Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 04 сарын 19 өдөр

Дугаар 2022/ШЦТ/78

 

 

 

                                   Монгол Улсын нэрийн өмнөөс

 

С аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ц.Амаргэрэл даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Номин,

улсын яллагч А.Эрдэнэдэлгэр,

хохирогч Г.Баяраа,

шүүгдэгч Т.А*******,

түүний өмгөөлөгч Г.Энхцэцэг нарыг тус тус оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар С аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн . дүгээр зүйлийн дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б******* овогт Т******* А*******т холбогдох эрүүгийн 300003 дугаартай хэргийг 03 оны 03 дугаар сарын 3-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 9******* оны ******* дүгээр сарын *******-ний өдөр Б******* аймгийн Ж******* суманд төрсөн, настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, хүнд машин механизмын операторчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл , ганцаараа, Дархан-Уул аймгийн Дархан сум, дугаар баг, Залуучууд дугаар гудамж, тоот хаягт бүртгэлтэй боловч одоогоор тодорхой оршин суух хаяггүй, урьд

-Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 0******* оны 08 дугаар сарын *******- ний өдрийн дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 39 дүгээр зүйлийн 39. дахь хэсэгт зааснаар оногдуулсан ялыг тэнсэж, ******* жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзсан;

-Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн *******8 оны дугаар сарын -ны өдрийн 46 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6. дугаар зүйлийн дэх хэсгийн . дахь заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн . дүгээр зүйлийн дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр ******* жилийн хугацаагаар тэнсэж, согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоосон;

-Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн *******9 оны 06 дугаар сарын 4-ний өдрийн 36 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн . дүгээр зүйлийн дахь хэсгийн . дэх заалтад зааснаар 0 жилийн хорих ял шийтгэж, өмнө *******8 оны дугаар сарын -ны өдрийн 46 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн . дүгээр зүйлийн дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр ******* жилийн хугацаагаар тэнсэж, согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоосныг хүчингүй болгож, оногдуулсан 0 жилийн хорих ял дээр өмнөх тогтоолоор оногдуулсан ******* жилийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 03 жилийн хугацаагаар хорих ялаар тогтоож, Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар 0 оны ******* дүгээр сарын 06-ны өдөр хугацааны өмнө тэнсэн суллагдсан, хэрэг хариуцах чадвартай, Б******* овогт Т******* А******* /РД:ТБ*******0*******9/;

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/

Шүүгдэгч Т.А******* нь 0 оны 0 дугаар сард С аймаг, Х сумын Б дугаар баг, 0-******* тоотод оршин суух иргэн Г.Б байшингаас мөнгөн тоногтой эмээл, хазаар, ногт зэрэг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч 3,55,000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар.

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн . дугаар зүйлийн 3-д зааснаар талуудын мэтгэлцээн дээр шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Т.А******* нь 0 оны 0 дугаар сард С аймаг, Х сумын Баян цагаан дугаар баг, 0-******* тоотод оршин суух иргэн Г.Б байшингаас мөнгөн тоногтой эмээл, хазаар, ногт зэрэг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч 3,55,000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож, уг гэмт хэрэгт шүүгдэгч Т.А******* нь гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо гэж шүүх дүгнэв.

Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн доорх нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон болно. Үүнд:

.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.А******* өгсөн: “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, хохирлыг тооны адуу өгч төлсөн” гэх мэдүүлэг[],

            .Гэрч Ц.Ням-Эрдэний 03 оны 0 дугаар сарын 08-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Олон жилийн өмнө А*******ын төрсөн эгч Энхмөнхийн хашаанд нь амьдардаг байсан. Би А*******тай найз нөхдийн холбоотой. Би Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 445 дугаар нээлттэй хорих ангид ял эдэлж байхад А******* нь хорих ялтай тус хорих ангид ял эдэлж байхад Т.А******* нь хорих ялтай тус хорих ангид хамт ял эдэлж байсан юм. Манай найз Т.А******* 0 оны 0 дугаар сард Дархан-Уул аймагт эмээл зарахаар явж байсан. Тухайн эмээлийг С аймгийн Х сумаас авч ирсэн, зармаар байна гээд явж байсан. Яг ямар учиртай эмээл гэдгийг нь би мэдэхгүй байна. Надад хэлэхдээ С аймгийн Х сумаас авч ирсэн, уг эмээлийг борлуулмаар байна гэж хэлсэн.Тухайн эмээл нь монгол эмээл байсан. Ямар тоног хэрэгсэлтэй эмээл байсныг нь мэдэхгүй байна. Т.А******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг. Би Т.А*******ыг таньдаг болоод 0 гаран жил болж байна. Миний санаж байгаагаар жил гаран Шүүхийн шийдвэр Гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 445 дугаар нээлттэй хорих ангид ял эдэлсэн” гэх мэдүүлэг[],

            3.Гэрч Ц.Батбуянгийн 03 оны 0 дугаар сарын *******-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “Би 0 онд Т.А******* гэх хүнтэй С аймгийн Х сумын Моностой гэх газар луу хамт самарт явж байсан. Тухайн хүнийг сайн танихгүй. 0 оны 0 дугаар сарын дундуур Г.Баяраа ах надад “хадлан хийх хүн байна уу” гэхээр нь би “манайд Дарханаас ирсэн хүн байна” гэж хэлсэн. Тэгээд би А*******аас асуусан чинь зөвшөөрсөн. Т.А******* нь Г.Баяраа ахын хадлангийн ажлыг 0 гаран хоног хийж өгсөн. А******* архи согтууруулах ундааны зүйл ер нь их хэрэглэдэг. Архи уухаараа авиргүй. Энгийн үедээ дуу багатай хүн. Г.Баяраа ах надад хэлэхдээ “ажилд сайн залуу байна” гэж хэлсэн” гэх мэдүүлэг[3],

            4.Гэрч Д.С 03 оны 0 дугаар сарын 0-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “Т.А******* манай ах эхнэр, хүүхэд байхгүй. Намайг бага байхад л архи ууж явдаг байсан. Том машин барьж, хүний машин тэрэг засдаг байсан. Би А******* ахад Дархан-Уул аймагт хувийн хашаа байшин авч өгсөн боловч тэндээ амьдардаггүй, гадуур хонож явдаг. Ер нь манай ах архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг, хэдэн жилийн өмнө хулгайлах төрлийн гэмт хэрэгт холбогдож ял эдэлж байсан” гэх мэдүүлэг[4],

            5.Хохирогч Г.Б 0 оны дугаар сарын *******-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “0 оны 0 дугаар сарын дундуур шиг л санаж байна, би өөрийн мөнгөн тоногтой монгол эмээлээ адуунд явахдаа моринд унаж ирээд авто гражны агуулахад юм уу, байшингийнхаа гонхны хашлага дээр л тавьсан шиг санаж байгаа юм. ...Би эмээлийн модыг нь Улаанбаатар хотод эмээл хийдэг Арилдий гэдэг хүнээр *******8 оны үед .000.000 төгрөгөөр захиалж хийлгүүлсэн юм. Эмээлийн мөнгөн тоногийг нь 500.000 төгрөгөөр, ширэн хээтэй гөлмийг нэг бяруугаар л худалдаж авч байсан. Дөрөө чимэглэл энэ тэрийг нь нэмэхээр яг бүрэн эмээл маань одоогийн ханшаар 3.000.000 төгрөгөөр үнэлэгдэнэ. Эмээлний содон шинж тэмдгийн талаар гэвэл эмээлийн хийц суудал нь том, мөнгөэ хяр, баавар нь цутгамал хээтэй, гөлөм нь шар өнгөн дээр хар өнгийн ширмэл хээтэй, хөнгөн цагаан хээтэй дөрөөтэй, түмэн наст хээтэй даавуугаар гадарлаад улаан хамбан даавуугаар эмжсэн эмжээртэй давхар эсгий тохомтой байсан юм. Сүлжмэл нь суран хазаар нь болохоор гуулин амгаатай, суран жолоотой, ногт нь болохоор нь зөөлөн хавтгай материалаар хийгдсэн том цагирган төмөр холбоосуудтай эрүүвч нь болохоор төмөр түгжээтэй байсан юм. Хазаар маань 00,000 төгрөгний үнэтэй, ногт 60,000 төгрөгний үнэтэй. Ингээд бодохоор эмээл, хазаар маань нийлээд 3,60,000 төгрөгний хохирол надад учраад байна. ...Манай гэрт 0 оны 0 дугаар сард хадлан тэжээлд туслахаар нутгийн Жонгио, Буянаа болон Дарханы нэг залуу зэрэг хүмүүс л орж гараад явж байсан юм. Эмээл хулгайлсан хүнийг олж эмээлээ буцааж авах эсвэл хохирол болох 3,60,000 төгрөгөө төлүүлмээр байна” гэх мэдүүлэг[5],

            6.0 оны дугаар сарын -ны өдрийн “Ашид билгүүн” ХХК-ний ТХҮ-9/55 дугаартай Шинжээчийн дүгнэлт хэсэгт:

Төрөл

Хэмжих нэгж

Тоо хэмжээ

Нэгжийн үнэ, төгрөг

Нийт үнэ, төгрөг

Тайлбар шинж чанар

Мөнгөн тоногтой эмээл

ш

3,000,000

3,000,000

 

Мөнгөний орц, эмээлийн талаар мэдээлэл дутмаг тул дундаж ханшаар тооцов

Сүлжмэл суран хазаар

ш

0,000

0,000

Дундаж ханшаар тооцов.

3

Европ ногт

ш

45,000

45,000

Дундаж ханшаар тооцов.

4

Нийт үнэ

 

 

 

3,55,000

 

 дүгнэлт[6],

            .Шүүгдэгч Т.А*******ын 03 оны 03 дугаар сарын 0-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: “...Тэгээд архи ууж байгаад согтуу байх үедээ 0 оны ******* дүгээр сарын дундуур Х суманд байрлах айлын хашаа руу бүрэнхий болсон хойно орсон. Тэгээд хашаа руу ороод хажууд нь байсан граж руу орох гэтэл онгорхой байсан учир хаалгаар нь орсон. Хаалгаар нь ортол мөнгөн тоногтой эмээл, хазаар байхаар нь аваад гараад явсан” гэх мэдүүлэг[], 8.Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл[8], 9.Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл[9], 0.Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол[0], .Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас[], .Хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл[] зэрэг бичгийн нотлох баримт болно.

Мөрдөгч дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хуульд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шүүх үнэлэв.

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, хэргийн үйл баримт, зүйлчлэлийн талаар маргаангүй болохыг дурьдах нь зүйтэй.

Шүүгдэгч Т.А*******ын гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн . дүгээр дэх заалтад заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд шүүхээс яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих асуудлыг бүрэн нотолсон, прокурорын зүйлчлэл хэргийн бодит байдалтай тохирсон гэж үзлээ.

Хоёр. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар.

Энэ хэрэгт хохирогчоор тогтоогдсон Г.Баяраад нь мөрдөн байцаалтын шатанд энэ гэмт хэргийн улмаас учирсан 3,55,000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд хохирол төлбөрийг тооны адуугаар дүйцүүлэн төлсөн болохыг дурьдах нь зүйтэй.

Гурав. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар.

Шүүх шүүгдэгч Т.А*******т эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцсон улсын яллагчийн зүгээс: “шүүгдэгчид жилийн хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх” саналыг гаргасан

Харин шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс: “шүүгдэгчид 540 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах” гэсэн өмгөөллийн дүгнэлтийг хийсэн.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн . дахь хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдсний дараа хохирлыг төлсөн” болон түүний хувийн байдал зэргийг ял хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдалд харгалзан үзсэн болно.

Харин шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн . дүгээр зүйлийн дэх заалтад зааснаар шүүгдэгч Т.А*******т 540 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, шүүгдэгч Т.А*******ын 03 оны 0 дугаар сарын -ний өдрөөс энэ өдөр хүртэл цагдан хоригдсон 6 хоногийг (6хоног х 8 цаг=536 цаг) нийтэд тустай ажил хийлгэх ялд оруулан тооцож, 4 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял эдлүүлэхийг С аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй.

Энэхүү гэмт хэргийн улмаас эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй, тэрээр энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдвал зохино.

Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, шүүгдэгчид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах нь хуульд нийцнэ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36. дугаар зүйлийн , , 4, 36.6, 36., 36.8 дугаар зүйлийн , 4, 36.0, 36.3, 3. дүгээр зүйлийн , дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

.Шүүгдэгч Б******* овогт Т******* А*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн . дүгээр зүйлийн дэх заалтад заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

.Эрүүгийн хуулийн тусгай ангийн . дүгээр зүйлийн дэх заалтад зааснаар шүүгдэгч Т.А*******т 540 /таван зуун дөчин/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсугай.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.0 дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.А*******ын 03 оны 0 дугаар сарын -ний өдрөөс энэ өдөр хүртэл цагдан хоригдсон 6 хоногийг (6хоног х 8 цаг=536 цаг) нийтэд тустай ажил хийлгэх ялд оруулан тооцож, үлдэгдэл 4 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял эдлүүлэхийг С аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

4.Иргэний хуулийн 49 дугаар зүйлийн 49. дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь хохирогч Г.Б хохирол 3,55,000 төгрөгийг тооны адуугаар дүйцүүлэн төлснийг дурьдсугай.

5.Энэхүү гэмт хэргийн улмаас эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй, тэрээр энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.

6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, шүүгдэгчид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.0 дугаар зүйлийн 4, 36.3 дугаар зүйлийн дэх хэсэгт тус тус зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 5 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38. дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн .9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 4 хоногийн дотор С аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай.

   

 

 

             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Ц.АМАРГЭРЭЛ