Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 08 сарын 22 өдөр

Дугаар 2023/ШЦТ/156

 

Монгол Улсын нэрийн өмнөөс

 

******* аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ц.Амаргэрэл даргалж,                                                                                       

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Төгс-Учрал,

улсын яллагч А.Эрдэнэдэлгэр,

шүүгдэгч Б.*******,

түүний өмгөөлөгч М.Гансүх нарыг тус тус оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар ******* аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт *******гийн *******өд холбогдох эрүүгийн 233*******00000158 дугаартай хэргийг 2022 оны 08 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Нэг. Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, ******* оны ******* дүгээр сарын *******-ны өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, ******* настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ******* мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт ******* аймаг, ******* сум, тосгон, 3 дугаар баг, 1 дүгээр гудамж, 42 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Боржигон овогт *******гийн ******* /РД: МТ92**************12/,

Хоёр. Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/

Яллагдагч Б.******* нь 2023 оны 05 дугаар сарын 19-нээс 22-ны өдрийн хооронд “Хьюндай Робекс” 2900ЛС-7 маркийн экскаватор, гитаран буу /алт угаах төхөөрөмж/ зэрэг машин механизм, тоног төхөөрөмж ашиглан “******* аймгийн ******* сумын 3-р баг, тосгоны “Сансар” гэх нэршилтэй газар нь гол мөрний урсац бүрэлдэх эх, ойн сан бүхий газарт хамаарах 554,33м2 талбайд тусгай зөвшөөрөлгүйгээр алт олборлох зорилгоор ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсны улмаас байгаль экологид 1,094,566 төгрөгийн шууд хохирол, 2,777,429 төгрөгийн шууд бус хохирол, хор уршиг учруулсан гэх гэмт хэрэгт  холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар.

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-д зааснаар талуудын мэтгэлцээн дээр шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Б.******* нь 2023 оны 05 дугаар сарын 19-нээс 22-ны өдрийн хооронд “Хьюндай Робекс” 2900ЛС-7 маркийн экскаватор, гитаран буу /алт угаах төхөөрөмж/ зэрэг машин механизм, тоног төхөөрөмж ашиглан “******* аймгийн ******* сумын 3-р баг, тосгоны “Сансар” гэх нэршилтэй газар нь гол мөрний урсац бүрэлдэх эх, ойн сан бүхий газарт хамаарах 554,33м2 талбайд тусгай зөвшөөрөлгүйгээр алт олборлох зорилгоор ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсны улмаас байгаль экологид 1,094,566 төгрөгийн шууд хохирол, 2,777,429 төгрөгийн шууд бус хохирол, хор уршиг учруулсан гэмт хэргийг үйлдсэн үйл баримт тогтоогдож, уг гэмт хэрэгт шүүгдэгч Б.******* гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо гэж шүүх дүгнэв. 

Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн доорх нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон болно. Үүнд:

1.Шүүгдэгч Б.******* шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “..Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг[1],

2.Хохирогч 2023 оны 06 дугаар сарын 08-ны өдөр мөрдөн шалган ажиллагааны шатанд өгсөн: “Хэрэг гарсан газар ******* аймгийн ******* сумын 3-р баг, тосгоны нутаг дэвсгэрт ертөнцийн зүгээр зүүн зүгт “Сансар” гэх газар нь хамаардаг. Би иргэн Б.*******ийг тосгоны иргэн гэдгээр нь бол мэднэ, өөрөөр бол сайн танихгүй, ямар нэгэн хамааралгүй. Б.******* нь тосгонд төрж өссөн гэр бүлийн хамтаар тосгонд амьдарч байгаа иргэн. ******* аймгийн ******* сумын тосгоны “Сансар” гэх газар нь урьд өмнө эвдэгдэж хөндөгдсөн талбай, газар ихтэй. “Сансар” гэх газарт тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж байдаг. Манай сумын иргэн Б.*******ийн ашигт малтмал хууль бусаар олборлосон талбайг ямар нэгэн ашигт малтмалын ашиглалт, хайгуулын талбайтай давхцалтай эсэхийг мэдэхгүй байна. Байгаль орчинд учруулсан хохирол, төлбөр ******* сумын төрийн сангийн хүү торгуулийн дансанд ордог. ******* аймгийн ******* сумын нутаг дэвсгэрт Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох гэрээ нөхөрлөл иргэдтэй байгуулаагүй болно” гэх мэдүүлэг[2],

3.Иргэний нэхэмжлэгч 2023 оны 06 дугаар сарын 14-ний өдөр мөрдөн шалган ажиллагааны шатанд өгсөн: “Тухайн экскаваторыг мэднэ. Сая танд гаргаж өгсөн тээврийн хэрэгслийн гэрчилгээ нь Б.*******ийн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан ******* гэрчилгээ мөн байгаа юм. Би Б.******* гэх хүнийг танихгүй. Манай ах М гэх хүн надад “2022 онд миний таньдаг залуу гайгүй хямд үнэтэй зарах экскаватор байна уу? гээд асууж байна чамд зарах экскаватор байхгүй юу” гэхээр нь би одоо ******* гэх залууд байгаа экскаваторыг нээх ашиглаад байдаггүй, ер нь эвдэрхий байсан болохоор нь засч янзлах гэж байгаад болиод тэр чигт нь 15 сая төгрөгөөр зарсан. Тэгээд мөнгөө өгөхгүй 1 жил гаран болоод би *******өөс экскаватораа буцаагаад авахаар болоод наашаа ирэх боломжгүй байж байтал гэмт хэрэг үйлдээд цагдаад баригдсан байна. Би энэ талаар ******* орчим хоногийн өмнө нь мэдлээ. Тэгээд ирэх гээд ажил амжихгүй байсаар байгаад өнөөдөр гэрчилгээг нь авч ирлээ. Тэрнээс биш би *******ийн миний эзэмшлийн экскаваторыг ашиглаад хууль бус үйлдэл хийх гэж байсан, хийсэн талаар огт мэдээгүй. Би экскаватораа *******өд зарах нь зарсан. Гэхдээ мөнгөө өгөхгүй байхаар нь “би авъя” гээд энэ гэмт хэрэг үйлдэгдэхээс өмнө 2023 он дөнгөж гараад хэлээд буцаагаад авахаар болчихсон байсан. Тэгээд ирж амжихгүй байсаар байтал ийм асуудал болсон байна. Би юу гэж худлаа ярих вэ? Арлын дугаар нь надаас авахад байсан. Одоо байгаа, байхгүй эсэхийг би сайн мэдэхгүй байна. Би экскаватораа буцааж авмаар байна. Зүгээр байж байгаад хураалгаад, алдчихмааргүй байна. Өөр нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг[3],

4.Гэрч Д.Б 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “Манай гэр Улаанбаатар хотод байдаг. Манай хадам ээж тосгонд байдаг болохоор эхнэр, хүүхдийн хамт 2023 оны 05 дугаар сарын 20-ны үеэр тосгонд ирсэн. Ирсэн чинь хадам ах ******* “ажилд явах уу, өдөрт 40,000 төгрөг өгье” гэхээр нь зүгээр байж байхаар гэж бодоод зөвшөөрсөн. Тэгээд ирснийхээ орой нь хадам ахын төрсөн дүү Ж “Зил 1*******” машин жолоодоод би хажууд нь суугаад ачаан дээр нь төмөр зүйл ачсан байсан. Нэршлийг нь би мэдэхгүй. Ямар ч байсан уул, модтой газар явсан. Тухайн газрыг нэрийг би мэдэхгүй. Тэгээд очих газраа очоод Ж ачсан юмнуудаа буулгачихаад машинаа унаад буцаад яваад өгсөн. Тэгээд ******* ах бид 2 үлдээд би ус татдаг моторыг нь ажиллуулаад ******* ах экскаватораа жолоодоод 3, 4 өдөр газар ухаж төмөр рүүгээ ухсан шороогоо хийгээд угаагаад байсан. Экскаватор нь эвдрээд байж байтал бас “3ил-1*******”-тэй цагдаа нар хүрч ирээд үзлэг, тэмдэглэл хийгээд байсан. Би. Б.******* ахыг анх тийшээ ямар зорилгоор явсныг мэдэхгүй. Тухайн газар очиход тэр чигээрээ ухаж, төвөнхсөн газар байсан. Би алт ухах юм байна гэдгийг бол гадарласан. Гэхдээ зөвшөөрөлтэй, зөвшөөрөлгүй эсэхийг мэдэхгүй. Б.******* ах хэлэхдээ зөвшөөрөл авах гээд материал өгчихсөн гэж ярьж байсан. Би ч угаасаа мэдэхгүй болохоор нарийн ширийн зүйлийг асуугаагүй. ******* ах ч надад хэлээгүй” гэх мэдүүлэг[4],

5.Гэрч Б.Б 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдөр мөрдөн шалган ажиллагааны шатанд өгсөн: “2023 оны 05 дугаар сарын дундуур өдрийг нь сайн санахгүй байна. Намайг Дархан-Уул аймагт байж байхад нутгийн таньдаг дүү ******* утасдаад “ахаа гитаран буугаа зарчих, эвдэж байгаад юм хийх гэсэн юм” гэхээр нь “тэг тэг” гээд 500.000 төгрөгөөр зарахаар болсон. ******* хэлэхдээ хэд хоногоос өгчихье гэхээр нь “за за” гэрийн гаднаас авчих гээд хэлсэн. Тэр цагаас хойш *******тэй дахин холбоо бариагүй. Мөнгийг маань ч өгөөгүй. Би өмнө бичил уурхай ажиллуулах гэрээний дагуу экскаватортай ажилладаг байж байгаад хориглосон цагаас эхлэн экскаватор тоног төхөөрөмжүүдээ зарж эхэлсэн. Тэгээд гитаран буу нь үлдсэн байсан. ******* надад алт ухах талаар огт хэлээгүй, эвдэж байгаад юм хийнэ гэхээр нь зарсан. Тэрнээс биш хууль *******ийг хууль бусаар ашигт малтмал олборлох гэмт хэрэгт ашиглах гэж байгаа, үйлдсэн талаар мэдэхгүй. Тухайн гитаран бууг ******* надаас худалдаж авсан болохоор захиран, зарцуулах эрх нь *******өд байгаа, би бол мөнгөө авна” гэх мэдүүлэг[5],

6.Гэрч Б.Ж 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...2023 оны 05 дугаар сарын 19, 20-ны үеэр намайг аас Дархан-Уул аймаг руу явах гэж байхад төрсөн ах ******* над руу залгаад “3ил-1*******” маркийн тээврийн хэрэгсэл бариад дээшээ юм хүргээд өгчих гэсэн. Тэгэхээр нь би за гээд тухайн “3ил-1*******” маркийн тээврийн хэрэгслийг жолоодоод дээр нь гитаран буу, ус татах насос ачаад явсан. Намайг явахад миний кабинд хүргэн Б сууж явсан. Тэгээд ахын оч гэсэн газар очиход тухайн газар нь “Сансар” нэртэй газар очоод тухайн гитаран буу, ус татах насос буулгачихаад буцаад тосгон руу явсан. Би ямар зорилгоор аваачиж байгааг мэдэхгүй. Ах хүргээд өг гэхээр нь хүргэж өгсөн. Тухайн “3ил-1*******” маркийн тээврийн хэрэгсэл ахын машин байгаа юм. Би ямар нэгэн үнэ, хөлс аваагүй” гэх мэдүүлэг[6],

7.2023 оны 06 дугаар сарын 12-ны өдөр Ашид Билгүүн ХХК-ний шинжээчийн дүгнэлт хэсэгт: “Хьюндай Робекс” 2900ЛС-7 маркийн экскаватор нь бичиг баримт байхгүй тул үйлдвэрлэсэн он, Монгол улсад орж ирсэн нь тодорхойгүй, зах зээлийн дунджаар 8,000,000 төгрөг, Алт угаах төхөөрөмж буюу гитаран бууны хэлбэр, хэв шинж нь алдагдаж, хуучирсан байдалтай 600,000 төгрөг, Ус татат насос буюу помпны зах зээлийн үнэ цэнийг 300,000 төгрөг, 40 метртэй, 80мм диаметр хэмжээтэй хуучин шланк 40 ширхэг 120,000 төгрөг, дээрхи дурьдагдсан механизм, тоног төхөөрөмжүүдийн нийт бодит үнэ цэнийг 2023 оны 06 дугаар сарын байдлаар 9,320,000 төгрөг болохыг тодорхойлов.[7],

8.Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл[8],

9.Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоол[9],

*******.Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас[*******],

*******.Хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл[*******],

12.Шүүгдэгч Б.*******ийн 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн “...Би ******* аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Эрдэнэдэлгэрийн 2023 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 233*******00000158 дугаартай Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолтой танилцлаа. Надад дээрх тогтоолтой холбоотой санал хүсэлт байхгүй. Би дээрх тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Би 2023 оны 05 дугаар сарын 19, 20-ны орчимд өөрийн хүргэн ах Б, өөрийн төрсөн дүү болох Ж нарын хамтаар ******* аймгийн ******* сумын 3 дугаар баг, тосгоны "Сансар” нэртэй газар руу алт ухах зорилгоор явсан. Явахдаа би тухайн “Хьюндай Робекс” 2900ЛС7 маркийн экскаваторыг жолоодоод харин манай дүү Ж нь манай бугантын танил ах болох Мөнхжаргалын эзэмшлийн “Зил 1*******” маркийн тээврийн хэрэгсэлд алт угаах гитаран буу болон ус татах насос буюу 2 ширхэг помп зэргийг ачаад явсан. Бид тухайн Сансар нэртэй газар очоод алт угаах гитаран буу, ус татах насос 2 ширхэг помпоо Ж буулгаад буцаад тосгон руу явсан. Харин Б бид хоёр тухайн газраа үлдээд техник хэрэгслээ байрлуулаад ашиглах техник хэрэгсэлдээ бага зэргийн засвар хийгээд алт ухах ажилдаа орсон. Бид тухайн газар 3-4 хоног газар ухаж алт олборлосон ба тухайн үед газар ухаж байсан “Хьюндай Робекс” 2900ЛС7 маркийн экскаватор эвдрээд байсан юм. Ингээд би дахин тухайн экскаваторыг засах гээд байж байтал цагдаа нар ирсэн. Би өөрөө эрхэлсэн тодорхой ажилгүй байгаа юм. Тэгээд надад мөнгө хэрэгтэй байсан учир хурдан аргаар мөнгө олох гээд л дээрх гэмт хэргийг үйлдсэн” гэх мэдүүлэг[12] зэрэг бичгийн нотлох баримт болно.

Мөрдөгч дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хуульд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шүүх үнэлэв.

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, хэргийн үйл баримт зүйлчлэлийн талаар маргаангүй болохыг дурьдах нь зүйтэй.

Шүүгдэгч Б.*******ийн гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд шүүхээс яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих асуудлыг бүрэн нотолсон, прокурорын зүйлчлэл хэргийн бодит байдалтай тохирсон гэж үзлээ.

Гэм буруугийн хэлэлцүүлэгт шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нарын зүгээс гэм буруугийн талаар маргаагүй болно.

Хоёр. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар.

Энэ хэрэгт хохирогчоор тогтоогдсон нь (төрийг төлөөлж хохирогчоор тогтоогдсон болно) мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгчээс шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон газрын хэвлийд халдсан экологи-эдийн засгийн үнэлгээгээр тогтоогдсон хохирлыг нөхөн төлүүлж, нэхэмжилмээр байна гэжээ.

Шүүгдэгч Б.*******ийн гэмт хэргийн улмаас байгаль экологид учруулсан хохирлын хэмжээг эврэлд өртсөн 554.33м2 талбайн хэмжээгээр шинжээч дараахь байдлаар гаргажээ.

Д/д

Байгаль орчны бүрдэл хэсгүүд

Хохирлын үнэлгээ, төгрөгөөр

1

Эдэлбэр газар

****** төгрөг

2

Газрын хэвлийд учруулсан хохирол

******төгрөг

3

Усны нөөцөд учруулсан хохирол

-

4

Хөрсөн бүрхэвчинд учруулсан хохирол

*******төгрөг

5

Ойн санд учруулсан хохирол

-

6

Ургамлан нөмрөгт учруулсан хохирол

*****төгрөг

7

НИЙТ

******төгрөг

Хүснэгт91 Байгаль орчны хохирлын үнэлгээний нэгдсэн дүн[13]

            Иргэн Б.*******ийн байгаль орчинд учруулсан шууд хохирлын хэмжээ 1,094,566.02 төгрөг бөгөөд үүнийг Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн холбогдох заалтын дагуу үржүүлэн тооцоход 2,777,429 төгрөгийн хор уршиг учруулсан байна.

Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1, 2.3, 2.5, 2.6, 2.7, 3, 4, 5.2 дахь хэсэгт тус тус зааснаар энэхүү гэмт хэргийн улмаас шүүгдэгч Б.*******ийн хууль бус ашиглалтаас өртөгдсөн ургамал, эдэлбэр газар, газрын хэвлий, хөрсөнд учирсан хохирол 1,094,566 төгрөгийн шууд хохирол, 2,777,429 төгрөгийн хор уршгийг нөхөн төлснийг дурьдаж, нөхөн сэргээлтийн зардалд 1,497,988 төгрөгийг С.*******өөс гаргуулан, Байгаль орчин, уур амьсгалын санд оруулах нь зүйтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1-д “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэж,[14]

2 дахь хэсэгт: “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого” гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно” гэж;

3 дахь хэсэгт: “Хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ” гэж тус тус хуульчилсан.

Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг үл маргах журмаар албадан хурааж, үнэ төлбөргүйгээр улсын төсөвт шилжүүлэх ажиллагаа нь албадлагын арга хэмжээгээр дамжин хэрэгждэг болно.

Эрүүгийн хариуцлагын нэг төрөл болох албадлагын арга хэмжээний хүрээнд гэмт үйлдлээс эх үүсвэртэй хөрөнгө, орлогыг хураахаас гадна гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан техник, хэрэгслийг гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлоготой адилтган гэмт этгээдээс албадан гаргуулах үүргийг шүүхэд хүлээлгэсэн.

Үл маргах журмаар албадан хурааж улсын орлого буюу төсөвт үнэ төлбөргүйгээр шилжүүлэх албадлагын арга хэмжээг гэмт хэргийн хохирол буюу хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд учруулсан үр дагавар, хор уршгийг тодорхойлох, нөхөн төлүүлэхээс ялгамжтай байдлаар ойлгож хэрэглэхээр Улсын дээд шүүхээс тайлбарлажээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.*******ийн гэмт хэрэг үйлдэх үедээ ашигласан “Doosan” 2900-7 маркийн экскаваторыг битүүмжлэлээс чөлөөлж, хууль ёсны өмчлөгч Баянцогт овогт Батчулууны Энхбаатар /РД:СЭ85030*******3/-т буцаан олгож, техникийн эд хөрөнгийн үнэлгээгээр тогтоогдсон 8,000,000 /найман сая/ төгрөгийг шүүгдэгч Б.*******өөс гаргуулан, Улсын төсөвт орлогод оруулах зүйтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт тус тус зааснаар хэрэгт хураагдсан шүүгдэгч Б.*******ийн гэмт хэрэг үйлдэх үедээ ашигласан 600,000 төгрөгний үнэлгээ бүхий алт угаах төхөөрөмж 1 ширхэг, 300,000 төгрөгний үнэлгээ бүхий ус татах насос 2 ширхэг, 40 метртэй, 80мм диаметр хэмжээтэй хуучин шланк 40 ширхэг зэргийг тус тус хураан авч устгахыг “Эд мөрийн баримт устгах комисс”-т даалгаж шийдвэрлэсэн.

Харин хураагдсан эд мөрийн баримтыг устгахтай холбогдуулан гарах бүх зардлыг хуульд зааснаар холбогдох нотлох баримтыг үндэслэн, шүүгдэгч С.*******өөс гаргуулахыг ******* аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тус тус даалгавал зохино.

Шүүхээс шүүгдэгч Б.*******ийн гэмт үйлдлээ түргэтгэх, хялбарчлах, хөнгөрүүлэх зорилгоор ашигласан экскаватор нь өөр хүний эзэмшил, өмчлөлд буюу иргэний нэхэмжлэгч ынх байсан болох нь техникийн гэрчилгээний лавлагаа, иргэний нэхэмжлэгч ын мэдүүлэг болон бусад гэрчүүдийн мэдүүлэг зэргээр нотлогдож байсан тул эзэнд нь буцааж олгож, гэм буруутай этгээдээс үнэлгээгээр тогтоогдсон мөнгийг гаргуулж, Улсын орлогод оруулах нь хуульд нийцнэ.

Харин алт угаах төхөөрөмжийн хувьд эзэн нь гэх Б.Бгийн гэрчээр өгсөн мэдүүлэгтээ: “...Би Б.*******өд гитаран буугаа 500,000 төгрөгөөр худалдсан тул захиран зарцуулах эрх нь түүнд байгаа” гэсэн мэдүүлгээр Б.*******ийнх болох нь тогтоогдож байна гэж шүүх үзсэн. Бусад техникүүдийг дахин гэмт хэрэгт ашиглахаас урьдчилан сэргийлэх зорилгоор устгалд оруулах нь зөв гэсэн дүгнэлт шийдвэрт хүрсэн.

Гурав. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар.

Шүүх шүүгдэгч С.*******өд эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн” гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, чин санаанаасаа гэмшиж байгаа зэргийг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдалд харгалзан үзсэн. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчийн зүгээс: “...шүүгдэгч Б.******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон учир ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна. ...Эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч Б.*******ийн гэмт хэрэг үйлдсэн арга барил, учруулсан хохирол, хувийн байдал зэргийг харгалзан үзэж, Б.******* нь ашигт малтмал олборлох үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлгүй, хууль бусаар газрын хэвлийд халдаж байгаагаа ухамсарлан санаатайгаар 554,33метр эрүүл талбайг эвдрэлд оруулж, байгаль-экологид тодорхой хэмжээний хохирол учруулсан. ...Шүүгдэгч Б.*******ийг 1 жилийн хугацаагаар хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан хугацаатай хорих ялыг нээлттэй, эсхүл хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтооно” гэсэн заалтын дагуу нээлттэй хорих ангид ял эдлүүлэх саналтай байна. Б.******* нь энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, хэрэгт хураагдан ирсэн болон битүүмжилсэн хөрөнгөгүй.Хэрэгт иргэний нэхэмжлэгчээр тогтоогдсон ын эзэмшлийн 13-93 УБ улсын дугаартай ******* үнэ болох 8,000,000 төгрөг, гэрчээр мэдүүлэг өгсөн Б.Бгийн алт угаах төхөөрөмжийн үнэ болох 600,000 төгрөг, нийт 8,600,000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулан, улсын орлогод оруулах саналтай байна. Хэрэгт 600,000 төгрөгөөр үнэлэгдсэн 2 ширхэг насос нь шүүгдэгчийн өмчлөлийнх байх тул хураан авч, улсын орлогод оруулах саналтай байна” гэсэн саналыг гаргасан.

Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирол төлсөн байна. Гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан нөхцлийн хувьд энэ 2023 оны хавраас хойш энэ төрлийн гэмт хэрэгт олон хүн холбогдож байгаа юм. Тус аймгийн Засаг даргын Тамгын газраас “Монгол алт” компанийн угааж хаясан эйфелийн нөхөн сэргээлт явуулах журмаар хийлгэнэ гэж бичил уурхайн үйл ажиллагаа явуулахаар ******* сумын иргэдэд сургалт орж төлбөр авсан байна. Дараа нь Байгаль орчны сайд ирээд ийм асуудал байхгүй гэсэн. Гэтэл тухайн сургалтад суусан иргэд тодорхой хэмжээний үйл ажиллагаа явагдана гэж ойлгоод бэлдэж бэлтгэсэн байсныг шүүх анхаарч үзэх хэрэгтэй. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх иргэдийн хурлын зөвлөлд Прокурорын газар байсан. ...Залуучууд хөнгөмсгөөр найдаж гэмт хэрэгт холбогдоод байна. Жилээс жилд энэ төрлийн гэмт хэргийн улмаас гарах зардал нь өссөөр байна. Хохирол, хор уршгийн зардал байгаль орчны санд ордог хэдий ч ямар байдлаар нөхөн сэргээлт хийж байгаа гэдэг нь мэдэгдэхгүй байна. ...0-5 насны 3 хүүхэдтэй гэдэг хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд заасан хор уршгийг төлбөрөөс хасуулах хүсэлтэй байна. Б.******* нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан тохиолдлын шинжтэй гэмт хэрэгт анх удаа холбогдсон, хохирол төлбөр, нөхөн сэргээлтийн зардал төлнө гэж илэрхийлсэн. Тиймээс анх удаа гэмт хэрэгт холбогдсон, бага насны хүүхэдтэй тул нийгмээс тусгаарлах нь тохиромжгүй байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар үйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5,400,000 төгрөгийн торгууль оногдуулбал манай үйлчлүүлэгч ажил хийж хэсэгчлэн төлөх боломжтой байна” гэсэн өмгөөллийн дүгнэлтийг хийжээ.

Улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын санал нь шүүгдэгчид хорих ял оногдуулах, харин шүүгдэгчийн өмгөөлөгч шүүгдэгчид торгуулийн ял шийтгэл оногдуулж өгөхийг хүсч өмгөөллийн дүгнэлтээ гаргасан.

Шүүхээс шүүгдэгчид хорих ял оногдуулах нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, учруулсан хохирол, хор уршиг, нийгмийн аюулын шинж чанар, хувийн байдалд тохирохгүй гэж дүгнэсэн.

Мөн торгуулийн ял шийтгэл оногдуулах эсэхэд дараахь байдлыг харгалзан үзсэн бөгөөд шүүгдэгч хувийн байдлын хувьд эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг, эрхэлсэн тодорхой ажилгүй, шүүхээс гэм буруу, хохирол төлбөрийн хуралдаанаас нөхөн сэргээлтийн зардал 1,497,988 төгрөг, техникийн үнэлгээгээр тогтоогдсон 8,000,000 сая төгрөг, нийт 9,497,988 төгрөгийг төлөх төлбөртэй тул торгуулийн ял шийтгэл оногдуулах нь тохиромжгүй, шүүгдэгчийн амьдралын чанарыг доройтуулна гэж шүүх үзсэн тул ял оногдуулахгүйгээр тэнсэх зохицуулалтыг хэрэглэхээр шийдвэрлэсэн юм.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар шүүгдэгч С.*******өд хорих ял оногдуулахгүйгээр 01 /нэг/ жил, 06 /зургаа/-н сарын хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд оршин суугаа газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэж шийдвэрлэлээ.

Шүүгдэгчид тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг; мөн энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг тус тус анхааруулсан болно.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.*******өд тэнссэн хугацаанд хяналт тавихыг түүний оршин суугаа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй.

Шүүгдэгч Б.******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдвал зохино.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэх нь хуульд нийцнэ.

 Дөрөв. Бусад

Яллах дүгнэлтэд гарсан найруулга зүй, зөв бичгийн алдааг цаашид анхаарвал зохилтой.

Мөн цаашид шинжээчийн дүгнэлтийг гаргасан “Эрдэнийн Ногоолон” ХХК-ний гэрчилгээ болон тусгай зөвшөөрлийн лавлагааг гаргуулж хавтаст хэрэгт хавсаргаж байх шаардлагатай. (тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан эсэх, хэзээ сунгалт хийлгэсэн эсэх талаар)

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.*******, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Боржигон овогт *******гийн *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль бусаар ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулж, газрын хэвлийд халдсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар шүүгдэгч С.*******өд хорих ял оногдуулахгүйгээр 01 /нэг/ жил, 06 /зургаа/-н сарын хугацаагаар тэнссүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч С.*******өд оршин суугаа газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг тэнссэн хугацаагаар буюу 01 /нэг/ жил, 06 /зургаа/-н сарын хугацаагаар хүлээлгэсүгэй.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг түүнд анхааруулсугай.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг анхааруулсугай.

6.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.*******өд тэнссэн хугацаанд хяналт тавихыг түүний оршин суугаа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

7.Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1, 2.3, 2.5, 2.6, 2.7, 3, 4, 5.2 дахь хэсэгт тус тус зааснаар энэхүү гэмт хэргийн улмаас шүүгдэгч Б.*******ийн хууль бус ашиглалтаас өртөгдсөн ургамал, эдэлбэр газар, газрын хэвлий, хөрсөнд учирсан 1,094,566 төгрөгийн шууд хохирол, 2,777,429 төгрөгийн хор уршгийг нөхөн төлснийг дурьдаж, нөхөн сэргээлтийн зардалд 1,497,988 /нэг сая дөрвөн зуун ерэн долоон мянга есөн зуун наян найман мянган/ төгрөгийг С.*******өөс гаргуулан, Байгаль орчин, уур амьсгалын санд оруулсугай.

8.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.*******ийн гэмт хэрэг үйлдэх үедээ ашигласан “Doosan” 2900-7 маркийн экскаваторыг битүүмжлэлээс чөлөөлж, хууль ёсны өмчлөгч Баянцогт овогт Батчулууны Энхбаатар /РД:СЭ85030*******3/-т буцаан олгож, техникийн эд хөрөнгийн үнэлгээгээр тогтоогдсон 8,000,000 /найман сая/ төгрөгийг шүүгдэгч Б.*******өөс гаргуулан, Улсын төсөвт орлогод оруулсугай.

9.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт тус тус зааснаар хэрэгт хураагдсан шүүгдэгч Б.*******ийн гэмт хэрэг үйлдэх үедээ ашигласан 600,000 төгрөгний үнэлгээ бүхий алт угаах төхөөрөмж 1 ширхэг, 300,000 төгрөгний үнэлгээ бүхий ус татах насос 2 ширхэг, 40 метртэй, 80мм диаметр хэмжээтэй хуучин шланк 40 ширхэг зэргийг тус тус хураан авч устгахыг “Эд мөрийн баримт устгах комисс”-т даалгаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, *******.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хураагдсан эд мөрийн баримтыг устгахтай холбогдуулан гарах бүх зардлыг холбогдох баримтыг үндэслэн, шүүгдэгч С.*******өөс гаргуулахыг ******* аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тус тус даалгасугай.

*******.Шүүгдэгч Б.******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай.

*******.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

12.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.******* дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.

13.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн *******.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай.

 

 

          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ц.АМАРГЭРЭЛ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                                                                                                                                                    

 

 

 

[1] Шүүх хуралдааны тэмдэглэлээс

[2] Хавтаст хэргийн 28-30 дугаар тал

[3] Хавтаст хэргийн 28 дугаар тал

[4] Хавтаст хэргийн 30 дугаар тал

[5] Хавтаст хэргийн ******* дүгээр тал                                                                                            

[6] Хавтаст хэргийн 38-40 дүгээр тал

[7] Хавтаст хэргийн 46-47 дугаар тал

[8] Хавтаст хэргийн 42-43 дугаар тал

[9] Хавтаст хэргийн 168-170 дугаар тал

[*******] Хавтаст хэргийн *******1 дүгээр тал

[*******] Хавтаст хэргийн 185 дугаар тал

[12] Хавтаст хэргийн 73 дугаар тал

[13] Хавтаст хэргийн 69-96 дугаар тал Хүснэгт 22 (Байгаль орчны судалгаа, үнэлгээний “Ойт бүс” ХХК )