Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 05 сарын 12 өдөр

Дугаар 00327

 

2020 оны 05 сарын 12 өдөр

Дугаар 153/ШШ2020/00327

Ховд аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                                            

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ц.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар,

нэхэмжлэгч: Ховд аймгийн Зэрэг сумын Хөндлөн багт оршин суух, Б овогт Г-Э-ийн  //-ын нэхэмжлэлтэй,

садан төрлийн холбоо тогтоолгож, цагаатгалын нөхөн олговор 40,000,000 /дөчин сая/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Гантуяа, нэхэмжлэгч Г., нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Оюунчимэг, Прокурор Т.Өсөхболд нар оролцлоо.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г. нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Багшийнхан овогт Гандангийн  миний бие нь 1951 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Ховд аймгийн Зэрэг сумын Бураа гэх газар Равжир овогтой Гандангийн 3 дахь хүүхэд болон мэндэлсэн. Одоо 69 настай. Өндөр насны тэтгэвэрт байдаг. Миний төрсөн ах Гандан овогтой Овсоо нь 1939 онд, төрсөн эгч Гандан овогтой Нийна нь 1944 онд төрсөн. Бид эцэг эхээсээ 3-уулаа. Миний эцэг Равжир овогтой Гандан нь Ховд аймгийн Зэрэг сумын нутагт байрлах Цагаан бургастын хүрээнд умзад лам байсан. Миний аавыг Хувьсгалын эсэргүү хэрэгт холбогдуулан Онцгой бүрэн эрхт комиссын 1938 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн хуралдааны 2 дугаар тогтоолоор шүүх цаазны бичгийн тусгай ангийн 43, 47 дугаар зүйлд зааснаар хорих 10 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэжээ.

Монгол улсын Дээд шүүхийн 1996 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 263 дугаар тогтоолоор Р.Ганданд холбогдох хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 6 дугаар зүйлийн 1-ийг баримтлан холбогдсон хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж шийдвэрлэсэн. 3ууны мэдээ сонины 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 32 /6257/ дугаарт Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн дагуу Нөхөх олговорын нэхэмжлэлээ бүрдүүлсэн иргэдийн нэрсийн жагсаалтын 38-т Ховд Гандангийн  Гандан Равжирын/Гандан Цэрэнбалжирын/ Ховд Хүүхэд 40 сая гэж нийтэд мэдээлсэн. Миний төрсөн ах Гандан овогтой Овсоо нь 2010 оны 07 дугаар сарын 14-ний өдөр нас барсан. Төрсөн эгч Гандан овогтой Нийна нь одоо Ховд аймгийн Зэрэг сумын Хөндлөн багт амьдардаг. Эгч Г.Нийна бид 2 хэлцэл хийж, нөхөх олговорыг миний нэр дээр авахыг зөвшөөрсөн. Багшийнхан овогт Гандангийн  // намайг Равжир овогтой Гандангийн төрсөн охин мөн болохыг тогтоож, Цагаатгалын нөхөн олговорын 40,000,000 төгрөгийг олгож шийдвэрлэж өгнө үү.гэв.

Прокурор Т.Өсөхболд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ховд аймгийн прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Т.Өсөхболд би, Монгол Улсын Прокурорын тухай хуулийн 20 дугаар зүйл, мөн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.10 дахь хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлд заасны дагуу иргэн Гандангийн ийн нэхэмжпэлтэй хэлмэгдэгч Равжирын Гандангийн төрсөн хүүхэд мөн болохыг тогтоолгох, цагаатгалын нөхөх олговор 40.000.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт прокуророор оролцож байна. Иргэн Гандангийн ийн нэхэмжпэлтэй прокурорын зүгээс танилцахад хэрэгт тодорхой нотлох баримтуудыг холбогдох байгууллагуудаас гаргуулан авсан байна. Хэрэгт Тагнуулын ерөнхий газрын тусгай архивын лавлагаа, Улсын бүртгэлийн ерөнхий газрын лавлагаанууд, Архивын Ерөнхий газрын Үндэсний төв архивын лавлагаа, Монгол Улсын Дээд Шүүхийн 1996 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 263 дугаартай тогтоол, зууны мэдээ сонины 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 32 дугаар зэрэг нотлох баримтууд цугларсан байна. Дээрх нотлох баримтуудад дүгнэлт хийхэд иргэн Гандангийн  нь улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгч Равжирын Гандангийн төрсөн хүүхэд мөн болох нь тогтоогдож байна. Иймд нэхэмжпэгчийн нэхэмжпэлийн шаардлагыг бүрэн хангаж буюу иргэн Гандангийн ийг улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгч Равжирын Гандангийн төрсөн хүүхэд мөн болохыг тогтоож, Гандангийн т цагаатгалын нөхөх олговор 40.000.000 төгрөг гаргуулж шийдвэрлэх нь үндэслэлтэй байна. Учир нь хавтас хэрэгт цугларсан нотлох баримтуудаар иргэн Гандангийн  нь улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгч Равжирын Гандангийн төрсөн хүүхэд мөн болох нь нотлогдож байна гэж үзэж байна. Иймд Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1-д заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна гэсэн саналыг гаргаж байна гэв.

,

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Г. нь садан төрлийн холбоо тогтоолгож, цагаатгалын нөхөн олговор 40,000,000 /дөчин сая/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.1-д зааснаар шаардах эрхтэй байна.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч Багшийнхан овогт Гандангийн  // нь улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгч Равжирийн Гандангийн төрсөн охин  мөн болох нь Монгол улсын Архивын Ерөнхий газар, Үндэсний төв архивын 2018 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 03-4/3260 дугаартай лавлагаа, Монгол улсын Архивын Ерөнхий газар, Үндэсний төв архивын 2018 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 03-4/3259 дугаартай лавлагаа, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Улсын бүртгэлийн Ерөнхий газар, Улсын бүртгэлийн төв архивын 2018 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 45/025079 дугаартай төрсний бүртгэлийн лавлагаа, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Улсын бүртгэлийн Ерөнхий газар, Улсын бүртгэлийн төв архивын 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 103/017824 дугаартай нас барсны бүртгэлийн лавлагаа, Ховд аймгийн Зэрэг сумын Хөндлөн багийн Засаг даргын 2020 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 82 дугаартай албан бичгээр ирүүлсэн тодорхойлолт, нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр тогтоогдлоо.

Равжирийн Гандан нь 1938 онд улс төрийн хэрэгт баривчлагдан 1942 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн Онцгой бүрэн эрхт тусгай комиссын 2 дугаар хурлын тогтоолоор шүүх цаазын бичгийн 43, 47 дугаар зүйлээр 4 жилийн хорих ялаар шийтгэгдсэн боловч Р.Ганданд холбогдох хэргийг Дээд шүүхийн 1996 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 263 дугаартай магадлалаар цагаатгаж, хэргийг хэрэгсэхгүй болгосон болох нь Дээд шүүхийн 1996 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 263 дугаартай магадлалын хуулбар, Тагнуулын ерөнхий газрын тусгай архивын 2018 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 05/5288 дугаартай архивын лавлагаа зэрэг баримтуудаар нотлогдож байна. 

Иймд нэхэмжлэгч Багшийнхан овогт Гандангийн  нь улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгч  Равжирийн Гандангийн төрсөн охин  мөн болохыг тогтоох нь зүйтэй байна.

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.3-т зааснаар нэхэмжлэгч Г. нь нэхэмжлэл гаргах эрхтэй байна.

Зууны мэдээ сонинд нөхөх олговрын нэхэмжлэлээ бүрдүүлсэн иргэдийн нэрсийн жагсаалтанд нэхэмжлэгч Г.ийн нэрийг зарлажээ.

Иймд Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.1-т зааснаар улсын төсвөөс 40,000,000 /дөчин сая/ төгрөгийг гаргуулан Багшийнхан овогт Гандангийн  //-т олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9-д зааснаар нэхэмжлэгч Г.ийн цагаатгалын нөхөн олговор гаргуулах тухай нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1-д заасныг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.1-д зааснаар нэхэмжлэгч Багшийнхан овогт Гандангийн  нь улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгч  Равжирийн Гандангийн төрсөн охин   мөн болохыг тогтоосугай.

2. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.1-т зааснаар улсын төсвөөс 40,000,000 /дөчин сая/ төгрөгийг гаргуулан Багшийнхан овогт Гандангийн  //-т олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9-д зааснаар нэхэмжлэгч Г.ийн цагаатгалын нөхөн олговор гаргуулах тухай нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, прокурор анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ           Ц.ОЮУН-ЭРДЭНЭ