Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 10 сарын 24 өдөр

Дугаар 2023/ШЦТ/189

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

******* аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнгөнцэцэг даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Энхзул, улсын яллагч Б.Сүрмандах, шүүгдэгч Э.******* нарыг оролцуулан тус шүүхийн “Б” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн **************10000007 дугаартай хэргийг 0******* оны 10 дугаар сарын 0-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ******* оны ******* дүгээр сарын *******-ны өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, ******* настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл *******, эхнэр, хүүхдийн хамт, ******* аймгийн ******* сум, Салхит ******* дугаар баг, дугаар хэсэг, тоотод оршин суух хаягтай, овогт ы *******, РД: /МЮ04*******1*******/

Шүүгдэгчийн холбогдсон хэрэг

Шүүгдэгч Э.******* нь 0******* оны 08 дугаар сарын *******-ны өдрийн ******* цагийн орчимд ******* аймгийн сумын 1 дүгээр багийн нутагт байрлах иргэн ийн гэрт сумын хэсгийн цагдаа, цагдаагийн ахлах ахлагч ийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан нүүрэн тус газар нь гараараа цохиж хүч хэрэглэсэн гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Э.******* нь 0******* оны 08 дугаар сарын *******-ны өдрийн ******* цагийн орчимд ******* аймгийн сумын 1 дүгээр багийн нутагт байрлах иргэн ийн гэрт сумын хэсгийн цагдаа, цагдаагийн ахлах ахлагч ийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан нүүрэн тус газар нь гараараа цохиж хүч хэрэглэсэн гэх гэмт хэргийг үйлдсэн болох нь гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн дугаар тал/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн *******-8 дугаар тал/, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 9-1 дугаар тал/, эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 1*******-16 дугаар тал/, хохирогч ийн мэдүүлэг /хх-ийн 19-5 дугаар тал/, гэрч Э.*******ын мэдүүлэг /хх-ийн 7 дугаар тал/, гэрч мэдүүлэг /хх-ийн 9 дүгээр тал/, гэрч ийн мэдүүлэг /хх-ийн *******1 дүгээр тал/, гэрч Э.Мянганбаярын мэдүүлэг /хх-ийн *******5 дугаар тал/, гэрч мэдүүлэг /хх-ийн *******7 дугаар тал/, ******* аймаг дахь Шүүхийн шинжилгээний хэлтсийн *******01 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 40-44 дүгээр тал/, согтуурал шалгасан тэмдэглэл /хх-ийн 59-60 дугаар тал/, хохирогчоос хэрэгт тусгуулахаар гаргаж өгсөн баримт /хх-ийн 61-70 дугаар тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 71 дүгээр тал/, захиргааны зөрчил хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 7******* дугаар тал/, шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлох баримт бичгийн хуулбарууд /хх-ийн 75-77, 79-84 дүгээр тал/, бичмэл нотлох баримтыг хуулбарлан авсан тэмдэглэл, баримт /хх-ийн 86-89 дүгээр тал/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан шүүгдэгч болон хохирогчийн мэдүүлэг, гэрчүүдийн мэдүүлэг зэрэг бусад  нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна гэж үзлээ.

Шүүгдэгч Э.******* нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Энэ хэргийн улмаас хохирогч нь эмчилгээний зардал, хохирол нэхэмжилсэн баримт ирүүлээгүй ба  мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч  нь мэдүүлэхдээ ... Надад дээрх хэрэгтэй холбоотойгоор нэхэмжлэх зүйл алга байна. хуулийн дагуу хариуцлага тооцож өгнө үү ... гэх мэдүүлэг / хх-н 19-******* дүгээр тал/, ... надад номдол саналтай зүйл байхгүй, би өөрийн хохирлоо бүрэн төлүүлж авсан ... гэх мэдүүлэг /хх-ийн ******* дугаар тал/ болон ...миний бие гэмт хэргээс учирсан хохирлоо бүрэн төлүүлж авсан үүнд гомдол санал байхгүй миний хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү ... /хх-ийн 9 дугаар тал/ гэх бичгээр гаргасан хүсэлтийг ирүүлсэн байх тул шүүгдэгч Э.******* энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 6.7 дугаар зүлйийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг баримтлан 8 сарын хугацаагаар тэнсэх нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг шүүгдэгч ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.

Иймд шүүгдэгч Э.******* Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  ы *******ийг хорих ял оногдуулахгүйгээр 8 сарын хугацаагаар тэнсэж, 8 сарын хугацаагаар үүрэг хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Э.******* нь оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий албан байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэж, мөн хуулийн 7.******* дугаар зүйлийн дахь хэсгийн .5-д зааснаар оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх нь зүйтэй байна.

Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар Э.*******д нь тэнссэн хугацаанд хяналт тавихыг түүний оршин суугаа нутаг дэвсгэрийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, *******6., *******6.*******, *******6.6, *******6.7, *******6.8, *******6.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. овогт ы *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль сахиулагчийг эсэргүүцэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч овогт ы *******ийг хорих ял оногдуулахгүйгээр 8 сарын  хугацаагаар тэнсэж, 8 сарын хугацаагаар үүрэг хүлээлгэсүгэй.

*******. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.******* дугаар зүйлийн дахь хэсгийн .5-д зааснаар оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэж, мөн хуулийн 7.******* дугаар зүйлийн 4, 5-д зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд санаатай гэмт хэрэг  үйлдсэн бол  шүүх уг албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар  ял оногдуулахыг  тус тус анхааруулсугай. 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар   Э.*******  нь тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар  ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар Э.*******ийг тэнссэн хугацаанд хяналт тавихыг түүний оршин суугаа нутаг дэвсгэрийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6. Шүүгдэгч Э.******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэн ирүүлсэн зүйлгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Ч.МӨНГӨНЦЭЦЭГ