Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 10 сарын 23 өдөр

Дугаар 2023/ШЦТ/1311

2023         10          23                                        2023/ШЦТ/1311

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сосорбурам,

Улсын яллагч Б.Цэцэгмаа,

Хохирогч Д.Батбаяр, түүний өмгөөлөгч Б.Батжаргал /ҮД:0071/,

Гэрч Б.Ёндонжамц, С.Лхагвасүрэн,

Шүүгдэгч Ж.М, түүний өмгөөлөгч Б.Солонго /ҮД:1230/, Б.Эрдэнэсувд /ҮД:2504/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж.Мад холбогдох 2206 03477 0920 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдөр харьяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1985 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр төрсөн, 37 настай, эрэгтэй, дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, “Гэрэгэ дизайн” ХХК-д гүйцэтгэх захирал, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг, Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 39В-20 тоотод оршин суух, улсаас авсан шагналгүй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Ц овогт Жгийн М /РД/.

Хэргийн товч агуулга:

Ж.М нь 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Хүрэл тогоотын аманд иргэн Д.Батбаярыг “цалингаа нэхлээ” гэх шалтгаанаар толгойн хэсэгт 2-3 удаа цохиж, түүний биед тархи доргилт, духанд зулгаралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.М өгсөн мэдүүлэгтээ: “Д.Батбаяр гэх хүн надад “би шүүхийн эмнэлэгт танилтай” гэж хэлсэн. С.Лхагвасүрэн хүртэл мэдэж байгаа. Надад хэлэхдээ “чамайг яаж л бол, яаж чадна” гэж хэлсэн. Б.Ёндонжамц миний цамцыг урсан гэж хэлдэг боловч камерын бичлэгээс үзэхэд цамцыг нь урагдаагүй, машиндаа суугаад явсан байдаг. Би гар хүрээгүй...” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д.Батбаяр өгсөн мэдүүлэгтээ: “Хохирогч: Би зарын дагуу ажилд орох гэж очсон. Арматурын төмөр тастаж, хяналт тавих үүрэгтэй ажилласан. Харин цутгал хийх нь Ж.Мын өөрийнх нь хийх ёстой ажил юм. Цутгалтыг шөнө авсан гэж ярьдаг. Бид нарт маргааш нь “газрын суурийг цутга та нарын цалинг өгнө” гэж Ж.М хэлсэн. Бид нар газрын суурийг цутгасан боловч цалин өгөөгүй. Би даргыг нь танихгүй учраас Ж.М руу залгаж, “ахынхаа цалинг өгчих би гэр бүлтэй хүн, өр зээлтэй хэцүү байна” гэж хэлсэн. Гэтэл намайг “чи юу хийсэн гэж цалин авах гээд байгаа юм бэ? манайд хохирол гаргасан, цалинг чинь өгөхгүй” гэж хэлсэн. Би Гамбаа, Дачка гэдэг хоёр хүнтэй хамт ажилладаг байсан. Бид гурав суурин дээр ороогүй тухайгаа хэлсэн. Гэтэл “та нарын хийх ёстой ажил” гэж хэлсэн. Би 06 дугаар сарын 01-ны өдөр хүүхдийн баяраар мөнгөгүй байсан. Тухайн үед бусад баргадын цалинг өгсөн хэр нь манай баргадын цалинг өгөөгүй байсан. Би тухайн өдөр цалингаа авах гэж очсон. Даргатайгаа намайг уулзуулаад өгөөч гэж зөндөө гуйсан. Би Ж.Мыг цохиж зодсон зүйл байхгүй. Ж.М цагдаагийн газарт ирэхдээ “чиний халаасан дотор хутга байсан” гэж хэлсэн. Би цагдаагийн байгууллагад хутгатай очоогүй. Би цалингаа авъя гэж хэлэхэд намайг зодсон. Би хийх ёстой ажлаа хийсэн. Надаас нэг төмөр ч дутаагүй. Би зөвхөн арматурын төмөр суулгах ажил хийсэн. Харин цутгалтыг өөр хүмүүс хийсэн гэж бодож байна. Тухайн өдөр би тархиндаа гэмтэл авсан. Хэрэг гарсны маргааш нь намайг эмнэлэгт үзүүлэх үү гэж асуухад нь би Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнд очиж үзүүлсэн. Миний тархинд хөнгөн зэргийн гэмтэл учирсан. Би гомдолтой байна. Өмгөөлөгчийн хөлс, болон эмнэлэгт хэвтсэн эмчилгээний зардлын мөнгө нийт 2.700.000 төгрөг нэхэмжилсэн...” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Б.Ёндонжамц өгсөн мэдүүлэгтээ: “Ж.М нь манай таньдаг ах Мөнхбаяртай яриад нэг ажил байгаа талаар хэлсэн. Тухайн үед арматур хийх хүн дутуу байсан тул Д.Батбаяр ирсэн. Бид нар ажлаа хийж байсан. Гэтэл дараа нь цалингаа авах гэтэл цалингаа өгөхгүй байсан. Над руу залгаад “хүрээд ир” гэж хэлэх болгонд нь ажил дээр нь очих үед байнга маргаан үүсдэг байсан. Би “Чи цалингаа өгнө гэж дуудсан биз дээ” гэж асуухад “мөнгө байхгүй” гэсэн хариулт өгдөг байсан. Хэд хоногийн дараа дахиж залгадаг байсан. Надаас гадна 10 гаруй хүн цалингаа аваагүй байгаа. Би ч цалингаа аваагүй. Би өөрийн мөнгөөрөө ажлын багаж хэрэгсэл, хоол унд, шатахууны мөнгө зэрэг бүгдийг нь авч өгсөн. Гэтэл Ж.М мөнгийг чинь өгнө гэж худлаа хэлдэг байсан. Д.Батбаяр над руу яриад “чамд Ж.М мөнгө өгсөн” гэж хэлсэн. Би “надад мөнгө өгөөгүй, аваагүй” гэж үнэнээ хэлсэн. Та итгэхгүй байвал өөрөөс нь асууя гэж бодоод Д.Батбаяртай хамт Ж.М дээр очсон. Тухайн үед очоод мэндлээд цалин мөнгөө авъя гэж хэлээд маргаан үүссэн. Ж.М  Д.Батбаярыг 2, 3 удаа цохиж унагаасан. Би тэр хоёрыг салгасан. Намайг чи юу юм бэ гэж хэлээд Ж.М намайг цохисон. Миний цамцыг ураад, намайг хөлөөрөө өшиглөөд, гар утсыг минь шидсэн. Тухайн хэрэг маргаан гарах үед нярав С.Лхагвасүрэн  гар утсаараа бичлэг хийгээд хамт байсан. Тэгээд салгаад цагдаа дуудсан. Би цагдаагийн байгууллагад болсон явдлын талаар мэдүүлэг өгсөн. Тухайн үед цагдаад бид нарын маргалдсан газар хаалганы хажууд нэг камер байсан. Мөн хажуу талын байрны тэнд нэг камер байсан гэж хэлсэн. Тухайн камерын бичлэгийг шалгаж болдоггүй юм уу гэж асуухад мэдүүлэг авсны дараа шалгана гэж хэлсэн. Ж.М надад хэлэхдээ “чи намайг цагдаад өгөө, би хэргийг сунжруулна. Би чамайг цагдаад өгнө, шоронгийн хадаас болгоно” гэж намайг айлган сүрдүүлсэн. Хавар хоёр мөрдөгч ирээд надаас мэдүүлэг авсан. Би дахиж мэдүүлэг өгмөөргүй байна гэж хэлсэн. Ж.М шүүх хуралдаанаас гараад над руу шууд залгасан. Байнга худлаа ярьж, байнга хүн сүрдүүлдэг. Би авах ёстой байсан ажлынхаа хөлсийг авч чадаагүй. Би компани нэрийг мэдэхгүй. Ж.М “би чамайг цагдаагаар яваад байвал шоронд хийнэ шүү” гэж хэлсэн. Ийм л үйл явдал болсон...” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч С.Лхагвасүрэн өгсөн мэдүүлэгтээ: “Тухайн компанид 2021 оноос хойш нярвын ажил хийж байсан. 07 дугаар сарын 05-ны өдөр материал өгөх гээд очих үед Ёндонжамц, Д.Батбаяр хоёр ирсэн байсан. Бичлэгийн хувьд би цагдаагийн байгууллагаар асуудал шийдэгдэж байгаа гэж мэдэхгүй байсан. Би гар утсаа ажиллуулж мэдэхгүй байсан. Би сүүлд нь Ж.Мад бичлэг байгаа тухай хэлсэн. Ж.М хэрэгт шалгагдаж байгаа талаараа хэлээгүй. Намайг бичлэг хийж байх үед Ж.М, Д.Батбаяр хоёр маргалдаад байсан. Д.Батбаяр би чамаас цалингаа авъя гэж хэлэхэд  С.Ёндонжамц цалинг чинь өгнө гэж маргалдаад байсан. Би баримт болгох гэж бичлэг хийсэн. Би цагдаад бичлэгийн тухай хэлээгүй. Би ажил хөдөлмөр эрхлэхгүй байгаа. Би 2023 оны 11 дүгээр сард ажлаасаа гарсан. Д.Баярбат чи луйварчин, чамайг ална гэж хэлээд байсан. Тухайн үед нүүрэн тус газар нь шалбарсан зүйл харагдаагүй. Д.Батбаяр, С.Ёндонжамц хоёр машиндаа суулгаад хамт явсан...” гэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулсан дараах нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч талуудын хүсэлтээр, тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар шинжлэн судлав. Үүнд:

Хэргийн үйл баримтын талаар:

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх.03/,

Дуудлагын лавлагааны хуудас /хх.04/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Д.Батбаярын өгсөн:

“2022 оны 07 дугаар сарын 05-ны өдөр 17:25 цагийн үед цалингаа авах гээд ажил дээрээ яваад очсон чинь захирал байхгүй байсан, тэгээд явах гээд хашаагаар гарсан чинь өөдөөс захирал машинтайгаа ирж байсан, тэгэхээр нь би буцаж ороод машин дээр нь очоод “цалин мөнгөө авъя мөнгө төгрөг байхгүй хэцүү байна” гэж хэлсэн чинь “чамд ямар цалин байдгийн, чамайг мэдэхгүй юм байна, надаас чи нэг төгрөг ч олж авч чадахгүй” гээд миний хоолойноос боогоод дух руу 2 удаа цохисон, тэгээд “чамайг ална шүү чамайг шоронд хийнэ” гэхээр нь би цагдаад дуудлага өгсөн. Миний 2 сарын цалинг өгөхгүй байсан болохоор цалингаа авъя гэхэд намайг шууд зодсон. Манай захирал миний цалинг өгөхгүй байгаа юм. Нийт 2 сая 500 мянган төгрөгийн цалин авах байсан. Миний хоолойноос боогоод дух руу 2 удаа цохисон. Намайг “пизда минь чамайг шоронд хийнэ” гээд над руу салаавч гаргаад байсан. Хяналтын камер байгаа. Тухайн үед хажууд манай бригадын дарга Ёндонжамц байсан...” гэх мэдүүлэг /хх.05-06/,

Би гараад явж байтал захирал М ирсэн. Тэгээд би нь “за захирлаа ажил сайн уу? би ажил аа хийж дууссан, цалингаа авах гэж явна” гэхэд М “чамд яахаараа цалин өгөх ёстой юм бэ? та нар шаардлага хангахгүй юм хийж гүйцэтгэчхээд" гэхэд би “тэр ажлыг би хийгээгүй, арматурын ажлыг би хийсэн, надад наад ажил чинь хамаагүй” гэхэд М “би яахаараа мөнгө өгөх ёстой юм бэ” гээд миний толгой хэсэгт гараараа 2 удаа цохисон. Мөн миний ам руу салаавч өгөөд, аманд тулгахад нь би салаавч өгсөн хурууны үзүүрийг нь хальт хазсан. Тэгээд намайг зодох гэж дайраад байхад нь Ёндонжамц салгахад, М Ёндонжамцыг “пизда минь чиний хийсэн ажил биз дээ” гээд 2-3 удаа өшиглөж цамцыг нь урсан. Би удалгүй цагдаа дуудсан. Би архи согтууруулах ундааны зүйл огт хэрэглэдэггүй, эрүүл байсан. Харин намайг архи уусан гэж хэлэхэд нь Баянзүрх дүүргийн цагдаагийн газар очиж шалгуулахад надаас архи согтууруулах ундааны зүйл илрээгүй. Миний хийсэн ажлын цалин хөлсийг өгөхгүй байсан, тэгэхээр нь би цалингаа авъя гэхэд шууд зодсон...” гэх мэдүүлэг /хх.19-21/,

“Би 2022 оны 04 дүгээр сарын үед зар харж байгаад Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр Хүрэл тогоотын аманд баригдаж байгаа барилга дээр ажиллахаар Ёндонжамц гэх залуутай холбогдоод ажилд орсон. Ажилд орсноос хойш 1 сарын хугацаанд надад 1 ч төгрөгийн цалин өгөөгүй ба Ёндонжамц болон захирал М нараас цалингаа авъя гэж хэлэхээр “маргааш өгнө, нөгөөдөр өгнө, за энийгээ хийгээд дуусгачих, тэгээд өгнө” гэх зэргээр хойшлуулаад ерөөсөө өгөөгүй. Тэгээд сүүлдээ Ёндонжамцаас мөнгөө нэхэхээр “Би М захирлаас мөнгөө авч чадаагүй байна” гэж хэлээд, Маас нь асуухаар “Би Ёндонжамцад чинь өгчихсөн” гэж хэлээд байсан. Тэгээд 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдөр би Ёндонжамцыг дагуулаад Мтай уулзахаар Хүрэл тогоотын аманд очоод М нь мөнгийг Ёндонжамцад өгөөгүй гэдгийг мэдээд Мтай хэрүүл маргаан үүсгэсэн. Тэгээд М бид 2 барилцаж аваад, М шууд миний дух хэсэгт 1 удаа, цээж хэсэгт 1 удаа тус тус цохисон. Тэгээд Ёндонжамц руу бас дайраад, Ёндонжамц намайг “Батбаяр ахаа та битгий цохиорой” гэж хэлээд байсан. Тэгээд Ёндонжамцаар цагдаад дуудлага өгүүлсэн. Яг тухайн үед Ёндонжамц, М, компанийн нярав Лхагваа, бид 4 байсан. Өөр хүн байгаагүй. Би Мад хандаж “Цалингаа авъя” гэж хэлтэл М “Би яахаараа чамд мөнгө өгдөг юм, та нар хийсэн ажлаа хар, ийм юм хийчхээд мөнгө авах гэлээ” гэж хэлээд намайг цохисон. Тухайн үед миний толгой өвдөөд, бөөлжис хүрээд байсан, мөн дух хэсэг хавдсан. Маргааш нь үзүүлэхэд дух хавдсан байна, толгой чинь хөдөлсөн байна гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх.76-77/,  

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч Б.Сэргэлэнгийн 2022 оны 07 дугаар сарын 12-ны өдрийн 9608 дугаартай:

“1. Д.Батбаярын биед тархи доргилт, духанд зулгаралт, зөөлөн эдийн няцрал, дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, нэг удаагийн үйлдлээр үүсэх гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, нэг удаагийн үйлдлээр үүсэх боломжтой.

3. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт

4. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой” гэх дүгнэлт /хх.14-15/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Ёндонжамцын өгсөн: “М нь Батбаяр ахыг заамдаж аваад толгойд нь гараараа 2-3 удаа цохиход нь би гар утсаа гаргаж ирээд бичлэг хийж зураг дарсан, тэгэхэд намайг бичлэг хийсэн гэж М миний толгойд өшиглөж, над руу дайраад Батбаяр ах бид 2-ыг согтуу байна гээд зодох гэж дайраад байсан миний цамцыг урсан би тухайн үед тэр 2-ыг салгах гэж байхад над руу бас дайраад байсан. Бид 2 архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй эрүүл байсан. Батбаяр бид 2 хамт нэг газар миний удирдлага доор барилгын ажил хийдэг байсан. Бид 2 Мад гар хүрч цохиж зодсон зүйл байхгүй. М нь Батбаяр ахыг заамдаж байгаад гараараа толгой, дух хэсэгт 2-3 цохиж байсан, тэр үед нь салгах гэж байхад намайг бас өшиглөж цохиж дайраад байхаар нь холдоод зайнаас хараад зогссон. Надад учирсан гэмтэл, хохирол байхгүй ээ...” гэх мэдүүлэг /хх.22-24/, 

Мөрдөн шалгах ажиллагаанд Ж.Мын гэрчээр өгсөн:

“2022 оны 07 дугаар сарын 05-ны өдөр 16 цагийн үед ажил дээрээ ирсэн чинь Ёндонсамбуу,Батбаяр нар ирээд намайг машинаас чирч буулгаад Батбаяр нь нүүр лүү нулимсан, тэгэхээр нь би нүүр лүү нь түлхсэн чинь цаашаа эргэж явснаа над руу том чулуу 2-3 авч шидсэн, харин намайг оноогүй тэгээд машин руугаа гүйж очоод машиныхаа урд хайрцгаас урт гялалзсан юм гаргаж ирээд “хутга шаана аа” гээд орилоод байсан, тэгээд Ёндонжамц тэр барьж байсан зүйлийг нь авсан чинь над руу гүйж ирээд уруул хэсэг рүү тохойлдсон, машины үзүүртэй түлхүүрээр 2 удаа толгой руу цохисон, мөн цээж рүү түлхүүрээр хатгасан, тэгээд цагдаад дуудлага өгөөд байсан. Надаас цалин мөнгө нэхэж маргаан үүсгэсэн Батбаяр гэх хүн намайг олон удаа утсаар дарамталж байгаа, “гэрийг чинь шатаана” гэж сүрдүүлдэг, мөн энэ оны 6 сард манай ажлаас ажлын багаж хулгай хийж баригдаж байсан. Батбаяр гэх хүнийг нэг удаа нүүр лүү нь түлхсэн. Батбаяр гэх хүнийг зайл гэж хэлсэн. Тухайн үед хажууд манай нярав Лхагвасүрэн болон Батбаяр, Ёндонжамц нар байсан...” гэх мэдүүлэг /хх.07-08/,

“Би 2022 оны 07 дугаар сарын 05-ний өдөр 15 цагийн үед Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Одон орон судлалын тэнд аялал жуулчлалын цогцолбор барилга бариулж байгаа учир тэнчээ ажлаа шалгах гээд очсон. Манай барилга дээр бригадаараа ажиллаж байсан Мөнхбаярын ажилчид болох Ёндонжамц, Батбаяр хоёр надаас цалингаа өг гээд дайрсан. Тэгэхээр нь би “та нар хэн хэн яаж ажилласныг мэдэхгүй байна. Харин ч манай компанид 20 сая төгрөгийн үнэтэй бараа материалын  хохирол учруулсан” гэж би хэлсэн чинь “бид нарт хамаа байхгүй” гээд дайраад байсан. Тэгснээ Батбаяр миний нүүр лүү нулимахаар нь би rapaapaa нэг удаа Батбаярын нүүр лүү түлхсэн. Тэгсэн Батбаяр машиныхаа түлхүүрээр миний     зүүн талын бугалга тохой хэсэг рүү хоёр удаа хатгасан. Тэгснээ Батбаяр машинаасаа хутга хайгаад байсан. Удалгүй  цагдаа ирсэн. Ажил дээр барилгын ажил хийж байсан 12 хүн байсан. Би Батбаяр болон Ёндонжамц нарыг танихгүй. 2022 оны 05 сараас манай барилга дээр ажил хийхээр ирсэн хүмүүс байгаа юм. Батбаяр, Ёндонжамц, Мөнхбаяр нар 2022 оны 06 сард манай барилгын багажийг хулгайлж байгаад баригдаж байсан. Би Батбаярын нүүр лүү нэг удаа гараараа түлхсэн. Ёндонжамцын бие рүү хий өшиглөсөн. Өөр Батбаяр болон Ёндонжамцыг цохиж зодсон acyудал болоогүй. Намайг Батбаяр нь машины түлхүүрээрээ миний бугалга болон нуруу хэсэгт хатгасан. Миний зүүн гарын бугалгыг хатгасан учир гэмтэлтэй байна. Би шүүх эмнэлэгт үзүүлнэ. Би архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Харин Батбаяр болон Ёндонжамц нарыг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх.25-26/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч С.Лхагвасүрэнгийн өгсөн: “Намайг очсоноос хойш Батбаяр, М нар хоорондоо зодолдож цохилцоогүй. Яг хэдий хугацааны өмнө уулзсан талаар би мэдэхгүй байна, би оффист сууж байгаад барилгын талбай руу хадаас аваачихаар гарч явахад л тэр хэд уулзчихсан зогсож байсан. Мөн намайг байж байх үед тэдгээр хүмүүс явцгаасан. Намайг байхад зодолдсон асуудал болсон эсэх талаар би ёстой мэдэхгүй байна. Намайг байж байх үед тэдгээр хүмүүс явцгаасан...” гэх мэдүүлэг /хх.39-40/, 

Мөрдөн шалгах ажиллагаанд Ж.Мын яллагдагчаар өгсөн: “Би Гэрэгэ Дизайн ХХК-д гүйцэтгэх захирлын ажил хийдэг байсан ба манай компани барилга угсралтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Манайх Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Хүрэл тогоотын ам гэх газарт таун хаус барьсан. 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдөр манай компанид туслан гүйцэтгэгчээр ажиллаж байсан хувь хүмүүсийн 2 нь над дээр ирээд “Цалингаа авъя” гэж нэхсэн. Тэгэхээр нь би “Та нар ажил үүргээ гэрээнд зааснаар гүйцэтгээгүй, та нарын алдаанаас болоод манай компани өрөнд орсон” гэж хэлтэл тухайн хүн нь над руу элдэв бусаар дайраад, хэл амаар доромжлоод “чамайг ална, эх эцгийг чинь ална, хүүхдүүдийг чинь хараана” гэх зэргээр дайраад бид 2 хоорондоо маргалдаад тухайн одоо хохирогч гээд байгаа залуу миний нүүр лүү нулимаад, машиныхаа түлхүүрээр зүүн гарын бугуй, тохой хэсэг рүү 2 удаа хатгаад, намайг ална гэж хэлээд машин дотроосоо хутга хайтал хамт байсан Ёндонжамц гэх залуу нь болиулсан. Тухайн үед тэр хүн анхнаасаа л надад зодуулж, надаас юм салгах гэсэн зорилготой ирсэн гэж би ойлгосон. Тэгээд маргаан болоод байхаар нь би цагдаад дуудлага өгөх гэтэл миний утас цэнэггүй болчихсон байхаар нь би Батбаяр гэх хүнтэй хамт явж байсан Ёндонжамцаар цагдаагийн гайгууллагад дуудлага өгүүлсэн. Тухайн хүн нь архи уусан байсан эсэх талаар би мэдэхгүй байна. Амнаас нь хөөс сахраад л над руу дайраад байсан. Батбаяр нь манай компанид туслан гүйцэтгэгчээр ажиллаж байсан бригадын ажилтан юм байна лээ, тухайн бригад нь алдаа гаргаад манай компанийг алдагдалд оруулахаар нь манайхаас цалингийн төлбөрийг өгөөгүй. Батбаяр гэх хүн нь надаас ажилсан надаас ажилласан өдрийнхөө цалинг нэхэж л дайраад хэрүүл маргаан үүссэн. Батбаяр бид 2 хоорондоо өр авлага, өс хонзонгийн асуудал байхгүй. Би хэрэг болсноос хойш 20 орчим хоногийн дараа Шүүх эмнэлэгт үзүүлэх тогтоолыг Сувд-Эрдэнэ гэх мөрдөгчөөс авсан, тухайн үед миний гар эдгэчихсэн байсан учраас би Шүүх эмнэлэгт үзүүлээгүй. Би Батбаяр гэх хүнийг ерөөсөө зодож цохисон асуудал байхгүй...” гэх мэдүүлэг /хх.70-71/,

Прокурорын зөвшөөрөл /хх.12-13/,

Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх.29/,

Нэмэлт хэрэг бүртгэлт хийлгэхээр буцаах тухай прокурорын тогтоол /хх.34/,

Хэрэг бүртгэлтийн хэргийн хугацааг сунгах тухай мөрдөгчийн тогтоол /хх.35/,

Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан прокурорын тогтоол /хх.67-68/,

Яллагдагчид эрх, үүрэг тайлбарласан баталгаа /хх.69/,

Хэргийг прокурорт буцаах тухай шүүгчийн захирамж /хх.107-112/,

Хохирлын баримтууд /шинээр гаргасан 8 хуудас/,

Шүүгдэгчийн хувийн байдлын талаар:

Шүүгдэгчийн хувийн байдлын талаарх баримтууд /хх.30-32, 51-65, шинээр гаргасан 2 хуудас/,

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх.80/ зэрэг болно.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасны дагуу хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй байх тул шүүх эдгээр нотлох баримтыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой юм.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулж, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.

          Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

          Үйл баримтын талаарх дүгнэлт:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг баримтлан, шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн бодитой, харьцуулж шинжлэн судалсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

Шүүгдэгч Ж.М нь 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Хүрэл тогоотын аманд иргэн Д.Батбаярыг “цалингаа нэхлээ” гэх шалтгаанаар толгойн хэсэгт нэг удаа цохиж, түүний биед тархи доргилт, духанд зулгаралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

“...Миний хоолойноос боогоод дух руу 2 удаа цохисон...” гэх мэдүүлэг /хх.05-06/,

“...миний толгой хэсэгт гараараа 2 удаа цохисон...” гэх мэдүүлэг /хх.19-21/,

“...М шууд миний дух хэсэгт 1 удаа, цээж хэсэгт 1 удаа тус тус цохисон... Яг тухайн үед Ёндонжамц, М, компанийн нярав Лхагваа, бид 4 байсан. Өөр хүн байгаагүй... Тухайн үед миний толгой өвдөөд, бөөлжис хүрээд байсан, мөн дух хэсэг хавдсан. Маргааш нь үзүүлэхэд дух хавдсан байна, толгой чинь хөдөлсөн байна гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх.76-77/, 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Ёндонжамцын өгсөн: “...М нь Батбаяр ахыг заамдаж байгаад гараараа толгой, дух хэсэгт 2-3 цохиж байсан...” гэх мэдүүлэг /хх.22-24/, 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч С.Лхагвасүрэнгийн өгсөн: “Намайг очсоноос хойш Батбаяр, М нар хоорондоо зодолдож цохилцоогүй. Яг хэдий хугацааны өмнө уулзсан талаар би мэдэхгүй байна, би оффист сууж байгаад барилгын талбай руу хадаас аваачихаар гарч явахад л тэр хэд уулзчихсан зогсож байсан. Мөн намайг байж байх үед тэдгээр хүмүүс явцгаасан. Намайг байхад зодолдсон асуудал болсон эсэх талаар би ёстой мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх.39-40/,

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д.Батбаярын өгсөн: “... Би цалингаа авъя гэж хэлэхэд намайг зодсон... Тухайн өдөр би тархиндаа гэмтэл авсан...” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Б.Ёндонжамцын өгсөн: “... цалин мөнгөө авъя гэж хэлээд маргаан үүссэн. Ж.М  Д.Батбаярыг 2,3 удаа цохиж унагаасан...” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч С.Лхагвасүрэнгийн өгсөн: “... Д.Батбаяр би чамаас цалингаа авъя гэж хэлэхэд  С.Ёндонжамц цалинг чинь өгнө гэж маргалдаад байсан...” гэх мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт Ж.Мын өгсөн “Би гар хүрээгүй...” гэх мэдүүлэг нь өмнө дурдсан нотлох баримтуудаар үгүйсгэгдэн няцаагдана.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой дээрх нотлох баримтуудаар тухайн үйл баримт нэг мөр, ямар нэгэн эргэлзээгүй, хэргийн талаар нотолбол зохих байдал хангалттай тогтоогдсон гэж үзлээ.

Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүгдэгч өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй учир мөрдөн шалгах ажиллагаанд Ж.Мад хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөхийг сануулж гэрчээр авсан мэдүүлгийг үнэлэх шаардлагагүй юм.

Эрх зүйн дүгнэлт:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Ж.Мыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд хянан шийдвэрлүүлэхээр ирүүлжээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг тусган хуульчилж, мөн зүйлийн 1 дэх хэсэгт уг гэмт хэргийн үндсэн шинжийг тодорхойлсон байна.

Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн арван хоёрдугаар зүйлийн 13-т “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус зааснаар хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг баталгаажуулжээ.

Хохирогч Д.Батбаярын биед шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон “тархи доргилт, духанд зулгаралт, зөөлөн эдийн няцрал,” гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарч байх тул хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзнэ.

Шүүгдэгч Ж.М нь хохирогч Д.Батбаярын биед эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн гэмтэл учруулсан үйлдэл нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн үндсэн шинжийг агуулжээ.

          Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Ж.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэсэн дүгнэлтийг улсын яллагч гаргасан бөгөөд гэм буруу, хэргийн зүйлчлэлийн талаар шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар маргасан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн өмгөөлөгч гаргасан дүгнэлтдээ: “Миний хувьд давж заалдах шатны шүүх хуралдаанаас эхлээд Д.Батбаярын өмгөөлөгчөөр оролцож байна. Хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар Ж.Мыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байна. Үүнд хохирогчийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд болон шүүхийн шатанд өгсөн мэдүүлэг, гэрч С.Ёндонжамцын мөрдөн шалгах ажиллагаанд хоёр удаагийн өгсөн мэдүүлэг болон шүүхийн шатанд өгсөн мэдүүлгүүд, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээчийн 9608 дугаартай дүгнэлт, яллагдагч Ж.Мын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд зэрэг нотлох баримтуудаас үзэхэд Ж.М нь Д.Батбаярыг түлхэж, биед нь хөнгөн гэмтэл учруулсан болох нь тогтоогдож байна. Тухайн хэрэг маргаан гарах шалтгаан нөхцөл нь барилгын компаниудын цалингаа өгдөггүй жишгээр, тухайн өдөр хохирогч цалингаа нэхэж очих үед хэрүүл маргаан үүсгэж, зодсон асуудал гарсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байна. Ж.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Хохирогч баримтаар 2.700.000 төгрөг нэхэмжилсэн. Хохирогчийн нэхэмжилсэн мөнгийг ханган шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Солонго гаргасан дүгнэлтдээ: “Миний хувьд шүүхийн шатнаас эхэлж хууль зүйн туслалцаа үзүүлж байна. Хууль зүйн туслалцаа үзүүлж байх явцдаа эрх зүйн байдлыг танилцуулж байсан боловч миний үйлчлүүлэгч гомдолтой байсны учрыг сая ойлголоо. Өөрөөр хэлбэл шүүх хуралдааны явцад хууль сануулж хохирогчоос авсан мэдүүлэг нь гурван янзаар бичигдсэн байна. Эхний мэдүүлэгтээ нэг цохисон гэж мэдүүлдэг. Хоёр дахь удаагийн мэдүүлэгтээ хоёр удаа цохисон мэдүүлдэг. Харин шүүхийн хэлэлцүүлгийн явцад өгсөн мэдүүлэгтээ гурван удаа цохисон гэж зөрүүтэй мэдүүлдэг. Тухайн хэргийн үйл явдлыг харсан гэрч С.Ёндонжамц Д.Батбаярыг 3 удаа цохисон байх магадлалтай гэж шүүх хуралдааны шинэчилсэн байцаалтдаа хэлж байна. С.Ёндонжамцын нэг удаа харахад духны зүүн талд цохисон гэж хэлж байна. Үүнд үндэслэл бүхий эргэлзээ гарч ирж байна. Учир нь миний үйлчлүүлэгч солгой гартай. Хоёрдугаарт Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтийг шинжлэн судлах явцад духны гол хэсэг дэх шархны тухайд хохирогч уурласан үедээ тухайн үйлдлийг гаргасан байж магадгүй гэж хохирогч өөрийнхөө зүй бус үйлдлээ тайлбарладаг боловч анхнаасаа  хэрүүл, маргаан үүсгэх зорилготойгоор очсон нь харагдаж байна. Учир нь нотлох баримт шинжлэн судлах явцад С.Ёндонжамц нь Д.Батбаяр ахаа та цохихгүй хүлээж бай гэж хэлсэн. Мөн бичлэг хийсэн боловч тухайн бичлэгийнхээ талаар ярихгүй байна. Мөн тухайн үед хэрүүл үүсгэсэн цагдаа дуудуулсан гэж хэлж байна.  Хохирогч болон гэрч нарт хууль сануулж авсан мэдүүлэг нь зөрүүтэй байгаа учраас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж заасныг үндэслэж миний үйлчлүүлэгчид ашигтайгаар шийдвэрлэж өгнө үү. Мөн яллах болон цагаатгах талын нотлох баримт тэнцүү бүрдээгүй болох нь хавтаст хэргийн  авагдсан 132 баримтаас 3 баримт нь цагаатгах талын баримтад хамаарч байх тул миний үйлчлүүлэгчийг гэм буруутай гэж тооцоход учир дутагдалтай байна...” гэжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.Мын өмгөөлөгч Б.Эрдэнэсувд гаргасан дүгнэлтдээ: Б.Солонгоо өмгөөлөгчтэй санал нэг байна. Хавтаст хэргийн материалаас үзэхэд хохирогч Д.Батбаяр хоёр мэдүүлэг өгсөн. Мөн шүүх хуралдааны явцад хохирогч Д.Батбаяраас “та яагаад Ж.Маас цалингаа нэхэмжлэх ёстой вэ гэж асуухад би цагдаагийн байгууллага дээр байхдаа Ж.Маас цалингаа авах ёстой гэж мэдүүлсэн. Тэгэхээр хамтарч ажиллаж байсан С.Ёндонжамц, Даашка, Д.Батбаяр гэх хүмүүс өмнө нь цагдаагийн байгууллагад шалгагдаж байсан асуудал дээрээ хувийн таарамжгүй харилцаатай байсан нь харагдаж байна. Хохирогч Д.Батбаяр нь  С.Ёндонжамцад мөнгө өгөөгүй гэдгийг мэдээд Ж.Мтай уулзахаар очсон гэж мэдүүлдэг. Мөн барилцаж авсан, миний дух болон цээж хэсэгт хоёр удаа цохисон гэж мэдүүлсэн байна. Үүнээс үзэхэд өмнөх таарамжгүй харилцаанаас болж маргаан гарсан байна...” гэжээ.

Прокурорын яллах дүгнэлтэд “Ж.М нь 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Хүрэл тогоотын аманд иргэн Д.Батбаярыг “цалингаа нэхлээ” гэх шалтгаанаар толгойн хэсэгт 2-3 удаа цохиж, түүний биед тархи доргилт, духанд зулгаралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан” гэж тусгасан байна.

Гэвч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан хохирогч болон гэрч нарын мэдүүлгүүд, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудыг харьцуулан хянаж үзэхэд шүүгдэгч Ж.М хохирогч Д.Батбаярыг толгойн хэсэгт 2-3 удаа цохисон гэдэг нь хангалттай тогтоогдоогүй, харин нэг удаа цохиж хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь эргэлзээгүй тогтоогдсон учир энэ талаар шүүх зөвтгөж  дүгнэлт хийсэн болно.

Иймд “Хохирогч болон гэрч нарт хууль сануулж авсан мэдүүлэг нь зөрүүтэй байгаа учраас ... миний үйлчлүүлэгчид ашигтайгаар шийдвэрлэж өгнө үү” гэсэн агуулгатай шүүгдэгчийн өмгөөлөгч нарын дүгнэлтийг хүлээн авах үндэслэлгүй.

Ж.М иргэн Д.Баярбатын эрүүл мэндийн эсрэг халдсан нь хохирогчийн Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсан идэвхтэй үйлдэл бөгөөд шүүгдэгч нь өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

Шүүгдэгч Ж.Мын гэмт үйлдлийн улмаас хохирогч Д.Батбаярын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт үйлдэл болон хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой юм.

Иймд шүүгдэгч Ж.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Хохирол, хор уршгийн талаар:

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж тус тус заажээ.

Хохирогч Д.Батбаярын баримтаар нэхэмжилсэн эмчилгээний зардал 1.200.000 төгрөг, өмгөөллийн хөлсний төлбөр 1.500.000 төгрөг, нийт 2.700.000 төгрөгийг нотлох баримт хангалтгүй учир хангахгүй орхих нь зүйтэй.

Улмаар хохирогч Д.Батбаяр нь энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол, хор уршгийн зардлыг нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээд шүүгдэгч Ж.Маас жич нэхэмжлэх эрхтэй болно.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,  “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж хуульчилсан байна.

Шүүгдэгч Ж.М гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчимд нийцүүлэн эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.

Шүүгдэгч Ж.Мын үйлдсэн гэмт хэргийн шалтгаан, нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, эрхэлсэн тодорхой ажилтай, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

Ж.Мад эрүүгийн хариуцлага оногдуулахад ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Ж.М нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн гэж түүний өмгөөлөгч нар тайлбарласан боловч тэдгээр ял хөнгөрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдохгүй байна.

Ж.Мад оногдуулсан 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулах нь зүйтэй.

          Бусад асуудлаар:

          Хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Ж.М нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.

Шүүгдэгч Ж.Мад урьд нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгоод ТОГТООХ нь:

          1. Шүүгдэгч Ц овогт Жгийн Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

          2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Мад 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

          3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч Ж.Мад оногдуулсан 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлсүгэй.

          4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Ж.Мад сануулсугай.

          5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Ж.М нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

          6. Хохирогч Д.Батбаяр нь энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол, хор уршгийн зардлыг нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээд шүүгдэгч Ж.Маас жич нэхэмжлэх эрхтэйг тэмдэглэсүгэй.

          7. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхээр дамжуулан шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

          8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Ж.Мад урьд нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

                                  ДАРГАЛАГЧ,

                      ШҮҮГЧ                               С.ӨСӨХБАЯР