| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэрэнчимэдийн Амаргэрэл |
| Хэргийн индекс | 175/2023/0065/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/63 |
| Огноо | 2023-04-03 |
| Зүйл хэсэг | 24.2.1., |
| Улсын яллагч | А.Энхтуяа |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 04 сарын 03 өдөр
Дугаар 2023/ШЦТ/63
Улсын нэрийн өмнөөс
С******* аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ц.Амаргэрэл даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Шинэцэцэг,
улсын яллагч А.Энхтуяа,
шүүгдэгч Н.М******* нарыг тус тус оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар С******* аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн . дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х******* овогт Н******* М*******т холбогдох эрүүгийн 3008009 дугаартай хэргийг 03 оны 0 дугаар сарын 6-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Нэг. Шүүгдэгчийн биеийн байца:
улсын иргэн, 9******* оны ******* дугаар сарын *******-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ******* настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, барилгын өрлөгчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл , эхнэр, хүүхдийн хамт С******* аймгийн Х сумын Тарвагатай найрамдлын - тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Х******* овогт Н******* М******* /РД:МЖ*********************9/,
Хоёр. Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/
Шүүгдэгч Н.М******* нь 0 оны 0 дугаар сарын 5-ны өдрөөс 6-ны өдрийн хооронд С******* аймгийн Х сумын “ ” нэртэй газарт тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт ммалын эрэл хайгуул, олборлолт явуулсны улмаас байгаль орчинд ,39 төгрөгийн шууд хохирол, нөхөн сэргээлтийн зардалд 69,69 төгрөгийн хор уршиг учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар.
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн .7 дугаар зүйлийн 3-д зааснаар талуудын мэтгэлцээн дээр шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Н.М******* нь 0 оны 0 дугаар сарын 5-ны өдрөөс 6-ны өдрийн хооронд С******* аймгийн Х сумын “ ” нэртэй газарт тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт ммалын эрэл хайгуул, олборлолт явуулсны улмаас байгаль орчинд ,39 төгрөгийн шууд хохирол, нөхөн сэргээлтийн зардалд 69,69 төгрөгийн хор уршиг учруулсан гэмт хэргийг үйлдсэн үйл баримт тогтоогдож, уг гэмт хэрэгт шүүгдэгч Н.М******* нь гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо гэж шүүх дүгнэв.
Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн доорх нотлох баримтуудаар хангтай нотлогдон тогтоогдсон болно. Үүнд:
.Шүүгдэгч Н.М*******ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...хуучин уурхай ажиллаж байсан учраас сум, орон нутагт хүсэлтээ өгсөн байсан юм, буруу зүйл хийснээ ойлгож, гэм буруугийн талаар маргаан байхгүй, өмнөх мэдүүлгээ дэмжиж байна” гэх мэдүүлэг[],
.Иргэний нэхэмжлэгч Д.Мөнхцэцэгийн “...: Х суманд оршин суудаг, нэг нутгийн хүн гэдгээр нь мэднэ ямар нэгэн садан төрлийн холбоо бол байхгүй. Би энэ асуудлыг мэдэхгүй байна. нэртэй газарт бичил уурхай эрхлэгч иргэдийн техникүүд байрласан байдаг гэж мэднэ, 5 дүгээр тогтоол өөрчлөгдөөд гэрээ байгуулах эсэх нь шийдэгдэнэ гээд байсан. Түүнээс зөвшөөрөлгүйгээр газрын хэвлийд халдаж болохгүй. Гэм буруутай нь тогтоогдвол байгаль экологид учруулсан хохирлоо нөхөн төлүүлмээр байна” гэх мэдүүлэг[],
3.Хохирогч Д.Мөнхцэцэгийн “...С******* аймгийн Х сумын нутаг дэвсгэрт нь ойн 3 дугаар мужлалд ойн сан бүхий газарт хамаарна. гэх газар нь сумын төвөөс ертөнцийн зүгээр зүүн урд зүгт байрлах ******* гаруй км зайд алслагдсан нарс, хус зонхилон ургах ойн сан бүхий газар юм. Байгалийн дагалдах баялагтай, цаг хугацааг нь нарийн хэлж мэдэхгүй байна 990 оны эхээр “ ” гэх ХХК нь Оросуудтай хамтарч ашигт ммал олборлох үйл ажиллагаа явуулж байсан гэж сонсож байсан. Газрын гадаргуу ашигт ммал олборлолт явагдсаны улмаас үүдэн эвдэрсэн газар ихтэй юм. 0 онд “Эв энержи” ХХК нь гэх газар 5га бүхий газарт биологийн нөхөн сэргээлтийн ажлыг хийж гүйцэтгэж байгаа. Үүнээс өөр иргэн, нөхөрлөл, ХХК нөхөн сэргээлтийн ажил хийгээгүй. Өөрөөр хэлбэл иргэнтэй байгуулсан нөхөн сэргээх болон ашигт ммал олборлох журмын дагуу гэрээ байгуулаагүй. Н.М*******ыг нэг нутаг усны хүн гэдгээр зүс танина. Найз нөхөд, төрөл садангийн харилцаа холбоо байхгүй. Дээрх нэр бүхий хүмүүс ашигт ммал олборлох, хайгуул хийх, нөхөн сэргээлт хийх тусгай зөвшөөрөл байхгүй” гэх мэдүүлэг[3],
.Гэрч Ц.Отгоннямын “...Манай найз Н.М******* нь 0 оны 0 дугаар сард намайг “ ” нэртэй газарт “экскаватор янзлаад өгөөч, хүний экскаватор байгаа юм” гэж хэлсэн. Тэгээд би экскаваторыг нь засаж янзлахаар очоод хэд хоног М*******ын хамтаар янзалсан. 0 оны 0 дугаар сарын 5-ны өдрийн орчимд М******* нь “экскаватороо асаачих шалгаж үзнэ” гээд надаар жолоодуулаад “хэсэг газрыг ухаад үз” гээд би ч хэлсэн газрыг нь бага зэрэг ухсан. Тэгээд тэрийгээ М******* “ байгаа биш биз дээ” гээд үзээд байсан. Тэгээд буцаад экскаваторыг нь тавиад сумын төв рүү гэртээ ирсэн юм” гэх мэдүүлэг[],
5.Гэрч Н.Баттулгын “...0 оны 0 дугаар сарын 5-ны өдөр миний төрсөн дүү Н.М******* надад “ ” нэртэй газар луу очиж экскаватор асаах шаардлагатай байна, хамт яваад ирье” гэж хэлсэн. Отгонням хамт явахаар болсон. Тухайн газарт 0 оны 0 дугаар сарын 5-ны өглөө эрт очоод эвдэрсэн байсан экскаваторыг Отгонням янзалж байх хооронд би ойр зуур тусалсан. Улмаар экскаваторыг янзалж байх хооронд би самарт явсан хүн авах гээд яваад ирэхэд М******* дүү маань экскаватор болохгүй байна, явцгаая гээд тэр өдрийнхөө орой бүрэнхий болж байхад явсан. Тэр өдрөөс хойш би дахиж очоогүй...” гэх мэдүүлэг[5],
6.Гэрч Б.Бат-Энхийн “...Миний ах Н.М******* нь үг дуу цөөтэй, хүнтэй маргалдаад байдаггүй, хүнтэй их эвсэг харьцдаг хүн байгаа юм. Одоогоор эрхэлсэн тодорхой ажилгүй, муу зуршилгүй хүн байгаа юм” гэх мэдүүлэг[6],
7.Иргэний нэхэмжлэгч О.Наранхүүгийн “...Би ерөнхийдөө мэдсэн. Х суманд бичил уурхайн нөхөрлөлтэй. Н.М******* гээд ах “экскаватор хайж байна гээд надад байгаа “Хюндай 900 ЛС-3” загварын экскаватор байгааг мэдээд ирсэн” гээд 0 оны 05 дугаар сарын сүүлээр байх ******* сарын эхээр ч байж магадгүй “чи ахдаа экскаватороо хэрэглүүлээч, ах нь бичил уурхайгаар газар авч байгаа Засаг даргатай гэрээ байгуулвал хуулийн дагуу болоод ажиллана” гээд хэлсэн. Ажил юм нь хуулийн дагуу болвол түрээсээ тохироод надад мөнгө өгнө гэж байсан. Би ямар газар байдгийг нь ч мэдэхгүй зөвшөөрөлтэй ажиллана л гэж байсан. Би энэ 90ЛС-3 загварын экскаваторыг засаж янзалж авсан. Ойролцоогоор 9 орчим сая төгрөг. Экскаватороо Н.М*******аас нэхэмжилж авмаар байна. Би тээврийн хэрэгслийнхээ гэрчилгээ хаяад сая дүгээр сарын 0 өдөр нөхөж авсан байгаа” гэх мэдүүлэг[7],
8.“Эрдэнийн ногоолин” ХХК-ийн 0 оны дугаар сарын 3-ны өдрийн /0 дугаартай Шинжээчийн Дүгнэлт хэсэгт: “Иргэн Н.М*******ын байгаль орчинд учруулсан нийт хохирлын хэмжээ .3 төгрөг байна. Н.М*******ын байгаль орчинд учруулсан нийт хохирлын хэмжээ .3 төгрөг бөгөөд үүнийг Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн холбогдох заын дагуу үржүүлэн тооцоход 97.7 төгрөг болж байна” гэх шинжээчийн дүгнэлт[8],
9.”Ашид билгүүн” ХХК-ний 03 оны 0 дүгээр сарын 0-ны өдрийн шинжээчийн Дүгнэлт хэсэгт: “Hyundai 900 LC3” экскаваторын зах зээлийн үнэ цэнийг 0 оны дугаар сарын байдлаар 8,000,000 төгрөг, Алт угаах төхөөрөмж буюу гитарын бууны зах зээлийн үнэ цэнийг 0 оны дугаар сарын байдлаар 600,000 төгрөгийн үнэтэй болохыг тодорхойлов” гэх дүгнэлт[9],
0.Шүүгдэгч Н.М*******ын 03 оны 0 дугаар сарын 0-ний өдөр мөрдөн шалган ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: “...Би Наранхүүгээс авсан экскаваторыг шалгаж үзэх зорилгоор газар ухсан. Надтай хамт Отгонням, Баттулга нар байсан. Би тухайн хүмүүсээр техник янзлуулсан юм. Цалин мөнгө өгнө гэж хэлээгүй. Янзлаад өг гэж гуйсан юм. Би “ ” нэртэй газарт 0 оны 0 дугаар сарын 5-ны өдөр очоод өдөртөө экскаватороо засаж дуусгасан. Орой нь буцаад Х сум руу явсан. Янзалж дууссаны дараа би Отгоннямыг “шалгаад үз” гээд газар ухуулсан юм. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг[0], .Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл[], .Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоол[], 3.Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас[3], .Хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл[] зэрэг бичгийн нотлох баримт болно.
Мөрдөгч дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хуульд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд энэ хэрэгт хамаарай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шүүх үнэлэв.
Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, хэргийн үйл баримт зүйлчлэлийн талаар маргаагүй болохыг дурьдах нь зүйтэй.
Шүүгдэгч Н.М*******ын гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн . дугаар зүйлийн дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд шүүхээс яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих асуудлыг бүрэн нотолсон, прокурорын зүйлчлэл хэргийн бодит байдай тохирсон гэж үзлээ.
Хоёр. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар.
Энэ хэрэгт иргэний нэхэмжлэгчээр тогтоогдсон Д.Мөнхцэцэг нь (төрийг төлөөлж иргэний нэхэмжлэгчээр тогтоогдсон болно) мөрдөн байцаын шатанд шүүгдэгчээс шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон хууль бус үйл ажиллагааны улмаас эвдэгдсэн талбайд учирсан хохирлыг нөхөн төлүүлэх, мөн эвдрэл орсон газарт буруутай этгээдүүдээр нөхөн сэргээлтийн ажлуудыг хийлгэх хүсэлтэй байна гэжээ.
| Талбайн төрөл | Хохирлын төрөл | Хохирлын нийт хэмжээ, төг | Хуулийн за Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 9 дүгээр зүйл. Байгаль орчинд учруулсан хохирлыг нөхөн төлөх | Нөхөн төлбөрийн хэмжээ, төг |
|
Эвдрэлд оруулсан гэх 65,09м талбай | Эдэлбэр газар | 35 857. | 9-.5-д зааснаар 3 дахин | 07 57.63 |
| Газрын хэвлий | 9 30.5 | 9-5.-д зааснаар дахин | 588 68.0 | |
| Хөрсөн бүрхэвч | 6 93.33 | 9-5.-д зааснаар 3 дахин | 83 880.0 | |
| Ургамлан нөмрөг | 9 88.0 | 9-.3-д зааснаар 5 дахин | 99 0.******* | |
| Нийт дүн | 39.******* | 6 77.03 | 979 7.69 |
Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 9 дүгээр зүйлийн , .3, .5, .6, .7, 3, , .3, .5, 5., 5. дахь хэсэгт тус тус зааснаар энэхүү гэмт хэргийн улмаас шүүгдэгч Н.М*******ын хууль бус ашиглаас өртөгдсөн газар, газрын хэвлий, эдэлбэр газар, хөрсөн бүрхэвч, ургамлан нөмрөгт учирсан хохирол нийт байгаль экологид учирсан хохирол ,39 /дөрвөн зуун арван нэгэн мянга гурван зуун арван ес/-н төгрөгийг, нөхөн сэргээлтийн зардалд 69,69 /зургаан зуун хорин есөн мянга зургаан зуун ерэн нэг/-н төгрөгийг нөхөн төлсөн болохыг дурьдаж шийдвэрлэсэн.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн -д “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэж,[5]
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн , , 3, дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Н.М*******ын гэмт хэрэг үйлдэх үедээ ашигласан эд хөрөнгийн үнэлгээгээр 8,000,000 төгрөгөөр үнэлэгдсэн “Hyundai LC” маркийн экскаваторыг битүүмжлэлээс чөлөөлж, хууль ёсны эзэмшигч О.Наранхүүд олгож, түүний үнэ болох 8,000,000 төгрөгийг Н.М*******аас гаргуулан, Улсын орлогод оруулах нь хуульд нийцнэ.
Энэхүү хэрэгт угаах төхөөрөмж /гитаран буу/ 600,000 төгрөгөөр үнэлгээний байгууллага үнэлсэн бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчийн зүгээс энэхүү угаах төхөөрөмжийг гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан болох нь тогтоогдоогүй[6] тул битүүмжлээгүй гэсэнд үндэслэн хэрэгсэхгүй орхилоо. Алт угаах төхөөрөмжийг гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоогдоогүй тул эд мөрийн баримтаар хурааж аваагүй байна.
Гурав. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар.
Шүүх шүүгдэгч Н.М*******т эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Улсын яллагчийн зүгээс шүүгдэгчид 5,00,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналыг шүүхэд гаргасан.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн . дэх хэсэгт заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн”, . дахь хэсэгт заасан “...гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлоо нөхөн төлсөн”, (тэрээр байгаль экологид учруулсан бодит хохирол, хор уршиг, нөхөн сэргээлтийн зардал болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлуудыг сайн дураараа нөхөн төлсөн), гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, чин санаанаасаа гэмшиж байгаа зэргийг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдалд харгалзан үзсэн. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн . дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.М*******т 5,00,000 сая төгрөгөөр торгох ял оногдуулж, түүний хөрөнгө, цалин хөлс болон бусад орлого олох боломжийг харгалзан түүнд оногдуулсан торгох ялыг жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 5 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгч Н.М*******т анхааруулсан болно.
Шүүгдэгч Н.М******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдвал зохино.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэх нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36. дугаар зүйлийн , , , 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн , , 36.0, 36.3, 37. дүгээр зүйлийн , дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
.Эрүүгийн хуулийн тусгай ангийн . дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.М*******т 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,00,000 /таван сая дөрвөн зуун мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулсугай.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.М*******ын хөрөнгө, цалин хөлс болон бусад орлого олох боломжийг харгалзан түүнд оногдуулсан 5,00,000 /таван сая дөрвөн зуун мянга/-н төгрөгөөр торгох ялыг /хоёр/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 5 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгч Н.М*******т анхааруулсугай.
5.Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 9 дүгээр зүйлийн , .3, .5, .6, .7, 3, , .3, .5, 5., 5. дахь хэсэгт тус тус зааснаар энэхүү гэмт хэргийн улмаас шүүгдэгч Н.М*******ын хууль бус ашиглаас өртөгдсөн газар, газрын хэвлий, эдэлбэр газар, хөрсөн бүрхэвч, ургамлан нөмрөгт учирсан хохирол нийт байгаль экологид учирсан хохирол ,39 /дөрвөн зуун арван нэгэн мянга гурван зуун арван ес/-н төгрөгийг, нөхөн сэргээлтийн зардалд 69,69 /зургаан зуун хорин есөн мянга зургаан зуун ерэн нэг/-н төгрөгийг шүүгдэгч нөхөн төлсөн болохыг дурьдсугай.
6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн , , 3, дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Н.М******* нь гэмт хэрэг үйлдэх үедээ ашигласан “Hyundai LC” маркийн экскаваторыг битүүмжлэлээс чөлөөлж, хууль ёсны өмчлөгч Шааваа овогт Отгонхүүгийн Наранхүү /РД:МП9808/-д буцаан олгож, техникийн эд хөрөнгийн үнэлгээгээр тогтоогдсон 8,000,000 /найман сая/ төгрөгийг шүүгдэгч Н.М*******аас гаргуулж, Улсын төсөвт орлогод оруулсугай.
7.Шүүгдэгч Н.М******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.
8.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.0 дугаар зүйлийн , 36.3 дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 5 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.
0.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38. дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн .9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш хоногийн дотор С******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АМАРГЭРЭЛ