| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чойнор Мөнгөнцэцэг |
| Хэргийн индекс | 175/2023/0169/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/175 |
| Огноо | 2023-09-22 |
| Зүйл хэсэг | 13.6.1., 17.8.1., |
| Улсын яллагч | А.Энхтуяа |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 09 сарын 22 өдөр
Дугаар 2023/ШЦТ/175
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнгөнцэцэг даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Төгс-Учрал, улсын яллагч А.Энхтуяа, шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн “Б” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1*******.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан *******д холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 202******* оны 09 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Мон улсын иргэн, ******* оны ******* дугаар сарын *******-ний өдөр аймгийн суманд төрсөн, ******* настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, “ ” ХХК уурхайд ажилтай, ам бүл *******, эцэг, эхийн хамт, аймаг, сум, ******* дүгээр баг, ******* дүгээр хэсэг, ******* тоотод оршин суух, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй.
овгийн гийн , РД:/МЮ97**************15/
Шүүгдэгч ******* нь 202******* оны ******* дугаар сарын 29-ний орой иргэн Ц.ийн түр оршин суух аймгийн сумын 1 дүгээр баг, 1 дүгээр хэсэг, тоотод байрлах байшинд оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр буюу цонхоор нэвтэрч хүний халдашгүй чөлөөтэй байх эрхэнд халдаж дураараа авирлан “NEOLUX” брэндийн 65 инчийн зурагтын дэлгэцийг гараараа цохиж гэмтээн ажиллах боломжгүй болгож бусдын эд хөрөнгийг санаатайгаар устгасан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч ******* нь 202******* оны ******* дугаар сарын 29-ний орой иргэн Ц.ийн түр оршин суух аймгийн сумын 1 дүгээр баг, 1 дүгээр хэсэг, тоотод байрлах байшинд оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр буюу цонхоор нэвтэрч хүний халдашгүй чөлөөтэй байх эрхэнд халдаж дураараа авирлан “NEOLUX” брэндийн 65 инчийн зурагтын дэлгэцийг гараараа цохиж гэмтээн ажиллах боломжгүй болгож бусдын эд хөрөнгийг санаатайгаар устгасан гэх гэмт хэргийг үйлдсэн болох нь гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээж авсан тухай тэмдэглэл (хх-ийн ******* дүгээр тал), хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 6-10 дугаар тал), хохирогч Ц.ийн мэдүүлэг (хх-ийн 1******* дугаар тал), насан хүрээгүй гэрч С.А- мэдүүлэг (хх-ийн 15 дугаар тал), насанд хүрээгүй гэрч С.Б мэдүүлэг (хх-ийн 17 дугаар тал), гэрч Б.С мэдүүлэг (хх-ийн 20 дугаар тал), гэрч Н.А мэдүүлэг (хх-ийн 2******* дугаар тал), гэрч Ж.Г мэдүүлэг (хх-ийн 25-******* дугаар тал), мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл (хх-ийн *******0-************** дүгээр тал), гэрч С.Б мэдүүлэг (хх-ийн *******6 дугаар тал), аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн 6******* дугаартай шинжээчийн дүгнэлт, гэрэл зураг (хх-ийн *******9-*******6 дугаар тал), “Ашид билгүүн” ХХК-ий шинжээчийн дүгнэлт (хх-ийн 52-59 дүгээр тал), иргэний үнэмлэхний лавлагаа (хх-ийн 71 дүгээр тал), иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хх-ийн 72 дугаар тал), автотээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа (хх-ийн 7******* дугаар тал), гэрлэсний бүртгэлгүй лавлагаа (хх-ийн 7******* дүгээр тал), үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа (хх-ийн 75 дугаар тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн 76 дугаар тал), захиргааны зөрчил хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн 77 дугаар тал) зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан шүүгдэгч болон хохирогчийн мэдүүлэг, гэрчүүдийн мэдүүлэг зэрэг бусад нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд боломжтой байна гэж шүүх үзлээ.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1*******.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна гэж дүгнэлээ.
Шүүгдэгч ******* нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Хохирогч Ц. нь “... ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй, тус хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү” гэсэн хүсэлт /хх-н 78 дугаар хуудас/ гаргасан байх тул шүүгдэгч *******г энэ шийтгэх тогтоолоор хохирогчид төлөх төлбөргүй гэж үзэв.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 1*******.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1-д зааснаар *******г 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгож, уг ялыг нэмж нэгтгэн 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, оногдуулсан ялыг 6 сарын хугацаатай төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг шүүгдэгч ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.******* дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.
Иймд шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1*******.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1-д зааснаар *******г 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгож, уг ялыг нэмж нэгтгэн 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.******* дугаар зүйлийн *******-д зааснаар шүүгдэгч *******гийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан түүнд оногдуулсан торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.******* дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, ялын биелэлтэд хяналт тавихыг оршин суугаа газрын харьяалах шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.******* дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, *******6.2, *******6.*******, *******6.6, *******6.7, *******6.8, *******6.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч овгийн гийн г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1*******.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын орон байранд хууль бусаар нэвтрэн орох”, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “эд хөрөнгө устгах, гэмтээх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1*******.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1-д зааснаар *******г 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр тус тус торгох ял оногдуулсугай.
*******. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, ******* дахь хэсэгт зааснаар *******д оногдуулсан ялыг нэмж нэгтгэн 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулсугай.
*******. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.******* дугаар зүйлийн *******-д зааснаар шүүгдэгч *******гийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан түүнд оногдуулсан торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.******* дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, ялын биелэлтэд хяналт тавихыг оршин суугаа газрын харьяалах шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Шүүгдэгч ******* нь хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардаж авсан эсхүл хүргүүлснээс хойш 1******* хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9. Дээр дурьдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.МӨНГӨНЦЭЦЭГ