Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 01 сарын 01 өдөр

Дугаар 24

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Х.Отгонжаргал даргалж, шүүгч М.Мандахбаяр, Д.Цэцэгээ нарын бүрэлдэхүүнтэйгээр,

Улсын яллагч: Д.Ганцэцэг,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Х.Батжаргал,

Иргэдийн төлөөлөгч: Э.Энхбаяр,

Хохирогч: О.Очирбат,

Шүүгдэгч, хохирогч А.Батсайханы өмгөөлөгч: П.Адъяасүрэн,

Шүүгдэгч, хохирогч Н.Даваадоржийн өмгөөлөгч: Б.Батсайхан,

Шүүгдэгч, хохирогч: А.Батсайхан, Н.Даваадорж нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Өвөрхангай аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 181 дүгээр зүйлийн 181.3-т зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Адъяагийн Батсайхан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Нацагдоржийн Даваадорж нарт холбогдох 201615000251 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1988 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, халх, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл-6, эцэг, эх, 3 дүүгийн хамт, Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын 5 дугаар баг “Ар агуйт” гэх газар оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Адъяагийн Батсайхан /РД: ЙП88042611/

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Өвөрхангай аймгийн Нарийнтээл суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл-3 эх, дүүгийн хамт, Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 2 дугаар баг 20-13 тоотод оршин суух, улсаас Монгол Улсын спортын мастер, Өвөрхангай аймгийн начин цолтой, урьд ял шийтгэлгүй, Боржигон овогт Нацагдоржийн Даваадорж /РД: ЙМ90123115/

Шүүгдэгч А.Батсайхан нь 2016 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 04 цагаас 05 цагийн хооронд Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 9 дүгээр баг 21-08 тоотод оршин суух өөрийн гэртээ Очирбатын Дорждагва, Нацагдоржийн Даваадорж нартай согтуурсан үедээ маргалдаж зэвсгийн чанартай зүйл хэрэглэн /хутга/ танхайн сэдэлтээр Нацагдоржийн Даваадоржийн зүүн ташаанд нь хутгалж биед нь хөнгөн зэргийн гэмтэл учруулан, Очирбатын Дорждагвын баруун хөлийн гуяанд хутгалан санаатай алсан,

Шүүгдэгч Н.Даваадорж нь 2016 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 04 цагаас 05 цагийн хооронд Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 9 дүгээр баг 21-08 тоотод оршин суух А.Батсайханы гэрт согтуугаар үл ялих зүйлээр шалтаглан догшин авирлан А.Батсайханыг зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

 Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

            Шүүгдэгч А.Батсайхан шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:... 2016 оны 08 дугаар сарын 19-ний орой 18 цагийн орчимд Н.Даваадорж Баянхонгор аймгаас манай гэрт ирсэн. Би хоол цай хийж өгсөн. Хоол хийж байхад Н.Даваадорж талийгаачтай би А.Батсайханыд ирчихсэн байна, энд хүрээд ир гээд утсаар ярьж байсан. Талийгаач О.Дорждагва манайд хоол болж байхад ирсэн. Тэгээд бид 3 юм ярьж байгаад гараад Н.Даваадорж мотоциклио үзсэн. Мотоциклийн аккумлятор суугаад гэрэл шатаасан байна гээд Н.Даваадорж, О.Дорждагва хоёрын дунд бага зэрэг маргаан үүссэн. Тэгээд гэрт орж ирээд байж байгаад талийгаач О.Дорждагва 3-уулаа ганц юм уух уу? гэсэн. Тэгэхээр нь би мэдэхгүй байна, Н.Даваадоржоос асуу гэхэд Н.Даваадоржоос асуухад Н.Даваадорж зөвшөөрөөд талийгаач О.Дорждагва бид 2 архинд явсан. Н.Даваадорж бид хоёрт 20.000 төгрөг өгсөн. Тухайн үед талийгаач Н.Даваадоржоос миний найз мөнгөтэй байгаа юм уу? гэхэд найз нь Баянхонгор аймагт барилдаад шагналд нь мотоцикль авсан. Тэр мотоциклио хадам болох хүндээ бэлэн 600.000 төгрөгөөр зарсан. Найз нь мөнгөтэй байгаа. Өнөөдөр хоёр найзыгаа дайлна гэсэн. Тэгээд талийгаач бид хоёр манай гэрээс зүүн тийш нэг дэлгүүрт ороход өнөөдөр 5 дахь өдөр учир архи зарахгүй гэтэл талийгаач миний таньдаг нэг дэлгүүр байгаа гээд тэр дэлгүүрт нь очиход 2 хүүхэн тооллого хийж байсан. Тэндээс 1 шил архи, 1 ширхэг ундаа, 1 ширхэг тамхи авсан. Тэгээд манай гэрт ирээд бид 3 юм ярьж сууж байгаад архиа ууж дууссан. Тэгээд дахиад архинд явахаар болсон. Дахиад Н.Даваадорж 20000 төгрөг өгсөн. Буцаад очиход нөгөө дэлгүүр нь хаасан байсан. Баараар нь дамжаад орсон. Тэр хооронд талийгаач О.Дорждагва дэлгүүрийн худалдагч эгч Өнөрбуян гэх хүний хадам ээжийг нь хүргэж өгөх гээд явсан байсан. Тэгээд би хүлээж байгаад бид хоёр архиа аваад буцаад манай гэрт очсон. Архиа уугаад сууж байхад Н.Даваадорж Архангай аймаг явж ажил хийх гэж байгаа гэж яриад байсан. Тэгээд архиа дууссан. Тэгээд дахиад архинд явахаар болсон. Н.Даваадорж надад 2 шил архи аваад ир гээд 40.000 төгрөг өгсөн. Талийгаач О.Дорждагва бид хоёр 3 дахь удаагаа архинд явсан. Тэгээд баарны үүдэнд очиход цоожтой байсан. Хаалгыг нь цохиход цонхоор нэг эгч ирсэн. Нэг шил архи өгчих гээд 0.75 граммын Улаанбаатар архи авсан. Тэгээд эргээд манай гэрт очоод архиа ууж байгаад Н.Даваадоржид найз нь нэг шил архи авлаа. Хоёр шил архи уухаар гурвуулаа дэндүү согтох байх гээд хариулт 20.000 төгрөг өгсөн. Тэгтэл Н.Даваадорж уурлаад миний өгсөн мөнгөөр яагаад архи авсангүй вэ? Миний мөнгийг яагаад надаас харамладаг юм бэ? гээд надаас хэрүүл гуйгаад эхэлсэн. Өнөөдөр миний халаасанд 400.000-500.000 төгрөг байна гээд намайг зодсон. Н.Даваадорж миний цээж хэсэг рүү цохиж унагасан. Тэгээд намайг босоод орон дээр сууж байтал миний гэмтэлтэй хөл рүү хэдэн удаа өшиглөөд намайг босох гэхээр толгой руу цохиж унагаад босгохгүй байсан. Миний толгой руу нэлээн олон удаа цохисон. Тэр хооронд би талийгаач О.Дорждагвад Н.Даваадоржийг болиул гэж хэлэхэд талийгаач О.Дорждагва зүгээр суугаад байсан. Тэгтэл Н.Даваадорж чамайг би өнөөдөр ална гээд байсан. Тэгээд би босоод зугтах гэтэл барьж аваад хоёр багананы дунд толгой дээгүүр дээлээр дарсан. Тэгээд би арай гэж Н.Даваадоржийн гараас мултраад гал тогооны тавиур дээрээс хутга авсан. Тэгтэл Н.Даваадорж, талийгаач О.Дорждагва хоёр зугтаасан. Зугтаахад нь би араас нь хөөсөн. Энэ хоёр хашаан дээгүүр давахад нь хэн нь байсныг нь мэдэхгүй би араас нь хутгатай гараараа цохисон. Тэгээд хашааны хаалга онгойлгоод харахад Н.Даваадорж, талийгаач О.Дорждагва хоёр уруудаад гүйж байсан. Тэгээд би буцаж гэртээ орж ирээд эхнэр рүүгээ утсаар ярих гэтэл утас олдохгүй байсан. Тэгтэл орон доогуур орчихсон байсан. Би тухайн үед гэртээ байхаас айгаад зүүн талынхаа хашааны үүдэнд очоод эхнэртэй утсаар ярьж байтал миний утасны цэнэг дууссан. Н.Даваадорж намайг зодоод байна гээд цагдаа дуудуулах гэж утсаар ярьсан. Тэгээд эргээд харахад Н.Даваадорж манай хашааны үүдэнд ирчихсэн байсан. Би хашааны хаалган дээр очиход Н.Даваадорж манай хашаа руу орсон. Би Н.Даваадоржийг намайг алах гээд зэвсэглээд ирсэн гэж бодоод Н.Даваадоржоо би хутгатай байгаа шүү гэж хэлээд хашааны хаалга руу 2-3 удаа хутгаараа дүрсэн. Тэгээд гэрт ороход Н.Даваадорж байхгүй байсан. Утсаа цэнэглэх гэтэл цэнэглэгч олдоогүй. Тэгээд би гэртээ байхаас айгаад “Сод” засварын урд талд манай найз Повго гэж айл байдаг. Тэнд очиход хашааны хаалга онгойлгож өгөөгүй. Тэнд 10-15 минут болсон байх. Тэгээд буцаад алхаж байтал өмнөөс Цагдаагийн машин ирж байсан. Би өмнөөс нь жолооч талаар нь очоод манай хоёр найз намайг зодоод алах гээд байна гэж хэлсэн. Тэгтэл цагдаагийн жолооч чи надад хутгаа өгчих гэсэн. Тэгээд би машинд суугаад хутгаа урд талд нь тавихад Н.Даваадорж гүйж ирээд машинд суусан. Тэгтэл Н.Даваадорж манай найз энд үхэх гээд хэвтэж байна гэж хэлсэн. Тэгээд бид гурав талийгаач О.Дорждагва дээр очсон. Тэгтэл хашааны ард талд талийгаач тогтмол усан дотор хэвтэж байсан. Тэгээд намайг өөр машин ирж аваад би цагдаагийн газар ирсэн. Тэр цагдаагийн машин талийгаачийг эмнэлэгт хүргэж өгсөн юм шиг байна лээ. Тийм л зүйл болсон гэв.

            Шүүгдэгч Н.Даваадорж шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:... Би 2016 оны 08 дугаар сарын 19-нд Баянхонгор аймгаас 2 цагийн автобусанд суугаад Өвөрхангай аймагт ирээд А.Батсайханы гэрт шууд очсон. Намайг очиход А.Батсайхан гэртээ ганцаараа байсан. Надад мах чанаж өгсөн. Тэгээд зурагтаар олимп үзээд байж байтал манай найз О.Дорждагва над руу утсаар ярьсан. Тэгээд чи хаана байна гэхэд найз нь наадамд яваад ирлээ гэж байсан. Тэгэхээр нь би аймагт ирээд А.Батсайханы гэрт байна гэхэд манай найз О.Дорждагва найз нь удахгүй яваад очлоо гээд 10 цагийн орчимд О.Дорждагва ирсэн. Тэгээд байж байгаад бид 3 архи уухаар болсон. Би энэ хоёрт 10.000 төгрөг өгч явуулсан. 500 граммын 1 ширхэг архи, ундаа, тамхи авч ирсэн. Тэгээд бид нар архиа ууж дуусаад дахиад архи уухаар болоод талийгаач А.Батсайхан хоёр архинд яваад 0.750 граммын 1 шил архи авч ирсэн. Тэр архиа ууж дууссан. Дахиад архинд явахаар болоод би А.Батсайхантай хамт өөрийнхөө мотоциклиор явсан. Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 1 дүгээр багт байрлах буудлын хаалганы баруун талын цонхоор очиж архи авсан. Тэгэхэд тэнд нэг нь настай, нэг нь залуухан 2 хүүхэн байсан. Тэр архиа уугаад талдаа орж байтал А.Батсайханы ааш нь догшироод байсан. Бид хоёроос хэрүүл гуйгаад байсан. Тэгэхээр нь талийгаач бид хоёр Батсайханд бид 2 явлаа, чи нэлээн согтсон байна, маргааш өглөө хүрээд ирье гэхэд А.Батсайхан та хоёр яагаад намайг орхиж явах гээд байгаа юм бэ. Та хоёр их сайхан найзууд юмаа гээд байсан. Бид хоёр түүнийг нь тоогоогүй. Тэгээд талийгаач миний найз унт гэхэд А.Батсайхан өмнөөс нь барилцаад авсан. Тэгтэл талийгаач орилоод гүйгээд гараад явсан. Би А.Батсайхан руу харахад гартаа хутга барьсан байсан. Би А.Батсайханд чи наад хутгаа хая гээд хоёр сугаар нь бариад унагах гэтэл миний зүүн суга руу халуу оргиод явчихсан. Тэгээд би А.Батсайханыг түлхчихээд гэрээс гарахад талийгаач О.Дорждагва хаалга онгойлгох гээд зогсож байсан. Тэгээд бид хоёр хаалга онгойлгоод доошоо хамтдаа зугтсан. Тэгэхэд миний найз надад хэлэхдээ найз нь явж чадахгүй байна гэсэн. Тэгээд бид хоёр айлын хашаа руу давахад нь би араас нь найзыгаа хашаа давуулж өгсөн. Би давж амжихгүй нь гэж бодоод доошоо засмал уруудаад зугтаасан. Тэгтэл миний араас А.Батсайхан явж байсан. Тэгээд би эргэж хараад А.Батсайханд наад хутгаа хаячихаа цаана чинь хүн хэцүүдлээ гээд 2-3 удаа хэлсэн. Би А.Батсайханы гудамжаар ороод явж байгаад эргээд харахад А.Батсайхан миний араас явж байсан. Би дээшээ зугтаасан. Тэгээд би найзыгаа хайгаад Доржоо гээд дуудахад найз нь энд байна гэхээр нь эргээд харахад миний найз хашааны ард талын шалбааганд доошоо харчихсан хэвтэж байсан. Тэр өдөр бороо их орсон байсан. Тэгээд би найзыгаа шалбаагнаас арай гэж гаргаад тусламж дуудахаар засмал зам руу гүйсэн. Засмал зам дээр цагдаагийн машин ирсэн байсан. Тэгэхэд А.Батсайхан очсон байсан. А.Батсайхан цагдаагийн машин тойруулаад намайг хөөсөн. Тэгээд би цагдаад ахаа наад хүн чинь хутгатай байгаа шүү, хутгыг нь аваарай, наадах чинь манай найзыг хутгалсан гэж хэлсэн. Тэгээд цагдаагийн машинд А.Батсайхан урд талд нь суугаад би ард талд нь суугаад найз дээрээ очсон. Найз дээрээ очоод яаж байна гэхэд миний найз юм хэлээгүй ёолоод л байсан. Тэгээд эмнэлэгт очиход ар гэрт нь дуулга гэж хэлсэн. Тэгээд би найзынхаа гэрийг мэднэ. Найзынхаа гэрийн гадаа очоод ухаан алдсан байсан. Түүнээс хойш юу болсныг мэдэхгүй гэв.

            Хохирогч О.Очирбат шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:… Тухайн үед би хөдөө гэртээ байсан. 2016 оны 08 дугаар сарын 19-ний өглөө 06 цагийн орчимд манай айлын хүн утсаар ярьсан. О.Дорждагвын бие муу байна, та нар ир гэсэн. Тэгээд бид нар шууд эмнэлэг дээр ирсэн. Эмнэлэг дээр ирэхэд ийм зүйл болсон байсан. Болсон хэргийн талаар надад мэдэх зүйл байхгүй. Миний хүүгийн цээжин дээр нь дараад тогонд цохиулаад байсан. Харахад талийгаачийн нүүр нь хөхөрсөн байсан. Доошоо цус нэвтрээд байсан. Амьд гарах байх гэж их л горьдож байсан. Ингээд алдчихна гэж бодоогүй. Манай хүүхэд ар гэрээ авч явдаг байсан. Миний хүү энэ хүний гарт үхэх хувь тавилантай байсан юм байлгүй дээ. Гэрт ирж хоол ид гэж хэлээгүй бол ийм зүйл болохгүй байсан байх. Цаашдаа би яаж амьдрах вэ? Сэтгэл санааны хохирол яаж барагдуулахыг мэдэхгүй байна. Маш их гомдолтой байна. Миний хүү жилд 10.000.000 төгрөгийн ажил хийдэг байсан. Үүнээс болж манай амьдрал дордож байна. Хэн түүнийг нөхөж өгөх юм бэ? Оршуулгын зардал авсан байгаа. Манайх банкны өр зээлтэй гэв.

Хохирогч А.Батсайхан шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:… Би Н.Даваадоржид зодуулсандаа гомдолтой байна. Одоогийн байдлаар цагдан хоригдож байхдаа байнга эмчилгээтэй байгаа. Толгой их өвдөж байгаа. Гомдолтой байна. Би толгойгоо үзүүлнэ эмчлүүлнэ. Энэ эмчилгээний зардлаа нэхэмжилнэ гэв.

Хохирогч Н.Даваадорж шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:… Тухайн өдөр А.Батсайхан ийм зан гаргаснаас болж сайхан найзыгаа алдсан. Би өөрөө бас хохирсон. А.Батсайхан миний үгэнд ороод хутгаа хаясан бол ийм зүйл болохгүй байсан. Гомдолтой байна. Би өдөрт 2 удаа бэлтгэл хийдэг байсан. Одоо ачаалал авч чадахгүй байна. Энэ хэргээс болж би зүүн ташаандаа хутганы шарх авсан. Эмнэлэгт хэвтэж эрчимт эмчилгээ хийлгэсэн. Эмнэлэгт хэвтсэн ор хоногийн мөнгөө нэхэмжилнэ. Өөр нэхэмжлэх зүйл байхгүй. Миний бөөр их татаж өвддөг болсон. Нэг ч өдөр өвчин намдаах эм уухгүйгээр унтаж чадахгүй байгаа гэв.

Хохирогч О.Очирбат мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... 2016 оны 08 дугаар сарын 19-ний өглөө 07 цагийн орчимд Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд байх гэрийн хажуу айлын хүн Цэрэндулам манай эхнэр рүү залгаад Дорждагва хүнд хутгалуулсан, бие нь муу байна, хурдан ир гэж хэлсэн гэсэн. Талийгаачийг хутгалуулсан гэж сонсоод эхнэр бид 2 талийгаачийн төрсөн ах Мягмарсүрэнтэй хамт 08 цагийн орчимд Арвайхээр сумын БОЭТөв-д ирсэн. Тэгээд эмнэлэг дээр байхад талийгаачийг бие нь муу байна гэж Батсайхан эмч хэлж байсан. 2016 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 16 цаг 35 минутанд талийгаачийг нас барлаа гэж Батсайхан эмч хэлсэн. Эмнэлэг дээр ирээд Батсайхан эмчээс талийгаачийг яасан талаар асуухад баруун гуяандаа хутгалуулсан, цус их алдалттай гэж байсан. Тэгээд би талийгаачийн шархийг үзэх гэхэд боолттой байсан учир үзэж чадаагүй. Талийгаачийн цээжний хэсэг нь хөхөрсөн, 2 гар нь их хавдартай байсан. Талийгаач толгой руугаа юмаар цохиулсан байх гэж бодож байна. Талийгаач гэрээс явахдаа улаан өнгийн дээлтэй явсан ба эмнэлэгт талийгаач ногоон өнгийн дээл өмссөн байсан. Хэний дээл гэдгийг нь мэдэхгүй байна. Мөн цэнхэр өнгийн хадган бүс байхгүй байсан. Талийгаачийн толгой нь битүү хавдартай юм шиг байсан. 2016 оны 08 дугаар сарын 19-ний өдөр талийгаач Дорждагва нь Өвөрхангай аймгийн Тарагт сумын 5 дугаар баг “Чулуут” гэх газар хөдөө гэртээ байж байгаад Өвөрхангай аймгийн Арвайхээр сум руу орчихоод ирье гээд 21 цагийн орчимд Н.Даваадоржийн улсын дугаарыг нь мэдэхгүй хар өнгийн мотоцикльтой явсан. Улаанбаатар хотоос Н.Даваадорж ирж байгаа, би Н.Даваадоржтой уулзчихаад өглөө хүрээд ирье гээд явсан. Өөр зүйл хэлээгүй. Би оршуулгын зардлаа баримтаар нь бүрэн гаргуулж авсан. Миний хувьд нэхэмжлэх зүйл байхгүй. Харин гомдолтой байна. /1-р хх-ийн 91-93 хуудас/

Хохирогч Н.Даваадорж мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... Би Баянхонгор аймгаас 18 цаг өнгөрч байхад ирээд Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар баг Нисэхийн хойно байрлах дугуй засварын ард буусан. Тэгээд тэндээсээ шууд Батсайханы гэрт очсон. Батсайханы гэрт очиход 19 цаг өнгөрөөд 19 цаг 20 минутын орчимд л очсон байх. Батсайханы гэрт очиход Батсайхан надад мах чанаж өгсөн. Би хоол болохоор нь зурагтаар олимп үзээд байж байсан. Тэгээд 22 цаг нэлээн дөхөж байхад Дорждагва Батсайханы гэрт орж ирсэн. Дорждагвыг орж ирэхэд хоол болчихсон байсан. Бид 3 юм ярьж сууж байгаад ганц шил архи авч ирж ууцгаахаар болоод архинд Дорждагва, Батсайхан 2 миний мотоцикльтой явахаар болсон. Тэр хоёрыг архинд явахад 23 цаг дөхсөн байсан. Би тэр хоёрыг архинд явахад нь 10.000 төгрөг өгсөн. Тэр 2 архинд яваад 15-20 минут болсон байх. Тэр 2-ыг ирэхэд 23 цаг өнгөрч байсан. Тэр 2 ирэхдээ 0.5 литрийн Улаанбаатар архи ченж эссэ, ундаатай авч ирсэн. Тэгээд бид 3 авч ирсэн архиа ууж дуусгасан. Архи ууж байх зуураа ойр зуурын зүйл ярьцгааж байсан. Архиа уугаад дуусахад шөнийн 00 цаг өнгөрч байсан. Тэгээд бид 3 дахиад ганц юм ууя гээд ахиад архинд явахаар болцгоосон. Архинд Дорждагва, Батсайхан 2 явахаар болоход би тэр хоёрт 20.000 төгрөг өгөөд явуулсан. Тэр 2-ыг архинд явахад шөнийн 00 цаг өнгөрч байсан. Архинд яваад удалгүй ирсэн. Хэдэн цагт ирснийг нь мэдэхгүй байна. Цаг хараагүй. Тэр 2 ирэхдээ 0.75 литрийн Улаанбаатар архи, ундаатай авч ирсэн. Тэр архиа 3-уулаа хувааж ууцгаасан. Архиа уугаад дуусахад хэдэн цаг болж байсныг мэдэхгүй. Би цаг хараагүй. Багцаагаар шөнийн 02 цаг болж байсан байх. Архиа ууж дуусгаад бид 3 дахиад архинд явахаар болоод би Батсайхантай хамт өөрийнхөө мотоцикльтой явсан. Тэр хоёр ч гэсэн өмнө нь 2 удаа архинд явахдаа миний мотоцикльтой явсан. Гэрээсээ гарахаасаа өмнө Батсайхан хүнтэй утсаар яриад архи авъя гээд байсан. Би гэрээс нь гарахдаа цаг хараагүй. Тэгээд Батсайханы хамт мотоцикльтой Арвайхээр сумын 1-р багт байрлах 2 давхар байшинтай буудлаас очиж архи авахаар явсан. Би Батсайханд 20.000 төгрөг өгөөд мотоцикльтойгоо баарны наана зогсож байсан. Батсайхан баар руу очоод цонхоор нь архи аваад ирсэн. Батсайхан 0,75 литрийн Улаанбаатар архи авчирсан. Архиа аваад Батсайханы гэр рүү очсон. Гэрт нь архиа ууцгаасан. Батсайхан бид хоёрыг архи аваад гэрт нь очиход хэдэн цаг болж байсныг мэдэхгүй байна. Цаг хараагүй, ямар ч байсан шөнө дунд болсон байсан. Хамгийн сүүлийн архи талдаа ороод л Батсайханыг согтоод ирэхээр нь дуусгалгүй үлдээсэн. Нийт 0.5 литрийн Улаанбаатар архи 1 ширхэг, 0.75 литрийн Улаанбаатар архи 1 шилийг уусан. 0.75 литр Улаанбаатар архины талыг нь уусан. Хэрэг учрал минийхээр шөнийн 03-04 цагийн орчимд болсон байх. Би цаг хараагүй. Архины мөнгийг би бүгдийг нь гаргасан. Дорждагвад мөнгө байсан гэсэн. Бага хэмжээний мөнгө байсан байх. Батсайхан картанд мөнгө байгаа гэж хэлсэн. Архинд явж ирчихээд Батсайхан картанд мөнгө байгаа. Карт уншихгүй байна гэж хэлж байсан. Харин Дорждагва мотоцикльд чинь бензин хийчихсэн байгаа шүү. Дутсан мөнгийг нь найз нь өгчихлөө гэж байсан. Дутсан мөнгийг Дорждагва өгсөн. А.Батсайхан нь Дорждагва бид хоёрын хажууд эхнэртэйгээ оройн 22 цаг өнгөрч байхад утсаар ярьсан. Даваанаа, Доржоо 2 ирчихсэн байна гэж хэлж байсан. Бид 2-ын хажууд эхнэртэйгээ ахиж утсаар яриагүй. Үүрийн 04 цаг 27 минутанд утсаар ярьсныг нь мэдэхгүй. Дорждагва бид 2 Батсайханыг зодож цохиогүй. Гэрт ямар нэгэн зодоон цохион болоогүй. Бид хоёр Батсайханд гар хүрээгүй. Эхлээд би Дорждагва Батсайхан 2-ыг архинд явахад нь 10.000 төгрөг өгсөн. Дараа нь архинд явахад нь 20.000 төгрөг өгсөн. Хамгийн сүүлийн удаа буюу 3 дахь удаагаа явахад нь би Батсайхантай хамт явсан. Тэгээд 1-р багийн буудлын гадаа очоод би түрийвчнээсээ 20.000 төгрөг аваад Батсайханд өгсөн. Батсайхан 40.000 төгрөг өгөөгүй. Би Батсайханы гэрт 20.000 төгрөг урж хаяаагүй. Тэр мөнгө хаанаас гарч ирснийг мэдэхгүй байна. Талийгаач Дорждагва бид 2 Батсайханыг цохиж зодсон асуудал байхгүй. Би Батсайханы гэрт очихдоо 82.000-83.000 төгрөгтэй байсан. Архи уухдаа 50.000 төгрөгийг нь үрсэн. Миний түрийвч дотор 20.000 төгрөгийн дэвсгэрт 1 ширхэг задгай төгрөгүүдтэй үлдсэн байсан. Батсайханы гэрийн авдар дээр бугуйн цагаа түрийвчтэйгээ үлдээсэн байсан. Батсайхан Дорждагва 2 хоорондоо зодолдоогүй, барилцаж л авсан. Барилцаж аваад л Батсайхан Дорждагвыг хутгаар дүрчихсэн юм. А.Батсайхан нь Дорждагвыг гэртээ гал тогооныхоо өмнө хутгалсан. Би зүүн талынх нь орон дээр сууж байгаад Дорждагвыг орилоод гараад гүйхээр нь хартал Батсайхан хутга барьчихсан байсан. Бааяа чи хутгаа хая гээд гүйж очоод 2 сугаар нь тэвэрч аваад унагаах гэтэл зүүн талын сүвээгээр халуу оргиод явчихсан. Тэгээд л би гэрээс нь гүйгээд гарсан. Намайг гэрээс гүйгээд гарахад Дорждагва хашааных нь дотор талд хаалгыг нь онгойлгоод зогсож байсан. Дорждагва надтай ямар нэгэн зүйл яриагүй. Хашааных нь түгжээг онгойлгоод л бид 2 хаалгаар нь гараад зугтаасан. Дорждагва бид 2 хашааных нь хаалгаар гартал Батсайхан гэрээсээ гарч ирээгүй. Хашаанаас гараад доошоо гүйгээд Дорждагва Батсайханы доод талын айлын хашааг даваад орохоор нь би араас нь орох гэтэл Батсайхан араас нь гүйгээд ирсэн. Тэгэхээр нь би хашаа давалгүй чигээрээ доошоо гүйсэн. Дорждагвын давсан хашаан дотор цагаан байшин байсан. Намайг Дорждагвын араас хашаа давах гэж байхад Батсайхан нь араас гүйгээд ирэхдээ ямар нэгэн зүйл хэлээгүй. Би Батсайханаас зугтаагаад засмал зам уруудаад гүйсэн. Тэгээд “Сод” засварын газрын ойролцоо очоод эргээд харахад араас гүйж байсан. Тэгээд би зогсоод Батсайханы өөдөөс дөхөж Бааяа наад хутгаа хаячих, цаана чинь хүн хэцүүдлээ гэж 2-3 удаа хэлсэн. Батсайхан миний өөдөөс юм хэлээд яваад байсан. Би юу хэлснийг нь сонсоогүй. Чамайг ална шүү гээд байхаар нь би урагшаагаа зугтаахад Батсайхан хойшоогоо буцаад явчихсан. Тэгэхээр нь би араас нь яваад гудамжаар нь ортол миний араас Батсайхан ахиад гараад ирсэн. Тэгэхээр нь би чигээрээ гудамж өгсөөд зугтаасан. Тэгтэл Батсайхан миний араас хөөж байгаад буцаад явчихсан. Миний араас гудамж өгсөөд хөөж байхдаа Батсайхан зогс, би чамайг ална гээд хашхираад байсан. Би ойролцоогоор талийгаач Дорждагвыг 20-30 минутын дараа л олсон байх. Би тухайн үед цаг хараагүй. Би Батсайханд хөөгдөж гүйж байгаад Батсайханыг буцаад явчихаар нь гудамжийг нь баруун талаар нь тойроод Дорждагвыг давж орсон хашаан дотроо байгаа байх гэж бодоод тэр хашааных нь ард очоод Доржоо... Доржоо гэж 2-3 удаа дуудсан. Тэгтэл Дорждагва найз нь энд байна гээд ард дуугарахаар нь очоод хартал хашааны арын овгор шорооны ард байх шалбааган дотор доошоо харсан байдалтай хэвтэж байсан. Би гүйж очоод усан дотроос нь гаргасан. Намайг усан дотроос гаргаж байхад ёолоод байсан, өөр зүйл яриагүй. Босч чадахгүй байсан. Би уснаас арай гэж гаргаад машин дуудахаар доошоо засмал зам руу гүйсэн. Тэгээд би засмал зам дээр гараад ирэхэд цагдаагийн газрын микро “Сод” засварын ойролцоо Батсайханы гудамжны харалдаа зогсож байхаар нь очиход Батсайхан тэнд байсан. Батсайхан нь Дорждагвыг гэрт нь ирсний дараа утсаар эхнэртэйгээ бид хоёрыг ирсэн байна гэж ярьж байсан. Асуудал болсны дараа утсаар ярьсан үгүйг нь мэдэхгүй байна. Миний гар утас өмдний зүүн талын халаасанд байсан. Тухайн үед би өөрөө айчихсан, дээрээс нь зугтаагаад явж байсан болохоор түргэн тусламж дуудах болон цагдаад мэдэгдэж чадаагүй. Миний гар утас нил цус болчихсон байсан болохоор гэрэл асаах гэтэл товчлуур нь ажиллахгүй байсан. Батсайхан архинд 2 удаа Дорждагватай, 3 дахь удаа надтай хамт явсан. Батсайхан ганцаараа архинд яваагүй. Батсайхан бид 2 Арвайхээр сумын 1 дүгээр багт байрлах хоёр давхар тоосгон улаан буудлаас архи авсан. Би наана нь мотоцикль дээрээ байсан. Батсайхан буудал руу дөхөж очоод цонхоор нь архи авсан. Батсайханд нэг нь настайдуу, нөгөөх нь залуухан хоёр хүүхэн архи өгч байгаа харагдсан. Дорждагва, Батсайхан хоёр өмнө нь хоёр удаа архинд явахдаа хаанаас архи авсныг нь мэдэхгүй. Сүүлийн хоёр удаа архинд явахад Батсайхан хүнтэй утсаар яриад байсан. Тэр хүн нь ирээд ав л гээд байх шиг байсан. Би бодохдоо архи авах гэж байгаа газрынхаа хүнтэй утсаар яриад байна гэж бодсон. Тэнд 0,5 литрийн Улаанбаатар архины хоосон шил 1 ширхэг, 0,75 литрийн Улаанбаатар архины хоосон шил 1 ширхэг, мөн 0,75 литрийн шилтэй Улаанбаатар архины тал байх ёстой. Уг архины шилнүүд Батсайханы гэрт үлдсэн. Би Батсайханы хашаа руу буцаж ороогүй. Батсайхан худлаа ярьсан байна. Батсайханыг миний араас хөөхөөр нь би Батсайханы гудамжийг өгсөөд дээшээ зугтаасан. Батсайхан миний араас хөөж байгаад өөрийнхөө хашааны дээд талын хаалганы үүдэнд ирээд миний араас хөөхөө болиод буцаад явсан. Гадаа сартай байсан. Ойр орчмын зүйл харагдаж байсан. Засмал зам дээр замын гэрэлтүүлэгтэй байсан. Надад 2016 оны 08 дугаар сарын 06-ны өдөр Өвөрхангай аймгийн Уянга суманд болсон цолны наадмаар барилдаад бай шагналд авсан мөнгөнөөс үлдсэн мөнгө байсан. Шөнө унтахад хэвлий хэсгээр лугшиж татаж өвдөж байна. Мөн ар нуруугаар өвдөж байна. Гомдолтой байна. Эмчилгээнийхээ зардлыг нэхэмжилнэ. /1-р хх-ийн 115-120 хуудас/

Хохирогч А.Батсайхан мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... Би өмнө нь сэжигтнээр болон яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэгтээ бүгдийг нь үнэн зөвөөр мэдүүлсэн. /1-р хх-ийн 124 хуудас/

Гэрч М.Намжилмаа мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... Би тэр өдрийн өглөө ажлаасаа 09 цагийн орчимд буугаад гэр рүүгээ алхсан. Гэртээ 09 цаг 20 минутын орчимд очсон байх. Тэгээд хашааныхаа гадаа очтол хашааны жижиг хаалганы төмрийн хэсгээс онгойлгоод аваад явсан байсан. Хашаан дотроо ортол Даваадоржийн мотоцикль гэрийн зүүн талд байсан. Гэрийн гадаа шар савтай ус, савтай усны хажуугаар тамхины иш, 2 хоосон ундааны сав хаясан байсан. Гэр цоожтой надад түлхүүр байхгүй байсан болохоор би нөхөр Батсайхан болон Дорждагва, Даваадорж нар руу залгахад Батсайханы утас холбогдохгүй, Дорждагва, Даваадорж хоёрын утас дуудаж байсан. Нэг утас нь гэр дотор дуугараад байхаар нь гэрийн хатавчаар харахад хойд талын орны бүтээлэг урагшаа нурчихсан, газар шалан дээр дээл хаячихсан, гэрийн баруун талд цахилгаан тогоо хажуугаараа уначихсан, тогооны таг, хоолны халбага зэрэг газар уначихсан байдалтай байсан. Тэгээд түлхүүр байхгүй гадаа байж байтал мөрдөн байцаагч Лхагвасүрэн утасдаад хаана байна? гэхээр нь би гэртээ байна, гэрийн түлхүүр байдаггүй гэхэд мөрдөн байцаагч Лхагвасүрэн түлхүүр чинь энд байна. Танай нөхөр чинь цагдаагийн газарт байна гэхээр нь цагдаагийн газар ирсэн. Намайг ажил тараад очиход хашаан дотор Даваадоржийн мотоцикль байсан. Тэгээд цагдаа дээр очоод буцаад гэртээ харихад мотоцикль нь байхгүй байсан. Тэгээд гэртээ ирээд байж байтал ах нь ирээд цүнхтэй хувцсыг нь аваад явсан. Цүнхтэй хувцсыг нь аваад явсны дараа авдар дээр Даваадорж, Дорждагва хоёрын цаг, толины ард гар утас зэрэг нь үлдсэн байсан. Түрийвч байгаагүй. Гэр цэвэрлэхэд түрийвч гарч ирээгүй. Манайх тэр газраас хоёр өдрийн дараа нүүсэн. Гэрээ нүүлгэхэд ч гарч ирээгүй. Манай хутга мөн. Ком хутганы дундах хутга байгаа юм. Нэг заазуур тэгээд тэр хутга, бас нэг жижиг хутга нийт 3 ширхэг хутга нэг ком болдог. Батсайхан 2016 оны 07 дугаар сарын 19-ний орой Арвайхээр сумын 9 дүгээр багт мотоцикльтой явж байгаад мотоциклиосоо унаад зүүн талын хөлийн шагайныхаа сэртэн ясыг хугалсан. Зүүн талын хөл нь хуучин гэмтэлтэй байсан. А.Батсайханыг хөлөө хугалаад гэртээ байх хугацаанд манай гэрээр Даваадорж, Дорждагва нар орж ирээд гараад явдаг байсан. /1-р хх-ийн 127-128-р хуудас/

Гэрч Д.Алтантуяа мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... “Арвайн тал” буудал өдрийн 15 цагт онгойгоод хоноод маргааш өглөөний 10 цагтаа буудаг. 2016 оны 08 дугаар сарын 19-20-ны өдрүүдэд би ганцаараа байсан. Харин дэлгүүрийн худалдагч Өнөрбаян байсан. Өнөрбаянгийн ээжийнх нь биеийн байдал муу байна гээд 2016 оны 08 дугаар сарын 19-ний орой ажлаа хүлээлгэж өгөөд ээлж солилцсон. Өнөрбаянгийн ажлыг тэр орой Саруул гэх хүн хүлээж авсан. Саруул Өнөрбаян хоёр тэр өдрийн оройн 18 цагийн орчимд дэлгүүрийнхээ бараанд тооллого хийгээд 2016 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөс “Арвайн тал” дэлгүүрт Саруул гэх хүн худалдагчаар ажиллаж эхэлсэн. Саруул, Өнөрбаян хоёр тооллогоо 18 цагт эхэлсэн. Дэлгүүрээ 23 цагт хаасан боловч тооллого нь дуусаагүй байсан. Тооллого шөнийн 02 цагт дууссан. Өнөрбаянгийн гэр хол болохоор надтай хамт буудалд хонохоор буцаж ирсэн. Тэгээд бид хоёр буудлын 2 давхрын №01 өрөөнд ороод унтах гэж байтал гадаа баарны хаалга тогшсон. Тэгтэл Өнөрбаян өрөөний цонхоор харснаа манай найз байна, ганц юм өгчих гээд гуйгаад байна, та баарнаасаа өгчих, би маргааш дэлгүүрээс дэлгүүрийн үнээр аваад өгчихье гэхээр нь би зөвшөөрөөд би 2 хамт баар руу буугаад Өнөрбаянд 0,75 литрийн Улаанбаатар архи авч өгөхөд Өнөрбаян тэр архиа нэг давхрын шатны цонхоор өгсөн. Өнөрбаянгийн өгсөн архийг цаанаас нь хүн авсан. Би ямар хүн авсныг нь мэдэхгүй, анзаараагүй, архиа өгчихөөд тэр өдөр буудал хүнгүй байсан болохоор өрөөндөө орж ирээд л амарцгаасан. Маргааш өглөө нь Өнөрбаян нь дэлгүүрээс архи авч өгсөн. Миний хажууд Өнөрбаян утсаар яриагүй. Өнөрбаян бид 2-ыг буудлын 2 давхарт байхад буудлын гадна хаалгыг тогшсон. Өнөрбаян цонхоор хараад манай найз байна гэхээр нь би тоогоогүй. Цонхоор тэр хүмүүсийг xapaaгүй. /1-р хх-ийн 134-135 хуудас/

Гэрч С.Эрдэнэсаруул мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... Би Арвайн тал дэлгүүрийн өмнөх худалдагч болох Өнөрбаянгаас ажлыг нь хүлээлцэж тооллого хийсэн. 2016 оны 08 дугаар сарын 19-ний оройн 20 цагаас тооллого эхэлсэн. Тооллогоо шөнийн 02 цаг өнгөрч байхад дууссан. Дэлгүүрээ 23 цагт хаасан. Тооллого хийхэд дэлгүүрийн эзэн Оюунаа эгч орж гараад л явж байсан. Өөр хүн байгаагүй. Тухайн өдөр Өнөрбаян эгч архи пиво зарсан. Тэр өдөр баасан гараг буюу архи зардаггүй өдөр байсан. Би хүн танихгүй болохоор ямар хүнд хэдэн шил архи, пиво өгч байсныг мэдэхгүй. Нилээн хэдэн архи зарсан. Би ямар архи зарж байсныг хэлж мэдэхгүй байна. Дэлгүүр хааснаас хойш намайг байхад дэлгүүрээс архи авсан хүн байхгүй. Бид нар тооллогоо шөнийн 02 цаг өнгөрөөж дуусгаад би гэр рүүгээ явсан. /1-р хх-ийн 136-137 хуудас/

 Гэрч Т.Өнөрбаян мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... Би 2002 оноос эхлэн энэ дэлгүүрт худалдагчаар ажиллаж байгаа бөгөөд надаас гадна 1 худалдагчтай. Би нөгөө худалдагчтайгаа 20, 20 хоногоор ээлжлэн ажилладаг. Манай дэлгүүр өглөө 09 цагт онгойгоод орой 23 цагт хаадаг. Би 2016 оны 08 дугаар сарын 19-ний өдөр ажлаа Саруул гэх хүүхэнд хүлээлгэн өгсөн. Саруулд ажлаа хүлээлгэн өгөхдөө дэлгүүрийнхээ бараануудыг нэг бүрчлэн тоолж өгсөн. Орой 23 цагт дэлгүүрээ хаагаад бараагаа тоолсон. Шөнийн 02 цаг өнгөрч байхад бараагаа тоолж дууссан. Бараагаа тоолж дуусгаад Саруулд хүлээлгэн өгөөд Саруулыг гэр рүү нь Оюунаа эгчийн хамт дөхүүлж өгсөн. Тэгээд гэрт хүнгүй байсан болохоор Туяа эгчийн хамт буудалд хонохоор болсон. Тэгээд буудлын 2 давхарт байх ажилчдын өрөөнд ороод амрах гэж байтал 1 давхрын цонх нүдсэн. Туяа эгчийг гарах гэхээр нь та яаж ганцаараа гарах вэ? Хоёулаа гаръя гээд Туяа эгчийн хамт буугаад цонхон дээр очтол 2 залуу зогсож байсан. Нэг нь Доржоо байсан. Нөгөө залууг нь танихгүй. Дорждагва хүрэн өнгийн дээл өмссөн байсан. Тэгтэл Доржоо хөгшиндөө нэг шил архи өгчих гэхээр нь би дэлгүүрээ тоолоод өгчихсөн, ажлаа хүлээлгээд өгчихсөн нэмэргүй гэхэд хоргоогоод салахгүй байхаар нь Туяа эгчтэй ярилцаж байгаад баарнаас 1 ширхэг 0,75 литрийн Улаанбаатар авч өгсөн. Улаанбаатар архиа дэлгүүрийн үнээр зарсан. Дорждагва нэг шил архи авсан. Өөр зүйл аваагүй. Тэгээд л бид хоёр ажилчдын өрөө рүү унтахаар орсон. Ахиж Дорждагва архи авахаар ирээгүй. Буудал хүнгүй байсан болохоор Туяа эгч бид хоёр хоносон. Тэр орой нэг л удаа ирж надаас архи авсан. Би тэр архийг баарнаас авч өгсөн. Ахиж авах гэж ирээгүй. Өмнө ч ирж архи аваагүй. Над руу утсаар ярьсан хүн байхгүй. Тухайн үед надад гар утас байгаагүй. Дэлгүүрийн 99320325 дугаарын утас байсан. Гэхдээ тэр утас руу хэн ч залгаагүй. Дорждагва ирэхдээ нэг залуутай хамт ирсэн. Би Дорждагвын цуг ирсэн залууг өмнө нь харж байгаагүй, танихгүй. Тэр архийг дэлгүүрийн үнээр зарсан. Мөнгөө тааруулаад өгөөрэй, хариулт байхгүй шүү гэхэд Дорждагва 14.500 төгрөг өгсөн. Задгай мөнгө л өгсөн. Тооллого хийгээд дуусч байхад дэлгүүрт Оюун эгч орж ирсэн. Тэгээд тооллого дуусангуут надтай хамт Саруулыг гэр рүү нь дөхүүлж өгсөн. /1-р хх-ийн 138-140 хуудас/

            Гэрч Б.Эрдэнэбаяр мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... Надад болсон асуудлын талаар мэдэх зүйл байхгүй. 2016 оны 08 дугаар сарын 20-ны өглөө намайг босоход манай хашаан дотор цагдаа нар ирчихсэн байсан. Тухайн үед би эхнэр хүүхдийнхээ хамт Арвайхээр сумын 9-р баг 21-10 тоотод оршин суух ах Доржнамжаагийн гэрт амьдарч байсан. Тэгээд намайг гараад харахад цагдаа нар ирчихсэн манай ахын хашааны урд талаар хүн даваад хашаан дотор цусаа гоожуулаад хашааны хойгуур давж гарсан мөр байсан. Ямар ч дуу чимээ сонсоогүй. Манай гэр Арвайхээр сумын 3-р баг 11-16 тоотод байдаг. Тухайн үед хүүхдийнхээ хамт ах Доржнамжаагийн гэрт амьдарч байсан. Ах Доржнамжаагийн гэр Арвайхээр сумын 9-р баг 21-10 тоотод байдаг. Манай ахынх зүүн талаасаа 3 дахь айл. Хаана хэрэг учрал болсон талаар би мэдэхгүй. Би хашааны гадна гарч харсан боловч тэр хүн хаанаас ирсэн нь мэдэгдээгүй. Ямар ч байсан манай ахын хашааны урд талаас даваад хашаан дотуур яваад хойд талаар нь давж гарсан байсан. Хашаа давсан хэсгүүдийн банз болон хашаан дотор өвсөн дээр цус мэт зүйл болсон байсан. Манай ахын хашааны чанх ард тогтоол ус байдаг. Цагдаа нар уг тогтоол ус руу очихоор нь би араас нь очсон. Тогтоол ус нь цус болчихсон улаан өнгөтэй болсон байсан. /1-р хх-ийн 146 хуудас/

Гэрч Т.Баяраа мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... Би 2016 оны 08 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө цагдаагийн газар жижүүрийн үүрэг гүйцэтгэсэн. Тэр өдрийн үүрийн 04 цаг 35 минутанд Цагдаагийн газрын 102 дугаартай утсанд Арвайхээр сумын 9-р багт байрлах “Сод” засварын эзэн Сод-Эрдэнээс манай засварын хашаан дотор согтуу хүн орилоод яваад байна гэсэн дуудлага ирсний дагуу ганцаараа Арвайхээр сумын 9-р баг руу 44-03 ӨВР улсын дугаартай “Грейс” маркийн автомашинтай явсан. Сод засварын газар нь засмал замын хажууд байдаг болохоор “Сод” дэлгүүрийн хашаа руу машиныхаа гэрлийг тусгаад зогсох үед машины гэрэлд гудамжны үзүүрээс хүний толгой шоволзоод цаашаа далд орсон. Тэгэхээр нь би тэр хүний хойноос хөдлөөд 19-р гудамж руу эргэж гэрлээ тусгатал цагаан өнгийн майктай залуу цаашаа ганцаараа явж байхаар нь дуудтал тэр залуу эргэж хараад зогссон. Тэгээд би тэр залууг нааш ир гэж дуудаад машинаасаа буугаад өөдөөс нь дөхөөд 2, 3 алхахад тэр залуугийн баруун гарт нэг зүйл байсан. Эхэндээ би хутга гэдгийг нь мэдээгүй. Би тэр залуугаас юу хийж яваа юм бэ? гэж асуухад тэр залуу намайг манай 2 найз зодоод намайг алах гээд байхаар нь би гэрээсээ гараад тэр 2-ыг хайгаад явж байна гээд миний өөдөөс 2-3 алхаад дөхөөд ирэхээр нь гартаа барьсан зүйлийг нь харахад хутга байсан. Чи ямар учиртай хутга бариад явж байгаа юм бэ? Юу болоод байгаа юм бэ? гэхэд тэр залуу манай 2 найз намайг зодсон. Би айгаад хутга барьчихсан гэхээр нь тэгвэл наанаа хутгаа хая гэхэд үгүй би айгаад байна. Тэр 2 намайг ална гээд байна гэхээр нь чи хутгаа хаячих, хоёулаа тэр 2 найзыг чинь олоод учрыг нь олъё, машинд суучих гэхэд үгүй гээд машины урдуур ороод засмал зам өгсөөд алхсан. Би хойноос нь 2, 3 алхаад хутгатай юм чинь явган явж болохгүй гэж бодоод машинаа эргүүлээд харахад тэр залуу 21 дүгээр гудамжны ойролцоо хойшоо алхаж байсан. Тэгтэл цаанаас нь махлагдуу биетэй залуу гүйгээд ирж байсан. Тэгэхээр нь би тэр 2-ын голоор нь ороод зогсоход махлагдуу биетэй залуу нь ах аа наадах чинь хутгатай яваа, манай найзыг хутгалчихсан. Манай найз тэнд үхэх гээд хэвтэж байна гэхээр нь би машинаас буугаад цагаан өнгийн майктай залууг чи хүн дүрчихсэн байна, наад хутгаа нааш нь өг, найз дээр чинь очъё гэхэд тэр залуу машины урдуур тойроод махлагдуу биетэй залуугийн араас явахад махлагдуу залуу машин тойроод хутга барьсан залуугаас зугтаад байсан. Тэгээд би тэр залуугийн хутгатай гарнаас нь бариад авахад тэр залуу би одоо яах ч үгүй, та одоо наад хутгаа ав ав гэхээр нь би гарнаас нь хутгыг нь аваад машиныхаа суудал доогуур хийгээд тэр залууг өөрийнхөө хажуугийн суудал дээр суулгаад махлагдуу залууг машинд суу, найз дээр чинь очъё гээд машиндаа суулгаад хөдөлсөн. Тэр хооронд би цагдаагийн газрын 102 тоот утас руу залгаад энд хутганы хэрэг гарсан байна, наашаа хүн явуул гэж хошууч С.Оюунболдтой ярьсан. Махлагдуу залуугаас найз чинь хутгалуулчихсан юм уу? гэхэд тэр залуу тиймээ хутгалуулчихсан гэхээр нь 103 руу залгаад түргэн дуудсан. Засмалаар хойшоо өгсөөд зүүн гар тийшээ эргэсэн уулзвараар эргээд 23 дугаар гудамж руу ороход тэр хүн байгаагүй. Тэгтэл махлагдуу залуу урд талын гудамж юм болов уу, би андуурсан байна гэхээр нь урд талын гудамжаар нь эргээд ортол гудамжны дунд байх шалбаагны хажууд нэг хүн дээшээ харсан байдалтай хэвтэж байсан. Машины гэрэлд шалбааг нь улаан өнгөтэй харагдаж байсан. Махлагдуу залуу нь машинаас буугаад найз дээрээ очоод яаж байна гээд тэвэрхэд тэр залуу өөдөөс нь юм хэлж байгаа бололтой байсан. Би машинаас буулгүй цагаан өнгийн майктай залууг бариад сууж байсан. Тэгтэл Даваадорж гэх махлагдуу залуу ахаа манай найз үхэх гээд байна гэхээр нь би тэгвэл машинаа шахаад хажууд нь зогсоё, чи найзыгаа цээжнээс нь өргөөд нааш нь тавиадах, би эндээс нь татая гээд машинаа хажууд нь тавиад Дорждагва гэх залууг машины ард оруулаад хэвтүүлсэн. Тэгээд тэр гудамжнаас гарах үед хошууч Оюунболд, ЭББ-ны цагдаа Ууганбаярын хамт машинтай ирсэн. Тэгээд тэр хоёрт Батсайхан гэгч залууг өгч явуулаад би Дорждагва гэх залууг эмнэлэгт хүргэж өгсөн. Дорждагва намайг очиход ухаантай байсан. Согтуудуу маягаар амандаа үглээд л ёолоод байсан. Би Дорждагватай ямар нэгэн зүйл яриагүй. Харин машинд татаад оруулахад яах гээд байгаа юм бэ? гэх зэргээр ганц нэг зүйл хэлээд байсан. Би гарнаас нь барьчихсан байсан болохоор машинаас буух гэсэн оролдлого хийгээгүй. Би Батсайханд чи найзыгаа яачихсан юм бэ? гэхэд Батсайхан би яагаа ч үгүй л гэж байсан. Батсайханы гар нь цус болсон байхаар нь асуухад би хутгандаа гараа эсгэчихсэн гэж хэлж байсан. /1-р хх-ийн 147-149 хуудас/

Гэрч Д.Сод-Эрдэнэ мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... Би өдрийг нь санахгүй байна. 2016 оны 08 дугаар сарын 20-ны орчим л байсан. Би Арвайхээр сумын 9 дүгээр багт байрлах “Сод” автомашины газрыг ажилуулдаг. Манайх “Сод” засварын хашаан дотор гэрт байрладаг. Тэр шөнө 05 цагийн орчимд хашаан дотор хүн гүйх шиг чимээ гарахаар нь ойролцоогоор 10-аад минутын дараа гарахад манай хашааны зүүн талд байрлах засмал замаар хоёр эрэгтэй хүн хойд зүг рүү явж байгаа харагдсан. Манайх засмал замын баруун талд байрладаг. Тэгээд хашааныхаа булан руу дөхөж очоод харах гэтэл манай гражийн цаагуур тэр хоёр хүн засмалаар явж байгаад далд орчихсон. Тэгээд би хашаан дотор яваад байсан хүн энэ хоёр хүн биш байгаадаа, хүн амьтны машины цонх хагалчихсан юм биш байгаа даа гээд хашаан дотор байсан машинуудаа хараад байж байтал тэр хоёр хүн засмал замаар яваад гражийн хойгуур гараад ирсэн. Тэгэхээр нь би наанаасаа хашаан дотор дөхөж очоод хартал тэр хоёр хэрэлдээд байгаа бололтой дээгүүрээ майк шиг нимгэн хувцас өмссөн залуу гартаа хутга барьчихсан байгаа нь засмал замын гэрэлд харагдсан. Аль гартаа хутга барьсан байсныг нь би санахгүй байна. Тэр хоёр залуу хоорондоо маргалдсан бололтой 4-5 метрийн зайтай зогсчихоод гартаа хутгагүй залуу нь нөгөөдхөө явж олъё, хайя л даа гээд байсан. Тэр хоёр залуу засмалаар цаашаа явахдаа хүртэл хоорондоо зайтай яваад байхаар нь би хоорондоо нэлээн маргалдсан юм байна гэж бодсон. Хутгагүй залуу нь хутгатай залуугаасаа айгаад байгаа бололтой түрүүлж яваад манай хойд талын гудамжаар орчихсон. Хутга гартаа барьсан залуу нь араас нь явснаа утсаар яриад байгаа бололтой 2 хүн хутгалчихлаа гээд байсан. Тэгэхээр нь би гэртээ ороод аймгийн цагдаагийн газрын 102 тоот жижүүрийн утас руу залгаад манай хашаанд согтуу хүн яваад байна гэж дуудлага өгчихөөд буцаад хартал тэр залуу манайхаас нэлээн өнгөрчихсөн, засмал замаараа хойшоогоо явж байгаа харагдсан. Тэгээд би гэртээ ороод хэвтсэн. Намайг гэртээ ороод удаагүй байтал цагдаагийн машин дуугарч байгаа нь сонсогдсон. Би гэрээсээ дахиж гараагүй. Хоёулаа залуухан улсууд шиг харагдсан. Гартаа хутга барьсан залуу нь туранхай өндөр залуу байсан. Харанхуй болохоор царай төрх нь харагдаагүй. Тэр залуу дээгүүрээ нимгэндүү хувцастай харагдсан. Нөгөө залуу нь махлагдуу хутга барьсан залуугаас арай намхан харагдсан. Би 20-30 метрын зайнаас харсан. Засмал замын гэрэлд гартаа барьсан хутга нь тод харагдаж байсан. Шөнө байсан болохоор хутга барьсан залуугийн утсаар юу ярьж байгаа нь сонсогдож байсан. Хүн гүйх шиг хөлийн чимээ нь сонсогдсон. Өөр чимээ сонсогдоогүй. Намайг гэрээс гарч ирэхэд тэр 2 залуу хашгирч маргасан чимээ гаргаагүй. Би ойролцоогоор 10-аад минутын дараа гарсан. Манайх засмал замын хажууд байдаг болохоор засмалын гэрэлд үзэгдэх орчин сайн байсан. Засмал зам дээр байсан хүмүүс ямар ч нөхцөлд байсан чөлөөтэй харагдаж байсан. Үүр цайгаагүй байсан байх. Үүрийн 4-5 цагийн орчимд л байсан. Гэхдээ би цаг хараагүй. Гэртээ ороод ч цаг хараагүй. Манай хашаанаас 20-30 метрийн зайд байсан байх. Хутгагүй залуу нь хайя, олъё л доо гээд байсан. Өөр ямар нэгэн зүйл ярьж байгаа нь сонсогдоогүй. Дараа нь хутга барьсан залуу нь 2 хүн хутгалчихлаа гэж хэлэхийг нь сонссон. Би тэр залууг утсаар ярьж байна гэж бодсон. Гэхдээ гартаа утас барьсан байсан үгүйг нь мэдэхгүй. Гартаа барьсан хутга нь том хутга байсан. Хутганы өнгийг нь мэдэхгүй. Би анзаараагүй. /1-р хх-ийн 150-152 хуудас/

Гэрч Ж.Оюун мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... Саруул, Өнөрбаян 2 хоорондоо тооллого хийж ажлаа хүлээлцсэн. Би орон гаран л байсан. Тооллого оройн 17-18 цагийн хооронд эхэлсэн. Манайх дэлгүүрээ орой 23 цагт хаасан. Манайх дэлгүүрийн арын хашаанд байдаг болохоор дэлгүүрээ хаагаад л би гэртээ орсон. Өнөрбаян, Саруул 2 тооллогоо хийх гээд л үлдсэн. Би ахиж дэлгүүр рүү ороогүй. Маргааш нь буюу 2016 оны 08 дугаар сарын 20-ны өглөө Саруулаас хэдэн цагт тооллого хийж дууссан талаар асуухад Саруул 02 цаг өнгөрөөгөөд дууссан гэж байсан. Би шөнө архи зарж болохгүй гэдгийг хэлдэг байсан. Тухайн өдөр архи зарсныг мэдээгүй. Манайх 0.75 литрийн багтаамжтай Улаанбаатар архи зардаг. Гэхдээ 0.75 литрийн Улаанбаатар архи тэр бүр зарагдаад байдаггүй. Манай дэлгүүрийн 06 дугаар сараас өмнө архи худалдан авсан баримтууд устсан байгаа. 6-8 дугаар саруудад 0.75 литрийн Улаанбаатар архи худалдан аваагүй. /1-р хх-ийн 154-156 хуудас/

Шинжээч Ц.Халтархүү мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... Би 2016 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр А.Батсайханы биед үзлэг хийхэд баруун гарын долоовор хуруунд зүсэгдсэн шарх байгаагүй, мэдэгдэхээргүй сорви байсныг нь дүгнэлтэнд тусгаагүй. А.Батсайханы биед үзлэг хийхэд дээд үүдний нэг шүд нь хөдөлгөөнтэй, зүүн хөлийн шагайн хэсгээр бага зэрэг хавдартай байсан. Тиймээс үзлэгийг үндэслэж буйл, зүүн хөлийн шагайн үений зөөлөн эдийн гэмтэл бүхий гэмтэл гэж үзсэн. А.Батсайханы буйлны гэмтэл нь гэмтлийн зэрэгт нөлөөлөхгүй. Учир нь уг буйлны гэмтлийг хэзээ үүссэнийг, үүдэн шүд нь хэзээ хөдөлснийг тогтоох боломжгүй. Харин зүүн хөлийн шагайн үений зөөлөн эдийн гэмтэл л гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарч байгаа. Үзлэг хийхэд А.Батсайханы хөл нь бага зэрэг хавдартай байсан учир хэргийн цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэж үзсэн. Гэхдээ А.Батсайханы хөл нь 1 сарын өмнө шагайн үений хавчаар яс хэсгээрээ хугарсан хуучин хугаралтай хөл байсан. А.Батсайханы хөлний гэмтэл нь хөндөгдөж гэмтсэний улмаас хөл нь хавдар үүснэ. Хэрэв хөндөгдөөгүй бол уг хөл нь эдгэрч хавдар нь буусан байх ёстой. Талийгаач О.Дорждагвын биед духны хэсэг баруун өвдөгт үүссэн зулгаралтууд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Өөрөөр хэлбэл унах, ойчих үед үүсэх боломжтой зулгаралтууд юм. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй. /2-р хх-ийн 44-45, 55 хуудас/

Шинжээч Э.Нарангэрэл мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... Уг төмөрлөгийн хэсэг дээр үүссэн зүсэлтүүдийн эхлэл болон төгсгөл нь хувийн болон ерөнхий онцлог шинж тэмдгээрээ гаднаас дотогш чиглэгдсэн зүсэгдлүүд үүссэн байсан. Тиймээс уг дүгнэлтэндээ

гаднаас дотогш чиглэлтэй зүсэлтүүд байна гэж тусгасан. /2-р хх-ийн 59 хуудас/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 281 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:... Н.Даваадоржийн биед зүүн сүвээний

хэсгийн хатгагдсан шарх бүхий гэмтэл тогтоогдож байна. Хэргийн цаг хугацаанд
үүссэн шинэ гэмтэл байх магадлалтай. Уг гэмтэл нь иртэй үзүүртэй зүйлийн
үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын
2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. /1-р хх-ийн 178 хуудас/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 61 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:... О.Дорждагвын цогцост хийсэн шүүх

эмнэлгийн задлан шинжилгээгээр баруун гуяны гүн хутгалагдсан шарх, дотор
эрхтнүүдийн цус багадалт бүхий өөрчлөлт тогтоогдож байна. Уг гэмтэл нь хурц
иртэй, үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Талийгаач нь
хутгалагдсан шархны улмаас цус алдаж нас барсан байна. /1-р хх-ийн
199-201 хуудас/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн тусгай шинжилгээний хэлтсийн 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн биологийн шинжээчийн дүгнэлтэнд:... Сэжигтэн А.Батсайханы гэрээс зүүн тийш байрлах гудамжны үзүүрийн шороон дээрээс авсан дээж, хашааны банз дээрээс авсан дээж, хашааны хаалганы төмөр дээрээс авсан дээж, хохирогчийн хашаа давсан хэсгээс хураан авсан цус мэт зүйлээр бохирлогдсон цаас, гэрийн хулдааснаас авсан дээж дээр цус илэрсэн. Уг цус нь В/lll/ бүлгийн харьяалалтай байна. Ягаан эрээн өнгийн иштэй хутга дээрээс цус илэрсэн. Уг цус нь АВ/IV/ бүлгийн харъяалалтай. А.Батсайханы гэх цус нь АВ/IV/ бүлгийн харъяалалтай байна. О.Дорждагвын гэх цус нь В/lll/ бүлгийн харьяалалтай байна. Н.Даваадоржийн гэх цус нь 0/1/ бүлгийн харъяалалтай байна. /1-р хх-ийн 220 хуудас/

Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 199 дугаартай криминалистикийн шинжээчийн дүгнэлтэнд:... Хохирогч Н.Даваадоржийн өмсөж байсан гэх хар хөх өнгийн хөндлөн судал бүхий хөх саарал өнгийн ноосон цамцанд 3.1 см урттай зүсэгдэлт гэмтэл байна. Уг зүсэгдэлт нь хурц ир, үзүүртэй зүйлээр тухайн хэргийн цаг хугацаанд үүсгэгдсэн байна. Шинжилгээнд ирүүлсэн хутгаар үүсгэгдэх боломжтой. /1-р хх-ийн 226-230 хуудас/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн тусгай шинжилгээний хэлтсийн 2016 оны 09 сарын 12-ны өдрийн 7737 дугаартай бактериологийн шинжээчийн дүгнэлтэнд:... Сэжигтэн А.Батсайханы эзэмшлийн LG маркийн бор шаргал өнгийн гадартай гар утасны гадар дээр цус илэрсэн. Хүн амьтны цус аль нь болохыг тогтооход дээж хүрэлцэхгүй байна. Утасны гадар дээрээс илэрсэн цус нь АВ/IV/ бүлгийн харъяалалтай байна. /1-р хх-ийн 236 хуудас/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 198 дугаартай криминалистикийн шинжээчийн дүгнэлтэнд:... Шинжилгээнд ирүүлсэн 5,7 гэж дугаарласан наалдамхай туузан дээрх 3 ширхэг гарын мөр нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд тэнцсэн гарын мөрүүд нь О.Дорждагвын гарын хээний дардастай тохирч байна. /1-р хх-ийн 243-250, 2-р хх-ийн 1 хуудас/

Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 201 дугаартай криминалистикийн шинжээчийн дүгнэлтэнд:... Талийгаач О.Дорждагвын өмсөж байсан гэх ногоон өнгийн дээлэнд, хар өнгийн бэлтгэлийн өмдөнд тус тус 4 см урттай зүсэгдэлт гэмтэл байна. Уг зүсэгдэлт нь хурц ир, үзүүртэй зүйлээр тухайн хэргийн цаг хугацаанд үүсгэгдсэн байна. Шинжилгээнд ирүүлсэн хутгаар үүсгэгдэх боломжтой. /2-р хх-ийн 7-12 хуудас/

 Өвөрхангай аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 42 дугаартай сэтгэцийн шинжээчийн дүгнэлтэнд:... Үзүүлэгч А.Батсайхан нь урьд өмнө нь сэтгэцийн ямар нэгэн өвчин эмгэгээр өвдөж байгаагүй. Үзүүлэгч А.Батсайхан нь сэтгэцийн болон төрөлхийн олдмол өвчин эмгэггүй. Үзүүлэгч А.Батсайхан нь 2016 оны 08 дугаар сарын 20-ны өдөр буюу хэрэг гарах үедээ сэтгэцийн олдмол болон төрөлхийн өвчин эмгэгээр өвчлөөгүй байсан. Үзүүлэгч А.Батсайхан нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцаж, үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай. /2-р хх-ийн 18 хуудас/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 309 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:... А.Батсайханы биед буйл зүүн хөлийн шагайн үеийн зөөлөн эдийн гэмтэл бүхий гэмтэл тогтоогдож байна. Уг гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Хэргийн цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байх магадлалтай. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. /2-р хх-ийн 24 хуудас/

 Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 209 дугаартай криминалистикийн шинжээчийн дүгнэлтэнд:... Ногоон өнгийн төмрийн хэсэгт үүссэн гэмтлүүд нь хатуу үзүүр, иртэй биетийн хүчний үйлчлэлээр үүссэн зүсэгдэлт байна. Ногоон өнгийн төмрийн хэсэгт үүссэн гэмтлүүд нь харьцуулах шинжилгээнд ирүүлсэн ягаан эрээн өнгийн хутгаар үүсгэгдсэн зүсэгдэлт байна. Ногоон өнгийн төмрийн хэсэгт үүссэн зүсэгдэлүүд нь гаднаас дотогш чиглэсэн хүчний үйлчлэлээр үүссэн байна. /2-р хх-ийн 31-34 хуудас/

Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 268 дугаартай криминалистикийн шинжээчийн дүгнэлтэнд:... Шинжилгээнд ирүүлсэн мөнгөн дэвсгэрт дээрээс гарын мөр илрэхгүй байна. /2-р хх-ийн 39-40 хуудас/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн тусгай шинжилгээний газрын 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 9704 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:... Шинжилгээнд ирүүлсэн А.Батсайханы гэх цусанд 0.9 промилли спиртийн агууламж илэрч байна. /2-р хх-ийн 51 хуудас/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 309 /нэмэлт/ дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:... А.Батсайханы биед зүүн хөлийн шагайн үений дотор хавчаар ясны хуучин хугарал бүхий гэмтэл тогтоогдож байна. Энэ хугарал нь хэрэг болохоос 1 сарын өмнө үүссэн байна. Гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. А.Батсайханы биед буйл зүүн хөлийн зөөлөн эдийн гэмтэл нь хэргийн цаг хугацаанд үүссэн байх магадлалтай, өмнөх гэмтлийн зэрэгт өөрчлөлт орохгүй. /2-р хх-ийн 185 хуудас/

Өвөрхангай аймаг дахь Цагдаагийн газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах тасгийн мөрдөн байцаагч, цагдаагийн дэслэгч Д.Лхагвасүрэнгийн 2016 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн Адъяагийн Батсайханы биед үзлэг хийсэн тэмдэглэлд:... А.Батсайханы биед ил харагдах ямар нэгэн шарх сорви байхгүй, түүний баруун гарын долоовор хуруу зүсэгдсэн шархтай, зүүн хөлийн шагай хэсгээр бага зэрэг хавдартай, дарахад өвчин мэдрэгдэхгүй байна гэх ба өөр ямар нэгэн шарх сорви илрээгүй тул үзлэгийг дуусгаж шинжээч Э.Цэдэвсүрэн Никон маркийн зургийн аппаратаар 3 кадр зураг авч бэхжүүлэв. /1-р хх-ийн 27-28 хуудас/

Эрүүгийн хэрэг үүсгэх тогтоол, гэмт хэргийн талаархи гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хэрэг учралын газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, цогцсонд үзлэг хийсэн тэмдэглэл, Адъяагийн Батсайханы хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл, Адъяагийн Батсайханаас хэрэг үйлдэх үедээ ашигласан хутгыг хураан авч үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хураан авах тогтоол, тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол, гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл, Хөрөнгийн үнэлгээ, төслийн “Лэндс ХХК”-ний 2016 оны 11 дүгээр сарын 01-ны өдрийн ¹11/01, ¹11/05,  дугаартай үнэлгээний тайлангууд, бичиг баримтанд үзлэг хийсэн тэмдэглэл, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, хохирлын баримтууд, шүүгдэгч, хохирогч А.Батсайхан, Н.Даваадорж нарын мөрдөн байцаалтын шатанд хохирогч болон сэжигтэн, яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлгүүд /1-р хх-ийн 1, 5-26, 29-49, 51-54, 58-59, 61-64, 68-84, 96-112, 115-121, 124, 2-р хх-ийн 87-88, 90, 92, 94-95, 97-101, 103-104, 177-180 хуудас/

Шүүгдэгч А.Батсайханы хувийн байдлыг тогтоосон Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын 5 дугаар багийн Засаг даргын 2016 оны 08 дугаар 22-ны өдрийн 101 тоот тодорхойлолт, Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын Ерөнхий боловсролын сургуулийн 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 1/24 тоот тодорхойлолт, иргэний үнэмлэхийн лавлагаа, суурь боловсролын гэрчилгээ болон төрсний гэрчилгээ, иргэний үнэмлэхийн хуулбарууд /2-р хх-ийн 108-109, 112-114, 122 хуудас/

Шүүгдэгч Н.Даваадоржийн хувийн байдлыг тогтоосон Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Эмт 2 дугаар багийн Засаг даргын 2016 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн тодорхойлолт, иргэний үнэмлэхийн лавлагаа, Өвөрхангай аймгийн Үндэсний бөхийн холбооны 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 49 тоот тодорхойлолт,  /2-р хх-ийн 117, 123, 129 хуудас/

Шүүгдэгч А.Батсайханы урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /2-р хх-ийн 105 хуудас/

Шүүгдэгч Н.Даваадоржийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /2-р хх-ийн 107 хуудас/ зэрэг болно.

Өвөрхангай аймгийн прокуророос шүүгдэгч Н.Даваадорж нь догшин авирлаж танхайрсан гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч А.Батсайхан нь шүүгдэгч Н.Даваадоржийг танхайрах гэмт хэрэг үйлдсэн гэж мэдүүлж байгаа боловч мөрдөн байцаалтын шатанд хэрэгт цугларсан уг хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтуудыг шалгасан боловч шүүгдэгч Н.Даваадорж нь догшин авирлаж танхайрсан гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдохгүй, эргэлзээтэй байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2-т зааснаар шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч А.Батсайхан, Н.Даваадорж нарын мэдүүлгүүд, шинжээчийн дүгнэлтүүд, Өвөрхангай аймаг дахь Цагдаагийн газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах тасгийн мөрдөн байцаагч, цагдаагийн дэслэгч Д.Лхагвасүрэнгийн 2016 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн Адъяагийн Батсайханы биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрчүүдийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Н.Даваадорж нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 04-05 цагийн хооронд Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 9 дүгээр баг 21-08 тоотод хохирогч А.Батсайхантай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар түүний зүүн хөлийн шагайн тус газар өшиглөж хохирогч А.Батсайханы бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдож байх тул Өвөрхангай аймгийн прокуророос шүүгдэгч Н.Даваадоржид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 болгон хөнгөрүүлэн өөрчлөх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.    

Шүүгдэгч А.Батсайхан нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ танхайн сэдэлтээр 2016 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 04-05 цагийн хооронд Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 9 дүгээр баг 21-08 тоотод оршин суух өөрийн гэртээ О.Дорждагвын баруун хөлийн гуянд хутгалж О.Дорждагвыг санаатай алсан,

Мөн шүүгдэгч А.Батсайхан нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ танхайн сэдэлтээр 2016 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 04-05 цагийн хооронд Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 9 дүгээр баг 21-08 тоотод оршин суух өөрийн гэртээ хохирогч Н.Даваадоржтой маргалдаж, үл ялих зүйлээр шалтаглан хохирогч Н.Даваадоржийн зүүн ташаанд нь хутгалж бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулж танхайрсан,

Шүүгдэгч Н.Даваадорж нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 04-05 цагийн хооронд Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 9 дүгээр баг 21-08 тоотод хохирогч А.Батсайхантай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар түүний зүүн хөлийн шагайн тус газар өшиглөж хохирогч А.Батсайханы бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

Үүнд: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Батсайханы 2016 оны 08 дугаар сарын 19-ний орой 18 цагийн орчимд Н.Даваадорж Баянхонгор аймгаас манай гэрт ирсэн. Талийгаач О.Дорждагва манайд хоол болж байхад ирсэн. Талийгаач О.Дорждагва бид 2 архинд явсан. Н.Даваадорж бид хоёрт 20.000 төгрөг өгсөн. Тэгээд талийгаач миний таньдаг нэг дэлгүүр байгаа гээд тэр дэлгүүрт нь очиход 2 хүүхэн тооллого хийж байсан. Тэндээс 1 шил архи, 1 ширхэг ундаа, 1 ширхэг тамхи авсан. Тэгээд манай гэрт ирээд бид 3 юм ярьж сууж байгаад архиа ууж дууссан. Тэгээд дахиад архинд явахаар болоод Н.Даваадорж 20000 төгрөг өгсөн. Буцаад очиход нөгөө дэлгүүр нь хаасан байсан. Баараар нь дамжаад орсон. Бид хоёр архиа аваад буцаад манай гэрт очсон. Тэгээд архиа ууж дуусаад дахиад архинд явахаар болсон. …Би гал тогооны тавиур дээрээс хутга авсан. Тэгтэл Н.Даваадорж, талийгаач О.Дорждагва хоёр зугтаасан. Зугтаахад нь би араас нь хөөсөн. Тэр хоёрыг хашаан дээгүүр давахад нь хэн нь байсныг нь мэдэхгүй би араас нь хутгатай гараараа цохисон. Н.Даваадоржоо би хутгатай байгаа шүү гэж хэлээд хашааны хаалга руу 2-3 удаа хутгаараа дүрсэн. Цагдаагийн машин ирж байсан. Тэгтэл цагдаагийн жолооч чи надад хутгаа өгчих гэсэн. Тэгээд би машинд суугаад хутгаа урд талд нь тавихад Н.Даваадорж гүйж ирээд машинд суусан. Тэгтэл Н.Даваадорж манай найз энд үхэх гээд хэвтэж байна гэж хэлсэн. Тэгээд бид гурав талийгаач О.Дорждагва дээр очсон. Тэгтэл хашааны ард талд талийгаач тогтмол усан дотор хэвтэж байсан. Шүүгдэгч Н.Даваадоржийн би 2016 оны 08 дугаар сарын 19-нд Баянхонгор аймгаас 2 цагийн автобусанд суугаад Өвөрхангай аймагт ирээд А.Батсайханы гэрт шууд очсон. Намайг очиход А.Батсайхан гэртээ ганцаараа байсан. О.Дорждагва над руу утсаар ярихаар нь би А.Батсайханы гэрт байна гэхэд О.Дорждагва найз нь удахгүй яваад очлоо гээд 22 цагийн орчимд ирсэн. Тэгээд бид 3 архи уухаар болоод би тэр хоёрт 10.000 төгрөг өгч явуулахад 500 граммын 1 ширхэг архи, ундаа, тамхи авч ирсэн. Тэгээд бид нар архиа ууж дуусаад дахиад архи уухаар болоод талийгаач, А.Батсайхан хоёр архинд яваад 0.75 граммын 1 шил архи авч ирсэн. Тэр архиа ууж дууссан. Дахиад архинд явахаар болоод би А.Батсайхантай хамт өөрийнхөө мотоциклиор явсан. Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 1 дүгээр багт байрлах буудлын хаалганы баруун талын цонхоор очиж архи авсан. Тэгэхэд тэнд нэг нь настай, нэг нь залуухан 2 хүүхэн байсан. Тэр архиа уугаад талдаа орж байтал А.Батсайханы ааш нь догшироод бид хоёроос хэрүүл гуйгаад байхаар нь талийгаач бид хоёр Батсайханд бид 2 явлаа, чи нэлээн согтсон байна, маргааш өглөө хүрээд ирье гэхэд А.Батсайхан та хоёр яагаад намайг орхиж явах гээд байгаа юм бэ? та хоёр их сайхан найзууд юмаа гээд байсан. Тэгээд талийгаач миний найз унт гэхэд А.Батсайхан өмнөөс нь барилцаад авсан. Тэгтэл талийгаач орилоод гүйгээд гараад явсан. Би А.Батсайхан руу харахад гартаа хутга барьсан байсан. Би А.Батсайханд чи наад хутгаа хая гээд хоёр сугаар нь бариад унагах гэтэл миний зүүн суга руу халуу оргиод явчихсан. Тэгээд би А.Батсайханыг түлхчихээд гэрээс гарахад талийгаач О.Дорждагва хаалга онгойлгох гээд зогсож байсан. Тэгээд бид хоёр хаалга онгойлгоод доошоо хамтдаа зугтсан. Тэгээд би найз О.Дорждагвыг хашаа давуулж өгсөн. Миний найз О.Дорждагва хашааны ард талын шалбааганд доошоо харчихсан хэвтэж байсан. Тэгээд би цагдаад ахаа наад хүн чинь хутгатай байгаа шүү, хутгыг нь аваарай, наадах чинь манай найзыг хутгалсан гэж хэлсэн. Тэгээд цагдаагийн машинд А.Батсайхан урд талд нь суугаад би ард талд нь суугаад найз дээрээ очсон. Хохирогч О.Очирбатын 2016 оны 08 дугаар сарын 19-ний өглөө 06 цагийн орчимд манай айлын хүн утсаар ярьсан. О.Дорждагвын бие муу байна, та нар ир гэсэн. Эмнэлэг дээр ирэхэд ийм зүйл болсон байсан. Хохирогч Н.Даваадоржийн тухайн өдөр А.Батсайхан ийм зан гаргаснаас болж сайхан найзыгаа алдсан. Би өөрөө бас хохирсон. А.Батсайхан миний үгэнд ороод хутгаа хаясан бол ийм зүйл болохгүй байсан гэх мэдүүлгүүд болон хавтаст хэрэгт авагдсан хохирогч О.Очирбатын 2016 оны 08 дугаар сарын 19-ний өглөө 07 цагийн орчимд Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд байх гэрийн хажуу айлын хүн Цэрэндулам манай эхнэр рүү залгаад Дорждагва хүнд хутгалуулсан, бие нь муу байна, хурдан ир гэж хэлсэн. 2016 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 16 цаг 35 минутанд талийгаачийг нас барсан. Талийгаач баруун гуяандаа хутгалуулсан, цус их алдалттай гэж байсан. Хохирогч Н.Даваадоржийн би Баянхонгор аймгаас 18 цаг өнгөрч байхад ирээд Батсайханы гэрт 19 цаг өнгөрөөд 19 цаг 20 минутын орчимд очсон. Тэгээд 22 цаг нэлээн дөхөж байхад Дорждагва ирээд бид 3 архи авч ирж ууцгаахаар болоод нийт 0.5 литрийн Улаанбаатар архи 1 ширхэг, 0.75 литрийн Улаанбаатар архи 1 шилийг уусан. 0.75 литр Улаанбаатар архины талыг нь уусан. Батсайхан Дорждагва 2 хоорондоо барилцаж аваад л Батсайхан Дорждагвыг хутгаар дүрчихсэн. А.Батсайхан нь Дорждагвыг гэртээ гал тогооныхоо өмнө хутгалсан. Би зүүн талынх нь орон дээр сууж байгаад Дорждагвыг орилоод гараад гүйхээр нь хартал Батсайхан хутга барьчихсан байсан. Бааяа чи хутгаа хая гээд гүйж очоод 2 сугаар нь тэвэрч аваад унагаах гэтэл зүүн талын сүвээгээр халуу оргиод явчихсан. Тэгээд л би гэрээс нь гүйгээд гарсан. Дорждагва Батсайханы доод талын айлын хашааг давж орсон. Би Батсайханаас зугтаагаад засмал зам уруудаад “Сод” засварын газрын ойролцоо очоод эргээд харахад Батсайхан араас гүйж байсан. Тэгээд би зогсоод Батсайханы өөдөөс дөхөж очоод Бааяа наад хутгаа хаячих, цаана чинь хүн хэцүүдлээ гэж 2-3 удаа хэлсэн. Би ойролцоогоор талийгаач Дорждагвыг 20-30 минутын дараа л олсон байх. Би Батсайханд хөөгдөж гүйж байгаад Батсайханыг буцаад явчихаар нь гудамжийг нь баруун талаар нь тойроод Дорждагвын давж орсон хашааных нь ард очоод Доржоо Доржоо гэж 2-3 удаа дуудахад Дорждагва найз нь энд байна гээд ард дуугарахаар нь очоод хартал хашааны арын овгор шорооны ард байх шалбааган дотор доошоо харсан байдалтай хэвтэж байсан. Гэрч М.Намжилмаагийн гэрийн хатавчаар харахад хойд талын орны бүтээлэг урагшаа нурчихсан, газар шалан дээр дээл хаячихсан, гэрийн баруун талд цахилгаан тогоо хажуугаараа уначихсан, тогооны таг, хоолны халбага зэрэг газар уначихсан байдалтай байсан. Манай хутга мөн. Гэрч Д.Алтантуяагийн 2016 оны 08 дугаар сарын 19-ний шөнө Өнөрбаян надтай хамт буудлын 2 давхрын №01 өрөөнд ороод унтах гэж байтал гадаа баарны хаалга тогшсон. Тэгтэл Өнөрбаян өрөөний цонхоор харснаа манай найз байна, ганц юм өгчих гээд гуйгаад байна, та баарнаасаа өгчих, би маргааш дэлгүүрээс дэлгүүрийн үнээр аваад өгчихье гэхээр нь би зөвшөөрөөд бид 2 хамт баар руу буугаад Өнөрбаянд 0,75 литрийн Улаанбаатар архи авч өгөхөд Өнөрбаян тэр архиа нэг давхрын шатны цонхоор өгсөн. Гэрч С.Эрдэнэсаруулын би Арвайн тал дэлгүүрийн өмнөх худалдагч болох Өнөрбаянгаас ажлыг нь хүлээлцэж тооллого хийсэн. 2016 оны 08 дугаар сарын 19-ний оройн 20 цагаас тооллого эхэлж шөнийн 02 цаг өнгөрч байхад дуусаад би гэр рүүгээ явсан. Гэрч Т.Өнөрбаянгийн 2016 оны 08 дугаар сарын 19-ний шөнө 02 цаг өнгөрч байхад дэлгүүрийн бараагаа тоолж дуусаад Туяа эгчийн хамт буудалд хонохоор болоод 2 давхарт байх ажилчдын өрөөнд ороод амрах гэж байтал 1 давхрын цонх нүдэхээр нь Туяа эгчийн хамт буугаад цонхон дээр очтол 2 залуу зогсож байсан. Нэг нь Доржоо байсан. Тэгтэл Доржоо хөгшиндөө нэг шил архи өгчих гээд хоргоогоод салахгүй байхаар нь Туяа эгчтэй ярилцаж байгаад баарнаас 1 ширхэг 0,75 литрийн Улаанбаатар авч өгсөн. Гэрч Б.Эрдэнэбаярын 2016 оны 08 дугаар сарын 20-ны өглөө намайг босоход хашаан дотор цагдаа нар ирчихсэн, манай ахын хашааны урд талаар хүн даваад хашаан дотор цусаа гоожуулаад хашааны хойгуур давж гарсан мөр байсан. Хашаа давсан хэсгүүдийн банз болон хашаан дотор өвсөн дээр цус мэт зүйл болсон байсан. Манай ахын хашааны чанх ард тогтоол ус байдаг. Тэр тогтоол ус нь цус болчихсон улаан өнгөтэй болсон байсан. Гэрч Т.Баяраагийн би 2016 оны 08 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө цагдаагийн газар жижүүрийн үүрэг гүйцэтгэж байхад үүрийн 04 цаг 35 минутанд Цагдаагийн газрын 102 дугаартай утсанд Арвайхээр сумын 9-р багт байрлах “Сод” засварын эзэн Сод-Эрдэнээс манай засварын хашаан дотор согтуу хүн орилоод яваад байна гэсэн дуудлага ирсний дагуу ганцаараа Арвайхээр сумын 9-р баг руу 44-03 ӨВР улсын дугаартай “Грейс” маркийн автомашинтай очоод “Сод” дэлгүүрийн хашаа руу машиныхаа гэрлийг тусгаад зогсох үед машины гэрэлд гудамжны үзүүрээс хүний толгой шоволзоод цаашаа далд орсон. Тэгэхээр нь би тэр хүний хойноос хөдлөөд 19 дүгээр гудамж руу эргэж гэрлээ тусгатал цагаан өнгийн майктай залуу цаашаа ганцаараа явж байхаар нь дуудтал тэр залуу эргэж хараад зогссон. Тэгээд би тэр залууг нааш ир гэж дуудаад өөдөөс нь дөхөөд 2, 3 алхахад тэр залуугийн баруун гарт нэг зүйл байсан. Дөхөөд харахад тэр залуу гартаа хутга барьсан байсан. Тэгтэл цаанаас нь махлагдуу биетэй залуу гүйгээд ирж байсан. Тэгэхээр нь би тэр 2-ын голоор нь ороод зогсоход махлагдуу биетэй залуу нь ах аа наадах чинь хутгатай яваа, манай найзыг хутгалчихсан. Манай найз тэнд үхэх гээд хэвтэж байна гэхээр нь би машинаас буугаад цагаан өнгийн майктай залууг чи хүн дүрчихсэн байна, наад хутгаа нааш нь өг, найз дээр чинь очоё гэхэд тэр залуу машины урдуур тойроод махлагдуу биетэй залуугийн араас явахад махлагдуу залуу машин тойроод хутга барьсан залуугаас зугтаад байсан. Махлагдуу залуугаас найз чинь хутгалуулчихсан юм уу? гэхэд тэр залуу тиймээ хутгалуулчихсан гэж хэлсэн. Засмалаар хойшоо өгсөөд зүүн гар тийшээ эргэсэн уулзвараар эргээд 23 дугаар гудамж руу ороход тэр хүн байгаагүй. Тэгтэл махлагдуу залуу урд талын гудамж юм болов уу, би андуурсан байна гэхээр нь урд талын гудамжаар нь эргээд ортол гудамжны дунд байх шалбаагны хажууд нэг хүн дээшээ харсан байдалтай хэвтэж байсан. Машины гэрэлд шалбааг нь улаан өнгөтэй харагдаж байсан. Гэрч Д.Сод-Эрдэний 2016 оны 08 дугаар сарын 20-ны орчим байх сайн санахгүй байна, шөнийн 05 цагийн орчимд манай Арвайхээр сумын 9 дүгээр багт байрлах “Сод” автомашины газрын хашаан дотор хүн гүйх шиг чимээ гарахаар нь ойролцоогоор 10-аад минутын дараа гарахад манай хашааны зүүн талд байрлах засмал замаар хоёр эрэгтэй хүн хойд зүг рүү явж байгаа харагдсан. Тэр хоёр хүн засмал замаар яваад гражийн хойгуур гараад ирэхээр нь би хашаан дотор дөхөж очоод хартал тэр хоёр хэрэлдээд байгаа бололтой дээгүүрээ майк шиг нимгэн хувцас өмссөн залуу гартаа хутга барьчихсан байгаа нь засмал замын гэрэлд харагдсан. Тэр хоёр залуу хоорондоо маргалдсан бололтой 4-5 метрийн зайтай зогсчихоод гартаа хутгагүй залуу нь нөгөөдхөө явж олоё, хайя л даа гээд байсан. Тэр хоёр залуу засмалаар цаашаа явахдаа хүртэл хоорондоо зайтай яваад байсан. Хутгагүй залуу нь хутгатай залуугаасаа айгаад байгаа бололтой түрүүлж яваад манай хойд талын гудамжаар орчихсон. Махлагдуу залуу нь хутга барьсан залуугаас арай намхан харагдсан. Засмал замын гэрэлд гартаа барьсан хутга нь тод харагдаж байсан. Засмал зам дээр байсан хүмүүс ямар ч нөхцөлд байсан чөлөөтэй харагдаж байсан. Дараа нь хутга барьсан залуу нь 2 хүн хутгалчихлаа гэж хэлэхийг нь сонссон. Шөнө байсан болохоор тод сонсогдож байсан. Тэр залуугийн гартаа барьсан хутга нь том хутга байсан. Гэрч Ж.Оюуны Саруул, Өнөрбаян 2 хоорондоо тооллого хийж ажлаа хүлээлцсэн. Тооллого оройн 17-18 цагийн хооронд эхэлсэн. Маргааш нь буюу 2016 оны 08 дугаар сарын 20-ны өглөө Саруулаас хэдэн цагт тооллого хийж дууссан талаар асуухад Саруул 02 цаг өнгөрөөгөөд дууссан гэж байсан. Шинжээч Ц.Халтархүүгийн би 2016 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр А.Батсайханы биед үзлэг хийхэд баруун гарын долоовор хуруунд зүсэгдсэн шарх байгаагүй, мэдэгдэхээргүй сорви байсныг нь дүгнэлтэнд тусгаагүй. А.Батсайханы биед үзлэг хийхэд дээд үүдний нэг шүд нь хөдөлгөөнтэй, зүүн хөлийн шагайн хэсгээр бага зэрэг хавдартай байсан. Зүүн хөлийн шагайн үений зөөлөн эдийн гэмтэл л гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарч байгаа. Шинжээч Э.Нарангэрэлгийн уг төмөрлөгийн хэсэг дээр үүссэн зүсэлтүүдийн эхлэл болон төгсгөл нь хувийн болон ерөнхий онцлог шинж тэмдгээрээ гаднаас дотогш чиглэгдсэн зүсэгдлүүд үүссэн байсан. Өвөрхангай аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 42 дугаартай сэтгэцийн шинжээчийн дүгнэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 281, 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 61, 2016 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 309, 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 309 /нэмэлт/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн тусгай шинжилгээний хэлтсийн 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 7491 /биологийн/, Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 199, 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 201, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн тусгай шинжилгээний хэлтсийн 2016 оны 09 сарын 12-ны өдрийн 7737 /бактериологийн/, 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 9704, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 198 /криминалистикийн/ Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 209, 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 268 дугаартай криминалистикийн шинжээчийн дүгнэлтүүд, гэмт хэргийн талаархи гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хэрэг учралын газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, цогцсонд үзлэг хийсэн тэмдэглэл, Адъяагийн Батсайханы биед үзлэг хийсэн тэмдэглэл, Адъяагийн Батсайханы хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл, Адъяагийн Батсайханаас хэрэг үйлдэх үедээ ашигласан хутгыг хураан авч үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хураан авах тогтоол, тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол, гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл, Хөрөнгийн үнэлгээ, төслийн “Лэндс ХХК”-ний 2016 оны 11 дүгээр сарын 01-ны өдрийн ¹11/01, ¹11/05 дугаартай үнэлгээний тайлангууд, бичиг баримтанд үзлэг хийсэн тэмдэглэл, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, хохирлын баримтууд, шүүгдэгч, хохирогч А.Батсайхан, Н.Даваадорж нарын мөрдөн байцаалтын шатанд хохирогч болон сэжигтэн, яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлгүүд, хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд зэрэг болно.

Шүүгдэгч А.Батсайхан, Н.Даваадорж нарын үйлдсэн гэмт хэргүүд нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тус тус тогтоогдсон, энэ хэрэгт мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн гэж шүүх үзэв.

Шүүгдэгч А.Батсайхан нь хэрэг хариуцах чадвартай болох нь Өвөрхангай аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 42 дугаартай сэтгэцийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна.

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Батсайхан мэдүүлэхдээ, шүүгдэгчийн өмгөөлөгч П.Адъяасүрэн тайлбарлахдаа шүүгдэгч А.Батсайхан нь танхайн сэдэлтээр хүнийг санаатай алсан гэмт хэрэг үйлдээгүй гэж байгаа боловч хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээр дурьдсан нотлох баримтуудаас үзэхэд хэрэг гарсан цаг хугацаанд иргэн О.Дорждагвын биед өөр этгээд гэмтэл учруулах боломжгүй болох нь тогтоогдож байгаа бөгөөд хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд болон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 61 дугаартай “О.Дорждагва нь хутгалагдсан шархны улмаас цус алдаж нас барсан байна” гэх дүгнэлт зэрэг бусад шинжээчийн дүгнэлтүүдээр давхар тогтоогдож байх тул шүүгдэгчийн мэдүүлэг болон шүүгдэгчийн өмгөөлөгчийн тайлбар тус тус няцаагдаж байна.

Иймд шүүгдэгч А.Батсайханд холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс шүүгдэгч А.Батсайханыг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ танхайн сэдэлтээр, хүнийг санаатай алсан, мөн бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, зэвсгийн чанартай бусад зүйл хэрэглэж танхайрсан гэмт хэрэг тус тус үйлдсэн, шүүгдэгч Н.Даваадоржийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, тэдэнд хуульд заасан ял оногдуулах үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч А.Батсайхан, Н.Даваадорж нар нь согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан гэрч, хохирогч нарын мэдүүлгүүд болон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн тусгай шинжилгээний газрын 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 9704 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тус тус тогтоогдож байна.   

Шүүгдэгч А.Батсайхан, Н.Даваадорж нар нь согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 56 дугаар зүйлийн 56.1.10-т заасан ял хүндрүүлэх нөхцөл байдлыг,

Шүүгдэгч Н.Даваадорж нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн, бусдад төлөх төлбөргүй, түүнчлэн бусад хүмүүст тохиолдсон хүнд нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.6, 55.1.9-д заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдлыг болон шүүгдэгч А.Батсайхан, Н.Даваадорж нарын хувийн байдлыг тус тус харгалзан үзэж, тэдэнд шүүх ял оногдуулсан болно.

Шүүгдэгч А.Батсайханы танхайрах гэмт хэргийн улмаас хохирогч Н.Даваадоржийн бие махбодид гэмтэл учирч эмнэлэгт хэвтэж эмчилгээ хийлгүүлсэн ор хоногийн мөнгө 285.000 төгрөг, эмийн үнэ 26.100 төгрөг нийт 311.100 төгрөгийн хохирол учирсан болох нь хэрэгт авагдсан болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч А.Батсайханаас гаргуулж хохирогч Н.Даваадоржид олгох нь зүйтэй.

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хохирогч О.Очирбат нь шүүгдэгч А.Батсайханы үйлдсэн гэмт хэргийн улмаас учирсан сэтгэл санааны хохирлоо, хохирогч А.Батсайхан нь шүүгдэгч Н.Даваадоржийн үйлдсэн гэмт хэргийн улмаас тархи толгой маш их өвддөг болсон тул цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжилнэ гэж тус тус мэдүүлж байгаа боловч хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан шинжээч Ц.Халтархүүгийн мэдүүлэг, Адъяагийн Батсайханы биед үзлэг хийсэн тэмдэглэл, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 309, 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 309 /нэмэлт/ дугаартай шинжээчийн дүгнэлтүүдээр хохирогч А.Батсайханы толгойд гэмтэл учирсан болох нь тогтоогдоогүй тул хохирогч А.Батсайханы толгойдоо авсан гэмтлийн улмаас цаашид гарах эмчилгээний зардлаа, хохирогч О.Очирбат сэтгэл санааны хохирлоо нэхэмжилнэ гэсэн нэхэмжлэлүүдийг тус тус хэлэлцэхгүй орхих нь зүйтэй байна.    

Шүүгдэгч А.Батсайханы цагдан хоригдсон 151 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож,

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Улаанбаатар нэртэй архины шил 2 ширхэг, 33.5 см-ийн урттай ягаан эрээн өнгийн хутга 1 ширхэг, төмрийн тасархай 1 ширхэг, хөндлөн судалтай саарал өнгийн ноосон цамц 1 ширхэг, ногоон өнгийн дээл 1 ширхэг, улаан канттай хөх өнгийн биеийн тамирын өмд 1 ширхэгийг устгаж, томографийн зураг 1 ширхэгийг хохирогч А.Батсайханд, 20.000 төгрөгийн /урагдсан/ мөнгөн дэвсгэрт 1 ширхэгийг шүүгдэгч, хохирогч Н.Даваадоржид тус тус буцаан олгож,

Хэрэгт шүүгдэгч А.Батсайханы эзэмшлийн 250.000 төгрөгийн үнэ бүхий More XPB80-883S загварын хагас автомат, хуучин угаалгын машин 1 ширхэг, Frestige брэндийн 2 хаалгатай, хуучин хөргөгч 1 ширхэг, шүүгдэгч Н.Даваадоржийн эзэмшлийн 150.000 төгрөгийн үнэ бүхий Samsung J1 E3 маркийн 2 симтэй, хуучин гар утас 1 ширхэгийг тус тус битүүмжилсэн 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөн байцаагчийн тогтоолуудыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож,

Шүүгдэгч Н.Даваадорж нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч А.Батсайхан нь хохирогч О.Очирбатад 4.025.000 төгрөгийн хохирол төлсөн, хохирогч О.Очирбат, А.Батсайхан, Н.Даваадорж нар нь гомдолтой гэсэн болохыг тус тус дурьдаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2, 246 дугаар зүйлийн 246.2, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 291, 294, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Өвөрхангай аймгийн прокуророос шүүгдэгч Боржигон овогт Нацагдоржийн Даваадоржид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 болгон хөнгөрүүлэн өөрчилсүгэй.

2.Шүүгдэгч Боржигон овогт Адъяагийн Батсайханыг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ танхайн сэдэлтээр хүнийг санаатай алсан,

Мөн бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, зэвсгийн чанартай бусад зүйл хэрэглэж танхайрсан гэмт хэрэг тус тус үйлдсэн,

Шүүгдэгч Боржигон овогт Нацагдоржийн Даваадоржийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

3.Шүүгдэгч А.Батсайханд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2-т зааснаар 18 /Арван найм/ жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-т зааснаар 5 /тав/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Н.Даваадоржид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар 2 /хоёр/ сарын хугацаагаар баривчлах ялаар тус тус шийтгэсүгэй.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүгдэгч А.Батсайханд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-т зааснаар оногдуулсан хөнгөн ял болох 5 /тав/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг хүнд ял болох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2-т зааснаар оногдуулсан 18 /Арван найм/ жилийн хугацаагаар хорих ялд багтааж, түүний биечлэн эдлэх ялыг 18 /Арван найм/ жилийн хугацаагаар тогтоосугай.  

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6-д зааснаар шүүгдэгч А.Батсайханд оногдуулсан 18 /Арван найм/ жилийн хугацаагаар хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.1-д зааснаар шүүгдэгч Н.Даваадоржид оногдуулсан 2 /хоёр/ сарын хугацаагаар баривчлах ялыг нийгмээс тусгаарлан тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан эдлүүлсүгэй.

7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар шүүгдэгч А.Батсайханы цагдан хоригдсон 151 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

8.Шүүгдэгч Н.Даваадорж нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч А.Батсайхан нь хохирогч О.Очирбатад 4.025.000 төгрөгийн хохирол төлсөн, хохирогч О.Очирбат, А.Батсайхан, Н.Даваадорж нар нь гомдолтой гэсэн болохыг тус тус дурьдсугай.

9.Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч А.Батсайханаас 311.100 төгрөг гаргуулж хохирогч Н.Даваадоржид олгож, хохирогч О.Очирбатын сэтгэл санааны хохирол, хохирогч А.Батсайханы цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжилнэ гэсэн нэхэмжлэлүүдийг тус тус хэлэлцэхгүй орхисугай.

10.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3, 88.1.7-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсан Улаанбаатар нэртэй архины шил 2 ширхэг, 33.5 см-ийн урттай ягаан эрээн өнгийн хутга 1 ширхэг, төмрийн тасархай 1 ширхэг, хөндлөн судалтай саарал өнгийн ноосон цамц 1 ширхэг, ногоон өнгийн дээл 1 ширхэг, улаан канттай хөх өнгийн биеийн тамирын өмд 1 ширхэгийг устгаж, томографийн зураг 1 ширхэгийг хохирогч А.Батсайханд, 20.000 төгрөгийн /урагдсан/ мөнгөн дэвсгэрт 1 ширхэгийг шүүгдэгч, хохирогч Н.Даваадоржид тус тус буцаан олгосугай.

11.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар шүүгдэгч А.Батсайханы эзэмшлийн 250.000 төгрөгийн үнэ бүхий More XPB80-883S загварын хагас автомат, хуучин угаалгын машин 1 ширхэг, Frestige брэндийн 2 хаалгатай, хуучин хөргөгч 1 ширхэг, шүүгдэгч Н.Даваадоржийн эзэмшлийн 150.000 төгрөгийн үнэ бүхий Samsung J1 E3 маркийн 2 симтэй, хуучин гар утас 1 ширхэгийг тус тус битүүмжилсэн 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөн байцаагчийн тогтоолуудыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

12.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Н.Даваадоржид авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорьсугай.

13.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

14.Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч А.Батсайхан, Н.Даваадорж нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                  Х.ОТГОНЖАРГАЛ

                                         ШҮҮГЧ                  М.МАНДАХБАЯР

                                                                       Д.ЦЭЦЭГЭЭ