| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Рагчаабазар Баярхүү |
| Хэргийн индекс | 175/2023/0147/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/149 |
| Огноо | 2023-08-04 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | А.Энхтуяа |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 08 сарын 04 өдөр
Дугаар 2023/ШЦТ/149
******* аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Р.Баярхүү даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номин,
улсын яллагч А.Энхтуяа,
өсвөр насны шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Даваасүрэн,
өсвөр насны шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч Б.Баяржаргал,
өсвөр насны шүүгдэгч Б.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд хаалттай явуулсан хуралдаанаар ******* аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Б.*******д холбогдох ******* дугаартай хэргийг 202******* оны 07 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хаалттай хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: /яллах дүгнэлтээр/
улсын иргэн, ******* оны 09 дүгээр сарын 29-ны өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, эрэгтэй, ******* настай, ******* аймаг, ******* сум ******* дугаар ******* жилийн ******* ангийн сурагч, ам бүл 5, аав, ээж, 2 дүүгийн хамт ******* аймгийн ******* сумын ******* дугаар баг, ******* дугаар хэсэг тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, овогт ын *******, РД://;
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/
Өсвөр насны яллагдагч Б.******* нь 202******* оны 05 дугаар сарын 28-ны орой 21 цагийн үед хүн байнга амьдрах зориулалттай орон байранд буюу ******* аймаг, ******* сум, ******* дугаар баг, 1 дүгээр хэсэг, 18******* тоотод оршин суух иргэн гийн эзэмшил, хүн байнга амьдрах зориулалттай орон сууцны байшингийн цонхийг хагалж, хууль бусаар нэвтэрч, эмэгтэй хүний гар цүнх, эмэгтэй хүний, хүзүүний 999 сорьцтой, нарийхан алтан гинж зэргийг хулгайлах гэмт хэргийг үйлдэхийн тулд бусдын эд хөрөнгө болох вакум цонхийг хагалж, нийт 906,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Гэм буруугийн талаар
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн ******* дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр шинжлэн судалсан нотлох баримтаар Өсвөр насны шүүгдэгч Б.******* нь 202******* оны 05 дугаар сарын 28-ны орой 21 цагийн үед хүн байнга амьдрах зориулалттай орон байранд буюу ******* аймаг, ******* сум, ******* дугаар баг, 1 дүгээр хэсэг, 18******* тоотод оршин суух иргэн гийн эзэмшил, хүн байнга амьдрах зориулалттай орон сууцны байшингийн цонхыг хагалж, хууль бусаар нэвтэрч, эмэгтэй хүний гар цүнх, эмэгтэй хүний, хүзүүний 999 сорьцтой алтан гинж зэргийг хулгайлж нийт 906,000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт өсвөр насны шүүгдэгч Б.*******ын өгсөн: “...202******* оны 05 дугаар сарын 28-ны орой гэрээсээ гараад Салхитын амны баруун энгэрт очоод тоглох гэтэл тоглох хүүхдүүд байгаагүй болохоор уруудаж явж байгаад Онон ахынхтай таараад гэрэл нь унтраастай хүн байхгүй байсан. Дээд талын жижиг цонхыг блокоор хагалж ороод тавиур дээрээс нь ******* ширхэг боодолтой 10 төгрөгөөс 1-ийг нь авсан. Сандал дээр гарах гэтэл сандал дээр байсан цүнх унасан. Тэгээд гадаа нохой хуцаад айгаад буцаж цонхоор гараад шууд харьсан...” гэх мэдүүлэг,
Хохирогч гийн 202******* оны 05 дугаар сарын 29-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 202******* оны 05 дугаар сарын 28-ны өдөр 11 цаг *******0 минутын орчимд эхнэрийн хамт Улаанбаатар хот руу яваад буцаад 202******* оны 05 дугаар сарын 29-ний орой 20 цаг 40 минутын орчимд гэртээ ирээд хашааны хаалгаар орж түлээ аваад тэр үед манай эхнэр хаалга онгойлгоод би гэртээ ороход манай байшингийн баруун талд байдаг цонхны хөшиг уначихсан байсан тул түлээгээ оруулж тавиад эргэж гараад байшингийн баруун талд очиход жижиг цонхыг хагалчихсан байсан тул цагдаагийн байгууллагад хандсан. Манай гэрээс алдагдсан бүх зүйлээ шалгаж үзэхэд 1000 ширхэг 10 төгрөгийг багцалсан байсан мөнгө 1 багц, эмэгтэй хүний берзент шиг материалтай, цэцгэн хээтэй гар цүнх 1 ширхэг, эмэгтэй хүний хүзүүний 999 сорьцтой нарийнхан, граммыг нь мэдэхгүй ээжээсээ бэлгэнд авсан алтан гинж 1 ширхэг эд зүйл алдагдсан байсан. Мөн манай гэрийн баруун талд байрлах жижиг 55х55 хэмжээтэй вакум цонх давхраараа хагарсан байсан. Би хохирлоо бүрэн барагдуулж авсан, гомдол санал байхгүй. ...би эмэгтэй хүний берзент шиг материалтай, цэцгэн хээтэй гар цүнх хуучин цүнх учир 50,000 төгрөгөөр, эмэгтэй хүний хүзүүний 999 сорьцтой нарийнхан, алтан гинж *******-5 грамм жинтэй байх ээжээсээ бэлгэнд авсан тул үнийг нь мэдэхгүй байна. 55х55 хэмжээтэй вакум цонхыг би 40,000 төгрөгөөр шиллүүлсэн. Надад гомдол санал байхгүй. Харин тухайн гэмт хэргийг үйлдсэн хүүхэд ирээдүйд зөв хүүхэд болоосой гэж бодож байна. ..” гэх мэдүүлэг /хх-ийн 27-28, *******0-*******1, ************** дугаар хуудас/,
“Ашид Билгүүн” ХХК-ийн 202******* оны 06 дугаар сарын 07-ны өдрийн ТХҮ02*******/6866 дугаартай шинжээчийн: “...1. эмэгтэй хүний цэцгэн хээтэй гар цүнх, хэрэглэж байсан, 1 ширхэг, *******0,000 төгрөг, 2. Эмэгтэй хүний хүзүүний 999 сорьцтой, нарийхан алтан гинж, *******.5 грамм, нэгжийн үнэ 240,000 төгрөг, нийт 840,000 төгрөг, *******. Вакум цонх 0.*******0 м.кв, нэгжийн үнэ *******0,000, нийт *******6,000 төгрөг нийт 906,000 төгрөг...” гэх дүгнэлт /хх-ийн *******9-46 дугаар хуудас/,
Өсвөр насны шүүгдэгч Б.*******ын 202******* оны 06 дугаар сарын 1*******-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатан яллагдагчаар өгсөн: “...202******* оны 05 дугаар сарын 28-ны өдөр 21 цагийн үед гэрээсээ дугуй унаж гараад Салхитын амны ард талын жалгаар тойроод баруун энгэрт байдаг баазын байрны урд байрлах сагсны талбай дээр очтол хүн байхгүй болохоор нь баруун энгэрийн айлуудын гудмаар уруудаж явтал цагаан худгийн дэргэд эзэнгүй гадна талаараа блокон хашаатай, улаан өнгийн модон байшин байхаар нь дотроос нь эд зүйл авах гээд дугуйгаа уг айлын ойролцоо байршуулаад хашааг нь давж орсон.Хашааг давж ороод тухайн байшингийн баруун талд байсан блокноос 1 ширхгийг аваад байшингийн баруун талд байрлах цонхийг уг блокоороо хагалж байшин руу нэвтэрч ороод том өрөө хэсэг рүү ороод тухайн өрөөнд байсан авдар, тавилгыг ухаж үзтэл хулгай хийгээд аваад явчихаар эд зүйл харагдаагүй. Тэгээд өөр авч болохоор эд зүйл ирж хайхад том өрөөний баруун талд шилэн тавиур байсан бөгөөд тухайн шилэн тавиур дээр байгаа эд зүйлийг харах гээд тухайн тавилганы ойролцоо байсан сандлыг татаж өөртөө ойртуутал тухайн сандал дээр байсан эмэгтэй хүний цүнх газар унаад дотор нь байсан эд зүйл асгарсан, тэгээд тухайн сандал дээрээ гишгэж гараад шилэн тавилга дээр байгаа эд зүйлийг хартал ******* ширхэг боодолтой 10 төгрөг байхаар нь 1 боодлыг аваад байж батал гадаа нохой дугарсан бөгөөд тэгээд би хүн ирж байгаа юм байна гэж бодоод тухайн байшингаас орж ирсэн цонхоороо гараад хашаа даваад дугуйгаа унаад гэр рүүгээ явсан. Би авсан мөнгө хадгалсан. Энэ талаар ээж болон гэр бүлийн гишүүддээ мэдэгдээгүй. Эд зүйл хадгалж байгаа газрын талаар мэдээгүй. Намайг дугуйтай явж байхад тухайн айлын гэрэл унтарсан байсан учраас эзгүй айл гэж бодсон. Би тухайн айлд өмнө орж байгаагүй. Гэртээ харих гээд явж байхдаа эзгүй айл байгаа талаар мэдсэн. Төлөвлөсөн зүйл байхгүй. Эзгүй айл байхаар нь орсон. Би өөрийн авсан боодолтой мөнгийг гэртээ байлгаж байгаад цагдаад хүлээлгэж өгсөн. Хэн нэгэн намайг шахаж шаардсан зүйл байхгүй. Ганцаараа байсан. Намайг эд зүйл ирж хайж байх үед алтан гинж харагдаагүй. Сандал татах үед дээр нь байсан цүнх унасан бөгөөд дотроос нь эд зүйл асгарсан. Тухайн цүнх ямар өнгө хээтэй цүнх байсан талаар мэдэхгүй байна. Намайг тухайн байшин руу орох үед харанхуй байсан учир орчны зүйлсийн талаар сайн харж чадаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 54 дүгээр хуудас/,
Гэрч Б.Б 202******* оны 06 дугаар сарын 19-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Миний төрсөн хүү Б.******* нь дуу цөөтэй, даруу төлөв зантай, гадуур гараад байдаггүй, гэртээ дүү нараа хараад байж байдаг хүүхэд байгаа юм. Хичээл номдоо сайн, тусархаг, сайн сэтгэлтэй хүүхэд байгаа юм. Гэр бүлийн хүмүүсийн үгнээс гардаггүй, хэл ам татлаад байдаггүй, дуулгавартай сайн хүүхэд...” гэх мэдүүлэг /хх-ийн 58-59 дүгээр хуудас/,
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 02-04 дүгээр хуудас/,
Хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 06-09 дүгээр хуудас/,
Эд зүйл, баримт, бичиг, тээврийн хэрэгсэл, ачаа, тээш, мал, амьтанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн *******-22 дугаар хуудас/,
Өсвөр насны шүүгдэгчийн төрсний гэрчилгээний хуулбар хувь /хх-ийн 65 дугаар хуудас/,
Өсвөр насны шүүгдэгчийн нас тоолсон тухай мөрдөгдөгчийн тэмдэглэл /хх-ийн 66 дугаар хуудас /,
Өсвөр насны шүүгдэгчийн урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 67 дугаар хуудас/,
Өсвөр насны шүүгдэгчийн сурагчийн хувийн хэргийн хуулбар хувь /хх-ийн 68-71 дүгээр хуудас/,
Хохирогч гийн бичгээр гаргасан өргөдөл /хх-ийн 81 дүгээр хуудас/
Хавтаст хэргийн материал танилцуулсан тухай баримт /хх-ийн 77-78 дугаар хуудас/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон.
Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамаарал бүхий ач холбогдолтой, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хууль ёсны эрхийг хассан, хязгаарласан, зөрчсөн зөрчилгүй, нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.
Хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.
Гэмт этгээдийн бусдын эд хөрөнгийг эзэмшилдээ авч, өөрийн болгон захиран зарцуулах бодит бололцоо бий болсон үйлдэл нь хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж, өөртөө амар хялбар аргаар орлого олох санаа зорилготой, орлого олохыг хүсэж үйлддэг идэвхитэй үйлдлээр үйлдэгддэг гэмт хэрэг болно.
Хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн бол хүндрүүлэн зүйлчлэхээр хуульчилжээ.
Орон байр гэдэг нь хүүн байнга амьдрах зориулалттай, орон сууц, байшин, гэр, урц зэргийг ойлгоно.
Иймд өсвөр насны шүүгдэгч Б.******* нь шунахайн сэдэлттэй, гэм буруугийн санаатай хэлбэрээр бусдын өмчлөх эрхэд халдаж хүн байнга амьдрах зориулалттай тусгайлан хамгаалсан байр, агуулах болох хохирогч гийн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд зүйлсийг авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “Хулгайлах” гэмт хэргийн шинжийг хангасан гэж дүгнэв.
Гэмт хэрэг үйлдэгдэхэд өсвөр насны хүүхдийн гэнэн томоогүй байдал, эцэг, эх, асран хамгаалагчаас хүүхдэд тавих хараа хяналт дутмаг, амар хялбар аргаар эд зүйл авах гэсэн шунахай бодол, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх дадал эзэмшээгүй зэрэг нөхцөл байдлууд нөлөөлсөн байна гэж шүүхээс дүгнэв.
Хоёр. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар.
Энэхүү гэмт хэргийн улмаас хохирогч д 906,000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд зарим зүйлийг биетээр буцааж өгсөн, хохирогч гомдол саналгүй тухай бичгээр илэрхийлсэн байх тул өсвөр насны шүүгдэгч Б.*******ыг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйд тооцов.
Гурав. Шүүгдэгч нарт хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар.
Шүүх өсвөр насны шүүгдэгч Б.*******ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.******* дугаар зүйлийн 2-т заасан нөхцөл байдал тогтоогдоогүй тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Өсвөр насны шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгч нарын хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзлээ.
Өсвөр насны шүүгдэгч Б.*******д эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлж барагдуулсан байдлыг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдалд харгалзан үзсэн ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэх үедээ арван дөрвөн насанд хүрсэн ба арван найман насанд хүрээгүй байсан хүнд энэ бүлэгт заасан үндэслэл, журмын дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.” гэж заасан.
Өсвөр насны шүүгдэгч Б.******* нь гэмт хэрэг үйлдэх үедээ буюу 202******* оны оны 05 дугаар сарын 28-ны өдрийн байдлаар ******* нас, 05 сар, 04 хоногтой байсан байна.
Иймд өсвөр насны шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8 дугаар бүлэгт заасан үндэслэл, журмын дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүхээс өсвөр насны шүүгдэгчийн нас, нийгэмд өөрийн байр суурийг олоход туслах, боловсрол эзэмшүүлэх, үйлдсэн гэмт хэргийнх нь хор уршгийг ухамсарлуулах болон хохирол төлсөн, зарим хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн зэргийг харгалзан үзэж, өсвөр насны шүүгдэгч Б.*******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар ял оногдуулахыг тэнсэж 1 жил 2 сарын хугацаагаар хянан хүмүүжүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн *******-д зааснаар өсвөр насны шүүгдэгчид оногдуулсан хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмээг хэрэгжүүлэхийг ******* аймгийн Хүүхдийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад даалгаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.
Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 4-д зааснаар өсвөр насны шүүгдэгч Б.*******ыг хянан хүмүүжүүлэх хугацаанд хараа хяналтдаа байлгаж хүмүүжүүлэх үүргийг түүний эцэг, эхэд даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.******* дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар өсвөр насны шүүгдэгчид хянан хүмүүжүүлэх хугацаанд зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэх нь зүйтэй.
Өсвөр насны шүүгдэгч Б.******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, өсвөр насны шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүхээр шийдвэрлэх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримтгүй болохыг тус тус дурдаж, өсвөр насны шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 18.1, 18.2 дугаар зүйл, *******6.2 дугаар зүйлийн 1, 2, *******, 4, *******6.6, *******6.7, *******6.8 дугаар зүйлийн 1, 4, *******6.10, *******6.1*******, *******7.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Өсвөр насны шүүгдэгч овогт ын *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “Хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар өсвөр насны шүүгдэгч Б.*******д ял оногдуулахыг тэнсэж 1 жил 2 сарын хугацаагаар хянан хүмүүжүүлсүгэй.
*******. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн *******-д зааснаар өсвөр насны шүүгдэгч Б.*******д оногдуулсан хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмээг хэрэгжүүлэхийг ******* аймгийн Хүүхдийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 4-д зааснаар өсвөр насны шүүгдэгч Б.*******ыг хянан хүмүүжүүлэх хугацаанд хараа хяналтдаа байлгаж хүмүүжүүлэх үүргийг түүний эцэг, эхэд даалгасугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.******* дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар өсвөр насны шүүгдэгч Б.*******д хянан хүмүүжүүлэх хугацаанд зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэсүгэй.
6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн зүйлгүй, өсвөр насны шүүгдэгч нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.
7.Өсвөр насны шүүгдэгч Б.*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******6.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******6.1******* дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч нар, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, хохирогч, өмгөөлөгч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.
10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш ******* хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.БАЯРХҮҮ