| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батбаатарын Ууганбаяр |
| Хэргийн индекс | 180/2023/0228/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/244 |
| Огноо | 2023-11-01 |
| Зүйл хэсэг | 17.3.2.1., |
| Улсын яллагч | Д.Ч, Г.А |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 11 сарын 01 өдөр
Дугаар 2023/ШЦТ/244
2023 11 01 2023/ШЦТ/244
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс:180/2023/0228/Э
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ууганбаяр даргалж,
Нарийн бичгийн дарга Ц.Ж,
Улсын яллагч Д.Ч, Г.А,
Шүүгдэгч Ч.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч.Э-т холбогдох эрүүгийн 2339002960306 дугаартай хэргийг 2023 оны10 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ч.Э нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
1. Шүүгдэгч Ч.Э нь 2022 оны 5 дугаар сарын 30-ны өдөр Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлгийн гэмтлийн тасагт мориноос унан "эгэм хугарсан" гэх оноштойгоор хэвтэн эмчлүүлж байсан н.Ц-с гэмтлийн эмч албан тушаалын байдлаа ашиглан хагалгаанд хэрэглэгдэх хадаасны төлбөрт 350.000 төгрөг шилжүүлээрэй гэж зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, улмаар хуурч 350.000 төгрөгийг түүний эгч н.Р-с өөрийн 5935186112 тоот дансанд шилжүүлэн авч залилсан,
2. 2022 оны 3 дугаар сарын 09-ний өдөр Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлгийн гэмтлийн тасагт мотоциклоос унан "баруун хөлийн дунд чөмгөө хугалсан" гэх оноштойгоор хэвтэн эмчлүүлж байсан О.Э-ыг тухайн тасгийн гэмтлийн эмч ажилтай Ч.Э нь албан үүрэг, албан тушаалын байдлаа ашиглаж хагалгааны төлбөр 600.000 төгрөг болно миний данс руу хийгээрэй гэсний дагуу хагалгаанд орсон О.Э-ын эхнэр Э.Т нь Ч.Э-ын 5935186112 гэсэн данс руу 600.000 төгрөгийг шилжүүлсэн ба эмч Ч.Э нь бодит байдлыг нуун дарагдуулж, бусдыг хууран мэхэлж, зохиомол байдлыг зориудаар бий болгож залилсан,
3. 2022 оны 5 дугаар сарын 05-ны өдөр Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлгийн гэмтлийн тасагт хөлийн хагалгаанд орсон О-гаас гэмтлийн эмч албан тушаалын байдлаа ашиглан хагалгаанд хэрэглэгдэх хадаасны төлбөрт 250.000 төгрөг шилжүүлээрэй гэж зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, улмаар хуурч 250.000 төгрөгийг түүний нөхөр О.А-аас өөрийн 5935186112 тоот дансанд шилжүүлэн авч залилсан,
4. 2021 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлгийн гэмтлийн тасагт хөлийн хагалгаанд орсон Ц.С-гаас гэмтлийн эмч албан тушаалын байдлаа ашиглан хагалгаанд хэрэглэгдэх хадаасны төлбөрт 750.000 төгрөг шилжүүлээрэй гэж зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, улмаар хуурч 750.000 төгрөгийг түүний хүргэн Н.Г-с өөрийн 5935186112 тоот дансанд шилжүүлэн авч залилсан,
5. 2020 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлгийн гэмтлийн тасагт хөлийн хагалгаанд орсон А.М-с гэмтлийн эмч албан тушаалын байдлаа ашиглан хагалгаанд хэрэглэгдэх хадаасны төлбөрт 400.000 төгрөг шилжүүлээрэй гэж зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, улмаар хуурч 400.000 төгрөгийг түүний ээж М.А-с өөрийн 5935186112 тоот дансанд шилжүүлэн авч залилсан,
6. 2020 оны 6 дугаар сарын 10-ны орчим Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлгийн гэмтлийн тасагт хөлийн хагалгаанд орсон Г-с гэмтлийн эмч албан тушаалын байдлаа ашиглан хагалгаанд хэрэглэгдэх хадаасны төлбөрт 800.000 төгрөг шилжүүлээрэй гэж зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, улмаар хуурч 800.000 төгрөгийг түүний охин Ж.А-с өөрийн 5035186112 тоот дансанд шилжүүлэн авч залилсан,
7. 2020 оны 7 дугаар сарын 06-ны өдөр Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлгийн гэмтлийн тасагт хөлийн хагалгаанд орсон О.Т-с гэмтлийн эмч албан тушаалын байдлаа ашиглан хагалгаанд хэрэглэгдэх тархины тусгаарлагч торны төлбөрт 600.000 төгрөг шилжүүлээрэй гэж зохиомол байдлыг зориудаар бий болгох бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, улмаар хуурч 600.000 төгрөгийг түүний ээж Х.О-с өөрийн 5935186112 тоот дансанд шилжүүлэн авч залилсан,
8. 2020 оны 6 дугаар сарын 25-ны орчим Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлгийн гэмтлийн тасагт хөлийн хагалгаанд орсон Г-с гэмтлийн эмч албан тушаалын байдлаа ашиглан хагалгааны төлбөрт 750.000 төгрөг шилжүүлээрэй гэж зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, улмаар хуурч 750.000 төгрөгийг түүний хүү Г.У-с өөрийн 5935186112 тоот дансанд шилжүүлэн авч залилсан,
9. 2020 оны 7 дугаар сарын 01-ний орчим Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлгийн гэмтлийн тасагт хөлийн хагалгаанд орсон Ж.Х-с гэмтлийн эмч албан тушаалын байдлаа ашиглан хагалгаанд хэрэглэгдэх хадаасны төлбөрт 800.000 төгрөг шилжүүлээрэй гэж зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, улмаар хуурч 800.000 төгрөгийг түүний эгч Г.А-с өөрийн 5935186112 тоот дансанд шилжүүлэн авч залилсан,
10. 2021 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлгийн гэмтлийн тасагт хөлийн хагалгаанд орсон Б.С-с гэмтлийн эмч албан тушаалын байдлаа ашиглан хагалгаанд хэрэглэгдэх хадаасны төлбөрт 700.000 төгрөг шилжүүлээрэй гэж зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, улмаар хуурч 700.000 төгрөгийг түүний дүү Б.С-с өөрийн 5935186112 тоот дансанд шилжүүлэн авч залилсан,
11. 2021 оны 7 дугаар сарын 17-ны өдөр Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлгийн гэмтлийн тасагт хөлийн хагалгаанд орсон Т.Э-с гэмтлийн эмч албан тушаалын байдлаа ашиглан хагалгаанд хэрэглэгдэх хадаасны төлбөрт 750.000 төгрөг шилжүүлээрэй гэж зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, улмаар хуурч 750.000 төгрөгийг түүний ээж С.Т-с өөрийн 5935186112 тоот дансанд шилжүүлэн авч залилсан,
12. 2020 оны 3 дугаар сарын сүүлээр Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлгийн гэмтлийн тасагт хөлийн хагалгаанд орсон Ч.Ш-гээс гэмтлийн эмч албан тушаалын байдлаа ашиглан хагалгаанд хэрэглэгдэх хадаасны төлбөрт 350.000 төгрөг шилжүүлээрэй гэж зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, улмаар хуурч 350.000 төгрөгийг түүний дүү Ч.А-с өөрийн 5935186112 тоот дансанд шилжүүлэн авч залилсан,
13. 2021 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлгийн гэмтлийн тасагт хөлийн хагалгаанд орсон Ч.Б-с гэмтлийн эмч албан тушаалын байдлаа ашиглан хагалгаанд хэрэглэгдэх хадаасны төлбөрт 750.000 төгрөг шилжүүлээрэй гэж зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, улмаар хуурч 750.000 төгрөгийг өөрийн 5935186112 тоот дансанд шилжүүлэн авч залилсан,
14. 2021 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлгийн гэмтлийн тасагт хөлийн хагалгаанд орсон Б.Ү-с гэмтлийн эмч албан тушаалын байдлаа ашиглан хагалгаанд хэрэглэгдэх хадаасны төлбөрт 750.000 төгрөг шилжүүлээрэй гэж зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, улмаар хуурч 750.000 төгрөгийг түүний ээж Б.Ц-с өөрийн 5935186112 тоот дансанд шилжүүлэн авч залилсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:
Шүүгдэгч Ч.Э-ын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “....Миний бие Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлгийн гэмтлийн тасагт гэмтлийн их эмч ажилтай. Энэ хэрэгтэй холбоотойгоор би хохирогч нараас өөрийн хувийн дансандаа мөнгө авсан нь үнэн. Би гэм буруугаа хүлээж байна....” мэдүүлэг,
Хохирогч Б.Р мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2022 оны 05 дугаар сарын сүүлээр гэж санаж байна яг тодорхой бол он сараа мэдэхгүй байна ямар ч байсан манай төрсөн дүү болох Ц нь мориноос унаад эгэм нь хугарсан оноштойгоор Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлэгт очсон. Тэгээд хагалгаанд орохоор болоод эмчлэгч эмч нь болох Э нь хадаасны төлбөр болох 350000 мянган төгрөгийг энэ данс руу хийгээрэй гээд 5954136970 гэсэн данс байсан. Тэгээд би тэр өдрөө шууд тухайн 5954136970 тоот данс руу "Ts hadaas” гэсэн утгатайгаар 350,000 мянган төгрөгийг хийсэн...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 10-11-р хуудас),
Хаан банк дахь дипозит дансны дэлгэрэнгүй хуулга (1-р хх-ийн 46-р хуудас),
Хохирогч О.Э-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би хөлөө хугалсны улмаас 2022 оны 8 дугаар сард 20-ны өдөр Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлэгт хэвтээд 29-ний өдөр хагалгаанд орсон. Хагалгаанд орохын өмнө "таны хагалгаанд шаардагдах хадааснууд нь 600,000 төгрөг болно, та энэ хадаасыг хэрэглэх юм бол хөдөлгөөнд тань нөлөөлөхгүй, тулгуур сайн авдаг. Энэ хадаасыг яаралтай авч хагалгаанд орно гэж хэлсэн тэгэхээр нь би өөрөө явж хөөцөлдөж чадахгүй байсан учраас данс руу хадаасны үнэ болох 600,000 төгрөгийг шилжүүлсэн. Тэгээд гүйлгээний утга дээр нь өөрийнхөө утасны дугаарыг тавьсан. Маргааш нь хадаас ирчихсэн гээд намайг хагалгаанд оруулсан...Би эрүүл мэндийн даатгал байнга төлдөг. Хагалгаанд орох үедээ ч бүрэн төлсөн байсан....Би өөрөө эмчлэгдэж байгаа учраас ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй..." гэх мэдүүлэг (1-р хх-ийн 74-75-р хуудас),
Гэрч Э.Т-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Манай нөхөр О.Э нь 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдөр баруун хөлийнхөө дунд чөмөгний хэсгээр хугарсан тул Хэнтий аймгийн нэгдсэн эмнэлэгт мэс засалд орсон юм. Мэс засалд орсны дараа эмчлэгч эмч Ч.Э нь хагалгааны төлбөр гээд 600,000 төгрөгийг миний данс руу шилжүүлээрэй гэхээр нь би нөхрийнхөө Хаан банкны 5935206946 тоот данснаас эмчийн өөрийнх нь өгсөн данс руу “Э” гэсэн утгаар 600,000 төгрөг шилжүүлсэн. Цаг хугацааг нь тодорхой санахгүй байна. Яг ямар шалтгаантай төлбөр болохыг нь эмч маань сайн тайлбарлаж хэлээгүй “эмчилгээ зардал шүү” гэж л хэлж байсан....Эмчид өгсөн 600,000 төгрөгөөс гадна Нэгдсэн эмнэлгийн касст “түнх ба гуя орчмын өнгөц гэмтэл шарх дунд чөмөгний хугарал С70-С72 мэс засал” гэсэн утгатай 242,700 төгрөг тушаасан. Энэ нь Эрүүл мэндийн даатгалаас 1,375,300 төгрөгийг хөнгөлсөн үнэ гэж байсан. Тухайн үед би төлбөр төлсөн баримтыг зурган хэлбэрээр авч байсан. Баримын зургийг гарган өгөх болно...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 78-79-р хуудас),
Мэс засалын ор хоног болон эмчилгээнд 242.700 төгрөг төлсөн зурган баримт (1-р хх-ийн 81-р хуудас),
Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга (1-р хх-ийн 86-р хуудас),
Хохирогч О.А мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Манай эхнэр О нь 2020 оны 05 дугаар сарын эхээр байх Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлэгт хөлний хагалгаанд орсон юм. Тэр үед хагалгаанд орохоос өмнө нэгдсэн эмнэлгийн эмч нь манай эмнэлэгт жижиг хадаас байхгүй ар гэрээр нь авахуулах шаардлагатай гэж байна хадаасны мөнгө болох 250.000 төгрөгийг шилжүүлэх хэрэгтэй байна гээд манай эхнэр над руу 5935186112 дугаарын дансыг өгсөн. Би өгсөн данс руу нь 250.000 төгрөг шилжүүлсэн. Тухайн үед эмчийн данс юм уу байгууллагын данс юм уу гэдгийг мэдээгүй болохоор шилжүүлчихсэн юм....Манай эхнэр Хэнтий аймгийн Баян-Овоо сумын ерөнхий боловсролын сургуульд тогооч ажилтай байсан тийм болохоор эрүүл мэндийн даатгал төлдөг байсан..." гэх мэдүүлэг (1-р хх-ийн 104-105-р хуудас),
Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга (1-р хх-ийн 110-р хуудас),
Хохирогч Ц.С-гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдөр зам тээврийн осолд орж зүүн хөлний шилбэ, дунд чөмөг хэсгүүдэд хугарал үүсэж тэр өдөртөө Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлэгт ирсэн. Миний эмчлэгч эмч нь Энхжав гэж залуу байсан. Тухайн үедээ эмч маань дунд чөмөг хэсэгт чинь нэг ширхэг хадаас орно, мөнгийг нь яаралтай миний дансанд хий, хотоос хадаасыг чинь захиалж авчруулна үнэ нь 750.000 төгрөг болно гэж хэлээд өөрийнхөө нэртэй хаан банкны дансыг өгч байсан. Тэр үед би өөрийн хүргэн Ганхүүгийн данснаас эмч Энхжавын данс руу 750.000 төгрөгийг “С хагалгаа” гэсэн утгаар шилжүүлсэн. Тэр үед миний хүргэн Н.Г болон охин Балжмаа нар нь намайг эмнэлэгт сахиж байхдаа шилжүүлэг хийж байсан юм. Тухайн хадаасны үнэ хөлсийг би хүүхдүүдээсээ авч Н.Г-гийн дансанд нэгтгэж шилжүүлсэн....” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 130-131-р хуудас),
Хаан банк дахь дансны хуулга (1-р хх-ийн 134-р хуудас),
Хохирогч М.А-гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Манай хүү М нь 2020 оны 11 дүгээр 13- ны өдөр Хэнтий аймагт байхдаа хашааны гүйдэг хаалганд даруулж баруун хөлийнхөө дунд чөмөгийг хугалж байсан юм. Тэр үед Ковид-19 өвчний улмаас хөл хорил тогтоогдсон байсан учраас Хэнтий аймагт мэс засалд орохоор болсон. Эмчлэгч эмч нь Энхжав гэх эрэгтэй байсан. Тэр эмч миний хүүгийн мэс засалд өөрт байсан том хүний хадаасыг ашиглаж орлуулан мэс засал хийсэн. Тэгээд тухайн үедээ хадаасны мөнгө гээд байхаар нь би нийт 2 удаагийн гүйлгээгээр 400,000 төгрөгийг мэс засалд орсных нь дараа нь шилжүүлж өгсөн. Мэс засалд орсон цаг хугацааг нь нарийн тодорхой санахгүй байна. Түүнээс хойш би хүүхдээ Улаанбаатар хотод дахин үзүүлж нэмэлт эмчилгээнүүд хийлгэсэн. Ч.Э эмч хүүхдийн минь хөлөнд маш зүсвэртэй мэс засал хийн том соривтой үлдээсэн болохоор эмчилгээний хувьд сэтгэл хангалуун бус байдаг. Тэгээд Ч.Э гэх эмчтэй дараа холбогдоод хадаасны мөнгө үнэтэй байна, мэс заслын ажилд сэтгэл дундуур байна гэж хэлэхэд 200,000 төгрөгийг надад буцаан өгч байсан. Мөнгө авсан цаг хугацаагаа нарийн санахгүй байна....Өөр төлбөр төлөөгүй санаж байна..." гэх мэдүүлэг (1-р хх-ийн 156-157-р хуудас),
Хаан банкин дахь дансны хуулга (хх-ийн 162-163-р хуудас),
Хохирогч Ж.А мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2020 оны 06 дугаар сарын 10-даар гэж санаж байна миний төрсөн ээж Г нь Хэнтий аймгийн нэгдсэн эмнэлэгт дунд чөмгөний хугарал гэх оноштойгоор хагалгаанд орох заалттай ирсэн. Тэгээд Э гэх эмчид үзүүлээд хагалгаанд ороход хадаас багаж хэрэгтэй болно энэ данс руу 800.000 төгрөг хийгээрэй гэж хэлэхээр нь би өндөр настай хүн юм чинь үнэгүй хагалгаанд ордоггүй юм уу, гэж асуухад тэр Энхжав эмч нь хагалгаанд хэрэглэгдэх хадаас багаж авах хэрэгтэй учраас заавал авдаг юм гэж хэлэхээр нь би 2-3 хоногийн дараа мөнгө олоод Энхжав эмчийн өгсөн данс руу өөрийн нөхөр Батболдын 593518612 тоот данснаас 800.000 төгрөгийг шилжүүлсэн юм. ...Манай ээж өндөр насны тэтгэвэр авдаг байсан. Тэтгэвэрт гарахаасаа өмнө малчин байсан. ...Гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 184-185-р хуудас),
Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга (1-р хх-ийн 220-р хуудас),
Хохирогч Х.О-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Миний хүү 2020 оны 7 дугаар 05-ны өдөр Баян-Овоо суманд байхдаа хурдан морины сунгаан дээр мориноос унаад тархиных нь гавлын яс цөмөрсөн юм. Тэр шөнөдөө Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлэг дээр хүргэгдэж очоод маргааш нь буюу 2020 оны 07 дугаар сарын 06-ны мэс засалд орсон. Эмчлэгч эмч Э гэх хүн яаралтай мэс засалд орно, тархины тусгаарлагч тор нь 600,000 төгрөг болно шүү гээд хаан банкны данс өгч байсан. Маргааш нь би тухайн 600,000 төгрөгийг өгсөн данс руу шилжүүлэх гэхэд эмчийн өөрийнх нь нэр гарч байсан. Би тэр үедээ гайхаж байгаад хүүхдээ эмчлүүлж байгаа учраас чимээгүй л орхисон.... Ор хоногийн мөнгө төлсөн гэж санаж байна. Яг хэчнээн төгрөг болохоо тодорхой санахгүй байна.... Миний хүү эдгэрч биеийн байдал нь сайн байгаа учраас надад нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 209-210-р хуудас),
Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга (1-р хх-ийн 215-р хуудас),
Хохирогч Г.У мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Тухайн үед манай аав Г нь хөлөө хугалаад Хэнтий айм нэгдсэн эмнэлэгийн мэс заслын тасагт хун юм. Тэгтэл аав маань эмчид мөнгө явуулах ёстой гэхээр нь тухайн үед өөрийнхөө 5935186112 данснаас 750.000 төгрөгийг шилжүүлсэн. Одоо ямар дансанд шилжүүлсэнээ санахгүй байна. Аавыг мөнгө шилжүүлээрэй гэсэн болохоор нь шилжүүлсэн. ...Энэ мөнгийг өгсөнөөс өөр төлбөр мөнгө төлөөгүй. Эмнэлэгт 10 гаран хоног хэвтсэн байхаа тэгээд Улаанбаатар хотод очоод дахиад хагалгаанд орсон...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 237-238-р хуудас),
Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга (1-р хх-ийн 243-р хуудас),
Хохирогч Ж.Х-гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Хэнтий аймгийн Баянхутаг сумын нутагт зам тээврийн осолд орж зүүн хөлийн дунд чөмөг маань хугарсан юм. Тэр үедээ би эмнэлэгт ухаангүй хүргэгдэж очоод орой нь ухаан орсон. Намайг ухаан орох ар гэрийнхэн маань хагалгааны эмч хадаасыг улаанбаатар хотоос захиж авч ирүүлсэн байгаа мөнгийг нь төлсөн гэж байсан. Тухайн үедээ гэрийнхэн маань Г.А эгч миний хөлний мэс заслын үнэ болох 800,000 төгрөгийг эмчийнх нь данс руу шилжүүлсэн. Би сүүлд нь түүнд 800,000 төгрөгийг буцаан хэвийн байгаа, сайн эдгэрсэн.... Би байнга төлдөг байсан, одоо ч төлж байгаа. Надад огт нөхөн олговор олгох талаар тайлбарлаагүй.... Тухайн үедээ би ор хоногийн мөнгийг касст тушаасан санаж байна. ...Би сайн эдгэрсэн учраас ямар нэгэн гомдол санал хүсэлт байхгүй...” гэх мэдүүлэг ( 2-р хх-ийн 13-14-р хуудас),
Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга ( 2-р хх-ийн 17 хуудас),
Хохирогч Б.С-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2021 оны 09 дүгээр сарын эхээр мотоциклоос унаад баруун хөлөө шилбэ хэсгээрээ хугалаад Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлэгт очиж хэвтэж эмчлүүлсэн. Намайг эмнэлэгт эмчлүүлж байх хугацаанд мэс заслын эмч нь байх Жав эмч надад манай эмнэлэгт хадаас байхгүй тул Улаанбаатар хотоос захих хэрэгтэй байна. Хадаасны мөнгө 700.000 төгрөг төлөх хэрэгтэй байна гэсэн. Би эмчийн өгсөн данс руу өөрийн төрсөн дүү Б.С интернет банкаар шилжүүлсэн. Тухайн үед эмчийн данс юм уу байгууллагын данс юм уу мэдээгүй болохоор шилжүүлчихсэн. ...Би тухайн үед хувиараа нийгмийн даатгалаа төлдөг байсан. ...Хадаасны мөнгө 700.000 төгрөг ор хоногийн мөнгө яг хэдэн төгрөг өгсөнөө санахгүй байна....Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй....” гэх мэдүүлэг (2-р хх-ийн 36-37-р хуудас),
Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга (2-р хх-ийн 40-р хуудас),
Хохирогч С.Т-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Тиймээ би 700,000 мянган төгрөг дээрх дансанд шилжүүлсэн. Хүүгийнхээ хөлний хагалгааны хадаасны мөнгө шилжүүлсэн. Эмч өөрөө дансаа өгөхөөр нь мөнгө шилжүүлсэн. ... 700,000 мянган төгрөг би өөрийн 5935188085 данснаасаа 5935186112 тоот хаан банкны Э гэсэн дансруу шилжүүлсэн. 700,000 мянган төгрөг гэж хэлсэн болоод л шилжүүлсэн байх....” гэх мэдүүлэг (2-р хх-ийн 63-64-р хуудас),
Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга (2-р хх-ийн 67-р хуудас),
Хохирогч Ч.Ш-гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2020 оны 03 дугаар сарын 28-ны өдөр аймгийн төвд мөсөгн дээр хальтарч унаад өөрийн зүүн хөлний шагайн хэсгээр хугалсан юм. Тэр өдрөө аймгийн Нэгдсэн эмнэлэгт хэвтээд 3 хоногийн дараа мэс засалд орсон юм. Миний хагалгаанд орсон Ч.Э эмч мэс засалд орсны дараа таны хөлөнд хадсан хадаасны үнэ 350,000 төгрөг болсон шүү гээд өөрийнхөө дансыг өгч байсан. Тэр үед нь заавал өгөх естой юм байна гэж ойлгоод дүүгийнхээ 5959133739 тоот данснаас өөрийнхөө нэрийг утга болгон 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр эмчийн өгсөн данс руу нь мөнгөө шилжүүлсэн. Одоо миний хөл бүрэн эдгэрсэн байгаа. ...Нэгдсэн эмнэлгийн касст нь ор хоногийн мөнгө гэж тушаасан санаж байна. Өөр төлбөр төлөөгүй. ...Миний хөл бүрэн эдгэрсэн тул гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй.... ” гэх мэдүүлэг (2-р хх-ийн 89-90-р хуудас),
Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга (2-р хх-ийн 95-р хуудас),
Хохирогч Д.Х-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Тиймээ, тухайн үед Ч.Б нь эмнэг сургаж байгаад мон унаж зүүн хөлийнхөө шилбэ хэсгийг хугалсан юм. Тэр өдөр нөхөр бид хоёр аймгийн Нэгдсэн эмнэлэгт үзүүлэхэд гэмтлийн жижүүр эмч нь хүлээж авсан. Түүнээс 2 хоногийн дараа Энхжав эмч мэс засалд оруулж байсан. Мэс засалд орсны дараа Ч.Э эмч нэг данс өгөөд хадаасны мөнгө 750,000 төгрөг болсон шүү шилжүүлээрэй гэж байсан. Тухайн үед манайх хагалгааных нь зардал мөнгийг бүрэн төлж байсан. Тэр үедээ өөрийнх дансруу мөнгө хийгээд Э эмчийн данс руу АТМ-с шилжүүлж байсан санаж байна. Ч.Б нь өөрөө гүйлгээ хийж мэдэхгүй учраас би шилжүүлгийг ч бас хийсэн. ...Би тэр үед Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлэгт эрүүл мэндийн даатгал хариуцсан мэргэжилтэн ажилтай байсан юм. Эрүүл мэндийн даатгалыг би өөрөө бүрэн нөхөн төлж байсан...Одоо Ч.Б-ийн хөл бүрэн эдгэрсэн тул ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг, (2-р хх-ийн 115-116-р хуудас),
Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга (2-р хх-ийн 121-р хуудас),
Хохирогч Б.Ц-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Миний хүү Б.Ү /***************/ нь 2021 оны 09 дүгээр 20-ны өдөр Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын төв зам дээр мотоциклоос унаж зүүн хөлийнхөө шилбэ хэсгээр хугарал оноштойгоор Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлэгт шууд хүргэгдэж очоод хэвтсэн юм. Би хүүгээ эмнэлэгт хэвтсэн үеэс хойш байнга өөрөө сахиж байсан. Эмнэлэгт хэвтээд 2 хоногийн дараа эмчлэгч Энхжав гэдэг эмч мэс засалд ороод 2 ширхэг хадаас хадсан гэж надад хэлж байсан. Хагалгаанаас гарсны дараа хүүг маань Гэмтлийн эмнэлгийн тасагт хэвтэж байхад Ч.Э гэдэг эмч 2 удаа орж ирээд 750,000 төгрөг нь хагалгааны үнэ болсон энэ данс руу хий гээд хэлсэн. Тэр үедээ Энхжав гэдэг эмч нь дандаа үнэртүүлчихсэн орж ирдэг байсан. Би тухайн үедээ мөнгөгүй байсан учраас өөрийн дүү А-ын нөхөр И.Э-с зээлж аваад эмчилгээний зардал болох 750,000 төгрөгийг эмнэлгээс гарах өдрөө буюу 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр эмчийн өгсөн данс руу нь шилжүүлсэн. Тэгээд би сүүлд хүүгийнхээ эмчилгээний зардалд шаардагдсан мөнгийг И.Э-т буцааж өөрөө төлсөн...Надад мэс засалд шаардагдсан зардлын мөнгийг заавал төлөх ёстой. 750,000 төгрөг болсон шүү гээд нэлээн ууртай хэлж байсан. Яг ямар зүйлийн төлбөр болохыг нь би сайн ойлгоогүй....” гэх мэдүүлэг (2-р хх-ийн 141-142-р хуудас),
Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга (2-р хх-ийн 147-р хуудас),
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон: иргэний үнэмлэхийн лавлагаа, төрсний бүртгэлийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (1-р хх-ийн 24-40-р хуудас) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах дүгнэлтэд тусгагдсан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан албан тушаалын байдлаа ашиглаж залилах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан ба прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч Ч.Э нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухай:
Шүүгдэгч Ч.Э нь хохирогч Б.Р-т 350.000 төгрөгийн, Э.Т-д 600.000 төгрөгийн, О.А-д 250.000 төгрөгийн, Н.Г-д 750.000 төгрөгийн, М.А-д 400.000 төгрөгийн, Ж.А-д 800.000 төгрөгийн, Х.О-д 600.000 төгрөгийн, Г.А-д 800.000 төгрөгийн, Б.С-т 700.000 төгрөгийн, С.Т-д 750.000 төгрөгийн, Ч.А-д 350.000 төгрөгийн, Ч.Б-д 750.000 төгрөгийн, Б.Ц-д 750.000 төгрөгийн хохирлыг тус тус учруулсан ба хохирогч нарын санал гомдолгүй гэх хүсэлт (хх-ийн 158-171-р хуудас) тогтоогдож байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Прокурорын санал болгож, шүүгдэгч Ч.Э нь хүлээн зөвшөөрсөн 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 төгрөгөөр торгож, уг торгох ялыг 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх тухай прокурорын ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч нь тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч Ч.Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, түүний орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Ч.Э нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг мэдэгдэж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн 2339002960306 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч А овогт Ч.Э-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан албан тушаалын байдлаа ашиглаж залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Ч.Э-г 10,000 (арван мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 (арван сая) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Ч.Э оногдуулсан 10,000 (арван мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 (арван сая) төгрөгөөр торгох ялыг 2 (хоёр) жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Ч.Э нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг анхааруулсугай.
5. Эрүүгийн 2339002960306 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Э урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УУГАНБАЯР