Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 226

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

156/2019/00786/И

 

Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Х б ХХК-ийн Хэнтий аймаг дахь салбар /РД: /-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ц-ийн Г /РД: /,

Хариуцагч: Б-ын Б /РД: / нарт холбогдох,

Зээлийн гэрээний үүрэг 10 604 919.68 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О,

хариуцагч Ц.Г, Б.Б,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.М нар оролцов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

  1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, 242 дугаар зүйлийн 242.1, 242.11 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ц.Г, Б.Б нараас 10 604 919.68 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Х б ХХК-ийн Хэнтий аймаг дахь салбарт олгосугай.

2. Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1, 154 дүгээр зүйлийн 154.1-д зааснаар хариуцагч нар нь шүүхийн  шийдвэрийг  биелүүлээгүй тохиолдолд 2018 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн БХГ201843648706 дугаартай барьцааны гэрээнд заасан барьцааны зүйл болох 5 ханатай гэрээр үүргийн гүйцэтгэлийг хангуулж,

үүргийн гүйцэтгэлийг зурагт, угаалгын машин, хөргөгч зэргээр хангуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 184 629 төгрөгийг  төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч нараас 184 629 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд зохигч, төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.   

 

 

 

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                Т.БАДРАХ