Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 00329

 

 

2020 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 153/ШШ2020/00329

 

Ховд аймаг

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

Ховд аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн танхимд явуулсан шүүх хуралдаанаар

 

Хүсэлт гаргагч: Ховд аймаг, Жаргалант сум, Магсаржав баг, Г банкны Ховд салбарын хүсэлттэй хариуцагч Т.Ө, У.Б нарыг эрэн сурвалжлуулахыг хүссэн иргэний хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

 

шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Гантуяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хүсэлт гаргагч Г банкны Ховд салбарын захирал М.Нямбаатар нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: Тогооч овогтой Ө /СП72102519/, Ухнаа овогтой Б /СЩ73030501/ нар нь 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдөр Г банктай ЗГ5605103533 дугаарт зээлийн гэрээ байгуулж 8,100,000.00 /найман сая нэг зуун мянган/ төгрөгийг жилийн 21.6 /хорин нэг аравны зургаа/ хувийн хүүтэйгээр 36 /гучин зургаан/ сарын хугацаатай цалингийн зээл авсан болно. Зээлдэгч нь ЗГ5605103533 дугаарт зээлийн гэрээний хугацаа дууссан боловч эргэн төлөлтийг тасалдуулж, үндсэн зээл, зээлийн хүүг төлөөгүй бөгөөд одоогоор түүний оршин суугаа хаяг тодорхой бус, хаана байгаа нь мэдэгдэхгүй байгаа тул эрэн сурвалжилж өгнө үү. гэжээ.

 

Шүүх хүсэлт гаргагчийн шүүхэд ирүүлсэн хүсэлт болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Г банкны Ховд салбар нь хариуцагч Боржигон овогт Тогоочийн Ө /СП72102519/, Боржигон овогт Ухнаагийн Б /СЩ73030501/ нарыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд  гаргажээ.

 

Хариуцагч Боржигон овогт Тогоочийн Ө /СП72102519/, Боржигон овогт Ухнаагийн Б /СЩ73030501/ нар нь Ховд аймгийн Жаргалант сум, Жаргалан баг, 2-80 айлын орон сууц, 8 тоотод оршин суудаг гэх боловч энэ хаягаа байнга өөрчлөн, тогтоосон хаяганд оршин суудаггүй, хаана байгаа нь мэдэгдэхгүй хаягаа өөрчлөн олдохгүй байгаа нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар болон хүсэлт гаргагчийн тайлбараар тогтоогдож байна.

 

Иймд хүсэлт гаргагчийн хүсэлтийг хангаж, хариуцагч Боржигон овогт Тогоочийн Ө /СП72102519/, Боржигон овогт Ухнаагийн Б /СЩ73030501/ нарыг эрэн сурвалжлах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Хариуцагч Боржигон овогт Тогоочийн Ө /СП72102519/, Боржигон овогт Ухнаагийн Б /СЩ73030501/ нарыг эрэн сурвалжлах ажиллагааг Ховд аймгийн Цагдаагийн газарт даалгах нь зүйтэй байна.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-д зааснаар хариуцагч Боржигон овогт Тогоочийн Ө /СП72102519/, Боржигон овогт Ухнаагийн Б /СЩ73030501/ нарыг эрэн сурвалжилсугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-д зааснаар хариуцагч Боржигон овогт Тогоочийн Ө /СП72102519/, Боржигон овогт Ухнаагийн Б /СЩ73030501/ нарыг эрэн сурвалжилж, түүний оршин суугаа газар, хаягийг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Ховд аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

 

3. 2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4.Шийдвэрийн нэг хувийг Ховд аймгийн Цагдаагийн газарт хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Алтанзаяад даалгасугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигчид, тэдгээрийн төлөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.ОЮУН-ЭРДЭНЭ