| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Рагчаабазар Баярхүү |
| Хэргийн индекс | 175/2023/0152/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/167 |
| Огноо | 2023-09-15 |
| Зүйл хэсэг | 17.1.2.4., |
| Улсын яллагч | Т.Нансалмаа |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 09 сарын 15 өдөр
Дугаар 2023/ШЦТ/167
Мон******* Улсын нэрийн өмнөөс
******* аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Р.Баярхүү даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Төгс-Учрал,
улсын яллагч Т.Нансалмаа,
хохирогч М.О,
хохирогчийн өмгөөлөгч Г.Амартүвшин,
шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Сболд
шүүгдэгч Ц.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар ******* аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн ******* овогт *******ын *******д холбогдох эрүүгийн 2131000520064 дугаартай, 175/2023/0152/Э индекстэй хэргийг 2023 оны 07 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Мон******* улсын иргэн, 1981 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр ******* аймгийн ******* сумд төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхлэгч, бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хт -Уул аймаг, ******* ******* сум, 2 дугаар баг, 5 дугаар гудж, 11 тоот оршин суух хаягтай, урд ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, ******* овогт *******ын ******* /РД: *********/,
Холбогдсон хэргийн талаар
Шүүгдэгч Ц.******* нь 2020 оны 06 дугаар сарын 09-ний өдөр ******* аймгийн сумын 2 дугаар баг “ ” гэх газраас иргэн өмчлөлийн эд зүйл болох алт угаах төхөөрөмж 1 ширхэг, гитаран буу 1 ширхэг /гар хийцийн/, экскаваторын батарей хуваарилагч 2 ширхэг, экскаваторын батарей оймсон холбоо 1 ширхэг, экскаваторын батарей царцаа гуя 2 ширхэг, 220 вольтын бензин мотор 1 ширхэг, ус шахдаг помп 1 ширхэг /100-тай/, 5 ханатай гэр, нэг тоннын сав 2 ширхэг, 200-ын поошиг 2 ширхэг, хэрэгцээний төмөр 1,5 тонн зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч өөрийн эзэмшлийн **** улсын дугаартай портер, ***** улсын дугаартай, “” маркийн тээврийн хэрэгслүүдийг ашиглаж тээвэрлэн хохирогч М.Од 20.535.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Нэг: Гэм буруугийн талаар
Шүүх хэргийн бит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр шинжлэн судалсан нотлох баримтад үндэслэн шүүгдэгч Ц.******* нь 2020 оны 06 дугаар сарын 09-ний өдөр ******* аймгийн сумын 2 дугаар баг “ ” гэх газраас иргэн өмчлөлийн эд зүйл болох алт угаах төхөөрөмж 1 ширхэг, гитаран буу 1 ширхэг /гар хийцийн/, экскаваторын батарей хуваарилагч 2 ширхэг, экскаваторын батарей оймсон холбоо 1 ширхэг, экскаваторын батарей царцаа гуя 2 ширхэг, 220 вольтын бензин мотор 1 ширхэг, ус шахдаг помп 1 ширхэг /100-тай/, 5 ханатай гэр, нэг тоннын сав 2 ширхэг, 200-ын поошиг 2 ширхэг, хэрэгцээний төмөр 1,5 тонн зэрэг эд зүйлийг өөрийн эзэмшлийн **** улсын дугаартай портер, **** улсын дугаартай, “” маркийн тээврийн хэрэгслийг ашиглан хулгайлж М.Од 20.535.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь дараах нотлох баримтаар нотлогдон тогтоогдлоо гэж үзэв. Үүнд:
1.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.*******гийн өгсөн: “...Би нягталж шалгахгүй авсан нь миний буруу гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирол төлбөрөө барагдуулна. Өөрийгөө хулгай хийсэн гэж болгүй явсан...” гэх мэдүүлэг,
2. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч өгсөн: “...2019 онд нөхөрлөлөөр гэрээ байгуулан Ногоон ******* гэх газар очиж үйл ажиллаагаа явуулсан. Ерөнхийлөгчийн шийдвэрээр уурхайг буулгасан. Газар чөлөөлөхдөө тээвэрлэж болох эд зүйлээ тээвэрлэж, үлдсэн эд зүйлээ харагдахгүй байдалтай нуусан. 2022 оны 06 дугаар сарын 05-ны өдөр сум руу очсон. 2020 оны 06 дугаар сарын 09-ны өдөр иргэн Ганбат, Эрдэнэбилэг нар чиний эд зүйлийг ачаад явлаа гэж хэлсэн. Дараа нь цагдаа нар хоорондоо ярилцаж тохиролц гэсэн. Би машин дээр авч явсан эд зүйлсээ ачаад хүрээд ир гэхэд эд зүйлсийг авчралгүй миний өмнөөс уурлаж загинаж байгаад явсан. Цагдаа дээр уулзахаар болно бүтнэ гэдэг ч гараад ярьдаггүй. Би суманд *******тай уулзахаар 3 удаа очсон. Уулзахаараа болно бүтнэ гээд хэлдэг. Найг очихоор хохирол барагдуулдаггүй. Одоо 3 жилийн хугацаа өнгөрсөн тул эд зүйл хэрэглэгдэх боломжгүй болсон байх. Би хохирол төлбөрөө барагдуулбал гомдол саналгүй...” гэх мэдүүлэг,
Хохирогч, иргэний нэхэмжлэгч 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Миний бие ******* аймгийн сумын 2 дугаар багийн нутаг ******* нэртэй газарт 2018 онд “ энх ” нэртэй нөхөрлөл байгуулж тухайн газарт ашигт малтмал олборлох зорилготой ажиллаж байгаад 2019 оны нар 8 сарын сүүлээр санаж байна Мон******* улсын засгийн газрын шийдвэрээр алт олборлогч нарыг буулгах ажил явагдаж өөрийн авч явах боломжтой техникүүдээ хөдөлгөөд, бусад эд зүйлээ тээвэрлэх боломжгүй байсан учраас зарим нэг хэрэгтэй эд зүйлээ саванд хийн булах, нуух арга хэмжээ авч газраа чөлөөлсөн юм. Гэтэл 2020 оны 06 дугаар сарын 09-ний өдөр миний 99929674 дугаарын утас руу миний танил Ганбаа гэх хүн нь утсаар холбогдож Э бид хоёр *******д явж байна танай газар дээрээс нэг зүс үл таних хүн усан буу болон бусад булсан байсан эд зүйлийг чинь авч байна би хэдэн зураг авчихлаа гэж хэлсэн юм. Тэгээд би тухайн үед Бугант тосгонд ажилтай явсан учраас тэр даруй очиж чадаагүй ба маргааш нь “ *******” гэх газар луу очих миний 50-тай усан буу /алт угаах төхөөрөмж/ 2 гитар буу буюу алт угаах төхөөрөмж, газар булсан байсан 1 тоннын саванд хийсэн байсан экскаваторын хуваарилагч 2 ширхэг, оймсон холбоо 1 ширхэг, 1 хос царцаа гуя, 1 эсгий гэр /5 ханатай/, 2 ширхэг 1 тонны багтажтай цагаан сав, 220 квт-н тог гаргагч мотор, 100-тай ус сорогч помп, 200-н поошиг буюу сав, бусад жижиг төмөр хэрэгцээний юмнууд байсныг авч явсан байсан. ... ******* гэх газарт байсан 50-тай усан буу, 2 гитар буу буюу алт угаах төхөөрөмж, газар булсан байсан 1 тоннын саванд хийгээд булсан байсан сэлбэг эд зүйлийг бүгдийг нь 2020 оны 06 дугаар сарын 09-ний өдөр -Уул аймгийн иргэн ******* гэж хүн авч явсан байсныг нь мэдсэн тэгээд би 2020 оны 06 дугаар сарын 14-ний өдөр *******тай утсаар ярьсан 20 минутын бичлэг яриаг би хадгалаад авчихсан миний *******тай харилцан ярьсан ярианд миний эд зүйлийг авсан талаараа торхой өөрөө ярьсан байгаа би энэ бичлэг яриаг сидинд буулгаад авчихсан байгаа Би *******тай дахин уулзаж, утсаар ярихад миний эд зүйлийг авсан тухайгаа хүлээн зөвшөөрч миний хохирлыг барагдуулахаа илэрхийлээд найг оронд нь өөр алт угаах төхөөрөмж хашаанд байгаа харсан уу ? энэ мэт ярьж миний хохирлыг барагдуулж болно гэж хэлж байсан. Би тэгээд бохдоо бас л энэ тэндхийн хүний юм хулгайлсан сүүлд нь асуудал болох байх гэж бо аваагүй юм. Би *******г бол танихгүй өөрийнхөө эд зүйлийг алдсанаас хойш таньж мэддэг болсон. Харин ******* бол найг судалж байгаад миний эд зүйлийг очиж авсан гэж бож байна. Яагаад гэвэл ******* надтай утсаар ярихдаа миний алт угаах төхөөрөмжийг ******* *******ын Ч эгчээс авсныг мэдэж байсан. колонийн хашаанд олон жил болсон А дээр очо 2-3 жил болсон гээд торхой ярьж байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 88-93 дугаар хуудас/,
Гэрч Д.А 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би сумын байгаль орчны хяналтын улсын байцаагч ажлыг 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс хойш хийж байна. Миний ажил үүргийн хуваарь харьяалагдсан нутаг дэвсгэртээ хяналт шалгалт хийх, дээд байгууллагаас ирсэн үүргийн дагуу байгаль орчныг хгаалан зүй зохистой ашиглуулах байгаль орчны хуулийг багц хуулийг хэрэгжүүлж ажиллах. Би М.О гэх хүнийг манай сумын иргэн гэдгээр нь мэднэ. Өөр ямар нэгэн холбоо хаарал байхгүй. М.О нь “ энх ” нэртэй нөхөрлөл байгаа. 2017 оноос Засгийн газрын 89 дүгээр тогтоолын хүрээнд М.О нь “ энх ” нэртэй нөхөрлөл байгуулан тус сумын 2-р багийн нутаг “ *******” нэртэй газарт үйл ажиллагаа явуулдаг байсан юм...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 94-95 дугаар хуудас/,
Гэрч Э.Н 2021 оны 03 дугаар сарын 06-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2020 оны 06 дугаар сард “ *******” гэх газарт байсан экскаваторын тоног төхөөрөмж, бусад эд зүйл алдагдсан байсан. 2019 оны 08 дугаар сард хөөлгөөр буухдаа 1 гэрээ тухайн талбай дээрээ буулгаж хураагаад зулзаган мон дотор хураасан байдалтай тавьж, хажууд нь 2 тоннын сав, 2 ширхэг 200 литрийн поошиг зэргийг тавьж байрлуулсан. Бусад сэлбэг эд зүйлсийг талбай дээрээ нүх ухаж 1 тн савны орой хэсгийг цоолж байгаад экскаваторын хуваарилагч, оймсон холбоо, царцаа гуя гэх мэт эд зүйлсийг хийж, дээр нь хавтгай төмөр тавиад дээгүүр нь шороогоор дарсан юм. Тухайн үед ачиж, буулгах техник байгаагүй учраас авч явж чадаагүй. Тэндээ нууж үлдээсэн юм. Харуул, манаач байгаагүй. Өөрсдөө эргэж, тойро эд зүйлсээ байгаа эсэхийг шалгаж байсан. 14 хоногтоо 1 удаа ч юм уу явдаг байсан. Тэр болгонд их явж үзээд байдаггүй. Эргэж тойро байдаг байсан. Алдагдсан гэх 50 тай эксгүүпэр хэвийн ажиллагаатай, нэг гитар буу нь 2-3 хэсэг салсан байсан. 1 гитар буу нь хэвийн ажиллагаатай байсан. Экскаваторын тоног төхөөрөмжүүд нь хэвийн ажиллагаатай байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 99-100 дугаар хуудас/,
Гэрч Б.Б 2021 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би М.О гэх хүнийг танина. Сумын иргэн гэдгээр мөн найз нөхдийн холбоотой байдаг юм. Уг хүн нь “ энх ” нэртэй нөхөрлөлийн ахлагч байгаа юм. 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдөр “ ” нөхөрлөл нь нийт 9 хүний бүрэлдэхүүнтэй байгуулагдсан юм. 2019 оноос уг нөхөрлөл нь сум орон орон нутагтай гэрээ байгуулан тус сумын 2 дугаар багийн нутаг “ *******” гэх газарт үйл ажиллагаа явуулж би байсан экскаваторын операторчноор ажилладаг байсан юм. Тэгээд 2019 оны нар 8 сарын 18-22-ны хооронд тухайн газарт байсан техник хэрэгсэл, нөхөрлөлүүдийг улсаас буулгах ажил явагдаж, манай нөхөрлөл үйл ажиллагаагаа зогсоосон юм. 2020 оны 06 дугаар сард “ *******” гэх газарт байсан экскаваторын тоног төхөөрөмж, бусад эд зүйл алдагдсан байсан. 2019 оны 08 дугаар сард хөөлгөөр буухдаа 1 гэрээ тухайн талбай дээрээ буулгаж хураагаад зулзаган мон дотор хураасан байдалтай тавьж. хажуул нь 2 тонны сав. 2 ширхэг 200 летрийн поошиг зэргийг тавьж байрлуулсан. Бусад сэлбэг эд зүйлсийг талбай дээрээ нүх ухаж 1 тн савны орой хэсгийг цоолж байгаад экскаваторын хувиарлагч, оймсон холбоо, царцаа гуя гэх мэт эд зүйлсийг хийж, дээр нь хавтгай төмөр тавиад дээгүүр нь шороогоор дарсан юм. Тухайн үед ачиж, буулгах техник байхгүй байсан учраас буулгаж чадаагүй юм. Харуул манаач байгаагүй. Өөрсдөө эргэж тойро эд зүйлсээ байгаа үгүйг шалгаад явдаг байсан. 14 хоногтоо 1 удаа ч юм уу явдаг байсан. 1эр болгон их явж үзээд байдаггүй. Манай нөхөрлөлийн ахлагч М.О нь эргэж тойро явж байна гэдэг байсан. Алдагдсан гэх 50-тай эксгүүпир хэвийн ажиллагаатай, нэг гитар буу нь 2-3 хэсэг салсан байсан, 1 гитар буу нь хэвийн ажиллагаатай байсан. Экскаваторын тоног төхөөрөмжүүд нь хэвийн ажиллагаатай байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 101-102 дугаар хуудас/,
Гэрч Г.Э 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2020 оны 06 дугаар сард ******* аймгийн сумын ******* гэх газар луу өөрийн техник хэрэгслээ харах гээд очсон юм. Тухайн үед явж байхад Ц.******* гэх хүнтэй таараад цагаан өнгийн кран, цагаан өнгийн портер байсан. Ц.******* гэх зүс таних хүн усан буу, насос, бусад эд зүйлсийг ачиж байхаар нь би та энэ сумын иргэн эд зүйлсийг ачиж байна. Та ингэж хүний эд зүйлс дураараа авч болохгүй гэж хэлсэн. Тэгж хэлээд удалгүй яваад өгсөн. ...Оын эд зүйлийг ачиж байгаа зураг тухайн үед би өөрийнхөө Galaxy S-5 загварын гар утас дээр дарж авч байсан юм. Тухайн утас маань оо байхгүй болсон гээгдүүлсэн. Найг тухайн ******* гэх газарт очих 1 ширхэг цагаан өнгийн крантай машин дээр китар буу, алт угаах төхөөрөмж алт угаах төхөөрөмжийн төмрийг тастаж ачсан байдалтай, бас нэг портер машин дээр мөн адил экскаваторын насос эд зүйлийг ачсан байсан юм. Цаана нь 1 хүн гитар бууг тастагчаар тастаж харагдсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 103-105, 106-107, 111 дүгээр хуудас/,
Гэрч Н.Г 2021 оны 08 дугаар сарын 10-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2020 оны 06 дугаар сарын эхээр санаж байна. Миний бие өөрийн танил Э гэх хүнтэй цуг ******* аймгийн сумын “” гэх газарт очо буцаж явах здаа тус сумын “ *******” гэх газарт явж байхад тус газарт тээврийн хэрэгсэлтэй хүмүүс байсан юм. Тэгээд ямар хүмүүс юм бол гээд бид хоёр тухайн газарт очих зүс үл таних хүмүүс экскаваторын насос болон бусад гитар буу зэргийг портер болон крантай цагаан өнгийн тээврийн хэрэгсэл дээр ачсан байсан юм. Тухайн үед Э 1 хүнд хандаж энэ чинь хүний эд зүйл, та нарын дураараа ачдаг зүйл биш” гэж хэлж байсан ба тухайн залуу нь нээх тоосон шинжгүй байсан юм. Тэгээд Э утсан дээрээ хэдэн зураг авсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 109 дүгээр хуудас/,
Гэрч Т.Чийн 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би Оыг танина 2018 онд сумын ******* гэдэг газар танилцаж байсан. 2019 оны хавар манайх экскаватор зарахаар болж М.О ирж уулзан манай экскаваторыг худалдан авах боломжгүй талаар учир байдлаа хэлж ярилцаад манай нөхөр Г.Чинзориг учирч болох эрсдэлээ тооцож 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдөр түрээсийн гэрээ байгуулсан. Сарын 25,000,000 төгрөг төлөхөөр тохирч 60,000,000 төгрөгөөр бож зарж байсан. Тэр үедээ алт угаах төхөөрөмж, экскаваторын сэлбэг дагалдуулж хт зарж байсан. Гинжний зимна 1 ширхэг 1.500.000 мянган төгрөг, гинжний катки 5 ширхэг нийт 1,500,000 төгрөг, алт угаах тоног төхөөрөмж иж бүрэн 8,000,000, экскаваторын хуваарилагч 3,000,000 төгрөгөөр нийт 14,000,000 төгрөгийн сэлбэг, тоног төхөөрөмж тэр үедээ надаас зээлээр авч байсан. Миний тооцооны дэвтэр дээр он сар өдөртэйгөө Огоогийн тооцоо гэж тэмдэглэж бичсэн байгаа...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 116-117 дугаар хуудас/,
Гэрч Ц.Нсрайжавын 2023 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би мэдүүлэг өгнө. Би 2020 оны 06 дугаар сарын 09-ний өдөр -Уул аймаг ******* ******* сумын 1 дүгээр баг 3 тоот байрлах гэртээ байж байхад манай төрсөн ах ******* ирээд хоёулаа Могойт гэх газар руу явчхаад ирье, чи миний “67-70 ” улсын дугаартай Портер маркийн машиныг бариад явчих гэж хэлсэн. Тэгэхээр нь за гэж хэлээд, ах өөрөө “67-03 ” улсын дугаартай маркийн тээврийн хэрэгслээ барьж явсан. Бид хоёр ******* ******* сумаас урагш байдаг Могойт гэх газарт очо ах портер болон рино маркийн машинууд дээрээ тухайн газарт байсан төмрүүдийг ачаад бид хоёр буцаад ******* ******* сум руу явсан. Би барьж явсан машинаа ******* ахын ******* ******* сум Ойчдын 5-18 тоот байрлах хашаанд нь үлдээгээд гэр рүүгээ явсан. Ахын ачсан зүйлүүд бүгд хаягдал төмрүүд байсан. Ах бид хоёр урьд өмнө тийм зүйлс авч байгаагүй. Тухайн үед ах машин бариад өг гэж хэлэхээр нь жолооч хийж явсан юм...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 133-134 дүгээр хуудас/,
Иргэний нэхэмжлэгч Д.А 2023 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би Ц.******* гэх хүнийг 2022 оны 05 дугаар сард киа рино ***** улсын дугаартай тээврийн хэрэгслийг нэр дээрээ шилжүүлж авч байхдаа анх таарч байсан түүнээс би тухайн хүнийг танихгүй ээ. Тухайн тээврийн хэрэгслийг би оо унаж эзэмшиж байгаа. Би нэр дээрээ шилжүүлж аваад улсын дугаарыг сольж **** улсын дугаартай болсон. Би тухайн тээврийн хэрэгслийг хад дүү Ганхүү хүнээс 2021 оны 06 сарын хавьцаа 5 сая төгрөгөөр худалдаж авч байсан. Би өөрийн тээврийн хэрэгслийг 45 сая төгрөгөөр үнэлж байна. Би 2022 оны 05 дугаар сард өөрийн нэр дээр шилжүүлж авсан.Надад нэмж ярих зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 140 дүгээр хуудас/,
“Ашид Билгүүн” ХХК-ийн 2021 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн ТХҮ-921/160 дугаартай шинжээчийн: “...алт угаах төхөөрөмж /эргэдэг 50-тай/ 1 ширхэг 11,250,000 төгрөг, гар хийцийн гитар буу 1 ширхэг 3,375,000 төгрөг, экскаваторын батарей хуваарилагч 2 ширхэг 2,625,000 төгрөг, экскаваторын батарей оймсон холбоо 1 ширхэг 750,000 төгрөг, экскаваторын батарей царцаа гуя 2 ширхэг 300,000 төгрөг, 220 вт бензин мотор 1 ширхэг 337,500 төгрөг, 100 тай ус гаргадаг гэр 1 ширхэг 600,000 төгрөг, иж бүрэн 5 ханатай гэр 1 ширхэг 600,000 төгрөг, 1 тн сав 2 ширхэг 262,500 төгрөг, 200-н поошиг 2 ширхэг 30,000 төгрөг, хэрэгцээний төмөр 1,5 ширхэг 405,000 төгрөг, нийт 20,535,000 төгрөг...” гэх дүгнэлт /1-р хх-ийн 144-148 дугаар хуудас/,
“Ашид билгүүн” ХХК-ийн 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн ТХҮ-923/6348 дугаартай шинжээчийн: “...Kia Rhino /69-44 / маркийн тээврийн хэрэгсэл 1 ширхэг 10,000,000 төгрөг, Hyundai Porter /67-70 / маркийн тээврийн хэрэгсэл 1 ширхэг 7,000,000 төгрөг, нийт 17,000,000 төгрөг...” гэх дүгнэлт /1-р хх-ийн 154-155 дугаар хуудас/,
Шүүгдэгч Ц.*******гийн 2023 оны 03 дугаар сарын 20, 2023 оны 03 дугаар сарын 24-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: “...Би прокурорын тогтоолтой уншиж танилцлаа. Өдий хүртэл би хулгайн гэмт хэрэг үйлдсэн гэж өөрийгөө боогүй. Миний авсан зүйлс оо хүртэл миний хашаан дотор байгаа. Урьд нь очиж хохирогчтой уулзсан боловч миний аваагүй зүйлсийг надаас нэхээд байсан учраас би хохирлыг төлөх боломжгүй гэж хэлсэн. Тэгэхээр би яллагдагчаар татсан прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би 2020 оны 06 дугаар сарын эхээр ******* аймгийн сумын ******* нэртэй газарт дүү Нсрайжавын хт очсон. Очих нэг экскубэр, нэг ширхэг гитарай буу, мөн усан дотор жижиг гитаран буу, экскаваторын насос, бусад жижиг сажиг төмөр зүйлс байсан. Би уг зүйлсийн нэрийг шалгагдаж байх хугацаандаа мэдсэн. Уг зүйлсийг би крантай машин болон портер дээр ачаад явсан. Улмаар би уг авсан зүйлсийг -Уул аймагт гэрийнхээ хашаанд буулгасан. Дээрх зүйлс оо хүртэл манай хашаанд байгаа. 2020 оны хавар найг ******* ******* суманд байхад хүмүүс ******* нэртэй газарт төмөр байна гэж яриад байсан. Миний 67-03 улсын дугаартай крантай маркийн ачааны тээврийн хэрэгсэл, 67-70 улсын дугаартай портер маркийн тээврийн хэрэгсэл байгаа юм. Би крантай ачааны тээврийн хэрэгслээ 2021 онд Ганхүү гэдэг хүнд 5 сая төгрөгөөр зарсан. Харин портер маркийн тээврийн хэрэгсэл оо надад байгаа. ******* ******* суманд байгаа. Миний төрсөн дүү байгаа юм. Би ******* аймгийн сумын ******* нэртэй газар руу явахад машин бариад өгөөч гээд хт дагуулаад явсан ба уг газарт хаясан төмөр байна гэж би хэлсэн. Би том усан буу нэг ширхэг, гитаран буу 2 ширхэг, экскаваторын насос 2 ширхэг өөр бусад жижиг сажиг төмрийг авсан. Уг эд зүйлсийг ачихдаа би кранаараа ачсан. Дүү маань крантай машиныг ажиллуулж чадахгүй. Би дээрх зүйлсийг машиндаа ачиж байхдаа том машинтай хүмүүстэй таарсан. Уг хүмүүс наад төмрүүд чинь хүний төмөр гэж хэлэхээр нь би нэгэнтэй аччихсан болохоор оо буулгавал өөр хүмүүс аваад явчих болов уу гэж бо аваад явсан. Уг төмрүүд оо хүртэл миний гэрийн хашаанд байгаа. Хохирогч болох О 2020 оны 06 дугаар сарын 20-ны хавьцаа гэж санаж байна оогоор сайн санахгүй байна -Уул аймагт гэрт хүрч ирээд приус маркийн тээврийн хэрэгслийн багажинд жижиг төмөр зүйлс хийгээд аваад явсан. Би уг төмрүүд юу болохыг мэдэхгүй байна. Дээрх төмөр эд зүйлсээс би зарж үрэгдүүлсэн зүйл байхгүй. 2019 оны 09 дүгээр сарын нар би ******* нэртэй газарт түлээнд явж байсан. Тэгэхэд уг газарт төмрүүд зөндөө байсан. Улмаар 2020 оны 05 дугаар сарын сүүлээр хүмүүс төмөр байна гэхээр нь би очо авсан. Би авсан эд зүйлсийг хаягдсан төмөр гэж харсан. Миний авсан экскубэр болон гитаран бууг нүдээр харахад ашиглах боломжгүй байсан. Уг эд зүйлс Манай хашаанд ашиглагдаагүй оо хүртэл байгаа. Би ******* нэртэй газарт өдөр 12 цагийн үед очсон гэж санаж байна. Тэнд гар аргаар алт угаадаг хүмүүс майхан барьчихсан байсан. Ойр хавьд ямар нэгэн харуул манаач байгаагүй мөн экскубэр болон гитаран бууны гадна талаар |хашаа байгаагүй. Би өөрийгөө оо хүртэл гэмт үйлдсэн гэж мэдээгүй. Тухайн газарт очих;хээр хаягдсан төмрүүд байсан. төмөр эд зүйлсийг авснаа би хүлээн зөвшөөр байгаа. Оын хохирлыг бүрэн барагдуулна. Надад нэмж ярих зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 182-184, 190-192 дугаар хуудас/,
Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /1-р хх-ийн 27 дугаар хуудас/,
Хохирогч ******* аймгийн Цагдаагийн газарт гаргасан өргөдөл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 29-41 дүгээр хуудас/,
“ энх ” ХХК-ийн хуулийн этгээдийн гэрчилгээний хуулбар хувь /1-р хх-ийн 43-44 дүгээр хуудас/,
“ энх ” ЗГБХН-н гэрээний хуулбар хувь /1-р хх-ийн 45-47 дугаар хуудас/,
Бичил уурхай ашигт малтмал олборлох тухай 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн гэрээний хуулбар хувь /1-р хх-ийн 48-51 дүгээр хуудас/,
Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох тухай 2020 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 3 дугаартай гэрээний хуулбар хувь /1-р хх-ийн 52-56 дугаар хуудас/,
Гар утсанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 60-62 дугаар хуудас/,
Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /1-р хх-ийн 63-68 дугаар хуудас/,
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хэрэгт Т.Чээс 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдөр -Уул аймгийн ******* ******* сумын 1-24 тоот оршин суугч Г.Чинзориг, ******* аймгийн сумын 2 дугаар баг, 6-47 тоот оршин суух хаягтай М.Отай байгуулсан “Hyundai 2900 LC3” маркийн экскаватор түрээслэх түрээсийн гэрээ, “Hyundai 2900 LC3” маркийн экскаваторын тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар хувь, Халиун ******* ******* ХХК-ийн тооцооны дэвтрийн 1 хуудас баримт бичгийг гаргуулж хавсаргасан баримт /1-р хх-ийн 69-75 дугаар хуудас/,
Хэрэгт эд мөрийн баримтаар 1 ширхэг сидиг тооцсон тухай тогтоол /1-р хх-ийн 78 дугаар хуудас/,
Эд зүйл, баримт бичиг, тээврийн хэрэгсэл, ачаа, тээш, мал, ьтанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 79-85 дугаар хуудас/,
69-44 улсын дугаартай “KIA.RHINO” маркийн тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар хувь /1-р хх-ийн 135 дугаар хуудас/,
Шүүгдэгчийн урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1-р хх-ийн 165 дугаар хуудас/,
Шүүгдэгчийн тээврийн хэрэгсэлтэй эсэх лавлагаа /1-р хх-ийн 167, 204 дүгээр хуудас/,
Шүүгдэгчийн үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /1-р хх-ийн 169, 202 дугаар хуудас/,
Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /1-р хх-ийн 177-180 дугаар хуудас/,
Хэрэгт Ц.*******гийн эзэмшлийн 67-70 улсын дугаартай, “Портер” маркийн тээврийг хэрэгслийг битүүмжилсэн тухай 2023 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 05 дугаартай прокурорын тогтоол /1-р хх-ийн 194-195 дугаар хуудас/,
Эд хөрөнгө битүүмжилсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 196-197 дугаар хуудас/,
Шүүгдэгчийн “Хаан” банк дахь 5119349361, 5047061441 дугаартай дансны хуулга /1-р хх-ийн 205-207 дугаар хуудас/ зэрэг болно.
Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хаарал бүхий ач холбогдолтой, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хууль ёсны эрхийг хассан, хязгаарласан, зөрчсөн зөрчилгүй, нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж труулсан, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хүрэлцээтэй гэж шүүх дүгнэв.
Хулгайлах гэмт хэрэг нь хувийн ашиг олох шунахайн сэдэлт, зорилгоор бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн санаатай хэлбэрээр, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр, нууц далд аргаар халдсан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.
Ц.******* нь 2020 оны 06 дугаар сарын 09-ний өдөр ******* аймгийн сумын 2 дугаар баг “ ” гэх газраас иргэн өмчлөлийн эд зүйл болох алт угаах төхөөрөмж 1 ширхэг, гитаран буу 1 ширхэг /гар хийцийн/, экскаваторын батарей хуваарилагч 2 ширхэг, экскаваторын батарей оймсон холбоо 1 ширхэг, экскаваторын батарей царцаа гуя 2 ширхэг, 220 вольтын бензин мотор 1 ширхэг, ус шахдаг помп 1 ширхэг /100-тай/, 5 ханатай гэр, нэг тоннын сав 2 ширхэг, 200-ын поошиг 2 ширхэг, хэрэгцээний төмөр 1,5 тонн зэрэг эд зүйлийг өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр нууц далд аргаар авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан бол” гэж торхойлсон “хулгайлах” гэмт хэргийн шинжтэй байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т хулгайлах гэмт хэргийг машин механизм ашиглаж үйлдсэн бол хүндрүүлэн зүйлчлэхээр хуульчилсан байна.
Шүүгдэгч Ц.******* нь ******* аймгийн сумын 2 дугаар багийн нутагт байрлах “ ” гэх газраас авсан өмчлөлийн 11 төрлийн эд зүйлийг “67-70 улсын дугаартай портер”, “67-03 улсын дугаартай ” загварын автомашинуудаар тээвэрлэсэн үйл баримт тогтоогдож байгаа тул түүнийг машин механизм ашиглаж гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т “хулгайлах гэмт хэргийг машин механизм ашиглаж үйлдсэн” гэж заасан хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжид хаарч байна.
Иймд шүүгдэгч Ц.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан “Хулгайлах гэмт хэргийг машин механизм ашиглаж үйлдсэн” гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч М.Од “Ашид Билгүүн” ХХК-ийн 2021 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн ТХҮ-921/160 дугаартай шинжээчийн: “...алт угаах төхөөрөмж /эргэдэг 50-тай/ 1 ширхэг 11,250,000 төгрөг, гар хийцийн гитар буу 1 ширхэг 3,375,000 төгрөг, экскаваторын батарей хуваарилагч 2 ширхэг 2,625,000 төгрөг, экскаваторын батарей оймсон холбоо 1 ширхэг 750,000 төгрөг, экскаваторын батарей царцаа гуя 2 ширхэг 300,000 төгрөг, 220 вт бензин мотор 1 ширхэг 337,500 төгрөг, 100 тай ус гаргадаг гэр 1 ширхэг 600,000 төгрөг, иж бүрэн 5 ханатай гэр 1 ширхэг 600,000 төгрөг, 1 тн сав 2 ширхэг 262,500 төгрөг, 200-н поошиг 2 ширхэг 30,000 төгрөг, хэрэгцээний төмөр 1,5 ширхэг 405,000 төгрөг, нийт 20,535,000 төгрөгийн хохирол учирсан болох нь 1-р хх-ийн 144-148 дугаар хуудаст авагдсан шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна.
Шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн зүгээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3-т зааснаар хохирол нөхөн талаар хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч ажлын 5 хоногоор шүүх хуралдааныг завсарлуулсан бөгөөд энэ хугацаанд хохирол төлбөрийг төлж барагдуулсан тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүйд тооцов.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар.
Шүүгдэгч Ц.*******г бусдын эд хөрөнгийг машин механизм ашиглаж хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзлээ.
Шүүгдэгч Ц.******* нь урьд ял шийтгэлгүй болох нь эрүүгийн хариуцлага Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “...учруулсан хохирлоо нөхөн төлсөн...” гэх хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон. Мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд шүүгдэгч Ц.******* нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний хувийн байдал, үйлдэгдсэн гэмт хэргийн шинж зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар шүүгдэгч Ц.*******д 01 /нэг/ жил 04 /дөрөв/ сарын хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Ц.*******д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоох нь зүйтэй байна.
Мон******* Улсын Их хурлаас 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр баталж 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдрөөс дагаж мөрдөхөөр баталсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт: “...2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан ...Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдэж шүүхээс таван жил, түүнээс бага хугацаагаар хорих ял оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн ял нь таван жил, түүнээс бага хугацаа үлдсэн бол хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солино...” гэж заасны дагуу шүүгдэгч Ц.*******д оногдуулсан 01 /нэг/ жил 04 /дөрөв/ сарын хорих ялыг зорчих эрх хязгаарлах ялаар дүйцүүлэн солих нь зүйтэй гэж үзэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1-д “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг албадан гаргуулна”, мөн хуулийн 7.5 дугаар зүйлийн 2, 3-д “ Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого гэж энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно, хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ” гэж тус тус заасан.
Шүүгдэгч Ц.******* нь гэмт хэрэг үйлдэхдээ Kia Rhino /69-44 / маркийн тээврийн хэрэгсэл 1 ширхэг 10,000,000 төгрөгийн үнэ бүхий, Hyundai Porter /67-70 / маркийн тээврийн хэрэгсэл 1 ширхэг 7,000,000 төгрөгийн үнэ бүхий, нийт 17,000,000 төгрөгийн үнэ бүхий авто машиныг ашигласан болох нь тогтоогдсон байна.
Шүүгдэгч нь дээрх техникүүдээс Kia Rhino маркийн 67-03 улсын дугаартай тээврийн хэрэгслийг бусдад худалдан борлуулсан болох нь Иргэний нэхэмжлэгч Д.А 2023 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би Ц.******* гэх хүнийг 2022 оны 05 дугаар сард киа рино 67-03 улсын дугаартай тээврийн хэрэгслийг нэр дээрээ шилжүүлж авч байхдаа анх таарч байсан түүнээс би тухайн хүнийг танихгүй ээ. Тухайн тээврийн хэрэгслийг би оо унаж эзэмшиж байгаа. Би нэр дээрээ шилжүүлж аваад улсын дугаарыг сольж 69-44 улсын дугаартай болсон...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 140 дүгээр хуудас/,
69-44 улсын дугаартай “KIA.RHINO” маркийн тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар хувь /1-р хх-ийн 135 дугаар хуудас/ зэрэг баримтаар тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 5-т зааснаар Kia Rhino маркийн тээврийн хэрэгслийн үнэ болох 10.000.000 /арван сая/ төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж улсын орлог оруулах, 67-70 улсын дугаартай, “Портер” маркийн тээврийн хэрэгсэл нь шүүгдэгч Ц.*******гийн өмчлөлийнх болох нь тогтоогдсон тул тээврийн хэрэгслийг хураан авч тус тус улсын орлог оруулах нь зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгч Ц.*******гийн авто машиныг хурааж улсын төсөвт шилжүүлэхээр шийдвэрлэсэн тул 67-70 улсын дугаартай, “Портер” маркийн тээврийг хэрэгслийг битүүмжилсэн тухай 2023 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 05 дугаартай прокурорын тогтоолыг энэ ажиллагаа эхлэх хүртэл хэвээр хэрэглэхээр тогтоов.
Шүүгдэгч Ц.******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн дуу бичлэг бүхий сиди дискийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсарган үлдээв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчинтөгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт *******ын *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлах гэмт хэргийг машин механизм ашиглаж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Ц.*******д 01 /нэг/ жил 04 /дөрвөн/-н сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх заалтад тус тус зааснаар Ц.*******д оногдуулсан 01 /нэг/ жил 06 /зургаа/-н сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар эдлүүлэхээр тогтоосон зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож солихыг шүүгдэгч Ц.*******д мэдэгдсүгэй.
6. Шүүгдэгч Ц.*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчинтөгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3, 5-д зааснаар шүүгдэгч Ц.*******гийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 67-03 улсын дугаартай, “Kia Rhino” маркийн тээврийн хэрэгслийн үнэ 10,000,000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж, хэрэгт битүүмжлэгдсэн шүүгдэгч Ц.*******гийн эзэмшлийн 67-70 улсын дугаартай, “Hyundai Porter” маркийн тээврийн хэрэгслийг шийтгэх тогтоол хүчинтөгөлдөр болмогц битүүмжлэлээс чөлөөлж, хураан авч тус тус улсын орлог оруулсугай.
8. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг компакт дискийг хэргийн хугацаа дуусах хүртэлх хугацаагаар эрүүгийн 2131000520064 дугаартай хэрэгт хавсаргасугай.
9. Шүүгдэгч Ц.******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.13 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч болон дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.БАЯРХҮҮ