| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чойнор Мөнгөнцэцэг |
| Хэргийн индекс | 175/2023/0179/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/181 |
| Огноо | 2023-10-16 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | А.Энхтуяа |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 10 сарын 16 өдөр
Дугаар 2023/ШЦТ/181
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнгөнцэцэг даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Учрал, улсын яллагч А.Энхтуяа, шүүгдэгч Г.******* нарыг оролцуулан тус шүүхийн “А” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар ******* аймгийн прокурорын газрын хяналтын прокурор А.Энхтуяагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн .4 дүгээр зүйлийн -д зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн 23300232029 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр 2023 оны 0 дугаар сарын 3-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 993 оны 08 дугаар сарын 24-ний өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилтэй, ******* аймгийн ******* ******* *******-д ******* ажилтай, ам бүл 5, ээж, эхнэр, хүүхдийн хамт, ******* аймаг, сум, дүгээр баг, тоотод оршин суух хаягтай, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, ын *******, РД: /*******/
Шүүгдэгч Г.******* нь согтуугаар 2023 оны 07 дугаар сарын 5-ны өдөр ******* аймгийн сумын нутаг дэвсгэрт байрлах “” хүнсний дэлгүүрийн гадна Д.ын хацар, нүүрэн тус газарт нь цохисны улмаас эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.******* мэдүүлэхдээ ... Ярих шаардлага байхгүй. Мөрдөн шалгалтын явцад мэдүүлэг өгсөн учраас дахин өгөх шаардлага байхгүй ... гэв.
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Г.******* нь согтуугаар 2023 оны 07 дугаар сарын 5-ны өдөр ******* аймгийн сумын нутаг дэвсгэрт байрлах “” хүнсний дэлгүүрийн гадна Д.ын хацар, нүүрэн тус газарт нь цохисны улмаас эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээж авсан тухай тэмдэглэл /хх-ийн 2 дугаар тал/, насанд хүрээгүй хохирогч Д.ын мэдүүлэг /хх-ийн 6-8 дугаар тал/, насанд хүрээгүй гэрч мэдүүлэг /хх-ийн 2-23 дугаар тал/, гэрч мэдүүлэг /хх-ийн 28-30 дугаар тал/, гэрч Б.Х******* мэдүүлэг /хх-ийн 33-35 дугаар тал/, гэрч Д.Чингисийн мэдүүлэг /хх-ийн 38-40 дүгээр тал/, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 42-45 дугаар тал/, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /хх-ийн 46-47 дугаар тал/, шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 08 дугаар сарын 0-ний өдрийн 958 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 55-56 дугаар тал/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн хүсэлт /хх-ийн 59 дүгээр тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 60 дугаар тал/, захиргааны зөрчил хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 6 дүгээр тал/, автотээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа /хх-ийн 63 дугаар тал/, үл хөдлөх эд хөрөнгийн жагсаалтын лавлагаа /хх-ийн 65 дугаар тал/, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хх-ийн 67 дугаар тал/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 69 дүгээр тал/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан шүүгдэгч болон хохирогчийн мэдүүлэг, гэрчүүдийн мэдүүлэг зэрэг бусад нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд боломжтой байна гэж шүүх үзлээ.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн .4 дүгээр зүйлийн дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.
Шүүгдэгч Г.******* нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Энэ хэргийн улмаас насанд хүрээгүй хохирогч Д. нь хохирол нэхэмжилсэн баримтыг ирүүлээгүй ба мөрдөн шалгах ажиллагаанд насанд хүрээгүй хохирогч Д. нь мэдүүлэхдээ ... миний эрүүг цохисон гэх хүнээс 5.000.000 төгрөгийг хохиролд өгсөн. Надад хавтаст хэрэгт тусгуулах хохирлын баримт байхгүй. Надад гомдол санал байхгүй ... гэх мэдүүлэг / хх-н 6-8 дугаар тал/ мөн насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн “... миний хүүхдэд учирсан хохирлыг төлж барагдуулсан иймд миний зүгээс болон хүү ын зүгээс гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй *******т холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар түргэн шуурхай шийдвэрлэж өгнө үү ... гэсэн хүсэлт /хх-ийн 59 дүгээр тал/ гаргасан байх тул шүүгдэгч Г.*******ыг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн .4 дүгээр зүйлийн дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу .500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, оногдуулсан ялыг 3 сарын хугацаатай төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг шүүгдэгч ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.
Иймд шүүгдэгч Г.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн .4 дүгээр зүйлийн дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу .500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Г.*******ын хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан түүнд оногдуулсан торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Г.******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, ялын биелэлтэд хяналт тавихыг оршин суугаа газрын харьяалах шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.0 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
. Шүүгдэгч ын *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн .4 дүгээр зүйлийн дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн .4 дүгээр зүйлийн дэх хэсэгт зааснаар ын *******ыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу .500.000 төгрөгөөр торгох ял оногдуулсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Г.*******ын хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан түүнд оногдуулсан торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Г.******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, ялын биелэлтэд хяналт тавихыг оршин суугаа газрын харьяалах шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Шүүгдэгч Г.******* нь хэрэгт битүүмжлэн ирүүлсэн зүйлгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардаж авсан эсхүл хүргүүлснээс хойш 4 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Дээр дурьдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.МӨНГӨНЦЭЦЭГ