийн 2 толгой, 2 шир нь ийн грашинд байсныг ийнд оруулж авчирч өгсөн гэсэн. Тэгээд зураг мургийг нь аваад Нарийнтээлийн цагдаа очиж үзсэн. Тэр ширийг Нарийнтээлийн цагдаа хураасан”  гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 81-82 дугаар хуудас/,  2022 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн Эд зүйл хүлээж авсан тэмдэглэл /1хх-ийн 108 дугаар хуудас/, 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 2226000000250 дугаартай Зарим яллагдагч нарт холбогдох хэргийг тусгаарлах тухай прокурорын тогтоол /2хх-ийн 17 дугаар хуудас/, 2022 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 18-22 дугаар хуудас/, 2022 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн “...******* аймгийн ******* сумын 3 дугаар баг 25-07 тоотод оршин суух иргэн *******ийн хашаанд эхлүүлсэн. Тус хашаа нь аймгийн төвөөс төвөөс хойд зүгт байрлах ба ертөнцийн зүгээр хойд зүгт харсан Цэнхэр өнгийн хаалгатай, модон хашаа байв. Уг хашаанд ороход ертөнцийн зүгээр урагш харсан байрлалтай 8х4 хэмжээтэй хүрэн өнгийн байшин байх ба уг байшингийн ертөнцийн зүгээр зүүн талд 5 ханатай монгол гэр байх бөгөөд уг монгол гэрийн зүүн хэсэгт ертөнцийн зүгээр баруун тийш харуулж байрлуулсан ногоон өнгийн хаалгатай модон амбаар байх бөгөөд уг модон амбаарт ороход 2 ширхэг цагаан шуудайтай зүйл байсан *******гаар зөөлгөж нээж үзэхэд хооронд нь барьцалдуулж хөлдөөсөн хар зүсмийн хуваасан 2 ширхэг үхрийн шир, бөөр алаг зүсмийн 2 ширхэг шир байсныг тэмдэглэл үйлдэж хурааж авав...” гэсэн эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 16-20 дугаар хуудас/, 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн “...Хохирогч ******* нь миний алдсан үхэр нэг хар зүсмийн нөгөө үхэр нь бөөр цагаан хар үхэр байсан. Энэ 2 үхрийн шир 4 дугаар дээр байгаа нь хар зүстэй үхрийн шир байна. Мөн 3 гэсэн дугаар дээр байрлуулсан үхрийн шир нь бөөр цагаан хар үхрийн шир байна. Тийм болохоор миний алдсан 2 тооны үхрийн зүстэй яг таарч байгаа учраас таньж байна...” гэсэн Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 53-55 дугаар хуудас/,  зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, мөрдөн шалгах ажиллагаанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.
 
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн  2 дахь хэсэгт “Сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлгийг нотлох баримтаар тооцох боловч уг мэдүүлэг дангаараа түүнийг яллах үндэслэл болохгүй.” гэж хуульчилсан. Хавтаст хэрэгт авагдсан баримтаар *******, ******* нарын өмгөөлөгчдийн хамтаар яллагдагчаар өгсөн  яллагдагч *******ийн “...тэй алтанд явах юмсан гэж ярьж байсан юм. ...Тэгээд тай таарсан. Тэгээд бас архи уугаад тэгсэн машинаа асаагаад явъя гээд давхиад ирсэн. Тэгээд Нарийнтээл сумын Сэнжит гэх газар луу явсан. Сэнжит гэдэг газар очоод уурхайг олоогүй харанхуй болчихсон байсан. машинаа унаад явж байсан. Аймгаас 1 шил архи авч гараад би согтсон байсан. 1 бүдэг зам дагаад явсан чинь айлын өвөлжөөн дээр хүрээд ирсэн. Тэгсэн үхрүүд хэвтэж байсан. Би нэг үхэр цохиод хатгасан. бас нэг үхэр цохиж алсан тэнд хатгуулаад гэдсийг нь аваад шуудайнд хийгээд, ачаад хоёр үхрээ ачаад аймаг руу явсан. Гэдсийг нь замдаа хаясан. ... машинаа бариад явж байсан. Аймгийн төв ороод ийнд очоод грашид нь үхрээ оруулаад хуулсаныхаа дараа 4 мөч хийгээд томоор эвдсэн. Тэгээд гэртээ харьсан. Гэртээ харьж хоноод өглөө нь махны ченж дээр хамт ийн машинаар махаа ачаад очсон. ...Тухайн үхэрүүд хар халтар, хар үхрүүд байсан.  Би махны нийт 2,030,000 төгрөг хавьцаа мөнгө дансаараа нилээн хэд хоносоны дараа авсан. ******* 1.030.000 төгрөг өгсөн...”  гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 72-73 дугаар хуудас/, яллагдагч *******гийн “...2022 оны 3 дугаар сарын 03-ны өдөр ******* аймгийн ******* сумаас , нарын хамт ийн “” машинтай Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын Сэнжит гээд уурхай руу алтанд явсан. Би өмнө нь явж үзээгүй.   өмнө нь тийшээ явж байсан юм билээ. ...Тэгээд бид нар 16-17 цагийн үед гарсан. Тэгээд Сэнжит дээр замдаа шил архи, энэ тэр ууж байгаад гэгээтэйд 19-20 цагийн үед ирсэн. Тэнд очоод газар нь олдсонгүй. Тэгэхээр нь  Сэнжитийн урд гүвээ дагаад бүдэг замаар явж байгаад засмал ороод явья гэтэл машинаа бариад явж байснаа энд үхэр нүд нь гялалзсан гэсэн. Тэгсэн 1 үхэр авчихъя гэсэн. Тэгээд зогссон хуучин хашаатай өвөлжөөрхүү газар байсан. ийн машины ард нь лантуу өмнө нь чулуунд явахад хэрэглэдэг  байсан юм билээ. хэвтэж байхад нь 1 үхэр цохьчихсон. Харанхуй болчихсон байсан. Тэгсэн бууснаа нэг хоёр адилхан гээд ахиад 1 жижгэвтэр үхэр бариад авсан. Тэгээд ийн барьсан үхрийг би цохисон. Тэнд нь төхөөрөөд шуудайнд гэдэс хийсэн мах, арьс, толгой бүгдийг нь авсан. ...Тэгээд ******* луу гүүрээр ороогүй хойгуур төөрч явж байгаад айлаас зам асуугаад ******* орсон. *******ын төв ороод ийн гараашинд махыг нь сэврээгээд бид хоёр гэрлүүгээ явган явсан. ...Мөнгөнөөс 1.030.000 төгрөгийг нь бэлнээр авсан увуулж цувуулаад 200,000 төгрөг авсан гэсэн. ... авгайтайгаа ирээд тэнсэнтэй байгаа гарга гээд байсан. ...Үхрийн 2 толгой, 2 шир нь ийн грашинд байсныг ийнд оруулж авчирч өгсөн”  гэсэн мэдүүлгүүд /1-р хх-ийн 81-82 дугаар хуудас/ нь гэрч “...2022 оны 03 дугаар сарын 03-ны өдрөөс 05-ны хооронд байх сайн санахгүй байна. Өглөө ажилдаа явах гэж байхад ******* аймгаас ирсэн Доржоо гэх залуу манай гэрийн гадаа ирээд 2 ширхэг үхрийн мах байна авах уу гэж асуусан. Тэгэхээр нь би тухайн 2 үхрийн махыг хиллэж авсан. Тухайн Доржоо гэх хүнээс би гарал үүслийн бичиг байна уу гэхэд одоо гарал үүслийн бичгийг аваад ирье гэсэн. Тэгээд уг гарал үүслийн бичгийг авч ирэхээр нь үзтэл 2021 оны 12 дугаар сарын гарал үүслийн бичиг байсан. Тэгэхээр нь би гарал үүсэлгүй мах байхаар нь цагдаагийн байгууллагад мэдэгдсэн.”  гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 24-25 дугаар хуудас/, гэрч “...Манай нөхөр ******* тухайн үед гэртээ байсан ба , хоёртой хамт хөдөө алтанд явах гэж байгаа гэж хэлээд надаас тамхины мөнгө аваад явсан. Тэр үед *******ийн машинтай явсан.”  гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 25-26 дугаар хуудас/ гэсэн мэдүүлгүүд, 2022 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн мөрдөгчийн тэмдэглэл /1хх-ийн 144 дүгээр хуудас/, 2022 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн Эд зүйл хүлээж авсан тэмдэглэл /1хх-ийн 108 дугаар хуудас/, 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 2226000000250 дугаартай Зарим яллагдагч нарт холбогдох хэргийг тусгаарлах тухай прокурорын тогтоол /2хх-ийн 17 дугаар хуудас/, 2022 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 16-20 дугаар хуудас/, 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 56- 58 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар давхар нотлогдон тогтоогдож байна.  

Иймд шүүгдэгчийн өмгөөлөгч П.Адъяасүрэнгийн “...Өнөөдөр ийг гэм буруутай юу? гэдгийг нотлох гол нотлох баримт нь , хоёрын мэдүүлэг байгаа. Тэрнээс биш хавтаст хэрэгт энэ хэргийг үйлдсэн байна гэх нэг ч нотлох баримт байхгүй. Тухайн 2 үхрийг алдсан нь ч баримт биш. Яагаад гэхээр тухайн үхрийг авч явахыг харсан тэр нь байсан, тэр нь тэр байсан гээд хэлэх шууд зааж мэдэх гэрч байхгүй. Бэлчээрээс мал алдсан нь үнэн харин хэн алдсан, хэн авсан гэдгийг эрх бүхий байгууллага тогтооно. Гэтэл тэр хоёр хүний мэдүүлэг хөдлөшгүй нотлох баримт мөн үү? Үүнд өнөөдөр шүүх дүгнэлт хийх ёстой. Дангаараа нотлох баримт болж чадахгүй.” гэсэн,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Бурмаагийн “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлууд нотлогдон тогтоогдсон юм уу? гээд хэргийн материалтай танилцахаар огт тогтоосон зүйл байхгүй. Яагаад цаг хугацаандаа нотлон тогтоогоогүй юм бэ? Цаг хугацааг 03 дугаар сарын 02-ны өдрөөс 11-ний өдрийн хооронд хэрэг болсон гээд байгаа. ...Тэгэхээр яллах дүгнэлтийг чинь уншихаар үнэхээр ойлгомжгүй. ******* яг ямар гэмт хэрэг үйлдсэн юм бэ? ямар нотлох баримтуудаар нэг бүрчлэн нотлогдон тогтоогдоод байгаа юм бэ? гээд уншихаар *******тэй холбоотой нэг ч зүйл байхгүй. ...Гэрч , Уранчимэг нарын мэдүүлгээр *******ийг гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдож байна гээд прокурор яллах дүгнэлтэндээ уншаад байх юм. Энэ , Уранчимэг нарын мэдүүлэг дээр чинь *******тэй холбоотой зүйл байхгүй байгаа. Тэгээд яагаад нотлогдож байна гээд байгаа юм бэ? ... нь тухайн хэргийн талаар бодитой үнэн зөв мэдүүлэг өгсөн байна гэж үзэж байна.” гэсэн 
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Батсайханы “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.15 дугаар зүйлд бүхий л нотлох баримтуудыг шалгасан боловч нотлох баримтаар тогтоогдохгүй бол яллагдагч, шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ гэсэн заалт байгаа. Түүнийг яллаж байгаа яллах дүгнэлтэнд дурдагдсан хэд хэдэн нотлох баримтууд байна. Яллагдагч , , гэрч , хохирогч ******* нарын мэдүүлгээр голлож яллаж, гэм буруутайд тооцуулахаар прокуророос яллах дүгнэлтэндээ дурдсан байна. Үүнийг үгүйсгэх дараах нөхцөл байдлууд байна. ...Гэрч гээс мэдүүлэг авахдаа хуульд заасан үндэслэл журмын дагуу авах ёстой. Энэ мэдүүлэг нь хуулийн шаардлагыг хангаагүй тул нотлох баримтаар үнэлэх ач холбогдолгүй байна. , нарын мэдүүлэг нь энэ хүмүүс шүүгдэгч тухайн үедээ яллагдагч байсан хүмүүс. Тийм учраас яллагдагч яллагдагчийнхаа гэм буруутайг нотолно гэсэн ийм ойлголт байж болохгүй. Мөн шүүгдэгч *******ийг оргон зайлсан гэж байгаа. *******өд тухайн үед таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй байсан. Өөрөөр хэлбэл оргон зайлах гэмт хэргийн субъект биш юм. ....Хохирогчийн мэдүүлэгт хоёр хар үхэр байсан гээд байдаг. Миний нүдний өнгө таних мэдрэмж алдагдчихаагүй бол саяны эд мөрийн баримтаар шинжлэн судалсан үхрийн ширийг би хар гэж арай харахааргүй юм байна. Мөн энэ шир нь бүтэн шир биш байна. Тэгэхээр хохирогч өөрөө мэдүүлгийнхээ эх сурвалжийг бүрэн нотолж чадахгүй байна гэж үзэж байна. Таныг би үхэр малаа алдсаныг үгүйсгээгүй байна. Гэхдээ өнөөдрийн шүүх хуралдаанд хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд дотор таны яг алдсан хоёр үхрийн чинь шир сая яг мөн байсан уу? эсхүл та өөрөө энийг миний үхрийн шир мөн гээд нотолж байгаа чинь маш тодорхой байх ёстой. Үүнд эргэлзээ үүсэж байна.” гэсэн дүгнэлт,  
мөн шүүгдэгч *******ийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт “....*******, ******* нарт  машинаа өгч явуулаад ******* аймгийн пост гаргаж өгчихөөд буцсан талаар” мэдүүлсэн мэдүүлэг нь хавтаст хэрэгт авагдсан, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан  дээрх нотлох баримтуудаар няцаагдаж байна. Мөн хавтаст хэрэгт авагдсан 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Эд зүйл /баримт бичиг, тээврийн хэрэгсэл, ачаа тээш, мал, амьтан/-д үзлэг хийсэн тэмдэглэл, 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, , нарын мэдүүлэг зэрэг баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчиж цуглуулж бэхжүүлсэн гэх үндэслэл тогтоогдохгүй байх бөгөөд  шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно. 

  Шүүгдэгч *******ийн бүлэглэж машин механизм ашиглаж бусдын олон тооны малыг хулгайлсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг зөв  гэж үзэж, улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч ******* овогт ******* ийг бүлэглэж, бусдын олон тооны малыг машин механизм ашиглаж хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.  
 
2. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар:   
Хөрөнгийн үнэлгээчин Д.Оюундарийн 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 3/27 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлангаар  “...нас гүйцсэн Монголын үнээ 2 тооны, Нас гүйцсэн Монголын үнээ 2х1х1,800,000=3,600,000 төгрөг, нийт 3,600,000 төгрөг. Нийт малын үнэ цэнэ 3,600,000 төгрөг болж байна” гэж нэг үхрийг нь 1,800,000 төгрөгөөр, нийт 2 үхрийг 3,600,000 төгрөгөөр үнэлсэн. Хохирогч нь энэ үнэлгээтэй холбоотой ямар нэгэн гомдол санал гаргаагүй бөгөөд хохирогч ******* нь шүүхийн хэлэлцүүлэгт *******, ******* нараас 2,400,000 төгрөгийн хохирлоо авсан. Одоо үлдэгдэл 1,200,000 төгрөгөө нэхэмжлэнэ гэсэн. 
*******, ******* нар нь хохирогч *******ад 2,400,000 төгрөг төлсөн болох нь хохирогчийн мэдүүлгээр тогтоогдож байх тул 3,600,000 төгрөгөөс төлөөгүй үлдсэн 1,200,000 төгрөгийг шүүгдэгч *******өөс гаргуулж хохирогч *******ад  олгуулах нь зүйтэй гэж үзсэн. 
  
Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510-д зааснаар шүүгдэгч *******өөс 1,200,000  төгрөг гаргуулж хохирогч П.Ганбатад олгуулахаар шийдвэрлэлээ.  

3. Шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:

  Улсын яллагч шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:  “...Шүүгдэгч *******өд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд  заасан хөнгөрүүлэх, 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрөхгүй байгаа, хохирогч гомдол санал нэхэмжлэх зүйлгүй, үйлдсэн гэмт хэргийн шинж зэргийг харгалзан үзээд *******өд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар гэмт буруутайд тооцож 4 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах. Ховд аймгийн Булган сум дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 11-ны өдрийн 92 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнссэн бөгөөд тэнссэн хугацаандаа дахин гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 6 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналыг гаргаж байна. ...Шүүгдэгч *******ийн цагдан хоригдсон хоногийг эдлэх ялд оруулан тооцуулж, урьд авсан “Цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх, хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал тодорхойлж ирүүлээгүй. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 2 ширхэг үхрийн ширийг Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулах, хэрэгт 2023 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 05 дугаартай тогтоолоор “hyundai starex” маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн болно” гэсэн дүгнэлтийг, 
 
Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Адъяасүрэн нь шүүгдэгчид  оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар: “...Шүүх бүрэн эрхийнхээ хүрээнд гэм буруутай гэж тооцлоо. Би үүнтэй санал нийлэхгүй байна. Хэдийгээр ийг шүүх ийм дүгнэлт хийхэд хүргэсэн үйл явдалтай холбоотой баримтууд байгаа ч бүрэн дүүрэн нотлогдсон гэж үзэх боломжгүй байгаа. Тийм учраас энэ нөхцөл байдлыг харгалзан үзэж Монгол улсын Үндсэн хуульд заасан хүмүүнлэгийн зарчмыг баримталж ялын талаар Б.Бурмаа өмгөөлөгчийн саналыг дэмжиж байна” гэсэн дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Бурмаа нь шүүгдэгчид  оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар: “...Шүүхээс миний үйлчлүүлэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон учраас өмгөөлөгчийн зүгээс эрүүгийн хариуцлага оногдуулахад дараах зүйлийг хэлэх нь зүйтэй байна. Түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хавтаст хэрэгт авагдсан хувийн байдлуудтай холбоотой нотлох баримтууд байгаа. Түүний эхнэр нэг бөөрөө авахуулсан. Мөн цаашид нөгөө бөөрнүүдэд нь халдварлаж хагалгаанд орох шаардлагатай гэсэн   ******* аймгийн нэгдсэн эмнэлгийн эмч нарын тодорхойлолтуудыг удаа дараа шүүхэд гаргаж байсан. Мөн бага насны хүүхдүүдийн талаарх баримт, 3 дугаар хавтаст хэрэгт авагдсан *******ийн ээжийнх нь шүүхэд гаргасан хүсэлт, мөн эрүүл мэндтэй холбоотой баримтуудыг гаргаж өгсөн байна лээ. Тийм учраас эдгээр нөхцөл байдлуудыг харгалзан үзээд доод хэмжээгээр ял оногдуулж өгнө үү гэсэн саналтай байна” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан. 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Батсайхан нь “...Би үйлчлүүлэгчээ гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзэх боломжгүй байгаа учраас эрүүгийн хариуцлагын талаар дүгнэлт гаргах боломжгүй байна.” гэсэн болно.  

    Шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болон “...гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан...” үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар шүүгдэгч ******* овогт ******* ийг 2 жил 1  сарын хугацаагаар хорих ялаар шийтгэх нь зүйтэй байна гэж үзлээ.   
 
Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн 2020  оны 12 дугаар сарын 11-ны өдрийн 92 дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэгдсэн болох нь Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн 2020  оны 12 дугаар сарын 11-ны өдрийн 92 дугаар шийтгэх тогтоолын хуулбар, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож  байх бөгөөд шүүгдэгч ******* нь уг тэнссэн хугацаанд эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн байна. 

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дугээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн 2020  оны 12 дугаар сарын 11-ны өдрийн 92 дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч *******өд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож   шүүгдэгч ******* овогт ******* ******* түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг тус тус харгалзан үзэж түүнд 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2, 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******өд энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жил 1  сарын хугацаагаар хорих ялд Ховд  аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 92 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жилийн  хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэж, түүний нийт эдлэх ялыг 3 жил 1 сарын хугацаагаар тогтоож, шүүгдэгч *******ийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар түүнд оногдуулсан 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ. 

Шүүгдэгч ******* нь 157 хоног цагдан хоригдсон болох нь 2023 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 2023/ЦХШЗ/33 дугаартэй сэжигтнийг баривчлах тухай шүүгчийн захирамж, 2023 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 2023/ЦХШЗ/34 дугаартай яллагдагчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай шүүгчийн захирамж, 2023 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 2023/ЦХШЗ/42 дугаартай яллагдагчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг сунгах тухай шүүгчийн захирамж,  2023 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 2023/ШЗ/56 дугаартай яллагдагчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг сунгах тухай шүүгчийн захирамж, 2023 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 2023/ШЗ/62 дугаартай яллагдагчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг сунгах тухай шүүгчийн захирамж, “Яллагдагчийг шүүхэд шилжүүлж, шүүх хуралдааныг товлон зарлах тухай” шүүгчийн захирамжуудаар тус тус тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийн цагдан хоригдсон 157  хоногийг түүний эдлэх ялд нь оруулан тооцох нь зүйтэй байна гэж үзлээ.   

Шүүгдэгч ******* нь бүлэглэж мал хулгайлах гэмт хэрэг үйлдэхдээ БНА улсын дугаартай, Хьюндай маркийн автомашиныг ашигласан болох нь гэрч яллагдагч *******, *******, гэрч нарын мэдүүлгүүд болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар тогтоогдож байна. 

Шүүгдэгч *******ийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан БНА улсын дугаартай, Хьюндай маркийн автомашин нь шүүгдэгч *******ийн өмчлөлийнх, уг тээврийн хэрэгсэл нь зах зээлийн ханшаар 2,826,000 төгрөгөөр үнэлэгдсэн болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан шүүгдэгчийн мэдүүлэг, “Энх нахиа” ХХК-ний 2023 оны 07 дугаар сарын 29-ны өдрийн 215 дугаартай үнэлгээ хийсэн шинжээчийн дүгнэлт зэргээр нотлогдон тогтоогдсон.
    
           Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна”, 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого” гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно”

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт  Хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “.Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна” гэж хуульчилсан байх тул  хэрэгт битүүмжлэгдэж ирсэн шүүгдэгч *******ийн эзэмшлийн 2,896,000  төгрөгийн үнэлгээ бүхий БНА улсын дугаартай, Хьюндай  маркийн автомашиныг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хураан авч хохирол нөхөн төлөхөд зарцуулж, хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлж, Өвөрхангай аймгийн Прокурорын газрын 2023 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 05 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн үхрийн шир 2 ширхэгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгаж, 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5,  36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******өд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, 
 
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж, 
 
Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол, мөн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******өд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.4 дүгээр зүйлийн 1  дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.3, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 3.2, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3, 1.5, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

            1. Шүүгдэгч ******* овогт ******* ийг бүлэглэж, бусдын олон тооны малыг, машин механизм ашиглаж хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2.  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар шүүгдэгч ******* овогт ******* ийг 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Ховд  аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 92 дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч *******өд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, шүүгдэгч  *******ийг 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2, 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******өд энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жил 1  сарын хугацаагаар хорих ялд Ховд  аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 92 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жилийн  хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэж, түүний нийт эдлэх ялыг 3 жил 1 сарын хугацаагаар тогтоосугай. 

             5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******өд оногдуулсан 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай. 

             6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийн цагдан хоригдсон 157 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай. 

 7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510-д зааснаар  шүүгдэгч *******өөс 1,200,000  төгрөг гаргуулж хохирогч П.Ганбатад олгосугай.

 8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт зааснаар хэрэгт битүүмжлэгдэж ирсэн шүүгдэгч *******ийн эзэмшлийн 2,896,000  төгрөгийн үнэлгээ бүхий БНА улсын дугаартай, Хьюндай  маркийн автомашиныг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хураан авч хохирол нөхөн төлөхөд зарцуулж, хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлж, Өвөрхангай аймгийн Прокурорын газрын 2023 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 05 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоолыг хүчингүй болгосугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн үхрийн шир 2 ширхэгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгасугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5,  36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******өд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

11.   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******өд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
 

   
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         М.МАНДАХБАЯР