Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 02 сарын 08 өдөр

Дугаар 14

 

          Увс аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх  хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Алтан даргалж, шүүгч С.Болортуяа, Б.Гансүх  нарын бүрэлдэхүүнтэй,

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ё.Мөнхгэрэл,

            Улсын яллагч: Увс аймгийн прокурорын газрын орлогч прокурор Б.Баярмагнай,

            Иргэдийн төлөөлөгч: Г.Золбаяр, Ж.Мягмар, Э.Цэндсүрэн ,                                            

Хохирогч  Н.Отгонтуяа,

Хохирогчийн өмгөөлөгч: Б.Болормаа, Л.Эрдэнэцэцэг,

            Шүүгдэгчийн өмгөөлөгч: Э.Ганбат, Ө.Нарантуяа, С.Чулуунбаатар,

            Шинжээч эмч: Н.Одбаяр,

            Гэрч: Л.Золзаяа, Б.Цэцэгмаа,

Шүүгдэгч С.Баярхүү нарыг оролцуулан тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Номхон Ахар овогт Сайнбуянгийн Баярхүүд холбогдох 201620000083 дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол улсын иргэн, 1979 оны 07 дугаар сарын 03-ны өдөр Увс аймгийн Түргэн суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Увс аймгийн Түргэн сумын Эрдэнэхайрхан багт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Увс аймаг дахь сум дундын шүүхийн 2010 оны 12 дугаар сарын 14-ны өдрийн 138 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 5 хоногийн хорих ял оногдуулж, 1 жил 1 сарын хугацаагаар тэнсэж хяанан харгалзсан, хэрэг хариуцах чадвартай, Номхон Ахар овгийн Сайнбуянгийн Баярхүү /РД: ОН79070376 /

Холбогдсон хэргийн талаар : Шүүгдэгч С.Баярхүү нь 2016 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр Увс аймгийн Түргэн сумын Эрдэнэхайрхан багийн нутагт оршин суух иргэн Н.Мөнхбатын гэрт хувийн таарамжгүй харилцааны улмаас иргэн Б.Отгонбаярын биеийн цээжин тус газар нэг удаа хутгалж санаатайгаар алсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүх хуралдаанаар дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцэв.

Үүнд:

            1. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хураан авах тогтоол, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн I хавтас 3-6, 7, 8-13-р тал /,

           2. Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн I хавтас 14-20-р тал/,

            3. Хүний биед /Н.Мөнхбатын биед /үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд  / хх-ийн I  хавтасны 22-25-р хуудас /,

            4. Эд зүйлд үзлэг хийж хураан авсан тэмдэглэл / хх-ийн I хавтас 26, 40-р тал /,

            5. Харьцуулах шинжилгээнд хэв хэлбэр, дээж авсан тэмдэглэл, хавсралт / хх-ийн I хавтас 43-45-р тал /,

            6. Мэдүүлгийг газар дээр нь шалгасан  тэмдэглэл /хх-ийн I хавтас 46-53-р тал/,

            7. Эд хөрөнгө /Микро автобус маркийн автомашин /битүүмжилсэн тэмдэглэл  / хх-ийн I хавтас 55-р тал /,

            8. Эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол / хх-ийн I хавтас 62-р тал/,

            9. Шинжээчийн 2015 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн  08 дугаартай шинжээчийн: “1. Талийгаач Б.Отгонбаярын биед гэмтэл учирсан байна. Цээжний зүүн талын хөндий, зүүн уушигны дээд дэлбэнгийн зүүн урд доод хэсэг, үнхэлцэг хальс, зүрхний зүүн ховдлын хөндийрүү нэвтэрсэн шарх, цээжний зүүн хөндий болон үнхэлцэгийн хөндийд цус хуралт гэмтэл учирсан байна. Мөн баруун тохой, шуу, сарвууны ард, зүүн сарвууны ар, алганд зулгаралт, зүүн тавхайн дээд хэсэгт арьсны өнгөц давхарга хөндийрч хуурсан байна. Дээрх гэмтлүүд нь шинэ гэмтэл байна. 2. Дээрх цээжинд үүссэн шарх гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Уг гэмтэл нь талийгаачийн үхэлд хүргэсэн байна. Зулгаруулалт нь хатуу мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Цээжний зүүн талын шархны шинж байдлаар багаж мэсний чиглэлийг тогтоох боломжтой. 4. Уг багаж мэс нь дээрээс доош ташуу чиглэлтэй байх боломжтой байна. 5. Талийгаач Б.Отгонбаяр нь дээрх цээжний зүүн хөндийгөөр нэвтэрсэн шарх гэмтлийн улмаас цээжний зүүн хөндийд цус алдаж амьсгал, зүрх судасны дутагдлаар нас барсан байна” гэх дүгнэлт / хх-ийн I хавтас 176-177-р тал /,

10. Шинжээчийн 2016 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 10 дугаартай Шүүх биологийн шинжилгээ: 1. Талийгаач Б.Отгонбаяр нь Моноклон урвалжаар 0 (1) бүлгийн цустай байна гэх дүгнэлт / хх-ийн I  хавтас 180-р тал /,

11. Шинжээчийн 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 13 дугаартай Шүүх химийн шинжилгээ: 1. “ Талийгаач Б.Отгонбаярын цусанд -2.8% промилли, ходоодны шингэнд -3.5% промилли этилийн ёпирт илэрч байна” гэх дүгнэлт / хх-ийн I хавтас 183-р тал /,

12. Шинжээчийн 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 12 дугаартай Шүүх химийн шинжилгээ: 1. “ С.Баярхүүгийн цусанд -1.8% промилли этилийн спирт илэрч байна” гэх дүгнэлт / хх-ийн I хавтас 187-р тал /,

13. Шинжээчийн 2016 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 11 дугаартай Шүүх химийн шинжилгээ: 1. “ Н.Мөнхбатын цусанд -12.1% промилли этилийн спирт илэрч байна” гэх дүгнэлт / хх-ийн I хавтас 191-р тал /,

14. Шинжээчийн 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 13 дугаартай “1. Шинжилгээнд ирүүлсэн хар өнгийн өмдөнд эдэлгээний явцад гарсан хуучин гогодсон уранхайнууд гарсан байна. 2. Бусад хувцаснууд уранхай гараагүй байна.” гэх дүгнэлт / хх-ийн I хавтас 195-196-р тал/,

15. Шинжээчийн 2016 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 3857 дугаартай “1. Шинжилгээнд ирүүлсэн тогтоолд дурьдагдсан бор өнгийн хос гутал, хар өнгийн зузаан өмдөн дээр цус илэрсэн. Бүлгийн харъяалалыг тогтоох боломжгүй байна. 2. Тогтоолд дурьдагдсан бор өнгийн ногоон эрээн өнгийн фудвалка, тогтоолд дурьдагдаагүй 2 ширхэг цагаан даавууны хэсэг /хөлний ороолт /, саарал өнгийн хос оймсон дээр цус илрээгүй.” гэх дүгнэлт / хх-ийн I хавтас 199-р тал /,

16. Шинжээчийн 2016 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 3011 дугаартай “1. Шинжилгээнд ирүүлсэн малгайтай саарал өнгийн цамцанд 27 мм-ийн хэмжээтэй эдэлгээний явцад гарсан хуучин гогодсон уранхай гарсан байна. 2. Бусад хувцаснууд уранхайгүй байна” гэх дүгнэлт / хх-ийн I хавтас 203-204-р тал /,

17. Шинжээчийн 2016 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 3855 дугаартай “1. Шинжилгээнд ирүүлсэн Б.Отгонбаярын гэх цус нь АВО системээр 0 (1) бүлгийн харъяалалтай байна. 2. Үдээстэй бор саарал өнгийн хос пүүзэн гутал, юүдэнтэй саарал өнгийн цамц, цэнхэр өнгийн хөндлөн судалтай майк, цэнхэр өнгийн дженсэн өмдөн дээр цус илрээгүй.” гэх дүгнэлт / х хх-ийн I автас 208-р тал /,

18. Шинжээчийн 2016 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 3102 дугаартай “1. Шинжилгээнд ирүүлсэн бараан ногоон өнгийн гадуур хүрэм, бор өнгийн богино хүрэм, бартаа энгэртэй богино ханцуйтай саарал цамц, жинсэн өмдөнд татах чангаах хүчний үйлчлэлийн улмаас гарсан шинэ ханзарсан уранхайнууд гарсан байна.

-Бор өнгийн богино хүрэм цайвар шаргал өнгийн цамц, богино ханцуйтай саарал цамц зэрэг хувцаснуудад хурц иртэй зүйлийн харилцан үйлчлэлийн улмаас гарсан шинэ зүссэн уранхайнууд гарсан байна.

- Бор саарал өнгийн богино гадуур хүрмэнд дулааны үйлчлэлийн улмаас гарсан шинэ түлэгдсэн шинэ цоорхой гарсан байна.

- Жинсэн өмдөнд хатуу мохоо зүйлийн харилцан үйлчлэлийн улмаас эдэлгээний явцад гарсан хуучин гогодсон цоорхойнууд гарсан байна.

2. Дээрх зүссэн  уранхайнууд нь шинжилгээнд ирүүлсэн хутгануудын алинаар нь ч үүссэн байж болно” гэх дүгнэлт  / хх-ийн I хавтасны 212-216-р тал /,

19. Шинжээчийн 2016 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 3856 дугаартай “1. Шинжилгээнд ирүүлсэн тогтоолд дурьдагдсан red wing shoes гэсэн бичигтэй түрийтэй хар өнгийн хос гутал, хар өнгийн оруулгатай ногоон куртик, хэрээстэй хүрэн өнгийн куртик, шаргал өнгийн цамц, саарал өнгийн футвалка, товчтой саарал өнгийн футвалка, хөх өнгийн дженсэн өмд, хар саарал өнгийн ноосон өмдөн дээр цус илэрсэн. 2. Тогтоолд дурьдагдсан хар өнгийн оруулгатай ногоон куртик, хэрээстэй хүрэн өнгийн куртик, товчтой саарал өнгийн футболкан дээрх цус нь АВО системээр О (1) бүлгийн харъяалалтай байна. 3. Тогтоолд дурьдагдсан red wing shoes гэсэн бичигтэй түрийтэй ха өнгийн хос гутал , шаргал өнгийн цамц, саарал өнгийн футболка, хө өнгийн дженсэн өмд, хар саарал өнгийн ноосон өмдөн дээр илэрсэн цусны бүлгийн харъяалалыг тогтоох боломжгүй байна. 4. тогтоолд дуьдагдаагүй 2 ширхэг цагаан даавууны хэсэг /хөлний ороолт / шаргал өнгийн хос оймсон дээр цус илрээгүй” гэх дүгнэлт / хх-ийн I хавтас 219-р тал /,

20. Шинжээчийн 2016 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 3010 дугаартай “1. Шинжилгээнд ирүүлсэн хэргийн газраас хэргийн газрын үзлэгээр бэхжүүлж авсан гэх “1, 3, 4, 6, 7.а,7.б ” гэж дугаарласан 6 ширхэг арын мөр, Н.Мөнхбат, Л.Мөнхзул, С.Баярхүү, Э.Энхжаргал болон талийгаач Б.Отгонбаяр нарын гарын хээний дардас адилтгалын шинжилгээний шаардлага хангана. Харин “2, 5, 8, 9, 10” гэж дугаарласан 5 ширхэг гарын мөр адилтгалын шинжилгээний шаардлага хангахгүй байна. 2. Шинжилгээнд ирүүлсэн 2 ширхэг хутганаас гарын мөр илрээгүй. 3. Адилтгалын шинжилгээний шаардлага хангаж буй “ 4, 6 ” гэж дугаарласан 2 ширхэг гарын мөр харьцуулах загвараар ирүүлсэн санд MN0000УВС0002 дугаараар бүртгэгдсэн Н.Мөнхбатын баруун гарын эрхий, дунд хуруугаар үүсгэгдсэн байна. 4.  Адилтгалын шинжилгээний шаардлага хангаж буй “7б” гэж дугаарласан 1 ширхэг гарын мөр харьцуулах загвараар ирүүлсэн санд MN0000УВС00001 дугаараар бүртгэгдсэн Л.Мөнхзулын зүүн гарын эрхий хуруугаар үүсгэгдсэн байна. 5. Адилтгалын шинжилгээний шаардлага хангаж буй “1, 3, 7а” гэж дугаарласан 3 ширхэг гарын мөр харьцуулах замаар ирүүлсэн Н.Мөнхбат, Л.Мөнхзул, С.Баярхүү, Э.Энхжаргал болон талийгаач Б.Отгонбаяр нарын гарын хээний дардас, санд бүртгэгдсэн гарын хээний дардас болон эзэн холбогдогч нь тогтоогдоогүй хэргийн газраас илрүүлж бэхжүүлсэн гарын мөрүүдтэй тохирохгүй байна. 6. Харьцуулах загвараар илрүүлсэн Н.Мөнхбат, Н.Мөнхзул, С.Баярхүү, Э.Энхжаргал болон талийгаач Б.Отгонбаяр нарын гарын хээний дардас, санд бүртгэгдсэн гарын хээний дардас болон эзэн холбогдогч нь тогтоогдоогүй хэргийн газраас илрүүлж бэхжүүлсэн гарын мөрүүдтэй тохирохгүй байна. 7. Талийгаач Б.Отгонбаяр гарын хээний дардас урьд нь санд MN0045100030448, MN004510003512, MN004520002275 дугаараар 3 удаа, С.Баярхүүгийн гарын хээний дардас MN004510003964 дугаараар 1 удаа, Н.Мөнхбатын гарын хээний дардас MN00451000396388, MN004510006266 дугаараар 2 удаа бүртгэгдсэн байна. 8. Адилтгалын шинжилгээний шаардлага хангаж буй “1, 3, 7а” гэж дугаарласан 3 ширхэг гарын мөрөөр тухайн хүний биеийн онцлогийг тодорхойлох боломжгүй” гэх дүгнэлт / хх-ийн I хавтас 224-237-р тал /,

21. 2016 оны 05 сарын 24-ний өдрийн 08 дугаартай Н.Мөнхбатын сэтгэцийн шинжилгээ хийсэн акт: “1. Н.Мөнхбат нь сэтгэцийн хувьд эрүүл, 2. Н.Мөнхбат нь сэтгэцийн өвчин үгүй. 3. Үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай. 4. Н.Мөнхбат нь хэрэг хариуцах чадвартай ” гэх дүгнэлт / хх-ийн I хавтас 247-248-р тал /,

22. 2016 оны 05 сарын 24-ний өдрийн 07 дугаартай С.Баярхүүгийн сэтгэцийн шинжилгээ хийсэн акт: “1. С.Баярхүү нь сэтгэцийн хувьд эрүүл, 2. С.Баярхүү нь сэтгэцийн өвчин үгүй. 3. С.Баярхүүгийн удамд сэтгэл мэдрэлийн өвчинтэй хүн байгаагүй. 4. С.Баярхүү нь болсон явдлыг зөв тусгаж, үнэн зөв мэдүүлэг өгч чадна. 4. С.Баярхүү нь үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай” гэх дүгнэлт / хх-ийн II хавтас 2-3-р тал /,

23. Шинжээчийн 2016 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 16/32 дугаартай “1. Шинжилгээнд хүргүүлсэн “Тэмдэглэл, 2016.04.19 Улаангом….. тэмдэглэл бичсэн С.Баярхүү” гэсэн бичвэрийн бичгийн хэвийг яллагдагч Сайнбуян овогтой Баярхүүгийн бичгийн хэвтэй тохирч байна. “Тэмдэглэл, 2016.04.19 Улаангом ….. тэмдэглэл бичсэн С.Баярхүү ” гэсэн бичвэрийн яллагдагч С.Баярхүү бичсэн байна. 2. Шинжилгээнд хүргүүлсэн “Тэмдэглэл, 2016.04.19 Улаангом …. Тэмдэглэл бичсэн С.Баярхүү” гэсэн бичвэрийн “С.Баярхүү” гэсэн гарын үсгийг С.Баярхүүгийн гарын үсгийн загвартай тохирч байна. “Тэмдэглэл, 2016.04.19 Улаангом…..тэмдэглэл бичсэн С.Баярхүү” гэсэн бичвэр дээр байгаа “С.Баярхүү” гэсэнгарын үсэг нь яллагдагч С.Баярхүүгийн гарын үсэг мөн байна.” гэх дүгнэлт / хх-ийн II хавтас 10-13-р тал /,

24. Увс финанс-Аудит ХХК-ний 2016 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 261 дугаартай “Автомашин үнэлсэн тухай ” дүгнэлт / хх-ийн II хавтас 19-20-р тал /,  

25. Увс финанс-Аудит ХХК-ний 2016 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 262 дугаартай “ Эд зүйл ( Модон бариултай, хуванцар бариултай хутга ) үнэлсэн тухай ” дүгнэлт / хх-ийн II хавтас 27-28-р тал /,  

26. Шүүгдэгч С.Баярхүүгийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан лавлагаа / хх-ийн II хавтас 64-р тал/,

27. Шүүгдэгч С.Баярхүүгийн хувийн байдлыг тогтоосон баримтууд / хх-ийн II хавтас 65-73, 80, 82, 84, 86, 88-89, 202-207, хх-ийн III  хавтас 29-30-р тал, 117, 122, 123, 165-166, 215-216, 220-т тал/,

28. Шүүгдэгч С.Баярхүүгийн 2016 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр бичсэн гэх тэмдэглэл / хх-ийн II хавтас 74-р тал /,

229. Шүүгдэгч С.Баярхүүгийн 2016 оны 05 дугаар сарын 27-ны өдөр бичсэн тэмдэглэл / хх-ийн II хавтас 75-р тал /,

30. 2016 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн С.Баярхүүгийн согтуурал /1.90%/ шалгасан тухай тэмдэглэл / хх-ийн II хавтас 76-р тал /,

31. 2016 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн Н.Мөнхбатын согтуурал /2.27 %/ шалгасан тухай тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлт/ хх-ийн II хавтас 77-р тал /,

32. 2016 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн Л.Мөнхзулын согтуурал /1.46 %/ шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хх-ийн II 2-р хавтас 78-р тал /,

33. Шүүгдэгч С.Баярхүүгийн 2008-2015 онд Увс аймгийн Нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн талаарх өвчний түүх / хх-ийн II хавтас 92-200-р тал /,

34. Шүүгдэгч С.Баярхүүгийн Амбулториор эмчлүүлэгчдийн карт / хх-ийн III хавтас 34-72-р тал /,

35. Юнител ХХК-ний 2016 оны 05 дугаар сарын 02, 2016 оны 05 дугаар сарын 19, 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 05-01/1927, 05-01/2270, 05-01/4337 албан тоот, албан тоотын хавсралтууд / хх-ийн III хавтас 74-76, 89-97, 196-р тал /,

36. Мобиком корпораци ХХК-ний 2016 оны 05 дугаар сарын 17, 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдрүүдийн хх18/2279, хх18/4857 албан тоот, тоотын хавсралтууд / хх-ийн III хавтас 78-87-р тал, хх-ийн IV хавтас 195, 211-р тал /,

37. Увс аймгийн Түргэн сумын 1-р багийн Засаг даргын 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн №80 дугаартай албан тоот, /Хохирогч Б.Отгонбаярын ам бүлийн тодорхойлолт / хх-ийн III хавтас 120-р тал /,

38. Увс аймгийн улсын бүртгэлийн хэлтсийн 2016 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 104/000332 дугаартай Б.Отгонбаярын нас барсны лавлагаа /хх-ийн III хавтас 127-р тал/,

39. Увс аймгийн Түргэн сумын эрүүл мэндийн төвийн “Ойрын дуудлагын бүртгэл”, Б.Отгонбаярт яаралтай тусламж үзүүлэхэд хэрэглэсэн эм, тарианы зарлагын баримт / хх-ийн III хавтас 152-163-р тал /,

40. 2016 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр Түргэн сумын эрүүл мэндийн төвөөс ирсэн Алсын дуудлагын хуудасны хуулбар / хх-ийн III хавтас 99-100-р тал /,

41. Түргэн сумын хэсгийн төлөөлөгч З.Батзоригийн 2016 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн “ Биечилсэн сурвалжлагын илтгэх хуудас” / хх-ийн III  хавтас 176-р та л/,

42. 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн С.Баярхүүгийн согтуурал /034%/  шалгасан магадлагаа, фто зургын үзүүлэлт / хх-ийн III хавтас 177-178-р тал /,

43. Хохирогчийн оршуулгын болон бусад зардлыг баталгаажуулсан баримтууд / хх-ийн III хавтас 182-203-р тал, хх-ийн IV хавтас 56-74-р тал, 164-166-р тал /,   

44. Жи-мобайл ХХК-ний 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 04/4906 дугаартай алба тоот, албан тоотын хавсралт / хх-ийн IV хавтас 200-201-р тал /,  

45. Хохирогч Н.Отгонтуяагийн мөрдөн байцаалтанд өгсөн: “Миний нөхөр Б.Отгонбаяр 2016 оны 4 дүгээр сарын 18-ны орой сургуулийн хүүхдээ хүргэж өгөхөөр сумын төв явахдаа маргааш эрт гараад ирнэ гээд явсан. Тэгээд 4 дүгээр сарын 19-ний өдөр хүлээгээд ирээгүй. Гэтэл орой бүрэнхий болж байтал миний төрсөн ах Цэдэвээ, төрсөн эгч Удвал хоёр ирээд талийгаачийг зүрх нь өвдөөд эмнэлэгт хэвтчихсэн байна. Ах дүү нар чинь ирчихсэн, Улаангом авч явах байх гээд намайг хүүхдүүдтэй хамт авчирсан ба талийгаачийг хаана байгаа юм бэ гэхэд Улаангом аваад явчихсан байна гэсэн. Аймагт эмнэлгийн гадаа ирээд талийгаачийг хүний гарт үхсэн байна. Алсан хүн нь байгаа. Айлд \гэрт\ хажууд нь хоёр залуу байсан гэнэ. Тэгээд алсан хүн нь мэдэгдэж байгаа гэнэ гэж хэлснээс тодорхой нэр хэлээгүй. Би тэр үед сэтгэл санаа хямарч уйлж янз бүр болж байсан учраас хэн тэгсэн гэж тодорхой асууж тодруулж ярилцаж чадаагүй. Талийгаач бид хоёр 2001 онд гэр бүл болсон. 5 хүүхэдтэй. Том охин 17 настай, дараагийн хүү 14, тэрний дараагийн хүү 13, тэгээд 5 настай хоёр ихэр нийт 4 хүү 1 охинтой айл байгаа юм. Миний нөхөр амьдралын төлөө гэсэн хүн байсан. Хар бор ажил хийж бид нарыг хүний дайтай авч явдаг байсан. Өнгөрсөн жилээс хөдөө гарч амьдрахаар болж хөдөө өвөлжсөн юм. Хувь хүнийхээ хувьд илүү дутуу ааш араншин байдаггүй. Хүнтэй өөрөө эхэлж түрүүлж хэрүүл маргаан үүсгэж байгаагүй. Гэр бүлдээ халамжтай, хүүхдүүддээ үг хэлж хатуурхаж байгаагүй, тайван хүн байсан юм. Тухайн үед манайхыг өвөлжөө рүүгээ нүүх гэж байхад С.Баярхүү нь миний нөхөр Б.Отгонбаяраас “Чи надад машинаа үлдээгээд нүүчих. Би ганц нэг удаа анд авч явмаар байна” гэж гуйхад миний нөхөр Б.Отгонбаяр нь зөвшөөрөөгүй. Гэхдээ тухайн асуудлаас болж миний нөхөр Б.Отгонбаяр болон С.Баярхүү нарын дунд ямар нэгэн маргаан зодоон болоогүй. Миний хувьд С.Баярхүүтэй найз нөхдийн холбоо байхгүй. С.Баярхүү миний нөхөр Б.Отгонбаяртай нэг ангид сурч байсан гэсэн. Миний мэдэж байгаагаар С.Баярхүү нь 2 удаа л манай гэрт ирж байсан байх. Талийгаач Б.Отгонбаяр нь тийм их ойр дотны найз нөхдийн холбоогүй байсан гэж би бодож байна” гэх мэдүүлэг, /1-р хавтас 64-65, 66-67-р тал, хх-ийн IV хавтас 237-р тал/,

- Хохирогч Н.Отгонтуяагийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Энэ хэргийг хурдан шийдвэрлүүлмээр байна. Энэ хэргийг Баярхүү хийсэн гэдэг хэргийн материалаас тодорхой харагдаж байна. Хүн алчихсан хүн гадуур яваад байхаар бидэнд хэцүү байна. Хүүхдүүд аавыг алсан хүн гадуур явж байна. Ингэж болдог юм уу гэж асуухад надад хэлэх үг олдоогүй. Би айж байна. Өнгөрсөн зун би Баярхүүгээс юу болсон талаар асуухаар гэрт нь ганцаараа очиход Баярхүү “Чамайг бас адилхан алаад хаячихна шүү” гэж заналхийлж дайрсан. Ээж нь нөхрөө алуулж байхад чи хаануур банзалдаж явсан юм бэ гээд над руу дайраад байсан. Хэргийг хурдан шийдвэрлэж, миний хохирлыг гаргуулж, Баярхүүд ял шийтгэлийг нь оногдуулж өгөхийг л хүсэж байна” гэх мэдүүлэг,

46. Гэрч Л.Золзаяагийн мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Намайг ажил дээрээ байхад Цэвээнгэрэл гэдэг бага эмч өрөөнд орж ирээд Мөнхбат согтуу ирчихээд байна. Нэгнийгээ хутгалчихлаа гэнэ. Чи буугаад уулзаад тодруулмаар байна гэхээр нь би өрөөнөөс гараад иртэл Мөнхбат миний өрөөнхий үүдэнд зогсож байсан ба хурдлаач цус алдаад байна гэхээр нь Цэцэгмаа гэдэг сувилагчийг дагуулж хэргийн газарт очсон. Анх дуудлага ирээд 10-12 минутын дараа очсон. Би өрөөнөөс гарахдаа Мөнхбатыг та машин олоод ирээч яаралтай явмаар байна гэхэд тэр эмнэлгээс гарч машин авчирсан. Эмнэлэгийн хажууд ойрхон машин байсан юм шиг байна лээ. Мөнхбат нь удалгүй Нэргүй гэдэг залуугийн машинтай ирж би болон Мөнхбат, сувилагч Цэцэгмаа бид гурав хэрэг болсон газар луу явсан. Тухайн хэрэг нь Мөнхбатын гэрт болсон байсан ба тэдний гэрт очих замд Мөнхбат нь ямар нэгэн юм яриагүй. Тэр  машины арын тэвшин дээр сууж явсан. Тэгээд Мөнхбатынд очтол талийгаач нь гэрийн баруун талаар хүзүү нь нугарч толгой нь баруун хажуугаараа биеийн ерөнхий байдал дээшээ харсан байдалтай хувцастай байсан хажууд нь Баяраа сууж байсан ба талийгаачийн гарыг нь бариад сууж байсан. Анхны тусламж үзүүлэх гэж талийгаачийн хувцасыг тайлхад цээжин тус газраа хурц иртэй зүйлээр хатгагдаж, зүсэгдсэн шархтай, уг шархнаас цус гарсан байдалтай байсан. Анх очиход талийгаач нь хувцастай хувцас нь цус нэвчиж, нэвтэрсэн байсан ба түүний хувцыг тайлж дээш харуулахад цус гарахгүй харин бага зэрэг хажуулдах үед цус гарч байсан. Тухайн үед би аймгийн эмнэлэглүү ярьж хзөвлөгөө авсан ба цус тогтоох арга хэмжээ авч мөн өвчин намдаах шингэн залгаж шаардлагатай арга хэмжээнүүдийг авсан. Үүнээс урд сумын эрхлэгч эмч Баяраа эмчтэй холбогдож энэ тухай мэдэгдэж зөвлөгөө авсан. Аймгийн шуурхай эрчимт эмчилгээний тасгийн жижүүрийн утсаар сэхээний эмчийн дугаар авч зөвлөгөө авах гэж залгахад утсаа аваагүй. Дахиад 103-н утасруу залгаж Гантөмөр гэдэг эмчийн дугаар авч залгахад мэс заслын эмчийн зөвлөгөө ав гэхээр мэс заслын эмч Гансүх билүү эмчийн дугаар авч асуухад сэхээн амьдруулах эмчийн дугаар авч ярь гэснээр сэхээний эмч Нямхүүтэй ярьж өвчтөний ерөнхий биеийн байдлыг хэлж танилцуулхад цус тогтоох шингэн сэлбэх шокын эсрэг эмчилгээ хий гэсэн. Тэгээд ер нь болохгүй хүнд хүн учир энэ тухай аймаг руу мэдэгдсэн бөгөөд мэс заслын Ганхуяг эмчтэй ярьж энэ тухай дахин ярихад мэргэжлийн баг дуудах шаардлагатай гэсэн. Тэгээд сумаас өгсөн дуудлагыг хүлээж авсан. Харин талийгаачид анхны тусламж үйлчилгээ үзүүлэхээр намайг очсны дараагаар 1 цаг 20 минут орчмын дараа талийгаач өнгөрсөн. Би 2016 оны 4 дүгээр сарын 19-ны орой 19:40 – 20:00 цагийн хооронд  С.Баярхүүгийн биед промедол-аналгин димедролтой хийсэн. Тухайн үед С.Баярхүүг Түргэн сумын цагдаагийн хэсгийн байранд авч очсон байсан бөгөөд намайг цагдаагийн хэсэг дээр очих үед С.Баярхүүгийн бие чичирч, салганаж байсан. Би С.Баярхүүгээс “Бие чинь яаж байна” гэж асуухад надад хариу хэлэхгүйгээр бие нь чичирч салганаад байсан учир би С.Баярхүүд промедол-аналгин димедролтой хийсэн. Промедол 1 грамм, аналгин 2 грамм,  димедрол 1 грамм хийсэн. Тухайн үед би С.Баярхүүгийн даралтыг үзэхэд даралт нь бага зэрэг ихэссэн байсан. Өмнө нь С.Баярхүүгийн зүрх байнга өвддөг байсан, зүрхний шигдээс болж байсан учраас зүрх нь өвдсөн үедээ байнга промедол-аналгин димедролтой хийлгэдэг байсан. С.Баярхүү зүрх нь өвдөж промедол-аналгин димедролтой хийлгэхдээ заримдаа эмчтэй уулзахгүйгээр хийлгэдэг байсан. Уг нь промедол-аналгин димедролтой хийлгэхдээ заавал эмчийн заавраар хийлгэх ёстой байдаг. Промедол нь мансууруулах эмийн жоронд бичигддэг тариа юм. С.Баярхүү нь зүрхний шигдээсээр өвчилж байсан учраас промедолыг зүрх нь өвдсөн үедээ тогтмол хэрэглэдэг байсан” гэх мэдүүлэг / хх-ийн I хавтас 66-67, 70-71, 72-73-р тал/,

47. Гэрч Ц.Цэвээнгэрэлийн мөрдөн байцаалтад өгсөн: “Намайг ажил дээр байтал 15 цаг 20 минутын орчимд Н.Мөнхбат ажил дээр ирээд сая Б.Отгонбаатарыг С.Баярхүү нь хутгалчихлаа. Яаралтай очиж үзээч, тусламж авмаар байна” гэсэн ба энэ тухай их эмч Л.Золзаяад хэлж танилцуулаад эмч Золзаяа, сувилагч Б.Цэцэгмаа хоёр  Н.Мөнхбатын хамт явсан. Би сүүлд очсон. Мөнхбат тухайн үед согтуу байсан боловч өөрийнхөө үйлдлийг бүрэн мэдэх, хэлж ярьж байгаа зүйлээ бүрэн мэдэж байсан. Яасан юу болсон яагаад тэгсэн юм гэж асуухад харин манайд Баяраа, Отгонбаатар бид гурав байж байтал С.Баяраа нь түүнийг хутгалчихлаа гэснээс өөр тодорхой зүйл хэлээгүй. Ямар шалтгааны улмаас тэгсэн, яагаад хоорондоо маргасан талаар мэдэхгүй ээ. Харин дуудлага анх ирээд сумын эмч, сувилагч нар 10-12 минутын дараа хэрэг болсон газарт очсон. Харин очсон эмнэлгийн багийхан намайг ирэх шаардлагатай байна гэхээр нь би анх дуудлагаар очсон эмч нарын дараа 35-40 минутын дараа очсон. Намайг Мөнхбатынд очиход эмч, сувилагч хоёр байсан ба талийгаач нь маш их цус алдсан байсан. Хүнтэй ярих ямарч чадваргүй болчихсон байсан. Гэхдээ дотор ухаан байх шиг байсан. Манай эмч ажилчид анхны тусламж үйлчилгээг үзүүлсэн байсан. Өвчтөнийг байрнаас нь хөдөлгөж болохгүй байсан гэсэн. Талийгаач нүдээрээ харж байсан. Нэг удаа дуу чимээ гаргасан. Ёолох хэлбэртэй нэг чимээ гаргаж гараа нэг татсан. Тэгээд юуч хэлэхгүй байж байгаад өнгөрсөн. Намайг очиход Золзаяа эмч Цэцэгмаа сувилагч хоёр л байсан. Харин талийгаачийг нас барахын өмнө сувилагч Сумьяа, үйлчлэгч Эрдэнэчимэг нар ирсэн. Түүний дараа Цэдэвээ, Оргил, Янжмаа нар ирж тэд нарын араас Мөнхбат эхнэртэйгээ орж ирсэн. Харин тэр үед Мөнхбат нь миний найзыг үхүүлж болохгүй шүү  гэж хэлсэнээс өөр зүйл хэлээгүй. Талийгаач нь зүрхэн тус газраа хурц иртэй зүйлээр хатгуулж \хутгалуулж\ гэмтсэн тухайн шархны нүхнээс цус шүүрч гарч байсан. Талийгаач нь 17 цагийн үед өнгөрсөн. Гэрт орход архины шил харагдаж байсан. Харин гэрийн орчинд ямар нэгэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай эхүүн үнэр үнэртэхгүй байсан” гэх мэдүүлэг / хх-ийн I хавтас 74-75-р тал/,

48. Гэрч Н.Мөнхатын мөрдөн байцаалтад өгсөн: “Бид гурав гэрийн баруун талд сууж байсан ба дээд талд нь би миний баруун талд доох нь Б.Отгонбаатар, миний зүүн гар талд С.Баярхүү сууж, харин С.Баярхүү Б.Отгонбаатарын өөдөөс хараад сууж байсан. Бид гурав газарт сууж байсан. Мид гуравын дунд тавагтай мах байсан. Хажууд нь чанаж бэлтгэсэн гурил. Ногоо нь ширээн дээр байсан. Бид гуравын хоорондох зай 1 метр бараг хүрэхгүй зайнд байсан. Тэгээд би гурил идээд сууж байтал гэтэл юунаас болоод байгааг мэдэхгүй С.Баярхүү, Б.Отгонбаатар хоёр хоорондоо үг сөрөөд бага зэрэг маргаад байсан. Тухайн үед С.Баярхүү нь хутга бариад хоол идэж байсан. Гэтэл гэнэт С.Баярхүү нь хутгатай гараа Б.Отгонбаатарын өмнөөс саваад авсан. Бид гурав гурвуулаа хөлөө завлиад сууж байсан. С.Баярхүү нь суудлаасаа босоогүй. Сууж байсан газраасаа хутгатай гараа саваад Б.Отгонбаатарыг хутгалчихсан. Харин тэр үед Б.Отгонбаатар нь цээжний хэсэгтээ дарж этгээд үг хэлж “энэ пязда чинь хүн хутгалчихлаа ш дээ” гэтэл С.Баярхүү хутгаа махан дээр хаяад Б.Отгонбаатарын хувцыг өөд нь сөхтөл цус нэвчиж гарч байсан. Тэгэхээр нь би “чи яаж байна аа, хүн алчихлаа баас чинь” гэтэл С.Баярхүү нь “хурдлаач эмч дуудаач” гээд  цус гарч байсан хэсэгт нь гараараа дараад Б.Отгонбаатарыг тэврээд үлдсэн. Би сандарч гэрээс гарч эмнэлэгрүү явган гүйж замдаа Алтанхуягийн гадаа очиж машин хэрэгтэй байна. С.Баяраа Б.Отгонбаатарыг хутгалчихлаа гэтэл Алтанхуяг нь боломжгүй байна гэж хэлсэн. Тэгэхээр нь цааш гүйгээд явган яваад эмнэлэг дээр очиж энэ тухай эхлээд Ц.Цэвээнгэрэл эмчид хэлсэн. Дараа нь сумын их эмчид хэлсэн ба “Гадаа машин байна уу яаралтай очно” гэхээр нь эмнэлгийн гадаа гартал Нэргүй гэдэг залуу машинтай зогсож байсныг гуйж гэрт би болон их эмч Золзаяа, бага эмч Цэцэгмаа бид гурав хүргүүлсэн. Тэгээд гэртээ яваад ортол С.Баярхүү талийгаачийн баруун талд толгойн хавьд гарыг нь бариад сууж байсан. Б.Отгонбаатарын хувцас нь цусаар бохирлогдож нэвчсэн байсан ба цээжин хэсгийн хувцыг тайлтал зөвхөн хутганы шарх нь онгойж шархны хажуу болон биеийн бусад хэсэгт болсон цусыг арчаад цэвэрлэчихсэн байсан. Намайг гэрээс гарсны дараагаар хувцасны шүүгээнээс миний өмсдөг энгэр хэсэгтээ товчтой саарал өнгийн пудволкоор арчсан байсан. Талийгаачийн хажууд цус болчихсон байсан. Гэрийн үүдэнд чанасан үхрийн хүзүүний махыг гаргаад цацчихсан байсан. Хэн цацсаныг мэдэхгүй. С.Баярхүү нь Б,Отгонбаатарыг хутгалсны дараагаар айж сандран, уйлж худлаач эмч дуудаач пязда гээд байсан. Тэр хоёр хоорондоо барьцалдаж, зууралдаж, цохиолдож зодолдоогүй. Гэнэт л хутгалчихсан. С.Баярхүү нь ер нь догшин зантай, архи уусан үедээ агсам, согтуу тавиад байдаг. Гэхдээ тэр өдөр уг нь гайгүй байсан. Б.Отгонбаатарыг хутгалуулсны дараагаар эмнэлэгт дуудлага өгөөд гэрт ирсэн хугацаа 20-30 минут орчим болсон байх. Гэрт ирсний дараагаар та битгий их юм хэлээд бай гэхээр нь би гэрээс гараад явчихсан. Намайг эмч Золзаяа, Цэцэгмаа, нарыг дагуулж буцаж гэрт орж ирэхэд Баярхүү, талийгаач Отгонбаяр бид гурвын идэж байсан чанасан махыг гэрийн гадна, үүдний хэсэгт, газарт цацсан байсан. Мах хийсэн байсан түмпэн нь хаана байсан болохыг би анзаарч хараагүй. Өөр бусад зүйлийн байрлал өөрчлөгдсөн байсан үгүйг би анзаарч хараагүй. Талийгаач Б.Отгонбаярын цээж рүү хутгалсан хутга хаана байсныг анзаарч хараагүй” гэх мэдүүлэг /хх-ийн I хавтас 76-77, 78-79-р тал, IV хавтас 191-р тал /,

49. Гэрч Э.Энхжаргалын мөрдөн байцаалтад өгсөн: “Намайг Мөнхбатын гэрт ороход их эмч Золзаяа, сувилагч Цэцэгмаа нар байсан. Миний нөхөр С.Баярхүү нь талийгаач Б.Отгонбаатарын толгойн тус газар нь  дээд хэсэгт нь завилаад суучихсан байсан. Талийгаач Отгонбаатарыг гэрийн баруун хэсэгт цээжийг нь дээш харуулж хэвтүүлсэн байсан бөгөөд Отгонбаярын цээж хэсгийнх нь хувцасыг нь дээш сөхсөн байсан. Б.Отгонбаярын цээжний зүүн хэсэгт шарх байсан бөгөөд биеийг нь хажуу тийш эргүүлэхээр тухайн шархнаас цус гарч байсан. Намайг Н.Мөнхбатын гэрт ороход талийгаач Б.Отгонбаяр нь ухаан алдсан байдалтай, орчиндоо харьцаагүй байсан. Эмч Золзаяа сувилагч Цэцэгмаа нар эмчилгээ хийж байсан бөгөөд эмч Золзаяа “Зүрхний цохилт нь бүдэг сонсогдож байна. Цус тогтоох тариа хиймээр байна.” гэж хэлж байсан. Миний нөхөр С.Баярхүү юу ч хэлэхгүй доошоо хараад суугаад байсан. Намайг ороод удаагүй байхад Одонхүү хаалгаар шагайж харчихаад цаашаа эргэсэн. Одонхүү гэрт орж ирээгүй бөгөөд “Одонхүү чи ахаа аваад яваач” гэж орилоход Одонхүү гэрт орж ирээд С.Баярхүүг дагуулаад гараад явсан. Талийгаач Отгонбаярын амнаас шингэн зүйл гарч бөөлжсөн бөгөөд Цэцэгмаа сувилагч “хогийн сав аваад өг” гэхээр нь би гэрийн баруун хаяанд байсан цэнхэр өнгийн хуванцар хогийн савыг авахад дотор нь хог байсан учраас би хогийн савыг авч гараад хогийг нь гэрийн үүдний орчимд асгасан. Тухайн хогийн саван дотор цаас, гялгар уут шороо зэрэг зүйл байсан. Би гэрт буцаж ороод хогийн савыг Цэцэгмаа сувилагчид өгөхөд Цэцэгмаа сувилагч тухайн хогийн савруу талийгаач Отгонбаярын бөөлжсийг арчиж цэвэрлэсэн зүйлийг хийж байсан. Цэцэгмаа сувилагч “тэрийг аваад өг” гээд гэрийн баруун талд хэвтэж байсан нэг удаагийн цагаан өнгийн бээлийг авхуулсан. Цэцэгмаа сувилагч, Золзаяа эмч хоёр чи яваад машин олоод ирээч гэхээр нь би Н.Мөнхбатын гэрээс гараад хадам ээж Цэцэгмаагийнд ирж охин Б.Жаргалмааг хөхүүлсэн. Хадам ээжийн гэрт манай хадам ээж болон бэр Бямбасүрэн нар байсан. Би тэр хоёрт болсон явдлыг хэлчихээд ажил руугаа явсан. Би ажил дээрээ очоод өөрийнхөө гүйлгээг хааж, ажлаа дуусгачхаад хадам ээжийнд очсон. Намайг  очиход мөн л хадам ээж,  Бямбасүрэн хоёр байсан. Би “Отгонбаярын байгаа газар нь очихгүй бол болохгүй байх” гэж ээжид хэлчихээд дахин Н.Мөнхбатынд очсон. Намайг Э.Мөнхбатынд очиж байхад Н.Мөнхбат, Л.Мөнхзул, Ө.Урнаа нар мөн хашааруугаа ирж байсан. Би дахин Мөнхбатынд ороход эмч Золзаяа, Батхүрэл, Цэвээнгэрэл сувилагч Цэцэгмаа, Магсар, Сумьяа, үйлчлэгч Эрдэнэчимэг нар байсан. Намайг Мөнхбатынд орох үед Мөнхбат миний араас гэртээ орж ирсэн. Н.Мөнхбат талийгаач Б.Отгонбаатарын толгойны ойролцоо очиж зогсоод “та нар пязданууд манай гэрт үхүүлэх гээд байгаа юмуу. Чи үхээгүй байна уу” гээд талийгаач Отгонбаатарын биед хөлөө хүргэх гэхээр нь би Н.Мөнхбатын цээжрүү нь түлхэж “та цаанаа сууж бай л даа” гэж хэлсэн. Н.Мөнхбат орон дээр суучихаад дахин босч ирэхээр нь Батхүрэл эмч “Та одоо боль л доо. Хүмүүс тусламж үзүүлж байна. Гэрээс гар” гэж загнаад Н.Мөнхбатыг гэрээс нь гаргасан. Н.Мөнхбат гэрээс гарчихаад  удалгүй буцаж орж ирэхэд эмч сувилагч нарын нэг нь \хэн гэдгийг нь санахгүй байна\ “Отгонбаяр бие нь хөрөөд байна. Хучих юм байна уу” гэхэд Н.Мөнхбат хувцаныхаа шкабнаас цагаан цоохор хөнжил гаргаж ирэхэд “айлын хөнжлөөр яаж хучих вэ” гээд буцааж хийлгэсэн. Тэгээд Н.Мөнхбатыг гэрээс гаргасан. Хэн гаргасан болохыг би санахгүй байна. Гэрийн зүүн талд халуун тогоонд ус буцалгаж байсан бөгөөд би үйлчлэгч Эрдэнэчимэгтэй хамт тухайн буцалсан усыг жин тавьдаг грелк рүү хийсэн. Тэгж байтал Цэцэгмаа сувилагч “энэ хоёр аягыг угаачих” гэж хэлээд улаан цоохор өнгөтэй 2 ширхэг шаазан аяга төмөр түмпэн надад өгсөн. Би тухайн төмөр түмпэнд нь усны савнаас ус хийгээд газарт тавьж байгаад тэр хоёр аягыг угаасан. Би угаасан аягаа арчихгүйгээр хоолны шкаб дээр тавиад түмпэнтэй усыг гэрийн хаалгаар цацсан. Ус асгах үед гэрийн гадна хаалганы ойролцоо 4-5 ширхэг бод малын хүзүүний яс тараагаад шидчихсэн байхыг нь харсан” гэх мэдүүлэг / хх-ийн I хавтас 80-81, 83-85-р тал, IV хавтас 245-р тал/,

50. Гэрч Л.Мөнхзулын мөрдөн байцаалтад өгсөн: “2016 оны 04 сарын 19-нд би ажил дээр байтал Н.Мөнхбат дуудаад хүрээд ирээч, хоол хийлгэмээр байна гэхээр нь би гэрт очтол Н.Мөнхбат, Б.Тугаатай хамт байсан. Тэр хоёр архи уучихсан байсан. Харин намайг очоод удаагүй байтал гаднаас Ж.Энхээ орж ирсэн. Би 13 цаг өнгөрч байхад гэрт очсон. Тэгээд хоол хийж байтал гадаа мотоцикпь дуугарсан ба гаднаас Б.Отгонбаатар, С.Баярхүү хоёр орж ирсэн. 0.75 литрийн Тэргүүн нэртэй архи авчихсан орж ирсэн архийг тойруулж уух зуур Ж.Энхээ гараад явчихсан. Харин Б.Тугаа үлдээд нөгөө архинаас ганц, хоёр хундага хувааж уусан. Би архинаас огт уугаагүй. Тэгээд үхрийн хүзүүний хэдэн махтай яс байсныг чанаж хажууд нь ногоо, гурил чанаж бэлдэж өгсөн. Б.Отгонбаатар, С.Баярхүү хоёрын авчирсан архийг задалхаас өмнө манай нөхөр Н.Мөнхбат нь 0.75 литрийн нэг шил Тэргүүн нэртэй архи хоолтой хамт чанах ногоо авахуулсан. Н.Мөнхбатын авсан архи дуусаж харин Б.Отгонбаатар, С.Баярхүү хоёрын авчирсан архийг задалж байхад Ж.Энхээ явчихсан. Ж.Энхээг явсаны араас Б.Тугаа гарч явсан. Манай нөхөр архи авахуулахдаа Сэнгүр нэртэй лаацтай 0.500 граммын пиво авсан. Тэр пивоноос хагасыг нь би уусан. Гэрт задалсан архинхаас Ж.Энхээ уугаагүй. Тэгээд гэрт Б.Отгонбаатар, С.Баярхүү, Н.Мөнхбат гурав үлдээд би тэр гурвын дунд хоол тавьж өгчихөөд наадхаа ууж, идчихээд амарцгаа гэж хэлээд гарсан. Ширээн дээр хоол тавьсан. Дээд талын суудалд Н.Мөнхбат түүний баруун гар талд доод талын суудалд Б.Отгонбаатар сууж тэр хоёрын урдаас хараад газар дээр С.Баярхүү завилж суугаад үлдсэн. Намайг гарах үед Б.Отгонбаатар, С.Баярхүү хоёр нь нэгнийхээ үгийг сөргөх маягтай хэн хэнээ хориглуулж авах ч биш, хаях ч биш үг хэлэлцээд байсан. Гэхдээ тийм их сүртэй уурлаж нэгэнтэйгээ зодолдох хэмжээний маргалдаж, хэрэлдэхгүй байсан. Тэр гурвын дунд хоол тавьж өгөхдөө улаан иштэй, 10-14 см орчим ажлын хэсгийн урттай хутга тавьж өгөөд гарсан. Би гарахдаа тавган дээр хутгаа тавьж өгчихөөд гарсан. Нэг л хутга тавьж өгсөн. Намайг гарсанаас хойш эхэлж хэн хутга авч хоол идсэнийг мэдэхгүй. Гэрээс гараад ажил дээр ирж байтал /гэрээс гараад 17-20 минутын дараа/ Н.Мөнхбат нь надруу өөрийнхөө утаснаас залгаж энэ хоёр маргалдаад гэж нэг юм хэлсэн. Миний утас сайн сонсогдоогүй. Тэгэхээр нь би ямар ядаргаатай юм бэ. Наад хоёроо хөөж явуулахгүй юу гэчихээд утсаа таслаад ажил руугаа ороод байж байтал бас л 15-20 минутын дараа Уранчимэг эгч миний утасруу 99854655 дугаарын утаснаас ярьж танайд юу болоод байгаа юм бэ. Н.Мөнхбат эмнэлэг дээр дуудлага өгөхөөр явж байна. Нэгнийгээ яачихлаа гэнээ нэг юм хэлээд байна. Чи хаана байгаа юм бэ гэж асуухаар нь би ажил дээр байна. Та хаана байна хамт манайд очъё гээд утсаа тасалтал удалгүй С.Баярхүүгийн эхнэр надруу залгаж та хаана байгаа юм бэ. Танайд юу болоод байгаа юм бэ гэж ярьсан. Тэгээд би ажлаас гарч Уранчимэг эгчийг дагуулж Н.Мөнхбатын дүүгийнд очиж энэ тухай хэлэх гээд очтол Н.Мөнхбат тэнд ирчихсэн толгойндоо ус хийлгэж байсан ба юу болсон бэ гэтэл гэрт харъя гээд яарахаар нь гэрт яваад очтол Золзаяа, Цэвээнгэрэл, Цэцэгмаа, Эрдэнэчимэг зэрэг сумын бага эмч ажилчид ирчихсэн Б.Отгонбаатарт эмчилгээ хийж байсан. Н.Мөнхбат гэрлүү шууд явж орсон. Би гэрлүү бараг ороогүй. Цаанаас нь хэн нь мэдэхгүй нэг нь энэ хүнээ аваадхаач гэхээр нь түүнийг татаж авсан. Н.Мөнхбат С.Баярхүү Б.Отгонбаатарыг хутгалчихлаа гэж надад хэлээгүй. Харин өөрийнхөө дүү Түмэн-Өлзийд хэлсэн байсан. Н.Мөнхбат бид хоёрыг гэрлүү очиход С.Баярхүүгийн эхнэр болон эмнэлэгийн эмч ажилчид мөн талийгаачийн ар гэрийнхэн гээд нэлээн хэдэн хүмүүс ирчихсэн байсан. Би Б.Отгонбаатар луу ойртож хараагүй. Би өдөр ажлаас гарахдаа Б.Ганцэцэг багшид хэлээд гарсан. Миний хариуцсан ангид 3 настай хүүхдүүд байдаг ба тэр үед хүүхдүүд хоолонд ороод унтлагын цаг болж амарч байсан болохоор Б.Ганцэцэг багшид хэлчихээд гэрт очиж Н.Мөнхбатад нэг хоол хийж өгөөд, хувцас хунарыг нь янзалж өгөөд ирэе гэж хэлээд гарсан. Харин өдөр буцаж ирэхдээ шууд ангидаа орсон. 13 цаг өнгөрч байхад гэрт очоод 15 цаг өнгөрч байхад ирсэн. Би 2016 оны 04 дүгээр сарын 19-ний орой ажлаасаа гарч явахдаа манаач Баттулгад цагаа бүртгүүлээгүй. Намайг ажлаас гарч явах үед Баттулга ах харагдахгүй байсан” гэх мэдүүлэг /хх-ийн I хавтас 86-87, 88, 89-р тал, IV хавтас 187-р тал/,

51. Гэрч Г.Дандархайдавын мөрдөн байцаалтад өгсөн: “Б.Отгонбаатар, С.Баярхүү хоёр манайд үд болж байхад 12 цагийн үед ирсэн. Манайд ирэхдээ 0.75 литрийн нэг шил Тэргүүн архитай ирээд би нэг хоол хийж өгөхөд хоол идэж, авч ирсэн архиа хувааж уугаад гарсан. Тэр архинаас би 2-3 хундага уусан. Үлдсэнийг нь тэр хоёр хувааж уугаад манайхаас гарсан. Урд өдөр нь Б.Отгонбаатар манайд шөнө ирж хоноод өглөө 08 цагийн үед мотоциклио авна гээд явсан. Мотоциклио Түмэн-Өлзийгийн хашааны үүдэнд асахгүй болохоор үлдээгээд ирлээ гэж байсан. Тэгээд мотоциклио аваад 09 цагийн үед буцаж манайд ганцаараа ирэхдээ 2.5 литрийн Боргио пиво авч ирээд тэр пивоо уугаад явсан. Тэгээд бид хоёр манайхаас хамт гарч миний ажил амжуулчихаад буцаад намайг манай гэрт буулгачихаад явсан. Манайд байхдаа С.Баярхүү рүү залгаад яриад байсан. Манайд хүрээд ир би Дандархайдавынд пиво ууж байна гэж яриад байсан ба өдөр нь намайг гэрт буулгачихаад гарч яваад С.Баярхүүг дагуулж ирсэн. Тэгээд манайд С.Баярхүүтэй авч ирсэн архиа уучихаад гарч явсанаас хойш би дахиж уулзаагүй. Би бодохдоо Б.Отгонбаатарыг шууд харьсан байх гэж ойлгосон. Сумын төвд ирэх үедээ манайхаар байнга ирдэг. Би түүнтэй бага байхын дотно найзууд байсан. Дахиж надруу утсаар яриагүй. Харин С.Баярхүү нь хамт ууж, идэх үед миний хажууд янз бүрийн ааш гаргаж байгаагүй боловч ер нь архи уусан үедээ бүдүүлэг үг яриатай, хүнийг том жижиг гэлтгүй хамаагүй хэлдэг. Мөн догшин, хэгжүүн, шийдэмгий, огцом зан ааштай болчихдог. Тэр байдлаасаа болж асуудалд орж байсан. Одоогоос хэдэн жилийн өмнө /оныг нь сайн санахгүй байна/ нэг удаа эхнэрээ хутга барьж хөөхөд  хүргэн ах Батхуяг нь дундуур нь орж салгах гэж байгаад гараа зүсүүлж байсан гэсэн. Тэгээд ах дүү нарын хооронл болсон асуудал болохоор шалгагдаагүй өнгөрсөн байх. Сүүлд дахиад манай сумын У.Бямбацогт гэдэг хүнийг нэг удаа архины шилээр гэл үү? сандлаар билүү аль нэгээр нь цохиж асуудал болоод байсан” гэх мэдүүлэг /хх-ийн I хавтас 92-93-р тал/,

52. Гэрч Ж.Энхсайханы мөрдөн байцаалтад өгсөн: “ Би Н.Мөнхбатынд 12 цагийн үед очсон. Тэднийд очтол Н.Мөнхбат, Б.Тугаа, Л.Мөнхзул нар байсан. Би Н.Мөнхбат ахаар ундаа авхуулахаар очсон. Намайг очиход тэр хоёр халамцуу байсан. Гэхдээ хэзээ нь архи уусан болохыг мэдэхгүй. Гэтэл Л.Мөнхзул эгч дэлгүүр рүү утсаар ярьж Тугааг явуулж 0.75 литрийн Тэргүүн нэртэй 1 шил архи, хоолны ногоо авхуулсан. Тэгээд Тугаа дэлгүүр явж захисан юмыг нь авч ирсэний дараа нөгөө архийг задлаагүй байтал Б.Отгонбаатар С.Баярхүү хоёр ирсэн. Тэр хоёр бас 0.75 литрийн нэг шил архи барьчихсан орж ирсэн ба С.Баярхүү нөгөө архиа задлаад тойруулж эхэлсэн. Би тэр архинаас уугаагүй. Задалсан архинаас Н.Мөнхбат, Б.Отгонбаатар, С.Баярхүү нар уугаад үлдсэн. Харин Л.Мөнхзул архи уусан эсэхийг мэдэхгүй. Ямар ч байсан. Зүүн талын хоолны шкапны дээр нэг Сэнгүр пивоны лааз харагдсан. Тэр нь чухам дотроо пивотой байсан эсэхийг мэдэхгүй. Тэгээд би удалгүй гараад явчихсан. Намайг байхад тэр хүмүүс хоорондоо маргалдаж байгаагүй. Архи задалсаны дараагаар би 5 минут бололгүй гараад явчихсан. Миний ард юу болсныг мэдэхгүй. Намайг гарахад хоол гараагүй байсан. Зөвхөн гурил гаргаж байсан ба тогоон дээр мах буцалж байсан. Харин чанасан гурилыг тавганд тавьж хоолны сэрээ хажууд нь тавьсан байснаас сэрээгээр гурил амсчихаад гарсан. Н.Мөнхбат галын дээд талд буюу гэрийн хоймор хэсэгт, гэрийн баруун талд байсан хоёр буйдан сандлын дээд талын сандал дээр нь С.Баярхүү сууж байсан. С.Баярхүүгийн баруун гар талд талийгаач Б.Отгонбаяр, талийгаач Б.Отгонбаярын баруун гар талд буюу баганы хажууд Б.Гантулга сууж байсан”  гэх мэдүүлэг / хх-ийн I хавтас 94, 95, 96-97-р тал, IV хавтас 186-р тал /,

53. Гэрч Б.Гантулгын мөрдөн байцаалтад өгсөн: “Тэгээд Н.Мөнхбат ахын авчирсан архийг ширээн доогуур хийлгээд С.Баярхүү, Б.Отгонбаатар хоёрын авч ирсэн архийг задлаад намайг тойруулчих гэхээр нь би тэр архийг нь задалж тойруулсан. Задалсан архи бараг дуусаж байтал Ж.Энхсайхан гэрт ажил гараад байна гээд тэднийхээс гараад явчихсан. Тухайн үед Л.Мөнхзул эгч хоол хийж байсан. Ж.Энхсайхан архинаас уугаагүй. Гэтэл С.Баярхүү нь ажлын цагаар хүний хүүхдүүд хаячихсан авгай гэж өөр бусад этгээд үг хэллэгээр /янгарцаг, үтгэн гэх мэт/ Л.Мөнхзул эгчийг хэлээд хавирч агсамнах шинжтэй болохоор нь би Ж.Энхсайханы араас удалгүй гараад явчихсан. Гэхдээ намайг гарахаас өмнө Н.Мөнхбат дэлгүүрээс авахуулсан архийг задалж нэг, хоёр удааа тойруулж байсан. Намайг гарах үед тогооноос хоол гараагүй байсан ба зөвхөн чанасан гурил, ногоо гаргаж хажууд нь хоолны сэрээ тавьж өгсөн. Харин С.Баярхүү нь Б.Отгонбаатар, Н.Мөнхбат хоёртой маргасан зүйл байгаагүй. Тухайн үед Л.Мөнхзул нь С.Баярхүүтэй бас маргаж янз бүрийн юм яриагүй. Гэхдээ С.Баярхүү архи уухаараа янз бүрийн ааш араншин гаргаж, агсамнаж хэгжүүн харьцаатай, догшиндуу зан авиртай болчихдог. Зүрх нь байнга өвддөг эмчийн хяналтанд байдаг учраас бид нар тэр болгон нийлж хамт байгаад байдаггүй. Архи уухаараа огцом зан авир гаргадаг. Манай сумын иргэд мэдэх хүмүүс нь мэддэг. Тийм болохоор би хамт байвал бас асуудал болж магадгүй гэж бодоод гараад явчихсан. Намайг Н.Мөнхбатын гэрээс гарч явах үед С.Баярхүү, Н.Мөнхбат, талийгаач Б.Отгонбаяр нар тэгж их согтоогүй байсан. Ямар ч байсан өөрийн хэлж байгаа үг, хийж байгаа үйлдлээ хянах, мэдэх чадвартай байсан” гэх мэдүүлэг / хх-ийн I хавтас 98-99, 100, 101-102-р тал, IV хавтас 189-р тал /,

54. Гэрч Б.Цэцэгмаагийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би 4 дүгээр сарын 19-ний өдөр амарч байсан. Гэхдээ гэрийн асаргааны үйлчилгээ хийхээр эмнэлэгт хэвтэж байсан Аюурзана гэдэг өндөр настны толгой угааж өгөхөөр эмнэлэг дээр ирсэн. Гэтэл Н.Мөнхбат гаднаас орж ирээд “Эмч байна уу. Дуудлага өгмөөр байна” гэхээр нь тухайн үед надтай хамт Цэвээнгэрэл эмч  хажууд байсан учир энэ эмчид дуудлагаа өг гэж хэлээд тэр хооронд коридорт орж ирээд дуудлаганд явъя гэж хэлээд дагуулж явсан. “Ямар дуудлага юм бэ” гэтэл хутгалчихлаа гэлүү нэг юм хэлсэн. Тодорхой асууж тодруулаагүй. Тэгээд дуудлага өгсөн айл нилээн хол байдаг машин олмоор байна гэтэл Мөнхбат нь Портер машин авч ирж өөрөө тэвшин дээр сууж Золзаяа эмч бид хоёр кабин дотор суусан. Машины жолоочийг Нэргүй гэдэг. Нэргүй нь тэр айлд оролгүй хашааны гаднаас явчихсан. Тэгээд Н.Мөнхбатынд бид гурав ортол гэрийн баруун талд Б.Отгонбаатар нь ширээний хажуугаар дээшээ харсан байдалтай толгой нь хажуугаараа гилжийсэн байдалтай байсан ба хажууд нь С.Баярхүү толгойн талд нь сууж байсан. Б.Отгонбаатар маш их цус алдсан байсан. Өвчтөний судасны цохилтыг нь пульсоксиметрээр шалгахад цохилт нь бараг мэдрэгдэхгүй, даралт унасан, зүрхний цохилт сайн сонсогдохгүй байна гэсэн. Тэгээд хурдан цус тогтоох эмчилгээг эхлүүлж яаралтай тусламж үйлчилгээг хийсэн. Их эмч Золзаяа нь аймгийн Мэс заслын эмчээс зөвлөгөө авч хөдөлгөж болохгүй 4 мөчид нь шингэн залга гэхээр нь хоёр гарт нь шингэн залгаж хоёр хөлд шингэн залгах гэтэл эмч дахиж үзээд өвчтөнг нас барчихлаа гэхээр нь хөлд нь шингэн залгаагүй. Өвчтөн маш их цус алдсан, шарх дотогшоогоо нилээн гүн хурц иртэй зүйлээр зүсэгдсэн, шархнаас цус нэвчиж гарсан ба цус огт тогтохгүй, миний авч явсан анхны тусламжийн марль, боолт  дуусчихаар нь саарал билүү /өнгийг нь сайн санахгүй байна/ нэг пудволкоор цусыг нь дарсан. Золзаяа эмч бид хоёрын авчирсан эмнэлгийн хөвөн, марло зэрэг нь дууссан. Тэр хооронд Н.Мөнхбат нь гараад явчихсан. Гэтэл С.Баярхүүгийн эхнэр Энхжаргал орж ирээд юу болсон юм бэ гэтэл С.Баярхүү нь юу гэснийг би мэдэхгүй байна. Юм хэлсэн эсэхийг мэдэхгүй байна. Нэг харахад С.Баярхүү нь Б.Отгонбаатараа гэж дуудаж толгойд нь гар хүрч харагдсан. Харин би өвчтөнд тусламж үзүүлэх явцад С.Баярхүүг юм хийлгэхгүй юм байна гэж бодоод Энхээг дагаж ирсэн С.Баярхүүгийн дүү Одонхүү нь гэрийн хаалгаар шагайхаар нь түүнийг дуудаж өгч явуулсан. Одонхүү Н.Мөнхбатын гэрт орж ирээд С.Баярхүүг аваад гарсан. Өвчтөнд тусламж үзүүлэх явцад Э.Энхжаргал нь бид хоёрт тусалсан. Харин миний гар цус болчихсон байсан ба талийгаачийн толгой хэсэгт байсан хоёр аягыг цустай гараараа түлхэсэн бөгөөд тухайн үед нөгөө хоёр аяга цус болчихсон учир айлын аяга цус болгочихлоо гэж бодоод юу ч бодолгүй нөгөө аягыг угаачих гээд Энхжаргалаар угаалгасан. Тэгээд Б.Отгонбаатар цус алдаад болохгүй учир хэнийх нь мэдэхгүй нэг пудволкоор цусыг дарж арчсан. Тэр пудволк цус болоогүй цэвэр байсан учраас би шархыг нь дарсан байх. Бид нарыг дуудлага аваад очсоны дараагаар талийгаач 1 цаг 15-20 минутын хооронд нас барсан. Ямар нэгэн үг хэлж чадахгүй, ухаангүй, гөлийсөн шокийн байдалтай байсан. тийчиж байснаа “Цэцэгээ эгчээ амь авраарай” гэж нэг удаа хэлсэн.Тийчилж хажуулдах үед нөгөө шархнаас цус гараад байсан. Тэгээд ер нь болохгүй юм байна гэж бодоод сумын эмнэлгийн эмч ажилчдыг бүгдийг нь дуудаж шаардлагатай арга хэмжээнүүдийг авсан боловч ямарч нэмэр болоогүй. 

1.         Анальгин 50% - 2.0 гр димедрол 1% 1 гр хольж судсанд.

2.         Аминокапроны хүчил 40%-10.0 гр судсанд.

3.         Виказол 3.0 гр судсанд.

4.         Натри хлорид 0.9 % -400 Дексаметазон 8.0 мг хольж судсанд дуслаар.

5.         Кордиамин 2.0 гр булчинд.

6.         Натри хлорид 400 гр судсанд дуслаар.

7.         Декстран 70%-200 гр судсанд дуслаар.

8.       Адреналин 1.0 гр, Натри хлорид 10.0 граммаар шингэлж судсанд хийсэн. Их эмч хэлэхдээ талийгаачийг 17 цагт өнгөрсөн гэсэн. Түүнийг нас барах үед цаг харахад тийм байсан. ” гэх мэдүүлэг / хх-ийн I хавтас 103-104, 105-106, 107-р тал/,

55. Гэрч Б.Эрдэнэчимэгийн мөрдөн байцаалтад өгсөн: “Би Н.Мөнхбатынд 16 цаг өнгөрч байхад очсон. Намайг ажил дээр байхад хамт ажилладаг сувилагч Н.Магсар нь бид нарыг бүгдийг нь Н.Мөнхбатынд хүрээд ир гэж байна. Хүн хүчний хэрэгтэй байна гэнэ гэхээр нь би Н.Магсартай тэднийд очсон. Н.Магсар бид хоёрыг очиход Цэцэгмаа сувилагч, Цэвээнгэрэл бага эмч, Сумъяа сувилагч, их эмч Золзаяа нар байсан. Өөр хүн байгаагүй. Хохирогчийн биеийн байдал хүнд байна гэсэн ба Цэцэгмаа сувилагч ус халаамаар байна. Жин тавимаар байна гэхээр нь би цахилгаан тогоо халааж ус халааж өгсөн. Ус халаасан тогоонд хоол хийсэн бололтой шөл байсан. Тогоотой шөлийг нь би асгасан. Талийгаач нь ямар нэгэн үг хэлээгүй. Тэнд ажиллаж байсан эмч, сувилагч нар нилээн хүнд байна.  Бараг найдваргүй болчихлоо гэж хэлж байсан. Тэгээд намайг дахиад эмнэлэг яваад халуун жин тавих хэрэгсэл, хүчилтөрөгчийн аппарат зэргийг авчир гэхээр нь эмнэлэг рүү Н.Батхүрэл бага эмчтэй хамт явж буцаад хүрээд иртэл Ц.Оргил ирчихсэн байсан. Талийгаач /Б.Отгонбаяр/ нь Ц.Оргилын хүргэн ах юм. Би буцаж ирэхэд эмч нар талийгаачийг ямарч найдваргүй болчихлоо гэсэн. Намайг сүүлд очсоны дараа 10 минут болоогүй байхад талийгаач нь өнгөрчихсөн. Н.Мөнхбатынд Н.Магсар сувилагч бид хоёрыг очсоны дараа Н.Батхүрэл бага эмч ирсэн. Намайг эмнэлэг яваад ирэх хооронд Ц.Оргил ирчихсэн байсан. Би эмнэлэгээс шаардлагатай багаж, тоног төхөөрөмж авчраад удаагүй байтал бараг хамт шахуу Н.Мөнхбат нь эхнэр Л.Мөнхзул болон төрлийн хүн Уранчимэг нар ирсэн. Талийгаачийг өнгөрсөний дараа Цэдэвээ, Янжмаа нар ирсэн” гэх мэдүүлэг / хх-ийн I хавтас 108-р тал/,

56. Гэрч Н.Магсарын мөрдөн байцаалтад өгсөн: “Тэр өдөр би ээлжээс буугаад дараагийн ээлжинд ажлаа өгөөд харих гэж байтал Сумъяа сувилагч Н.Мөнхбатынд хүрээд гэж ир надруу ярьсан. Тэнд хүн хүч шаардлагатай байна гэхээр нь эмнэлгээс харилгүй Н.Мөнхбатынд Б.Эрдэнчимэг үйлчлэгчийг дагуулж боолтын материал, шингэн зэрэг авч очсон. Мөн дамнуурга авч очсон. Хэдэн цагийн үед очсон гэдгээ санахгүй байна. Дуудлагаар очсон газарт маш хүнд хүн байсан ба нүд нь гөлийж, ам нь ангайсан байдалтай байсан. Цэцэгмаа сувилагч гарт 400 граммын натри хлорид шингэн залгах үед судасыг барьж өгөхөд өвчтөний судас хагарч, нэвчимхий, гар хүйтэн байсан. Тэгээд тэр шингэн залгаж дахиад баруун талын гаранд судсаар декстран 70-250 мл шингэн залгасан ба удалгүй талийгаач өнгөрчихсөн. Намайг очоод ойролцоогоор 20 минутын дараа нас барсан. Хохирогчийг би танихгүй. Хараагүй хүн байсан. Өвчтөнд яаралтай тусламж үзүүлэх явцад Эрдэнэчимэг үйлчлэгч эмнэлэг явж хүчилтөрөгчийн аппарат авчирсан ба тэр хооронд Ц.Оргил ирсэн. Араас нь Б.Эрдэнчимэг үйлчлэгч ирсэн. Талийгаачийг өнгөрсөний дараа Золзаяа эмч цагдаа иртэл түр хүлээж байхаас гэсэн ба би тэр үед гэрээс гартал гадаа Н.Мөнхбат, Л.Мөнхзул болон Уранчимэг нар байсан. Харин Н.Мөнхбатыг гэрт орж ирсэнийг мэдэхгүй. Ер нь цувж ирсэн зарим хүмүүс зарим нь гэрээр орж гараад байсан. Талийгаач нь 17 цагийн үед нас барсан. 2016 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр талийгаач Б.Отгонбаяр нь бусдад хутгалуулсан талаарх дуудлага хэдэн цагт ирсэн болохыг би тодорхой мэдэхгүй байна. Энэ талаар дуудлаганд явсан эмч Золзаяа, сувилагч Цэцэгмаа нар мэдэж байгаа. Ойрын дуудлага ирсэний дагуу эмч, сувилагч нар явж, ажиллах бөгөөд дуудлагандаа явж ирээд /тусламж үйлчилгээ үзүүлж дууссаны дараа/ тухайн өдрийн ээлжийн сувилагчид явсан дуудлага, цагаа бүртгүүлдэг. Тэр өдөр намайг ээлжээс буух хүртэл талийгаач Отгонбаярын дуудлаганд явсан эмч, сувилагч нар ирээгүй учраас би дуудлагын дэвтэрт тухайн дуудлагыг бүртгээгүй. Харин миний дараа ээлжинд гарсан сувилагч Ц.Эрдэнэчимэг тухайн дуудлагыг дуудлагын дэвтэрт бүртгэсэн” гэх мэдүүлэг / хх-ийн I хавтас 109, 110-р тал/,

57. Гэрч Н.Батхүрэлийн мөрдөн байцаалтад өгсөн: “2016 оны 4 дүгээр сарын 19-нд би аймаг ороод сумын төв гарсан. Тэгээд сумын төвд 2 хоёр хүүхдээ цэцэрлэгээс аваад гэрийн гадаа зогсож хүүхдүүдээ гэрлүү оруулчихаад ажил руу явах гэж байтал эмнэлгийн галчаар ажилладаг Дэрмээ нь мотоцикльтэй ирж Н.Мөнхбатынд хүн хутгалуулчихсан байна. Манайхан бүгд тэнд байна гэхээр нь гэрийн гаднаас шууд Н.Мөнхбатынд явж очсон. 16 цаг 40 минутын үед очсон. Намайг очиход манай эмнэлгийн ажилчид тухайлбал Золзаяа эмч, сувилагч Цэвээнгэрэл, Цэцэгмаа Сумъяа, Магсар, үйлчлэгч Эрдэнэчимэг нар байсан. Мөн Ц.Оргил байсан. Гэтэл намайг Золзаяа эмч эмнэлэг яваад ир гэхээр нь үйлчлэгч Эрдэнэчимэг бид хоёр эмнэлэг явж хүчилтөрөгчийн багаж, жин тавих хэрэгсэл /грилка/ авч ирж өгсөн. Эмнэлэг явж байхад Н.Мөнхбат эхнэр Л.Мөнхзул, манай сумын иргэн Уранчимэг нартай гэрлүүгээ явж байгаа харагдсан. Тэгээд буцаж ирээд өвчтөнд тусламж үзүүлэхэд шаардлагатай зүйлд тусалж байтал удалгүй Цэдэвээ ах, Янжмаа эгч хоёр ирсэн. Н.Мөнхбатынд байхад Н.Мөнхбат нь гэртээ орж ирээд “Чи иймхэн амьтай байсан юмуу. Наад хүнээ манайд үхүүлж болохгүй шүү” гэж хэлж байсан. Харин Н.Мөнхбатын эхнэр гэртээ огт ороогүй. Талийгаач 17 цагийн үед нас барсан. Харин тэнд байсан хүмүүс гарч, орж байхад Э.Энхжаргал нь Н.Мөнхбатын гэрт ороод ирчихсэн харагдаж байсан ба нилээн айчихсан байдалтай байсан. Удалгүй Э.Энхжаргал харагдаагүй. Намайг  Н.Мөнхбатын гэрт ирэхэд талийгаач нүд нь гөлийсөн, гар нь үл ялиг хөдлөх, хөл сулхан татах маягийн хөдөлгөөн хийж харагдсан. Гэхдээ ярих ямар ч чадвар байгаагүй” гэх мэдүүлэг / хх-ийн I хавтас 111-р тал/,

58. Гэрч Ц.Сумъяагийн мөрдөн байцаалтад өгсөн: “Би тэр өдөр ажил дээр байтал Б.Цэцэгмаа сувилагч Золзаяа эмч хоёр дуудлаганд явсан. Цэцэгмаа эгч хэлэхдээ согтуу хүмүүс нэгнийгээ хутгалчихлаа гэнэ гэж хэлээд гарсан. Тэгээд ажил тараад гэрт орж байтал 16 цаг 20 минутын үед Б.Цэцэгмаа сувилагч надруу утсаар ярьж Н.Мөнхбатынд ирмээр байна. Эмнэлгийн бүх ажилчдыг дуудмаар байна. Хүнд хүн байна хурдан ирмээр байна гэхээр нь би түрүүлж ганцаараа Н.Мөнхбатынд очсон. Миний араас Эрдэнчимэг үйлчлэгч, сувилагч Магсар нар ирсэн. Анх очих үед Золзаяа эмч гадаа утсаар ярьж байсан. Тэгээд Цэвээнгэрэл сувилагчийг дуудаад тэр хоёр гадаа байх үед би Цэцэгмаа эгчтэй байтал талийгаач нь “Цэцэгээ эгчээ амь авраарай” гэж тод хэлж дахиад “Тавилдаа пязьдаануудаа” билүү тиймэрхүү утгатай зүйл сулхан хэлээд дахиж юм хэлж чадаагүй Намайг очсоны дараагаар 30-40 минут орчим амьд байсан ба 17 цагт талийгаач өнгөрсөн” гэх мэдүүлэг / хх-ийн I хавтас 112-р тал/,

59. Гэрч Б.Гансүхийн мөрдөн байцаалтад өгсөн: “С.Баярхүү нь өөрөө огт ажил хийж байгаагүй. С.Баяраа зүрхний өвчний улмаас халамжийн тэтгэвэрт хамаарч тэтгэмж авдаг. Зан чанарын хувьд эрүүл үедээ зүгээр боловч архи уусан үедээ зүрхний өвчний нөлөөлөл байдаг ч юм уу? огцом ширүүн догшин зан гаргах тохиодол байдаг. 2014 оны хавар манайд С.Баярхүү, манай сумын иргэн У.Бямбацогт нар ирчихсэн байх үедээ гэнэт С.Баярхүү нь У.Баярцогтыг сандлаар толгой руу цохиж тухайн үед У.Бямбацогтын толгой хагарч цус нэлээн гарсан асуудал болж байсан. Тэр үед би гэрт байгаагүй. Хажууд нь манай ээж байсан ба намайг дуудаж би гэрт ирж тэр хоёрыг салгаж амрааж байсан. Тэгэхээр С.Баяраа нь архи уусан үедээ ааш зан нь огцом өөрчлөлтөгдөг байж магадгүй. Саяхан манай хорооллын ахлагчаар томилсон. Олон нийтийн ажлын үед нийтийн идэвхи санаачлагатай хүнийг хорооны ахлагчаар тавьж ажиллуулдаг” гэх мэдүүлэг / хх-ийн I хавтас 113-114-р тал/,

60. Гэрч Д.Пүрэвээгийн мөрдөн байцаалтад өгсөн: “2016 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр Н.Мөнхбаттай таарсан. Харин С.Баярхүүтэй уулзаагүй. Манай сумын иргэн Б.Алтанхуяг бид хоёр дугуй засварын гадаа машиныхаа дугуй янзалж байтал баримжаагаар 15 цаг 40-50 минутын орчимд Н.Мөнхбат ирсэн. Тэр согтуу байсан. Гэхдээ ухаан мэдрэлээ алдсан гэхээр байгаагүй. Бараг эрүүл гэж хэлэхээр байсан. Гэтэл Н.Мөнхбат нь гэрээсээ явж байна. Манайд их эмч Золзаяа, Цэцэгмаа 2 байна. Мөн Б.Отгонбаяр байна. С.Баярхүү, Б.Отгонбаяр бид гурав хамт байтал С.Баярхүү нь түүнийг хутгалчихлаа. Би эмнэлэглээс эмч аваад очсон. Тэр хүмүүсийг эмнэлэг хүргэмээр байна. Машинаараа хүргээд өгөөч гэсэн. Тухайн үед би машины дугуйгаа тайлаад авчихсан байгаа учраас ямар ч боломж байгаагүй. Гэтэл Н.Мөнхбат нь доошоо эргээд явсан. Дугуй засварын хашааны доод талын хашаа нь Н.Мөнхбатын төрсөн дүү Алтан-Өлзийгийн хашаа юм. Тэгэхээр гэртээ эмч хүргэсний дараагаар надтай уулзсан байсан” гэх мэдүүлэг / хх-ийн I хавтас 117-118-р тал/,

61. Гэрч Б.Мөнхцэцэгийн мөрдөн байцаалтад өгсөн: “Би Л.Мөнхзултай 4 жил хамт ажиллаж байна. 2016 оны 4 дүгээр сарын 19-нд миний хариуцсан 1 давхарт байдаг 1-2 настай хүүхдүүд 16 цаг гэхэд тардаг учраас хүүхдүүд тарах үед хувцас солих өрөөнд Л.Мөнхзулын гадна хувцас байсан. Тэгээхээр тэр үед Л.Мөнхзул ажил дээр байсан. Хүүхдүүд 15 цаг 50 минут гэхэд тарж эхэлдэг. Харин Л.Мөнхзул өдөр ажлаас гарч явсан. Хэдэн цагийн үед буцаж ирсэн талаар мэдэхгүй. 2016 оны  4 дүгээр сарын 19-ний өдөр 17:00 цагийн орчимд би ажил дээрээ байж байтал миний нөхөр Б.Алтанхуяг өөрийнхөө 89-84 /арын үсгийг нь мэдэхгүй/ улсын дугаартай Эксел маркийн машинтайгаа манай ажлын гадаа ирсэн. Би Алтанхуягт “Н.Мөнхбатын гэрт Отгонбаяр хутгалуулчихсан байна гэнэ. Бие нь их муу байна гэнэ.” гэж хэлэхэд Б.Алтанхуяг “Би бас сонслоо, Чамайг авахаар ирлээ” гэж хэлсэн” гэх мэдүүлэг / хх-ийн I хавтас 125-126, 127-р тал /,

62. Гэрч Н.Түмэн-Өлзийгийн мөрдөн байцаалтад өгсөн: “Тэр үед и гэртээ байсан. Хэдэн цагийн үед гэдгийг нь мэдэхгүй байна. Миний утас руу бэр эгч Л.Мөнхзул яриад чи хаана байна. Гэр рүү хамт явъя. Тэнд байсан хүмүүс хутга шөвөг болсон гэнэ гэж хэлсэн. Удалгүй манайд Уранчимэг эгчийн хамт ирсэн. Тэр хоёрыг ирэхийн урьдхан Н.Мөнхбат ах манайд ирсэн. С.Баярхүү Б.Отгонбаярыг хутгалчихлаа. Би эмч дуудаад гэрт очсон. Эмч нар гэр рүү ороод намайг гэрт оруулсангүй гэж ярьж ирсэн. Н.Мөнхбат ахыг ирсэн үед Уранчимэг, Мөнхзул хоёр ирж таараад Толгойн эм Н.Мөнхбат уучихаад толгойгоо усаар угааж аваад Уранчимэг, Мөнхзул, Мөнхбат 3 тэднийх рүү явсан. Тухайн үед Н.Мөнхбат нь халамцуу архи уучихсан байсан. Тэднийд өөр ямар асуудал болсон талаар би мэдэхгүй байна” гэх мэдүүлэг / хх-ийн I хавтас 128-129-р тал/,

63. Гэрч Ө.Урнаа /Уранчимэг/-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “Н.Мөнхбат нь бид нар архи уугаад сууж байтал С.Баярхүү нь Б.Отгонбаярыг хутгалчихлаа. Харин би эмч дуудаж өгчихөөд Түмэн-Өлзийд хэлэхээр ирлээ гэсэн. Согтуу байсан болохоор сэргэг гэж бодоод хүйтэн ус толгой руу нь хийж өгч нэг толгойн эм өгөөд тэндээс бид гурав Н.Мөнхбатынд очсон. Гэтэл тэднийд сумын их эмч Золзаяа, сувилагч Цэцэгмаа, Цэвээнгэрэл, Сумъяа, үйлчлэгч Эрдэнэчимэг, Батхүрэл, Оргил нар байсан. Мөн Энхжаргал байсан. Тэд нар бүгд гэрт байсан. Л.Мөнхзул гэрлүү ороогүй. Би гэрлүү ортол 1 сувилагч нь та нар нэг гал түлмээр байна. Энэ хүнийг бүлээцүүлмээр байна гэхэд Н.Мөнхбат нэг хучлага авч өгчихөөд талийгаачийг үхэж болохгүй шүү гэж байсан. Харин удалгүй Н.Мөнхбатыг гэрээс гар гээд Л.Мөнхзул шагайж түүний гараас нь татаж гаргасан. Тэгээд дахин гэрт ороогүй. Гэрт арваад хүн байсан. Удалгүй Цэдэвээ ах эхнэртэйгээ хамт ирсэн. Харин С.Баярхүүгийн эхнэр хэзээ явсаныг мэдэхгүй. Нэг харахад л явчихсан байсан. Бид нарыг очиход талийгаач өнгөрсөн байсан эсэхийг мэдэхгүй. Гэрийн гадна байхад хэн нь мэдэхгүй нэг сувилагч нь талийгаачийг ямар ч найдваргүй болчихлоо гэж байсан. Анх Н.Мөнбатынд би ороод талийгаачийг ямархуу байдалтай байгааг анзаарч хараагүй. Н.Мөнхбатынд хэдэн цагийн үед очсоноо тодорхой хэлж чадахгүй байна” гэх мэдүүлэг / хх-ийн I хавтас 130-131-р тал /,

64. Гэрч Б.Ганцэцэгийн мөрдөн байцаалтад өгсөн: “Л.Мөнхзул миний туслах багшаар ажилладаг. Цэцэрлэгийн хүүхдүүд тухайн өдрийн 12.30 цагийн үед унтах цагийн хувиартай. Унтсан хүүхдүүд 15.30 минутын үед сэрдэг. Харин 2016 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр Л.Мөнхзул нь хүүхдүүд унтуулчихаад Н.Мөнхбат хөдөө явна гэж байна. Гэрт очоод хоол хийж өгчихөөд хувцасыг нь янзалж өгөөд ирнэ гэж хэлээд ажлаас 13 цагийн үед явсан. Харин би 14 цаг 45 минутын үед хүүхдүүдийг сэрээсэн. Маргааш нь АХА тэмцээнд хүүхдүүдийг бэлтгэх гэж эрт сэрээсэн. Хүүхдүүдийг сэрээгээд ор янзалж байтал Л.Мөнхзул ирсэн. Хэдэн цагт ажил руу орж ирсэнийг санахгүй байна. Хүүхдүүдийн нойл цэвэрлэж байгаад би нэг яаралтай явах хэрэг гарлаа гээд явчихсан” гэх мэдүүлэг / хх-ийн I хавтас 132-133-р тал/,

65. Гэрч Ц.Оргилболдын мөрдөн байцаалтад өгсөн: “Харин ээж ирээд энэ тухай надад хэлж би Н.Мөнхбатынд ганцаараа очиход Б.Отгонбаяр ах гэрийн баруун талд дээшээ харсан байдалтай амьд нүд нь нээлттэй, ам нь хөдөлж үг хэлж чадахгүй. Сумын эмч Золзаяа, сувилагч Сумъяа, Магсар, Батхүрэл, Цэвээнгэрэл Цэцэгмаа нар талийгаачид шингэн залгачихсан эмчилгээ хийж байсан. Би гэрт ороод талийгаачаас үг асууж чадаагүй. Намайг очоод удаагүй байтал С.Баярхүүгийн эхнэр Э.Энхжаргал ирсэн. Тэгээд үйлчлэгч Эрдэнэчимэгт туслаж гал түлж, ус халаагаад хамт байж туслаж байгаа харагдсан. Гэтэл дахиад Н.Мөнхбат Урнаа, Мөнхзул нар ирсэн. Л.Мөнхзул гэртээ ороогүй. Харин Урнаа, Мөнхбат 2 гэрт орж ирсэн. Тухайн үед талийгаачийн доор дэвсэх юм хэрэгтэй байна гэхэд Н.Мөнхбат нэг даавуу гаргаж өгсөн. Тэр даавууг нь хэрэглээгүй. 17 цаг болж байхад би очсон. Намайг очоод 15 минут орчмын дараа талийгаачийг өнгөрчихлөө гэсэн” гэх мэдүүлэг / хх-ийн I хавтас 136-137-р тал /,

66. Гэрч Б.Нямхүүгийн мөрдөн байцаалтад өгсөн: “2016 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр ойролцоогоор 15:00 орчимд / цагийг нь тодорхой санахгүй байна / би ажил дээрээ Гантөмөр эмчтэй хамт байж байтал Гантөмөр эмчийн утас дуугарсан бөгөөд Гантөмөр эмч утсаа авж ярьчихаад "Түргэн сумын эмч ярьж байна. Та яриач" гээд надад утсаа өгсөн бөгөөд би утсыг нь авч ярихад Түргэн сумын эрүүл мэндийн төвийн эмч Золзаяа байсан бөгөөд Золзаяа " Би нэг айлд дуудлагаар ирчихсэн байна. Зүрхэн тус газраа хутгалагдсан, хутганы шархаар нь цус олгойдож, гоожиж байгаа өвчтөн байна. Өвчтөний биеийн байдал маш хүнд, даралт пульсгүй, шокийн байдалтай ухаангүй байна. Энэ хүнд ямар эмчилгээ хийх вэ" гэж асуусан бөгөөд би "Судсанд уян зүү тавьж яаралтай шингэн сэлбэ. Цус тогтоох эмчилгээ хий. Цусны бүлэг, рэзүс пактер / хүний цусны бүлгийг тодорхойлох, ижил бүлгийн донор бэлдэж, яаралтай цус сэлбэх эмчилгээ хийх / -ыг тодорхойл, яаралтай ижил бүлгийн донор бэлдэж, цус сэлбэх нөхцөл боломжоо яаралтай бүрдүүл" гэж зөвлөгөө өгсөн. Удалгүй 103 дугаарын утсанд Увс аймгийн Түргэн сумаас алсын дуудлага ирсэн бөгөөд хагалгааны баг явах шийдвэр гарсаны дагуу хагалгааны баг бэлэн байдалд шилжээд Түргэн сум руу явахад бэлэн болсоны дараа би "Өвчтөний талаар нэмэлт мэдээлэл авах" зорилгоор Түргэн сумын эмч Золзаяа руу утсаар залгаж ярихад Золзаяа "Өвчтөн нас барсан" гэж хэлсэн. Нэгэнт өвчтөн нас барсан гэж мэдээлэл ирсэн учраас хагалгааны баг Түргэн сум руу яваагүй юм. Тухайн үед Золзаяа эмч надад өвчтөний нэрийг хэлээгүй. Тухайн өвчтөн нь яагаад хутгалагдсан талаар Золзаяа эмч надад ямар нэгэн зүйл хэлээгүй. Би ч тэр талаар тодруулж асуугаагүй. Шарх цээжний хөндий рүү нэвтэрсэн, дотор эрхтэн гэмтсэн, цус алдалт, өвдөлтийн шоктой, ухаангүй байсан тохиолдолд хэрэв хөдөлгөж, тээвэрлэх юм бол өвчтөн тэр дороо амь насаа алдана. Сумын эрүүл, мэндийн төвийн эмч, сувилагч нар амийг нь аврах боломж огт байхгүй. Энэ тохиолдолд 1 цаг 30 минутын хугацаанд амийг нь аврах боломж бараг байхгүй. Яагаад гэвэл хагалгааны баг очиж байж тухайн өвчтөнд хагалгаа, эмчилгээ хийж амь насыг нь аврах боломж бүрдэх байсан. Золзаяа эмч эхэлж дуудлага өгсөнөөс хойш 30 минутын дараа өвчтөн нас барсан талаар мэдээлэл өгсөн бөгөөд энэ хугацаанд амийг нь аврах боломж байхгүй. Нэг ёсондоо хагалгааны баг очиж өвчтөний биед хагалгаа, эмчилгээ хийх боломж бүрдээгүй, хугацаа байгаагүй гэсэн үг юм” гэх мэдүүлэг / хх-ийн I хавтас 142-143-р тал/,

67. Гэрч Г.Гантөмөрийн мөрдөн байцаалтад өгсөн: “2016 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр ойролцоогоор 15:00 - 16:00 цагийн орчимд / цагийг нь тодорхой санахгүй байна / би ажил дээрээ Нямхүү эмчтэй хамт байж байтал миний утас дуугарсан бөгөөд би утсаа авахад Түргэн сумын эмч Золзаяа байсан ба Золзаяа " Би нэг айлд ирчихсэн байна. Энэ айлд зүрхэн тус газраа хутгалуулсан 1 хүн байна. Даралт, пульс тодорхойлогдохгүй байна. Яаралтай ямар арга хэмжээ авах вэ" гэж асуухаар нь би "Яаралтай шингэн сэлбэх эмчилгээ хий " гэж хэлчихээд Нямхүү эмчид утсаа өгч яриулсан. Нямхүү эмч мэргэжлээрээ олон жил ажиллаж байгаа, туршлагатай эмч учраас надаас илүү зөвлөгөө өгөх байх гэж бодоод би Нямхүү эмчид утсаа өгч, яриулсан юм. Нямхүү эмч утсаар ярьж дууссаны дараа 103-д Түргэн сумаас алсын дуудлага ирсэн бөгөөд хагалгааны баг томилогдсон ба би тухайн багт нь томилогдож явахаар болсон. Хагалгааны баг техник, хэрэгслээ бэлдээд явах гэж байтал Нямхүү эмч Золзаяатай утсаар ярьчихаад "Нөгөө хүн нь нас барсан гэж байна" гэж хэлсэн. Тэгээд хагалгааны баг Түргэн сум руу яваагүй” гэх мэдүүлэг / хх-ийн I хавтас 113-114-р тал/,

68. Гэрч Н.Гансүхийн мөрдөн байцаалтад өгсөн: “Би Увс аймгийн Нэгдсэн эмнэлэгт мэс заслын тасгийн эрхлэгч эмч ажилтай юм. Би энэ ажпыг 2013 оны 01 дүгээр сараас хойш өнөөдрийг хүртэл хийж байгаа юм. Өмнө нь тус эмнэлэгт мэс заслын эмч, яаралтай түргэн тусламжийн эмч хийж байсан.  2016 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр ойролцоогоор 15:00 - 16:00 цагийн орчимд /цагийг нь тодорхой санахгүй байна/ би ажил дээрээ байж байтал Түргэн сумын эрүүл мэндийн төвийн эмч Золзаяа над руу утсаар залгаж "Манай суманд нэг хүн зүрхний тус газраа хутгалагдсан байна. Зүүн талын хөхний ойролцоо, 5 дугаар хавирган тус газраа хутганы шархтай байна. Шархнаас нь цус алдаж байна. Зүрх рүү нь хутгалсан юм шиг байна. Энэ хүний биеийн байдал маш хүнд, даралт унасан, зүрхний цохилт олширсон, пульс нь олширсон байна ямар эмчилгээ хийх вэ" гэж асуухаар нь би "Яаралтай дуудлага өг. Сэхээний эмч Гантөмөр, Нямхүү нар луу утсаар ярьж зөвлөгөө ав" гэж хэлсэн. Золзаяа нь тухайн хүн нь юунаас болж хутгалуулсан, хэн хутгалсан талаар надад ямар нэгэн зүйл хэлээгүй. Би ч тэр талаар тодруулж асуугаагүй юм. Тэрнээс хойш удалгүй байж байтал Түргэн сумаас яаралтай дуудлага ирсэн бөгөөд уг дуудлагын дагуу "Хагалгааны баг" явж ажиллахаар болсон. Би тухайн багт нь орж ажиллахаар хагалгааны багаж, хэрэгсэлээ бэлэн болгож байтал Түргэн суманд бие нь муу байсан хүн нас барсан талаар мэдэгдсэн учраас дуудлага цуцлагдаж бид нар яваагүй юм. Энэ тохиолдолд Түргэн сумын эрүүл мэндийн төвийн эмч нар өвчин намдаах, шингэн сэлбэх эмчилгээ хийх ёстой. Зүрхэн тус газраа хутгалуулсан хүнд маш яаралтай хагалгаа хийх шаардлагатай байдаг бөгөөд Түргэн сумын эрүүл мэндийн төвд хагалгааны баг байдаггүй учраас хагалгаа хийх боломжгүй юм. Зүрхэн тус газраа хутгалуулсан хүн нь хагалгаа хийсэн ч амьд үлдэх магадлал маш бага байдаг” гэх мэдүүлэг / хх-ийн I хавтас 146-147-р тал/,

69. Гэрч Л.Ганхуягийн мөрдөн байцаалтад өгсөн: “2016 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр ойролцоогоор 15:00 - 16:00 орчимд Түргэн сумын эрүүл мэндийн төвийн их эмч Л.Золзаяа над руу утсаар залгаж " Манай суманд нэг хүн цээжний зүүн хэсэгтээ, хөхний орчимдоо хутгалуулсан байна. Энэ хүний биеийн байдал маш хүнд, ухаан санаа самуурсан, даралт хэмжигдэхгүй, пульс тэмтрэгдэхгүй байна. Согтуу хүмүүс бие биенийгээ хутгалсан байна. Ямар эмчилгээ хийх вэ, яах вэ?" гэж асуусан бөгөөд би " Эхний ээлжинд шингэн сэлбэх, хүчтэй өвчин намдаах эмчилгээ хий. Чиний хэлж байгаагаас үзэхэд наад хүний чинь цээжний хөндий нэвтэрсэн шарх, дотор эрхтэний гэмтэл, цус алдалт, өвдөлтийн шоктой байх магадлалтай байна. Чи яаралтай түргэн тусламжийн 103 руу залгаж хагалгааны баг дууд" гэж зөвлөгөө өгсөн. Тухайн үед Л.Золзаяа эмч надад өвчтөний нэрийг хэлж байсан боловч одоо би санахгүй байна. Ямар хүмүүс архи ууж байгаад, хэн нь хэнийгээ юунаас болж, яаж хутгалсан болохыг Золзаяа эмч надад хэлээгүй. Би ч тэр талаар тодруулж асуугаагүй. Нэг ёсондоо болсон хэргийн талаар Л.Золзаяа эмч надад мэдээлэл өгөөгүй, зөвхөн өвчтөний биеийн байдлын талаар мэдээлэл өгсөн. Тэрнээс хойш 30 орчим минутын дараа Л.Золзаяа нь сэхээний эмч Б.Нямхүү болон 103 руу "Хүн нас барсан" гэж хэлсэн байсан. Тэр үед манай нэгдсэн эмнэлэгийн хагалгааны баг бэлэн байдалд шилжээд Түргэн сум руу явахад бэлэн болсон байсан бөгөөд хүн нас барсан гэдэг мэдээг авангуутаа Түргэн сум руу яваагүй юм. Шарх цээжний хөндий рүү нэвтэрсэн, дотор эрхтэн гэмтсэн, цус алдалт, өвдөлтийн шоктой, ухаангүй байсан тохиолдолд хэрэв хөдөлгөж, тээвэрлэх юм бол өвчтөн тэр дороо амь насаа алдана. Сумын эрүүл, мэндийн төвийн эмч, сувилагч нар амийг нь аврах боломж огт байхгүй. Энэ тохиолдолд 1 цаг 30 минутын хугацаанд амийг нь аврах боломж бараг байхгүй. Яагаад гэвэл хагалгааны баг очиж байж тухайн өвчтөнг хагалгаа, эмчилгээ хийж амь насыг нь аврах боломж бүрдэх байсан. Манай аймаг, сум мэт алслагдсан газарт аймгийн төвөөс хагалгааны баг очиж, хагалгаа хийх хүртэл хугацаа их ордог учраас тухайн тохиолдолд өвчтөний биеийн байдал хүндэрч аврах боломжгүй болох байсан. Золзаяа эмч эхэлж дуудлага өгсөнөөс хойш 30 минутын дараа өвчтөн нас барсан талаар мэдээлэл өгсөн бөгөөд энэ хугацаанд амийг нь аврах боломж байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн I хавтас 140-141-р тал/,

70. Гэрч Н.Цэдэвийн мөрдөн байцаалтад өгсөн: “Би Б.Отгонбаярыг нас барсан болохыг Түргэн сумын Эрүүл мэндийн төвийн ажилтан Б.Эрдэнэчимэгээс анх сонссон. Б.Эрдэнэчимэг 2016 оны 04 дүгээр сарын 19-ний орой 17:00 цагийн орчимд над руу утсаар залгаж “Б.Отгонбаярын бие маш муу байна. Ер нь найдваргүй юм шиг байна. Н.Мөнхбатын гэрт байна. Хурдан ир” гэж хэлсэн. Тэрнээс өмнө миний эхнэр Янжмаа 16:40 цагийн орчимд ажлаасаа ирээд надад “ Манай хүргэн Б.Отгонбаяр хүнд хутгалагдсан юм шиг байна. Цэцэрлэг дээр ийм яриа гарч байна” гэж хэлж байсан. Б.Эрдэнэчимэгийг ярьсан даруйд би өөрийн эхнэр Янжмаагийн хамт Н.Мөнхбатын гэрт очсон. Тухайн үед ойролцоогоор 17:10 цаг болж байсан байх. Янжмаа бид хоёрыг очиход Н.Мөнхбатын гэрийн гадна Н.Мөнхбат, Ө.Урнаа нар модон дээр сууж байсан. Өөр ямар нэгэн хүн харагдаагүй. Н.Мөнхбатын гэрт ороход Түргэн сумын Эрүүл мэндийн төвийн эмч Батхүрэл, сувилагч Цэцэгмаа, Магсар, Эрдэнэчимэг нар байсан. Мөн миний хүү Оргилболд, талийгаачийн хамаатан Н.Туяа нар байсан. Талийгаач Б.Отгонбаяр амьсгал хураасан байсан бөгөөд цогцсыг нь гэрийн баруун талд дэш харуулж байрлуулсан байсан. Намайг очиход цээжнийх нь хувцасыг тайлсан байсан бөгөөд цээжнийх нь зүүн хэсэгт марль тавьсан байдалтай байсан. Тэгээд удалгүй цагдаа нар ирсэн юм” гэх мэдүүлэг / хх-ийн I хавтас 148-150, 151-р тал/,

71. Гэрч Э.Янжмаагий мөрдөн байцаалтад өгсөн: “2016 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр би цэцэрлэг дээрээ хүүхдүүдээ тарааж байтал манай цэцэрлэгийн тогооч Л.Янжмаа “Би эмнэлэг дээр тариа хийлгээд ирлээ. Эмнэлэг дээр танай хүргэн Б.Отгонбаяр хутгалуулсан гэсэн дуудлага ирсэн байна. Эмнэлэгийн эмч ажилчид тийшээ явж байна. Б.Отгонбаярын бие нь их муу байгаа юм шиг байна. Эхэлж явсан эмч сувилагч нар очоод эмчилж чадахгүй дараагийн хүмүүс нь явж байгаа юм шиг байна” гэж хэлсэн. Би тэр доороо гэртээ очиж өөрийн нөхөр Цэдэвд болсон явдлыг хэлсэн. Удалгүй 17 цагийн орчимд Б.Эрдэнэчимэг миний нөхөр Цэдэв рүү утсаар ярьж “Б.Отгонбаярын бие маш муу байна. Б.Мөнхбатын гэрт маш хурдан ир” гэж хэлсэн бөгөөд Цэдэв бид хоёр тэр дороо өөрсдийнхөө машинтай Н.Мөнхбатын гэрийн гадна очсон. Н.Цэдэв бид хоёрыг Н.Мөнхбатын хашааны үүдэнд Л.Туяа, Л.Оюунгэрэл нар урдаас тосч ирээд “Б.Отгонбаяр нас барчихлаа” гэж хэлсэн. Н.Цэдэв бид хоёр Н.Мөнхбатын хашаа руу ороход Н.Мөнхбат, Ө.Урнаа нар гэрийн гадна, баруун талд модон дээр сууж байсан. Гэрийн гадна өөр хүн харагдаагүй. Н.Мөнхбатын гэрт ороход миний хүү Ц.Оргилболд, эмнэлэгийн ажилтан Батхүрэл, Цэвээнгэрэл, Цэцэгмаа, Магсар, Сумъяа, Эрдэнэчимэг нар байсан. Талийгаач Б.Отгонбаярын цогцсыг гэрийн баруун талд дээш харуулан байрлуулсан байсан ба талийгаачийн цээжний зүүн хэсэгт марл тавьж шархыг нь дарсан байсан. Бид нар ороод удаагүй байж байтал цагдаа нар ирээд бүх хүнийг гаргасан. ” гэх мэдүүлэг / хх-ийн I хавтас 152-154-р тал/,

72 . Гэрч С.Баттулгын мөрдөн байцаалтад өгсөн: “Би 2016 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр Түргэн сумын цэцэрлэгийн туслах багш Л.Мөнхзулын цагийг бүртгэсэн. Л.Мөнхзул нь өглөө 09:00 цагт ажилдаа ирсэн. Тухайн үед Л.Мөнхзул нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй эрүүл байсан. Би тэр өдөр өглөө 07:00, 09:00 цагуудад цэцэрлэгийн багш, туслах багш нарын цагийг бүртгэсэн. Тэрнээс хойш дахиж цэцэрлэг рүү ороогүй. Би Л.Мөнхзулыг өдрийн цагаар ажил дээрээ байсан үгүйг нь мэдэхгүй байна. Л.Мөнхзулыг тэр өдөр ажил дээрээ байсан эсэхийг хамт ажилладаг багш Ганцэцэг мэдэж байгаа байх. Би орой 17:00 цагт цэцэрлэгийн багш, туслах багш нарын цагийг бүртгэхэд туслах багш Л.Мөнхзул байгаагүй. Би тэр өдөр Л.Мөнхзулыг хэзээ, ямар шалтгаанаар гарч явсан болохыг нь мэдээгүй. Би цагаа бүртгүүлээгүй багш нарын цагийн хүснэгтийг нь хоосон үлдээчихдэг юм. Би 2016 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр өдрийн цагаар Л.Мөнхзул багштай таарч уулзаагүй. Тэр орой Л.Мөнхзул 17:00 цагт цагаа бүртгүүлээгүй учраас би цагийн хүснэгтийг нь хоосон үлдээсэн. Цэцэрлэгийн багш, туслах багш нар ажлын өдрүүдэд, ажлын цагаар цэцэрлэгээс гарч явж болохгүй. Цэцэрлэгийн багш нар өглөө 07:00 цагт ажилдаа ирээд орой 17:00 цагт ажлаасаа буух ёстой. Харин туслах багш нар өглөө 09.00 цагт ажилдаа ирээд орой 17:00 цагт ажлаасаа буух ёстой байдаг. Тэр хооронд чөлөө, зөвшөөрөл аваагүй бол ажлын байрыг орхиж явж болохгүй юм.” гэх мэдүүлэг / хх-ийн I хавтас 156-157-р тал/,

73. Гэрч Ц.Эрдэнэчимэгийн мөрдөн байцаалтад өгсөн: “2016 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр би 16:00 цагаас ээлжийн сувилагчаар ажиллахаар Түргэн сумын эрүүл мэндийн төвд очиход сувилагч Магсар надад "Б.Отгонбаяр хүнд хутгалуулсан гэнэ. Тэгээд манай эмч, сувилагч нар дуудлаганд явчихлаа. Биеийн байдал нь маш хүнд байна гэнэ. Би тийшээ явлаа" гэж хэлээд явсан. Б.Отгонбаяр нь хэнд хутгалуулсан талаар надад ямар нэгэн зүйл хэлээгүй. Би Магсараас ээлж хүлээж аваад эмнэлэг дээр байж байтал ойролцоогоор 17:30 цагийн орчимд / цагийг нь сайн санахгүй байна / Б.Отгонбаяр нас барсан талаар Л.Золзаяа эмч мэдээлэл өгсөн. Тухайн өдөр ямар хэрэг гарсан, юу болсон талаар надад мэдэх зүйл байхгүй юм. Би 2016 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн Ойрын дуудлагын бүртгэлд Б.Отгонбаярын дуудлагыг бүртгэсэн. Эхний дуудлага нь 15:30 цагт, дараагийн дуудлага нь 16:20 цагт ирсэн. Би ажил дээрээ байж байтал шөнө 01 цаг 30 минутанд манай сумын хэсгийн төлөөлөгч З.Батзориг нь шүүх эмнэлэгийн эмч болон бас нэг цагдаагийн хамт С.Баярхүүг дагуулж хүрч ирсэн. З.Батзориг " С.Баярхүүгийн зүрх нь өвдөөд байна гэнэ. Л.Золзаяа эмчтэй ярьсан чинь гэртээ байна гэнэ. Таниар хийлгэчих гэж байна. Та хийгээд  өгөөч" гэж хэлсэн. Тухайн үед С.Баярхүүгийн бие нь чичрээд, гар хөл нь салгалаад байсан.  Тэгээд би яаралтай түргэн тусламжийн эм тарианаас, прондол, аналгин, димедролтой  хийсэн. Прондол - 1 грамм, аналгин - 2 грамм, димедорл - 1 грамм хольж С.Баярхүүгийн судсанд хийсэн. Тухайн үед С.Баярхүү болон хамт явж байсан цагдаа нар болсон үйл явдлын талаар ямар нэгэн зүйл хэлээгүй. 2016 оны 04 дүгээр сарын 18-19-ний хооронд надаас өөр С.Баярхүүгийн биед прондол - аналгин димедролтой хийсэн хүн байгаа үгүйг би мэдэхгүй байна.” гэх мэдүүлэг / хх-ийн I  хавтас 158-159-р тал /,

74. Гэрч Ц.Отгонбаярын мөрдөн байцаалтад өгсөн: “Намайг аймгаас гарахын өмнө манай сумын хэсгийн төлөөлөгч З.Батзориг надад "Би жижүүрийн шуурхай бүрэлдэхүүнтэй хамт одоо Түргэн сум руу гарах гэж байна. Чи явж бай" гэж хэлсэн. Би Түргэн суманд ирэнгүүтээ шууд Н.Мөнхбатын гэрт очсон. Намайг Н.Мөнхбатын гэрт очиход гэрийн гадна Түргэн сумын эрүүл мэндийн төвийн ажилтан Эрдэнэчимэг, иргэн Туяа нар байсан бөгөөд надад " Отгонбаяр нас барчихлаа " гэж хэлсэн. Би Н.Мөнхбатын гэрийн хаалгыг шагайж харахад гэр дотор Ц.Оргилболд талийгаач Б.Отгонбаярын толгойн ойролцоо сууж байсан. Талийгаач Б.Отгонбаярын цогцосыг гэрийн баруун талд, дээш харуулан хэвтүүлсэн байдалтай байсан. Гэр дотор өөр ямар хүмүүс байсан болохыг би анзаарч хараагүй бөгөөд би хэсгийн төлөөлөгч З.Батзоригтой утсаар холбогдож Б.Отгонбаярыг нас барсан болохыг хэлэхэд Батзориг "Чи С.Баярхүүгийн гэрт очоод байж бай" гэж хэлсэн. Би Н.Мөнхбатын гэрт оролгүйгээр шууд С.Баярхүүгийн гэр лүү явсан. Намайг С.Баярхүүгийн хашаанд ороход Алтанхуяг, Мөнхцэцэг, Баярхүүгийн төрсөн дүү Одонгоо нар гэрийн гадна зогсож байсан бөгөөд надаас юу болсон бэ гэж асуухаар нь би " Н.Отгонбаяр арай нас бариагүй байна. Эмч нар байна " гэж хэлсэн. Тухайн үед С.Баярхүү гэр дотроо байсан учраас би тухайн хүмүүсийг тайвшруулах зорилгоор тэгж хэлсэн. Би тэр дороо С.Баярхүүгийн гэрт ороход С.Баярхүү тамхи татаад сууж байсан. Мөн С.Баярхүүгийн эхнэр Э.Энхжаргал байсан. С.Баярхүү надаас "Б.Отгонбаяр өнгөрчихсөн үү" гэж асуухаар нь би "Үгүй ээ. Эмч нар эмчилгээ хийж байна" гэж хэлсэн. Би С.Баярхүүгийн сэтгэл санааг тайвшруулах зорилгоор тэгж хэлсэн юм. С.Баярхүү, Э.Энхжаргал нар надад болсон үйл явдлын талаар ямар нэгэн зүйл хэлж яриагүй. Би тэд нараас асууж, тодруулаагүй. Би С.Баярхүүгийн гэрт ороод С.Баярхүүд "2-уулаа сумын цагдаагийн хэсэг рүү явъя" гэж хэлэхэд С.Баярхүү надтай хамт явахыг зөвшөөрсөн. Тухайн үед С.Баярхүү архи уусан байдалтай байсан боловч биеэ авч явах бүрэн чадвартай байсан. Ямар ч байсан өөрийн хийж байгаа үйлдэл, хэлж байгаа үгийг мэдэх чадвартай байсан. Би С.Баярхүүгийн гэрт ороод удаагүй байж байтал 10 минут орчимын дараа Увс аймгийн цагдаагийн газрын эрүүгийн төлөөлөгч У.Батжаргал орж ирсэн. Эрүүгийн төлөөлөгч У.Батжаргал бид 2 С.Баярхүүг дагуулаад Түргэн сумын цагдаагийн хэсэг дээр ирсэн. С.Баярхүүг цагдаагийн хэсэг дээр авч ирэх үед ойролцоогоор 19:00 цаг болж байсан байх. Би С.Баярхүү болон Н.Мөнхбат нараас болсон хэргийн талаар асууж тодруулаагүй юм” гэх мэдүүлэг / хх-ийн I хавтас 160-161-р тал/,

75. Гэрч Л.Туяагийн мөрдөн байцаалтад өгсөн: “2016 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр 16:00 цаг өнгөрч байх үед Б.Соня над руу утсаар залгаж "Наана чинь юу болоод байгаа юм бэ. Миний дүү Б.Отгонбаяр хүнд хутгалуулсан гэж сонслоо. Н.Мөнхбатын гэрт байгаа юм байна. Юу болсоныг чи очоод хараад өгөөч" гэж ярьсан. Би тэр дороо Н.Мөнхбатын гэрт ганцаараа очсон. Намайг Н.Мөнхбатын гэрийн гадна очиход Н.Мөнхтбат, Л.Мөнхзул, Ө.Урнаа нар байсан. Би Н.Мөнхбатын гэрт ороход талийгаач Н.Отгонбаярыг гэрийн баруун талд хэвтүүлсэн байсан бөгөөд эмч, сувилагч нар эмчилгээ хийж байсан. Тэнд Түргэн сумын эрүүл мэндийн төвийн эмч Золзаяа, Цэвээнгэрэл, сувилагч Цэцэгмаа, асрагч Эрдэнэчимэг нар байсан. Мөн Ц.Оргилболд байсан. Намайг ороход талийгаач Н.Отгонбаяр нь ухаангүй байдалтай байсан бөгөөд Отгонбаярын цээжин хэсгийн хувцасыг тайлсан цээжнийх зүүн талын хэсэгт марл тавьсан байсан. Би юу болсон талаар тэнд байсан хүмүүсээс асуугаагүй. Тэр хүмүүс ч надад ямар нэгэн зүйл хэлээгүй. Намайг очсоноос хойш Түргэн сумын эрүүл мэндийн төвийн эмч сувилагч нар нэмэгдэж ирээд Б.Отгонбаярын биед эмчилгээ хийсэн боловч Б.Отгонбаяр ухаан орохгүй байсаар байгаад нас барсан. Би Н.Отгонбаярыг нас барсаны дараа гэрээс гарч Б.Соня руу утсаар залгаж болсон явдлыг хэлсэн. Намайг гэрийн гадна байж байтал Цэдэв, Янжмаа нар ирсэн. Намайг Н.Мөнхбатын гэрт очиход Б.Отгонбаяр амьд байсан. Гэхдээ ямар ч ухаангүй байсан. Талийгаач Б.Отгонбаяр нь ухаан орохгүй байсаар байгаад нас барсан. ” гэх мэдүүлэг / хх-ийн I хавтас 162-163-р тал/,

76. Гэрч З.Батзоригийн мөрдөн байцаалтад өгсөн: “2016 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр би Увс аймгийн Улаангом суманд албаны ажлаар / сарын ажлын тайлан өгөхөөр/ ирсэн. Намайг Улаангом суманд байж байтал 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр ойролцоогоор 14:00 - 15:00 цагийн орчимд Увс аймаг дахь цагдаагийн газрын жижүүрийн 93023802 дугаарын утаснаас миний утас руу залгаж " Танай сумаас Н.Мөнхбат гэдэг нэг согтуу хүн яриад байна. Нэг хүн хутгалуулсан гэсэн дуудлага өгч байна. Чи хариуцсан сум руугаа хэн нэгэн хүнтэй холбогдоод болсон асуудлыг тодруулаад асуугаад өгөөч" гэж хэлсэн. Тухайн өдөр манай сумын хэсгийн цагдаа Ц.Отгонбаяр нь захиргааны зөрчил гаргасан хүмүүсийг аваад Улаангом суманд орж ирсэн байсан. Би Түргэн сумын эрүүл мэндийн төвийн нэг эмчтэй / хэнтэй ярьсан болохоо одоо санахгүй байна / утсаар ярьж юу болсон талаар тодруулж асуухад " Н.Мөнхбат согтуу ирээд хүн хутгалуулсан гэсэн дуудлага өглөө. С.Баярхүү хутгалсан гэж Н.Мөнхбат хэлж байна" гэж хэлэхээр нь би цагдаагийн газрын 7045102 дугаарын утсанд дуудлага өгсөн Н.Мөнхбатын утас руу залгахад Н.Мөнхбат нь согтуу байдалтай ярьж байсан бөгөөд Н.Мөнхбат надад "С.Баярхүү нь манай гэрт хүн хутгалчихлаа" гэж хэлсэн. Н.Мөнхбат нь согтуу байдалтай ярьж байсан учраас би олон зүйл тодруулж асуулгүй Н.Мөнхбатад "Чи сумын цагдаагийн хэсгийн байрны гадна очоод байж бай. Би удахгүй очно" гэж хэлээд утсаа тасалсан. Би Н.Мөнхбаттай утсаар ярьчихаад С.Баярхүүгийн эхнэр Э.Энхжаргал руу утсаар залгаж "С.Баярхүү нь согтуу байгаа юм шиг байна. Н.Мөнхбатын гэрт ямар нэгэн юм болсон юм шиг байна. Н.Мөнхбат над руу утсаар яриад хүн хутгалчихлаа гээд нэг юм хэлээд байна. Та Н.Мөнхбатын гэрт очоод юу болсоныг нь хараадахаач" гэж хэлсэн. С.Баярхүү нь архи уусан үедээ өөрийгөө авч явах, удирдан жолоодох чадваргүй болчихдог бөгөөд би өмнө С.Баярхүүд гудамжинд согтуу явж байхад нь 2 удаа гэрт нь хүргэж өгч байсан. Бас С.Баярхүү архи уучихсан үедээ сумын эмнэлэг дээр очиж эмч, сувилагч нараас эм, тариа хийж өгөхийг шаардаж байхад нь би ар гэрийнх нь хүмүүст мэдэгдэж байсан удаа байгаа. С.Баярхүү нь архи уучихаараа биеэ авч явах чадваргүй болчихдог, хүнтэй маргаан гаргах гээд байдаг учраас би С.Баярхүүгийн эхнэр Э.Энхжаргалд тэгж хэлсэн юм. Би тэр дороо хэсгийн цагдаа Ц.Отгонбаяртай ярихад Түргэн сум руу явах гээд хөлсний машинд суучихсан байна гэхээр нь "Чи хэргийн газарт очоод хамгаалалт аваад байж бай. Би шуурхай бүрэлдэхүүнтэй хамт одоо очлоо" гэж хэлсэн. Би аймгийн цагдаагийн газрын жижүүрийн шуурхай бүрэлдэхүүн болох мөрдөн байцаагч Н.Хадбаатар, эрүүгийн төлөөлөг У.Батжаргал, криминалистикийн шинжээч Б.Баттулга нартай хамт Увс аймгийн Улаангои сумаас гарч Увс аймгийн Түргэн сум руу явсан. Замд явж байхдаа би Түргэн сумын Эрүүл мэндийн төвийн их эмч Л.Золзаяа руу утсаар залгаж нөхцөл байдлыг асуухад Л.Золзаяа эмч " Энэ хүн хутгалуулсан байна. Бие нь маш хүнд байна" гэж хэлсэн. Тэрний дараа хэсгийн цагдаа Ц.Отгонбаяр над руу утсаар залгаж " Б.Отгонбаяр нас барсан байна. С.Баярхүү энд байхгүй байна" гэхээр нь би " Чи тэгвэл С.Баярхүүг олоод хамт байж байгаарай " гэж хэлсэн. Би жижүүрийн шуурхай бүрэлдэхүүнтэй хамт шууд Увс аймгийн Түргэн суманд очоод Н.Мөнхбатын гэрт очсон. Тухайн үед талийгаач Б.Отгонбаяр нас барсан байсан. Тэгээд жижүүрийн шуурхай бүрэлдэхүүн ажиллагаа хийж эхэлсэн бөгөөд би хэргийн газрыг хамгаалалтанд авсан. 2016 оны 04 дүгээр сарын 19-ны орой 20:00 цагийн орчимд С.Баярхүүг цагдаагийн хэсэг дээр байлгаж байх үед С.Баярхүү нь " Миний бие муу байна, эмч дуудаад өгөөч" гэхээр нь би Түргэн сумын эрүүл мэндийн төвийн эмч Л.Золзаяа руу ярьж дуудсан бөгөөд удалгүй эмч Золзаяа, Батхүрэл нар цагдаагийн хэсгийн байранд ирээд С.Баярхүүгийн биеийг үзсэн. С.Баярхүүгийн биед эмч нар үзлэг хийж байх үед би хажууд нь байгаагүй. Ямар эмчилгээ хийсэн болохыг хэлж мэдэхгүй байна. Шөнө 00:00 цаг өнгөрч байх үед С.Баярхүү нь "Бие өвдөөд байна. Эмчид үзүүлж, тариа хийлгэмээр байна" гээд бие нь чичрээд байхаар нь би эмч Л.Золзаяа руу утсаар ярихад Л.Золзаяа эмч "Би гэрт байна. Намайг ирээд авчих" гэсэн. Би "Эмнэлэг дээр танай ажилчдаас хүн байгаа юу" гэж асуухад Л.Золзаяа "Өнөөдрийн ээлжийн сувилагч байгаа" гэж хэлэхээр нь би С.Баярхүүг дагуулаад Түргэн сумын эрүүл мэндийн төвд очиход сувилагч Ц.Эрдэнчимэг байсан бөгөөд Ц.Эрдэнэчимэг сувилагч С.Баярхүүгийн биед тариа хийсэн. Яг ямар тариа хийсэн болохыг би мэдэхгүй байна. С.Баярхүү нь өөрөө тариа хийлгэнэ, бие өвдөөд байна гэж хэлээд тухайн тариаг хийлгэсэн. С.Баярхүү нь өөрөө сувилагч Ц.Эрдэнэчимэгтэй ярилцаж байгаад тариагаа хийлгэсэн. ” гэх мэдүүлэг / хх-ийн I хавтас 164-165-р тал/,

77. Гэрч Б.Алтанхуягийн мөрдөн байцаалтад өгсөн: “Тухайн үед би дугуй засварынхаа гадна, урд талд Пүрвээгийн машины дугуйг тайлж байтал Н.Мөнхбат миний хажууд ирчихсэн зогсчихсон байсан. Би Н.Мөнхбатыг ирэхдээ хаанаас, аль зүгээс ирсэн болохыг хараагүй. Би автомашин, дугуй засварын грашш 2-ын дунд хойшоо хараад дугуй тайлж байсан болохоор Н.Мөнхбатыг хойноос ирсэн бол харах боломжтой байсан. Тийм болохоор Н.Мөнхбат хойноос ирээгүй. Харин эсрэг зүгээс буюу дээрээс, гэрээсээ ирсэн байх боломжтой. 2016 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр Н.Мөнхбат нь манай дугуй засвар дээр ирээд "Манай гэрт С.Баярхүү Б.Отгонбаярыг хутгалчихлаа. Отгонбаярыг яаралтай эмнэлэг хүргэх хэрэгтэй байна" гэхээр нь би " Би өөрийнхөө машины эд ангийг задалчихсан байна. Бас энэ хүний машины дугуйг тайлчихсан байгаа болохоор яаралтай явж өгч чадахгүй юм шиг байна. Чи хурдан өөр машин хай " гэж хэлсэн. Би задалсан дугуйгаа грашш руу оруулж нөхчихөөд гарч ирэхэд Н.Мөнхбат явчихсан байсан. Би Н.Мөнхбатыг хаашаа явсан болохыг нь хараагүй. Н.Мөнхбат манай дугуй засвар дээр ирээд 5 минут орчим болоод явсан байх” гэх мэдүүлэг / хх-ийн I хавтас 173-174-р тал, IV хавтас 192-р тал/,

            78. Шинжээч Н.Одбаярын мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би талийгаач Б.Отгонбаярын цогцост үзлэг, шинжилгээ хийсний үндсэн дээр 2016 оны 05 дугаар сарын 02-ны өдөр 08 дугаартай шинжээчийн дүгнэлт гаргасан. Талийгаач Б.Отгонбаярын цээжний зүүн талын хөндий, зүүн уушигны дээд дэлбэнгийн зүүн урд доод хэсэгт, үнхэлцэг хальс, зүрхний зүүн ховдлын хөндийрүү нэвтэрсэн шарх, цээжний зүүн хөндий болон, үнхэлцэгийн хөндийд цус хуралт гэмтэл учирсан байсан. Мөн баруун тохои шуу, сарвууны ард, зүүн сарвууны ар, алганд зулгаралт, зүүн тавхайн дээд хэсэгт арьсны өнгөц давхрага хөндийрч хуурсан байсан. Талийгаач Б.Отгонбаяр нь дээрх цээжний зүүн хөндий болон зүрх рүү нэвтэрсэн шарх гэмтлийн улмаас цээжний зүүн хөндийд цус алдах амьсгал, зүрх судасны дутагдалаар нас барсан байна гэж дүгнэсэн. Талийгаач Б.Отгонбаярын баруун тохой, шуу, сарвууны ард, зүүн савууны ар, алганд зулгарал, зүүн тавхайн дээд хэсэгт арьсны өнгөц давхрага хөндийрч хуурсан гэмтлүүд нь талийгаачийн нас барах үеийн цаг хугацаанд үүссэн болон нас барахаас арай өмнөх цаг хугацаанд үүссэн аль болохыг тогтоох боломжгүй. Ямар ч байсан шинээр үүссэн гэмтлүүд байсан. Талийгаач Б.Отгонбаярын биеийн зүүн тавхайн дээд хэсэгт арьсны өнгөц хавхрага  хөндийрч хуурсан гэмтэл нь элгэгдэх холгогдох, хайрагдах, түлэгдэх зэрэг хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Энэ гэмтэл нь цохилтоос үүссэн байх боломжгүй. Амь хохирогчийн арьс булчингийн хэсэгт үүссэн нэвтэрсэн шарх хүний арьсны агших, сунах шинж чанар, тухайн хэсгийн булчингийн ширхэг зэргээс хамаарч, мөн шархны завсраар арьсан доорх өөхөн эд, булчин гарч хэлбэр, хэмжээ нь өөрчлөгдсөн байх ба ийнхүү өөрчлөгдөх боломжтой төдийгүй эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн ажлын хэсгийн урт нь 16см, ажлын хэсгийг бариулаас тусгаарлагч 1.5см, бариулын урт 13см, нийт урт 30.5см, ажлын хэсгийг үзүүрийн өргөн 7мм, дундаж өргөн 32мм, улаан, цагаан өнгийн бариултай хутгын нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой” гэх мэдүүлэг / хх-ийн I хавтас 171-172-р тал/,

79. Гэрч Л.Загдсүрэнгийн мөрдөн байцаалтад өгсөн: “2016 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр Н.Мөнхбатын гэрт гарсан хүн амины хэргийн талаар сургуулийн зааланд тэмцээн болж байх үед намайг сургуулийн заалны үүдэнд зогсож байхад тэнд байсан хүмүүс хоорондоо ярьж байхыг би сонссон. Ямар хүмүүс ярьж байсныг нь одоо би санахгүй байна. Тухайн үед цаг хэд болж байсныг тодорхой хэлж мэдэхгүй байна, 14:00-16:00цагийн хооронд энэ талаар сонссон. 2016 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр 14:00-16:00 цагийн хооронд Л.Мөнхзул, Н.Мөнхбат нар нь над руу утсаар яриагүй.” гэх мэдүүлэг / хх-ийн IV хавтас 180-181, 182-р тал/,

80. Гэрч Д.Батмөнхийн мөрдөн байцаалтад өгсөн: “Би 2016 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр ажил үүргийн хуваарийн дагуу Увс аймгийн Цагдаагийн газрын жижүүрийн мэдээлэл хүлээн авагч цагдаагаар ажиллаж байсан. 2016 оны 04 дүгээр сарын 19-ний үдээс хойш /одоо цагийг нь тодорхой санахгүй байна / цагдаагийн газрын жижүүрийн 7045102 дугаарын утсанд Увс аймгийн Түргэн сумын харъяат Н.Мөнхбат гэдэг хүнээс "Түргэн сумын төвд манай гэрт Отгонбаатар нь бусдад хутгалуулсан" гэж дуудлага ирсэн. Тухайн дуудлагыг 95778823 дугаарын утаснаас өгсөн. Би дуудлага ирсэн дор нь тухайн өдрийн ерөнхий жижүүр Ц.Цогтбаярд биечлэн танилцуулаад жижүүрийн шуурхай бүрэлдэхүүнийг дуудсан. Би жижүүрийн шуурхайн бүрэлдэхүүнийг дуудахдаа утсаар дуудсан, эсвэл биеэр дуудсан аль болохоо санахгүй байна. Ямар ч байсан тухайн өдрийн шуурхай бүрэлдэхүүнд мөрдөн байцаагч Н.Хадбаатар, эрүүгийн төлөөлөгч У.Батжаргал, шинжээч Б.Баттулга нар ажиллаж байсан. Жижүүрийн шуурхай бүрэлдэхүүн тэр дороо цуглаад Увс аймгийн Түргэн сум руу дуудлаганд явсан. Анхны дуудлага ирсэнээс хойш ойролцоогоор 2 цаг орчимын дараа Н.Мөнхбат нь дахин цагдаагийн газрын жижүүрийн 7045102 дугаарын утас руу залгаж "Танай цагдаа нар яасан бэ" гэж асуухаар нь би "Манай жижүүрийн шуурхай бүрэлдэхүүн Түргэн сум руу явсан, одоо очиж байгаа" гэж хэлсэн” гэх мэдүүлэг / хх-ийн IV хавтас 183-184-р тал/,

 

81. Гэрч Ц.Цогтбаатарын мөрдөн байцаалтад өгсөн: “Би 2016 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр ажил үүргийн хуваарийн дагуу Увс аймгийн Цагдаагийн газрын жижүүрийн офицерээр ажиллаж байсан. 2016 оны 04 дүгээр сарын 19-ний үдээс хойш / одоо цагийг нь тодорхой санахгүй байна / мэдээлэл хүлээн авагч цагдаа, ахлах ахлагч Д.Батмөнх надад " Увс аймгийн Түргэн сумын харъяат Мөнхбат гэдэг хүнээс дуудлага ирлээ. Түргэн сумын төвд иргэн Б.Отгонбаатар нь бусдад хутгалуулсан талаар дуудлага ирсэн" гэж танилцуулсан. Би ажил үүргийн хуваарийн дагуу тухайн өдрийн жижүүрийн шуурхай бүрэлдэхүүнд ирсэн дуудлагыг мэдээлсэн. Жижүүрийн шуурхайн бүрэлдэхүүнд мэдээлж, дуудахдаа мөрдөн байцаагч, цагдаагийн ахмад Н.Хадбаатард биечлэн танилцуулсан. Харин эрүүгийн төлөөлөгч У.Батжаргал, шинжээч Б.Баттулга нарт утсаар танилцуулсан. Жижүүрийн шуурхай бүрэлдэхүүн тэр дороо цуглаад Увс аймгийн Түргэн сум руу дуудлагын дагуу анхны ажиллагаа хийхээр явсан. ” гэх мэдүүлэг / хх-ийн IV хавтас 185-186-р тал/,

 

82. Гэрч Д.Бэгзжавын мөрдөн байцаалтад өгсөн: “Манай Мобиком корпорациас гарч байгаа гар утасны ярианы дэлгэрэнгүй лавлагаа нь Улаанбаатар хотоос буюу төв компаниас гардаг. Лавлагаа мэдээлэл гаргадаг төв сервер нь Улаанбаатар хотод байдаг учраас гар утасны ярианы дэлгэрэнгүй лавлагаа бичигдсэн огноо цаг нь Улаанбаатар хотод мөрдөгдөж байгаа цагийн бүсийн цагаар гардаг” гэх мэдүүлэг / хх-ийн IV хавтас 190-р тал/,

 

83. Насанд хүрээгүй гэрч Б.Уламбаярын мөрдөн байцаалтад өгсөн: “Пүрэвээ ах бид 2-ыг очиход Б.Алтанхуяг ах ганцаараа дугуй засвар дотроо байсан. Тэнд очсоны дараа Пүрвээ ах надад "Чи манай гэр лүү яваад дугуйны данхараад аваад ир" гэж хэлсэн бөгөөд би Пүрвээ ахын гэр лүү явган явсан. Би шууд яваад Пүрвээ ахын гэрт очоод дугуйны данхараад аваад Б.Алтанхуяг ахын дугуй засвар дээр буцаж очсон. Намайг Б.Алтанхуяг ахын дугуй засвар дээр буцаж очих үед Н.Мөнхбат ах Б.Алтанхуяг ахын дугуй засвараас доошоо эргээд явган явж байсан. Намайг Б.Алтанхуяг ахын дугуй засвар дээр очиход Б.Алтанхуяг ах, Пүрвээ ах хоёр "Мөнхбат цагдаа дуудна гээд явж байна. Чи гэртээ харьж бай" гэж хэлсэн. Тэгээд би шууд яваад Пүрвээ ахын гэрт очсон. Тэрнээс өмнө болон хойно Н.Мөнхбат гэдэг хүнтэй би дахиж уулзаагүй. Ямар хэрэг болсон талаар надад сонссон зүйл байхгүй.” гэх мэдүүлэг / хх-ийн IV  хавтас 236-р тал/,

 

84. Гэрч Ш.Нинагийн мөрдөн байцаалтад өгсөн: “Би Увс аймгийн Түргэн сумын харъяат Оюун гэдэг хүнд "Манай охин Алимаагийн бие нь өвдөөд энэ зун өөдөлдөггүй. Тэгээд тэдний хураасан түлээний доогуур цустай авуунууд чихчихсэн байсныг олж Алимаагийн хадам ах Баянсангаар устгуулсан" гэж ярьсан зүйл байхгүй. 2016 оны зун миний охин Алимаагийн бие өвдсөн боловч юунаас болоод өвдсөн болохыг нь би мэдэхгүй байна. Миний хувьд цустай даавуунууд олж авсан, өөрөө устгасан, хүнээр устгуулсан зүйл огт байхгүй. Би 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдөр гэрээ нүүлгэж Түргэн сумын Баянхайрхан багийн нутаг Гүнг гэх нэртэй газарт зуссан.  Тэгээд 2016 оны 08 дугаар сарын 08-ны өдөр Гүнгээс нүүгээд Улаангом сумын 8 дугаар багийн нутаг Хөндлөнгийн гол гэх нэртэй газарт буусан. Хөндлөнгийн голд байж байгаад 2016 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Түргэн сумын Эрдэнэхайрхан багт хашаандаа ирж буусан. Би Оюун гэдэг хүнд янз бүрийн зүйл хэлж, ярьсан удаа байхгүй. ” гэх мэдүүлэг / хх-ийн IV хавтас 239-р тал/,

 

85. Насанд хүрээгүй гэрч Ц.Үүрцайхын мөрдөн байцаалтад өгсөн: “2016 оны 04 дүгээр сард /хэдний өдөр гэдгийг нь би санахгүй байна Хулан бид 2 дотуур байрнаас гараад Отгонтуяагийн гэрт очсон. Отгонтуяа, Хулан бид 3 уулзаад "3-уулаа Дэлгэрмааг аваад номын санд очиж ном уншъя" гэж ярьсан. Отгонтуяа, Хулан бид 3 Дэлгэрмаагийн гэрт очиход Дэлгэрмаа гэртээ байгаагүй бөгөөд буцаад явж байтал Дэлгэрмаа эгчтэйгаа хамт ус аваад явж байсан. Отгонтуяа, Хулан бид 3 тэр 2-ын усыг хамт өргөөд Дэлгэрмаагийн гэрт очсон. Тэгээд Отгонтуяа, Хулан, Дэлгэрмаа бид нар Дэлгэрмаагийн гэрт байж байтал Дэлгэрмаагийн эгч Болормаа гэдэг хүн "Өчигдөр орой унтаж чадсангүй. Хэрэг гарсан байна" гэж ярьсан. Тэрнээс 2-3 хоногийн өмнө манай байрны жижүүр Загдсүрэн эгч дотуур байрны саравчны гадна /спорт заалны хойд талд зогсчихоод нэг хүнтэй утсаар ярьж байхыг Хулан бид 2 сонссон. Загдсүрэн эгч "Битгий муу ёрлоод бай” гэж хэлээд утсаа тасалсан. Загдсүрэн эгчийг ямар хүнтэй утсаар ярьсан болохыг би мэдэхгүй. Би тэр яриаг сонссон учраас Дэлгэрмаагийн эгчид “Загдсүрэн эгч нэг хүнтэй утсаар ярьчихаад. Битгий муу ёрлоод бай гэж хэлээд утсаа тасалсан. Утсаар ярьж дуусчихаад "Отгонбаатар гэдэг хүн бурхан болчихож гэнээ" гэж ярьсан” гэж хэлсэн. Тэрнээс өөр янз бүрийн зүйл яриагүй. Загдсүрэн эгч "Хутгаа угаагаад нуу" гэдэг үгогт хэлээгүй. Би тэр талаар Дэлгэрмаагийн гэрт байхдаа ямар нэгэн зүйл хэлээгүй.” гэх мэдүүлэг / хх-ийн IV хавтас 242-р тал/,

 

86. Насанд хүрээгүй гэрч Г.Хулангийн мөрдөн байцаалтад өгсөн: “2016 оны 04 дүгээр сард /хэдний өдөр гэдгийг нь санахгүй байна/ Үүрцайх бид 2 Түргэн сүмын Ерөнхий боловсролын дунд сургуулийн дотуур байрнаас гараад Отгонтуяагийн гэрт очсон. Отгонтуяа, Үүрцайх бид 3 уулзаад "Хэдүүлээ хамт яваад Дэлгэрмааг аваад номын санд очиж ном уншъя" гэж ярилцаад Дэлгэрмаагийн байдаг айлд очиход Дэлгэрмаа гэртээ байгаагүй. Отгонтуяа, Үүрцайх бид 3 буцаад явж байтал Дэлгэрмаа эгчтэйгээ хамт ус аваад явж байсан. Отгонтуяа, Үүрцайх бид 3 тэр 2-ын усыг нь өргөлцөөд Дэлгэрмаагийн гэрт буцаж очсон. Дэлгэрмаагийн гэрт очсон дараа Дэлгэрмаагийн эгч нь "Байраар сонин сайхан юу байна. Талийгаачийн хүүхэд Мэндбаяр байранд байгаа юмуу " гэж асуухаар нь би "Өчигдөр дагуулаад явсан юм байлгүй. Өглөө цай уухад байгаагүй" гэж хэлсэн. Харин Үүрцайх " Манай байрны жижүүр Загдсүрэн эгч нэг хүнтэй утсаар ярьчихаад "Мэндбаярын аав нь нас барчихсан юм байна шдээ" гэж хэлж байсан" гэж ярьсан. Тэрнээс хэд хоногийн өмнө / яг хэд хоногийн өмнө гэдгийг нь санахгүй байна / Үүрцайх бид 2 сургуулийн спорт заалнаас гараад байр луу явж байтал манай байрны жижүүр Загдсүрэн эгч байрны урд талд нэг хүнтэй утсаар ярьчихаад "Мэндбаяр байгаа юмуу. Аав нь нас барсан байна шдээ" гэж хэлсэн. Тухайн үед Загдсүрэн эгч өөр янз бүрийн зүйл хэлээгүй. Загдсүрэн эгчийг хэнтэй утсаар ярьсан болохыг би мэдэхгүй. Дэлгэрмаагийн гэрт байхад Үүрцайх тэр талаар ярьсан. Тэрнээс биш Үүрцайх, Отгонтуяа, Дэлгэрмаа бид нар өөр янз бүрийн зүйл яриагүй.  Загдсүрэн эгч утсаар ярьж байхдаа "Хутгаа угаагаад нуу" гэж огт хэлээгүй. Ямар ч байсан би тийм зүйл сонсоогүй” гэх мэдүүлэг / хх-ийн IV хавтас 246-р тал/,

 

87. Шүүгдэгч С.Баярхүүгийн мөрдөн байцаалтанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Би 1979 оны 07 дугаар сарын 03 ны өдөр төрсөн. Анх 2016 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 12 цаг өнгөрч байхад талийгаач Отгонбаатар надруу ярихад би гэрт байна гэхэд манайд мотоцикльтой өөрөө ирсэн. Тэгэхэд өдрийн 12 цаг болж байсан манай эхнэр ажлаасаа ирсэн байсан. Манай хашааны гадна ирж дуудахад манайхруу орж цай хоол унд идэж уу гэхэд “Танайх нялх хүүхэдтэй. Найз нь яарч байна. Би бензин авах шаардлагатай байна. Өлзий гээд манай бензин клонкийн хүнтэй уулзаад надад бензин аваад өгөөч” гэсэн. Тэгээд би ард нь сууж явж байхад соёлын төвийн гадна Өлзийтэй таарсан. Тэгэхэд нь би Өлзийд хандаж наадах хүнийхээ ажлыг зохицуулаад өгөөч гэхэд Өлзий “Болох байлгүй” гэсэн. Тэр хоёр уулзаад нүүж орж ирэхээрэй бензинээ авахаар болоод ярьсан байсан. Отгонбаатар нь эргэж ирээд ажил амжилаа намар 10 дугаар сараас  хойш уулзаагүй юм чинь хоёулаа ганц шил архи хувааж ууя гэсэн. Тэгээд өөрийнхөө мөнгөөр дэлгүүрээс нэг шил архи аваад хойшоо Дандархайдавынд очисон. Тэднийд очиход Дандархайдав байсан. Бантан хийлгэнгээ нөгөө нэг шил архиа задлаад талийгаач би хөдөө явах гэж байгаа гээд бараг уугаагүй, ганц хоёр л уусан байх. Үндсэндээ Дандархайдав бид хоёр хувааж уусан тэднийд байж байхад өчигдөр шөнжин Мөнхбат, Энхсайхан, Гантулга нартай цуг архидсан, одоо шартсан байгаа тэд нарыг дуудаадах. Миний утасны цэнэг дууслаа гэсэн. Тэгэхэд нь би Мөнхбат руу залгахад Мөнхбат нь гэрт байна гэсэн, Мөнхбатыг Дандархайдавынд хүрээд ир. Өчигдөр уусан гэсэн ирж шараа тайлахгүй юм уу гэхэд за гэж хэлсэн. Удалгүй 30 минут болсны дараа дахиж миний утас руу Мөнхбат дохисон тэр үед талийгаач өөрөө миний утасыг авч яриад “Ирэхгүй гэж байна. Манайд хүрээд ир гэж  байна” гэсэн. Тэгээд Дандархайдавынд архиа ууж дуусчихаад замдаа нэг шил архи аваад Мөнхбатынд очсон. Тэднийд очиход Мөнхбат галынхаа дээд талд газар дээр сууж байсан зүүн талд нь Энхсайхан хэвтчихсэн байсан, тэрний доод зүүн талд Мөнхзул нь байж байсан. Гаднаас талийгаач түрүүлж орсон учраас доод талын буйдан сандал дээр суусан би зөрөөд дээшээ яваад дээд талынх нь буйдан сандал дээр суусан тэгээд талийгаачийн урд баганы хажуу талд Гантулга орж ирж суусан талийгаачийн авч ирсэн архийг Гантулга эргүүлээд, тэр архинаас нь гурав дөрөв эргүүлэхэд тэр үед миний өмнө нь ууж байсан архи үйлчилсэн үү яасан уу би шууд унтаад өгсөн. Ороход Мөнхзул тэр хэд бүгд согтуу байсан учраас би Мөнхзулд “Та ажлын цагаар хүний хүүхэд хаячихсан сурган хүмүүжүүлэгч хүн байж  архи ууж явж болдог юм уу” гэхэд  Мөнхзул хариуд нь “Миний ажлыг та нар заахгүй би мэдэж байна” гэсэн. Өөр хэрүүл маргаан гарсан зүйл байхгүй. Унтаж байхад яг хэдийд нь яаж сэрээснийг мэдэхгүй Мөнхбат намайг сэрээхэд, талийгаач тэдний баруун талд дээшээ хараад хэвтчихсэн байсан юу болсон яасан гэхэд, чи хүн алчихлаа гэж байсан. Тэгээд харахад ам нь ангаасан нүд нь нээлттэй бүх бие нь хөрчихсөн байсан. Мөнхбат надтай цуг хувцасыг нь сөхөхөд нэг л хар нүх харагдаж байсан. Ерөөсөө гойжиж барисан цусны толбо байхгүй байсан. Тэгээд би тэрнийг хараад өөрөө бие муутай учраас шоконд орсон байсан. Эмч ирж байсныг ч би мэдээгүй. Гэрт байж байхад хоёр цагдаа ирж авч явахаар болоод, дахиж цагдаагийн байранд яаж очсоноо сайн санахгүй байсан. Цагдаагийн байранд аваачиж гавалсан байсан. Цагдаагийн байранд гавласан байхад 5 цаг өнгөрч байхад миний бие эвгүй болоод байхаар нь тухайн үед би цагдаад эмч дуудмаар байна гэж хэлэхэд Золзаяа эмч, Батхүрэл  эмч хоёр ирсэн. Тэр хоёр эмч ирээд энэ хүнд яаралтай тариа хийхгүй бол болохгүй байна гээд урьд нь өвдсөн үед хийлгэдэг байсан тариа хийж өгсөн. Тэгээд нэг сэрэхэд намайг цагдаагийн байрны ар талын өрөөнд оруулсан байсан. Тэр үед миний биед цагдаа нар шарх сорви үүссэн газар юу байна энэ талаар үзлэг, нэгжлэг хийж байсан. Олон цагдаа байсан. Тэгээд тэнд сууж байхад чиний хувцас хурааж авч шинжилгээнд явуулах шаардлагатай байна гээд миний хувцас тайлуулж аваад гэрээс ирсэн хувцас өмсгөөд чамайг аймаг авч явна гэхэд нь би дахиж эмнэлэгт үзүүлмээр байна гэхэд намайг эмнэлэг дээр авч очсон тэгэхэд оройны 12 цаг өнгөр байсан. Тэнд Эрдэнэчимэг гэдэг сувилагч байсан. Би өөрийнхөө өвдөж байгаа талаар хэлээд намайг авч явах гэж байна гэхэд дээшээ гарсан. Удалгүй ирээд дахиж надад тариа хийж өгсөн бөгөөд, тариа хийлгээд цагдаа нар намайг аваад явсан. Нэг мэдэхэд Улаангом суманд ороод ирчихсэн Цагдаагийн газрын хоёр давхарт нэг өрөөнд сууж байсан. Надад “Ахын дүү” гэдэг дуу л сайн сонсогдож байсан. Тэр үед надаар бичиг бичүүлж авсан байна лээ. Ямар утгатай юу бичүүлсэнийг би өөрөө санахгүй байгаа, дээр нь маш олон бичиг цаас нь дээр гарын үсэг зуруулаад байсан. Тэгээд намайг хоёр цагдаагаар тулуулаад наадах хүн чинь унчихна шүү гээд аваад явж байсан бөгөөд хойшоо яваад нэг төмөр хаалга цохисон тэр үед би мөрдөн гэдгийг нь мэдэхгүй байсан эрүүлжүүлэх байр байх гэж бодож байсан ч, намайг мөрдөнд аваачиж хийсэн байсан. Мөрдөнд шөнийн 03 цаг өнгөрч байхад ороход биенд үзлэг хийсэн тэр үед миний зүүн хөл хугархай байсан учраас зүүн хөл боолттой байсан. Тэгэхэд боолттой чигт нь оруул гэж хэлснээр тухайн үед боолттой чигт нь камерт оруулсан. Камерт ороход Хүрэлбаатарын Бат-Эрдэнэ гээд залуу байсан “Таныг нанайг харж хоно. Таны бие муу байна” гэсэн гэж надад хэлсэн тухайн үед тариандаа болсон уу би унтчихсан байсан. Өглөө босоход та эрүүл хүн юм байн ш дээ бид нарыг яагаад өвчтэй мэдрэл муутай хүний хажууд хийдэг юм бол гэж бодож байсан, та эрүүл хүн байсан байн ш дээ тийм болохоор бүх болсон явдлаа санаарай гэсэн. Тэр өдөр гурав дахь өдөр байсан учир усанд оруулсан тэгэхэд нь би усанд ороогүй цээж хувцасаа тайлаад толгой тархиа угаагаад би болохгүй юманд орооцолдсон юм байна гэдгээ мэдсэн. Орой ажил тарах үеэр Хадбаатар байцаагч ирж байцаалт авсан тэгэхэд би санаж байгаа зүйлээ бүгдийг нь ярьсан. Тэгэхэд “За Баярхүү чи яваад яах бэ? Ччи энэ хэрэгээ хүлээчих. Чи эрүүл мэнд, бие муутай хүн юм чинь чамд их ял оноогдохгүй. Чи энийг хүлээчих” гэж давтан давтан хэлж байсан. Би хариуд нь хийгээгүй хэргийнхээ төлөө хэрэг хүлээхгүй гэж хэлсэн. Тэгвэл Мөнхбат нь Мөнхзул нь алсан болж таарч байна уу гэхэд нь би мэдэхгүй ээ та нар хуулийнхаа дагуу шалгаж тогтоо би алаагүй гэж хэлсэн. Байцаалт өгмгөөс дөрөв юм уу тав хоногийн дараа Нансалжав байцаагч орж ирж надаас байцаалт авсан тэгэхэд тэр Нансалжав гэдэг хүн “Сайн уу ахын дүү бие сайн уу” гэхэд би дуу хоолойгоор таньсан тэр шөнө намайг “Ахын дүү” гэж байсан хүний дуугаар Нансалжав гэдэг хүнийг таньсан. Надад “Ахын дүү чи санаж байгаа биздээ. Бид нар хоол идээд, тамхи татаад, надад бичиж өгсөн зүйл ээ санаж байгаа биз дээ” гэхэд би сайн санахгүй байна таныг ямар ч байсан бичүүлж байсан зүйл дээр гар хөлийн үсэг зуруулж байсныг сайн санаж байна. Ямар утга агуулагатай зүйл бичсэнээ санахгүй байна гэдгээ хэлсэн. Тэгэж асууж байхдаа Мөнхбатыг тухайн үед гараа юунд авсныг санаж байна уу гэж надаас асуулт тавиад бичиж авч байсан. Тэгэхэд би Мөнхбатыг гараа юунд авсныг мэдэхгүй гараа авсныг одоо таниас сонсож байна гэж хэлсэн. Сүүлд хавтас хэрэгтэй танилцаж байхад надаас асуусан асуулт ч байхгүй миний хариулсан хариулт ч байхгүй байсан. Ерөнхийдөө хэргийн болсон процесс ийм л юм болсон. Мөнхбатын сууж байгаа гээд байгаа мэдүүлгийг эсэрцгүйцсэн хүн авч ирсэн. Түргэн сумын Татварын байцаагч Лхамсүрэн гэдэг хүн гарч ирсэн намрын хуралд өөрөө ирж суусан болоод би өөрөө гэрчээр мэдүүлэг өгмөөр байна гэж хэлж байсан. Лхамсүрэн гэдэг хүнтэй 4 дүгээр сарын 20-ны өдөр Мөнхбат нь таарахдаа танайд юу болов гэхэд дээд талын сандал дээр Баярхүү доод талын сандал дээр Отгонбаатар сууж байсан. Нэг мэдэхэд Баярхүүгийн гар саваад Отгонбаатарыг түлхсэн гэж хэлсэн байсан. Тэрнийг өөрөө байцаалт өгье гэхээр нь би Мөнхнасан гэдэг байцаагч дээр авч ирсэн бүх зүйлийг яриулаад Мөнхбатын газар сууж байсан эсэх нь зөрүүтэй болох үйлдэл тэр нь дээр гарч ирж байгаа. Байцаагч Мөнхнасан бүх зүйлийг яриулж аваад Лхамсүрэн гэдэг хүн байцаалт өгч байна энэ хүнээс байцаалт авах шаардлагатай гэж анх өөрөө хэлчихээд  бүх зүйлийг яриулсаны дараа би гараад прокурортой ярьчихаад ирье гэж хэлсэн. Прокурортой ярьсаны дараа орж ирээд таниас прокурор мэдүүлэг авах шаардлагагүй гэж байна та яв гэсэн. Тэгэхэд тэр хүн хэлж байсан бид нар маргааш нь ойн байцаагч Банди Лхамсүрэн хоёрт болсон процессоо сандал дээр сууж гэдгээ ярьсан мөртлөө хурал дээр яагаад тэр хүн газар замилаад сууж байсан гэж юм яриад байгаа юм бэ. Ийм юм байж таарахгүй бид нар үнэнийг нь хэлж өгнө гээд олон удаа яваад олон удаа байцаалт өгье гэхэд аль нэг нь авч өгөөгүй.  Би одоо гайхаж байна. Цагдаа прокурор хоёрт танил талгүй хүн Увс аймагт хэнийг ч хилс хэрэгт гүтгэхэд амар болсон байна. Би одоо гайхаж байна. Би энэ хэргийг хийгээгүй. Мөнхбат, Мөнхзул, Гантулга, Энхсайхан дөрөв энэ хэргийг хийсэн” гэх мэдүүлэг зэрэг болно.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалж ДҮГНЭВЭЛ:

    

            Шүүгдэгч С.Баярхүү нь согтуугаар 2016 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр Увс аймгийн Түргэн сумын Эрдэнэхайрхан багийн нутаг оршин суух иргэн Н.Мөнхбатын гэрт хувийн таарамжгүй харилцааны улмаас иргэн Б.Отгонбаярын цээжин тус газар нэг удаа хутгалж хүнийг санаатайгаар алсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд зүйл /хувцас/-д үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, гэрч Н.Мөнхбатын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хохирогч Н.Отгонтуяагийн мэдүүлэг, гэрч Л.Золзаяа, Ц.Цэвээнгэрэл, Н.Мөнхбат, Л.Мөнхзул, Ж.Энхсайхан, Б.Гантулга, Б.Цэцэгмаа, Б.Эрдэнэчимэг, Н.Магсар, Н.Батхүрэл, Ц.Сумьяа, Д.Пүрэвээ, Н.Түмэн-Өлзий, Ө.Урнаа, Б.Алтанхуяг, насанд хүрээгүй гэрч Б.Уламбаяр, шинжээч эмч Н.Одбаяр нарын мэдүүлэг, шинжээч эмчийн 2016 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 08 дугаартай дүгнэлт, криминалистикийн шинжээчийн 2016 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 3102 дугаартай дүгнэлт, Увс аймгийн нэгдсэн эмнэлэгийн сэтгэц гэм судлалын шинжээч нарын 2016 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн “С.Баярхүүгийн сэтгэцийн байдлыг тогтоосон тухай” 07 дугаартай дүгнэлт, Н.Мөнхбат 95778823 дугаараас Увс аймгийн Цагдаагийн газрын 7045102 дугаартай гэмт хэргийн талаарх мэдээлэл өгсөн бүртгэл, утасны дуудлагын жагсаалт зэрэг эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн  нотлох баримтуудаар нотлогдож байна. 

 

            Шүүгдэгч С.Баярхүү нь энэ гэмт хэргийг би үйлдээгүй, би тухайн үед унтаж байсан гэж мэдүүлж байгаа боловч гэрч Н.Мөнхбатын “Манай эхнэр бид гуравт тогооноос хоол гаргаж өгчихөөд ажил руугаа явсан. Эхнэр яваад гэрт Отгонбаатар, С.Баярхүү бид гурав хоол идээд үлдсэн. Мах ид гэж эхнэр явахдаа улаан иштэй 15-18 см ажлын хэсгийн урттай хурц үзүүртэй, иртэй хутга тавьж өгчихөөд гарсан. Тухайн үед цаг хэд болж байсныг мэдэхгүй байна. бид гурав гэрийн баруун талд сууж байсан ба дээд талд  нь би миний баруун гар талд доох нь Б.Отгонбаатар /Отгонбаяр/, миний зүүн гар талд С.Баярхүү сууж, харин Баярхүү Отгонбаатарын өөдөөс хараад сууж байсан. Бид гурав газарт сууж байсан. Бид гуравын дунд тавагтай мах байсан. Хажууд чанаж бэлтгэсэн гурил, ногоо нь ширээн дээр байсан. ...Тэгээд би гурил идээд сууж байтал гэнэт юунаас болоод байгааг мэдэхгүй Баярхүү, Отгонбаатар хоёр хоорондоо үг сөрөөд бага зэрэг маргаад байсан. Тухайн үед Баярхүү нь хутга бариад хоол идэж байсан. Гэтэл гэнэт Баярхүү нь хутгатай гараараа Отгонбаярыг саваад авсан. Харин тэр үед Отгонбаатар нь цээжин хэсэгтээ дарж этгээд үг хэлж “энэ пизда чинь хүн хутгалчихлаа ш дээ” гэтэл С.Баярхүү нь хутгаа махан дээр хаяад Отгонбаатарын хувцасыг өөдөн сөхтөл цус нэвчиж гарч байсан. Тэгэхээр нь “чи яаж байна аа, хүн алчихлаа баас чинь” гэтэл Баярхүү хурдлаач эмч дуудаач гээд цус гарч байсан хэсэгт нь гараараа дараад Отгонбаатарыг тэврээд үлдсэн. Би сандраад гэрээс гарч эмнэлэг рүү явган гүйж замдаа Алтанхуягийн гадна очиж машин хэрэгтэй байна. Баяраа Отгонбаатарыг хутгалчихлаа гэтэл Алтанхуяг нь боломжгүй байна гэж хэлсэн. Тэгэхээр нь цааш гүйгээд явган явж байж эмнэлэг дээр очиж энэ тухай эхлээд Цэвээнгэрэл эмчид хэлсэн. дараа нь сумын их эмчид хэлсэн”,  Ц.Цэвээнгэрэлийн “15 цаг 20 минутын орчимд Мөнхбат ажил дээр ирээд сая Отгонбаатарыг С.Баярхүү нь хутгалчихлаа. Яаралтай очиж үзүүлж, тусламж авмаар байна гэсэн” Л.Мөнхзулын “Отгонбаатар, Баярхүү, Мөнхбат гуравын дунд хоол тавьж өгчихөөд “наадахаа ууж идчихээд амарцгаа” гэж хэлээд гарсан. Ширээн дээр хоол тавьсан. Дээд талын суудалд Мөнхбат түүний баруун гар талд доод талын суудалд Отгонбаатар сууж, тэр хоёрын урдаас хараад газар дээр Баярхүү завилж суугаад үлдсэн. Намайг гарах үед Отгонбаатар, Баярхүү хоёр нь нэгнийхээ үгийг сөргөх маягтай хэн хэнээ хориглуулж авах ч биш, хаях ч биш үг хэлэлцээд байсан. Гэхдээ тийм их сүртэй уурлаж, нэгэнтэйгээ зодолдох хэмжээний маргалдаж, хэрэлдэхгүй байсан. Гэрээс гараад ажил ирж байтал Мөнхбат над руу өөрийнхөө утаснаас залгаж “энэ хоёр маргалдаад” гэж нэг юм хэлсэн. Миний утас сайн сонсогдоогүй. Тэгэхээр нь би “ямар ядаргаатай юм бэ. Наад хоёроо хөөж явахуулахгүй юу” гэж хэлээд утсаа тасалсан”, Б.Гантулгын  “Би Энхсайханы араас удалгүй гараад явчихсан. Баярхүү нь Отгонбаатар, Мөнхбат хоёртой маргасан зүйл байгаагүй. Тухайн үед Мөнхзул нь Баярхүүтэй бас маргаж янз бүрийн юм яриагүй. Гэхдээ Баярхүү нь архи уухаараа янз бүрийн ааш араншин гаргаж, агсамнаж хэгжүүн харьцаатай, догшиндуу зан авиртай болчихдог. Намайг явсан дараагаар би хашаа руугаа орж яваад эргэж хартал Мөнхзул эгч хашаанаас гараад доош эргээд алхаж байгаа харагдсан. Манай хоёрын хооронд 700 гаруй метр байгаа. Баярхүү, талийгаач Отгобаяр, Мөнхбат нар аль аль нь гайгүй ухаантай байсан. Намайг тэднийхээс гарахад Баярхүү сэрүүн байсан. Унтаж амрах шинж байгаагүй”  Ж.Энхсайханы “Би Мөнхбатынд 12 цагийн үед очсон. Тэднийд очтол Мөнхбат, Тугаа, Мөнхзул нар байсан. Би Мөнхбат ахаар ундаа авахуулахаар очсон. Намайг очиход тэр хоёр халамцуу байсан. Гэтэл Мөнхзул эгч дэлгүүр рүү утсаар ярьж Тугааг явуулж 0.75 литрийн Тэргүүн нэртэй 1 шил архи, хоолны ногоо авахуулсан. Тэгээд Тугаа дэлгүүр явж нөгөө захьсан юмыг нь авч ирсэний дараа нөгөө архийг задлаагүй байтал Б.Отгонбаяр, Баярхүү хоёр ирсэн. Тэр хоёр бас 0.75 литрийн нэг шил архи авчихсан орж ирсэн. Баярхүү нөгөө архиа задлаад тойруулж эхэлсэн. Би тэр архинаас уугаагүй. Задалсан архинаас Мөнхбат, Отгонбаатар, Баярхүү нар уугаад үлдсэн. Тэгээд би удалгүй гараад явчихсан. Намайг гарах үед тэр хүмүүс хоорондоо маргалдсан шинж байгаагүй”,  Д.Пүрэвээгийн “2016 оны 04 сарын 19-ний өдөр манай сумын иргэн Б.Алтанхуяг бид хоёр дугуй засварын гадна машиныхаа дугуй янзалж байтал баримжаагаар 15 цаг 40-50 минутын орчимд Мөнхбат ирсэн. Тэр согтуу байсан. Гэхдээ ухаан мэдрэлээ алдсан гэхээр байгаагүй. Бараг л эрүүл гэхээр байсан. Гэтэл Мөнхбат нь “гэрээсээ явж байна. манайд их эмч Золзаяа, Цэцэгмаа 2 байна. Мөн Отгонбаатар байна. Баярхүү, Отгонбаатар бид гурав хамт байтал Баярхүү нь түүнийг хутгалчихлаа. Би эмнэлгээс эмч аваад очсон. Тэр хүмүүсийг эмнэлэгт хүргэмээр байна. Машинаараа хүргээд өгөөч” гэсэн. Тухайн үед би машины дугуй тайлаад авчихсан байсан учраас ямар ч боломж байгаагүй”, Н.Түмэн-Өлзийгийн  “ Миний утас руу бэр эгч Мөнхзул яриад “чи хаана байна. гэр рүү хамт явья. Тэнд байсан хүмүүс хутга, шөвөг болсон гэнэ” гэж хэлсэн. Удалгүй манайд Уранчимэг эгчийн хамт ирсэн. Тэр хоёрыг ирэхийн урьдхан талд Мөнхбат ах манайд ирсэн. С.Баярхүү Отгонбаатарыг хутгалчихлаа. Би эмч дуудаад гэрт очсон. Эмч нар гэр рүү ороод намайг гэрт оруулсангүй гэж ярьж ирсэн”,  Б.Алтанхуягийн “2016 оны 04 сарын 19-ний өдөр 14 цагийн орчимд намайг гэрийнхээ хажуу талын дугуй засвар дээр байж байхад манай Түргэн сумын уугуул Мөнхбат гэж залуу ганцаараа гүйж ирээд “Отгонбаатарыг Баяраа хутгалчихлаа”. Би эмнэлэг яваад эмнэлгийн ажилтан нарыг хэрэг болсон газарт хүргээд ирлээ. Отгонбаатарыг эмнэлэгт хүргэх машин хайж явна гэж байсан. Тэгээд намайг Отгонбаатарыг сумын эмнэлэг хүргээд өгөөч гэж байсан. Би тухайн үед өөрийнхөө автомашины порсункыг цэвэрлэхээр аваад машинаа задалдсан байсан”, Насанд хүрээгүй гэрч Б.Уламбаярын “Намайг Алтанхуяг ахын дугуй засвар дээр буцаад очих үед Мөнхбат ах Алтанхуяг ахын дугуй засвараас доошоо эргээд явган явж байсан. Намайг дугуй засвар дээр очиход Алтанхуяг ах, Пүрэвээ ах хоёр “Мөнхбат цагдаа дуудна гээд явж байна. Чи харьж бай”гэхээр нь би шууд Пүрэвээ ахынд очсон” гэх мэдүүлгүүдээр энэ гэмт хэргийг үйлдсэн болох нь нотлогдож байна.

 

            Амь хохирогч Б.Отгонбаярыг нутгийн иргэд болон танил найз нөхдийн хүрээнд Отгонбаатар гэж дуудаж хэвшсэн тул мөрдөн байцаалтын шатанд гэрч нарыг байцаасан тэмдэглэлд Отгонбаатар гэх нэрээр тэмдэглэгдсэн байгааг дурдав.

 

            Шүүгдэгч С.Баярхүүгийн үйлдсэн энэ гэмт хэргийн улмаас талийгаачийн биед үхэлд хүргэх гэмтэл учирч, амь хохирсон байх тул прокуророос хүндрүүлэх нөхцөлгүйгээр хүнийг санаатай алсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр 91.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан гэж дүгнэлээ. 

 

            Иймд шүүгдэгч С.Баярхүүг хүнийг санаатай алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

            Гэмт хэрэг орон нутгийн цагаар 2016 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 13 цагийн үед үйлдэгдсэн болох нь гэрч Н.Мөнхбатын “Би эмнэлэг рүү явж байхдаа Цагдаагийн газрын 7045102 дугаартай утсанд өөрийн 95778823 дугаартай гас утаснаас анх дуудлага өгсөн”  гэх мэдүүлэг, хавтаст хэргийн III хавтасны 85–р талд авагдсан Н.Мөнхбатын 95778823 дугаарын дуудлагын бүртгэлд 2015 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 14 цаг 16 минутанд Увс аймгийн цагдаагийн газрын 7045102 дугаарт холбогдсон болох нь бүртгэгдсэн байна. Мөн гэрч Б.Алтанхуягийн “2016 оны 04 сарын 19-ний өдөр 14 цагийн орчимд намайг гэрийнхээ хажуу талын дугуй засвар дээр байж байхад манай Түргэн сумын уугуул Мөнхбат гэж залуу ганцаараа гүйж ирээд “Отгонбаатарыг Баяраа хутгалчихлаа”. Би эмнэлэг яваад эмнэлгийн ажилтан нарыг хэрэг болсон газарт хүргээд ирлээ. Отгонбаатарыг эмнэлэгт хүргэх машин хайж явна гэж байсан”, гэрч Д.Бэгзжавын “Мобиком” ХХК-ий утасны ярианы лавлагааг гаргадаг сервер нь Улаанбаатар хотод байдаг учраас ярьсан ярианы бүртгэл нь Улаанбаатарын цагаар гардаг” гэх мэдүүлгүүдээр тогтоогдож байна.

           

            Түргэн сумын Эрүүл мэндийн төвийн ойрын дуудлагын бүртгэлд 15 цаг 20 минутанд дуудлага хүлээн авсан гэж бүртгэгдсэн боловч гэрч Н.Магсарын “Би 2016 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн ээлжийн сувилагчаар 16:00 цаг хүртэл ажилласан. Энэ үед Б.Отгонбаатарыг бусдад хутгалуулсан гэх дуудлагыг бүртгээгүй, Яг хэдэн цагт дуудлага ирсэн болохыг нь мэдэхгүй байна. Дуудлаганд явсан эмч нарыг ирэхээр бүртгэх дуудлагаа бүртгэдэг. 16 цагаас ээлжинд гарсан Ц.Эрдэнэчимэг нөхөж бүртгэсэн байх” гэрч Ц.Эрдэнэчимэгийн “Золзаяа эмч 17.30 цагийн үед Отгонбаяр нас барсан талаар мэдээлэл өгөхөд дуудлагыг нь бүртгэсэн. Эхний дуудлга 15:30, дараагийн дуудлага 16:20 цагт ирсэн гэж бүртгэсэн” гэх мэдүүлгүүдээр үндэслэлгүй буюу тухайн цаг үед нь бүртгээгүй, мөн дуудлагыг хүлээн аваагүй дараагийн ээлжийн сувилагч нөхөж бичсэн болох нь тогтоогдож байна. Мөн Цагдаагийн газрын гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэлд 15 цаг 49 минутанд “Б.Отгонбаяр гэгч нь бусдад хутгалуулж нас барсан” гэх бүртгэл бүртгэгдсэн байгаа боловч  14 цаг 16 минутанд Н.Мөнхбатын “Б.Отгонбаяр бусдад хутгалуулсан” гэх мэдээллийг тэмдэглэл хөтлөж бүртгэж аваагүй болох нь гэрч Д.Батмөнхийн “2016 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр Увс аймгийн Цагдаагийн газрын жижүүрийн мэдээлэл хүлээн авагч цагдаагаар ажиллаж байхад үдээс хойш /цагийг нь сайн санахгүй байна/ 7045102 дугаарын утсанд Мөнхбат гэдэг хүнээс “Түргэн сумын төвд манай гэрт Отгонбаатар нь бусдад хутгалуулсан” гэсэн дуудлагыг 95778823 дугаараас өгсөн. Дуудлагыг тухайн өдрийн ерөнхий жижүүр Ц.Цогтбаярт биечлэн танилцуулсан”, гэрч Ц.Цогтбаярын “Анхны дуудлага ирэхэд нь бичиж тэмдэглээгүй. Түргэн сумын хэсгийн төлөөлөгч З.Батзориг руу ярьж “Танай сумын Мөнхбат гэдэг хүнээс хүн хутгалуулсан гэсэн дуудлага ирлээ. Болсон асуудлыг тодруулаад холбоо бариарай” гэж хэлсэн. Дуудлагыг баталгаажуулсаны дараа бүртгэхдээ бүртгэл хийгдэх үеийн цагаар бичиж тэмдэглэсэн” гэх мэдүүлэг тухайн бүртгэлд тусгагдсан цаг нь сүүлд нөхөж бичигдсэн болох нь тогтоогдож байна.

 

            Гэмт хэрэг үйлдэгдэх үед тухайн хэргийн газарт байсан гэрч Н.Мөнхбатын гэмт хэргийн талаар удаа дараа өгсөн мэдүүлэг нь хэргийн нөхцөл байдлыг үнэн зөв тусгасан, тогтвортой байх бөгөөд хавтаст хэрэгт авагдсан бусад баримтуудаар давхар нотлогдож байгаа тул түүний мэдүүлгийг эргэлзээгүй гэж үнэлсэн болно.

 

            Шүүгдэгчийн өмгөөлөгч нар шүүхийн хэлэлцүүлэгт амь хохирогчийн биед учирсан шарх болон тухайн үед өмсөж байсан хувцаснуудад үүссэн цоорхойг эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн улаан цоохор иштэй хутгаар үүсгэгдэх боломжтой эсэх, промедол гэх тариа нь шүүгдэгчийн сэтгэцийн үйл ажиллагааг сарниулсан эсэхийг тус тус тогтоолгох, хэрэг үйлдэгдэх үед хохирогч Б.Отгонбаяр, гэрч Н.Мөнхбат, шүүгдэгч С.Баярхүү нарын сууж байсан гэх байрлалыг тогтоож, тухайн байрлалаас шүүгдэгч С.Баярхүү нь амь хохирогч Б.Отгонбаярын биед уг гэмтлийг учруулж болох эсэхийг тодруулах зорилгоор туршилтын ажиллагаа хийлгэх шаардлагатай гэх үндэслэлүүдээр хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцаалгах санал гаргасныг хүлээн авах боломжгүй байна. Үүнд:

 

            - Шинжээч эмчийн 2016 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 08 дугаар дүгнэлтэнд “Талийгаач Б.Отгонбаярын цээжний зүүн урд дунд хэсэгт эгэмний шугам болон суганы урд шугам хоёрын дунд хэсэгт зүүн хөхний товчноос дээш 5.5 см зайд ташуу байрласан 2.5х1.5 см хэмжээтэй шархтай. Шархны ирмэг тэгш, шархны завсраар арьсан доорх өөхөн эд, булчин харагдана. Цээж хэсгийн арьсыг ярж үзэхэд 3 болон 4 дүгээр хавирганы завсар хавирга мөгөөрс рүү шилжих түвшинд ташуу байрласан ангайсан шархтай. Цээж хэвлийн хөндийг нээхэд зүүн уушигны дээд дэлбэнгийн зүүн урд доод ирмэг хэсэгт 2 см шархтай. Шархны ирмэг тэгш, орчимд нь цус хурсан. Үнхэлцэг хальсны зүүн урд хананд 3 см шархтай. Зүрхний зүүн урд хананд ташуу байрласан 2.5 см шархтай. Шархыг шалгахад зүрхний зүүн ховдлын хөндий рүү нэвт орсон байна. Уг шарх нь эсрэг талд зүрхний хананд болон үнхэлцэг хальсанд нэвтрээгүй байна. Дээрх цээжинд үүссэн шарх гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Уг гэмтэл нь талийгаачийг үхэлд хүргэсэн байна. Талийгаач Б.Отгонбаяр нь дээрх цээжний зүүн хөндий рүү нэвтэрсэн шарх гэмтлийн улмаас цээжний зүүн хөндийд цус алдаж, амьсгал, зүрх судасны дутагдалаар нас барсан байна” /хх-ийн I хавтасны 176-177-р тал/ гэсэн байна.

 

            - Криминалистикийн шинжээчийн 2016 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 3102 дугаартай дүгнэлтэнд:  “BURBERRY, LONDON, XXL 175/95A” гэсэн хар өнгийн шошготой бор өнгийн, богино хүрмийн зүүн мөрний оёдлоос эгц доош 13см, зүүн хажуу оёдлоос баруун тийш 7 см зайд 30мм-ийн зүссэн уранхай байна. Аль улсад үйлдвэрлэсэн нь тодорхойгүй хагас босоо захтай, цайвар шаргал өнгийн цамцны урд зүүн хажуу оёдлоос баруун тийш 17см, зүүн мөрний оёдлоос эгц доош 17см зайд 30мм –ийн хэмжэтэй зүссэн уранхай байна. “WANG JING TAO, L” гэсэн цагаан өнгийн шошготой, дугуй захтай, богино ханцуйтай цамцны зүүн мөрний оёдлоос эгц доош 17см, зүүн хажуу оёдлоос баруун тийш 4.5см зайд 33 мм-ийн хэмжээтэй зүссэн уранхай байна. Ажлын хэсгийн урд нь 16см, ажлын хэсгийг бариулаас тусгаарлагч 1.5см, бариулын урт 13см, нийт урт 30.5 см, ажлын хэсгийг үзүүрийн өргөн 7мм, дундаж өргөн 32мм, улаан, цагаан өнгийн бариултай хутга байна. Дээрх зүссэн уранхайнууд нь шинжилгээнд ирүүлсэн хутгаар үүссэн байж болно” /хх-ийн I хавтасны 212-216-р тал/ гэсэн байна.

 

            Амь хохирогчийн арьс булчингийн хэсэгт үүссэн нэвтэрсэн шарх хүний арьсны агших, сунах шинж чанар, тухайн хэсгийн булчингийн ширхэг зэргээс хамаарч, мөн шархны завсраар арьсан доорх өөхөн эд, булчин гарч хэлбэр, хэмжээ нь өөрчлөгдсөн /хх-ийн I хавтасны  16-р тал,  зураг-3/ байх ба ийнхүү өөрчлөгдөх боломжтой төдийгүй эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн ажлын хэсгийн урт нь 16см, ажлын хэсгийг бариулаас тусгаарлагч 1.5см, бариулын урт 13см, нийт урт 30.5см, ажлын хэсгийг үзүүрийн өргөн 7мм, дундаж өргөн 32мм, улаан, цагаан өнгийн бариултай хутгын нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой болох нь шинжээч эмч Н.Одбаярын шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлгээр тогтоогдож байна.

            Мөн криминалистикийн шинжээчийн дүгнэлтээр амь хохирогчийн гэмт хэрэгт өртөгдөх үедээ өмсөж байсан гадуур хүрмэнд 30мм-ийн зүссэн уранхай, цамцанд 30мм –ийн хэмжээтэй зүссэн уранхай, богино ханцуйтай цамц /фудволка/-нд 33мм-ийн хэмжээтэй зүссэн уранхай үүссэн болох нь тогтоогдож байгаа бөгөөд тухайн хувцасны материал /нийлэг, ноосон, хөвөн, давуу гэх мэт/ болон үйлчилж байгаа хүч, багаж /хутга/-ны хэлбэр, чиглэл зэргээс хамааран зүсэгдсэн уранхайн хэмжээ нь харилцан адилгүй үүссэн нь тогтоогдож байна.

            Жишээлбэл амь хохирогчийн дотуураа өмсөж байсан богино ханцуйтай цамц /фудволко/-нд үүссэн зүсэгдсэн урагдалт нь гадуураа өмсөж байсан урт ханцутай цамц, гадуур хүрмэнд үүссэн зүсэгдсэн уранхайнаас хэмжээгээрээ том байгаа нь тухайн богино ханцуйтай цамц /фудволко/-ны материалын агших, сунах шинж чанараас хамаарч урагдалтын хэмжээ нь өөр байгаа нь Криминалистикийн шинжээчийн 2016 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 3102 дугаартай “хувцаснуудад зүссэн уранхайнууд нь шинжилгээнд ирүүлсэн хутгаар үүссэн байж болно” гэх дүгнэлтээр давхар нотлогджээ.

            Иймд амь хохирогчийн биед учирсан шарх болон тухайн үед өмсөж байсан хувцаснуудад үүссэн зүсэгдсэн урагдалтууд эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн улаан цоохор иштэй хутгаар үүсгэгдэх боломжтой эсэхийг тогтоолгохоор шинжээч томилуулж дүгнэлт гаргуулах шаардлагатай гэх шүүгчдэгчийн өмгөөлөгч нарын хүсэлт үндэслэлгүй байна.

            - Хавтаст хэргийн II хавтасны 74-р талд  авагдсан “Тэмдэглэл”  гэх нэртэй  2016 оны 04 сарын 19. Улаангом. С.Баярхүү би 2016 оны 04 сарын 19-ний өдөр 15 цагийн үед Түргэн сумын төвд Н.Мөнхбатын гэрт хоол идэж, сууж байгаад Б.Отгонбаатарын цээжин тус газар хоол идэж байсан хутгаа тоглоомоор түлхчихсэн бага зэрэг орчихсон. Тэгэнгүүт шууд эмч дуудаж үзүүлсэн. Эмч нар ирээд аваад явсан. Бид хоёрын хооронд маргалдсан зүйл байхгүй, урьд өмнө өш хонзон байхгүй. Тэмдэглэл бичсэн С.Баярхүү” гэсэн гар бичвэр нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-д заасан үндэслэл журмын дагуу авагдсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байгаа тул мөн хуулийн 79 дүгээр зүйлийн 79.4-д зааснаар нотлох баримтын хэмжээнд үнэлэж шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох боломжгүй байна.

            Иймд шүүгдэгч С.Баярхүү промедол гэх тариа хийлгэсэн  эсэхээс үл хамаарч “Тэмдэглэл” гэх бичвэр нь нотолгооны ач холбогдолгүй, нотлох баримтаар үнэлэгдэхгүй тул шүүгдэгчийн өмгөөлөгч нарын  “шүүгдэгч С.Баярхүү нь промедол гэх тариаг хийлгэсэн үедээ уг бичвэрийг бичсэн байсан учраас шүүгдэгчийн сэтгэцийн үйл ажиллагаа сарнисан байсан эсэхийг шинжээч томилж тогтоож өгнө үү” гэх саналыг хүлээн авах шаардлагагүй гэж үзлээ.

            - Түүнчлэн шүүгдэгчийн өмгөөлөгч нарын хэрэг үйлдэгдэх үед хохирогч Б.Отгонбаяр, гэрч Н.Мөнхбат, шүүгдэгч С.Баярхүү нарын сууж байсан гэх байрлалыг тогтоож, тухайн байрлалаас шүүгдэгч С.Баярхүү нь хохирогч Б.Отгонбаярын биед уг гэмтлийг учруулж болох эсэхийг тодруулах зорилгоор туршилтын ажиллагаа хийлгэх тухай саналыг хүлээн авах боломжгүй байна.

            Учир нь хэрэг үйлдэгдэх үед амь хохирогч Б.Отгонбаяр, гэрч Н.Мөнхбат, шүүгдэгч С.Баярхүү нарын сууж байсан гэх байрлалыг гэрч Н.Мөнхбат, шүүгдэгч С.Баярхүү нарын мэдүүлгээр ерөнхий байдлаар тоймлон тогтоож болох боловч тэдгээрийн хоорондох зай, шүүгдэгчийн өндийсөн гэх хэмжээ, гарын савалтын байдал зэргийг нарийвчлан тогтоох боломжгүй гэж үзэв.

            Дээрх ажиллагаануудыг хийснээр энэ хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой нөхцөл байдал бий болохгүй тул шүүгдэгчийн өмгөөлөгч нарын хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцааж өгнө үү гэсэн саналыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй гэж дүгнэв.

            Хохирлын тухайд

Хохирогч Н.Отгонтуяа талийгаачийг оршуулахад гарсан зардал, сэтгэл санааны хохиролд, өмгөөлөгчийн хөлс, малаа хүнээр маллуулахад өгсөн цалин, нийт 13..262.280 төгрөгийн хохирол нэхэмжилсэн. Мөн 5 настай 2 ихэр хүүхдийг 8 нас хүртэл нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцож сар бүр гэм хор учруулсны төлбөрийг С.Баярхүүгээс гаргуулж өгөхийг шаардсан байна.

Үүнээс

Талийгаачийг оршуулахтай холбоотойгоор гарсан шатахуун, бинзений зардалд 1.203.080 төгрөг, бусад зардалд 2.941.200 төгрөг, нийт 4.144.280 төгрөгийн бодит хохирол учирсан болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар нотлогдож байгаа тул шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгох үндэслэлтэй байна.

Хохирогч хууль зүйн туслалцаа авах эрхээ эдэлж өмгөөлөгч авч байгаа нь хохирогчийн өөрийн хүсэл зоригийн асуудал бөгөөд энэ зардал нь байцаан шийтгэх ажиллагааны болон бусад зардалд орохгүй тул шүүгдэгчээс гаргуулах үндэслэлгүй юм.

Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2-д “Гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд эдийн бус гэм хорыг мөнгөөр нөхөн төлнө” гэж заасан байх бөгөөд хохирогчийг нас барсан тохиолдолд эдийн бус буюу сэтгэл санааны хохирлыг мөнгөөр нөхөн төлүүлэх талаар хуульд заагдаагүй байна.

Иймд өмгөөлөгчийн хөлсөнд төлсөн 2.000.000 төгрөг, сэтгэл санааны хохирол гэж 5.000.000 төгрөг нэхэмжлэснийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Түүнчлэн ламын өргөлд өгсөн морины үнэ, буяны ном уншуулахад гарсан зардал гэх 898.000 төгрөг, малаа хүнээр маллуулсаны цалинд банкнаас зээл авч өгсөн гэх 600.000 төгрөг нь энэ гэмт хэргийн улмаас учирсан хохиролд тооцогдохгүй байна.

Оршуулганы зардал болох 620.000 төгрөгийг Нийгмийн даатгалын хэлтсээс авч чадаагүй нь амь хохирогч нийгмийн даатгалын шимтгэл төлдөггүй байснаас олгогдоогүй тул үүнийг шүүгдэгч С.Баярхүүгийн гэм буруутай үйлдэлтэй холбоотой гэж үзэж түүнээс гаргуулах үндэслэлгүй байна.

Иймд нэхэмжлэлээс 4.144.280 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж, 9.118.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Хохирогчийн 5 настай 2 ихэр хүүхдийг 8 нас хүртэл нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцож сар бүр гэм хор учруулсны төлбөрийг С.Баярхүүгээс гаргуулж өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлагын хувьд Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.3-д  “төлбөр авагч тус бүрт тогтоосон төлбөрийн хэмжээнээс тэжээгчээ алдсаны тэтгэврийг хасна” гэж заасан байна.

Гэтэл хохирогчийн 5 настай 2 ихэр хүүхдэд тэжээгчээ алдсаны тэтгэмж тогтоолгосон эсэх талаарх баримт хэрэгт авагдаагүй байна.

Хохирогчийн 5 настай 2 ихэр хүүхдийг 8 нас хүртэл нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцож сар бүр гэм хор учруулсны төлбөрийг С.Баярхүүгээс гаргуулж өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг хавтаст хэрэгт авагдсан баримтын хүрээнд шийдвэрлэх боломжгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэргийн шүүхээр шийдвэрлүүлэх эрхийг  нээлттэй үлдээх нь зүйтэй гэж дүгнэв.

Шүүгдэгч С.Баярхүүд хорих ял оногдуулсан тул цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний энэ хэрэгт цагдан хоригдсон 128 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцох нь зүйтэй.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бор өнгийн бариултай хутга 1 ширхэг, улаан цоохон өнгийн бариултай  хутга 1 ширхэг, бөглөөг нь сулласан 0.75 литрийн Тэргүүн нэртэй архи 1 шил, 0.75 литрийн Тэргүүн нэртэй архины шил 2 ширхэг, 1.25 литрийн Cocа cola ундааны хуванцар сав 1 ширхэг, богино ханцуйтай саарал өнгийн цамц 1 ширхэг, бор өнгөтэй хүрэм 1 ширхэг, цайвар шаргал өнгийн цамц1 ширхэгийг тус тус шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэв.

Иргэний нэхэмжлэл хангах зорилгоор шүүгдэгч С.Баярхүүгийн 3.600.000 төгрөгний үнэ бүхий 65-08 УВХ улсын дугаартай Hyundai Grace загварын авто машиныг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг 4.144.280 төгрөгийн хохирол төлөхтэй холбоотой шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хийгдэж дуусах хүртэл хэвээр үлдээх нь зүйтэй гэж дүгнэв.

             Шүүх ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-д “согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн” гэсэн хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзсэн болно. Хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

            Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1,  284 дүгээр зүйлийн 284.1, 286 дугаар зүйлийн 286.1, 294-296 дугаар зїйл, 297 дугаар зїйлийн 297.1- 297.5 дахь хэсэг,  298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон                                              

ТОГТООХ нь:

            1. Шүүгдэгч Номхон Ахар овогт Сайнбуянгийн Баярхүүг хүнийг санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1-д зааснаар шүүгдэгч С.Баярхүүд 12 /арван хоёр/ жил хорих ял шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6-д зааснаар шүүгдэгч С.Баярхүүд оногдуулсан хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1-д заасныг баримтлан шүүгдэгч С.Баярхүүгийн энэ хэрэгт цагдан хоригдсон 128 /нэг зуун хорих найм/ хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.

            5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1-д зааснаар шүүгдэгч С.Баярхүүгээс 4.144.280 /дөрвөн сая нэг зуун дөчин дөрвөн мянга хоёр зуун ная/ төгрөг гаргуулан хохирогч Н.Отгонтуяад олгож, нэхэмжлэлээс 9.118.000 /есэн сая нэг зуун арван найман мянга/ төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, талийгаачийн насанд хүрээгүй хүүхдүүдэд нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцож сар бүр гэм хор учруулсны төлбөрийг шүүгдэгч С.Баярхүүгээс гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэргийн шүүхээр шийдвэрлүүлэх эрхтэйг дурдсугай.

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1, 88.1.3-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бор өнгийн бариултай хутга 1 ширхэг, улаан цоохон өнгийн бариултай  хутга 1 ширхэг, бөглөөг нь сулласан 0.75 литрийн Тэргүүн нэртэй архи 1 шил, 0.75 литрийн Тэргүүн нэртэй архины шил 2 ширхэг, 1.25 литрийн Cocа cola ундааны хуванцар сав 1 ширхэг, богино ханцуйтай саарал өнгийн цамц 1 ширхэг, бор өнгөтэй хүрэм 1 ширхэг, цайвар шаргал өнгийн цамц 1 ширхэгийг тус тус шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.1-д зааснаар шүүгдэгч С.Баярхүүгийн эзэмшлийн 65-08 УВХ улсын дугаартай Hyundai Grace загварын авто машиныг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг 4.144.280 төгрөгийн хохирол төлөхтэй холбоотой шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хийгдэж дуусах хүртэл хэвээр үлдээсүгэй.

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 68 дугаар зүйлийн 68.1, 68.6-д зааснаар шүүгдэгч С.Баярхүүд өмнө авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар ялтан, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                     Л.АЛТАН

                                   ШҮҮГЧИД                       С.БОЛОРТУЯА

                                                                           Б.ГАНСҮХ