| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэрэнчимэдийн Амаргэрэл |
| Хэргийн индекс | 175/2023/0062/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/118 |
| Огноо | 2023-03-05 |
| Зүйл хэсэг | 27.10.3., |
| Улсын яллагч | А.Эрдэнэдэлгэр |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 03 сарын 05 өдөр
Дугаар 2023/ШЦТ/118
С аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Ц.Амаргэрэл даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Энхзул,
шүүгдэгч Э.Б*******,
түүний өмгөөлөгч Г.А*******,
түүний өмгөөлөгч Д.Эрдэнэ-Оргил,
гэрч С.Бүрэнжаргал нарыг тус тус оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар С аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7.0 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Х******* овогт Э******* Б*******ад холбогдох эрүүгийн 30073000 дугаартай хэргийг 0 оны ******* дугаар сарын 5-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 9******* оны ******* дугаар сарын *******-ны өдөр С аймгийн А суманд төрсөн, настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл , эхнэр, хүүхдийн хамт С аймгийн А сум, дүгээр баг, Партизаны гудамж, - тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Х******* овогт Э******* Б*******, /РД:МА*********************5/;
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар.
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн .7 дугаар зүйлийн 3-д зааснаар талуудын мэтгэлцээн дээр шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Э.Б******* нь 0 оны 06 дугаар сарын 5-ны өдөр 0 цагийн үед С аймаг, С сумын нутаг дэвсгэрт олон улсын А0******* дугаар авто зам дээр А сумаас С сумын чиглэлд - СЭА улсын дугаартай “Тоёота Вокси” маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн ., .3-т заасныг зөрчиж, урсгал сөрж эсрэг урсгалд зорчиж явсан 3-6 улсын дугаартай “Нүүдэлчин” маркийн мотоцикльтой мөргөлдсөн зам тээврийн осол гаргасны улмаас А.Б нас барсан гэмт хэргийг үйлдсэн үйл баримт тогтоогдож, уг гэмт хэрэгт шүүгдэгч Э.Б******* гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо гэж шүүх дүгнэв.
Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн доорх нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон болно. Үүнд:
.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Б******* өгсөн: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. ...Нийт сая төгрөг нэхэмжилсэн, 7,700,000 төгрөгийг өгсөн, 7 сая төгрөгөнд өрөө байрны ордер гэрчилгээг өгч амаар тохиролцсон...” гэжээ[],
.Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч З.А******* өгсөн: “Аль хөнгөн ялыг оногдуулж өгнө үү” гэжээ.[],
3.Хохирогч З.А*******ы 0 оны 06 дугаар сарын 0-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “Би амь хохирогч А.Бтай хамгийн сүүлд 0 оны 06 дугаар сарын 5-ны өглөө уулзсан. Тухайн үед манай хүүхэд “ажилдаа явлаа” гэж хэлээд гарсан. Манай хүү “Тужийн нарс”-ны тусгай хамгаалалтын газарт байгаль хамгаалагч хийдэг юм. Тухайн өдөр манай хүү ажилтай байсан юм. Тиймээс ажилдаа явахаар гарсан. Манай хүү өглөө гарахдаа “Би ажил дээр очоод ажил багатай бол эрт ирнээ” гэж хэлээд гарсан. Хүнтэй уулзах айлд очих талаар хэлээгүй. Гэхдээ тухайн өдөр хамт ажилладаг Баяраа гэх залуутай уулзсан байсан. Баяраа С суманд мал маллан амьдардаг бөгөөд осол болдог өдөр манай хүүд сүү өгч явуулсан юм билээ. Тухайн үед жолоодож байсан 3-6 улсын дугаартай тээврийн хэрэгсэл /мотоцикль/ нь манай тусгай хамгаалалтын газраас олгосон тээврийн хэрэгсэл байгаа юм. Тухайн тээврийн хэрэгслийн 0 оны намар авч байсан ба тухайн үеэс жолоодож байгаа юм. Манай хүү зарим тохиолдолд буюу баяр ёслол ангийн уулзалт гэх мэт үеэр л согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг байсан. Түүнээс согтууруулах ундааны зүйл хэрэглээд байдаггүй байсан. Амь хохирогч А.Б нь “А” ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй байсан. Манай хүү эелдэг даруу, хүнд тусархуу, олны дунд нэр хүндтэй ажилдаа үнэнч хүүхэд байсан. Олон нийтийн ажилд идэвхитэй оролцохгүй ажил гэж байдаггүй байсан. 05 онд эхнэр Бүжинлхамтай гэр бүл болж, дундаасаа 6 настай нэг хүүхэдтэй. Надад гомдол санал гэхээр зүйл байхгүй. Харин осолд холбогдсон хүмүүсээс миний хүүгийн хүүхдэд тэтгэмж болгож, хэдэн төгрөг олгуулмаар байна” гэх мэдүүлэг[3],
.Хохирогч З.А*******ы 03 оны 0 дүгээр сарын -ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “Дээрх хэрэгтэй холбоотой гомдол санал гэхээр зүйл байхгүй. Дээрх хэргийг хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү. Дээрх хэргийн улмаас миний хүү амь насаараа хохирсон. Миний хүү 8 настай нэг охинтой байсан юм. Миний ач охинд болоод манай эхнэр бидэнд одоо үнэхээр хүнд байна. Миний ач охин заримдаа аавыгаа санаад л байгаа бололтой, биднээс аавыгаа асуугаад байдаг юм. Мөн үе үе аавыгаа зүүдэлдэг гэж байсан. Охиндоо л сэтгэл санаа, хийгээд цаашид ирээдүйд нь хэрэг болохуйц мөнгө, эсхүл данс нээгээд хадгалуулчихмаар байна. Миний ач охиныг цаашид тэжээн, тэтгэх асуудлыг хуулийн дагуу шийдүүлмээр байна.
Осол болсноос хойш ажил явдлын үеэр манайд ирээд ,000,000 /хоёр сая/ төгрөг өгсөн. Мөн ах дүү гэр бүлээс нь 700,000 /долоон зуун мянга/ төгрөг өгүүлсэн. Түүний дараагаар удаа манай гэрт ирсэн байсан. Би тухайн хүмүүстэй нэг л удаа уулзсан бөгөөд тодорхой зүйл яриагүй” гэх мэдүүлэг[],
5.Хохирогч П.О 0 оны 06 дугаар сарын 6-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “Би 0 оны 06 дугаар сарын 5-ны өдрийн 9 цаг өнгөрч байхад би нөхөр Б*******ын хамт С аймгийн С сумын дугаар багт байрлах “Ахмадын сувилал” орохоор - СЭА улсын дугаартай “Тоёота Вокси” маркийн тээврийн хэрэгслээр гарсан. Манай аав, ээж нь тус сувилалд хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд бид эргэх гэж гарсан юм. Бидний гарах үед манай хажуу айлын Төмөрбаатар гэх залуу “Замаараа Улаанбаатар хот орох автобусанд өгчихөөрэй” гэж хэлээд хайрцаг архи өгсөн. Мөн манай ээжийн дүү болох Наранцацрал гэх хүн замдаа өгчихөөрэй гэж хэлээд хайрцаг тамхи өгсөн. Тэгээд бид тухайн архийг ачаад А сумаас 9 цаг 0 минутын орчимд гарсан. Ингээд А сумаас С сумын чиглэлийн замд байрлах “Зэлтэрийн зам” ХХК-ын хашааны орчимд явж байтал урдаас цэнхэр өнгийн мотоцикль маш хурдтайгаар замын хоёр тал руу хэрж давхиад ороод ирсэн. Тухайн мотоцикль урсгал сөрөөд ороод ирсэн. Манай нөхөр тухайн мотоциклоос зугтах гээд аль боломжтойгоор нь эсрэг урсгал руу ортол тухайн мотоцикль хүрч ирээд миний тээврийн хэрэгслийн зүүн урд хэсгийг мөргөөд замын хажуу хэсэг рүү орж унасан. Бид машинаас бууж иртэл тухайн замаар явж байсан хар өнгийн тээврийн хэрэгсэлтэй 3 залуу ирээд тухайн залууг харчихаад явсан. Тэгээд бид цагдаа дуудсан. Тухайн мотоциклыг 50 орчим метрийн зайнаас л харсан. Тухайн үед “Зэлтэрийн зам” нэртэй компаний салдаг уулзвар хэсэгт хар өнгийн жижиг машин зогсож байсан бөгөөд тухайн тээврийн хэрэгслийн орчмоос гэнэт мотоцикль гараад урсгал сөрөөд ороод ирсэн. Тухайн мотоциклыг тормосоо гишгээд байсан. Мөн тухайн мотоцокль эсрэг буюу манай урсгалыг хаагаад байсан тул бид арга буюу эсрэг урсгал руу гаа орсон. Би тухайн үед ойролцоогоор 70 орчим км-ийн хурдтай явж байсан. Тухайн үед гадаа гэгээтэй цаг агаартай байсан учир замын үзэгдэх орчин сайн харагдаж байсан. Урдаас ирж байгаа тээврийн хэрэгслийг харахад ямар нэгэн саадгүй байсан. Тухайн үед зам дээр ямар нэгэн байдлаар халтиргаа үүссэн зүйл байгаагүй” гэх мэдүүлэг[5],
6.Гэрч Д.Ү 0 оны 07 дугаар сарын 9-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “Би 0 оны 06 дугаар сарын 5-ны орой 9 цагийн С аймгийн С сумын “Зэлтэрийн зам” ХХК-ны байрнаас юм авахаар өөрийн 00-6 СЭҮ улсын дугаартай тоёота “Камри” маркийн тээврийн хэрэгслээр явж байсан. Тухайн үед миний ард мотоцикльтой нэг залуу явж байсан. Би С сумаас гараад “Зэлтэрийн зам” ХХК-ны байр руу эргэдэг уулзвараар эргээд ороод миний ард явж байсан мотоциклтой залуу миний хажуугаар өнгөрсөн. Тэгээд удаагүй байтал түс хийх чимээ гараад явчихсан. Би тээврийн хэрэгслээсээ буугаад хартал миний ард явж байсан мотоцикльтой залуу А сумын чиглэлээс ирж байсан саарал өнгийн “Вокси” маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөөд замын хойд хэсэг рүү уначихсан. Тэгээд би Цагдаа дуудсан. Би “Зэлтэрийн зам” ХХК-ны байр руу эргэдэг уулзвараар эргэх үедээ хоёр талын урсгалыг харсан юм. Тухайн үед саарал өнгийн Вокси маркийн тээврийн хэрэгсэл өөрийн урсгалаар явж байсан. Ингээд осол гараад би тээврийн хэрэгслээсээ буугаад харах үед тухайн Вокси маркийн тээврийн хэрэгсэл эсрэг урсгалд орчихсон байсан. Тухайн мотоцикльтой залуу миний ард зорчиж байх үедээ өөрийн урсгалаар л явж байсан. Харин би “Зэлтэрийн зам” ХХК-ны байр руу эргээд л маш богино хугацаанд түс хийгээд тус осол гарсан” гэх мэдүүлэг[6],
7.С аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 0 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 59 дугаар Шинжээчийн дүгнэлт хэсэгт: “.Талийгаачид биеийн ерөнхий доргилт, дотор цуллаг эрхтэний цус алдалт, багадалт, элэг няцрал, зүүн бугалга, шуу, сарвуу, баруун хацрын төвгөр, хүзүүний цус хуралт, баруун мөр, эгэм хамарсан ил нэвтэрсэн шарх, баруун эгэмний сэлтэрхийт хугарал, баруун далны дээд ирмэг сэтэрсэн хугарал, цээж, баруун шуу, сарвуу, гуя, шилбэний улаан хүрэн зулгаралт, цус хуралт, нурууны арын хэсэгт олон тооны жижиг улаан хүрэн зулгаралт, баруун тавхайн өсгийд улаан хүрэн зулгаралтуудтай гэмтэл тогтоогдлоо. .Дээрх гэмтэл нь нас барахаас өмнө учирсан гэмтэл болно. 3.Талийгаачид архаг, хууч өвчин тогтоогдсонгүй. .Талийгаач гавал тархины битүү гэмтэл, хавсарсан хугарал, гэмтлийн улмаас нас баржээ. 5.Талийгаачийн цусанд спиртийн агууламж илрээгүй. 6.Талийгаачийн цус А /II/ бүлгийн харьяалалтай байна” гэх дүгнэлт[7],
8.С аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 0 оны 06 дугаар сарын 3-ны өдрийн 5 дугаар Шинжээчийн дүгнэлт хэсэгт: “.П.О биед гэмтэл тогтоогдсонгүй” гэх дүгнэлт[8],
9.С аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 0 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 59 дугаар Шинжээчийн дүгнэлт хэсэгт: “.Э.Б*******ын биед ар нуруунд далны орчим зулгаралтын зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо. .Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын .6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. .Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй” гэх дүгнэлт[9],
0.С аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 0 оны 07 дугаар сарын 8-ны өдрийн 38 дугаар Шинжээчийн дүгнэлт хэсэгт: “.Б*******ын гэж хаягласан хуруу шилтэй 5,0 мг цус нь шинжилгээнд тэнцэж байна. .Б*******ын цусанд спиртийн агууламж илрээгүй” гэх дүгнэлт[0],
.С аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 0 оны 07 дугаар сарын 8-ны өдрийн 38 дугаар Шинжээчийн дүгнэлт хэсэгт: “.П.Оюунчимэг гэж хаягласан хуруу шилтэй 5,0 мг цус нь шинжилгээнд тэнцэж байна. .О цусанд спиртийн агууламж илрээгүй” гэх дүгнэлт[],
*******.0 оны ******* дугаар сарын 05-ны өдрийн №8-07-0/ дугаартай Шинжээчийн дүгнэлт хэсэгт: Япон улсад 006 онд Япон улсад үйлдвэрлэгдсэн, 0 онд Монгол улсад импортлогдсон “Тоёота вокси” маркийн СЭА улсын дугаартай, тээврийн хэрэгслийн гэрчилгээ №058358. арал №АР6530697 дугаартай, мөнгөлөг өнгийн тээврийн хэрэгсэл нь С аймаг А сум дүгээр баг партизаны 8 тоотод байрлах хаягтай Э******* Б*******ын эзэмшлийн тээврийн хэрэгсэл байна. Тухайн зам тээврийн осолд холбогдсон тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг тодорхойлох зорилгоор хяналтын үзлэгт орсон эсэхийг www.transdep.mn хаягаар орж мэдээлэл авахад 0 оны 06 дугаар сарын *******-ны өдөр техникийн хяналтын үзлэгт орж тэнцсэн хуульд заасны дагуу дахин техникийн хяналтын үзлэг, тооллогод хамрагдсан байна. Тээврийн хэрэгслийн эвдрэл гэмтлийг хариулт -т дэлгэрэнгүй тусгав. Хариулт : Ослын дараах техникийн үзлэгээр СЭА улсын дугаартай Тоёота вокси маркийн тээврийн хэрэгсэлд дараах эвдрэл гэмтлүүд тогтоогдож байна. Үүнд:
.Их бие хэсэг: Баруун урд талын их гэрэл, дохио хагарсан, баруун урд талын кирло хэв гажилтад орсон, бупер хагарч их биеэс салсан, баруун урд талын толь хугарч их биеэс салсан. Баруун талын урд, хойд хаалга хэв гажилтад орсон. Баруун урд хаалганы бариул эвдэрсэн байна. *
.Хөдөлгүүрийн хэсэг: Хөргөх системийн радиатор, хөргөлтийн шингэн дамжуулах дээд доод шланк хоолойнууд эвдэрч салсан шингэн гоожсон.
3.Явах эд ангийн хэсэг: Баруун урд талын дугуй хагарч хий гарсан, баруун урд талын дээд доод гар, өндгөн тулгуур, пүрш, амортизатор хэв гажилтад орсон. босоо хэвтээ тэнцүүлэгч гулзайсан, эргэх бул салсан, амортизаторын таваг гулзайсан, рулын тяг эвдэрч гажсан зэрэг нөхцөл байдал тогтоогдож байна.
Дээрх эвдрэл гэмтэл нь тухайн ослын улмаас үүссэн ба уг тээврийн хэрэгсэл осолд орохоос өмнө техникийн ямар нэг эвдрэл гэмтэлтэй байсан эсэхийг тогтоох боломжгүй байна.
Хариулт 3: Дээрх эвдрэлүүд нь тухайн ослын улмаас үүссэн байна. Зам тээврийн ослын дараа хийсэн техникийн үзлэгээр тухайн авто машинд хөдөлгөөний аюулгүй байдал /осол/-д нөлөөлж болохуйц үйлдвэрлэлийн бус техникийн эд ангиар тоноглосон, угсарч бэхэлсэн эд анги тодорхойлогдсонгүй”гэх дүгнэлт[*******],
3.0 оны ******* дугаар сарын 06-ны өдрийн №8-07-0/5 дугаартай Шинжээчийн дүгнэлт хэсэгт: БНХАУ-д 00 онд үйлдвэрлэгдсэн, 00 онд Монгол улсад импортлогдсон Zongshen ZS00-6 нүүдэлчин маркийн 36 улсын дугаартай мотоцикль, тээврийн хэрэгслийн гэрчилгээ №09800, арал №LZSPCMLFL0009 дугаартай, цэнхэр өнгийн тээврийн хэрэгсэл нь С аймаг С сум Тужийн нарсны байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны эзэмшлийн тээврийн хэрэгсэл /мотоцикль/ байна.
Тухайн зам тээврийн осолд холбогдсон тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг тодорхойлох зорилгоор техникийн хяналтын үзлэгт орсон эсэхийг smartcar.mn хаягаар орж шалгахад тухайн опдзНеп 500-6 нүүдэлчин маркийн 36 улсын дугаартай мотоцикль бүртгэлгүй байна. Хариулт : Ослын дараах техникийн үзлэгээр 36 улсын дугаартай Zongshen Нүүдэлчин маркийн мотоциклд дараах эвдрэл гэмтлүүд тогтоогдож байна. Үүнд:
Урд их гэрлийн хамгаалалт гулзайсан, хойд ачаа зүүн талруу гулзайж хэв гажилтад орсон, өвдөгний хамгаалалт гулзайсан, тулш хадгалах сав /банк/ хэв гажилтад орсон, дугуйны гинж мултарсан, тоормосны гишгүүр гулзайсан, хурдны хайрцгийн таг хагарч их биеэс салсан, хурдны хайрцгийн тос гоожсон, тосгүй болсон, баруун хойд талын гэрэл дохио хагарсан, жолоо эргүүлэх гар /рулын/ хамгаалалтын төмөр гулзайсан, яндан хонхойсон хэв гажилтад орсон, баруун хойд талын гишгүүр тасарч гулзайсан, баруун урд талын гэрэл дохио залгуураараа салж их биеэс салсан зэрэг эвдрэл гэмтлүүд тогтоогдсон.
Дээрх эвдрэл гэмтэл нь тухайн ослын улмаас үүссэн ба уг тээврийн хэрэгсэл осолд орохоос өмнө техникийн ямар нэг эвдрэл гэмтэлтэй байсан эсэхийг тогтоох боломжгүй байна.
Зам тээврийн ослын дараа хийсэн техникийн үзлэгээр тухайн мотоцикльд хөдөлгөөний аюулгүй байдал /осол/-д нөлөөлж болохуйц үйлдвэрлэлийн бус техникийн эд ангиар тоноглосон, угсарч бэхэлсэн эд анги тодорхойлогдсонгүй” гэх дүгнэлт[3],
.0 оны ******* дугаар сарын 07-ны “Ашид Билгүүн”ХХК-ний 56 дугаарт дүгнэлт хэсэгт: доорхи дүгнэлт[],
| № | Эвдэрсэн эд анги, зардлын нэр | Эвдрэлийн зэрэг | Үнэлгээ | Үнэлгээний тайлбар |
|
| Хөдөлгүүр /бензин/ | Их | 0,000 | Солих |
|
| Банк | Их | 00,000 | Солих |
| 3 | Толь /баруун/ | Их | 5,000 | Солих |
|
| Гишгүүр /баруун/ | Их | 0,000 | Солих |
| 5 | Яндан | Их | 50,000 | Солих |
| 6 | Өвдгөвч | Их | 80,000 | Солих |
| 7 | Будах зардал | Бага | 0 | Ажлын хөлс |
| 8 | Шууд зардлын дүн: |
| 85,000 |
|
| 9 |
|
|
|
|
| 0 | 00гр будаг, тус-мат, лак | Өнгө гаргах | 0 | Материалын үнэ |
|
| Эд анги солих |
| 00,000 | Ажлын хөлс |
| ******* | Тэнхлэг тохируулах |
| 0 | Ажлын хөлс |
| 3 | Шууд зардлын дүн |
| 00,000 |
|
|
| Нийт дүн |
| 95,000 |
|
0 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн №3 дугаартай Шинжээчийн дүгнэлт хэсэгт: - СЭА улсын дугаартай “Тоёото Vоху” маркийн тээврийн хэрэгсэл нь 3- улсын дугаартай “Нүүдэлчин” маркийн мотоцикльтой мөргөлдсөн нь зам тээврийн осол мөн.
5.Иргэний нэхэмжлэгч М.Хишигтийн 0 оны дүгээр сарын 0-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “3-6 улсын дугаартай Нүүдэлчин маркийн мотоцикль ямар нэгэн эвдрэл гэмтэл гэхээр зүйл байхгүй. Байгууллагын зүгээс байгаль хамгаалагч нарын эдэлж хэрэглэдэг мотоциклийн бүрэн бүтэн байдлыг сар улирлаар нь шалгаж ажилладаг” гэх мэдүүлэг[5],
6.Шүүгдэгч Э.Б*******ын 03 оны 0 дүгээр сарын 0-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: “Би 0 оны 06 дугаар сарын 5-ны өдөр 9 цаг өнгөр байхад эхнэр О хамт С аймаг, С сумын дугаар багт байрлах “ахмадын сувилал” орох зорилгоор өөрийн эзэмшлийн - СЭА улсын дугаартай “Тоёота Вокси” маркийн тээврийн хэрэгслээр гарсан. Ингээд А сумаас С сумын чиглэлд замд байрлах Зэлтэрийн зам ХХК-ний хашааны орчимд явж байтал урдаас цэнхэр өнгийн мотоцикль маш хурдтайгаар замын тал руу хэрж давхиад ороод ирсэн ба над руу дөхөх үедээ миний чиглэлийн урсгал буюу урсгал сөрөөд ороод ирсэн. Би тухайн мотоциклоос зугтах гээд аль боломжтойгоор нь эсрэг урсгал руу ортол тухайн мотоцикль хүрч ирээд миний тээврийн хэрэгслийн зүүн урд хэсгийг мөргөөд замын хажуу хэсэг рүү орж унасан. Тухайн тээврийн хэрэгсэл маш хурдтайгаар ирж байсан бөгөөд би өөрийн урсгалдаа зогсох арга хэмжээ авбал тухайн мотоцикль шууд урдаас ирж мөргөөд эхнэр болон миний эрүүл мэнд, амь насанд хохирол учирж болзошгүй байсан юм. Тиймээс би урсгал сөрж бултах нь зүйтэй гэж үзсэн” гэх мэдүүлэг[6], 7.Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай мөрдөгчийн тогтоол[7], 8.Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл[8], 9.Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт[9], 0.Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл[0], .Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол[], .Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас[], 3.Хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл[3] зэрэг бичгийн нотлох баримт болно.
Мөрдөгч дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хуульд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шүүх үнэлэв.
Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, хэргийн үйл баримт, зүйлчлэлийн талаар маргаагүй боловч шинжээч эмчийн дүгнэлтэд маргаан гаргасан болохыг дурьдах нь зүйтэй.
Шүүгдэгч Э.Б*******ын гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7.0 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд шүүхээс яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих асуудлыг бүрэн нотолсон, прокурорын зүйлчлэл хэргийн бодит байдалтай тохирсон гэж үзлээ.
Хоёр. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар.
Иргэний хуулийн 97 дугаар зүйлийн 97., 5 дугаар зүйлийн 5. дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч нь амь хохирогчийн оршуулгын зардалд 7,700,000 төгрөг нөхөн төлснийг, 7,000,000 сая төгрөг нөхөн төлөхөө илэрхийлснийг тус тус дурьдах нь зүйтэй. /талууд тохиролцсон байсан/
Мөн иргэний нэхэмжлэгч М.Хишигтэд Тужийн нарсны байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны өмчлөлийн 3-6 улсын дугаартай, “Нүүдэлчин” маркийн мотоциклийн эвдрэлийн 95,000 төгрөгийг шүүгдэгч Э.Б******* нөхөн төлсөн байна.
Гурав. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар.
Шүүх шүүгдэгч Э.Б*******ад эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчийн зүгээс: “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7.0 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг жилийн хугацаагаар хасч, жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулах” саналыг гаргасан.
Харин хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгчийн зүгээс: “Хуульд зааснаар ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү” гэсэн өмгөөллийн дүгнэлтийг гаргажээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс: “Гэм буруугийн маргаангүй, хохирлыг ярилцсан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7. дүгээр зүйлд зааснаар тэнсэж өгөөч” гэсэн өмгөөллийн дүгнэлтийг тус тус хуульд заасан дарааллын дагуу гаргажээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7. дүгээр зүйлийн дэх хэсэгт: “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэж хуульчилжээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн . дэх заалт болон мөн хуулийн 7. дүгээр зүйлийн дэх хэсэгт тус тус зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай хүнд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэх нь шүүхэд зайлшгүй хэрэглэхээр үүрэг болгосон хуулийн зохицуулалт биш бөгөөд шүүх өөрийн эрх хэмжээний хүрээнд хэрэглэх хэм хэмжээ юм.
Шүүх ямар нөхцөл байдлыг үндэслэн шүүгдэгчийг нийгмээс тусгаарлахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх боломжтой гэж дүгнэсэн шалтгаан, нөхцлийг дурьдвал:
Шүүгдэгчийн хувьд анх удаагаа болгоомжгүйгээр хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, чин санаанаасаа гэмшсэн, амь хохирогчийн оршуулгын зардалд 7,700,000 төгрөгийг төлсөн, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн зүгээс /шүүгдэгчид аль хөнгөн ялыг оногдуулж өгнө үү/ гэсэн байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг ял хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдалд харгалзан үзсэн болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий
ангийн 7. дүгээр зүйлийн дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7.0 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б*******ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/-н жилийн хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж, энэ хугацаанд оршин суугаа газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж шийдвэрлэсэн.
Хэрвээ шүүгдэгч нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг түүнд анхааруулсан болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн , , 3 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Э.Б*******ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7.0 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн өдрөөс эхлэн тоолохоор тогтоов.
Шүүгдэгч Э.Б******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдвал зохино.
Шүүгдэгч Э.Б*******ын №*******03 дугаартай B, C, CE ангиллын жолоочийн үнэмлэхийг хураан авч, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц гүйцэтгэх хуудасны хамт С аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраар дамжуулан бүртгэл, мэдээллийн төвд хүргүүлэхээр тогтоов.
Шүүгдэгч Э.Б*******ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь хуульд нийцнэ гэж үзлээ.
Дөрөв. Бусад
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7. дүгээр зүйлийн 5, 6 дахь хэсэгт заасан зохицуулалтууд нь тэнссэн хугацаанд тодорхой үр дагавар, тухайлбал тэнссэн хугацаанд санаатай, болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тохиолдолд заавал хэрэглэх хэм хэмжээнүүд юм.[]
Хуульд заасан нөхцөл ирээдүйд бүрдсэн, тэр цаг хугацаанд хэрэглэх хэм хэмжээг тэрхүү нөхцөл бүрдээгүй байхад урьдчилан шийдвэртээ тусгах шаардлагагүй бөгөөд тэнссэн хугацаанд санаатай болон болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд шүүх энэхүү хэм хэмжээг хэрэглэх учиртай.
Шүүхийн шийтгэх тогтоолын Тодорхойлох болон Тогтоох хэсэгт Эрүүгийн хуулийн 7. дүгээр зүйлийн 5, 6 дахь хэсэгт заасан заалтуудыг тусгаагүйгээс ямар нэгэн хууль зүйн үр дагавар үүсэхгүй, ойлгомжгүй ямар нэг нөхцөл байдалд хүргэхгүй тул тусгаагүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36. дугаар зүйлийн , , , 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн , , 36.0, 36.3, 37. дүгээр зүйлийн , дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
.Шүүгдэгч Х******* овогт Э******* Б*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7.0 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Авто тээврийн хэрэгслийн жолооч авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсний улмаас хүний амь нас хохироосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7. дүгээр зүйлийн дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7.0 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б*******ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/-н жилийн хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр /хоёр/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн дахь хэсгийн .5 дахь заалтад зааснаар шүүгдэгч Э.Б*******ын хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн /хоёр/ жилийн хугацаанд оршин суугаа газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэсүгэй.
.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7. дүгээр зүйлийн дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг түүнд анхааруулсугай.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн , , 3 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Э.Б*******ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7.0 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн өдрөөс эхлэн тоолсугай.
6.Шүүгдэгч Э.Б******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.
7.Иргэний хуулийн 97 дугаар зүйлийн 97., 5 дугаар зүйлийн 5. дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч нь амь хохирогчийн оршуулгын зардалд 7,700,000 төгрөг нөхөн төлснийг, 7,000,000 сая төгрөг нөхөн төлөхөө илэрхийлснийг тус тус дурьдсугай.
8.Иргэний нэхэмжлэгч М.Хишигтэд Тужийн нарсны байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны өмчлөлийн 3-6 улсын дугаартай, “Нүүдэлчин” маркийн мотоциклийн эвдрэлийн 95,000 төгрөгийг шүүгдэгч Э.Б******* нөхөн төлснийг дурьдсугай.
9.Хавтаст хэрэгт хавсаргасан шүүгдэгч Э.Б*******ын №*******03 дугаартай B, C, CE ангиллын жолоочийн үнэмлэхийг хураан авч, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц гүйцэтгэх хуудасны хамт С аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраар дамжуулан бүртгэл, мэдээллийн төвд хүргүүлсүгэй.
0.Шүүгдэгч Э.Б*******ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.0 дугаар зүйлийн , 36.3 дугаар зүйлийн дэх хэсэгт тус тус зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурьдаж, шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 5 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.
*******.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38. дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн .9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш хоногийн дотор С аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АМАРГЭРЭЛ
ЧМ-д холбогдох эрүүгийн хэрэг, УДШ, 09.06. №3, (Эрүүгийн хэргийн танхим), Тодорхойлох хэсэг