Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 10 сарын 04 өдөр

Дугаар 2023/ШЦТ/178

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнгөнцэцэг даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Учрал, улсын яллагч Т.Нансалмаа, шүүгдэгч З.******* нарыг оролцуулан тус шүүхийн “Б” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Т.Нансалмаагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн ******* дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр 0 оны 10 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ******* оны ******* дугаар сарын *******-ны өдөр ******* хотод төрсөн, ******* настай, эрэгтэй, дээд боловсролтой, ******* ******* мэргэжилтэй, “ ” ХХК-д ******* ажилтай, ам бүл , эхнэр, хүү, хадам ээж, хадам дүү нарын хамт, аймаг, сум, дугаар баг, дугаар гудамж,  тоотод оршин суух хаягтай, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай,  эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, овогт ийн *******, РД: /МА96**************1/

Шүүгдэгчийн холбогдсон хэрэг

Шүүгдэгч З.******* нь согтуугаар 0 оны 07 дугаар сарын сарын 10-ны өдрөөс 0 оны 07 дугаар сарын 11-нд шилжих шөнийн 00 цагийн орчимд аймгийн сумын төвд Ц.ыг “эхнэр болон найзыг маань хэл амаар доромжиллоо” гэх шалтгаанаар толгой, цээж, гар хэсэгт нь гараараа цохиж, өшиглөж, хавсарч унаган биед нь зүүн шуу, бугуй, баруун шуу ясны хугарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч З.******* мэдүүлэхдээ ... 0 оны 07 дугаар сарын 10-нд сумын наадам үзчихээд орой нь бүжиг болоод дууссаны дараа дэлгүүрээс , пиво авч дэлгүүрийн ард хувааж уусан. Нямцэцэг бид явж байсан. Манай эхнэр бид -ыг авах гээд ирчихсэн байсан. Хүнтэй уулзах гээд явсан хойгуур манай дээр нэг хүн ирээд юм яриад байсан. Тэгээд би очоод цохиод авсан ... гэв.

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч З.******* нь согтуугаар 0 оны 07 дугаар сарын сарын 10-ны өдрөөс 0 оны 07 дугаар сарын 11-нд шилжих шөнийн 00 цагийн орчимд аймгийн сумын төвд Ц.ыг “эхнэр болон найзыг маань хэл амаар доромжиллоо” гэх шалтгаанаар толгой, цээж, гар хэсэгт нь гараараа цохиж, өшиглөж, хавсарч унаган биед нь зүүн шуу, бугуй, баруун шуу ясны хугарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээж авсан тухай тэмдэглэл /хх-ийн ******* дугаар тал/, банкны дансанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 7-8, 0- дугаар тал/, зар болон амбултораар эмчлүүлэгчийн картын хуулбар /хх-ийн 9-1 дугаар тал/, хохирогч Ц.ын мэдүүлэг /хх-ийн 1-16, 18 дугаар тал/, гэрч Б.Б мэдүүлэг /хх-ийн 0-******* дугаар тал/, гэрч Б.Г мэдүүлэг /хх-ийн 4- дугаар тал/, гэрч Т.Н мэдүүлэг /хх-ийн *******-9 дүгээр тал/, гэрч Б.Б мэдүүлэг /хх-ийн 1- дугаар тал/, Дархан-Уул аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 0 оны 07 дугаар сарын 1-ний өдрийн 76 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 7-9 дүгээр тал/, утасны дуудлагын лавлагаа /хх-ийн 4-46 дугаар тал/, Хаан банкны 67/488 дугаартай албан тоот /хх-ийн 48 дугаар тал/, шүүгдэгчийн иргэний үнэлэхний лавлагаа /хх-ийн 77 дугаар тал/, үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хх-ийн 78 дугаар тал/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт /хх-ийн 79 дүгээр тал/, автотээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа /хх-ийн 80 дугаар тал/, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хх-ийн 81 дүгээр тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 8 дугаар тал/, захиргааны зөрчил хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 8 дугаар тал/, хохирол барагдуулах баталгаа /хх-ийн 8 дугаар тал/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан шүүгдэгч болон хохирогчийн мэдүүлэг, гэрчүүдийн мэдүүлэг зэрэг бусад  нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд боломжтой байна гэж шүүх үзлээ.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

Шүүгдэгч З.******* нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Энэ хэргийн улмаас хохирогч Ц. нь  хохирол нэхэмжилсэн баримтыг ирүүлээгүй ба  мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч  Ц.  нь мэдүүлэхдээ ... би тухайн хэрэгт асар их гомдолтой байна. Би зүгээр байж байгаад эрүүл мэндээрээ хохирсондоо асар их гомдолтой байна. Би тухайн хүмүүсээс эмчилгээний зардал болон нааш, цааш явах унааны зардал, мөн би энэ хугацаанд хийх байсан ажлын зардалыг нөхөн гаргуулмаар байна... гэх мэдүүлэг / хх-н 1-16 дугаар тал/ мөн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү ... гэсэн хүсэлт /хх-ийн 86 дугаар тал/ гаргасан мөн хохирогчид эмчилгээний зардалд 00.000 төгрөгийг шилжүүлсэн тухай дансны хуулга /хх-ийн 8 дугаар тал/, хохирогчид хохирол барагдуулах баталгаа /хх-ийн 8 дугаар тал/ ирүүлсэн байна.

Хохирогч Ц. нь  хохирол нэхэмжилсэн ямар нэг нотлох  баримтыг  хавтас хэрэгт гаргаж ирүүлээгүй байна. Гэвч шүүгдэгч З.******* нь эмчилгээний зардалд 10.000.000/ арван сая/  төгрөгийг бэлэнээр төлсөн, дахин 10.000.000. / арван сая төгрөг / өгөхөөр нотариатиар баталгаажуулж  хэрэгт хавсаргасан ба эмчилгээ хийлгэсэн нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй  байхад  10.000.000 төгрөгийг бэлэн өгч, дахин 10.000.000 төгрөг өгөхөөр тохиролцсон асуудалд шүүх дүгнэлт өгөх боломжгүй гэж үзлээ.

Шүүгдэгч З.*******г энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, оногдуулсан ялыг сарын хугацаатай төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг шүүгдэгч ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.

Иймд шүүгдэгч З.*******д  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн . дугаар зүйлийн 4-д зааснаар  шүүгдэгч З.*******н хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан түүнд оногдуулсан торгох ялыг сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн . дугаар зүйлийн -д зааснаар  шүүгдэгч  З.******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний  төгрөгийг нэг хоногоор тооцож  хорих ялаар солихыг анхааруулж, ялын биелэлтэд хяналт тавихыг оршин суугаа газрын харьяалах шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн дахь хэсэг, 6., 6., 6.6, 6.7, 6.8, 6.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч овогт ийн *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  овогт ийн *******г 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулсугай. 

. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн . дугаар зүйлийн 4-д зааснаар  шүүгдэгч З.*******н хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан түүнд оногдуулсан торгох ялыг сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн . дугаар зүйлийн -д зааснаар  шүүгдэгч  З.******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, ялын биелэлтэд хяналт тавихыг оршин суугаа газрын харьяалах шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

. Шүүгдэгч З.******* нь хэрэгт битүүмжлэн ирүүлсэн зүйлгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд шийтгэх тогтоолыг  гардаж авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

8. Дээр дурьдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч З.*******д авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Ч.МӨНГӨНЦЭЦЭГ