| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэрэнчимэдийн Амаргэрэл |
| Хэргийн индекс | 175/2023/0010/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/102 |
| Огноо | 2023-05-12 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | А.Эрдэнэдэлгэр |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 05 сарын 12 өдөр
Дугаар 2023/ШЦТ/102
С аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ерөнхий Ц.Амаргэрэл даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Энхзул,
улсын яллагч А.Эрдэнэдэлгэр,
шүүгдэгч Д.Б*******,
түүний өмгөөлөгч М.Г*******,
шүүгдэгч Б.Б*******,
түүний өмгөөлөгч Г.Э******* ,
хохирогч О.Б /онлайнаар/,
гэрч Д.Б******* нарыг тус тус оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар С аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Г******* овогт Д******* Б*******, Хар ******* овогт Б *******Б нарт холбогдох эрүүгийн 220220166 дугаартай хэргийг 202 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1.Монгол Улсын иргэн, 19 оны дүгээр сарын -ний өдөр Хөвсгөл аймгийн Тариалан суманд төрсөн, настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 2, эхийн хамт С аймгийн С сумын дугаар баг, дүгээр хэсгийн 9а тоотод оршин суух хаягтай, Г******* овогт Д******* Б******* /РД: РЙ15/
2.Монгол Улсын иргэн, 1969 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр Дорноговь аймгийн Айраг суманд төрсөн, 5 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 2, эхийн хамт С аймгийн С сумын дугаар баг, дүгээр хэсгийн 0 тоотод оршин суух хаягтай, Хар ******* овогт Б Б******* /РД: ЕЙ690929/
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар.
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээн дээр шинжлэн судалсан нотлох баримтын шүүгдэгч Д.Б*******, Б.Б******* нар нь бүлэглэн 2022 оны 05 дугаар сарын 1-ний оройн 2 цагийн үед С аймгийн С сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах С “Мах м” ХХК-ийн хөргөлтийн цехийн байрны цонхоор нэвтэрч хөргүүрийн ширхэг мотор хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч цонхоор нь гарган зөөж хулгайлах гэмт хэрэг үйлдэхэд шууд чиглэсэн үйлдэл хийсэн боловч иргэн Э.Эт мэдэгдсэний улмаас гэмт хэргийг төгсгөж чадаагүй буюу үйл ажиллагаа явуулах зориулалттай тусгайлан хамгаалсан байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт хэрэгт гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо гэж шүүх дүгнэв.
Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн доорх нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон болно. Үүнд:
1.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Б******* өгсөн:” ...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэснээр талуудын асуултад хариулсан1,
2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б өгсөн: ”...Буяа намайг утас ав гээд дуудахаар нь жижиг шилтэй архи авч очоод уусан. Энэ моторыг хамт өргөөд гаргаад өгөөч гэхээр нь би гаргаж өгч тусалсан. Өөрийнх нь мотор юм байх л гэж бодсон...” гэжээ2,
.Хохирогч О.Б 2022 оны 07 дугаар сарын 01-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би С Мах М” ХХК-д 2009 оноос хойш гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаа юм. Манай компани сүүлийн жилийн хугацаанд үйл ажиллагаа огт явуулаагүй юм. Компани маань эд хогшил техник хэрэгслүүд бүгд С аймгийн С сумын 08 дугаар багийн 0 дугаар хэсэгт байрлах компаний хашаанд байдаг юм. Манаачаар нь Б******* гэх эмэгтэй ажилладаг боловч түүний ээж ах хоёр компаний хашаанд монгол гэрт амьдардаг юм. 2022 оны 05 дугаар сарын 1-ний орой манай найз Э над руу залгахаар нь утсаа автал “энд танай компани хашаан дотор хөргөлтийн цех дотроос хүмүүс мотор хулгай хийж байна, чи хурдан ирэх хэрэгтэй байна” гэхээр нь би яваад очтол компани хашаан дотор хөргөлтийн цехийн байрны цонх хагараад гурван мотор дарааллуулаад гадаа гаргаад хаячихсан байсан. Тэгээд би Эаас юу болсон талаар асуухад Э хэлэхдээ “намайг гахайгаа хооллочихоод машинтайгаа эргэхэд замд машины урд хэсэгт мотор машины гэрэлд орж ирэхээр нь би эргэн тойрныг нь хартал хоёр хүн зугтаагаад явчихаар нь би чамруу залгасан юм” гэж хэлсэн. Бид хоёр ярилцаад зогсож байтал 2 дахь моторны хажууд нэг хүн хэвтэж байсан юм. Дөхөөд очиход согтуу газар хэвтэж байсан, тэгээд л цагдаад дуудлага өгсөн. Манай компани хашаанд Б*******гийнхаас өөр айл байдаггүй юм. Манай найз Э бид хоёр тухайн хашаанд гахай тэжээдэг. Тухайн моторнууд зоорь хөргөх зориулалттай хөргөлтийн мотор байгаа юм. Гурвуулаа ажиллагаа хэвийн зах зээлийн үнэлгээ нь ойролцоогоор сая орчим болно гэж бодож байна. Тухайн хөргүүрийн моторнуудаа буцаагаад авсан тул надад өөр нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг,
.Гэрч Э.Э 2022 оны 06 дугаар сарын 01-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн:”... 2022 оны 05 дугаар сарын 1-ний өдөр би 2 цагийн орчимд Дархан-Уул аймгаас С аймгийн С сумын 08 дугаар багт байх “Мах м ХХК”-ны хашаанд байх гахайнууддаа хоолыг нь өгөх санаатай очоод хашаан дотор нь машинтайгаа явж байтал машины гэрэлд 2 хүн явж байгаа харагдсан. Нэг нь миний машины гэрлийг хараад цаашаагаа зугтаад яваад өгсөн. Харин нөгөөх нь тамхи татаад хажуугаар яваад өгсөн. Би машинаа буцаагаад эргүүлээд зогсоох гэтэл машины гэрэлд хөргөлтийн мотор харагдсан. Найз Б руу залгаад болсон асуудлын талаар хэлсэн юм. Б удалгүй ирээд бид хоёр уулзаад тухайн моторноос цаашаагаа явж зугтаасан хүнийг харая гээд компаны хашаан дотор явж байтал замд бас нэг мотор байсан ба хажууд нь нэг эрэгтэй хэвтэж байсан. Тухайн хүнийг барьж цагдаа дуудсан. Бид хоёр хоорондоо энгийн найз нөхдий харилцаа холбоотой. Нийлж гахай үржүүлдэг мөн ээлжилж өглөө оройдоо хооллодог. Эхний зугтаадаг хүн улаан пудволк өмссөн туранхайвтар, эрэгтэй, дундаж өндөртэй хүн байсан. Тамхи татаж хажуугаар зөрдөг нь мөн дундаж өндөртэй, бор өнгийн пудволк өмссөн бараан өнгийн өмдтэй, эрэгтэй байсан. Царайг нь сайн тогтоож харж чадаагүй. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй” гэх мэдүүлэг,
5.Гэрч Д.Б******* 2022 оны 06 дугаар сарын 01-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “... 2022 оны 05 дугаар сарын 1-ний өдрийн 2 цагийн үед манай нөхөр Э рүү манай байгууллагын дарга Б залгаж Дорнын говийн хашаан доторх барилгаас мотор гаргасан байна, одоо хүрээд ир гэсэн. Ажил дээр иртэл хөргүүрийн цехний байгууламжаас ширхэг мотор цонхоор гаргаад цувруулаад хаясан байсан. Намайг ирэхэд Б дарга, найз Э мөн үл таних хөгшин ах байсан. Тэгээд юу болсон талаар асуухад үл таних ахыг зааж энэ хүн өөр 2 хүнтэй нийлж байгууламжаас хөргүүрийн мотор хулгайлж байгаад баригдсан байна гэж хэлсэн. Тэгээд удалгүй цагдаа ирж шалгасан. Манай нөхөр 201 онд хуучнаар Дорнын говийн манаачаар ажиллаж байгаад үргэлжлүүлэн, 2015 оноос ажиллаж эхэлсэн. Өөр нэмж ярих зүйл байхгүй” гэх мэдүүлэг5,
6.Шүүгдэгч Б.Б******* 2022 оны 07 дугаар сарын 18-ний өдөр яллагдагчаар өгсөн: “...2022 оны 05 дугаар сарын 1-ний цагийн орчимд хар бор ажил хийж байгаад зүс мэдэх болсон Б******* гэх залуутай гар утсаар яриад “би гар утасгүй байгаа талаараа хэлэхэд Б******* надад нэг “Nokia” брэндийн гар утас байгаа та аваарай гэсэн юм. Тэгээд би 2022 оны 05 дугаар сарын 1-ний өдрийн 17 цагийн орчимд очсон. Ингээд би Б*******тай жоохон юм ярьж байтал 0.75 литрийн “Хараа” нэртэй архи гаргаж ирсэн. Бид тухайн архийг хувааж ууж дуусахад ойролцоогоор 22 цаг болж байсан. Б******* нь “С м” ХХК-ны хашаанд манаач хийдэг ба тухайн үед Б******* нь “энэ С м” ХХК-ны цагаан барилга дотор мотор байгаа. Та тэр моторнуудыг өргөлцөөд гаргаад өгөөч гэсэн юм. Би тухайн үед Б*******ыг манаач хийдэг учир “дарга нь ав гэж хэлсэн юм байна” гэж бодоод зөвшөөрсөн. Б*******тай хамт гурван ширхэг моторын 2 ширхэг нь сул байсан тул өнхрүүлж, өргөж гаргасан. Үлдсэн нэг моторыг нь салхинд Б******* тайлаад дахин бид хоёр өнхрүүлж, өргөж гаргасан. Би тухайн байрнаас гартал салхинд цохиулаад тэр юм уу тасарчихсан байсан. Намайг нэг сэрэхэд 2- хүн ирчихсэн байсан. Тэгээд удалгүй цагдаа нар ирсэн ба би Б*******ыг зөвшөөрөлгүй авсан юм байна гэж мэдсэн. Би Б*******ыг энэ жилээс л мэдэх болсон. Бид хамт айлын хайрганд явж байгаад танилцаж байсан. Өөр ямар нэгэн харилцаа байхгүй. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй” гэх мэдүүлэг6,
7.Гэрч Х.Д 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн:”... Д.Б******* нь миний төрсөн хүү байгаа юм. Би С сумын дугаар багт хүү Б*******ын хамт амьдардаг. Манай хамгийн бага охин маань “С м” ХХК-д манаач хийдэг юм. Бид уг компани хашаанд гэр барьж амьдраад гурван жил болж байна. 2022 оны 05 дугаар сарын 1-ний орой хүү Буяа 21 цаг өнгөрч байхад ажлаасаа ирээд буцаад гараад явсан. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй” гэх мэдүүлэг7, 8.Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт8, 9.Шинжээчийн дүгнэлт9, .Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол10, 11.Хэргийн материал танилцуулсан тэмдэглэл1[1], 12.Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас1[2] зэрэг тухайн хэрэгт хамааралтай, хууль ёсны дагуу цуглуулсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Мөрдөгч дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хуульд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шүүх үнэлэв.
Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй болохыг дурдах нь зүйтэй.
Шүүгдэгч Д.Б*******, Б.Б******* нарын гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэхэд шууд чиглэсэн үйлдэл, эс үйлдэхүйг шүүгдэгч нар санаатай хийсэн боловч Д.Б*******, Б.Б******* нарын хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг төгсөөгүй, гэрч Эт баригдсанаар хулгайн үйлдэл таслан зогсоогдсон байдаг.
Шүүхийн гэм буруугийн хэлэлцүүлэгт оролцсон улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Д.Б*******, М.Б******* нар нь бүлэглэн тусгайлан хамгаалсан байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэн нууцаар хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон тул гэм буруутайд тооцуулах саналыг гаргадаг.
Шүүхийн гэм буруугийн хэлэлцүүлэгт оролцсон шүүгдэгч Б.Б*******ийн өмгөөлөгч Г.Э*******ийн зүгээс: “...шүүгдэгч М.Б*******, Д.Б******* нар нь бүлэглэн үйл ажиллагаа явуулах зориулалттай тусгайлан хамгаалсан байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авахаар завдсан үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бүлэглэн гүйцэтгэх шинж нь үгүйсгэгдэж байгаагаас гадна Б*******ийн үйлдэл нь гэмт хэргийн субъектив талын шинжээр тогтоогдохгүй байна. Б*******ийн хувьд Б*******ынд очсон зорилго нь хэрэглэхгүй гар утас байгаа үүнийг аваад хэрэглэж болно гэсэн учраас очсон. ...Б******* зөвшөөрөлгүй нууцаар авч байгааг нь мэдээгүй. Б*******ийн мэдүүлэгт яах гэж гаргасан талаар огт байдаггүй. Иймд Б*******ийн үйлдлийг хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсч...” мэтгэлцсэн.
Хэдийгээр шүүгдэгч М.Б*******ийн зүгээс: “...та тэр моторнуудыг өргөлцөөд гаргаад өгөөч гэсэн юм. Би тухайн үед Б*******ыг манаач хийдэг учир “дарга нь ав гэж хэлсэн юм байна” гэж бодоод зөвшөөрсөн” гэж мэдүүлдэг бөгөөд түүний өмгөөлөгч “...бүлэглэн гүйцэтгэх шинж нь үгүйсгэгдэж байгаагаас гадна Б*******ийн үйлдэл нь гэмт хэргийн субъектив талын шинжээр тогтоогдохгүй байна. Б*******ийн хувьд Б*******ынд очсон зорилго нь хэрэглэхгүй гар утас байгаа үүнийг аваад хэрэглэж болно гэсэн учраас очсон. ...М.Б******* зөвшөөрөлгүй нууцаар авч байгааг нь мэдээгүй” гэж тус тус маргадаг боловч шүүгдэгч М.Б******* нь шүүгдэгч Д.Б*******ыг манаач хийдэг гэдгийг мэдэж байснаа мэдүүлдэг.
-мөн гэмт хэргийн газарт анх очиж тааралдсан гэрч Э.Эын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: ”...Мах м ХХК-ны хашаанд байх гахайнууддаа хоолыг нь өгөх санаатай очоод хашаан дотор нь машинтайгаа явж байтал машины гэрэлд 2 хүн явж байгаа харагдсан. Нэг нь миний машины гэрлийг хараад цаашаагаа зугтаад яваад өгсөн. Харин нөгөөх нь тамхи татаад хажуугаар яваад өгсөн..” гэжээ. Хэрвээ Б******* хулгай хийж байгаагаа мэдээгүй, Б*******ыг өөрийнхөө моторыг л авч байгаа юм байна гэж бодсон болбол цаашаагаа зугатаахгүй байсан. Харин уусан архиндаа согтоод тасраад унасан үйл баримт бий. Гэрч Э.Эын хажуугаар тамхи татаад өнгөрсөн хүн нь Б******* болохыг гэрчилдэг байна.
Шүүгдэгч Д.Б*******ын өмгөөлөгч М.Г*******ийн зүгээс:“...өөрийн үйлчлүүлэгчийг нэвтрэх боломжтой эрх бүхий субъект байсан байна. Д.Б******* нь тодорхой хэмжээнд бусдын өмчлөх эрхэнд халдсан нь тогтоогддог. Гэхдээ энэ гэмт хэрэгтэй өрсөлдөх хэм хэмжээ буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17. дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндэслэл байна. ...Зүйлчлэлийг хөнгөрүүлж өгөхийг хүсч” өмгөөллийн дүгнэлтийг хийсэн.
Хуулийн тайлбарт итгэмжлэгдэн хариуцсан этгээд гэж аж ахуйн нэгж, байгууллага, иргэдээс өөрийн өмчийг хариуцуулахаар үүрэг хүлээсэн, эсхүл хууль буюу гэрээнд зааснаар бусдын өмчийг итгэмжлэн хариуцах үүрэг хүлээсэн этгээдийг ойлгох ...” гэж тайлбарласан байна. Тэгвэл:
1-рт: Шүүгдэгч Д.Б******* нь итгэмжлэгдэн хариуцсан этгээд мөн үү?
(шүүгдэгчийн төрсөн дүү Д.Б******* нь тус компаний үйлдвэрийн хашаан дотор байрлах обьектүүд болох үйлдвэрийн байшин, 5-6 граш, 2 том зоорь, жижиг жижиг байшингуудыг хамгаалах итгэмжлэгдэн хариуцсан сахиул)
2-рт: “Мах м” ХХК-ийн хөргөлтийн цехийн байрыг хамгаалах эрх бүхий сахиул, харуул мөн үү? (шүүгдэгчийн төрсөн дүү Д.Б******* нь тус компаний сахиул)
-рт: Тус компанитай хөдөлмөрийн болон хөлсөөр ажиллах гэрээ байгуулсан уу? (шүүгдэгчийн төрсөн дүү Д.Б******* нь тус компанитай 201 оноос хойш гэрээ байгуулан ажиллаж байсан, одоо ч өөрөө цалингаа авсаар байгаа болох нь шүүхийн хэлэлцүүлэгт Б*******гийн гэрчээр өгсөн, О.Бын гэрчээр өгсөн мэдүүлгээр давхар нотлогддог)
-рт: Хэрвээ гэрээ байгуулсан бол 1 сард хичнээн төгрөгийн цалин хөлсийг хэн авдаг байсан бэ? гэдэг олон асуулт гарч ирнэ. (шүүгдэгчийн төрсөн дүү Д.Б******* нь тус компанитай 201 оноос хойш хөдөлмөрийн гэрээ байгуулан, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалинжин ажилласаар байгаа боловч үйлдвэрийн хашаанд өөрийн ээж болон ах хоёроо буулгасан боловч итгэмжлэн хариуцах эрх олгогдоогүй)
Хоёр.Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар.
Энэ хэрэгт хохирогчоор тогтоогдсон О.Б нь хавтаст хэргийн материалтай танилцахдаа цаашид нэхэмжлэх зүйл байхгүй, санал хүсэлт байхгүй гэсэн тайлбар гаргасанд үндэслэн шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүйд тооцов.
Гурав. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар.
Шүүх шүүгдэгч Д.Б*******, Б.Б******* нарт эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн” болон тэдгээрийн хувийн байдлыг ял хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдалд харгалзан үзсэн болно. Харин шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1. дахь заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Д.Б*******, Б.Б******* нарт тус бүр 1 /нэг/ жил, /гурван/ сарын хугацаагаар хорих ял оногдуулж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлэхээр шийдвэрлэсэн.
Шүүгдэгч Д.Б*******, Б.Б******* нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих нь хуульд нийцнэ.
Шүүгдэгч Д.Б*******, Б.Б******* нар нь цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдвал зохилтой.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.2 дугаар зүйлийн 1, 2, , 6.6, 6.7, 6.8 дугаар зүйлийн 1, , 6., 6.1, 7.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Г******* овогт Д******* Б*******, Хар ******* овогт Б Б******* нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, .7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “Үйл ажиллагаа явуулах зориулалттай, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1. дахь заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Д.Б*******, Б.Б******* нарт тус бүр 1 /нэг/ жил, /гурван/ сарын хугацаагаар хорих ял оногдуулсугай.
.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн , дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б*******, Б.Б******* нарт оногдуулсан 1 /нэг/ жил, /гурван/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй.
.Шүүгдэгч Д.Б*******, Б.Б******* нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорьсугай.
5.Шүүгдэгч Д.Б*******, Б.Б******* нар нь цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6. дугаар зүйлийн , 6.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн .2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш хоногийн дотор С аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АМАРГЭРЭЛ