Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 10 сарын 03 өдөр

Дугаар 2023/ШЦТ/176

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

******* аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнгөнцэцэг даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Энхзул, улсын яллагч А.Энхтуяа, шүүгдэгч Б.*******, П.******* нарыг оролцуулан тус шүүхийн “Б” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар ******* аймгийн прокурорын газрын хяналтын прокурор А.Энхтуяагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн 2331000000217 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэнийг 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1987 оны 03 дугаар сарын 22-ны өдөр Говь-Алтай аймгийн ******* суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ******* мэргэжилтэй, хувиараа худалдаа эрхэлдэг, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт, ******* аймгийн ******* сумын 2 дугаар баг, 2 дугаар хэсэг, 131а тоотод оршин суух хаягтай, урьд

******* аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 55 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 цаг нийтэд тустай ажил хийх ялаар шийтгүүлж байсан,

******* овгийн *******ийн ******* РД: //

Монгол улсын иргэн, 1974 оны 05 дугаар сарын 24-ний өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, 49 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, ******тоотод оршин суух, урьд

******* аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2001 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Эрүүгийн хуулийн 239 дүгээр зүйлийн 239.1-д зааснаар 2 жилийн хорих ялыг тэнсэж хянан харгалзаж байсан,

******* аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2007 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 129 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 175 дугаар зүйлийн 175.2-д зааснаар 260 цагийн албадан ажил хийлгэх ялаар шийтгэж байсан,

******* аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2014 онд Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж байсан,

овгийн ын *******, РД: //

Шүүгдэгчийн холбогдсон хэрэг

Шүүгдэгч Б.******* нь согтуугаар 2023 оны 08 дугаар сарын 27-ны оройн 23 цагийн орчим ******* аймгийн ******* сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Мишээл” караоке баарны үүдэнд иргэн Д.д зам тавьж өгөхгүй, хөндөлсөж зогссон шалтгаанаар маргаан үүсэж улмаар эрүүл мэндэд нь халдаж нүүрэн тус газарт нь гараараа цохиж зовхинд зулгаралт, уруулд хаван, няцарсан шархтай, цээжин хэсэгт цус хуралтын зөөлөн эдийн няцралтын гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч П.******* нь согтуугаар 2023 оны 08 дугаар сарын 27-ны оройн 23 цагийн орчим ******* аймгийн ******* сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Мишээл” караоке баарны үүдэнд бусдад зам тавьж өгөхгүй, хөндөлсөж зогссон шалтгаанаар маргаан үүсэж улмаар Б.*******ын эрүүл мэндэд нь халдаж нүүрэн тус газарт нь гараараа цохиж зовхинд цус хуралт, хацар, хүзүү, нурууны хэсэгт зулгаралт, хэвлийн хэсэгт няцарсан өнгөц няцарсан шархтай зөөлөн эдийн няцралтын гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.******* мэдүүлэхдээ ... Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Өмнө нь мэдүүлэг өгсөн тул мэдүүлэг өгөхгүй гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч П.******* мэдүүлэхдээ ... Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мэдүүлэг өгөхгүй гэв.

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Б.******* нь согтуугаар 2023 оны 08 дугаар сарын 27-ны оройн 23 цагийн орчим ******* аймгийн ******* сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Мишээл” караоке баарны үүдэнд иргэн Д.д зам тавьж өгөхгүй, хөндөлсөж зогссон шалтгаанаар маргаан үүсэж улмаар эрүүл мэндэд нь халдаж нүүрэн тус газарт нь гараараа цохиж зовхинд зулгаралт, уруулд хаван, няцарсан шархтай, цээжин хэсэгт цус хуралтын зөөлөн эдийн няцралтын гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч П.******* нь согтуугаар 2023 оны 08 дугаар сарын 27-ны оройн 23 цагийн орчим ******* аймгийн ******* сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Мишээл” караоке баарны үүдэнд бусдад зам тавьж өгөхгүй, хөндөлсөж зогссон шалтгаанаар маргаан үүсэж улмаар Б.*******ын эрүүл мэндэд нь халдаж нүүрэн тус газарт нь гараараа цохиж зовхинд цус хуралт, хацар, хүзүү, нурууны хэсэгт зулгаралт, хэвлийн хэсэгт няцарсан өнгөц няцарсан шархтай зөөлөн эдийн няцралтын гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэргийг үйлдсэн болох нь гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 02 дугаар тал/, хохирогч Д.гийн мэдүүлэг /хх-ийн 05 дугаар тал/, хохирогч Б.*******ын мэдүүлэг /хх-ийн 08 дугаар тал/, гэрч Б.О мэдүүлэг /хх-ийн 10-11 дүгээр тал/, гэрч Ц.А мэдүүлэг /хх-ийн 16, 18 дугаар тал/, гэрч Б.Б мэдүүлэг /хх-ийн 2020-21, 23 дугаар тал/, гэрч Б.Н мэдүүлэг /хх-ийн 24 дүгээр тал/, гэрч мэдүүлэг /хх-ийн 27 дугаар тал/, гэрч Б.А мэдүүлэг /хх-ийн 2930 дугаар тал/, яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 38, 47 дугаар тал/, ******* аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн 300 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 39-40 дүгээр тал/, ******* аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн 302 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 45-46 дугаар тал/, захиргааны хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 60, 75 дугаар тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 61, 74 дүгээр тал/, шүүгдэгч Б.*******ын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 63 дугаар тал/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 65 дугаар тал/, шүүгдэгч П.*******д холбогдох 2001 оны 85 дугаартай, 2007 оны 129 дугаартай шийтгэх тогтоолын хуулбарууд /хх-ийн 77-86 дугаар тал/, шүүгдэгч П.*******гийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 89 дүгээр тал/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 91 дүгээр тал/, автотээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа /хх-ийн 93 дугаар тал/, үл хөдлөх эд хөрөнгийн жагсаалтын лавлагаа /хх-ийн 94 дүгээр тал/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан шүүгдэгч болон хохирогчийн мэдүүлэг, гэрчүүдийн мэдүүлэг зэрэг бусад  нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд боломжтой байна гэж шүүх үзлээ.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

Шүүгдэгч Б.*******, П.******* нар нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Энэ хэргийн улмаас хохирогч Д., Б.******* нар нь эмчилгээний зардал нэхэмжилсэн баримт ирүүлээгүй, гомдол саналгүй гэсэн байх тул шүүгдэгч Б.*******, П.******* нарыг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Прокурорын санал болгож, шүүгдэгч Б.*******ын хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, оногдуулсан ялыг 3 сарын хугацаатай төлж барагдуулахыг, шүүгдэгч П.*******гийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, оногдуулсан ялыг 3 сарын хугацаатай төлж барагдуулахыг тус тус хүлээн зөвшөөрсөн нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг шүүгдэгч ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.

Иймд шүүгдэгч Б.*******ыг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох,  шүүгдэгч П.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар  шүүгдэгч Б.*******, П.******* нарын хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан түүнд оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар  шүүгдэгч  Б.*******, П.******* нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний  төгрөгийг нэг хоногоор тооцож  хорих ялаар солихыг анхааруулж, ялын биелэлтэд хяналт тавихыг оршин суугаа газрын харьяалах шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овгийн *******ийн *******, овгийн ын ******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ******* овгийн *******ийн *******т 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох, овгийн ын *******д 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулсугай. 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар  шүүгдэгч Б.*******, П.******* нарын хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан түүнд оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар  шүүгдэгч  Б.*******, П.******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, ялын биелэлтэд хяналт тавихыг оршин суугаа газрын харьяалах шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Шүүгдэгч Б.*******, П.******* нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэн ирүүлсэн зүйлгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд шийтгэх тогтоолыг  гардаж авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

8. Дээр дурьдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.*******, П.******* нарт авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Ч.МӨНГӨНЦЭЦЭГ