| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэрэнчимэдийн Амаргэрэл |
| Хэргийн индекс | 175/2023/0027/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/98 |
| Огноо | 2023-09-05 |
| Зүйл хэсэг | 24.2.1., |
| Улсын яллагч | Т.Нансалмаа, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 09 сарын 05 өдөр
Дугаар 2023/ШЦТ/98
Монгол Улсын нэрийн өмнөөс
С аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ц.Амаргэрэл даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номин,
улсын яллагч Т.Нансалмаа,
шүүгдэгч Э.Э*******, Ж.Н*******, Б.Л,
тэдгээрийн өмгөөлөгч Б.Б*******, Т.Х******* /онлайнаар/ нарыг тус тус оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар С аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *****овгийн Ж******* Н*******,****вгийн *****Эовогт нарт холбогдох эрүүгийн 221001940260 дугаартай хэргийг 202 оны 01 дүгээр с 18-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Нэг. Шүүгдэгч н биеийн байцаалт:
1.Монгол улсын иргэн, 1984 оны 07 дугаар с 01-ний өдөр С аймгийн Ерөө суманд төрсөн, 8 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт Улаанбаатар хот ****дүүрэг 27-р хороо** гудамж ***оотод тоотод оршин суух хаягтай, урьд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар с 29-ний өдрийн 687 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450,000 төгрөгийн торгох ялаар шийтгүүлж байсан, Б******* овогт Э Э******* /РД:********/,
2.Монгол улсын иргэн, 1985 оны 02 дугаар с 16-ны өдөр Дархан-Уул аймгийн Ш гол суманд төрсөн, 7 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6 эхнэр, хүүхдүүдийн хамт С аймгийн Ерөө сум дугаар баг Б тосгоны Чулуутын 1-46 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Ц******* овогт Ж******* Н*******, /РД:*******/,
.Монгол улсын иргэн, 198 оны 11 дүгээр с 24-ний өдөр С аймгийн Ерөө суманд төрсөн, 9 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдийн хамт С аймгийн Ерөө сум, дугаар баг, Б тосгоны Өлөнт гудамж 75 тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Б******* овогт Б Л /РД:******/,
Хоёр. Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/
1.Яллагдагч Ж.Н*******, Э.Э******* нар бүлэглэн 2022 оны 05 дугаар с 06-ны өдөр С аймгийн Ерөө сумын дугаар баг Б тосгоны нутаг дэвсгэр “ гол” гэх газарт тусгай зөвшөөрөлгүйгээр 424,4 метр квадрат талбайд ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулж газрын хэвлийд халдаж байгаль экологид 517,551.8 төгрөгийн шууд хохирол, 1,951,497 төгрөгийн хор уршиг учруулсан,
2.Яллагдагч Э.Э*******, Б.Л нар бүлэглэн машин механизм, тоног төхөөрөмж ашиглан 2022 оны 05 дугаар с 26-ны өдөр С аймгийн Ерөө сумын дугаар багийн нутаг дэвсгэрт гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан, ойн сан бүхий газрын хамгаалалтын бүсэд хамаарах “ гол” нэртэй газарт 6.2м2 талбайд тусгай зөвшөөрөлгүйгээр алт олборлох зорилгоор ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсны улмаас байгаль орчинд 11,869 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:
1.Шүүгдэгч Э.Э******* шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, хөдөлмөрийн чадвараа 50 хувь алдаж, өрөөсөн нүд хараагүй болсон. Манай хүү одоо 6 настай, дунд чөмгөний толгойн үхжилт гээд ховор өвчин туссан учраас эмчилгээний зардалд мөнгөний хэрэгцээ их байсан юм...” гэжээ[1],
2.Шүүгдэгч Ж.Н******* шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэжээ[2],
.Шүүгдэгч Б.Л шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, Хүрэлсүх ерөнхийлөгч бичил уурхайг буулгасан түүний ашигласан талбай дээр нэг шанага хутгасан” гэжээ[],
4.Хохирогч Д.Э 2022 оны 06 дугаар с 10-ны өдөр мөрдөн шалган ажиллагааны шатанд өгсөн: “Нутгийн иргэд гэдгээр танина, бусдаар сайн танихгүй. Ямар нэгэн тусгай зөвшөөрөл олгогдоогүй. Байгаль орчинд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх шаардлагатай байна” гэх мэдүүлэг[4],
5.Гэрч Э.Б 2022 оны 12 дугаар с 22-ны өдөр мөрдөн шалган ажиллагааны шатанд өгсөн: “Би нөхөр Ж.Н*******тай хамт амьдраад 19 жил болж байна. Бид 2 гэрлэлтээ батлуулсан, 2 хүүхэдтэй. Миний нөхөр тогтсон ажил байхгүй. Хаана ямар мөнгө олох ажил байна, бүгдийг хийдэг. Минийх нөхөр үг дуу цөөтэй, хүнд их тусархуу, нийтэч хүн юм. Хамт олон болон найз нөхдийн дунд нэр хүндтэй. Гэр бүлээ өдий хүртэл тэжээж ирсэн, сайн эцэг, хань байгаа юм” гэх мэдүүлэг[5],
6.Гэрч Б.Б 2022 оны 12 дугаар с 22-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “Би Э.Э*******тай хамт амьдраад 1 жил болж байна. Би 2 гэрлэлтээ батлуулсан. Дундаасаа 4 хүүхэдтэй. Миний нөхөр уул нь их гайгүй хүн. Миний дунд хүү өвчтэй Солонгос улсад эмчилгээ хийлгэх шаардлагатай байсан тул бид хоёрт мөнгөний хэрэг их гарсан. Уг үйл явцыг би мэдээгүй. Амьдралынхаа төлөө хичээж байгаа хүн юм. Зан араншингийн хувьд илүү, дутуу зан байхгүй, хүнтэй маргалдаад байдаггүй” гэх мэдүүлэг[6],
7.Иргэний нэхэмжлэгч Б.Л 2022 оны 05 дугаар с 1-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “Би Ж.Н*******ын хууль бусаар ашигт малтмал олборлохдоо ашигласан “Hyundai 2900” маркийн экскаваторын эзэмшигч нь байгаа юм. Миний нэр дээр бүртгэлтэй байдаг. Тухайн экскаваторыг одоогоос жилийн өмнө танихгүй хүнээс 20,000,000 төгрөгөөр худалдаж авч байсан. Манай найз Ж.Н******* 2022 оны 05 дугаар с 01-ний үеэр шиг санаж байна миний экскаваторыг “юманд ашиглачихаад өгье” гээд авсан. Тэгээд 4, 5 хонож байсан чинь Ж.Н******* экскаватор “ гол” орж байгаад эвдэрчихсэн гээд надаас экскаваторын 2 ширхэг релатор /насосны үйл ажиллагаанд ашигладаг эд анги/ авсан. Тэгчихээд “би ганцаараа байгаа, чи цуг явчих” гээд намайг ханиндаа аваад явсан. Тэгээд явахад Ж.Н*******ын барьж байсан “ил-11” маркийн тээврийн хэрэгсэл дээр савтай түлшнүүд аччихсан явж байсан. 2022 оны 05 дугаар с 05-ны орой очиход Э.Э*******, Д.Д нар байсан, би очиж юмаа буулгачихаад маргааш өглөө нь явна гэж бодоод унтсан. Тэгээд өглөө босоход Э.Э*******, Ж.Наранбат нар ажлаад газар ухсан байсан бөгөөд удаа ч үгүй цагдаа нар ирсэн. Анх надаас “хэрэглэчихээд өгье“ гээд авсан. Гэхдээ дараа нь Ж.Н*******тай уул руу цуг очихдоо хууль бус үйл ажиллагаа явуулж байгаа юм байна гэдгийг мэдсэн. Гэхдээ би ямар нэгэн үйл ажиллагаанд нь оролцоогүй...” гэх мэдүүлэг[7],
8.”Эрдэнийн Ногоолин” ХХК-ний шинжээчийн дүгнэлт хэсэгт:
| Д/д | Байгаль орчны бүрдэл хэсгүүд | Хохирлын үнэлгээ, төгрөгөөр |
| 1 | Эдэлбэр газар | 2,267.25 төгрөг |
| 2 | Газрын хэвлийд учруулсан хохирол | 81,987.0 төгрөг |
|
| Усны нөөцөд учруулсан хохирол | - |
| 4 | Хөрсөн бүрхэвчинд учруулсан хохирол | 99,41.0 төгрөг |
| 5 | Ургамалд учруулсан хохирол | 12,866.12 төгрөг |
| 6 | НИЙТ | 517,551.8 төгрөг |
Хүснэгт1 Байгаль орчны хохирлын үнэлгээний нэгдсэн дүн[8]
9.Байгаль орчны нарийвчилсан үнэлгээний “Эрдэнийн ногоолин” ХХК-ийн “..нийт 6.2 м2 талбайг эвдрэлд оруулсан нь тогтоогдсон. Нийт нөхөн сэргээлтийн ажлын зардал 45,589 төгрөг, байгаль орчинд учирсан нийт хохирлын хэмжээ 4,770 төгрөг бөгөөд үүнийг Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн холбогдох заалтын дагуу үржүүлэн тооцоход 11,896.8 төгрөг болж байна” гэх шинжээчийн дүгнэлт[9],
| Д/д | Талбайн төрөл | Байгаль орчны бүрдэл хэсгүүд хохирлын төрөл | Хохирлын үнэлгээ, төгрөгөөр |
| 1 |
Эвдрэлд оруулсан гэх 6.2м2 талбай | Эдэлбэр газарт учирсан хохирол | 9.8 төгрөг |
| 2 | Газрын хэвлийд учирсан хохирол | 2790.0төгрөг | |
|
| Хөрсөн бүрхэвчинд учирсан хохирол | 1452.47төгрөг | |
| 4 | Ургамлан нөмрөгт учирсан хохирол | 187.95 төгрөг | |
| 5 | НИЙТ | 4770. төгрөг |
Хүснэгт2 Байгаль орчны хохирлын үнэлгээний нэгдсэн дүн[10]
11.Ашигт малтмал, газрын тосны газрын 2022 оны 07 дугаар с 05-ны өдрийн 6/55 дугаар: “С аймгийн Ерөө сумын нутаг дахь гол нэртэй ...солбицол бүхий талбайг геологи, уул уурхайн кадастрын зураг зүйн мэдээллийн санд 2022 оны 07 дугаар с 01-ний өдрийн байдлаар шүүлт хийхэд гол, мөрний урсац бүрэлдэх эх, усан сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газартай бүхэлдээ давхцалтай, хүчин төгөлдөр хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайтай давхцалгүй, бичил уурхайн зориулалтаар ашигт малтмал олборлох талбайн дүгнэлт гараагүй байна” гэх албан бичиг[11],
12.”Ашид Билгүүн” ХХК-ний 2022 оны 05 дугаар с 16-ны өдрийн ТХҮ-822-744 дугаартай шинжээчийн дүгнэлт хэсэгт: “Hyundai Robex” 000LC-7A маркийн экскаваторын зах зээлийн үнэ цэнийг 2022 оны 05 дугаар с байдлаар 12,000,000 төгрөг болохыг тодорхойлов” гэх тодорхойлолт[12],
1.”Ашид Билгүүн” ХХК-ний 2022 оны 05 дугаар с 16-ны өдрийн ТХҮ-822-745 дугаартай шинжээчийн дүгнэлт хэсэгт: “Алт угаах төхөөрөмж зах зээлийн үнэ цэнийг 2022 оны 05 дугаар с байдлаар 600,000 төгрөг, №6105AZLD загв цахилгаан үүсгэвэр төхөөрөмж зах зээлийн үнэ цэнийг 2022 оны 05 дугаар с байдлаар ,000,000 төгрөг болохыг тодорхойлов” гэх тодорхойлолт[1],
14.”Ашид Билгүүн” ХХК-ний 2022 оны 05 дугаар с 16-ны өдрийн ТХҮ-822-745 дугаартай шинжээчийн дүгнэлт хэсэгт: “Hyundai Robex” 2900LC- маркийн экскаваторын зах зээлийн үнэ цэнийг 2022 оны 05 дугаар с байдлаар 10,000,000 төгрөг болохыг тодорхойлов” гэх тодорхойлолт[14],
15.Иргэний нэхэмжлэгч Х.М 2022 оны 09 дүгээр с 21-ний өдөр мөрдөн шалган ажиллагааны шатанд өгсөн: “Би Hyundai 000LC-7А экскаваторыг 2022 оны 0 дугаар с сүүлээр танихгүй хүнээс худалдаж авч байсан. Анх зам ангид түрээслүүлэх санаатай худалдаж авсан боловч эвдрэл их, засвар үйлчилгээ хийх зүйл их байсан. Тухайн үед мөнгөний боломж муу байсан тул зараад өөрийн эрхэлдэг бизнест эргэлдэх мөнгө болгоё гэж бодсон. Тэгээд Э.Э******* гэх хүнд зарахаар болоод мөнгийг нь 2 с хугацаанд авахаар тохиролцоод Э.Э*******ын эхнэрийн нэр дээр тухайн анх худалдаж авсан хүнээс шууд шилжүүлж өгч байсан. Тэгээд мөнгөө өгөх хугацаа нь дуусаад, мөнгөө өгөхгүй байхаар нь би Э.Э*******ын эхнэрээс экскаваторынхаа нэрийг өөрийн нэр дээр 2022 оны 05 дугаар с 1-ний өдөр шилжүүлж авсан. Би өөрийн экскаваторыг улсын орлого болгохгүй, авмаар байна” гэх мэдүүлэг[15],
16.Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 12 дугаар с 01-ний өдрийн №5778 дугаартай шинжээчийн дүгнэлт хэсэгт: 1.Шинжилгээнд ирүүлсэн шаргал өнгийн металлууд нь шинжилгээнд тэнцэж байна. 2.Шинжилгээнд ирүүлсэн шаргал өнгийн металлууд нь алтны металл байна. .Шинжилгээнд ирүүлсэн шар өнгийн нимгэн металлын гол элементийн найрлагад алт-/Аu-99.07%/, Мөнгө-/Аg-0.46%/, Төмөр-/Fе-0.21%/ зэрэг химийн элементүүдийн найрлагатай, жижиг ширхэгтэй шар өнгийн металлын гол элементийн найрлагад алт-/Аu-91.97%/, Цайр-/81-2.61%/, Төмөр-/Fе-1.77%/, Мөнгө-/Аg-1.65%/ зэрэг элементүүдийн найрлага агууламжтай байна” гэх дүгнэлт[16],
17.Шүүгдэгч Ж.Н*******ын 2022 оны 12 дугаар с 22-ны өдөр мөрдөн шалган ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: “Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Би Э.Э*******тай найзууд, бид 2 багаасаа бие биеэ мэднэ. Алт угаах төхөөрөмж болон цахилгаан үүсгүүр Э*******ынх юм” гэх мэдүүлэг[17],
18.Шүүгдэгч Э.Э*******ын 2022 оны 12 дугаар с 22-ны өдөр мөрдөн шалган ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: “Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Алт угаах төхөөрөмж болон цахилгаан үүсгүүр нь Мөнхцэцэг гэх эмэгтэйгийнх. Би худалдаж авна гээд мөнгийг нь өгөөгүй аваад явсан” гэх мэдүүлэг[18],
19.”Ашид Билгүүн” ХХК-ний 2022 оны 12 дугаар с 24-ний өдрийн ТХҮ-922/59 дугаартай шинжээчийн дүгнэлт хэсэгт: “6,6 грамм алтны зах зээлийн үнэ цэнийг 2022 оны 05 дугаар с 05-ны өдрийн байдлаар нийт 1,280,400 төгрөг байх боломжтойг тодорхойлов” гэсэн тодорхойлолт[19], 20.Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл[20], 21.Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоол[21], 22.Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас[22], 2.Хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл[2], Яллах дүгнэлт гардуулан өгсөн баримт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар.
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн -д зааснаар талуудын мэтгэлцээн дээр шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Ж.Н*******, Э.Э******* нар бүлэглэн 2022 оны 05 дугаар с 06-ны өдөр С аймгийн Ерөө сумын дугаар баг, Б тосгоны нутаг дэвсгэр “ гол” гэх газарт тусгай зөвшөөрөлгүйгээр 424,4 метр квадрат талбайд ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулж газрын хэвлийд халдаж байгаль экологид 517,551.8 төгрөгийн шууд хохирол, 1,951,497 төгрөгийн хор уршиг учруулсан учруулсан гэмт хэргийг үйлдсэн үйл баримт тогтоогдож, уг гэмт хэрэгт шүүгдэгч Ж.Н*******, Э.Э******* нар гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтаар нотлогдон тогтоогдлоо гэж шүүх дүгнэсэн.
Харин С аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Э.Э*******, Б.Л нар бүлэглэн машин механизм, тоног төхөөрөмж ашиглан 2022 оны 05 дугаар с 26-ны өдөр С аймгийн Ерөө сумын дугаар багийн нутаг дэвсгэрт гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан, ойн сан бүхий газрын хамгаалалтын бүсэд хамаарах “ гол” нэртэй газарт 6.2м2 талбайд тусгай зөвшөөрөлгүйгээр алт олборлох зорилгоор ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсны улмаас байгаль орчинд 11,869 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Э*******, Б.Л нарыг яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлжээ.
-шүүгдэгч Э.Э******* шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, хөдөлмөрийн чадвараа 50 хувь алдаж, өрөөсөн нүд хараагүй болсон. Манай хүү одоо 6 настай, дунд чөмгөний толгойн үхжилт гээд ховор өвчин туссан учраас эмчилгээний зардалд мөнгөний хэрэгцээ их байсан юм...” гэжээ[24],
-шүүгдэгч Б.Л шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, Хүрэлсүх ерөнхийлөгч бичил уурхайг буулгасан түүний ашигласан талбай дээр нэг шанага хутгасан” гэжээ[25],
-шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч н өмгөөлөгч Б.Б*******ийн зүгээс: “Бидний хувьд хэргийн зүйлчлэл болон гэм бурууд маргах зүйлгүй байна. Шүүгдэгч нар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Өмгөөлөгчийн хувьд Э*******, Л хоёр нь 2022 оны 05 дугаар с 26 буюу сүүлийн үйлдэлдээ шинжээчийн дүгнэлтээр 4770 төгрөгийн хохирол учруулсан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн шинжтэй боловч хэлбэрийн төдий агуулсан бодит хор хохирол учирсан байгаа учраас энэ үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй байх боломж байна уу? Бусад зүйл дээр маргаангүй байна” гэсэн санал гаргаж мэтгэлцсэн.
Шүүхээс эрүүгийн 221001940260 дугаартай
хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл:
-хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлд: “... Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлтээр С аймгийн Ерөө сумын дугаар баг, Б тосгоны “ гол” нэртэй газарт ухсан гэх газар өргөн 1 метр, 50 см, урт нь 2 метр, гүн нь 80 см ...” гэх тэмдэглэлээр хир зэрэг хэмжээтэй газар байсныг харуулдаг[26] мөн ямар нэгэн ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулаагүй болохыг;
- “...2022 оны 06 дугаар с 04-ний өдөр Б.Лхагва-Эрдэнийн сэжигтнээр өгсөн: “...Би С аймгийн Ерөө сумын дугаар баг Б тосгонд эхнэр хүүхдийн хамт амьдардаг. Манай найз Э******* нь 2022 оны 05 дугаар с 25-ны өглөө “намайг цуг хөдөө “ гол” руу яваад өгөөч тэнд миний экскаватор байгаа, найз нь 2022 оны 05 дугаар с 06-ны өдөр “ гол”-д ажиллаж байгаад цагдаад баригдсан. Яаралтай төв рүү экскаватороо оруул гээд байна” гэж хэлсэн. Тэгээд бид 2 “ гол” нэртэй газар луу 2022 оны 05 дугаар с 25-ны өдрийн 17 цагийн орчимд Э*******ын Зил-11 тээврийн хэрэгслээр Баас яваад шөнийн 02 цагийн орчимд очсон. Тэр шөнөдөө Hyundai 000LC7A маркийн экскаваторын явах эд анги болох сальникийг янзалж дуусаад бид 2 бага зэрэг нойр аваад өглөө 09 цагийн орчимд янзалсан экскаватороо асааж, доошоо уруудаад явж байхад Э*******ын цагдаад баригдсан газраас алт угаах тоног төхөөрөмж болон скруберын суурь хөлийг ачаад доошоо уруудаад 2 км гаран яваад замын ойролцоо алт угаах төхөөрөмж болон гитаран буу байна гээд Э******* зогсож үзсэнээ “дажгүй ажиллах юм байна” гээд буцаж ирээд Зил-11 тээврийн хэрэгслийн ачаан дээр байсан 2 ширхэг ус татах насос болох помпыг буулгаж ирээд Hyundai 000LC7A маркийн экскаватораар очиж нөгөө алт угаах гитаран бууг босгож ирээд байрлуулснаа ус татах насос болон шаланк холбож дуусаад шууд ажиллаж эхэлсэн. Тэгээд удаагүй 2- шанага л шороо хийгээд угааж байхад цагдаа нар ирж зогсоосон. Манай найз Э******* гуйгаад байсан болохоор миний хувьд тусалсан юм...” гэсэн мэдүүлгээр эвдэрсэн техникээ янзлаад төв рүү оруулах гэсэн санаа зорилготой явах замдаа явсныг[27];
-2022 оны 05 дугаар с 29-ний өдрийн Э.Э*******ын сэжигтнээр өгсөн: “...Би 2022 оны 05 дугаар с 06-ны өдөр “ гол” нэртэй газарт ажиллаж байгаад цагдаа нарт баригдаж, улмаар ахмад Билгүүн миний үйлдсэн хэргийг шалгаж байгаа бөгөөд надад “намайг тухайн газраас экскаватор болон бусад техник хэрэгслээ төв рүү татаж оруулах талаар хэлж ярьсан юм”. Тухайн үед манай дунд хүү болох Э.Билгүүн /8 настай/ Улаанбаатар хотод хөл нь өвдөж эмнэлэгт хэвтэж байсан бөгөөд яс хавсарсан ясны хавдартай гэх оноштой болсон талаар сонсоод миний бие техник хэрэгслээ татан оруулж чадалгүй Улаанбаатар хот явсан юм. Тэгээд Улаанбаатар хотоос 2022 оны 05 дугаар с 25-ны өдөр ирээд орой нь Б.Лхагва-Эрдэнийн хамт техник хэрэгслээр ачаад тухайн газраас Б тосгоны төв рүү явж байтал тухайн асуудал болсон. Миний хувьд дахин газар ухаж алт олборлосон асуудал байхгүй” гэж мэдүүлсэн нь Б.Лхагва-Эрдэний сэжигтнээр өгсөн мэдүүлэгтэй зөрүүгүй, 2022 оны 05 дугаар с 06-ны эхний үйлдлийн улмаас цагдаад баригдаад техникээ төв рүү оруулах үедээ найз Лхагва-Эрдэнийг гуйж хамт явсан[28];болохыг тус тус гэрчилж, гэрчүүдийг мэдүүлгийн эх сурвалжийг хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, экскаваторт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтээр нотлодог.
Иймээс шүүгдэгч Э.Э*******, Б.Л н 2022 оны 05 дугаар с 26-ны өдрийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул явуулан газрын хэвлийд халдаж, байгаль экологид 4770 төгрөгийн шууд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэж үзсэн нь:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан боловч тухайн этгээдийн хувийн байдал, үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын хэр хэмжээ нь энэ хуулиар хамгаалагдсан эрх ашигт бодит хохирол, хор уршиг учруулаагүй үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй гэсэн хууль зүйн үндэслэлээр гэмт хэргийн шинжгүй гэж үзэж, тэдэнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Э.Э*******, Б.Л нарыг цагаатгаж шийдвэрлэсэн.
Шүүгдэгч Э.Э*******, Б.Л нар нь өөрийн сайн дураар байгаль орчинд шууд учирсан хохиролд 4770.0 төгрөг, байгаль орчинд учирсан хохирлыг нэмэгдүүлсэн хэмжээгээр хор уршиг 11,896.8 төгрөгийг Байгаль орчин, уур амьсгалын санд нөхөн төлжээ.
Тус шүүхийн 2022 оны 09 дүгээр с 20-ны өдрийн 2022/ШЦТ/170 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч нар нь дээрх үйлдэлдээ 5,400,000 төгрөгөөр торгох торгуулийн ял шийтгэлээр шийтгүүлж, 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөх хугацаандаа шүүгдэгч Б.Л 5,400,000 төгрөгийн торгуулийг төлж дуусгасан, шүүгдэгч Э.Э******* нь 1,125,000 төгрөгийг нөхөн төлжээ. (хэсэгчлэн төлөх хугацаа дуусаагүй болно)
Дээрх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас давж заалдах шатны шүүхийн 202 оны 0 дугаар с 28-ны өдрийн 202/ДШМ/27 дугаартай Магадлалаар хүчингүй болсныг дурьдвал зохино.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлд заасан гэмт хэрэг нь хохирол хор уршиг шаарддаггүй, эрх зүйн ойлголтоор хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг боловч газрын хэвлийд халдсан үйлдэл бүрийг эрүүжүүлж буюу эрүүгийн гэмт хэрэг болгож шийдвэрлэх нь учир дутагдалтай гэж шүүхээс дүгнэсэн бөгөөд шүүгдэгч Э.Э*******, Б.Л н үйлдлийн тухайд тухайн газраас 2 шанага шороо хутгаж авсан гэмт үйлдлийн улмаас байгаль экологид 11,896.8 төгрөгийн хохирол учирсан нь нийгмийн хор аюул ялимгүй бага, уг үйлдлийн улмаас нийтийн эрх ашигт ноцтой хор уршиг учруулаагүй байгааг анхаарч газрын хэвлийд халдсан зөрчил байж болно гэж үзсэн болно.
Хоёр. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар.
Энэ хэрэгт хохирогчоор тогтоогдсон Д.Э нь (төрийг төлөөлж хохирогчоор тогтоогдсон болно) мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгчээс шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон газрын хэвлийд халдсан экологи-эдийн засгийн үнэлгээгээр тогтоогдсон хохирлыг нөхөн төлүүлж, нэхэмжилмээр байна гэжээ.
Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1, 2., 2.5, 2.6, 2.7, , 4, 4., 4.5, 5.1 дэх хэсэгт тус тус зааснаар энэхүү гэмт хэргийн улмаас шүүгдэгч Э.Э*******, Ж.Н******* н хууль бус ашиглалтаас өртөгдсөн газар, газрын хэвлий, хөрсөн бүрхэвч, ургамлан нөмрөгт учирсан хохирол 517,551,8 төгрөг, байгаль орчинд учирсан хохирлыг нэмэгдүүлсэн хэмжээгээр хор уршиг 1,951,497 төгрөгийг тус тус Байгаль орчин, уур амьсгалын санд шүүгдэгч Э.Э*******, Ж.Н******* нар тус тус нөхөн төлснийг;
Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1, 2., 2.5, 2.6, 2.7, , 4, 4., 4.5, 5.1, 5.2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Э.Э*******, Б.Л нар нь газар, газрын хэвлий, хөрсөн бүрхэвч, ургамлан нөмрөгт учирсан хохирол 4770.0 төгрөг, байгаль орчинд учирсан хохирлыг нэмэгдүүлсэн хэмжээгээр хор уршиг 11,896.8 төгрөгийг тус тус Байгаль орчин, уур амьсгалын санд нөхөн төлснийг тус тус дурьдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1-д “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэж,[29]
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт: “Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна” гэж тус тус хуульчилсан.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, , 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Э.Э*******, Ж.Н******* нар нь гэмт хэрэг үйлдэх үедээ ашигласан “Hyundai robex 000LC 7A маркийн экскаваторыг битүүмжлэлээс чөлөөлж, хууль ёсны өмчлөгч Соён овогт Хишигзаяагийн Мөнхцэцэг /РД:НЦ94091605/-т буцаан олгож, техникийн эд хөрөнгийн үнэлгээгээр тогтоогдсон 12,000,000 /арван хоёр сая/ төгрөгийг, “Hyundai robex 2900 маркийн экскаваторыг битүүмжлэлээс чөлөөлж, хууль ёсны өмчлөгч Боржигон овогт Б Л /******/-д буцаан олгож, техникийн эд хөрөнгийн үнэлгээгээр тогтоогдсон 10,000,000 /арван сая/ төгрөгийг, 600,000 төгрөгийн үнэлгээ бүхий алт угаах төхөөрөмж, ,000,000 төгрөгийн үнэлгээ бүхий №6105AZLD загв цахилгаан үүсгэвэр төхөөрөмж зэргийг эзэмшигчид нь буцаан олгож, нийт 25,600,000 /хорин таван сая зургаан зуун мянга/-н төгрөгийг шүүгдэгч Э.Э*******, Ж.Н******* нараас хувь тэнцүүлэн тус бүр (25,600,000:2)=12,800,000 төгрөгийг гаргуулж, Улсын төсөвт орлогод оруулах нь хуульд нийцнэ гэж үзлээ.
Харин мөрдөн шалгах ажиллагааны явцад хураан авч, С аймгийн Цагдаагийн газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа “Ашид билгүүн” ХХК-ны 2022 оны 12 дугаар с 22-ны өдрийн ТХҮ-922/59 дугаартай хөрөнгийн үнэлгээгээр 1,280,400 төгрөгийн үнэлэгдсэн 6.6гр алтыг хураан авч, Улсын орлогод оруулбал зохино.
Гурав. Шүүгдэгч нарт хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар.
Шүүх шүүгдэгч Э.Э*******, Ж.Н******* нарт эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан “...гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлоо нөхөн төлсөн”, (тэрээр байгаль экологид учруулсан бодит хохирол, хор уршиг, нөхөн сэргээлтийн зардал болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлуудыг сайн дураараа нөхөн төлсөн), гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, чин санаанаасаа гэмшиж байгаа зэргийг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдалд харгалзан үзсэн. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Э*******, Ж.Н******* нарт тус бүр 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 /таван сая дөрвөн зуун мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулж, тэдгээрийн хөрөнгө, цалин хөлс болон бусад орлого олох боломжийг харгалзан тэдэнд оногдуулсан торгох ялыг 2 /хоёр/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэсэн.
Шүүгдэгч Э.Э*******т оногдуулсан 5,400,000 төгрөгний торгох ялаас хэсэгчлэн төлж, өнөөдрийн байдлаар 1,125,000 төгрөгийг нөхөн төлснийг дурьдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5. дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгч Э.Э*******, Ж.Н******* нарт анхааруулсан болно.
Шүүгдэгч Э.Э*******, Ж.Н*******, Л нар нь энэхүү гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нар нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурьдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдвал зохино.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Б.Л нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын ГХХН олгох сангийн Төрийн санд тушаасан торгуулийн ял 5,400,000 /таван сая дөрвөн зуун мянга/-н төгрөгийг буцаан нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэвэл зохилтой.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 4.14 дүгээр зүйлийн 2, 6.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 6.6, 6.7, 6.8 дугаар зүйлийн 1, 4, 6.9, 6.10, 6.1, 7.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан С аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Э.Э*******, Б.Л нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2022 оны 05 дугаар с 26-ны өдрийн үйлдлийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Э.Э*******, Б.Л нарыг цагаатгасугай.
.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Э*******, Ж.Н******* нарт тус бүр 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 /таван сая дөрвөн зуун мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулсугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5. дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Э*******, Ж.Н******* н хөрөнгө, цалин хөлс болон бусад орлого олох боломжийг харгалзан тэдэнд оногдуулсан 5,400,000 төгрөгөөр торгох ялыг 2 /хоёр/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5. дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгч Э.Э*******, Ж.Н******* нарт анхааруулсугай.
6.Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1, 2., 2.5, 2.6, 2.7, , 4, 4., 4.5, 5.1 дэх хэсэгт зааснаар энэхүү гэмт хэргийн улмаас шүүгдэгч Э.Э*******, Ж.Н******* н хууль бус ашиглалтаас өртөгдсөн газар, газрын хэвлий, хөрсөн бүрхэвч, ургамлан нөмрөгт учирсан хохирол 517,551,8 төгрөг, байгаль орчинд учирсан хохирлыг нэмэгдүүлсэн хэмжээгээр хор уршиг 1,951,497 төгрөгийг тус тус Байгаль орчин, уур амьсгалын санд шүүгдэгч Э.Э*******, Ж.Н******* нар тус тус нөхөн төлснийг дурьдсугай.
7.Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1, 2., 2.5, 2.6, 2.7, , 4, 4., 4.5, 5.1, 5.2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Э.Э*******, Б.Л нар нь газар, газрын хэвлий, хөрсөн бүрхэвч, ургамлан нөмрөгт учирсан хохирол 4770.0 төгрөг, байгаль орчинд учирсан хохирлыг нэмэгдүүлсэн хэмжээгээр хор уршиг 11,896.8 төгрөгийг тус тус Байгаль орчин, уур амьсгалын санд нөхөн төлснийг дурьдсугай.
8.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, , 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Э.Э*******, Ж.Н******* нар нь гэмт хэрэг үйлдэх үедээ ашигласан “Hyundai robex 000LC 7A маркийн экскаваторыг битүүмжлэлээс чөлөөлж, хууль ёсны өмчлөгч Соён овогт Хишигзаяагийн Мөнхцэцэг /РД:НЦ94091605/-т буцаан олгож, техникийн эд хөрөнгийн үнэлгээгээр тогтоогдсон 12,000,000 /арван хоёр сая/ төгрөгийг, “Hyundai robex 2900 маркийн экскаваторыг битүүмжлэлээс чөлөөлж, хууль ёсны өмчлөгч Боржигон овогт Б Л /РД******-д буцаан олгож, техникийн эд хөрөнгийн үнэлгээгээр тогтоогдсон 10,000,000 /арван сая/ төгрөгийг, 600,000 төгрөгийн үнэлгээ бүхий алт угаах төхөөрөмж, ,000,000 төгрөгийн үнэлгээ бүхий №6105AZLD загв цахилгаан үүсгэвэр төхөөрөмж зэргийг эзэмшигчид нь буцаан олгож, нийт 25,600,000 /хорин таван сая зургаан зуун мянга/-н төгрөгийг шүүгдэгч Э.Э*******, Ж.Н******* нараас хувь тэнцүүлэн тус бүр (25,600,000:2)=12,800,000 төгрөгийг гаргуулж, Улсын төсөвт орлогод оруулсугай.
9.Мөрдөн шалгах ажиллагааны явцад хураан авч, С аймгийн Цагдаагийн газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа “Ашид билгүүн” ХХК-ны 2022 оны 12 дугаар с 22-ны өдрийн ТХҮ-922/59 дугаартай хөрөнгийн үнэлгээгээр 1,280,400 төгрөгийн үнэлэгдсэн 6.6гр алтыг хураан авч, Улсын орлогод оруулсугай.
10.Шүүгдэгч Э.Э*******, Ж.Н*******, Б.Л нар нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн зүйлгүй, энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.
11.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Б.Л нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын ГХХН олгох сангийн Төрийн санд тушаасан торгуулийн ял 5,400,000 /таван сая дөрвөн зуун мянга/-н төгрөгийг буцаан нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
12.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.
1.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.10 дугаар зүйлийн 4, 6.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.
14.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор С аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АМАРГЭРЭЛ