Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 16

 

Увс аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Б.Гансүх даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ё.Мөнхгэрэл,

 Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор П.Удвал,

Хохирогч: С.Буян-Орших,

Шүүгдэгч: Д.Батсуурь, Ж.Насанжаргал,

Шүүгдэгч Д.Батсуурийн өмгөөлөгч: Д.Бунжаа,

Шүүгдэгч Ж.Насанжаргалын өмгөөлөгч: М.Мөнхөө,

Шүүгдэгч Д.Батсуурь, Ж.Насанжаргал нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Шангас овогт Доржийн Батсуурь, 155 дугаар зүйлийн 155.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Шангас Жамсрангийн Насанжаргал нарт холбогдох 201620000221 тоот эрүүгийн хэргийг 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

              1. Монгол Улсын иргэн, 1983 оны 03 дугаар сарын 29-нд  төрсөн, 34 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт Увс аймгийн Улаангом  сумын 9-р багийн 4-4 тоотод амьдардаг, ажилгүй, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй РД: ОИ83032916, Чангас овогт Жамсрангийн Насанжаргал,

               2. Монгол Улсын иргэн, 1979 оны 06 дугаар сарын 05-нд  төрсөн, 38 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 1, ганц бие амьдардаг, Увс аймгийн Өлгий сумын 1-р  багт амьдардаг, ажилгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, Увс аймаг дахь Сум дундын шүүхийн 2006 оны 04 дүгээр зүйлийн 26-ны өдрийн 79 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар 300 цаг албадан ажил хийлгэх ялаар, Хан-Уул дүүргийн шүүхийн 2008 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 193 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 5.940.000 төгрөгөөрторгох ял, Увс аймаг дахь Сум дундын шүүхийн 2010 оны 09 дүгээр зүйлийн 29-ний өдрийн 100 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3, 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсгүүдэд зааснаар 5 жил 5 хоног хорих ялаар шийтгүүлж Сум дундын 25 дугаар шүүхийн 2014 оны 01 дүгээр сарын 15 ны өдрийн 06 дугаартай шүүгчийн захирамжаар 6 сар 11 хоногийн хорих ялыг хугацаанаас өмнө тэнсэн суллаж, мөн хугацаагаар хянан харгалзсан, Сум дундын 24 дүгээр шүүхийн 2015 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 04 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 2 сар хорих ялаар шийтгүүлж Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 09 дугаартай шүүгчийн захирамжаар Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай праламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар 3 сар 22 хоногийн хорих ялаас өршөөн хэлтрүүлсэн, РД: ОИ79060510, Шангас овогт Доржийн Батсуурь,

Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн товч утга:

Шүүгдэгч Д.Батсуурь нь давтан үйлдлээр 2016 оны 8 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө тус аймгийн Өлгий сумын 1 дүгээр багийн нутаг “Ходоон Унхраг ” гэх газраас хохирогч С.Буян-Олдох, С.Буян-Орших нарын 3 тооны адууг хулгайлж, нийт 2.150.000 төгрөгний хохирол учруулсан, шүүгдэгч Ж.Насанжаргал нь Д.Батсуурийн хулгайлсан 1 тооны адууг гэмт хэрэг үйлдэж олсон эд хөрөнгө гэдгийг мэдсээр авсан гэх гэмт хэргүүдэд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:                                                                                                                  

1. Хохирогч С.Буян-Олдохын мөрдөн байцаалтад өгсөн: “Би 2016 оны 08 сарын 11-ны өдөр Увс аймгийн Өлгий сумын нутаг дэвсгэрт байх Хоодоо унхраг гэх газраас 5 тооны адуугаа Наранбулаг сумын Гүнбүрд гэх газарт авчирсан. Тухайн 5 тооны адуунаас нэг азарга, нэг даагийг авч үлдээд оронд хүрэн алга зүсмийн 4 настай морь, хээр зүсмийн 12 настай морь хоёрыг нөгөө гурван адуутайгаа ижилсүүлээд 2016 оны 08 сарын 14-ний өдөр тавьж явуулсан. Тухайн өдөр би Наранбулаг суманд байх гэрээсээ гарч яваад Улаангом сумын нутаг дэвсгэрт байх Арсаа гэх газарт ирж 8-аас 9 хоног хадлан хадсан. Тэгээд 2016 оны 08 сарын 25-ны өдөр Наранбулаг сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр байх гэртээ очиж амарсан. Маргааш нь буюу 2016 оны 08 сарын 26-ны өглөө Дүү Буян-Оршихын хамт Өлгий сумын нутаг дэвсгэрт байх Хоодоо унхраг гэх газраас 5 тооны адуугаа авахаар очиход манай 5 тооны адуу байгаагүй. Тэгэхээр нь тэр хавиар байсан айлуудаас манай 5 тооны адууг харсан эсэх талаар тодруулж асуухад хамгийн сүүлд 2016 оны 08 сарын 17-ны өдөр харагдаж байсан ба түүнээс хойш харагдаагүй гэхээр нь Өлгий, Наранбулаг, Өмнөговь сумууд нутаг дэвсгэрээр хайгаад олоогүй. Тэгээд адуугаа хайж байгаад 2016 оны 08 сарын 28-ны өдөр Наранбулаг сумын нутаг дэвсгэрт байх Цахир бөгс гэх газарт очиход алга болсон 5 тооны адуунаас хүрэн алга зүсмийн 4 настай, хээр зүсмийн 12 настай хоёр морь байсан. Тэгэхээр нь алга болсон 3 тооны адуу Өлгий сумын нутаг дэвсгэрт байх Хоодоо унхраг гэх газарт байхад хажууд нь тухайн газарт зуншиж байсан айлууд болох Жамсран, Батсуурь, Гомбо нарын айлуудын аль нэг хулгайлсан байж магадгүй. Хэрэв хулгайлж авсан бол Улаангом суманд байх Насанжаргалын гэрт аваачсан байх ёстой гэж бодоод 2016 оны 09 сарын 01-ний өдрөөс 2016 оны 09 сарын 02-ны шилжих шөнө Улаангом суманд орж ирж дүү С.Буян-Оршихын гэрт хоносон. Маргааш нь буюу 2016 оны 09 сарын 03-ны өдөр Улаангом суманд байх махны ченжүүдтэй уулзаж байгаад Насанжаргал гэх айлыг хашааг олж очиход Насанжаргалын гэр цоожтой байсан. Тэгэхэ нь би хашаан завсраар харахад Ж.Насанжаргалын хашаан дотор нэг адууны арьс байхаар нь дүү Буян-Орших бид хоёр Насанжаргалын хашааг давж ороод тухайн адууны арьсыг үзэхэд манай алдагдсан 3 тооны адууны нэг болох хар хүрэн зүсмийн 13 настай гүүн арьс байхаар нь цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Уг алдагдсан 3 тооны адуунаас нэг адуу нь миний ах Буян-Олдохын адуу харин үлдсэн 2 тооны адуу нь миний адуу байгаа юм. Алга болсон адуунууд нь Хар хүрэн зүсмийн 13 настай гүү, Хүрэн зээрд зүсмийн 8 настай гүү, Улаан хөх зүсмийн 4 настай гүү байсан. Алга бопсон 3 тооны морьд нь баруун талын гуяандаа буруу матаастай дэгэрээ тамгатай, баруун талын чихэнд араас нь цөгрөг имтэй байсан” гэх мэдүүлэг / хх-ийн 26-27-р тал/,

2. Хохирогч С.Буян-Оршихын мөрдөн байцаалтад өгсөн: “Манай ах бид хоёр ченжүүдтэй уулзсан боловч тухайн үед ченжүүд ямар ч мэдээлэл өгөөгүй. Тэгээд зах дээгүүр явж байгаад бид хоёр Насанжаргалын гэрт явж очих болсон. Учир нь гэвэл Дорж, Жамсран нарын залуучуудыг анхнаасаа хардаж сэрдэж байсан болохоор тэдний залуучуудын 1 болох Насанжаргалын гэр нь Улаангом сумын 9 дүгээр багт байдаг тэдний гэрийн гадуур явж сэг зэм байна уу үгүй юу?  харъя гэж ярилцаад очиход Насанжаргалын гэрийн гадна адууны арьс байхаар нь цагдаа дуудсан юм. Анх Насанжаргалтай уулзахад Насанжаргал хэлэхдээ Батсуурь шөнө дунд надад 1 тооны гүү авч ирж өгсөн. Би адуу хулгайлаагүй, Батсуурь авч ирээд чи алаад идчих зарах борлогдохгүй байна гэж анх хэлж байсан” гэх мэдүүлэг / хх-ийн 31-р тал /,

            3. Гэрч Б.Дулмаагийн мөрдөн байцаалтад өгсөн: “ 2016 оны 08 сарын 26-ны өдөр тус аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд ажилладаг Бороо гэдэг ахын жимс хураалтын ажил эхэлсэн бөгөөд би өөрийн нөхөр Ж.Насанжаргалын хамт тухайн айлын жимс түүж өгөхөөр болж 08 сарын 26ны өдрийн 07 цагаас эхлэн жимс түүсэн. 2016 оны 08 сарын 26-ны өглөө Ж.Насанжаргал бид хоёр жимс түүгээд орой 19 цагийн үед гэртээ ирэхэд миний хадам ах болох Батсуурь, хадам Бат-Очир нар манай гэрт байсан нөхөр бид хоёр орой ирээд ундаа хийж идчихээд унтаад өглөө босоод дахин жимсэндээ явахад манай гэрт Батсуурь, Бат-Очир нар үлдсэн, орой гэртээ ирэхэд явчихсан байсан. Түүнээс хойш 8 сарын 30-ны шөнө манай гэрт ирж хоноод 08 сарын 31-ний өдөр мотоциклио засуулж аваад явчихаад буцаад шөнө нь ирсэн бөгөөд мотоцикль эвдэрлээ чирч оруулж ирлээ гэж хэлж байсан. Тэгээд Ж.Насанжаргалыг чи намайг айлд хүргээд өг гэж хэлээд хүргүүлж авчихаад чи яв гэж хэлээд Ж.Насанжаргалыг буцаагаад явуулсан байсан. Ж.Насанжаргал гэртээ ирээд байж байтал 2016 оны 08 сарын 31-нээс 09 сарын 01-нд шилжих шөнийн 01 цагийн үед манай хашааны хаалга дуугарахаар нь миний нөхөр гарахад Батсуурь нэг танихгүй залуутай цуг нэг морь аваад ирж байна гэж хэлээд орж ирээд унтсан. Тухайн үед Батсуурь болон цуг явсан залуу нь манай гэрт орж ирээгүй. 09 сарын 01-ний өглөө Ж.Насанжаргал бид хоёр жимсээ түүхээр явж хагас ажлаад гэртээ ирхэд Батсуурь манай гэрт байсан. Тэгээд Ж.Насанжаргал Батсуурийн мотоциклийг засаж өгөөд явуулсан. Тухайн үед Батсуурь энэ миний гүү зарах гэсэн борлосонгүй та хоёр алж ав гэж хэлэхээр нь 09 сарын 03-ны өдөр Ж.Насанжаргал  ганцаараа алаад би дотор гэдсийг нь цэвэрлэсэн. Батсуурийн дүү залуу хөлөө хугалчихаад манайд олон хоносон болохоор тэнд талархаж өгсөн гэж бодож байсан. 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хичээл орсон тэр өдөр Насанжаргал бид хоёр хоёулаа амарсан, амарсан өдрөө адуугаа алсан. ... Миний нөхөр Ж.Насанжаргал хэлэхдээ Д.Батсуурь ах энэ адууг алж нядалж зараад мөнгө болго гэж байна гэж хэлээд алж нядалж зарах гэж байгаад манайх махгүй болохоор хүнсэндээ хэрэглэчихсэн. Тухайн адууг яг хэдний өдөр авч ирсэнийг одоо санахгүй байна” гэх мэдүүлэг / хх- ийн 32-33, 34, 229-р тал/,

            4. Гэрч С.Мягмаржавын мөрдөн байцаалтад өгсөн: “ Манайх энэ жил жимсээ 2016 оны 08 дугаар сарын 26-ны өдрөөс эхэлж түүсэн бөгөөд 08 сарын 26 наас хойш Бат-Эрдэнэ эхнэрийнхээ хамт ирж өглөө 7 цагаас орой 20-22 цагийн хооронд жимс түүж байсан. Ажиллаж байсан талаар бүртгэл хөтөлж байсан ба бүртгэл нь одооч байгаа” гэх мэдүүлэг, / хх-ийн 35-р тал/,

            5. Гэрч Ж.Бат-Очирын мөрдөн байцаалтад өгсөн: “ 2016 оны 08 сарын 14-нөөс 25-ны өдөр хүртэл хугацаанд Увс аймгийн Өлгий сумын Чаргат сумын Орхиг гэх газарт байсан. Энэ хугацаанд би гэрээс гараагүй 08 сарын 26-ны өдөр багийн хуралд сууж байгаад батсуурь ахтай тааралдаж тэндээсээ гэртээ харьж хоночихоод 08 сарын 27-ны үдээс хойш аймаг руу Батсуурийн хамт явж ирсэн. Д.Батсуурь бид хоёрт аймаг орж ирэх онцын шаардлага гараагүй, батсуурь аймаг явах уу? гэхэд нь тэгье гэж шийдээд л аймаг орж ирсэн. Улаангом орж ирээд Ж.Насанжаргал ахын гэрт ирээд хоночихоод 08 сарын 28 ны өдөр зах руу гарч хүүхдийн хувцас аваад буцаж Ж.Насанжаргал ахын гэрт ирээд хоночихоод 08 сарын 28 ны өдөр зах руу гарч хүүхдийн хувцас аваад буцаж Ж.Насанжаргал ахын гэрт ирж хоносон бид хоёр Ж.Насанжаргал ахын гэрт 3 хоноод буцсан бөгөөд 08 сарын 30-ны орой Өлгий сум руу мотоциклоор явж байтал Тээлийн гүүрний хажууд мотоцикль саатсан бөгөөд би цааш нт машинд дайгдаад явсан. Д.Батсуурь мотоцикль унаад аймаг руу орсон. Түүнээс хойш Д.Батсуурь бид хоёр холбогдоогүй. Д.Батсуурь нь тодорхой оршин суух хаяггүй айлуудаар хэсэж амьдардаг” гэх мэдүүлэг /хх-ийн 36-37-р тал /,

6. Гэрч Ц.Цэвэгмэдийн мөрдөн байцаалтад өгсөн: “Би 2016 оны 09 сарын 03 ны өдөр тус аймгийн Улаангом сумын 9 дүгээр багт байрлах Ж.Насанжаргалын хашаанд мөрдөн байцаагч, цагдаагийн дэслэгч Г.Ганзориг үзлэг хийх үед цуг байсан. Ж.Насанжараглын гэрт орох үед хоёр хаалгатай хөлдөөгч байсан. Хөлдөөгчийг нээж үзэхэд дүүрэн адууны бололтой хөлдүү мах байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 38-р тал /,

7. Гэрч Д.Жамсрангийн мөрдөн байцаалтад өгсөн: “ Миний намаржиж байсан Орхигийн худаг, Хоодоон унхраг гэх 2 газар нь хоорондоо 4-5 км зайтай. Хоодоон унхраг гэх газарт миний дүү Уламдэлгэр, Гомбосүрэн гэх айлууд намаржиж байсан. Д.Батсуурь нь миний дүү Уламдэлгэрэхийн гэрт байдаг бөгөөд сүүлд сонсоход миний хүү Ж.насанжаргал надад хэлэхдээ Д.батсуурь 1 адуу авч ирж өгсөн. Хулгайн мал байсан байна. Цагдаад шалгагдаж байна гэж хэлсэн. Хоодоон унхраг гэх газарт адуу мал байсан эсхийг би мэдээгүй. 2016 оны 08 сард Д.батсуурь хэн нэгэнтнй явж харагдаагүй. Ж.Насанжаргал нь 08 сард манайхаар огт ирээгүй, суманд ирсэн тохиолдолд заавал манайхаар ирдэг” гэх мэдүүлэг  / хх-ийн 225-226-р тал /,  

8. Гэрч Д.Гомбосүрэнгийн мөрдөн байцаалтад өгсөн: “ Д.Батсуурь нь 08 сард Хоодоон унхраг гэх газарт миний дүү Бороогийн гэрт байсан. Манай тэр хавиар хол ойроос хүн ирээгүй. Ж.Насанжаргал 08 сард Хоодоон унхраг хавиар ирсэнгүй. Д.Батсуурь нь улаангом орсон эсэхийг мэдэхгүй. Д.Батсуурь байж байгаад алга болчихдог. Улаангом орж байгаа юм уу?, сумын төв орж байгаа юм уу? аль нь болохыг мэдэхгүй алга болчихдог байсан” гэх мэдүүлэг  / хх-ийн 227-228-р тал /, 

8. Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, фото зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 9-11-р тал/,

  1. Бичиг баримтанд үзлэг хийсэн тэмдэглэл, дэвтрийн хуулбар /хх-ийн 12-23-р тал/,
  2. ХХК-ийн 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 410 дугаартай “Гүү үнэлсэн тухай” дүгнэлт / хх-ийн 42-43-р талууд /,

11. Шүүгдэгч Д.Батсуурийн хувийн байдлыг тогтоосон баримт /хх-ийн 83, 85, 87, 89, 98-102, 103-106, 120-124, 133-137-р тал /,

12. Шүүгдэгч Ж.Насанжаргалын хувийн байдлыг тогтоосон баримт /хх-ийн 140-143-р тал /,

  1. Шүүгдэгч Д.Батсуурийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан лавлагаа, / хх-ийн 92-р тал/,
  2. Шүүгдэгч Ж.Насанжаргалын ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан лавлагаа, /хх-ийн 145-р тал/,
  3. 5. Хохирогч С.Буян-Орших, С.Буян-Олдох нарын хохирол төлсөн талаарх тодорхойлолт / хх-ийн 166-167-р тал /,

16. Мобиком корпораци ХХК-ний 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн хх18/5714 тоот, хавсралт / хх-ийн 193-198-р тал /,

17. Жи-Мобайл ХХК-ний 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 04/5488 тоот, хавсралт /хх-ийн 199-202-р тал /,

18. Шүүгдэгч Д.Батсуурийн мөрдөн байцаалтанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2016 оны 8 дугаар сарын 20-ноос 21-ний үед Увс аймгийн өлгий сумын Чаргат багийн нутагт байрлах Хоодуун хонхор гэдэг газраас гурван тооны адуу хулгайлсан нь үнэн. Гурван тооны адуу хулгайлаад Увс аймгийн Улаангом сум Тээлийн голд хоёр адууг нь алдаад нэг адууг нь 8 дугаар сарын 20-нээс 21 шилжих шөнө Насанжаргалын хашаанд аваачиж уячхаад зараад мөнгө хийгээд өг гэсэн. Хэргээ үнэн зөвөөр хүлээж байна” гэх мэдүүлэг,

19. Шүүгдэгч Ж.Насанжаргалын мөрдөн байцаалтанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2016 оны 08 дугаар сарын 21-нээс 30 хооронд Д.Батсуурь нь надад адуу авч ирж өгсөн. Тухайн үед би хулгай нь адуу гэдгийг мэдээгүй. Чи энэ адууг борлуулаад боломжоороо мөнгө өгчих гэсэн сүүлд нь цагдаа нар ирж гэр орон нэгжих үед хулгай нь адуу гэдгийг нь мэдсэн” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтууд болно.

 Хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг үнэлэн дүгнэхэд: Шүүгдэгч Д.Батсуурь нь давтан үйлдлээр 2016 оны 08 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө тус аймгийн Өлгий сумын 1 дүгээр багийн нутаг “Ходоон Унхраг ” гэх газраас хохирогч С.Буян-Олдох, С.Буян-Орших нарын 3 тооны адууг хулгайлж, нийт 2.150.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэг, шүүгдэгч Ж.Насанжаргал нь Д.Батсуурийн гэмт хэрэг үйлдэж олсон 1 тооны адууг гэмт хэрэг үйлдэж олсон эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж урьдчилан амлалгүйгээр авсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, бичиг баримтанд үзлэг хийсэн тэмдэглэл, цагийн бүртгэлийн дэвтрийн хуулбар,  Увс финанс Аудит ХХК-ийн 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 410 дугаартай “Гүү үнэлсэн тухай” дүгнэлт, хохирогч С.Буян-Олдох, С.Буян-Орших, гэрч Б.Дулмаа, С.Мягмаржав, Ц.Цэвэгмэд, шүүгдэгч Д.Батсуурь, Ж.Насанжаргал нарын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

 

Мөрдөн байцаалтын болон прокурорын хяналтын шатанд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн ноцтой зөрчил гараагүй, хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Д.Батсуурийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан, шүүгдэгч Ж.Насанжаргалыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 155 дугаар зүйлийн 155.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

 

 Шүүгдэгч Ж.Насанжаргал анх удаа хөнгөн ангиллын гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан гэм хорыг арилгасан, хохирогч нар нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн нь нотлогдож байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д зааснаар шүүгдэгч Ж.Насанжаргалд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 155 дугаар зүйлийн 155.1-д заасан эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-д зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

  Шүүгдэгч Д.Батсуурь нь Увс аймаг дахь Сум дундын шүүхийн 2010 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 100 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145-д зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил хорих, 181 дүгээр зүйлийн 181.3-д зааснаар 5 жил 5 хоног хорих ял тус тус ононгдуулж, нийт эдлэх ялыг 5 жил 5 хоног хорих ялаар шийтгүүлэн ялаа эдлэж байгаад Сум дундын 25 дугаар шүүхийн 2014 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн 06 дугаартай шүүгчийн захирамжаар 6 сар 11 хоногийн хорих ялыг хугацаанаас өмнө тэнсэн суллагдсан байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.4-д зааснаар мөн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д заасан гэмт хэргийн ялтай байдал үргэлжлэж байх хугацаанд дахин гэмт хэрэг үйлдэснээр ялгүй болох хугацаа нь тасарсан байна.

 Энэ гэмт хэрэгтээ  Сум дундын 24 дүгээр шүүхийн 2015 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 04 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 2 сар хорих ялаар шийтгүүлэн ялаа эдлэж байгаад Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай праламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар 3 сар 22 хоногийн хорих ялаас өршөөн хэлтрүүлсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.

Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай праламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар эдлээгүй үлдсэн ялаас өршөөн хэлтрүүлсэн боловч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлд заасан ялтай байдал нь өршөөлд хамрагдаагүй байна.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.5-д зааснаар шүүгдэгч Д.Батсуурийн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.4-д заасан  ялтай байдал нь дээрх өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдаж ялаас өршөөн хэлтрүүлсэн үеэс эхлэн тоологдож байхад дахин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн байх тул түүнийг энэ гэмт хэргийг давтан үйлдсэн гэж прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Энэ хэргийн улмаас 2.150.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учирсан болох нь “ Увс финанс-Аудит ” ХХК-ийн 2015 оны 09 дүгээр сарын 55-ны өдрийн 410 дугаартай “Гүү үнэлсэн тухай” дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд уг хохирлыг шүүгдэгч нар төлж барагдуулсан болох хохирогч С.Буян-Олдох, С.Буян-Орших нарын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг,  тодорхойлолтуудаар нотлогдож байх тул шүүгдэгч нараас гаргуулах хохиролгүй гэж үзлээ.

           Эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн адууны 1 ширхэг арьсыг устгуулах саналыг улсын яллагч гаргасан, бусад этгээдээс тусгайлан санал гаргаагүйг харгалзан үзээд  Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3-д зааснаар хохирогч С.Буян-Оршиход олгох нь зүйтэй гэж дүгнэв.

                  Шүүгдэгч Д.Батсуурь, Ж.Насанжаргал нар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй болно.

            Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2, 283-ийн 283.1,  284-ийн 284.1,  294 дүгээр зүйлийн 294-296 дугаар зүйл, 297 дугаар зүйлийн 297.1- 297.5 дахь хэсэг 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон                                                     

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Шангас овогт Доржийн Батсуурийг давтан үйлдлээр бусдын эд хөрөнгийг хулгайлах,  шүүгдэгч Чангас овогт Жамсрангийн Насанжаргалыг  гэмт хэрэг үйлдэж олсон эд хөрөнгийг авах гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д заасныр баримтлан шүүгдэгч Ж.Насанжаргалд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 155 дугаар зүйлийн 155.1 дэх хэсэгт заасан эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-д зааснаар Ж.Насанжаргалыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн  145 дугаар зүйлийн  145.2 дахь  хэсэгт  зааснаар шүүгдэгч Д.Батсуурьт эд хөрөнгө хураахгүйгээр 3  /гурав/ сар 10 /арав/ хоног баривчлах ял шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.1-д зааснаар шүүгдэгч Д.Батсуурьт оногдуулсан баривчлах ялыг  тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчилсан эдлүүлсүгэй.

5. Шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шүүгдэгч нараас гаргуулах хохирол төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг тус тус дурдсугай.

6.  Эрїїгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн адууны арьс 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогч  С.Буян-Оршиход олгосугай.

 

 

 7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 65 дугаар зүйлийн 65.1-д зааснаар шүүгдэгч Ж.Насанжаргалд урьд авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 70 дугаар зүйлийн 70.1-д зааснаар шүүгдэгч Д.Батсуурьт өмнө авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн тус тус цагдан хорьсугай.

Эрїїгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зїйлийн 303.1, 304 дїгээр зїйлийн 304.1-д зааснаар энэ шийт

гэх тогтоолыг ялтан, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зєвшєєрвєл тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний  хэргийн давж заалдах шатны  шїїхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргїїцэл бичих эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                        Б.ГАНСҮХ