Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 10 сарын 12 өдөр

Дугаар 2023/ШЦТ/185

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мандахбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Билгүүн,

Улсын яллагч: Б.Буяндалай, М.Мөнхтайван

Шүүгдэгч **********, түүний өмгөөлөгч О.Санчирбал,

Шүүгдэгч **********, түүний өмгөөлөгч Т.Оюунчимэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Өвөрхангай аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2017 оны 05 дугаар сарын 11-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн **********,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн **********,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн “********** нарт холбогдох 2126001870296 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1982 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Өвөрхангай аймгийн **************** суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, Өвөрхангай аймгийн Засаг даргын дэргэдэх ********************* ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт ***************** тоотод оршин суух, урьд Өвөрхангай аймгийн ********** дэх Сум дундын 1 дүгээр шүүхийн 2001 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 176 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 2-т зааснаар 6 сарын хорих ялаар шийтгэгдэж, уг хорих ялыг 2000 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 2 дугаар зүйлд зааснаар өршөөн хэлтрүүлсэн ********** /РД: ********************/,

 

Монгол Улсын иргэн, 1987 оны 06 дугаар сарын 27-ны өдөр Өвөрхангай аймгийн ***************** суманд төрсөн, ********** настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, “**********”ХХК-ийн захирал ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Өвөрхангай ************************ оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй ********** /РД: ***************************/.

 

Монгол Улсын хуулийн этгээд, ***************** оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн ********** дугаартай дүрмийн дагуу мөн өдөр үүсгэн байгуулагдсан, төлбөр эсвэл гэрээний үндсэн дээр хийгдэх худалдаа, хоол үйлдвэрлэл, гадаад худалдаа, ерөнхий боловсролын ************************** зэрэг үйл ажиллагаа эрхэлдэг, ************** **************** /*******************/ нь энгийн 100 хувийн хувьцааг дангаараа эзэмшдэг, Өвөрхангай аймгийн ********** сумын 5-р багт байршилтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй “**********” хязгаарлагдмал хариуцлагатай компани /3552667 дугаарын регистртэй/.

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч ********** нь нийтийн албан тушаалтан буюу Өвөрхангай аймгийн Засаг даргын дэргэдэх ********** газрын **********ар ажиллаж, “Улсын төсвийн хөрөнгөөр санхүүжих Боловсрол, соёл, спортын салбарын их засвар, тоног төхөөрөмжийн шинэчлэл /Өвөрхангай, **********, ********** сум/ ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хороо”-ны даргаар томилогдон, албан тушаалын тодорхойлолтод заасан “Худалдан авах ажиллагааг зохион байгуулах, хяналт тавих, тайлагнах” албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд буюу Төрийн болон ********** хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу “Өвөрхангай аймгийн ********** сумын 13 дугаар цэцэрлэгийн тавилга, тоног төхөөрөмжийг 21,000,000 төгрөгөөр, мөн аймгийн ********** цогцолбор сургуулийн тоног төхөөрөмжийг 49,500,000 төгрөгөөр тус тус нийлүүлэх худалдан авах ажиллагааны гүйцэтгэгчээр “**********”ХХК-ийг сонгон шалгаруулсны хариуд тус компаниас гүйцэтгэх захирал **********ийн шийдвэрээр 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр 1,000,000 төгрөгийг, мөн оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 2,000,000 төгрөгийг тус тус өөрийн төрсөн эгч Д.**********гийн ХААН банкин дахь харилцах ********** дугаарын дансаар шилжүүлэн авсан гэмт хэргийг,

 

  Шүүгдэгч ********** нь өөрийн 100 хувь энгийн хувьцаа эзэмшдэг, гүйцэтгэх захирлаар нь ажилладаг “**********"ХХК-ийг Өвөрхангай аймгийн ********** сумын 13 дугаар цэцэрлэгийн тавилга, тоног төхөөрөмжийг 21,000,000 төгрөгөөр, мөн аймгийн ********** цогцолбор сургуулийн тоног төхөөрөмжийг 49,500,000 төгрөгөөр тус тус нийлүүлэх худалдан авах ажиллагааны гүйцэтгэгчээр сонгон шалгаруулах ашиг сонирхлын үүднээс нийтийн албан тушаалтан буюу Өвөрхангай аймгийн Засаг даргын дэргэдэх ********** газрын **********, “Улсын төсвийн хөрөнгөөр санхүүжих Боловсрол, соёл, спортын салбарын их засвар, тоног төхөөрөмжийн шинэчлэл /Өвөрхангай, **********, ********** сум/ ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хороо”-ны даргаар томилогдсон **********д албаны чиг үүрэг, бүрэн эрх, албаны тушаалын байдалтай нь холбогдуулан тус компанийг төлөөлөн эд зүйл өгөх шийдвэр гарган улмаар Өвөрхангай аймгийн ********** сумын нутаг дэвсгэрт 2021 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр 1,000,000 төгрөгийг, мөн оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 2,000,000 төгрөгийг тус тус иргэн Д.**********гийн ХААН банкин дахь харилцах ********** дугаарын дансаар шилжүүлэн өгсөн гэмт хэргийг,

2023 оны 01 дүгээр сарын 02-ноос 03-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн ********** сумын 13-р багийн 601 дүгээр байрны 8 тоотод оршин суух гэртээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох өөрийн эхнэр **********ийг “виски өгсөнгүй” гэдэг шалтгаанаар баруун гарыг мушгин унагаж, хүзүүний ар тус газар нь 1 удаа цохисны улмаас эрүүл мэндэд нь тархи доргилт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг,

 

Шүүгдэгч “**********”ХХК нь Өвөрхангай аймгийн ********** сумын 13 дугаар цэцэрлэгийн тавилга, тоног төхөөрөмжийг 21,000,000 төгрөгөөр, мөн аймгийн ********** цогцолбор сургуулийн тоног төхөөрөмжийг 49,500,000 төгрөгөөр тус тус нийлүүлэх худалдан авах ажиллагааны гүйцэтгэгчээр сонгон шалгаруулах ашиг сонирхлын үүднээс “**********”ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй ********** нь нийтийн албан тушаалтан буюу Өвөрхангай аймгийн Засаг даргын дэргэдэх ********** газрын **********, “Улсын төсвийн хөрөнгөөр санхүүжих Боловсрол, соёл, спортын салбарын их засвар, тоног төхөөрөмжийн шинэчлэл /Өвөрхангай, **********, ********** сум/ ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хороо”-ны даргаар томилогдсон **********д албаны чиг үүрэг, бүрэн эрх, албаны тушаалын байдалтай нь холбогдуулан Өвөрхангай аймгийн ********** сумын нутаг дэвсгэрт 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр 1,000,000 төгрөгийг, мөн оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 2,000,000 төгрөгийг тус тус иргэн Д.**********гийн ХААН банкин дахь харилцах ********** дугаарын дансаар шилжүүлэн өгсөн гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгч ********** шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Миний бие прокурорын яллах дүгнэлтэд дурдагдсан гэмт хэргийг үйлдээгүй. Эгчийг банзны наймаанд холбож өгснөөсөө болоод энд ялтан болоод зогсож байгаад харамсаж байна. Энэ хэргийг шүүх үнэн зөвөөр шийдэж өгөх байх гэж бодож байна” гэв.  

 

Шүүгдэгч ********** шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй гэв. 

 

Шүүгдэгч “**********-ний нь хууль ёсны төлөөлөгч ********** шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй гэв. 

 

Гэрч **********гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Хаан банкны ********** дугаартай данс эзэмшдэг. **********, ********** гэх хүмүүсийг танихгүй” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 8 дугаар хуудас/,

 

Гэрч **********ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын 10 жилийн сургуулийг 2003 онд төгссөн, 2003-2007 оны хооронд Улаанбаатар хотод ШУТИС- ийн Эрчим хүчний инженерийн сургуулийг дулааны инженер мэргэжлээр төгссөн. 2007-2014 оны хооронд Улаанбаатар хотод хувийн байгууллагад ажиллаж амьдарч байсан. 2014-2018 оны хооронд Өвөрхангай аймгийн ********** мэргэжилтэн. 2018 оны 02 дугаар сараас хойш Өвөрхангай аймгийн Засаг даргын тамгын газрын Хөрөнгө оруулалт хөгжлийн бодлого. төлөвлөлтийн хэлтсийн дэд бүтэц хариуцсан мэргэжилтнээр томилогдон ажиллаж байгаад 2021 оны 2 сараас эхлэн тус газартаа ахлах мэргэжилтэн болсон. Би Өвөрхангай аймгийн ********** газрын ********** **********, “**********” компанийн захирал ********** нарыг ажил хэргийн шугамаар танина. Эдгээр хүмүүстэй хамаатан садан, найз нөхдийн холбоо байхгүй. **********тэй өөр алба ч гэсэн нэг газар ажиллаж байгаа учраас танина, харин ********** нь 2018 оны 3 сар хүртэл Хөрөнгө оруулалт хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн хүнс хөдөө аж ахуй хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан түүнийг 2014 оноос хойш таньдаг болсон. Би 2020 онд Өвөрхангай аймгийн Засаг даргын тамгын газрын даргын тушаалаар дээрх ажлуудын үнэлгээний хорооны гишүүнээр орж ажилласан. ********** сургуулийн тоног төхөөрөмжийг нийлүүлэх ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулалт аймгийн ********** газраас цахимаар 2020 оны 03 сарын 04-ний өдрөөс 04 сарын 03-ны өдрийн хооронд зарлагдсан. Тендерийг нээж бичиг баримттай танилцахад 2 компанийн үнийн санал болон материалаа ирүүлсэн. Тус материалтай танилцахад Мөнх-Урлал компани нь 26.500.000 төгрөгөөр ажил гүйцэтгэнэ гээд засварын ажлын материал ирүүлсэн байсан учраас шаардлага хангаагүй үндэслэлээр шалгараагүй. Харин энэ ажилд “**********” компани нь 49.500.000 төгрөгийн үнийн санал ирүүлсэн бөгөөд материалыг нь үзэж танилцахад ижил төстэй ажил гүйцэтгэж байсан, санхүүгийн чадамжтай байсан, татварын өртэй эсэхийг нь миний хувьд шалгаж чадаагүй бусад шаардлагуудыг хангаж байсан. Ингээд миний хувьд тус компани шалгаруулах санал өгсөн. 13-р цэцэрлэгийн тоног төхөөрөмж нийлүүлэх ажлын тендер мөн дээрх хугацаанд нэг багцаар нь явагдаж ********** компани ганцаараа оролцсон. Мөн л миний хувьд татварын өртэй эсэхийг нь шалгаагүй, бусад шаардлагуудыг шалгаад хангаж байсан учраас энэ ажилд ********** компанийг сонгосон өөр компани оролцоогүй. Үнэлгээний хорооны даргаар ********** **********, ********** газрын ахлах мэргэжилтэн Эрдэнэсүрэн нарийн бичгийн даргаар, би болон иргэний төлөөлөл **********, ********** нар ажилласан. Манай үнэлгээний хороо нэг л удаа хуралдсан, тэр хурал нь тендер гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах хурал байсан бусад зүйлийг нь нарийн бичгийн дарга өөрөө хийсэн. Тендер нээх үед нь би ажилтай таараад оролцож чадаагүй, үүн дээр тэмдэглэл хөтөлсөн байсан бөгөөд би сүүлд нь буюу тэр өдрийн үдээс хойш ирээд нөхөж гарын үсэг зурж байсан. Цахим тендер нээгдэх үед компаниудын лавлагаа мэдэгддэг бөгөөд яг тэр үед нь би байхгүй байж таарсан. Үүний дараа энэ компанийг татварын өртэй гэж хэн нэгэн надад хэлээгүй юм. Тэгээд бусад шаардлагыг хангаж байсан учраас сонгосон. Тус компанийг сонгох талаар надад хэн нэгэн нөлөөлсөн зүйл байхгүй. Би дээрх ажлын хүлээн авах комисст орж ажиллаагүй” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 181-182 дугаар хуудас/,

 

Гэрч **********ын 2021 оны 12 дугаар сарын 04-ний өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:.. Би урьд нь мэдүүлэг өгөхдөө материал харсан боловч дутуу харсан байна. Тендерийн тэмдэглэлээс одоо харахад “**********” компани болон “Буянт хурд” компани үнийн санал материал ирүүлсэн байна. “Буянт хурд” компанийн материал үнийн санал ирүүлсэн талаарх баримт арвын хуудсанд байсныг анзаараагүй хараагүй учраас нэг компани үнийн санал ирүүлсэн гэж андуурч мэдүүлэг өгсөн байна. 13 дугаар цэцэрлэгт тавилга, тоног төхөөрөмж нийлүүлэх ажилд бол 2 компани үнийн санал ирүүлсэн.  2020 оны тендер бөгөөд 19 багц ажилд олон компаниудаас үнийн санал ирүүлж байсан. “Буянт хурд” компани нь 19.900.000 төгрөгийн үнийн санал өгсөн боловч хуульд заасан шаардлагыг хангаагүй учраас шалгараагүй байх. Би энэ талаарх материалыг  эргэж харахгүй бол яг энэ шаардлагыг хангаагүй байна гэж тодорхой хэлж мэдүүлж чадахгүй байна. Ямар ч байсан шаардлага хангаагүй учраас шалгараагүй байх. Дээрх үнэлгээний хорооны хуралд ********** сууж байсан эсэхийг нь тодорхой санахгүй байна, гэхдээ ********** нь иргэний төлөөлөл учраас үнэлгээний хороонд бол ордог. Харин хуралд **********, Эрдэнэсүрэн нар байсан. Ууганбаяр ч гэсэн байсан санагдаж байна. Бид хурлаараа шаардлага хангасан компаниудаа шалгаруулаад явсан. “**********” компани нийлүүлэх тоног төхөөрөмжийн үнэ үзүүлэлт бүхий материалаа ирүүлсэн учраас шалгарсан. Би яг ямар материал ирүүлснийг нь одоо санахгүй байна. ********** нь 2016 оны сүүл үеэс эхлэн Өвөрхангай аймгийн ********** газрын **********ар томилогдон одоог хүртэл ажиллаж байгаа. Үүнээс өмнө ********** аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын ажлын албанд ажилладаг байсан. Дээрх 19 багц ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хорооны даргаар ********** нь ажилласан юм гэсэн мэдүүлэг /1хх-ийн 194 дүгээр хуудас/,

 

Гэрч **********гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Өвөрхангай аймгийн ********** сумын 2-р сургуулийг 2005 онд төгссөн. 2006-2010 оны хооронд Өвөрхангай аймгийн ШУТИС-ийг технологич инженер мэргэжлээр төгссөн. 2010-2013 оны хооронд ********** сумандаа ажилгүй байсан, 2013 оны 5 сард Өвөрхангай аймгийн Худалдан авах ажиллагааны албаны бичиг хэргийн ажилтнаар ажилд ороод 2016 оны 9 сард мэргэжилтэн, 2018 оны 02 сард тус албандаа ахлах мэргэжилтнээр томилогдон одоог хүртэл ажиллаж байна. Би 2021 оны 08 сарын 1-ний жирэмсэн болон амаржсаны чөлөө аваад одоогоор гэртээ байгаа. Өвөрхангай аймгийн ********** газрын ********** ********** нь манай дарга байгаа юм ажил хэргийн шугамаар танина, ********** компанийн захирал ********** нь 2013 онд намайг ажилд орох үед аймгийн тамгын газрын мэргэжилтнээр ажилладаг байсан бөгөөд мөн л хамт ажиллаж байсан болохоор танина. Эдгээр хүмүүстэй хамаатан садан найз нөхдийн холбоо байхгүй. Би дээрх ажлуудын үнэлгээний хорооны нарийн бичгийн даргаар ажилласан. Тус ажлуудын сонгон шалгаруулалт нь 2020 онд тендерийг цахимаар сарын хугацаатай зарласан. Энэ тендер нь нээлттэй тендер шалгаруулалтын журмаар зохион байгуулагдсан. Өөрөөр хэлбэл цахимаар зарласан учраас дээрх ажлуудад хэдэн ч компани үнийн санал, материалаа ирүүлэх боломжтой. Тус тендерт нэг компани үнийн санал ирүүлээд шаардлага хангаж байвал шалгаруулж болно. ********** сургуульд тоног төхөөрөмж нийлүүлэх 2-р багцад ********** компани 49.500.000 төгрөгийн үнийн санал, Мөнх-Урлал компани 26 сая орчим төгрөгийн үнийн санал ирүүлсэн. Мөнх-Урлал компанийн хувьд хэт үндэслэлгүй үнийн санал ирүүлсэн мөн техникийн болон нөхцөл шаардлагыг хангаагүй тул шалгараагүй. Тухайн багцад үнийн санал ирүүлсэн ********** компани нь шаардлагад нийцсэн материал үнийн санал ирүүлсэн учраас тендерт шалгарсан. ********** компани хуулийн 14-16 дугаар зүйлд заасан санхүүгийн болон техникийн тодорхойлолтын шаардлагыг хангасан буюу нийлүүлэх тоног төхөөрөмжийн техникийн үзүүлэлтүүдийг тулгаж үзэхэд зөрчилгүй байсан. Татварын өргүй байсан, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн өргүй байсан, санхүүгийн тайлан дахь борлуулалтын орлого нь 2018 онд 208 сая гаруй төгрөг, 2019 онд 566 сая гаруй төгрөг байсан, ижил төстэй ажил гүйцэтгэж байсан байх шаардлагатай бөгөөд 2018, 2019 онуудын аль нэг жилд тухайн багцад санал болгож буй үнийн дүнгийн буюу 50 саяын багцын ажлын 30 хувьд хүрсэн ажил гүйцэтгэж байсан байх шаардлагатай байсан бөгөөд энэ шаардлагыг хангаж байсан. Түргэн хөрвөх чадвартай хөрөнгийн хэмжээг мөн хангаж байсан. Ямар нэгэн газарт өр төлбөр зээлгүй байсан. ********** сумын 13-р цэцэрлэгт тоног төхөөрөмж нийлүүлэх ажилд ********** компани нь ганцаараа үнийн санал ирүүлсэн. Ирүүлсэн материалууд нь шаардлага хангаж байсан учраас шалгарч байсан.  Надад хэн нэгэн нөлөөлсөн зүйл байхгүй. ” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 184-185 дугаар хуудас/,

 

Гэрч **********ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Өвөрхангай аймгийн ********** газрын ********** ********** болон “**********” компанийн захирал ********** нарыг ерөнхийдөө нэг нутгийн нэг газар амьдардаг учраас танина. Эдгээр хүмүүстэй хамаатан садан, найз нөхдийн холбоо байхгүй. Би дээрх ажлуудын үнэлгээний хорооны гишүүнээр ажилласан. Тухайн сонгон шалгаруулалт цахимаар зарлагдсан. 202 оны 04 дүгээр сард тендерийг нээхэд маш олон багц ажилд компаниуд  үнийн санал ирүүлсэн байсан. Тухайн үед олон багцад олон компани оролцсон бөгөөд багц тус бүрээр нь оролцсон компаниудад шалгаруулалт хийж шаардлага нөхцөлийг хангаж байна уу гэдгийг үндэслэн тухайн багцад компанийг шалгаруулсан. Яг дээрх ажилд ямар компани шалгарсныг санахгүй байна. Үнийн дүн болон урьд ажил гүйцэтгэж байсан туршлага бүх нөхцөлийг хангасан компаниудыг шалгаруулсан.  Миний мэдэхээр “**********” компани мэр сэр тендерт харагдаад байдаг. Ажлаа сайн гүйцэтгэдэг компани гэж ойлгодог. Тус компани тендерийн шаардлага хангасан учраас шалгаруулсан байна. 2020 оны уг тендерт олон багц байсан учраас яг нарийн тэр компани шалгарч байсан гэж тодорхой санахгүй байна. Тухайн шалгаруулалт явагдах үед үнийн санал материал ирүүлсэн компаниудыг бүрэн шалгаж шаардлага хангаж байсан компаниудыг нь шалгаруулсан. Миний санаж байгаагаар зарим багц нь хойшлогдож байсан. Дээрх ажлуудад яг хэдэн компани үнийн санал ирүүлж байсныг ч тодорхой санахгүй байна. Дээрх үнэлгээний хорооны хуралд ********** сууж байсан эсэхийг тодорхой санахгүй байна. ********** гэдэг түүхий эд авдаг залуу үнэлгээний хороонд их ордог бөгөөд хааяа тааралддаг. Харин хуралд ********** , Эрдэнэсүрэн, Мөнхбат нар бол байсныг санаж байна. Хэн нэгэн нөлөөлсөн зүйл байхгүй. Тухайн тендерт шаардлага хангаж байсан компаниуд нь сонгогдоод явсан. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 192 дугаар хуудас/,

 

Гэрч **********ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2008 онд Хан-Уул дээд сургуулийг бизнесийн удирдлага мэргэжлээр төгсөөд 2008-2013 онд “Бимэкс” ХХК-д зохион байгуулагчаар, 2013-2018 онд жирэмсний амралттай байж байгаад 2018-2020 онд Санхүүгийн менежментийн академид сургалтын менежерээр ажиллаж байгаад гарсан одоогоор эрхэлсэн тодорхой ажилгүй байна.  ********** нь миний төрсөн ах, Д.********** нь овог нь өөр боловч миний төрсөн эгч, П.********** нь манай ээжийн хамаатан байгаа юм. Манай нөхөр Ерхүү нь хувиараа хүнсний бүтээгдэхүүн борлуулж 21 аймаг руу  бараа бүтээгдэхүүн явуулдаг. Өвөрхангай аймагт хэд хэдэн дэлгүүр бараа бүтээгдэхүүн хүргүүлээд дараа нь  төлбөр тооцоо авдаг. Ихэнхдээ төлбөрөө нөхөр лүү шилжүүлдэг заримдаа мөнгөө бэлэн өгөхөөр болоод Д.********** эгчийг гуйдаг, Дээрх гүйлгээ нь Д.********** эгч барааны мөнгийг аваад шилжүүлсэн тохиолдол байх. Бараа бүтээгдэхүүний тооцоотой өглөгөө өгөхгүй хүмүүсээс Д.********** эгч мөнгө авч явуулсан. Ямар нэгэн, аж ахуй нэгжээс авсныг мэдэхгүй байна. Манай нөхөр Ерхүү нь хүнсний бараа худалдан борлуулах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “**********” ХХК-ийн захирлаар ажилладаг БНХАУ, ОХУ-с бараа бүтээгдэхүүн оруулж ирж түгээдэг. Би ********** ахаас 3.320.000 төгрөгийг зээлсэн юм. Тэгсэн ********** ахаас зээлээд надад өгсөн юм байна лээ. Тэрийг нь би буцаагаад өгсөн. ********** ахтай нэг их харилцаа холбоо байдаггүй. Энэ данс нь яг хэнийх байсныг одоо санахгүй байна.  ********** миний төрсөн ах бид нар эцэг эхээс тавуулаа ********** ах Өвөрхангай аймгийн ********** сумын цэцэрлэг, сургуульд суралцаж 2013 онд Халх журам дээд сургуулийг төгссөн. Одоогоор Өвөрхангай аймгийн ********** газрын **********ар ажилладаг. ********** хотод эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 202-203 дугаар хуудас/,

 

Гэрч П.**********ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 60 настайдаа буюу 2015 оны үед тэтгэвэрт гарсан. Би албан тушаалыг нь бол мэдэхгүй байна Бат-Оршихын **********г танина ямар ч байсан Өвөрхангай аймгийн Захиргаанд ажилладаг. **********гийн ээж нь манай эхнэрийн ээжийн төрсөн дүү нь байгаа юм өөрөөр хэлбэл холын хамаатан би эднийхний хүргэн хүн юм. “**********” компанийн захирал ********** гэх хүнийг танихгүй. Би яг ямар данснаас мөнгө орж ирснийг нь мэдэхгүй байна. Ямар ч байсан 3.320.000 төгрөг шилжүүлсэн бөгөөд энэ мөнгө нь ********** надаас хашаа байшин худалдаж авсан төлбөрийн үлдэгдэл мөнгө байгаа юм. Би Өвөрхангай аймгийн ********** сумын 10-р багийн 10-р гудамжинд байрлах хашаа байшинг 30 сая төгрөгөөр 2018, 2019 оны үед байх **********д зарсан юм. Уг хашаа байшинг би өөрийн охиндоо зориулж барьсан боловч манай охин Улаанбаатар хотод амьдарч байгаа учраас уг хашаа байшингаа зарсан. Манай охин **********ийн Цэрэнжаргалын нэр дээр тус хашаа байшингийн гэрчилгээ гарсан байсан бөгөөд ********** шилжүүлж авсан байх. Энэ хашаа байшинг зараад мөнгийг нь би цувуулаад бэлнээр болон дансаар авсан санагдаж байна. Энэ 3.320.000 төгрөг бол энэ хашаа байшингийн мөнгөний үлдэгдэл төлбөр байгаа юм. ********** нь **********гийн төрсөн дүү нь байгаа юм. Би **********тэй хашаа байшингаас өөр наймааны асуудал байхгүй, бидний хооронд өр авлагын асуудал байхгүй. Үхэр, мал зарсан асуудал байхгүй. 2021 оны 12 сарын 03-ны өдөр 16 цаг 26 минутаас хойш ********** над руу залгаж “намайг Авлигатай тэмцэх газраас шалгаж байгаа юм шиг байна, танд юу гэж ярьж байна гэхээр нь би ярьж болохгүй гэсэн шүү дээ, та нарын ажлыг мэдэхгүй би хашаа байшин зарсан 30 сая төгрөгөө авсан гэж тэрийгээ хэлсэн” гэж хэлсэн. Над руу залгаад амар заяа үзүүлэхгүй эхнэрийн талын мэддэг хүн болохоор нь ярьчихсан юм. Намайг ********** нь ингэж хэлээрэй, тэгж хэлээрэй гэж хэлсэн зүйл байхгүй, би тийм юм хүлээж авахгүй, үнэн зөвөө л хэлж байна. ********** нь орой унтах гэж байхад залгаж байсан. Мөн ********** над руу оройхон залгаж байсан ахыг Авлигатай тэмцэх газраас шалгаад байгаа юм шиг байна та юу гэж хэлсэн бэ гэж асуухаар нь би хамаагүй ярьж болохгүй гэсэн гээд салгасан. Миний мэдүүлсэн зүйлүүд үнэн зөв. Манайх суурин Жи мобайлын утастай бөгөөд тэр утсаар над руу ярьсан. Жи мобайл дугаар маань ********** дугаартай. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 196 дугаар хуудас/,

 

Гэрч Ч.Адъяагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би Бат-Орших овогтой **********тэй найз нөхдийн холбоотой бид 2000 оноос эхлэн оюутан болоод найзалж эхэлсэн. Би 2006 онд Өвөрхангай аймагт ирсэн бөгөөд ********** энд байдаг болохоор найз нөхдийн холбоотой байдаг юм. ********** 1982 онд Өвөрхангай аймгийн ********** суманд төрсөн дээрээ 2 эгчтэй, доороо 2 дүүтэй айлын ганц эрэгтэй. **********г бага байхад нь яг дээд талын ах нь өнгөрчихсөн гэж ярьдаг. Түүний 2 эгч нь бөх Дашжамц гэдэг хүний хүүхэд бөгөөд ********** нь эцэг ондоо дүү нь байгаа юм. **********гийн 2 эгчийг нь бага ажаа, том ажаа гэж дууддаг ямар ч байсан нэг эгчийг нь ********** гэж дуудаад байдаг ********** гээд аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст үйлчлэгчээр ажилладаг юм. Харин 2 эмэгтэй дүүгийн нэг нь Бат-Өлзий суманд байдаг багш хийдэг, нөгөөдөх нь Улаанбаатар хотод байдаг 4 хүүхэдтэй. ********** нь ********** сумын арван жилийн сургуулийг төгсөөд Улаанбаатар хотод оюутан болоод ирсэн би тэр үед нь Батлан хамгаалах сургуульд сурдаг байсан юм. Анх бид нутгийн ангийнх нь найзаар дамжуулж танилцаж байсан юм. ********** нь дээд боловсролтой Өвөрхангай аймгийн ********** газрын **********ар ажилладаг, үүнээс өмнө аймгийн иргэдийн хурлын даргын туслахаар ажиллаж байсан. Мөн Гучин ус суманд иргэний бүртгэл мэдээллийн ажилтнаар нэг хэсэг ажилласан. ********** одоо эхнэр Эрдэнэчулуун болон 3 хүүхдийнхээ хамт амьдардаг. Эхнэр Эрдэнэчулуун нь Өвөрхангай аймгийн санхүүгийн хяналт аудитын албаны даргаар ажилладаг, том охин нь 10 жилийн сургуулийн 7,8 р ангийн сурагч байх, нөгөө хоёр нь жаахан 2-4 насны хүүхдүүд байгаа.” гэсэн мэдүүлэг /3хх-ийн 6 хуудас/,

 

           Тендерийн материалд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 39 дүгээр хуудас/,

 

 Тендерийн нээлтийн тэмдэглэлд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 170-171 дүгээр хуудас/,

 

********** 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн А/64 дугаартай “Жагсаалт батлах тухай” тушаалын хуулбар /1хх-ийн 41 дүгээр хуудас/,

 

Өвөрхангай аймгийн Засаг даргын 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн А/82 дугаартай “Зардал хуваарилах тухай” захирамжийн хавсралт /1хх-ийн 42- 43 дугаар хуудас/,

 

Өвөрхангай аймгийн Засаг даргын 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн А/46 дугаартай “Үнэлгээний хороо байгуулах тухай” тушаалын хуулбар /1хх-ийн 44 дүгээр хуудас,

 

Үнэлгээний хорооны гишүүнээр ажиллахыг зөвшөөрсөн мэдүүлэг /1хх-ийн 46 дугаар хуудас/,

 

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Төрийн худалдан авах ажиллагааны газраас **********д олгосон “Төрийн болон ********** хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийг хэрэгжүүлэх суурь мэдлэг олгох сургалтанд амжилттай оролцсон тул гэрчилгээ олгов” гэсэн агуулгатай гэрчилгээний хуулбар /1хх-ийн 51 дүгээр хуудас/

 

Өвөрхангай аймгийн Засаг даргын дэргэдэх ********** газраас боловсруулсан “Боловсрол, соёл, спортын салбарын их засвар, тоног төхөөрөмжийн шинэчлэл /Өвөрхангай, **********, ********** сум/ ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийн баримт бичиг” /1хх-ийн 59-113 дугаар хуудас/,

 

Тендерийн урилгын хуулбар /1хх-ийн 114 дүгээр хуудас/,

 

Тендерийн урилгыг “Tender.mn” сайтад байршуулсан талаарх баримт /1хх-ийн 115-119 дугаар хуудас/,

 

Тендерийн нээлтийн тэмдэглэл, үнийн саналууд /Тендерийн нээлт дээр зарлагдсан дүнгээр/ ...********** сумын ********** цогцолбор сургуулийн тоног төхөөрөмж ...“**********”ХХК 49,500,000 төгрөг ...********** сумын 13 дугаар цэцэрлэгийн тавилга, тоног төхөөрөмж ...“********** 21,000,000 төгрөг... /1хх-ийн 120-125 дугаар хуудас/,

 

Боловсрол, соёл, спортын салбарын их засвар, тоног төхөөрөмжийн шинэчлэл /Өвөрхангай, **********, ********** сум/ ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хорооны хурлын 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн №34 дугаартай тэмдэглэл /1хх-ийн 136-139 хуудас/,

 

Өвөрхангай аймгийн Засаг даргын 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн №/А/114 дугаартай “Тендерийн гүйцэтгэгчийг сонгох тухай” гэсэн тушаал /1хх-ийн 140-141 хуудас/,

 

Өвөрхангай аймгийн бараа, ажил үйлчилгээ худалдан авах ажиллагааны гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хорооны 34 дугаартай Аймгийн засаг дарга Ц.Ганболдод хүргүүлсэн “Үнэлгээний дүгнэлт, зөвлөмж хүргүүлэх тухай” зөвлөмжийн хуулбар /1хх-ийн 162-163 дугаар хуудас/,

 

Үнэлгээний хорооны 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 34 дугаартай хурлын тэмдэглэлийн хуулбар /1хх-ийн 164-167 дугаар хуудас/,

 

Өвөрхангай аймгийн Засаг даргын 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн А/114 дугаартай “Тендерийн гүйцэтгэгчийг сонгох тухай” тушаалын хуулбар /1хх-ийн 168 дугаар хуудас/,

 

Өвөрхангай аймгийн ********** сумын 13 дугаар цэцэрлэгт тавилга, тоног төхөөрөмж нийлүүлэх тухай гэрээ /гүйцэтгэгч: ********** ХХК/, ********** сумын “**********” цогцолбор сургуульд тоног төхөөрөмж нийлүүлэх тухай гэрээ /гүйцэтгэгч: ********** ХХК/ зэргийн хуулбар /1хх-ийн 142-161 дугаар хуудас/,

 

Дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 178 дугаар хуудас/,

 

Хаан банкин дахь иргэн Д.**********гийн ********** /1хх-ийн 17-32/, “**********”ХХК-ийн 5540302001 /2хх-ийн 18-20/, **********ийн 5034372837 /1хх-ийн 227-250, 2хх-ийн 1-13/, Т.Ганчөдөрийн 5028231204 /2хх-ийн 4-10/, П.**********ийн 5278040428 /2хх-ийн 23/ дугаартай харилцах данснуудын хуулгууд.

 

Өвөрхангай аймгийн ********** газрын даргын 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 8/12 дугаартай “Ажилд томилох тухай” тушаалын хуулбар /2хх-ийн 47 дугаар хуудас/,

 

Шүүгдэгч **********гийн албан тушаалын тодорхойлолтын хуулбар /2хх-ийн 48-

53 дугаар хуудас/,

 

Өвөрхангай аймгийн ********** газрын “**********-д хүргүүлсэн “Гэрээ байгуулах эрх олгох, мэдэгдэл хүргүүлэх тухай” 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 180 дугаартай албан бичгийн хуулбар /2хх-ийн 60 дугаар хуудас/,

 

“**********”ХХК-иас Өвөрхангай аймгийн Засаг даргын дэргэдэх ********** газарт гаргаж өгсөн үнийн санал, мэдэгдэл, ********** уул ХХК-ийн аудитын тайлан, татвар, нийгмийн даатгалын өргүй талаарх баримт, шийдвэр гүйцэтгэх газраас ирүүлсэн өргүй талаарх лавлагаа, арилжааны банкнууд дахь зээлгүй талаарх баримтууд /2хх-ийн 84-122 дугаар хуудас/,

 

Шүүгдэгч **********гийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...“**********” компанийн захирал Чинзориг нь энэ тендерт шалгаруулаад өгөөч гэж холбогдсон юм байхгүй, тийм байж яагаад намайг шалгаруулаад өгөөч гэж гуйхад надад мөнгөний хэрэгтэй байна гэж худал ярьсан байна. Үүнд гомдолтой байна, зүгээр утсаар ярьж байгаад хашаа барих банз хэрэгтэй, банз авах шаардлагатай, банз мэдэж байгаарай гэхээр нь зарах банз байна шүү гэж яриа өрнөсөн. Тухайн тендер нь үнэлгээний хорооны гишүүдийн хамтын шийдвэрээр гардаг бөгөөд би ганцаараа бие даан шийдвэр гаргадаг эрх бүхий албан тушаалтан биш. ********** компанийн захирал Чинзоригоос авсан сая төгрөг нь надаас өөрөө банз асуусан, банз зарах хүн хэрэгтэй гэхээр нь би эгчийнхээс банз байгаа авч болно гэж хэлсэн. Тэгээд үүний дагуу 3 сая төгрөг бол авсан. Гэхдээ банзыг нь бол өгч чадаагүй байгаа өөрөө ч аваагүй байгаа. Энэ банз нь манай хөдөө байдаг өөр ********** эгчийн банз байгаа юм. ... Би хувийн шугамаар түр зээлэх явдлууд гарч байсан, тендертэй холбоотойгоор мөнгө авч байсан асуудал байхгүй. Өвөрхангай аймаг жижигхэн учраас ихэнх хүмүүсийг танина. Уулзсан болгон л мэдэх мэдэхгүй компанийн захирал болчихсон байна. Тийм учраас ийм нөхцөл байдал харагдаж байна. Надад ийм хахууль авах зан төлөв, хүмүүжил байхгүй. Манай нэг найз тендер гуйсан, тэгэхээр нь шалгаруулах боломжгүй гэж хэлж байсан. Тэрний үр уршгаар энэ нөхцөл байдал үүссэн байх гэж хардаж байна, яг тэрийг тэгсэн ингэсэн гэх нотлох баримт байхгүй.” гэсэн мэдүүлэг /2хх-ийн 240-241 хуудас/,

 

Шүүгдэгч **********ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...2020 оны тендерт манай компани шалгарахаас өмнө ********** ********** утсаар манай компани юу болж байгаа бол шалгарсан уу гэж асуусан. Тэгэхэд ********** надад нэг хэдэн төгрөгийн хэрэг байна гэж хэлсэн. Тэгээд чи банз авахгүй биз гэхээр нь банз авъя гэсэн. Би ч ажил төрөл гэж яваад банзаа авахгүй өдийг хүрсэн. Ийм учраас банзаа авч чадаагүй, мөнгөө ч авч чадаагүй.” Гэсэн мэдүүлэг /2хх-ийн 249 хуудас/,

 

Хохирогч ********** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... манай нөхөр Чинзориг виски задлаад уугаад сууж байсан. Унтчих байх гэж бодоод нөгөө өрөө рүү ороод унтаж байсан чинь утсаар яриад, чанга дуугараад байхаар нь унтлагын өрөө рүү орсон чинь нилээн согтсон байхаар нь вискийг нь аваад нуусан чинь вискигээ нэхээд байхаар нь унтчих гэж гуйгаад 2 цаг орчим болсон. 02 цаг өнгөрч байхад чи ч бас уудаг биз дээ гэж хэрүүл гуйгаад орилж, хашхираад удмаараа архичин гэж хэл амаар доромжлоод, виски өгөхгүй бол амиа хорлоно гээд цонх онгойлгоод үсрэх гээд байхаар нь хүүхэдтэйгээ хамт татаж буулгаад тайвшруулах гэтэл хүүхэд бид 2 луу дайраад байхаар нь цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. ... миний баруун гарыг мушгиж, орны хажуу руу унагаад, мөн хүзүүний ар хэсэг рүү 1 удаа цохисон. ...удмаараа архичин биз дээ пизда минь гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /5хх 61-62 дугаар хуудас/,

 

Яллагдагч **********ийн “... манай эхнэр ********** унтуулахгүй байна, наад архи боль гээд булааж авахаар нь би ерөөсөө гадаа гаръя гэхэд эхнэр гаргахгүй байсан. Эхнэр надаас зүүгдэж байгаад ... жижиг ... өрөөний хаалга мөргөсөн юм шиг байна лээ. Тэгээд эхнэр цагдаа дуудсан байсан. Миний хувьд агаарч гаръя гэж их зүтгэсэн. ... Араас зүүгдэж байхад би хувцсаа авах гээд эргэхэд цохигдсон юм шиг байна лээ... ” гэсэн мэдүүлэг /5хх 116/,

 

Өвөрхангай аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч Э.Хүрэлсүхийн 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн №45 дугаартай

“1. Үзүүлэгч ********** биед тархи доргилт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг болон түүнээс олон удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой.

3. Дээрх гэмтэл нь хэргийн цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

4. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэсэн дүгнэлт /5хх-ийн 70-71 хуудас/,

 

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 575   дугаартай шинжээчийн

“...1. Өвөрхангай аймгийн Шүүх шинжилгээний албаны №045 дугаартай дүгнэлт үндэслэлгүй байна.

2.3, 4.5. ********** биед гэмтэл тогтоогдсонгүй. ********** нь шинжээч эмчид үзүүлэх үед ямар нэгэн зовиургүй, ил харагдах гэмтэлгүй байсан бөгөөд үзлэгээр: нүдний алимны чичирхийлэлт хөндлөн чиглэлд илэрнэ, дагзны булчингийн хөшингө 1, Ромбергийн сорилд тэнцвэргүй байсан байна. Дээрх шинжүүд нь тархины гэмтлийн үед илрэхээс гадна гавлын дотоод даралт ихсэлт, цусны даралт ихсэх өвчин зэрэг шалтгаануудын улмаас үүсч болдог. Иймд тархи доргилт гэмтэл нь батлагдахгүй байна.” гэсэн дүгнэлт /6хх-38-39 дүгээр хуудас/,

 

 Шүүгдэгч **********гийн хувийн байдлыг тодорхойлсон байнга оршин суугаа хаягийн лавлагаа /3хх-48 дугаар хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /3хх-45 дугаар хуудас/,

 

Шүүгдэгч **********гийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /3хх-14 дүгээр хуудас/,

 

Шүүгдэгч **********ийн хувийн байдлыг тодорхойлсон байнга оршин суугаа хаягийн лавлагаа /3хх-39 дүгээр хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-40 дүгээр хуудас/,

 

Шүүгдэгч **********ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /3хх-13 дугаар хуудас/ зэрэг болно.

 

           1. Шүүгдэгч **********, **********, “**********-ний гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

 

            Улсын яллагч Б.Буяндалай шүүгдэгч **********г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2017 оны 05 дугаар сарын 11-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан, шүүгдэгч **********ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан, шүүгдэгч “**********-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:  “...Шүүгдэгч ********** нь нийтийн албан тушаалтан буюу Өвөрхангай аймгийн Засаг даргын дэргэдэх ********** газрын **********ар ажиллаж, “Улсын төсвийн хөрөнгөөр санхүүжих Боловсрол, соёл, спортын салбарын их засвар, тоног төхөөрөмжийн шинэчлэл /Өвөрхангай, **********, ********** сум/ ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хороо”-ны даргаар томилогдон, албан тушаалын тодорхойлолтод заасан “Худалдан авах ажиллагааг зохион байгуулах, хяналт тавих, тайлагнах” албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд буюу Төрийн болон ********** хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу “Өвөрхангай аймгийн ********** сумын 13 дугаар цэцэрлэгийн тавилга, тоног төхөөрөмжийг 21.000.000 төгрөгөөр, мөн аймгийн ********** цогцолбор сургуулийн тоног төхөөрөмжийг 49.500.000 төгрөгөөр тус тус нийлүүлэх худалдан авах ажиллагааны гүйцэтгэгчээр “**********”ХХК-ийг сонгон шалгаруулсны хариуд тус компанийн захирал, иргэн **********оос Өвөрхангай аймгийн ********** сумын нутаг дэвсгэрт 2021 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр 1.000.000 төгрөгийг. мөн оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 2.000.000 төгрөгийг тус тус өөрийн төрсөн эгч Д.**********гийн Хаан банкин дахь харилцах ********** дугаарын дансаар шилжүүлэн авсан,  Шүүгдэгч ********** нь өөртөө давуу байдал бий болгох зорилгоор буюу өөрийн 100 хувь хувь эзэмшиж, гүйцэтгэх захирлаар нь ажилладаг **********-г Өвөрхангай аймгийн ********** сумын 13 дугаар цэцэрлэгийн тавилга, тоног төхөөрөмжийг 21.000.000 төгрөгөөр, мөн аймгийн ********** цогцолбор сургуулийн тоног төхөөрөмжийг 49.500.000 төгрөгөөр тус тус нийлүүлэх худалдан авах ажиллагааны гүйцэтгэгчээр сонгон шалгаруулах ашиг сонирхлын үүднээс нийтийн албан тушаалтан буюу Өвөрхангай аймгийн Засаг даргын дэргэдэх ********** газрын **********, “Улсын төсвийн хөрөнгөөр санхүүжих Боловсрол, Соёл, спортын салбарын их засвар, тоног төхөөрөмжийн шинэчлэл /Өвөрхангай, **********, ********** сум/ ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хороо”-ны даргаар томилогдсон **********д албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан  тушаалын байдалтай нь холбогдуулан Өвөрхангай аймгийн ********** сумын нутаг дэвсгэрт 2021 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр 1.000.000 төгрөгийг, мөн оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 2.000.000 төгрөгийг тус тус иргэн Д.**********гийн Хаан банкин дахь харилцах ********** дугаарын дансаар шилжүүлэн өгсөн, Шүүгдэгч “**********”ХХК нь Өвөрхангай аймгийн ********** сумын 13 дугаар цэцэрлэгийн тавилга, тоног төхөөрөмжийг 21,000,000 төгрөгөөр, мөн аймгийн ********** цогцолбор сургуулийн тоног төхөөрөмжийг 49,500,000 төгрөгөөр тус тус нийлүүлэх худалдан авах ажиллагааны гүйцэтгэгчээр сонгон шалгаруулах ашиг сонирхлын үүднээс “**********”ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй ********** нь нийтийн албан тушаалтан буюу Өвөрхангай аймгийн Засаг даргын дэргэдэх ********** газрын **********, “Улсын төсвийн хөрөнгөөр санхүүжих Боловсрол, соёл, спортын салбарын их засвар, тоног төхөөрөмжийн шинэчлэл /Өвөрхангай, **********, ********** сум/ ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хороо”-ны даргаар томилогдсон **********д албаны чиг үүрэг, бүрэн эрх, албаны тушаалын байдалтай нь холбогдуулан Өвөрхангай аймгийн ********** сумын нутаг дэвсгэрт 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр 1,000,000 төгрөгийг, мөн оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 2,000,000 төгрөгийг тус тус иргэн Д.**********гийн Хаан банкин дахь харилцах ********** дугаарын дансаар шилжүүлэн өгсөн гэмт хэргүүдийг үйлдсэн гэж дүгнэж байна. Уг гэмт хэргийн нотлогдож буй байдал буюу нотлох баримтаар тогтоогдсон үйл баримтыг дурдвал хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлж, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хэргийн оролцогч нараас шинжлэн судалсан тендерийн материалд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 39 хуудас/, тендерийн нээлтийн тэмдэглэлд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 170-171 хуудас/, ********** 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн А/64 дугаартай “Жагсаалт батлах тухай” тушаалын хуулбар /1хх-ийн 41/, Өвөрхангай аймгийн Засаг даргын 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн А/82 дугаартай “Зардал хуваарилах тухай” захирамжийн хавсралт /1хх-ийн 42-43 хуудас/, Өвөрхангай аймгийн Засаг даргын 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн А/46 дугаартай “Үнэлгээний хороо байгуулах тухай” тушаалын хуулбар /1хх-ийн 44 хуудас/, үнэлгээний хорооны гишүүнээр ажиллахыг зөвшөөрсөн мэдүүлэг /1хх-ийн 46 хуудас/, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Төрийн худалдан авах ажиллагааны газраа **********д олгосон “Төрийн болон ********** хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийг хэрэгжүүлэх суурь мэдлэг олгох сургалтад амжилттай оролцсон тул гэрчилгээ олгов” гэсэн агуулгатай гэрчилгээний хуулбар /1хх-ийн 51 хуудас/, Өвөрхангай аймгийн Засаг даргын дэргэдэх ********** газраас боловсруулсан “Боловсрол, соёл, спортын салбарын их засвар, тоног төхөөрөмжийн шинэчлэл /Өвөрхангай, **********, ********** сум/ ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийн баримт бичиг /1хх-ийн 59-113 хуудас/,тендерийн урилгын хуулбар /1хх-ийн 114 хуудас/, тендерийн урилгыг tender.mn сайтад байршуулсан талаарх баримт /1хх-ийн 115-119 хуудас/, тендерийн нээлтийн тэмдэглэл, үнийн саналууд /1хх-ийн 120-125 хуудас/, Өвөрхангай аймгийн бараа, ажил үйлчилгээ худалдан авах ажиллагааны гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хорооны 34 дугаартай Аймгийн Засаг дарга Ц.Ганболдод хүргүүлсэн “Үнэлгээний дүгнэлт, зөвлөмж хүргүүлэх тухай” зөвлөмжийн хуулбар /1хх-ийн 162-163 хуудас/, үнэлгээний хорооны 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 34 дугаартай хурлын тэмдэглэлийн хуулбар /1хх-ийн 164-167 хуудас/, Өвөрхангай аймгийн Засаг даргын 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн А/114 дугаартай “тендерийн гүйцэтгэгчийг сонгох тухай” тушаалын хуулбар /1хх-ийн 168 хуудас/, ********** сумын 13 дугаар цэцэрлэгт тавилга, тоног төхөөрөмж нийлүүлэх тухай гэрээний хуулбар /1хх-ийн 142-161 хуудас/, дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 178 хуудас/, гэрч Д.**********гийн мэдүүлэг /1хх-ийн 8 хуудас/, гэрч **********ын мэдүүлэг /1хх-ийн 181-182, 194 хуудас/, гэрч **********гийн мэдүүлэг /1хх-ийн 184-185 хуудас/, гэрч **********ын мэдүүлэг /1хх-ийн 192 хуудас/ зэрэг нотлох баримтуудаар тендер сонгон шалгаруулсан үйл явц, тухайн тендерт шүүгдэгч **********гийн ямар эрх, үүрэгтэйгээр оролцсон байдал, тухайн тендерийн дүнд ********** ХХК шалгарсан болох үйл баримтууд тогтоогдсон байна. Эдгээр нотлох баримтуудаар 2020 оны 04 дүгээр сард зохион байгуулсан худалдан авах ажиллагаанд ********** ХХК шалгарсан болох нь тогтоогдож байна. ....тендерийн сонгон шалгаруулалтын явцад сонгон шалгарсан ********** ХХК-ийн гүйцэтгэх захирал ********** болон ********** ХХК-ийн эзэмшлийн данснаас нийт 3,000,000 төгрөг иргэн Д.**********гийн дансанд шилжиж орсон нь харагдаж байна. Үүний дараагаар тухайн мөнгө нь иргэн Ганчөдөрийн данс руу, дараагаар нь **********ийн данс руу шилжиж орсон үйл баримт тогтоогдсон. Дээрх нотлох баримтуудыг агуулгаас тухайн мөнгө нь тендерт сонгон шалгаруулсны хариуд өгсөн мөнгө үү? эсхүл шүүгдэгч нарын хэлж байгаа иргэдийн хоорондын худалдан авахтай холбоотойгоор шилжсэн мөнгө үү? гэдгийг мөрдөн шалгах ажиллагааны явцад нотлох баримтуудыг бүрдүүлж, шалгасан. Эдгээр нотлох баримтуудаар иргэн Д.**********гийн дансанд мөнгө орсон талаар Д.**********гээс мэдүүлэг авахад банз худалдан авсан тухай огт яриагүй, мөн **********ийг танихгүй гэж хариулт өгсөн. Мөн түүнээс дахин мэдүүлэг авахад шүүгдэгч **********тэй гэр бүл, садан төрлийн хамааралтай учраас түүний эсрэг мэдүүлэг өгөхгүй гэж мэдүүлэг өгөхөөс татгалзсан. Эцсийн байдлаар мөнгө авсан **********аас мэдүүлэг авахад тухайн мөнгийг **********гээс хашаа, байшин худалдаж авахдаа ашигласан мөнгө гэж мэдүүлсэн учраас энэ мөнгө нь ********** **********ид шилжүүлсэн мөнгө гэдэг нь тогтоогдож байна. Энэ мөнгийг **********, Төмөрчөдөр гэх хүмүүсийн дансыг ашиглаж авсан мөнгө болох нь тогтоогдож байна. Иймд шүүгдэгч **********г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч **********ийг эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч ********** ХХК-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дугаар зүйлийн 3 дахь хэсгүүдэд заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцуулах саналтай байна” гэсэн дүгнэлтийг, 

           

            Улсын яллагч М.Мөнхтайван шүүгдэгч **********ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт  заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:  “...Шүүгдэгч ********** нь 2023 оны 01 дүгээр сарын 02-ноос 03-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн ********** сумын 13-р багийн 601 дүгээр байрны 8 тоотод оршин суух гэртээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр **********ийг “виски өгсөнгүй” гэдэг шалтгаанаар баруун гарыг мушгин унагаж, хүзүүний ар тус газар нь 1 удаа цохисны улмаас эрүүл мэндэд нь тархи доргилт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд хохирогчоор мэдүүлсэн ********** манай нөхөр ********** хүүхэд бид 2 луу дайраад байхаар нь цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Миний баруун гарыг мушгиж, орны хажуу руу унагаад, мөн хүзүүний ар хэсэг рүү 1 удаа цохисон. Удмаараа архичин биз дээ пизда минь гэж хэлсэн гэх мэдүүлэг, хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 45 дугаартай үзүүлэгч ********** биед тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэсэн дүгнэлт, яллагдагч **********ийн мэдүүлэг зэргээр шүүгдэгч ********** нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байна. Улсын яллагчийн зүгээс хэргийн үйл баримтад тулгуурлан тухайн хэрэг үйлдэгдэх цаг хугацаанд болсон үйл явдлыг сэргээн дүрсэлж дүгнэлт хийх замаар дээрх дүгнэлтийг гаргаж байна. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн хүний биед хийсэн 3 шинжээчийн бүрэлдэхүүнтэй гаргасан дүгнэлтэд дурдсан хүний биед үзлэг хийсэн 45 дугаартай дүгнэлт үндэслэлгүй байна, үзүүлэгч ********** биед гэмтэл тогтоогдсонгүй, ********** нь шинжээч эмчид үзүүлэх үед ямар нэгэн зовиургүй, ил харагдах гэмтэлгүй байсан бөгөөд үзлэгээр нүдний алимны чичирхийлэлт хөндлөн чиглэлд илэрнэ, дагзны булчингийн хөшингө, ромбергийн сорилд тэнцвэргүй байсан байна. Дээрх шинжүүд нь тархины гэмтлийн үед илрэхээс гадна гавлын дотоод даралт ихсэлт, цусны даралт ихсэх өвчин зэрэг шалтгаануудын улмаас үүсэж болдог. Иймд тархи доргилт гэмтэл нь батлагдахгүй байна гэх дүгнэлтээр нүдний алимны чичирхийлэлт хөндлөн чиглэлд илэрнэ, дагзны булчингийн хөшингө, ромбергийн сорилд тэнцвэргүй байсан гэх өвчнүүдээс аль шинжээр нь тархи доргилт гэмтэлд хамаарахгүй гэдгийг тодорхойлоогүй учраас Өвөрхангай аймгийн шүүхийн шинжилгээний хэлтсийн 45 дугаартай дүгнэлт үндэслэлтэй гэж үзэж байна. Учир нь хэргийн үйл баримтыг сэргээн дүрсэлж, гэртээ байх үедээ виски уусан буюу согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэдэг нь тогтоогдож байгаа. Мөн эхнэрээ түлхэж унагаж, дагз руу нь гараараа 1 удаа цохисон гэсэн мэдүүлэг авагдсан учраас дээрх үйл баримтаас үзэхэд цохисон гэх үйл баримт тогтоогдож байна. Энэ цохилтын улмаас тархи доргилт бүхий хөнгөн гэмтэл үүссэн гэж улсын яллагчийн зүгээс үзэж байна. Иймд шүүгдэгч **********ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай” гэсэн дүгнэлтийг,

 

            Шүүгдэгч **********гийн өмгөөлөгч О.Санчирбал шүүгдэгчийн гэм буруугийн  талаар: “...Прокурорын зүгээс улсын яллагчаар оролцохдоо нэр заасан 27 нотлох баримтыг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн талаар дурдаж байна. Үүнийгээ прокурор яллах дүгнэлтдээ дурджээ. Хэргийн үйл баримтын тухайд 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн зардал хуваарилах тухай захирамжийн дагуу Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны сайдын тушаалын дагуу тухайн аймагт нэр бүхий багцад хамааруулж тендерийн ажил зохион байгуулсан. Тендерийн ажил зохион байгуулахтай холбогдуулан Өвөрхангай аймгийн Засаг даргын тамгын газрын тушаалаар хорооны гишүүдийг 5 хүний бүрэлдэхүүнтэйгээр томилж оролцуулсан талаарх баримт хэрэгт авагджээ. Дээрх 5 гишүүн болох **********, Эрдэнэсүрэн, Мөнхбат, Даваатогтох, Ууганбаяр нарын комиссын гишүүдийн бүрэлдэхүүнтэйгээр сонгон шалгаруулалтын ажиллагааг 2020 оны 03 дугаар сараас эхлээд 04 дүгээр сарын 13-ны өдрийг хүртэлх хугацаанд зохион байгуулж, өндөрлөсөн. Прокуророос 2020 оны 04 дүгээр сарын 15, 20-ны өдрүүдэд дээрх албан тушаалаа эрхлэхтэй холбоотойгоор хахууль авсан гэх нөхцөл байдлыг дүгнэж орж ирсэн. Үүнээс харахад Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа материал худалдан авах тухай хуулийн 47.7 дугаар зүйлд үнэлгээний хорооноос гаргасан шийдвэр /цаашид “үнэлгээний дүгнэлт” гэх/ нь хурлын тэмдэглэл хэлбэртэй байх бөгөөд хорооны гишүүдийн олонх дэмжиж гаргасан шийдвэр, түүний үндэслэл, холбогдох бүх мэдээллийг агуулсан байна гэх хуулийн заалт байгаа. Дээрх хуулийн заалтын дагуу 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр хорооны гишүүд шийдвэр гаргаад аймгийн Засаг даргын тамгын газрын даргад хүргүүлснээр тухайн өдөр тушаал гарсан. Тушаал гарсны дараа мэдэгдэл гарч 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдрөө ********** ХХК-д мэдэгдэл хүргэсэн. Ингээд тушаал гарсны дараагаар мэдэгдэл хүргүүлснээр ********** ХХК-аас тодорхой гэрээний хүрээнд хүлээсэн үүргийнхээ хүрээнд бараа материалыг нийлүүлсэн нөхцөл байдал хэрэгт авагдсан. Үүний дараагаар буюу шийдвэр гарсны дараагаар албан үүрэгтэй холбоотойгоор хахууль авсан гэх гэмт хэргийн шинжийг хангаж байна гэж оруулж ирсэн. 2017 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж нь нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд гэж зүйлчилж өгсөн. Энэ үндсэн дээр гэмт хэргийн шинж нь юу болж байна вэ? гэвэл нийтийн албан тушаалтан албан тушаалаа эрхэлж байх явцдаа прокурорын яллах дүгнэлтэд дурдаж байгаа зохион байгуулах, хяналт тавих, тайлагнах чиг үүрэгтэй холбоотойгоор мөнгө өгсөн гэх нөхцөл байдал яригдаж байгаа. Шүүхийн хэлэлцүүлэгт яригдсан баримтаас харахад ********** нь 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр комиссын гишүүдтэйгээ бүх шийдвэрээ гаргаад, тухайн ажиллагаа нь дуусчихсан нөхцөл байдал байгаа. Сэдэл, зорилгын тухайд энэ гэмт хэрэгт хахууль өгөгчийн ашиг сонирхол байгаа. Шүүгдэгч **********ийн тухайд ашиг сонирхлоо хэрхэн яаж хэрэгжүүлсэн гэдэг нь нэр заасан 27 нэр төрлийн нотлох баримтад ямар ч баримт алга. Зөвхөн **********гийн мөнгө авч байгаа үйлдэл биш **********ийн өөрийн гэсэн хүсэл сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгоор хахууль өгөгчийн ашиг сонирхол нь яг ямар байсан гэдэг нь мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдохгүй нөхцөл байдал байна. ... Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно гэж хуульчилсан. Тэгэхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан ашиг сонирхол буюу хахууль өгөгчийн ашиг сонирхол яг юу байсан бэ? Албан тушаалтай нь холбогдуулж дээрх процессын шинжтэй үйл явдалтай нь холбогдуулж шалгаръя гэсэн хүсэл зорилготой нь нийцүүлж мөнгө өгсөн байхыг шаардаж байна. Бидний энэ кэйсийн хүрээнд 2020 оны 04 дүгээр сарын 15, 20-ны өдрүүдэд өгч байхад тендерийн сонгон шалгаруулалт дуусчихсан, хамтын шийдвэр гарчихсан байсан. Үүний дараа нь мөнгө өгч байгаа үйл баримт харагдаж байна. Тендерийн сонгон шалгаруулалтад шалгарах үйл явцад ямар нэгэн байдлаар, хууль бусаар Тендерийн тухай хуулийг зөрчсөн үйл баримт байхыг шаардаж байгаа. энэ нөхцөл байдал дээр яг ямар нотлох баримтаар тогтоогдож байгаа гэдэг нь ойлгомжгүй байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан боловч тухайн этгээдийн хувийн байдал, үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын хэр хэмжээ нь энэ хуулиар хамгаалагдсан эрх ашигт бодит хохирол, хор уршиг учруулаагүй үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй гэж хуульчилсан. ...Гэмт хэргийн шалтгаант холбооны онолын тайлбараар гэмт этгээдийн гэм буруутай үйлдэл эс үйлдэхүй, түүний улмаас үр дагавар үүссэн эсэх нь нөхцөл байдлыг зайлшгүй шалгах шаардлагатай тул ямар нэгэн үйлдэл, эс үйлдэхүй хийсэн нь тогтоогдоогүй тохиолдолд шалтгаант холбоо байхгүй гэж үзнэ. Тэгэхээр **********гийн хахууль авсан үйлдэл нь тендерт шалгаруулсантай холбоотойгоор яг ямар шалтгаант нөхцөлтэй, ямар хохирол, хор уршиг учирсан эсэх дээр улсын яллагчийн зүгээс тайлбар авахыг хүсэж байна. Мэдээж нийтийн албан тушаалтан бусдаас мөнгө авч болохгүй. Энэ нь хуулиар хориглосон хэм хэмжээ гэх асуудал ярьж болно. Яллагдагч, шүүгдэгч нар мөрдөн шалгах ажиллагааны явцад банз худалдан авахтай холбоотой асуудал хэдийгээр ярьж байгаа боловч Д.********** гэх хүнд мөнгө шилжүүлсэн нөхцөл байдал байдаг. Д.**********гээс дээрх мэдүүлгийг авахдаа Үндсэн хуульд заасан өөрийн болон төрөл садны эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхийг нь сануулаагүй. Дээрээс нь яг гол хуулийн санаа болох хахууль өгөгчийн ашиг сонирхол нь яг юу байсан бэ? Үүнийг надад тодотгоод өгөөч. Яагаад **********д хахууль өгөх болсон бэ? Тендер дууссаны дараагаар мөнгө өгч байгаа нь арай өөр ойлголт. Ингэхээр Эрүүгийн хуулийн төсөөтэй хэрэглэхгүй, өрсөлдөгч хэм хэмжээ, холбогдох хууль тогтоомжийг зөрчиж байгаа үйлдэл нь төрийн албан хаагчийн сахилгын арга хэмжээ юм уу? эсхүл гэмт хэрэг гэж үзэж байгаа юм бол хохирол, хор уршгийн ялгах хууль зүйн үндэслэл бий болж байна. 2006 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн Авлигын эсрэг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д "авлига" гэж энэ хуулийн 4.1-д заасан этгээд албан тушаалын эрх мэдлээ хувийн ашиг хонжоо олоход урвуулан ашиглах, бусдад давуу байдал олгох, иргэн, хуулийн этгээдээс тэрхүү хууль бус давуу байдлыг олж авах үйлдэл, эс үйлдэхүйгээр илрэх аливаа эрх зүйн зөрчлийг ойлгоно гэж заасан. Мөн хуулийн 7 дугаар зүйлд заасан хориглох зүйлд нэг нь гэмт хэрэг нөгөө нь зөрчил гэсэн ангилалтай байгаа. Гэмт хэрэг зөрчил хоёрыг бид Эрүүгийн хууль тогтоомжид заахдаа хохирол, хор уршгаар нь л ялгаж байгаа. Хохирол хор уршгийг ялгахдаа шалтгаант холбоог нь харж байгаа. Гэмт хэргийн шинжтэй үйлдэл хэдийгээр харагдаж байгаа боловч нийгэмд учирсан үйлдэл, эс үйлдэхүйгээрээ аюултай болж байж энэ нь өөрөө гэмт хэрэг болно. Зөвхөн хүний хийсэн үйлдлээр нь хүнийг яллахдаа биш. Энэ шалтгаант холбоог гаргаж өгөх ёстой, мөн хахууль өгөгчийн ашиг сонирхол яг юу байсан гэдгийг тогтоох ёстой. Яагаад хахууль өгөгч мөнгө өгөөд байгаа юм бэ? Тендерт шалгардгаараа шалгарчихсан, 5 гишүүний хамтын шийдвэр гарчихсан. Энэ шийдвэр нь 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр албажаад, гэрээ байгуулах бүх процесс дуусчихсан. Үүний дагуу Чинзориг 04 дүгээр сарын 15, 20-ны өдрүүдэд энэ хүнд хахууль өгөх ямар хэрэг байсан юм бэ? Ямар ч хэрэг байхгүй. Энэ нөхцөл байдалд шүүхээс хууль зүйн дүгнэлт хийгээсэй гэж хүсэж байна” гэсэн дүгнэлтийг,

 

            Шүүгдэгч **********, ********** ХХК-ний өмгөөлөгч Т.Оюунчимэг шүүгдэгч нарын гэм буруугийн  талаар: Миний хувьд О.Санчирбал өмгөөлөгчтэй санал нэг байна. Шүүгдэгч **********ийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3, 16.5 дугаар зүйлүүдэд заасныг зөрчиж гэрчээр мэдүүлэг авсан. Эрүүгийн хэрэгт сэжиглэгдэж байгаа бол дээрх мэдүүлэг авах ажиллагааг зогсоож Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар хувийн байдлыг тогтоохоор мэдүүлэг авах ажиллагааг явуулж болно гэж хуульчилсан учраас **********ийн гэрчээр өгсөн мэдүүлгийг үнэлэх боломжгүй байна. Улсын яллагч М.Мөнхтайван 45 дугаартай шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй, сүүлд  гарсан дүгнэлт үндэслэлгүй, 3 нөхцөл байдлыг аль шинжээр нь гэмтэл тогтоогдохгүй байна гэдгийг нь тогтоосонгүй гэж байна. Үүнийг шинжээчийн дүгнэлт дээр дэлгэрэнгүй тайлбарлаад өгчихсөн байхад үүнийг гүйцэд уншаагүй юм болов уу гэж бодож байна. Хамгийн гол нь ямар хүчин зүйлийн үйлчлэлээр тархи доргилт үүсдэг вэ гэдгийг тайлбарласан. Үүнд даралт ихсэх, толгой өвдөх үед тархи доргилт тогтоогддог гэдгийг тайлбарлаад 45 дугаартай дүгнэлт эргэлзээтэй, тодорхойгүй гэж гаргасан бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт гарсан нь үндэслэлтэй гэж үзэж байна. Мөн тендерийн үнэлгээний хорооны хурал 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр болоод дуусчихсан. Гэтэл Д.**********гийн данс руу 04 дүгээр сарын 15-ны өдөр банзны мөнгө болох 1,000,000 төгрөг, 20-ны өдөр 2,000,000 төгрөг орсон. Үүн дээр ********** ХХК-ийн захирал Чинзоригийг шийдвэр гаргаж ********** ХХК-ийн данснаас 2,000,000 төгрөг шилжүүлсэн гэж прокуророос дүгнэсэн. Энэ ямар шийдвэр гаргаад, ямар эрхийн актаар 2,000,000 төгрөгийг Д.**********гийн данс руу шилжүүлсэн юм бэ? гэдэгт улсын яллагчийн зүгээс тайлбар хэлэх байх. ********** ХХК өөрөө 1 хүний эзэмшлийн буюу Чинзоригийн 100 хувийн эзэмшлийн компани байгаа. Эдгээр үндэслэлээр шүүгдэгч нарын гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд эргэлзээтэй нөхцөл байдалтай байна” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч **********, **********, “**********-ний  холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

 

1.1. Шүүгдэгч **********ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:

 

Өвөрхангай аймгийн Прокуророос шүүгдэгч **********ийг  2023 оны 01 дүгээр сарын 02-ноос 03-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн ********** сумын 13-р багийн 601 дүгээр байрны 8 тоотод оршин суух гэртээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох өөрийн эхнэр **********ийг “виски өгсөнгүй” гэдэг шалтгаанаар баруун гарыг мушгин унагаж, хүзүүний ар тус газар нь 1 удаа цохисны улмаас эрүүл мэндэд нь тархи доргилт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэж эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтуудыг шалгасан боловч шүүгдэгч **********ийг ********** эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх үйлдэл нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдоогүй, эргэлзээтэй байна гэж үзлээ.  

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь хэсэгт “Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын шинж байдлыг тогтоох шинжилгээг заавал хийнэ” гэж хуульчлан заажээ. 

 

Өвөрхангай аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч Э.Хүрэлсүхийн 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн №45 дугаартай

“1. Үзүүлэгч ********** биед тархи доргилт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг болон түүнээс олон удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой.

3. Дээрх гэмтэл нь хэргийн цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

4. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэж  хохирогч ********** эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болохыг тогтоосон байна.  /5хх-ийн 70-71 хуудас/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 3 шинжээчийн бүрэлдэхүүнтэй гаргасан 575   дугаартай шинжээчийн дүгнэлтэд

“...1. Өвөрхангай аймгийн Шүүх шинжилгээний албаны №045 дугаартай дүгнэлт үндэслэлгүй байна.

2.3, 4.5. ********** биед гэмтэл тогтоогдсонгүй. ********** нь шинжээч эмчид үзүүлэх үед ямар нэгэн зовиургүй, ил харагдах гэмтэлгүй байсан бөгөөд үзлэгээр: нүдний алимны чичирхийлэлт хөндлөн чиглэлд илэрнэ, дагзны булчингийн хөшингө 1, Ромбергийн сорилд тэнцвэргүй байсан байна. Дээрх шинжүүд нь тархины гэмтлийн үед илрэхээс гадна гавлын дотоод даралт ихсэлт, цусны даралт ихсэх өвчин зэрэг шалтгаануудын улмаас үүсэж болдог. Иймд тархи доргилт гэмтэл нь батлагдахгүй байна.” гэжээ. /6хх-38-39 дүгээр хуудас/,

 

Шүүхээс харилцан зөрүүтэй дээрх 2 дүгнэлтээс Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 3 шинжээчийн бүрэлдэхүүнтэй гаргасан 575 дугаартай шинжээчийн дүгнэлтийг үндэслэлтэй гэж үзсэн.

 

Өвөрхангай аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч Э.Хүрэлсүхийн 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн №45 дугаартай дүгнэлтийг үндэслэлгүй гэж үзлээ. Ингэхдээ шүүх нотлох баримтын нотолгооны ач холбогдол хамаарал, хууль ёсны байдлыг дүгнэж харилцан зөрүүтэй нотлох баримтын үнэн зөв байдлын нотломжийн төвшин агуулга зэргийг эрх зүйн ухамсрыг удирдлага болгон логик дүгнэлтэд түшиглэн дараах үндэслэлээр үгүйсгэж шийдвэрлэлээ үүнд.

 

Өвөрхангай аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч Э.Хүрэлсүхийн 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн №45 дугаартай дүгнэлтэд “...********** нь шинжээч эмчид үзүүлэх үед ямар нэгэн зовиургүй, ил харагдах гэмтэлгүй байсан бөгөөд үзлэгээр: нүдний алимны чичирхийлэлт хөндлөн чиглэлд илэрнэ, дагзны булчингийн хөшингө 1, Ромбергийн сорилд тэнцвэргүй байсан” талаар дурдсан. Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 3 шинжээчийн бүрэлдэхүүнтэй гаргасан 575 дугаартай шинжээчийн дүгнэлтэд “...Дээрх шинжүүд нь тархины гэмтлийн үед илэрхээс гадна гавлын дотоод даралт ихсэлт, цусны даралт ихсэх өвчин зэрэг шалтгаануудын улмаас үүсэж болдог. Иймд тархи доргилт гэмтэл нь батлагдахгүй байна.” гэж дүгнэсэн. Эндээс харахад хохирогч ********** нь шинжээч эмч Э.Хүрэлсүхэд  үзүүлэх үед биед нь ямар нэгэн зовиургүй байсан бөгөөд “нүдний алимны чичирхийлэлт хөндлөн чиглэлд илэрнэ, дагзны булчингийн хөшингө 1, Ромбергийн сорилд тэнцвэргүй байсан” байна. Энэ нь тархины гэмтлээс болж ийм шинж тэмдэг илэрсэн үү, эсхүл  гавлын дотоод даралт ихсэлт, цусны даралт ихсэх өвчин зэрэг шалтгаануудын улмаас үүссэн үү гэдгийг нарийн шинжилгээ, тухайлбал тархины томографикийн шинжилгээ хийлгэж тогтоох боломжтой байхад энэ талаар ямар нэгэн шинжилгээний бичиг эмчийн үзлэг хийсэн баримтгүйгээр шууд тархи  доргилт гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна гэж үзсэн болно. 

 

Энэ талаар гаргасан шүүгдэгч **********ийн өмгөөлөгч Т.Оюунчимэгийн: “...Хамгийн гол нь ямар хүчин зүйлийн үйлчлэлээр тархи доргилт үүсдэг вэ гэдгийг тайлбарласан. Үүнд даралт ихсэх, толгой өвдөх үед тархи доргилт тогтоогддог гэдгийг тайлбарлаад 45 дугаартай дүгнэлт эргэлзээтэй, тодорхойгүй гэж гаргасан бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт гарсан нь үндэслэлтэй гэж үзэж байна” гэсэн дүгнэлтийг хүлээн авах  үндэслэлтэй байна гэж үзлээ.

 

Иймд Өвөрхангай аймгийн Прокуророос шүүгдэгч **********ийг  2023 оны 01 дүгээр сарын 02-ноос 03-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн ********** сумын 13-р багийн 601 дүгээр байрны 8 тоотод оршин суух гэртээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох өөрийн эхнэр **********ийг “виски өгсөнгүй” гэдэг шалтгаанаар баруун гарыг мушгин унагаж, хүзүүний ар тус газар нь 1 удаа цохисны улмаас эрүүл мэндэд нь тархи доргилт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн бөгөөд энэ хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч шүүгдэгч ********** нь дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай эсэх нь эргэлзээтэй байх тул “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд ...эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан Өвөрхангай аймгийн прокуророос шүүгдэгч **********т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ,

 

1.2. Шүүгдэгч **********гийн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2017 оны 05 дугаар сарын 11-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан, шүүгдэгч **********ийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан, шүүгдэгч “**********-ийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч ********** нь нийтийн албан тушаалтан буюу Өвөрхангай аймгийн Засаг даргын дэргэдэх ********** газрын **********ар ажиллаж, “Улсын төсвийн хөрөнгөөр санхүүжих Боловсрол, соёл, спортын салбарын их засвар, тоног төхөөрөмжийн шинэчлэл /Өвөрхангай, **********, ********** сум/ ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хороо”-ны даргаар томилогдон, албан тушаалын тодорхойлолтод заасан “Худалдан авах ажиллагааг зохион байгуулах, хяналт тавих, тайлагнах” албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд буюу Төрийн болон ********** хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу “Өвөрхангай аймгийн ********** сумын 13 дугаар цэцэрлэгийн тавилга, тоног төхөөрөмжийг 21,000,000 төгрөгөөр, мөн аймгийн ********** цогцолбор сургуулийн тоног төхөөрөмжийг 49,500,000 төгрөгөөр тус тус нийлүүлэх худалдан авах ажиллагааны гүйцэтгэгчээр “**********”ХХК-ийг сонгон шалгаруулсны хариуд тус компаниас гүйцэтгэх захирал **********ийн шийдвэрээр 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр 1,000,000 төгрөгийг, мөн оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 2,000,000 төгрөгийг тус тус өөрийн төрсөн эгч Д.**********гийн ХААН банкин дахь харилцах ********** дугаарын дансаар шилжүүлэн авсан,

 

  Шүүгдэгч ********** нь өөрийн 100 хувь энгийн хувьцаа эзэмшдэг, гүйцэтгэх захирлаар нь ажилладаг “**********"ХХК-ийг Өвөрхангай аймгийн ********** сумын 13 дугаар цэцэрлэгийн тавилга, тоног төхөөрөмжийг 21,000,000 төгрөгөөр, мөн аймгийн ********** цогцолбор сургуулийн тоног төхөөрөмжийг 49,500,000 төгрөгөөр тус тус нийлүүлэх худалдан авах ажиллагааны гүйцэтгэгчээр сонгон шалгаруулах ашиг сонирхлын үүднээс нийтийн албан тушаалтан буюу Өвөрхангай аймгийн Засаг даргын дэргэдэх ********** газрын **********, “Улсын төсвийн хөрөнгөөр санхүүжих Боловсрол, соёл, спортын салбарын их засвар, тоног төхөөрөмжийн шинэчлэл /Өвөрхангай, **********, ********** сум/ ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хороо”-ны даргаар томилогдсон **********д албаны чиг үүрэг, бүрэн эрх, албаны тушаалын байдалтай нь холбогдуулан тус компанийг төлөөлөн эд зүйл өгөх шийдвэр гарган улмаар Өвөрхангай аймгийн ********** сумын нутаг дэвсгэрт 2021 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр 1,000,000 төгрөгийг, мөн оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 2,000,000 төгрөгийг тус тус иргэн Д.**********гийн ХААН банкин дахь харилцах ********** дугаарын дансаар шилжүүлэн өгсөн,

 

Шүүгдэгч “**********”ХХК нь Өвөрхангай аймгийн ********** сумын 13 дугаар цэцэрлэгийн тавилга, тоног төхөөрөмжийг 21,000,000 төгрөгөөр, мөн аймгийн ********** цогцолбор сургуулийн тоног төхөөрөмжийг 49,500,000 төгрөгөөр тус тус нийлүүлэх худалдан авах ажиллагааны гүйцэтгэгчээр сонгон шалгаруулах ашиг сонирхлын үүднээс “**********”ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй ********** нь нийтийн албан тушаалтан буюу Өвөрхангай аймгийн Засаг даргын дэргэдэх ********** газрын **********, “Улсын төсвийн хөрөнгөөр санхүүжих Боловсрол, соёл, спортын салбарын их засвар, тоног төхөөрөмжийн шинэчлэл /Өвөрхангай, **********, ********** сум/ ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хороо”-ны даргаар томилогдсон **********д албаны чиг үүрэг, бүрэн эрх, албаны тушаалын байдалтай нь холбогдуулан Өвөрхангай аймгийн ********** сумын нутаг дэвсгэрт 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр 1,000,000 төгрөгийг, мөн оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 2,000,000 төгрөгийг тус тус иргэн Д.**********гийн ХААН банкин дахь харилцах ********** дугаарын дансаар шилжүүлэн өгсөн үйл баримт тус тус тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2017 оны 05 дугаар сарын 11-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг тус тус хангаж байна.

 

Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1 дэх заалтад “төрийн улс төрийн, захиргааны, тусгай албаны удирдах болон гүйцэтгэх албан тушаалтан”, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт “Энэ хуулийн үйлчлэлд Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлд заасан албан тушаалтан хамаарна” гэж зааснаас үзвэл гэмт хэрэгт үйлдэх үедээ Өвөрхангай аймгийн Засаг даргын дэргэдэх ********** газрын **********ар ажиллаж байсан шүүгдэгч ********** нь энэ хуульд заасан  “нийтийн албан тушаалтан”-д хамаарч байгаа болох нь Өвөрхангай аймгийн ********** газрын даргын 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 8/12 дугаартай “Ажилд томилох тухай” тушаалын хуулбар /2хх-ийн 47 дугаар хуудас/, шүүгдэгч **********гийн албан тушаалын тодорхойлолтын хуулбар /2хх-ийн 48-53 дугаар хуудас/ зэргээр тогтоогдож байна.

 

  Шүүгдэгч ********** нь нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд  хахууль авсан,

 

            Шүүгдэгч ********** нь өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан эд зүйл өгсөн,

 

“********** нь өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө хахууль өгсөн  гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан:

 

Гэрч **********гийн “...Би Хаан банкны ********** дугаартай данс эзэмшдэг. **********, ********** гэх хүмүүсийг танихгүй.” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 8 дугаар хуудас/,

 

 Гэрч **********ын “...Би Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын 10 жилиин сургуулийг 2003 онд төгссөн, 2003-2007 оны хооронд Улаанбаатар хотод ШУТИС- ийн Эрчим хүчний инженерийн сургуулийг дулааны инженер мэргэжлээр төгссөн. 2007-2014 оны хооронд Улаанбаатар хотод хувийн байгууллагад ажиллаж амьдарч байсан. 2014-2018 оны хооронд Өвөрхангай аймгийн ********** мэргэжилтэн. 2018 оны 02 дугаар сараас хойш Өвөрхангай аймгийн Засаг даргын тамгын газрын Хөрөнгө оруулалт хөгжлийн бодлого. төлөвлөлтийн хэлтсийн дэд бүтэц хариуцсан мэргэжилтнээр томилогдон ажиллаж байгаад 2021 оны 2 сараас эхлэн тус газартаа ахлах мэргэжилтэн болсон. Би Өвөрхангай аймгийн ********** газрын ********** **********, “**********” компанийн захирал ********** нарыг ажил хэргийн шугамаар танина. Эдгээр хүмүүстэй хамаатан садан, найз нөхдийн холбоо байхгүй. **********тэй өөр алба ч гэсэн нэг газар ажиллаж байгаа учраас танина, харин ********** нь 2018 оны 3 сар хүртэл Хөрөнгө оруулалт хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн хүнс хөдөө аж ахуй хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан түүнийг 2014 оноос хойш таньдаг болсон. Би 2020 онд Өвөрхангай аймгийн Засаг даргын тамгын газрын даргын тушаалаар дээрх ажлуудын үнэлгээний хорооны гишүүнээр орж ажилласан. ********** сургуулийн тоног төхөөрөмжийг нийлүүлэх ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулалт аймгийн ********** газраас цахимаар 2020 оны 03 сарын 04-ний өдрөөс 04 сарын 03-ны өдрийн хооронд зарлагдсан. Тендерийг нээж бичиг баримттай танилцахад 2 компанийн үнийн санал болон материалаа ирүүлсэн. Тус материалтай танилцахад Мөнх-Урлал компани нь 26.500.000 төгрөгөөр ажил гүйцэтгэнэ гээд засварын ажлын материал ирүүлсэн байсан учраас шаардлага хангаагүй үндэслэлээр шалгараагүй. Харин энэ ажилд “**********” компани нь 49.500.000 төгрөгийн үнийн санал ирүүлсэн бөгөөд материалыг нь үзэж танилцахад ижил төстэй ажил гүйцэтгэж байсан, санхүүгийн чадамжтай байсан, татварын өртэй эсэхийг нь миний хувьд шалгаж чадаагүй бусад шаардлагуудыг хангаж байсан. Ингээд миний хувьд тус компани шалгаруулах санал өгсөн. 13-р цэцэрлэгийн тоног төхөөрөмж нийлүүлэх ажлын тендер мөн дээрх хугацаанд нэг багцаар нь явагдаж ********** компани ганцаараа оролцсон. Мөн л миний хувьд татварын өртэй эсэхийг нь шалгаагүй, бусад шаардлагуудыг шалгаад хангаж байсан учраас энэ ажилд ********** компанийг сонгосон өөр компани оролцоогүй. Үнэлгээний хорооны даргаар ********** **********, ********** газрын ахлах мэргэжилтэн Эрдэнэсүрэн нарийн бичгийн даргаар, би болон иргэний төлөөлөл **********, ********** нар ажилласан. Манай үнэлгээний хороо нэг л удаа хуралдсан, тэр хурал нь тендер гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах хурал байсан бусад зүйлийг нь нарийн бичгийн дарга өөрөө хийсэн. Тендер нээх үед нь би ажилтай таараад оролцож чадаагүй, үүн дээр тэмдэглэл хөтөлсөн байсан бөгөөд би сүүлд нь буюу тэр өдрийн үдээс хойш ирээд нөхөж гарын үсэг зурж байсан. Цахим тендер нээгдэх үед компаниудын лавлагаа мэдэгддэг бөгөөд яг тэр үед нь би байхгүй байж таарсан. Үүний дараа энэ компанийг татварын өртэй гэж хэн нэгэн надад хэлээгүй юм. Тэгээд бусад шаардлагыг хахангаж байсан учраас сонгосон. Тус компанийг сонгох талаар надад хэн нэгэн нөлөөлсөн зүйл байхгүй. Би дээрх ажлын хүлээн авах комисст орж ажиллаагүй” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 181-182 дугаар хуудас/,

 

Гэрч **********ын... Би урьд нь мэдүүлэг өгөхдөө материал харсан боловч дутуу харсан байна. Тендерийн тэмдэглэлээс одоо харахад “**********” компани болон “Буянт хурд” компани үнийн санал материал ирүүлсэн байна. “Буянт хурд” компанийн материал үнийн санал ирүүлсэн талаарх баримт арвын хуудсанд байсныг анзаараагүй хараагүй учраас нэг компани үнийн санал ирүүлсэн гэж андуурч мэдүүлэг өгсөн байна. 13 дугаар цэцэрлэгт тавилга, тоног төхөөрөмж нийлүүлэх ажилд бол 2 компани үнийн санал ирүүлсэн. 2020 оны тендер бөгөөд 19 багц ажилд олон компаниудаас үнийн санал ирүүлж байсан. “Буянт хурд” компани нь 19.900.000 төгрөгийн үнийн санал өгсөн боловч хуульд заасан шаардлагыг хангаагүй учраас шалгараагүй байх. Би энэ талаарх материалыг  эргэж харахгүй бол яг энэ шаардлагыг хангаагүй байна гэж тодорхой хэлж мэдүүлж чадахгүй байна. Ямар ч байсан шаардлага хангаагүй учраас шалгараагүй байх. Дээрх үнэлгээний хорооны хуралд ********** сууж байсан эсэхийг нь тодорхой санахгүй байна, гэхдээ ********** нь иргэний төлөөлөл учраас үнэлгээний хороонд бол ордог. Харин хуралд **********, Эрдэнэсүрэн нар байсан. Ууганбаяр ч гэсэн байсан санагдаж байна. Бид хурлаараа шаардлага хангасан компаниудаа шалгаруулаад явсан. “**********” компани нийлүүлэх тоног төхөөрөмжийн үнэ үзүүлэлт бүхий материалаа ирүүлсэн учраас шалгарсан. Би яг ямар материал ирүүлснийг нь одоо санахгүй байна. ********** нь 2016 оны сүүл үеэс эхлэн Өвөрхангай аймгийн ********** газрын **********ар томилогдон одоог хүртэл ажиллаж байгаа. Үүнээс өмнө ********** аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын ажлын албанд ажилладаг байсан. Дээрх 19 багц ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хорооны даргаар ********** нь ажилласан юм гэсэн мэдүүлэг /1хх-ийн 194 дүгээр хуудас/, Гэрч **********гийн “...Би Өвөрхангай аймгийн ********** сумын 2-р сургуулийг 2005 онд төгссөн. 2006-2010 оны хооронд Өвөрхангай аймгийн ШУТИС-ийг технологич инженер мэргэжлээр төгссөн. 2010-2013 оны хооронд ********** сумандаа ажилгүй байсан, 2013 оны 5 сард Өвөрхангай аймгийн Худалдан авах ажиллагааны албаны бичиг хэргийн ажилтнаар ажилд ороод 2016 оны 9 сард мэргэжилтэн, 2018 оны 02 сард тус албандаа ахлах мэргэжилтнээр томилогдон одоог хүртэл ажиллаж байна. Би 2021 оны 08 сарын 1-ний жирэмсэн болон амаржсаны чөлөө аваад одоогоор гэртээ байгаа. Өвөрхангай аймгийн ********** газрын ********** ********** нь манай дарга байгаа юм ажил хэргийн шугамаар танина, ********** компанийн захирал ********** нь 2013 онд намайг ажилд орох үед аймгийн тамгын газрын мэргэжилтнээр ажилладаг байсан бөгөөд мөн л хамт ажиллаж байсан болохоор танина. Эдгээр хүмүүстэй хамаатан садан найз нөхдийн холбоо байхгүй. Би дээрх ажлуудын үнэлгээний хорооны нарийн бичгийн даргаар ажилласан. Тус ажлуудын сонгон шалгаруулалт нь 2020 онд тендерийг цахимаар сарын хугацаатай зарласан. Энэ тендер нь нээлттэй тендер шалгаруулалтын журмаар зохион байгуулагдсан. Өөрөөр хэлбэл цахимаар зарласан учраас дээрх ажлуудад хэдэн ч компани үнийн санал, материалаа ирүүлэх боломжтой. Тус тендерт нэг компани үнийн санал ирүүлээд шаардлага хангаж байвал шалгаруулж болно. ********** сургуульд тоног төхөөрөмж нийлүүлэх 2-р багцад ********** компани 49.500.000 төгрөгийн үнийн санал, Мөнх-Урлал компани 26 сая орчим төгрөгийн үнийн санал ирүүлсэн. Мөнх-Урлал компанийн хувьд хэт үндэслэлгүй үнийн санал ирүүлсэн мөн техникийн болон нөхцөл шаардлагыг хангаагүй тул шалгараагүй. Тухайн багцад үнийн санал ирүүлсэн ********** компани нь шаардлагад нийцсэн материал үнийн санал ирүүлсэн учраас тендерт шалгарсан. ********** компани хуулийн 14-16 дугаар зүйлд заасан санхүүгийн болон техникийн тодорхойлолтын шаардлагыг хангасан буюу нийлүүлэх тоног төхөөрөмжийн техникийн үзүүлэлтүүдийг тулгаж үзэхэд зөрчилгүй байсан. Татварын өргүй байсан, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн өргүй байсан, санхүүгийн тайлан дахь борлуулалтын орлого нь 2018 онд 208 сая гаруй төгрөг, 2019 онд 566 сая гаруй төгрөг байсан, ижил төстэй ажил гүйцэтгэж байсан байх шаардлагатай бөгөөд 2018, 2019 онуудын аль нэг жилд тухайн багцад санал болгож буй үнийн дүнгийн буюу 50 саяын багцын ажлын 30 хувьд хүрсэн ажил гүйцэтгэж байсан байх шаардлагатай байсан бөгөөд энэ шаардлагыг хангаж байсан. Түргэн хөрвөх чадвартай хөрөнгийн хэмжээг мөн хангаж байсан. Ямар нэгэн газарт өр төлбөр зээлгүй байсан. ********** сумын 13-р цэцэрлэгт тоног төхөөрөмж нийлүүлэх ажилд ********** компани нь ганцаараа үнийн санал ирүүлсэн. Ирүүлсэн материалууд нь шаардлага хангаж байсан учраас шалгарч байсан.  Надад хэн нэгэн нөлөөлсөн зүйл байхгүй. ” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 184-185 дугаар хуудас/,

 

 Гэрч **********ын “...Өвөрхангай аймгийн ********** газрын ********** ********** болон “**********” компанийн захирал ********** нарыг ерөнхийдөө нэг нутгийн нэг газар амьдардаг учраас танина. Эдгээр хүмүүстэй хамаатан садан, найз нөхдийн холбоо байхгүй. Би дээрх ажлуудын үнэлгээний хорооны гишүүнээр ажилласан. Тухайн сонгон шалгаруулалт цахимаар зарлагдсан. 202 оны 04 дүгээр сард тендерийг нээхэд маш олон багц ажилд компаниуд  үнийн санал ирүүлсэн байсан. Тухайн үед олон багцад олон компани оролцсон бөгөөд багц тус бүрээр нь оролцсон компаниудад шалгаруулалт хийж шаардлага нөхцөлийг хангаж байна уу гэдгийг үндэслэн тухайн багцад компанийг шалгаруулсан. Яг дээрх ажилд ямар компани шалгарсныг санахгүй байна. Үнийн дүн болон урьд ажил гүйцэтгэж байсан туршлага бүх нөхцөлийг хангасан компаниудыг шалгаруулсан.  Миний мэдэхээр “**********” компани мэр сэр тендерт харагдаад байдаг. Ажлаа сайн гүйцэтгэдэг компани гэж ойлгодог. Тус компани тендерийн шаардлага хангасан учраас шалгаруулсан байна. 2020 оны уг тендерт олон багц байсан учраас яг нарийн тэр компани шалгарч байсан гэж тодорхой санахгүй байна. Тухайн шалгаруулалт явагдах үед үнийн санал материал ирүүлсэн компаниудыг бүрэн шалгаж шаардлага хангаж байсан компаниудыг нь шалгаруулсан. Миний санаж байгаагаар зарим багц нь хойшлогдож байсан. Дээрх ажлуудад яг хэдэн компани үнийн санал ирүүлж байсныг ч тодорхой санахгүй байна. Дээрх үнэлгээний хорооны хуралд ********** сууж байсан эсэхийг тодорхой санахгүй байна. ********** гэдэг түүхий эд авдаг залуу үнэлгээний хороонд их ордог бөгөөд хаяа тааралддаг. Харин хуралд ********** , Эрдэнэсүрэн, Мөнхбат нар бол байсныг санаж байна. Хэн нэгэн нөлөөлсөн зүйл байхгүй. Тухайн тендерт шаардлага хангаж байсан компаниуд нь сонгогдоод явсан. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 192 дугаар хуудас/,

 

Гэрч **********ийн “...Би 2008 онд Хан-Уул дээд сургуулийг бизнесийн удирдлага мэргэжлээр төгсөөд 2008-2013 онд “Бимэкс” ХХК-д зохион байгуулагчаар, 2013-2018 онд жирэмсний амралттай байж байгаад 2018-2020 онд Санхүүгийн менежментийн академид сургалтын менежерээр ажиллаж байгаад гарсан одоогоор эрхэлсэн тодорхой ажилгүй байна.  ********** нь миний төрсөн ах, Д.********** нь овог нь өөр боловч миний төрсөн эгч, П.********** нь манай ээжийн хамаатан байгаа юм. Манай нөхөр Ерхүү нь хувиараа хүнсний бүтээгдэхүүн борлуулж 21 аймаг руу  бараа бүтээгдэхүүн явуулдаг Өвөрхангай аймаг хэд хэдэн дэлгүүр бараа бүтээгдэхүүн хүргүүлээд дараа нь  төлбөр тооцоо авдаг. Ихэнхдээ төлбөрөө нөхөр лүү шилжүүлдэг заримдаа мөнгөө бэлэн өгөхөөр болоод Д.********** эгчийг гуйдаг, Дээрх гүйлгээ нь Д.********** эгч барааны мөнгийг аваад шилжүүлсэн тохиолдол байх. Бараа бүтээгдэхүүний тооцоотой өглөгөө өгөхгүй хүмүүсээс Д.********** эгч мөнгө авч явуулсан. Ямар нэгэн, аж ахуй нэгжээс авсныг мэдэхгүй байна. Манай нөхөр Ерхүү нь хүнсний бараа худалдан борлуулах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “**********” ХХК-ийн захирлаар ажилладаг БНХАУ, ОХУ-с бахаа бүтээгдэхүүн оруулж ирж түгээдэг. Би ********** ахаас 3.320.000 төгрөгийг зээлсэн юм. Тэгсэн ********** ахаас зээлэээд надад өгсөн юм байна лээ. Тэрийг нь би буцаагаад өгсөн. ********** ахтай нэг их харилцаа холбоо байдаггүй. Энэ данс нь яг хэнийх байсныг одоо санахгүй байна.  ********** миний төрсөн ах бид нар эцэг эхээс тавуулаа ********** ах Өвөрхангай аймгийн ********** сумын цэцэрлэг, сургуульд суралцаж 2013 онд Халх журам дээд сургуулийг суралцаж төгссөн. Одоогоор Өвөрхангай аймгийн ********** газрын **********ар ажилладаг. ********** хотод эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг. ” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 202-203 дугаар хуудас/,

 

 Гэрч П.**********ийн “...Бат-Оршихын **********г танина ямар ч байсан Өвөрхангай аймгийн Захиргаанд ажилладаг. **********гийн ээж нь манай эхнэрийн ээжийн төрсөн дүү нь байгаа юм өөрөөр хэлбэл хопын хамаатан би эднийнхний хүргэн хүн гом. “**********” компанийн захирал ********** гэх хүнийг танихгүй. Би яг ямар данснаас мөнгө орж ирснийг нь мэдэхгүй байна. Ямар ч байсан 3.320.000 төгрөг шилжүүлсэн бөгөөд энэ мөнгө нь ********** надаас хашаа байшин худалдаж авсан төлбөрийн үлдэгдэл мөнгө байгаа юм. Би Өвөрхангай аймгийн ********** сумын 10-р багийн 10-р гудамжинд байрлах хашаа байшинг 30 сая төгрөгөөр 2018, 2019 оны үед байх **********д зарсан юм. Уг хашаа байшинг би өөрийн охиндоо зориулж барьсан боловч манай охин Улаанбаатар хотод амьдарч байгаа учраас уг хашаа байшингаа зарсан. Манай охин **********ийн Цэрэнжаргалын нэр дээр тус хашаа байшингийн гэрчилгээ гарсан байсан бөгөөд ********** шилжүүлж авсан байх. Энэ хашаа байшинг зараад мөнгийг нь би цувуулаад бэлнээр болон дансаар авсан санагдаж байна. Энэ 3.320.000 төгрөг бол энэ хашаа байшингийн мөнгөний үлдэгдэл төлбөр байгаа юм. ********** нь **********гийн төрсөн дүү нь байгаа юм. Би **********тэй хашаа байшингаас өөр наймааны асуудал байхгүй, бидний хооронд өр авлагын асуудал байхгүй. Үхэр, мал зарсан асуудал байхгүй. 2021 оны 12 сарын 03-ны өдөр 16 цаг 26 минутаас хойш ********** над руу залгаж “намайг Авлигатай тэмцэх газраас шалгаж байгаа юм шиг байна, танд юу гэж ярьж байна гэхээр нь би ярьж болохгүй гэсэн шүү дээ, та нарын ажлыг мэдэхгүй би хашаа байшин зарсан 30 сая төгрөгөө авсан гэж тэрийгээ хэлсэн” гэж хэлсэн. Над руу залгаад амар заяа үзүүлэхгүй эхнэрийн талын мэддэг хүн болохоор нь ярьчихсан юм. Намайг ********** нь ингэж хэлээрэй, тэгж хэлээрэй гэж хэлсэн зүйл байхгүй, би тийм юм хүлээж авахгүй, үнэн зөвөө л хэлж байна. ********** нь орой унтах гэж байхад залгаж байсан. Мөн ********** над руу оройхон залгаж байсан ахыг Авлигатай тэмцэх газраас шалгаад байгаа юм шиг байна та юу гэж хэлсэн бэ гэж асуухаар нь би хамаагүй ярьж болохгүй гэсэн гээд салгасан. Миний мэдүүлсэн зүйлүүд үнэн зөв. Манайх суурин Жи мобайлын утастай бөгөөд тэр утсаар над руу ярьсан. Жи мобайл дугаар маань ********** дугаартай. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 196 дугаар хуудас/,

 

 Тендерийн материалд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 39 дүгээр хуудас/, Тендерийн нээлтийн тэмдэглэлд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 170-171 дүгээр хуудас/,

 

********** 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн А/64 дугаартай “Жагсаалт батлах тухай” тушаалын хуулбар /1хх-ийн 41 дүгээр хуудас/,

 

 Өвөрхангай аймгийн Засаг даргын 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн А/82 дугаартай “Зардал хуваарилах тухай” захирамжийн хавсралт /1хх-ийн 42- 43 дугаар хуудас/,

 

Өвөрхангай аймгийн Засаг даргын 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн А/46 дугаартай “Үнэлгээний хороо байгуулах тухай” тушаалын хуулбар /1хх-ийн 44 дүгээр хуудас,  Үнэлгээний хорооны гишүүнээр ажиллахыг зөвшөөрсөн мэдүүлэг /1хх-ийн 46 дугаар хуудас/, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Төрийн худалдан авах ажиллагааны газраас **********д олгосон “Төрийн болон ********** хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийг хэрэгжүүлэх суурь мэдлэг олгох сургалтад амжилттай оролцсон тул гэрчилгээ олгов” гэсэн агуулгатай гэрчилгээний хуулбар /1хх-ийн 51 дүгээр хуудас/,

 

Өвөрхангай аймгийн Засаг даргын дэргэдэх ********** газраас боловсруулсан “Боловсрол, соёл, спортын салбарын их засвар, тоног төхөөрөмжийн шинэчлэл /Өвөрхангай, **********, ********** сум/ ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийн баримт бичиг” /1хх-ийн 59-113 дугаар хуудас/, Тендерийн урилгын хуулбар /1хх-ийн 114 дүгээр хуудас/, Тендерийн урилгыг Теndег.mn” сайтад байршуулсан талаарх баримт /1хх-ийн 115-119 дугаар хуудас/, Тендерийн нээлтийн тэмдэглэл, үнийн саналууд /Тендерийн нээлт дээр зарлагдсан дүнгээр/ ... ********** сумын ********** цогцолбор сургуулийн тоног төхөөрөмж ... “********** 49,500,000 төгрөг ... ********** сумын 13 дугаар цэцэрлэгийн тавилга, тоног төхөөрөмж ... “**********”ХХК 21,000,000 төгрөг... /1хх-ийн 120-125 дугаар хуудас/, Өвөрхангай аймгийн бараа, ажил үйлчилгээ худалдан авах ажиллагааны гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хорооны 34 дугаартай Аймгийн засаг дарга Ц.Ганболдод хүргүүлсэн “Үнэлгээний дүгнэлт, зөвлөмж хүргүүлэх тухай” зөвлөмжийн хуулбар /1хх-ийн 162-163 дугаар хуудас/, Үнэлгээний хорооны 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 34 дугаартай хурлын тэмдэглэлийн хуулбар /1хх-ийн 164-167 дугаар хуудас/,  Өвөрхангай аймгийн Засаг даргын 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн А/114 дугаартай “Тендерийн гүйцэтгэгчийг сонгох тухай” тушаалын хуулбар /1хх-ийн 168 дугаар хуудас/, ********** сумын 13 дугаар цэцэрлэгт тавилга, тоног төхөөрөмж нийлүүлэх тухай гэрээ /гүйцэтгэгч: ********** ХХК/, ********** сумын “**********” цогцолбор сургуульд тоног төхөөрөмж нийлүүлэх тухай гэрээ /гүйцэтгэгч: ********** ХХК/ зэргийн хуулбар /1хх-ийн 142-161 дугаар хуудас/, Дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 178 дугаар хуудас/, Хаан банкин дахь иргэн Д.**********гийн **********, “**********”ХХК-ийн 5540302001, **********ийн 5034372837, Т.Ганчөдөрийн 5028231204 дугаартай, П.**********ийн харилцах данснуудын  хуулгууд, Өвөрхангай аймгийн ********** газрын даргын 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 8/12 дугаартай “Ажилд томилох тухай” тушаалын хуулбар /2хх-ийн 47 дугаар хуудас/, Шүүгдэгч **********гийн албан тушаалын тодорхойлолтын хуулбар /2хх-ийн 48-53 дугаар хуудас/, Өвөрхангай аймгийн ********** газрын “**********-д хүргүүлсэн “Гэрээ байгуулах эрх олгох, мэдэгдэл хүргүүлэх тухай” 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 180 дугаартай албан бичгийн хуулбар /2хх-ийн 60 дугаар хуудас/, “**********”ХХК-иас Өвөрхангай аймгийн Засаг даргын дэргэдэх ********** газарт гаргаж өгсөн үнийн санал, мэдэгдэл, ********** уул ХХК-ийн аудитын тайлан, татвар, нийгмийн даатгалын өргүй талаарх баримт, шийдвэр гүйцэтгэх газраас ирүүлсэн өргүй талаарх лавлагаа, арилжааны банкнууд дахь зээлгүй талаарх баримтууд /2хх-ийн 84-122 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, мөрдөн шалгах ажиллагаанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

 

 Шүүгдэгч ********** нь шүүх хуралдаанд “...Миний бие прокурорын яллах дүгнэлтэд дурдагдсан гэмт хэргийг үйлдээгүй. Эгчийг банзны наймаанд холбож өгснөөсөө болоод энд ялтан болоод зогсож байгаад харамсаж байна” гэж  мэдүүлсэн,

 

             Шүүгдэгч **********гийн өмгөөлөгч О.Санчирбал: “...Хэргийн үйл баримтын тухайд 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн зардал хуваарилах тухай захирамжийн дагуу Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны сайдын тушаалын дагуу тухайн аймагт нэр бүхий багцад хамааруулж тендерийн ажил зохион байгуулсан. Тендерийн ажил зохион байгуулахтай холбогдуулан Өвөрхангай аймгийн Засаг даргын тамгын газрын тушаалаар хорооны гишүүдийг 5 хүний бүрэлдэхүүнтэйгээр томилж оролцуулсан талаарх баримт хэрэгт авагджээ. .......Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа материал худалдан авах тухай хуулийн ....заалтын дагуу 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр хорооны гишүүд шийдвэр гаргаад аймгийн Засаг даргын тамгын газрын даргад хүргүүлснээр тухайн өдөр тушаал гарсан. Тушаал гарсны дараа мэдэгдэл гарч 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдрөө ********** ХХК-д мэдэгдэл хүргэсэн. ...Үүний дараагаар буюу шийдвэр гарсны дараагаар албан үүрэгтэй холбоотойгоор хахууль авсан гэх гэмт хэргийн шинжийг хангаж байна гэж оруулж ирсэн. ....********** нь 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр комиссын гишүүдтэйгээ бүх шийдвэрээ гаргаад, тухайн ажиллагаа нь дуусчихсан нөхцөл байдал байгаа. Сэдэл, зорилгын тухайд энэ гэмт хэрэгт хахууль өгөгчийн ашиг сонирхол байгаа. Шүүгдэгч **********ийн тухайд ашиг сонирхлоо хэрхэн яаж хэрэгжүүлсэн гэдэг нь нэр заасан 27 нэр төрлийн нотлох баримтад ямар ч баримт алга. Зөвхөн **********гийн мөнгө авч байгаа үйлдэл биш **********ийн өөрийн гэсэн хүсэл сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгоор хахууль өгөгчийн ашиг сонирхол нь яг ямар байсан гэдэг нь мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдохгүй нөхцөл байдал байна. ...Бидний энэ кэйсийн хүрээнд 2020 оны 04 дүгээр сарын 15, 20-ны өдрүүдэд өгч байхад тендерийн сонгон шалгаруулалт дуусчихсан, хамтын шийдвэр гарчихсан байсан. Үүний дараа нь мөнгө өгч байгаа үйл баримт харагдаж байна.             ....Мэдээж нийтийн албан тушаалтан бусдаас мөнгө авч болохгүй. Энэ нь хуулиар хориглосон хэм хэмжээ гэх асуудал ярьж болно. Яллагдагч, шүүгдэгч нар мөрдөн шалгах ажиллагааны явцад банз худалдан авахтай холбоотой асуудал хэдийгээр ярьж байгаа боловч Д.********** гэх хүнд мөнгө шилжүүлсэн нөхцөл байдал байдаг. Д.**********гээс дээрх мэдүүлгийг авахдаа Үндсэн хуульд заасан өөрийн болон төрөл садны эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхийг нь сануулаагүй. Дээрээс нь яг гол хуулийн санаа болох хахууль өгөгчийн ашиг сонирхол нь яг юу байсан бэ? Үүнийг надад тодотгоод өгөөч. ...Ингэхээр Эрүүгийн хуулийн төсөөтэй хэрэглэхгүй, өрсөлдөгч хэм хэмжээ, холбогдох хууль тогтоомжийг зөрчиж байгаа үйлдэл нь төрийн албан хаагчийн сахилгын арга хэмжээ юм уу? эсхүл гэмт хэрэг гэж үзэж байгаа юм бол хохирол, хор уршгийн ялгах хууль зүйн үндэслэл бий болж байна. 2006 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн Авлигын эсрэг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д "авлига" гэж энэ хуулийн 4.1-д заасан этгээд албан тушаалын эрх мэдлээ хувийн ашиг хонжоо олоход урвуулан ашиглах, бусдад давуу байдал олгох, иргэн, хуулийн этгээдээс тэрхүү хууль бус давуу байдлыг олж авах үйлдэл, эс үйлдэхүйгээр илрэх аливаа эрх зүйн зөрчлийг ойлгоно гэж заасан. Мөн хуулийн 7 дугаар зүйлд заасан хориглох зүйлд нэг нь гэмт хэрэг нөгөө нь зөрчил гэсэн ангилалтай байгаа. Гэмт хэрэг зөрчил хоёрыг бид Эрүүгийн хууль тогтоомжид заахдаа хохирол, хор уршгаар нь л ялгаж байгаа. Хохирол хор уршгийг ялгахдаа шалтгаант холбоог нь харж байгаа. Гэмт хэргийн шинжтэй үйлдэл хэдийгээр харагдаж байгаа боловч нийгэмд учирсан үйлдэл, эс үйлдэхүйгээрээ аюултай болж байж энэ нь өөрөө гэмт хэрэг болно. Зөвхөн хүний хийсэн үйлдлээр нь хүнийг яллахдаа биш. Энэ шалтгаант холбоог гаргаж өгөх ёстой, мөн хахууль өгөгчийн ашиг сонирхол яг юу байсан гэдгийг тогтоох ёстой. Яагаад хахууль өгөгч мөнгө өгөөд байгаа юм бэ? Тендерт шалгардгаараа шалгарчихсан, 5 гишүүний хамтын шийдвэр гарчихсан. Энэ шийдвэр нь 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр албажаад, гэрээ байгуулах бүх процесс дуусчихсан. Үүний дагуу Чинзориг 04 дүгээр сарын 15, 20-ны өдрүүдэд энэ хүнд хахууль өгөх ямар хэрэг байсан юм бэ? Ямар ч хэрэг байхгүй. Энэ нөхцөл байдалд шүүхээс хууль зүйн дүгнэлт хийгээсэй гэж хүсэж байна” гэсэн,

 

            Шүүгдэгч **********, ********** ХХК-ний өмгөөлөгч Т.Оюунчимэг “...Миний хувьд О.Санчирбал өмгөөлөгчтэй санал нэг байна. Шүүгдэгч **********ийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3, 16.5 дугаар зүйлүүдэд заасныг зөрчиж гэрчээр мэдүүлэг авсан. **********ийн гэрчээр өгсөн мэдүүлгийг үнэлэх боломжгүй байна. ...Мөн тендерийн үнэлгээний хорооны хурал 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр болоод дуусчихсан. Гэтэл Д.**********гийн данс руу 04 дүгээр сарын 15-ны өдөр банзны мөнгө болох 1,000,000 төгрөг, 20-ны өдөр 2,000,000 төгрөг орсон. Үүн дээр ********** ХХК-ийн захирал Чинзоригийг шийдвэр гаргаж ********** ХХК-ийн данснаас 2,000,000 төгрөг шилжүүлсэн гэж прокуророос дүгнэсэн. Энэ ямар шийдвэр гаргаад, ямар эрхийн актаар 2,000,000 төгрөгийг Д.**********гийн данс руу шилжүүлсэн юм бэ? гэдэгт улсын яллагчийн зүгээс тайлбар хэлэх байх. ********** ХХК өөрөө 1 хүний эзэмшлийн буюу Чинзоригийн 100 хувийн эзэмшлийн компани байгаа. Эдгээр үндэслэлээр шүүгдэгч нарын гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд эргэлзээтэй нөхцөл байдалтай байна”  гэсэн санал, дүгнэлт тус тус гаргасан боловч энэ нь хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар үгүйсгэгдэн няцаагдаж байх тул шүүгдэгч болон өмгөөлөгч нарын санал, дүгнэлтийг шүүх хүлээн авах үндэслэлгүй байна гэж үзлээ. Учир нь

 

Шүүгдэгч ********** нь **********гээс банз асууж ********** нь өөрийн эгч **********д банз байгаа тухай хэлж **********оос банзны үнэнд 3.000.000 төгрөг шилжүүлсэн гэх асуудал яригдаж байх боловч ********** нь өөртөө давуу байдал бий болгох зорилгоор буюу өөрийн 100 хувь хувь эзэмшдэг “**********-ийг Өвөрхангай аймгийн ********** сумын 13 дугаар цэцэрлэгийн тавилга, тоног төхөөрөмжийг 21.000.000 төгрөгөөр, мөн аймгийн ********** цогцолбор сургуулийн тоног төхөөрөмжийг 49.500.000 төгрөгөөр тус тус нийлүүлэх худалдан авах ажиллагааны гүйцэтгэгчээр сонгон шалгаруулах ашиг сонирхлын үүднээс нийтийн албан тушаалтан буюу Өвөрхангай аймгийн Засаг даргын дэргэдэх ********** газрын **********, “Улсын төсвийн хөрөнгөөр санхүүжих Боловсрол. соёл. спортын салбарын их засвар, тоног төхөөрөмжийн шинэчлэл /Өвөрхангай, **********, ********** сум/ ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хороо”-ны даргаар томилогдсон албан тушаалтан **********д өөртөө давуу байдал бий болгох зорилгоор аливаа хэлбэрээр эд зүйл, мөнгө өгсөн  нь Өвөрхангай аймгийн ********** сумын 13 дугаар цэцэрлэгийн тавилга, тоног төхөөрөмжийг 21.000.000 төгрөгөөр, мөн аймгийн ********** цогцолбор сургуулийн тоног төхөөрөмжийг 49.500.000 төгрөгөөр тус тус нийлүүлэх худалдан авах ажиллагааны гүйцэтгэгчээр сонгон шалгаруулах тендерт оролцсон тухай хавтаст хэрэгт авагдсан баримтууд,  гэрч **********гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би Хаан банкны ********** дугаартай данс эзэмшдэг. **********, ********** гэх хүмүүсийг танихгүй” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 8 дугаар хуудас/, Дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 178 дугаар хуудас/, Хаан банкин дахь иргэн Д.**********гийн **********, “**********”ХХК-ийн 5540302001, **********ийн 5034372837, Т.Ганчөдөрийн 5028231204 дугаартай, П.**********ийн харилцах данснуудын хуулгууд зэргээр тогтоогдож байх бөгөөд дээрх баримтуудаас үзэхэд **********д авлига өгөх санаа зорилготой байсан гэж үзэх үндэслэлтэй байна гэж үзлээ.      

 

 Шүүгдэгч ********** нь Өвөрхангай аймгийн ********** сумын 13 дугаар цэцэрлэгийн тавилга, тоног төхөөрөмжийг 21.000.000 төгрөгөөр, мөн аймгийн ********** цогцолбор сургуулийн тоног төхөөрөмжийг 49.500.000 төгрөгөөр тус тус нийлүүлэх худалдан авах ажиллагааны гүйцэтгэгчээр сонгон шалгаруулах тендерт оролцож байгаа “**********-ний захирал **********оос Өвөрхангай аймгийн ********** сумын нутаг дэвсгэрт 2021 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр 1.000.000 төгрөгийг, мөн оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 2.000.000 төгрөгийг тус тус өөрийн төрсөн эгч Д.**********гийн ХААН банкин дахь харилцах ********** дугаарын дансаар шилжүүлэн авсан болох нь  “********** нь Өвөрхангай аймгийн ********** сумын 13 дугаар цэцэрлэгийн тавилга, тоног төхөөрөмжийг 21.000.000 төгрөгөөр, мөн аймгийн ********** цогцолбор сургуулийн тоног төхөөрөмжийг 49.500.000 төгрөгөөр тус тус нийлүүлэх худалдан авах ажиллагааны гүйцэтгэгчээр сонгон шалгаруулах тендерт оролцсон тухай хавтаст хэрэгт авагдсан баримтууд,  гэрч **********гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би Хаан банкны ********** дугаартай данс эзэмшдэг. **********, ********** гэх хүмүүсийг танихгүй” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 8 дугаар хуудас/, Дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 178 дугаар хуудас/, Хаан банкин дахь иргэн Д.**********гийн **********, “**********-ийн 5540302001, **********ийн 5034372837, Т.Ганчөдөрийн 5028231204 дугаартай, П.**********ийн харилцах данснуудын хуулгууд зэргээр тогтоогдож байна. Энэ нь шүүгдэгч **********  нь өөрийн албан тушаал, ажил үүрэгтэйгээ холбоотойгоор сонгон шалгаруулалтад оролцож байгаа этгээдээс аливаа хэлбэрээр эд зүйл, мөнгө авсан нь хахууль авах гэмт хэргийн шинжийг хангаж байна гэж шүүх үзсэн болно.

 

Энэхүү гэмт хэргийн субъект нь болох нийтийн албан тушаалтан хууль бус үйлдлээ гүйцэлдүүлж бодит хор уршиг бий болгосон эсэхийг харгалзахгүй, хахууль авснаар төгсдөг бөгөөд хахууль өгөх гэмт хэргийн гол шинж нь хахууль өгөгч, авагч нарын харилцан сонирхол нэгдмэл байж, энэхүү хууль бус үйлдэл нь нийгмийн шударга ёсыг зөрчсөнд оршдог.

 

Хавтаст хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлаас харахад шүүгдэгч ********** нь **********, ********** ХХК-аас өөрийн төрсөн эгч **********гийн ХААН банкны дансаар дамжуулан 3.000.000 төгрөгийг хахуульд авахдаа албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүй, эсхүл хэрэгжүүлэхгүй байхын тулд, эсхүл гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийсэн, эсхүл хийхийн тулд 3.000.000 төгрөгийг хахуульд авсан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй, өөрөөр хэлбэл, Өвөрхангай аймгийн Засаг даргын дэргэдэх ********** газрын **********ар ажиллаж, “Улсын төсвийн хөрөнгөөр санхүүжих Боловсрол, соёл, спортын салбарын их засвар, тоног төхөөрөмжийн шинэчлэл /Өвөрхангай, **********, ********** сум/ ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендер шалгаруулалт нь хуульд заасан журмын дагуу явагдсан ба үнэлгээний хорооны гишүүд “**********-иас ирүүлсэн материалыг шаардлагад нийцсэн гэж үнэлэн шалгаруулж, уг компанитай гэрээ байгуулах шийдвэрийг гаргасан бөгөөд үнэлгээний хорооны үйл ажиллагаа болон шийдвэрт **********гийн зүгээс хууль бусаар нөлөөлсөн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлд заасан “Хахууль авах” гэмт хэргийн хувьд хууль тогтоогч хор уршиг заавал учирсан байхыг шууд хуульчлан тодорхойлолгүйгээр хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэгт хамааруулсан. Эрүүгийн хуульд хахууль авах, хахууль өгөх гэмт хэргийг “мөнгөн хөрөнгө, эд зүйл өгсөн, авсан” үйлдэл хийгдсэнээр гэмт хэрэг төгсдөг болохыг тодорхой зохицуулсан байх тул шүүгдэгч нар болон шүүгдэгч нарын өмгөөлөгчдийн шүүгдэгч нарыг цагаатгаж өгнө үү гэсэн дүгнэлт үндэслэлгүй байна. 

 

Мөн Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.3 дахь хэсэгт “... Хувь хүн гүйцэтгэх удирдлагыг хэрэгжүүлж байгаа тохиолдолд уг этгээд компанийн гүйцэтгэх захирал байна...”, мөн хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1 дэх хэсэгт “... Компанийн төлөөлөн удирдах зөвлөл, гүйцэтгэх удирдлагын багийн гишүүн, гүйцэтгэх захирал, санхүүгийн албаны дарга, ерөнхий нягтлан бодогч, ерөнхий мэргэжилтэн, төлөөлөн удирдах зөвлөлийн нарийн бичгийн дарга зэрэгт компанийн албан ёсны шийдвэрийг гаргахад болон гэрээ, хэлцэл хийхэд шууд болон шууд бусаар оролцдог этгээдийг компанийн эрх бүхий албан тушаалтанд тооцно...” гэж тус тус заажээ.

 

Хуулийн дээрх заалтаас харахад шүүгдэгч ********** нь “**********-ийн гүйцэтгэх захирлын хувьд тухайн байгууллагыг итгэмжлэлгүйгээр төлөөлөх бүрэн эрхтэй байх бөгөөд энэ эрхийнхээ хүрээнд өөрийн компанийн эрх ашгийн төлөө хахууль өгөх гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, прокуророос дээрх үйлдэлтэй нь холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, байх тул өмгөөлөгч Т.Оюунчимэгийн “...Д.**********гийн данс руу 04 дүгээр сарын 15-ны өдөр банзны мөнгө болох 1,000,000 төгрөг, 20-ны өдөр 2,000,000 төгрөг орсон. Үүн дээр ********** ХХК-ийн захирал Чинзоригийг шийдвэр гаргаж ********** ХХК-ийн данснаас 2,000,000 төгрөг шилжүүлсэн гэж прокуророос дүгнэсэн. Энэ ямар шийдвэр гаргаад, ямар эрхийн актаар 2,000,000 төгрөгийг Д.**********гийн данс руу шилжүүлсэн юм бэ? гэдэгт улсын яллагчийн зүгээс тайлбар хэлэх байх. ********** ХХК өөрөө 1 хүний эзэмшлийн буюу Чинзоригийн 100 хувийн эзэмшлийн компани байгаа. Эдгээр үндэслэлээр шүүгдэгч нарын гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд эргэлзээтэй нөхцөл байдалтай байна” гэсэн дүгнэлтийг үндэслэлгүй байна гэж үзлээ.

 

Шүүгдэгч ********** нь Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт зааснаар “ өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй” этгээд байх тул гэрчээр, хууль сануулж авсан мэдүүлгийг шүүгдэгч **********ийн гэрчээр өгсөн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлээгүй, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоогүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Энэ гэмт хэрэг гарахад шүүгдэгч **********  нь албан тушаалын байдлаа ашиглан  хялбар аргаар мөнгө олж авах, шүүгдэгч **********  нь өөртөө болон өөрийн компанийн эрх ашгийн төлөө бусдаас давуу байдал олж авах гэсэн гэм буруугийн шууд санаа нь энэ гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан нөхцөл  болсон гэж дүгнэлээ.

 

            Улсын яллагчийн шүүгдэгч **********г нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд  хахууль авсан гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч **********ийг өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан эд зүйл өгсөн гэмт хэрэг үйлдсэн, “**********-ийг өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө хахууль өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.

 

            Иймд шүүгдэгч **********г нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд  хахууль авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

 

Шүүгдэгч **********ийг өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан эд зүйл өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

 

            Шүүгдэгч “**********-ийг өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө хахууль өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох үндэслэлтэй гэж дүгнэлээ.

 

Прокуророос шүүгдэгч **********д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх  хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн тохирох зүйл заалтаар зүйлчилсэн нь тохирсон байна.

 

            Тодруулбал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэмт буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно.” гэж заасныг журамлан шүүгдэгч **********г гэмт  хэрэг үйлдэх үед дагаж мөрдөж байсан эрүүгийн хуулиар гэм буруутайд тооцсон болно.

           

Учир нь Монгол Улсын Их хурлаас Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдөр батлагдаж хүчин төгөлдөр болсон бөгөөд уг хуулийн нэмэлт өөрчлөлтөөр хахууль авах гэмт хэрэгт оногдуулах эрүүгийн хариуцлагыг хүндрүүлсэн, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан байна гэж шүүх үзлээ.

 

 2. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай:  

 

Гэмт хэргийн улмаас бодит хохирол учраагүй тул шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй болно.

         

3.  Шүүгдэгч нарт оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:

 

 Улсын яллагч Б.Буяндалай шүүгдэгч **********, **********, ********** ХХК-д  оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар: “...Шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн тухайд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэж байна . Шүүгдэгч **********д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 6 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, шүүгдэгч **********т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 3,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулах, шүүгдэгч ********** ХХК-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар гадаад худалдаа явуулах эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, 200,000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 200,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна. Шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн улмаас бусдад учирсанд хохирол байхгүй талаар шийтгэх тогтоолд дурдах нь зүйтэй. Мөн шүүгдэгч **********оос шүүгдэгч **********д шилжүүлэн өгсөн эд зүйл болох 3,000,000 төгрөгийг шүүгдэгч ********** нь гэмт хэрэг үйлдэж олсон орлого гэсэн үндэслэлээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгчээс гаргуулж улсын орлого болгуулах, мөн шүүгдэгч ********** нь тухайн эд зүйлийг гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан байх тул мөн шүүгдэгчээс 3,000,000 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулах саналтай байна. Шүүгдэгч **********д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авах нь зүйтэй. Шүүгдэгч **********т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжүүлэх саналтай байна. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна” гэсэн дүгнэлтийг,

 

            Шүүгдэгч **********гийн өмгөөлөгч О.Санчирбал шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар: “...Шүүхээс шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон шийдвэр гарсан учраас уг шийдвэрт хүндэтгэлтэй хандаж байна. ...Шүүхээс шүүгдэгч **********г гэмт хэрэгт холбогдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсон. ...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт шүүх энэ зүйлд заагаагүй онцгой нөхцөл байдлыг харгалзан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж болно гэж заасан. Шүүхийн хэлэлцүүлгийн эхэнд түүнээс хэдэн хүүхэдттэй эсэхийг асуухад 4 хүүхэдттэй байдаг талаар дурдсан. Энэ хүний эцэг байх, хүүхдүүдийнхээ сурч, боловсрох эрхийг нь хангуулах үүднээс шүүхээс дэрх нөхцөл байдлыг хөнгөрүүлэн үзэх боломжтой гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. 2022 оны 12 дугаар сард Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт орж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь ямар нэгэн сонгох санкцигүй хорих ялтай болсон нь шүүгдэгчийн эрх зүйн байдал дордож байгаа учир Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэх үүднээс 2017 оноос хэрэгжиж эхэлсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан үзэж 5,400 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 5,400,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна. Дээрх эрүүгийн хариуцлагыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаанд хэсэгчилж төлүүлэхээр тогтоолгох саналыг гаргаж байна. ...Энэ нь тухайн шүүгдэгчийн хувийн байдлыг хэт субьектив байдлаар хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй. Харин ч тодорхой хэмжээнд торгох санкцийг оногдуулснаараа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар тухайн торгуулийн ялыг төлөхгүй тохиолдолд эрх зүйн үр дагавар бий болдог. Энэ хугацаанд энэ хүн тодорхой хэмжээнд төлөвшиж, нийгэмд тодорхой хэмжээний нөлөө үзүүлж, нийгэмших эрх зүйн баталгаа хэрэгжих боломжтой гэж үзэж байна. Иймд шүүгдэгчид нийтийн албанд томилох эрхийг нь 5 жилийн хугацаагаар хасаж, 5,400 нэгжээр торгох ял оногдуулж өгнө үү” гэсэн дүгнэлтийг,

 

            Шүүгдэгч **********, ********** ХХК-ний өмгөөлөгч Т.Оюунчимэг шүүгдэгч нарт оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар: “...Шүүхээс шүүгдэгч **********, ********** ХХК-г гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон шийдвэр гаргасанд хүндэтгэлтэй хандаж байна. Мөн холбогдох шат шатны байгууллагад гомдлоо гаргана. Шүүгдэгч **********ийн хувьд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн, түүний хувийн байдал зэрэг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал байгаа гэж үзэж байна. Шүүгдэгч ********** нь хувиараа бизнес эрхэлдэг. Иймд түүнд нийтийн албанд томилогдох эрхийг нь 2 жилийн хугацаагаар хасаж, 2,700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 2,700,000 төгрөгөөр торгох ял оногдуулах, ********** ХХК-д үйл ажиллагаа явуулах эрхийг нь 2 жилийн хугацаагаар хасаж, 120,000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 120,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг гаргаж байна. Энэ хүн компаниа гэм буруутайд тооцуулж, дээрээс нь өөрөө гэм буруутайд тооцуулсан учраас төлөх торгууль нь их хэмжээний байгаа учраас 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналыг гаргаж байна” гэсэн дүгнэлтийг тус тус гаргав.

 

            Шүүгдэгч **********, шүүгдэгч **********, “**********-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгч **********, ********** нарын хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж шүүгдэгч **********д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2017 оны 05 дугаар сарын 11-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан Эрүүгийн  хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг таван жилийн хугацаагаар хасаж найман мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 8.000.000  /найман сая/ төгрөгөөр торгох ял, шүүгдэгч **********т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар   нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жилийн хугацаагаар хасаж  гурван мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 3.500.000  /гурван сая таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял, шүүгдэгч “**********-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тодорхой төрлийн үйл ажиллагаа явуулах эрх буюу “төлбөр эсвэл гэрээний үндсэн дээр хийгдэх худалдаа, гадаад худалдааны үйл ажиллагаа явуулах эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж,  нэг зуун хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 120.000.000 төгрөгийн торгох ял   шийтгэл тус тус оногдуулах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх зааснаар шүүгдэгч **********д оногдуулсан найман мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 8.000.000 төгрөгөөр торгох ялыг хоёр жилийн хугацаанд, шүүгдэгч **********т оногдуулсан гурван мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 3.500.000 төгрөгөөр торгох ялыг нэг жилийн хугацаанд, “**********-д оногдуулсан 120.000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 120.000.000 төгрөгөөр торгох ялыг гурван жилийн хугацаанд тус тус  хэсэгчлэн төлөхөөр тус тус тогтоож,   

 

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч **********, ********** нар нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг,  “********** нь шүүхээс оногдуулсан торгох ялыг хуульд тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1 дэх хэсэгт зааснаар албадан гаргуулдаг болохыг тус тус мэдэгдэж,  

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч **********д оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг таван жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ял, шүүгдэгч **********т оногдуулсан нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг тус тус ял оногдуулсан үеэс тоолж эдлүүлэхийг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт  даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг тус тус дурдаж байна.

 

Шүүгдэгч **********, шүүгдэгч ********** нарын үйлдсэн гэмт хэрэгтэй нь холбогдуулан, шүүгдэгч ********** хахууль авах гэмт хэргийн улмаас олсон орлогыг шүүгдэгч **********гээс буцаан авсан гэх байдлыг үндэслэн **********ийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос 3.000.000 төгрөгийг хураах албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй байна.

             

            Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 4-т зааснаар шүүгдэгч **********ийн хувьд ногдох хөрөнгө орлогоос 3.000.000 /гурван сая/ төгрөг гаргуулан улсын орлогод оруулж, 

 

Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдаж,

 

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол, мөн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч **********, ********** нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.

 

     Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 20.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг,  34.4 дүгээр зүйлийн 1, 34.14 дүгээр зүйлийн 1,  36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3, 2.4, 2.5, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 3.6, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.6, 36.8 дугаар зүйлийн 4, 5, 36.10 дугаар зүйлийн 1, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

           

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч **********т Өвөрхангай аймгийн прокуророос хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Шүүгдэгч **********г нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд  хахууль авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

            Шүүгдэгч **********ийг өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан эд зүйл өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

“**********-ийг өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө хахууль өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

           

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2017 оны 05 дугаар сарын 11-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан Эрүүгийн  хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч **********г нийтийн албанд томилогдох эрхийг таван жилийн хугацаагаар хасаж найман мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 8.000.000  /найман сая/ төгрөгөөр торгох ялаар,

            Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  шүүгдэгч ********** нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жилийн хугацаагаар хасаж  гурван мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 3.500.000  /гурван сая таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар,

Шүүгдэгч “**********-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тодорхой төрлийн үйл ажиллагаа явуулах эрх буюу “төлбөр эсвэл гэрээний үндсэн дээр хийгдэх худалдаа, гадаад худалдааны үйл ажиллагаа явуулах эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, нэг зуун хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 120.000.000 төгрөгийн торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх зааснаар шүүгдэгч **********д оногдуулсан найман мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 8.000.000 төгрөгөөр торгох ялыг хоёр жилийн хугацаанд, шүүгдэгч **********т оногдуулсан гурван мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 3.500.000 төгрөгөөр торгох ялыг нэг жилийн хугацаанд, “**********-д оногдуулсан нэг зуун хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 120.000.000 төгрөгөөр торгох ялыг гурван жилийн хугацаанд тус тус  хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.  

 

            5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч **********, ********** нар нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг, -“********** нь шүүхээс оногдуулсан торгох ялыг хуульд тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1 дэх хэсэгт зааснаар албадан гаргуулдаг болохыг тус тус мэдэгдсүгэй.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч **********д оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг таван жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ял, шүүгдэгч **********т оногдуулсан нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг тус тус ял оногдуулсан үеэс тоолж эдлүүлэхийг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт  даалгасугай.

 

7. Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг тус тус дурдсугай.

 

            8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 4-т зааснаар шүүгдэгч **********ийн хувьд ногдох хөрөнгө орлогоос 3.000.000 /гурван сая/ төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.

 

            9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар  зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч **********, **********, “**********-ний хууль ёсны төлөөлөгч ********** нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

            10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч  нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдсугай.

 

            11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч **********, **********, “**********-ний хууль ёсны төлөөлөгч ********** нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   М.МАНДАХБАЯР