| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэрэнчимэдийн Амаргэрэл |
| Хэргийн индекс | 175/2023/0103/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/107 |
| Огноо | 2023-05-18 |
| Зүйл хэсэг | 24.2.1., |
| Улсын яллагч | А.Эрдэнэдэлгэр |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 05 сарын 18 өдөр
Дугаар 2023/ШЦТ/107
С аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ц.Амаргэрэл даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Төгс-Учрал,
улсын яллагч А.Эрдэнэдэлгэр /томилолтоор/,
шүүгдэгч Ж.О*******, иргэний нэхэмжлэгч Д.А******* нарыг тус тус оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар С аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б******* овогт Ж******* О*******т холбогдох эрүүгийн 2231004780047 дугаартай хэргийг 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Нэг. Шүүгдэгчийн биеийн байца:
М улсын иргэн, 1990 оны 07 дугаар сарын 20-ны өдөр Д*******-******* аймаг, Д*******-******* суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, дээд боловсролтой, уул уурхайн цахилгаан тоног төхөөрөмжийн ашиглын инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Д*******-******* аймгийн Д******* сумын 2 дугаар баг, 5 дугаар гудамж, 22 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Б******* овогт Ж******* О******* /РД:*******/,
Хоёр. Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/
Шүүгдэгч Ж.О******* нь 2022 оны 08 дугаар сарын 14-ний өдөр С аймгийн Х сумын “М ” нэртэй газарт тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт ммалын эрэл хайгуул, олборлолт явуулсны улмаас байгаль орчинд 835,755 төгрөгийн шууд хохирол, 520,703 төгрөгийн хор уршиг учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар.
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-д зааснаар талуудын мэтгэлцээн дээр шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Ж.О******* нь 2022 оны 08 дугаар сарын 14-ний өдөр С аймгийн Х сумын “М ” нэртэй газарт тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт ммалын эрэл хайгуул, олборлолт явуулсны улмаас байгаль орчинд 835,755 төгрөгийн шууд хохирол, 520,703 төгрөгийн хор уршиг учруулсан үйл баримт тогтоогдож, уг гэмт хэрэгт шүүгдэгч Ж.О******* нь гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо гэж шүүх дүгнэв.
Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн доорх нотлох баримтуудаар хангтай нотлогдон тогтоогдсон болно. Үүнд:
1.Шүүгдэгч Ж.О******* шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, хохирлоо нөхөн төлсөн” гэх мэдүүлэг[1],
2.Хохирогч Д.М “...Х суманд амьдардаг Ж.Оджаргал гэгчийг таньж мэднэ, түүнээс сайн танихгүй. Ямар нэгэн садан төрлийн холбоо бол байхгүй. “М ” нэртэй газарт бичил уурхай эрхлэгч иргэдийн техникүүд байрласан байдаг гэж мэднэ. 151 дүгээр тогтоол өөрчлөгдөөд гэрээ байгуулах эсэх нь шийдэгдэнэ гээд байсан. Түүнээс зөвшөөрөлгүйгээр газрын хэвлийд халдаж болохгүй. Гэм буруутай нь тогтоогдвол байгаль экологид учруулсан хохирлоо нөхөн төлүүлмээр байна” гэх мэдүүлэг[2],
3.Иргэний нэхэмжлэгч Д.А “...Би “Хьюндай 2900ЛС-7” загварын эксковаторыг 2021 онд Д******* уул аймгаас хувь хүнээс 15 сая төгрөгөөр бодож худалдан авсан худалдаж авсан. Тэгээд 2022 онд бичил уурхайн зөвшөөрөл олгогдоод гэрээ байгуулна гэсэн яриа байсан. Тэр үеэр хадам дүү Ж.О******* нь “гэрээ байгуулна, зөвшөөрөлтэй болно” гээд яриад байсан. Надад хэлэхдээ бол “зөвшөөрөл олгогдоод гэрээ байгуулсны дараа хуулийн дагуу ажиллана” гэж хэлсэн. Надаас бол 2900ЛС-7 загварын эксковатор, хуучин төмрөөр хийж байсан гар хийцийн угаах төхөөрөмж хүмүүсийн ярьдгаар гитаран буу гэж эд зүйлийг авч бичил уурхайн зөвшөөрөлтэй болохоороо ашиглана гээд авч байсан. Би 2900ЛС-7 загварын эксковатор нь бичиг баримттай мөнгөний барьцаанд тавьчихсан. Улсын бүртгэлд миний нэр дээр бүртгэлтэй байгаа. Гар хийцийн угаах төхөөрөмж нь бол хуучин муу төмрөөр гагнаж хийсэн эд зүйл байгаа юм. Би энэ 2900ЛС-7 загварын эксковаторыг 2021 онд 15 саяар бодож авсан, хуучин гар хийцийн угаах төхөөрөмж бол 400,000-500,000 төгрөгийн төмөр л орсон байх. Би Ж.О*******аас эксковатор болон гар хийцийн угаах төхөөрөмжөө нэхэмжилж байна. Би хууль бус үйл ажиллагаа явуулна гэсэн бол өгөхгүй байх байсан” гэх мэдүүлэг[3],
4.Гэрч Ж.О “...Би ямар нэгэн үйл ажиллагаа явуулдаггүй. Дүү Ж.О******* нь 2022 онд Х сумын “М ” нэртэй газарт бичил уурхай эрхлэх зорилгоор 1 эксковатор байрлуулсан. Түүндээ 08 дугаар сараас эхлэн засвар үйлчилгээ хийгээд байж байсан. Засгийн газраас гарч байгаа бичил уурхай эрхлэлтийг дэмжих тогтоолын дагуу Х голын хөндийд газар талбай заалгах Засаг даргатай гэрээ байгуулахаар нөхөрлөлийн бичиг баримт бүрдүүлж байсан. Энэ асуудлуудыг Ж.О******* сайн мэдэж байгаа. Манай дүү Ж.О******* нь 2022 оны 08 дугаар сарын сүүлээр гэсэн байх эксковатороо шалгаж үзэнгээ хэсэг газар ухаж үзсэн гэж ярьж байсан. Би тухайн үедээ дүүгээ загнаад өнгөрсөн, “чи бичиг баримтаа аваад гэрээ байгуулсны дараа ажиллах ёстой” гэж дүүдээ гэж хэлсэн” гэх мэдүүлэг[4],
5.Гэрч М.М “...С аймгийн Х сумын нутаг дэвсгэрт нь ойн 3 дугаар мужлалд ойн сан бүхий газарт хамаарна. М гэх газар нь сумын төвөөс ертөнцийн зүгээр зүүн урд зүгт байрлах 30 гаруй км зайд алслагдсан нарс, хус зонхилон ургах ойн сан бүхий газар юм. Байгалийн дагалдах баялагтай, цаг хугацааг нь нарийн хэлж мэдэхгүй байна, 1990 оны эхээр “М ” гэх ХХК нь Оросуудтай хамтарч ашигт ммал олборлох үйл ажиллагаа явуулж байсан гэж дуулж байсан. Газрын гадаргуу ашигт ммал олборлолт явагдсаны улмаас үүдэн эвдэрсэн газар ихтэй юм. 2022 онд “Эв энержи” ХХК нь М гэх газар 5га бүхий газарт биологийн нөхөн сэргээлтийн ажлыг хийж гүйцэтгэж байгаа. Үүнээс өөр иргэн, нөхөрлөл, ХХК нөхөн сэргээлтийн ажил хийгээгүй. Өөрөөр хэлбэл иргэнтэй байгуулсан нөхөн сэргээх болон ашигт ммал олборлох журмын дагуу гэрээ байгуулаагүй. Дээрх хүмүүсийг орон нутгийн хүмүүс гэдгээр зүс танина. Найз нөхөд, төрөл садангийн харилцаа холбоо байхгүй. Дээрх нэр бүхий хүмүүс ашигт ммал олборлох, хайгуул хийх, нөхөн сэргээлт хийх тусгай зөвшөөрөл байхгүй” гэх мэдүүлэг[5],
6.Гэрч Н.Сцэцэгийн “...Ж.О******* эхнэр, хүүхдийн хамтаар амьдардаг намуухан зөөлөн хүн, элдэв муу зуршил гээд байх юм байхгүй, их л даруухан хүн дээ. Ж.О*******ыг зохих зөвшөөрөлгүйгээр газрын хэвлийд халдсан гэмт хэрэг үйлдсэн талаар мэдээгүй” гэх мэдүүлэг[6],
7.Гэрч Э.Хсайханы “...Манай найз эхнэр, хүүхдийн хамтаар амьдардаг их нийтэч, хүнд тусархуу залуу байгаа. Техникт сайн учраас машин тэрэг эвдэрсэн хүнд машиныг нь үзэж хараад засч янзлаад өгчихдөг тусархуу сайн залуу” гэх мэдүүлэг[7],
8.“Эрдэнийн ногоолин” ХХК-ийн 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 22/102 дугаартай Шинжээчийн Дүгнэлт хэсэгт: “
|
Талбайн төрөл |
Хохирлын төрөл |
Хохирлын нийт хэмжээ, төг | Хуулийн за. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйл. Байгаль орчинд учруулсан хохирлыг нөхөн төлөх |
Нөхөн төлбөрийн хэмжээ, төг |
|
Эвдрэлд оруулсан гэх 533,2м2 талбай | Эдэлбэр газар | **** | 49-4.5-д зааснаар 3 дахин | *** |
| Газрын хэвлий | **** | 49-5.1-д зааснаар 2 дахин | *** | |
| Хөрсөн бүрхэвч | **** | 49-5.2-д зааснаар 3 дахин | *** | |
| Ургамлан нөмрөг | **** | 49-4.3-д зааснаар 5 дахин | *** | |
| Нийт дүн | **** | **** |
” гэх шинжээчийн дүгнэлт[8],
9.”Ашид билгүүн” ХХК-ний 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн шинжээчийн Дүгнэлт хэсэгт: “Hyundai 2900 LC7” экскаваторын зах зээлийн үнэ цэнийг 2022 оны 12 дугаар сарын байдлаар 8,800,000 төгрөг, Алт угаах төхөөрөмж буюу гитаран бууны зах зээлийн үнэ цэнийг 2022 оны 12 дугаар сарын байдлаар 600,000 төгрөгийн үнэтэй болохыг тодорхойлов” гэх дүгнэлт[9],
10.Шүүгдэгч Ж.О*******ын 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдөр мөрдөн шалган ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: “...Би прокурорын тогтоолыг зөвшөөрч байна” гэх мэдүүлэг[10], 11.Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл[11], 12.Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоол[12], 13.Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас[13], 14.Хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл[14] зэрэг бичгийн нотлох баримт болно.
Мөрдөгч дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хуульд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд энэ хэрэгт хамаарай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шүүх үнэлэв.
Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, хэргийн үйл баримт зүйлчлэлийн талаар маргаагүй болохыг дурьдах нь зүйтэй.
Шүүгдэгч Ж.О*******ын гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд шүүхээс яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих асуудлыг бүрэн нотолсон, прокурорын зүйлчлэл хэргийн бодит байдай тохирсон гэж үзлээ.
Хоёр. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар.
Энэ хэрэгт иргэний нэхэмжлэгчээр тогтоогдсон Д.М нь (төрийг төлөөлж иргэний нэхэмжлэгчээр тогтоогдсон болно) мөрдөн байцаын шатанд шүүгдэгчээс шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон хууль бус үйл ажиллагааны улмаас эвдэгдсэн талбайд учирсан хохирлыг нөхөн төлүүлэх, мөн эвдрэл орсон газарт буруутай этгээдүүдээр нөхөн сэргээлтийн ажлуудыг хийлгэх хүсэлтэй байна гэжээ.
Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1, 2.3, 2.5, 2.6, 2.7, 3, 4, 4.3, 4.5, 5.1, 5.2 дахь хэсэгт тус тус зааснаар энэхүү гэмт хэргийн улмаас шүүгдэгч Ж.О*******ын хууль бус ашиглаас өртөгдсөн газар, газрын хэвлий, эдэлбэр газар, хөрсөн бүрхэвч, ургамлан нөмрөгт учирсан хохирол нийт байгаль экологид учирсан хохирол 835,755 /найман зуун гучин таван мянга долоон зуун тавин тав/-н төгрөгийг, нөхөн сэргээлтийн зардалд 520,703 /таван зуун хорин мянга долоон зуун гурав/-н төгрөгийг шүүгдэгч нөхөн төлсөн болохыг дурьдаж шийдвэрлэсэн.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1-д “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэж,[15]
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ж.О*******ын гэмт хэрэг үйлдэх үедээ ашигласан эд хөрөнгийн үнэлгээгээр 8,800,000 төгрөгөөр үнэлэгдсэн “Hyundai LC7” маркийн экскаваторыг битүүмжлэлээс чөлөөлж, хууль ёсны эзэмшигч Баян Эрхэт овогт Д А******* РД:М-д олгож, түүний үнэ болох 8,800,000 төгрөгийг шүүгдэгч Ж.О*******аас гаргуулж, Улсын төсөвт орлогод оруулах нь хуульд нийцнэ.
Энэхүү хэрэгт шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 600,000 төгрөгний үнэлгээ бүхий угаах төхөөрөмжийг /гитаран буу/ хураан авч, Улсын орлогод оруулахаар шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.5 дахь заад зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай шууд холбогдон гар хийцийн угаах төхөөрөмжийг хураан авахад гарах зардлыг гэм буруутай этгээдээс гаргуулан авахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгавал зохино.
Гурав. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар.
Шүүх шүүгдэгч Ж.О*******т эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Улсын яллагчийн зүгээс шүүгдэгчид 6,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, 24 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналыг шүүхэд гаргасан.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2 дахь хэсэгт заасан “...гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлоо нөхөн төлсөн”, (тэрээр байгаль экологид учруулсан бодит хохирол, хор уршиг, нөхөн сэргээлтийн зардал болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлуудыг сайн дураараа нөхөн төлсөн), гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, чин санаанаасаа гэмшиж байгаа зэргийг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдалд харгалзан үзсэн. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.О*******т 5,400,000 сая төгрөгөөр торгох ял оногдуулж, түүний хөрөнгө, цалин хөлс болон бусад орлого олох боломжийг харгалзан түүнд оногдуулсан торгох ялыг 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгч Ж.О*******т анхааруулсан болно.
Шүүгдэгч Ж.О******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар болон битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдвал зохино.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэх нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.О*******т 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 /таван сая дөрвөн зуун мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулсугай.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.О*******ын хөрөнгө, цалин хөлс болон бусад орлого олох боломжийг харгалзан түүнд оногдуулсан 5,400,000 /таван сая дөрвөн зуун мянга/-н төгрөгөөр торгох ялыг 2 /хоёр/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгч Ж.О*******т анхааруулсугай.
5.Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1, 2.3, 2.5, 2.6, 2.7, 3, 4, 4.3, 4.5, 5.1, 5.2 дахь хэсэгт тус тус зааснаар энэхүү гэмт хэргийн улмаас шүүгдэгч Ж.О*******ын хууль бус ашиглаас өртөгдсөн газар, газрын хэвлий, эдэлбэр газар, хөрсөн бүрхэвч, ургамлан нөмрөгт учирсан хохирол нийт байгаль экологид учирсан хохирол, хор уршиг 835,755 /найман зуун гучин таван мянга долоон зуун тавин тав/-н төгрөгийг, нөхөн сэргээлтийн зардалд 520,703 /таван зуун хорин мянга долоон зуун гурав/-н төгрөгнөөс хохирол, хор уршигт 347,789 төгрөгийг, нөхөн сэргээлтийн 520,703 төгрөгийг нөхөн төлснийг дурьдаж, дутуу төлөгдсөн 487,966 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулан Байгаль орчин, уур амьсгалын санд оруулсугай.
6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ж.О******* нь гэмт хэрэг үйлдэх үедээ ашигласан “Hyundai-2900 LC7” маркийн экскаваторыг битүүмжлэлээс чөлөөлж, хууль ёсны өмчлөгч Баян Эрхэт овогт Д А******* РД:М-д буцаан олгож, техникийн эд хөрөнгийн үнэлгээгээр тогтоогдсон 8,800,000 /найман сая, найман зуун мянган/ төгрөгийг шүүгдэгч Ж.О*******аас гаргуулж, Улсын төсөвт орлогод оруулсугай.
7.Энэхүү хэрэгт шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 600,000 төгрөгний үнэлгээ бүхий угаах төхөөрөмжийг /гитаран буу/ хураан авч, Улсын орлогод оруулсугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.5 дахь заад зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай шууд холбогдон гар хийцийн угаах төхөөрөмжийг хураан авахад гарах зардлыг гэм буруутай этгээдээс гаргуулан авахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
9.Шүүгдэгч Ж.О******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар болон битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.
10.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.
11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.
12.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор С аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АМАРГЭРЭЛ