Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 09 сарын 22 өдөр

Дугаар 2023/ШЦТ/174

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

******* аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнгөнцэцэг даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номин, улсын яллагч А.Энхтуяа, шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн “Б” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар ******* аймгийн прокурорын газрын хяналтын прокурор А.Энхтуяагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн 2331002280202 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр 2023 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1976 оны 06 дугаар сарын 23-ны өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, 47 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ******* мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт, ******* аймгийн ******* сум,  2 дугаар баг,  9 дүгээр хэсгийн 7 тоотод оршин хаягтай, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай,  эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, ******* *******ийн *******, РД: //

Шүүгдэгчийн холбогдсон хэрэг

Шүүгдэгч ******* нь 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдөр ******* аймгийн ******* ******* сумын 1 дүгээр багийн нутаг Долоон шар нэртэй газарт хамт архи ууж байсан ыг агсан тавьсан шалтгаанаар толгойн тус газарт нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ ... Мэдүүлэг өгөхгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна ...гэв.

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч ******* нь 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдөр ******* аймгийн ******* ******* сумын 1 дүгээр багийн нутаг Долоон шар нэртэй газарт хамт архи ууж байсан ыг агсан тавьсан шалтгаанаар толгойн тус газарт нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэх гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээж авсан тухай тэмдэглэл (хх-ийн 2 дугаар тал), хохирогч ын мэдүүлэг (хх-ийн 7, 9 дүгээр тал), гэрч Г.Бат-Эрдэний мэдүүлэг (хх-ийн 11-12 дугаар тал), гэрч Д.Олонбаярын мэдүүлэг (хх-ийн 14 дүгээр тал), ******* аймаг Шүүхийн шинжилгээний хэлтсийн 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 249 дугаартай шинжээчийн дүгнэлт (хх-ийн 16-17 дугаар тал), яаралтай тусламжийн хуудас (хх-ийн 18 дугаар тал), эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоол (хх-ийн 23-25 дугаар тал), шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа (хх-ийн 32 дугаар тал), багийн Засаг даргын тодорхойлолт (хх-ийн 33 дугаар тал), шүүгдэгчийн иргэний үнэмлэхний хуулбар (хх-ийн 34 дүгээр тал), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хх-ийн 35 дугаар тал), гэрлэсний бүртгэлийн лавлагаа (хх-ийн 36 дугаар тал), автотээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн лавлагаа (хх-ийн 37 дугаар тал), эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа (хх-ийн 38 дугаар тал), үл хөдлөх эд хөрөнгийн жагсаалтын лавлагаа (хх-ийн 39 дүгээр тал), Хаан банкны дансны дэлгэрэнгүй хуулга (хх-ийн 40-44 дүгээр тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн 47 дугаар тал), захиргааны хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн 48 дугаар тал) зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан шүүгдэгч болон хохирогчийн мэдүүлэг, гэрчүүдийн мэдүүлэг зэрэг бусад  нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд боломжтой байна гэж шүүх үзлээ.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

Шүүгдэгч ******* нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Энэ хэргийн улмаас хохирогч нь  эмчилгээний зардал нэхэмжлээгүй ба  мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч  нь мэдүүлэхдээ ... Надад гомдол санал байхгүй. Харин миний биед учирсан гэмтлээс үүдэж эрүүл мэндийн байгууллагаар явсан зардалаа нөхөн төлүүлмээр байна ... гэх мэдүүлэг / хх-н 7 дугаар тал/, ... гомдолгүй, нэхэмжлэх зүйл байхгүй ... гэх мэдүүлэг /хх-ийн 9 дүгээр тал/ болон ...гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй ... /хх-ийн 49 дүгээр тал/ гэх бичгээр гаргасан  хүсэлтийг ирүүлсэн байх тул шүүгдэгч *******ыг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, оногдуулсан ялыг 4 сарын хугацаатай төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг шүүгдэгч ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.

Иймд шүүгдэгч *******т  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар  шүүгдэгч *******ын хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан түүнд оногдуулсан торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар  шүүгдэгч  ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний  төгрөгийг нэг хоногоор тооцож  хорих ялаар солихыг анхааруулж, ялын биелэлтэд хяналт тавихыг оршин суугаа газрын харьяалах шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* *******ийн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар        ******* *******ийн *******ыг 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулсугай. 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар  шүүгдэгч *******ын хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан түүнд оногдуулсан торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар  шүүгдэгч  ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, ялын биелэлтэд хяналт тавихыг оршин суугаа газрын харьяалах шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Шүүгдэгч ******* нь хэрэгт битүүмжлэн ирүүлсэн зүйлгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд шийтгэх тогтоолыг  гардаж авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

8. Дээр дурьдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Ч.МӨНГӨНЦЭЦЭГ