| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Оюунжаргал |
| Хэргийн индекс | 153/2020/00157/И |
| Дугаар | 00255 |
| Огноо | 2020-04-10 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 04 сарын 10 өдөр
Дугаар 00255
Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунжаргал би,
нэхэмжлэгч: Өвөрхангай аймгийн Өлзийт суманд байрлах, Гүнзэгэстэй ХХК //-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.О нэхэмжлэлтэй,
хариуцагч: Ховд аймгийн Жаргалант сумын Жаргалан багийн 2/80 айлын орон сууцны 35 тоотод оршин суух, Дажуу овогт Б. Д / /-д холбогдох,
зээлээр авсан шатахууны үнэ 4,623,672 төгрөг, алданги 2,311,836 төгрөг, нийт 6,935,508 /зургаан сая есэн зуун гучин таван мянга таван зуун найм/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдөр 153/2020/00157/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Гүнзэгэстэй ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.О шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ховд аймгийн Жаргалант сумын иргэн Б.Д нь Гүнзэгэстэй ХХК-тай 2019 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр 46-46 ХОҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд №19-040 дугаартай гэрээ, мөн 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдөр 00-84 ХОА улсын дугаартай тээврийн хэрэгсэлд №19-191 дугаартай гэрээ тус тус байгуулсан бөгөөд гэрээний хугацаа 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуусгавар болсон байна.
Иргэн Б.Д нь 2019 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Гүнзэгэстэй ХХК-ийн зам зуур шатахуун түгээх салбараас 00-84 ХОҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 3,055,000 төгрөгний шатахууныг зээлээр авсан бөгөөд 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдөр хүртэл нэг ч төгрөг төлөөгүй байна. Мөн 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Гүнзэгэстэй ХХК-ийн шатахуун түгээх салбараас 46-46 ХОҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 229,000 төгрөгний шатахууныг, 2019 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр Гүнзэгэстэй ХХК-ийн шатахуун түгээх салбараас 46-46 ХОҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 311,440 төгрөгний шатахууныг, 2019 оны 04 дүгээр сарын 6-ны өдөр Гүнзэгэстэй ХХК-ийн зам зуур шатахуун түгээх салбараас 46-46 ХОҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 539,150 төгрөгний шатахууныг, 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдөр Гүнзэгэстэй ХХК-ийн зэгэстэй шатахуун түгээх салбараас 46-46 ХОҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 244,541 төгрөгний шатахууныг, 2019 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр Гүнзэгэстэй ХХК-ийн зэгэстэй шатахуун түгээх салбараас 46-46 ХОҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 244,541 төгрөгний шатахууныг тус тус зээлээр авсан бөгөөд 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдөр хүртэл нэг ч төгрөг төлөөгүй байна.
Зээлийн гэрээний 2.2-д Худалдан авагч нь энэхүү гэрээний 2.1-д заасан хугацаанд шатахууныг зээлээр худалдан авч болох бөгөөд худалдан авсан шатахууныхаа төлбөрийг шатахуун хүлээн авсан өдрөөс хойш хуанлийн 15 хоногт багтаан бүрэн төлнө. Тухайн хугацаанд зээлээр шатахуун авсны хүү тооцохгүй ба бэлэнгийн үнээр олгоно. Зээлээр шатахххн авснаар бусад хөнгөлөлт, урамшууллаас хасагдахгүй. Гэрээний гол зорилго нь авсан шатахууныхаа тооцоог хугацаанд нь төлүүлэхэд оршино. Зээлийн гэрээний 2.3-д энэ гэрээний 2.2-д заасан хугацаа хэтрүүлвэл хугацаа хэтэрсэн хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгнйн 0.5%-ийн алданги төлнө гэж заажээ.
Иймд иргэн Б.Даас зээлээр авсан шатахууны үнэ 4,623,672 төгрөг, алданги 2,311.836 төгрөг нийт 6.935.508 төгрөгийг "Гүнзэгэстэй ХХК-д гаргуулан өгнө үү гэжээ.
Зохигчоос 2020 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр тус шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээнд: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйл, мөн хуулийн 26 дугаар зүйлд заасан эрх, үүргийн дагуу нэхэмжлэгчийн итгэмжлэгдсөн төлөөлөгч Н.О, хариуцагч Б.Д бид дараах нөхцлөөр харилцан тохиролцож эвлэрэлийн гэрээ байгууллаа.
Нэг: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.О миний бие нь хариуцагч Б.Даас нэхэмжилсэн алданги 2,311,836 төгрөгөөс 1,092,958 төгрөгийг татгалзлаа.
Хоёр: Хариуцагч Б.Д нь нэхэмжлэлийн шаардлага болох зээлээр авсан шатахууны үнэ 4,623,672 төгрөг, алданги 1,218,878 төгрөг, нийт 5,842,550 төгрөгөөс 2,000,000 төгрөгийг 2020 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн дотор, 2,000,000 төгрөгийг 2020 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн дотор, үлдэгдэл 1,842,550 төгрөгийг 2020 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн дотор тус тус нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.О ХААН банк дахь 5059308090 тоот дансанд төлөхөөр харилцан тохиролцож эвлэрлээ.
Гурав: Зохигчид уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах, гомдол гаргах эрхгүйгээр тохиролцлоо гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Гүнзэгэстэй ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.О нь Б.Дд холбогдуулан зээлээр авсан шатахууны үнэ 4,623,672 төгрөг, алданги 2,311,836 төгрөг, нийт 6,935,508 /зургаан сая есэн зуун гучин таван мянга таван зуун найм/ төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Д нь нэхэмжлэлийн шаардлагаас зээлээр авсан шатахууны үнэ 4,623,672 төгрөг, алданги 1,218,878 төгрөг, нийт 5,842,550 /таван сая найман зуун дөчин хоёр мянга таван зуун тавь/ төгрөгөөс 2,000,000 /хоёр сая/ төгрөгийг 2020 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн дотор, 2,000,000 /хоёр сая/ төгрөгийг 2020 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн дотор, үлдэгдэл 1,842,550 /нэг сая найман зуун дөчин хоёр мянга таван зуун тавь/ төгрөгийг 2020 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн дотор тус тус Гүнзэгэстэй ХХК-д төлөхөөр, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.О нь алданги 1,092,958 /нэг сая ерэн хоёр мянга есэн зуун тавин найм/ төгрөгийг хариуцагч Б.Даас гаргуулахаас татгалзаж нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.О, хариуцагч Б.Д нар нь эвлэрлийн гэрээ байгуулан эвлэрсэн байна.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч нар эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна гэж үзлээ.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч Гүнзэгэстэй ХХК-ийн ерөнхий захирал Д.Цэрэндэндэв нь 2019 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр иргэн Н.Оад итгэмжлэл олгосон байх бөгөөд итгэмжлэлд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Оад эвлэрэх эрхийг олгосон болохыг дурдлаа. /хх-ийн 5 дугаар тал/
Түүнчлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь иргэний хэргийн бие даасан оролцогч бус зөвхөн төлөөлүүлж байгаа буюу Гүнзэгэстэй ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг илэрхийлэн хамгаалж байгаа этгээд учир эвлэрлийн гэрээнд бичигдсэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.О ХААН банк дахь 5059308090 тоот дансанд төлөхөөр гэснийг нэхэмжлэгч Гүнзэгэстэй ХХК-д гэж шүүгчийн захирамжид тусгасан болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.О 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдөр төрийн сангийн 100160000941 дугаартай дансанд улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 125,919 /нэг зуун хорин таван мянга есэн зуун арван ес/ төгрөгийн тал хувь болох 62,959.5 /жаран хоёр мянга есэн зуун тавин есэн төгрөг таван мөнгө/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, тал хувь болох 62,959.5 /жаран хоёр мянга есэн зуун тавин есэн төгрөг таван мөнгө/ төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Б.Даас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 62,959.5 /жаран хоёр мянга есэн зуун тавин есэн төгрөг таван мөнгө/ төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгч Гүнзэгэстэй ХХК-д олгохоор тогтов.
Энэхүү захирамжийг хариуцагч Б.Д нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдлаа.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Гүнзэгэстэй ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.О нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Дд холбогдох, зээлээр авсан шатахууны үнэ 4,623,672 төгрөг, алданги 2,311,836 төгрөг, нийт 6,935,508 /зургаан сая есэн зуун гучин таван мянга таван зуун найм/ төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Б.Д нь нэхэмжлэлийн шаардлагаас зээлээр авсан шатахууны үнэ 4,623,672 төгрөг, алданги 1,218,878 төгрөг, нийт 5,842,550 /таван сая найман зуун дөчин хоёр мянга таван зуун тавь/ төгрөгөөс 2,000,000 /хоёр сая/ төгрөгийг 2020 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн дотор, 2,000,000 /хоёр сая/ төгрөгийг 2020 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн дотор, үлдэгдэл 1,842,550 /нэг сая найман зуун дөчин хоёр мянга таван зуун тавь/ төгрөгийг 2020 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн дотор тус тус Гүнзэгэстэй ХХК-д төлөхөөр, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.О нь алданги 1,092,958 /нэг сая ерэн хоёр мянга есэн зуун тавин найм/ төгрөгийг хариуцагч Б.Даас гаргуулахаас татгалзаж нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.О, хариуцагч Б.Д нар нь эвлэрсэн байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.О улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 125,919 /нэг зуун хорин таван мянга есэн зуун арван ес/ төгрөгийн тал хувь болох 62,959.5 /жаран хоёр мянга есэн зуун тавин есэн төгрөг таван мөнгө/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, тал хувь болох 62,959.5 /жаран хоёр мянга есэн зуун тавин есэн төгрөг таван мөнгө/ төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Б.Даас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 62,959.5 /жаран хоёр мянга есэн зуун тавин есэн төгрөг таван мөнгө/ төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгч Гүнзэгэстэй ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Б.Д нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ С.ОЮУНЖАРГАЛ