Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 191

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

156/2020/00019/И

 Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Цэрэндулам даргалж, шүүгч Т.Бадрах, Б.Марина нарын бүрэлдэхүүнтэйгээр, тус шүүхийн “Б” танхимд хийсэн хуралдаанд:

 

Нэхэмжлэгч: Х аймгийн М сумын 4 дүгээр баг, ....... тоотод оршин суух, Г Г (РД: ..............................)-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Х аймгийн М сумын цэцэрлэг (.......................)-т холбогдох,

 

"5 813 723 төгрөгийг гаргуулах” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.Г, түүний өмгөөлөгч Г.Б, хариуцагч Д.П, иргэдийн төлөөлөгч Н.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ж.Мөнхчимэг нар оролцов.

 

 

Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ НЬ: 

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т заасныг баримтлан хариуцагч Х аймгийн М сумын цэцэрлэгээс 3 713 723 (гурван сая долоон зуун арван гурван мянга долоон зуун хорих гурав) төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.    

2. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг баримтлан 2 100 000 төгрөгийг нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлага, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн эрүүл мэндийн даатгал, нийгмийн даатгалын дэвтэрт ажил олгогчоор (хариуцагчаар) бичилт хийлгүүлэх шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.        

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 110 950 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч байгууллагаас 74 369 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар энэ шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай. 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1, 120.2-т зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай

 

 

ДАРГАЛАГЧ                                      Л.ЦЭРЭНДУЛАМ

                                        ШҮҮГЧИД                                      Т.БАДРАХ

                                                                                                 Б.МАРИНА