| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Рагчаабазар Баярхүү |
| Хэргийн индекс | 175/2023/0181/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/191 |
| Огноо | 2023-10-26 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Б.Сүрмандах |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 10 сарын 26 өдөр
Дугаар 2023/ШЦТ/191
******* аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Р.Баярхүү даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номин
Улсын яллагч Б.Сүрмандах,
Хохирогч Э.Э*******
Шүүгдэгч Ж.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар ******* аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн ******* овогт *******ын ******* холбогдох эрүүгийн 2331001540179 дугаартай, 175/2023/0181/Э индекстэй хэргийг 2023 оны 08 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1990 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа мал малладаг, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдүүдийн хамт, ******* аймаг, ******* сум, ******* 2 дугаар баг, 8 дугаар гудамж, 2 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, ******* овогт *******ын ******* /РД: /,
Холбогдсон хэргийн талаар
Шүүгдэгч Ж.******* нь согтуугаар 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 22 цагийн орчимд ******* аймгийн ******* сумын төвд өөрийн найз Э.Э*******тай маргалдан улмаар түүний нүүрэн тус газар дроцов төмрөөр цохиж, биед нь дух зажлуурын сэртэнгийн хугарал, зүүн нүдний ухархайн доод ханын цөмөрсөн хугарал, хамар ясны хугарал, таславчийн мурийлтын зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Гэм буруугийн талаар
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр шинжлэн судалсан нотлох баримтаар шүүгдэгч Ж.******* нь согтуугаар 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 22 цагийн орчимд ******* аймгийн ******* сумын төвд өөрийн найз Э.Э*******тай маргалдан улмаар түүний нүүрэн тус газар дроцов төмрөөр цохиж, биед нь дух зажуурын сэртэнгийн хугарал, зүүн нүдний ухархайн доод ханын цөмөрсөн хугарал, хамар ясны хугарал, таславчийн мурийлтын зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйл баримт нь дараах нотлох баримтаар нотлогдон тогтоогдлоо гэж дүгнэв. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.*******ын өгсөн: “...Өгнө. 2023 оны 3 дугаар сарын 30-ны өдөр Э******* бид 2 архи уугаад хоорондоо маргалдаад зодолдоод тэгээд би нүүр рүү нь цохисон. Э******* хот руу эмнэлэг рүү яваад уулзаж чадахгүй байж байгаад сүүлд уулзаад төлбөр мөнгө эмчилгээний зардал гэх мэт яаж байна гэж асуусан...” гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Э.Э*******ы өгсөн: “...Тухайн үед найз дээрээ очиж пиво уугаад дахиад 2 найзтайгаа уулзаад архи ууж том маргалдаад нүүр рүүгээ цохиулсан ийм зүйл болсон...” гэх мэдүүлэг,
Хохирогч Э.Э*******ы 2023 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2023 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр өгсөн хохирогчийн мэдүүлэгтэй өөрт учирсан гэмтлээ “...дэлгүүрийн хашааны хаалганы төмөр хаалтыг нүүрээрээ савж унаж цохиулсан юм аа. ...” гэж мэдүүлсэн. Яагаад ингэж мэдүүлсэн гэхээр намайг зодсон ******* “...төмөр хаалтыг нүүрээрээ савж унаж цохиулсан гээд мэдүүлэг өгчих, би ял авчих гээд байна. Эмчилгээний төлбөр мөнгийг чинь төлье. ...” гээд намайг гуйгаад байхаар нь би ингэж мэдүүлсэн юм. Гэтэл ******* үүнээс хойш надаас уучлалт гуйгаагүй, эмчилгээний төлбөр 2,900,000 төгрөг өгснөөс хойш мөнгө өгөөгүй. Ийм учраас болсон явдлын талаар үнэн зөв мэдүүлэг өгч, хуулийн дагуу шалгуулахаар шийдсэн. Болсон явдлын талаар ярихад “2023 оны 03 дугаар сарын 30-ны өдөр ******* сумын төвд амьдардаг *******ын гэрт 20 цагийн үед ганцаараа очиж бид хоёр 2 литрийн пиво хувааж уусан. Бид хоёр пиво ууж дуусаад алхаад Э гэрт очиж дахин архи уусан. Бид гурав архи ууж байгаад гэрээс нь гарч Аын гэрийн гадаа Шаагаа ахын дэлгүүр рүү тамхи авахаар орсон үед би миний хажууд буюу жолооны хүрдний ард сууж явсан *******ын шилэн хүзүү дээр нь дарж тоглоход ******* “...чи яагаад байгаа юм” гэж хэлээд миний нүүр лүү цохиж толгойгоороо мөргөсөн. Би машинаас буухад ******* бууж ирээд намайг заамдаж, цохиж байгаад машин дотроосоо дугуйн дроцов гаргаж ирээд нүүрний зүүн хэсэг рүү цохиход би ухаан алдсан. Үүнээс болж миний зүүн нүдний ухархай яс хугарсан, хацар цөмөрсөн, хамар хугарсан зэрэг хүнд гэмтэл учирч Улаанбаатар хот Гэмтэл согог судлалын үндэсний төвд хэвтэн эмчлүүлж хагалгаанд орсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 17-22 дугаар хуудас/,
Гэрч П.О******* 2023 оны 06 дугаар сарын 02-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2023 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 22 цаг өнгөрч байхад манай нөхөр Э.Э******* над руу залгаад би *******т зодуулчихлаа гэж хэлээд утас нь холбогдохоо больсон. Сумын эрүүл мэндийн төвийн жижүүр эмч рүү видео дуудлага хийгээд Э.Э*******ыг харахад нүүр нь хавдсан, цус болчихсон байхаар нь би аймгийн түргэн тусламжийн машинаар ******* сум руу шөнө гарахад ******* сумаас *******ын эхнэр Бүжинлхам, *******ын дүү Үнэнбаяр нар өөдөөс гараад замд тааралдсан. Э.Э*******ыг харахад нүүр нь хавдсан, хамраас нь цус их алдсан, дээл нь цусаар нэвчсэн байхаар нь аймаг руу ирэлгүй шууд Улаанбаатар хот Гэмтэл согог судлалын үндэсний төв рүү тээвэрлэж хэвтэн эмчлүүлсэн. Манай нөхөр *******т зодуулж, гэмтсэн байхад хэрэг асуудал нь хаагдсанд гомдолтой байна. Энэ асуудлыг ар гэрийнх нь зүгээс хуулийн дагуу шийдүүлмээр байна. Ж.*******тай нэг нутаг усных, бие биенийгээ таньж мэдэх хүмүүс. Би хэр дотно найз нөхөд болохыг нь мэдэхгүй байна. Э******* нь зүүн нүдээ 3 настай байхдаа гэмтээж байсан. Үүгээрээ хөдөлмөрийн чадвар алдалтын хувь тогтоолгож байсан. Гэхдээ түүний нүд, хацар, хамарт хугарал, гэмтэл байгаагүй. Үүнийг ******* учруулсан. Э.Э*******д учруулсан гэмтэл бол яах аргагүй *******ын буруутай үйлдлийн улмаас үүссэн. Э.Э*******ыг болсон үйл явдлын талаар зөрүүтэй мэдүүлэг өгөхөд ******* нөлөөлсөн гэж бодож байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 51 дүгээр хуудас/,
Гэрч М.Э 2023 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2023 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 21 цагийн үед намайг соёлын төв дээр байж байтал ******* аймгаас Оюунсүрэн эмч миний гар утас руу залгаад манай нөхөр Э******* хүнд зодуулаад ******* сумын эмнэлэг дээр очсон байна, өнөөдрийн жижүүр эмч хэн бэ яаралтай эмнэлэг дээр очмоор байна гэж хэлсэн юм аа. Тэгээд би тэр даруйд нь тухайн өдрийн жижүүр эмч Эн гар утас руу залгаж хэлээд Э эмчтэй цуг эмнэлэг дээр очиход эмнэлгийн тарианы өрөөнд ******* сумын иргэн Э.Э******* гэдэг залуу архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай, зүүн нүдний доод зовхины хөндлөн зүсэгдсэн шархнаас бага зэргийн цус гарчихсан байсан. Мөн хамраас цус гарсан, хамар овойж хавдаад муруйсан, эмзэглэл ихтэй байсан. Тэгээд иргэн Э*******ы шархыг цэвэрлэж, өвчин намдаах, цус тогтоох, үрэвслийн эсрэг тариануудыг хийж зүүн нүдний доод талын зовхины хөндлөн зүсэгдсэн шарханд 2 оёдол тавьж өгөөд ар гэрийнхэнд нь яаралтай төв газрын эмнэлэг орж нарийн мэргэжлийн эмчид үзүүлэхийг зөвлөөд, өгөөд явуулсан. Э.Э*******ы хажууд тухайн үед эмнэлэг дээр А түүний эхнэр Э, Эр түүний эхнэр Э нар байж байсан. Дээрх хүмүүсийг хамт явсан юм байна гэж ойлгосон. Э.Э******* бол нэлээн согтуу, хөл дээрээ тогтож чадахгүй шахуу согтуу байсан. Э.Э******* эмнэлэг дээр эмчилгээ хийлгэж байхдаа хэнд зодуулсан талаараа огт яриагүй, ер нь тэр талаар ярих тэнхэл бараг байгаагүй ээ...” гэх мэдүүлэг /хх-ийн 53-54 дүгээр хуудас/,
Гэрч А.Эн 2023 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд: “...2023 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 21 цагийн үед сумын соёлын төвд байж байтал манай эмнэлгийн бага эмч Энхсайхан миний гар утас руу залгаад эмнэлэг дээр хүнд зодуулсан бэртэлтэй хүн ирсэн байна гэж байна, та жижүүр эмч билүү гээд тэгээд Энхсайхан бид 2 хамт эмнэлэг дээр очиход эмнэлгийн тарианы өрөөнд ******* сумын иргэн Э.Э******* гэдэг залуу архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай, зүүн нүдний доод зовхины хөндлөн зүсэгдсэн шархнаас бага зэргийн цус гарчихсан байсан. Мөн хамраас цус гарсан, хамар овойж хавдаад муруйсан, эмзэглэл ихтэй байсан. Тэгээд иргэн Э*******ы шархыг цэвэрлэж, өвчин намдаах, цус тогтоох, үрэвслийн эсрэг тариануудыг хийж зүүн нүдний доод талын зовхины хөндлөн зүсэгдсэн шарханд 2 оёдол тавьж өгөөд ар гэрийнхэнд нь яаралтай төв газрын эмнэлэг орж нарийн мэргэжлийн эмчид үзүүлэхийг зөвлөөд, өгөөд явуулсан. Э.Э*******ы хажууд тухайн үед эмнэлэг дээр А түүний эхнэр Э, Эр түүний эхнэр Э нар байж байсан. Дээрх хүмүүсийг хамт явсан юм байна гэж ойлгосон. Э.Э******* бол нэлээн согтуу, хөл дээрээ тогтож чадахгүй шахуу согтуу байсан. Э.Э******* эмнэлэг дээр эмчилгээ хийлгэж байхдаа хэнд зодуулсан талаараа огт яриагүй, ер нь тэр талаар ярих тэнхэл бараг байгаагүй ээ...” гэх мэдүүлэг /хх-ийн 56-57 дугаар хуудас/,
Гэрч М.Э 2023 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2023 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 16-17 цагийн үед шиг санаж байна намайг гэртээ байж байтал манайд *******, Э******* хоёр *******ын цагаан өнгийн ниссан сай маркийн машинтай *******ын бага насны эрэгтэй хүүхэдтэй 3 лаа ирээд манайд ойр зуурын юм ярьж сууж байгаад Э ахын машиныг шавраас гаргаж өгнө гэж Гэрэлтөгсийн тракторыг аваад ******* унаж яваад машиныг татаж гаргаж өгөх гэж яваад ховдын Шаагаагийн дэлгүүрийн гадаа зогсоод Амгаа дэлгүүр ороод би машин дотор утсаар яриад сууж байтал Э*******, ******* 2 машины гадна зодолдож байсан. Тэгээд би машинаас буугаад тэр хоёрыг салгасан. Энэ үед Амгаа ч дэлгүүрээс гарч ирж т аараад тэгээд Бартбаяр, Э******* хоёрыг салгаад *******ын хүүхэд нь уйлаад тэгээд ******* машинтайгаа хүүхдээ авч яваад эхнэрийг нь машинтай дуудаад Э*******г эмнэлэг рүү хүргэж өгсөн юм. Тухайн үед Э*******ы хамраас цус гараад байсан учир ******* сумын эмнэлэг рүү хүргэж өгөөд эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлсэн юм. *******, Э******* хоёрыг юунаас болж маргалдсаныг мэдэхгүй байна. Машин дотор явахдаа *******, Э******* хоёр хэрэлдэж маргалдсан асуудал огт байгаагүй. Харин ховдын Шаагаагийн дэлгүүрийн гадна очиж зогсоод машинаас буугаад маргалдаад байх шиг байсан. ******* Э*******г зодож цохисныг би хараагүй ээ. *******, Э******* хоёр манайд ирэхээсээ өмнө 1 сав пиво, 0.75 литрийн 1 шил архи хувааж уусан гэсэн тэгээд Амгаа бид хоёртой нийлээд 0.75 литрийн шилтэй 1 Хараа нэртэй архи уусан юм аа. Тухайн үед миний хувьд бол их согтуу байсан. Э*******ы хувьд хөл дээрээ тогтож чадахгүй шахуу согтуу байсан. Тухайн үед манай найз Амгаа, *******, Э******* бид 4 л байсан. Амгаа дэлгүүр орчихсон, би машин дотор утсаар яриад байсан. Харин *******, Э******* хоёр машины гадаа маргалдсан юм. Тухайн цаг үед *******аас өөр Э*******тай маргалдсан хүн байхгүй ээ. Намайг машинаас буухад *******, Э******* нарын гарт ямар нэг багаж хэрэгсэл байгаагүй. Машинаас буухдаа тэр хоёр ямар нэгэн шарх сорвигүй буусан байх аа. Бид хэд *******ын эзэмшлийн Тоёота сай маркийн тээврийн хэрэгсэлтэй ******* машинаа бариад, хажуу талдаа хүүхдээ суулгаад машины арын суудал дээр би, Э*******, А нарын хамт явж байсан. Тухайн үед гадаа харанхуй болчихсон байсан ба би архи уугаад ер нь согтолттой байсан. Тэгээд тэр хэд машинтайгаа дэлгүүрийн гадаа зогсоход би машин дотор утсаар яриад сууж байсан. Нэг мэдсэн чинь Э*******, ******* нар машины гадна талд зодолдоод байж байхаар нь би буугаад салгаж байхад А дэлгүүрээс гарч ирж байсан. Тэгтэл ******* салаад машин руугаа гүйж яваад, буцаж Э******* дээр оччихоод буцаад машиндаа суугаад яваад өгсөн.Тэгтэл Э******* “******* намайг юм барьж байгаад цохичихлоо” гэж хэлж байсан. Би *******ыг гартаа эд зүйл барьсан талаар огт хараагүй. Э*******, ******* хоёр манай гэрт намайг авахаар ирсэн. Тухайн үед Э*******ы бие хэвийн байсан. Тухайн үед харанхуй байсан би сайн хараагүй. Ямар ч байсан Э*******ы хамар нь тахийгаад, цус гарсан байдалтай байсан. Э*******, ******* хоорондоо гэр бүлийн найзууд юм. Э*******, ******* хоёрын хувьд бусад хүмүүстэй муудалцаж хэрүүл маргаан хийж явдаггүй тогтуун зантай хүмүүс байдаг. Энэ хоёр найз нөхөдтэйгөө уулзсан үедээ юм уу баяр ёслолын үеэр л архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг....” гэх мэдүүлэг /хх-ийн 60-61 дүгээр хуудас/,
Гэрч Д.Аын 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2023 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 17-18 цагийн орчимд шиг санаж байна намайг гэртээ байж байтал манай найз *******, Э*******, Эр нар дуудаад яваад очиход *******ын машин дотор Гэрэлтөгсийн гэрийн гадаа Э*******ы авсан 0.75 литрийн шилтэй Хараа архийг *******, Амгаа, Э******* бид дөрөв хувааж уугаад тэндээс хөдлөөд Эр бид хоёрыг гэрт хүргэж өгөх гэж яваад Ховдын Шаагаагийн дэлгүүрийн гадаа зогсоод би дэлгүүр ороод тамхи аваад эргээд гараад иртэл *******, Э******* хоёр маргасан бололтой дунд нь Эр салгаад зогсож байсан тэгээд би ч гэсэн болио гээд байж байтал *******ын хүүхэд нь уйлаад тэгээд ******* машинтайгаа хүүхдээ авч яваад харин Э******* дэлгүүрийн хашааны тийшээ эргэж яваад тэндээ суугаад байхаар нь очоод үзэхэд зүүн нүднийх нь доод талаас цус гарч байсан юм аа. Тэгээд манай эхнэрийг машинтай нь дуудаад Энхтайтанг эмнэлэг рүү хүргэж өгсөн юм аа. Тухайн үед Э*******ы хамар, зүүн нүднийх нь доод талаас цус гараад байсан учир ******* сумын эмнэлэг рүү хүргэж өгөөд эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлсэн юм аа. *******, Э******* хоёрыг юунаас болж маргалдсаныг мэдэхгүй байна. Машин дотор явахдаа *******, Э******* хоёр хэрэлдэж маргалдсан огт байгаагүй ээ. Харин Ховдын Шаагаагийн дэлгүүрийн гадаа очиж зогсоод л би дэлгүүр ороод эргээд гараад ирэхэд тэр хоёр маргаж байсан юм аа. *******, Э*******, Эр гурав намайг очихоос өмнө ямар архи уусныг би мэдэхгүй байна. Би очоод 4-үүлээ нийлээд 0.75 литрийн шилтэй 1 Хараа нэртэй архи уусан юм аа. Тухайн үед миний хувьд бол их согтсон зүйл байгаагүй ээ. Харин *******, Э******* нар нэлээн их согтуу байсан Э*******ы хувьд хөл дээрээ тогтож чадахгүй шахуу согтуу байсан юм аа. Тухайн үед манай найз Эр, *******, Э******* бид дөрөв л байсан юмаа. Намайг дэлгүүр орсон хойгуур *******, Э******* хоёр машины гадаа маргалдсан юм аа. Тухайн цаг үед *******аас өөр Э*******тай маргалдсан хүн байхгүй ээ. Намайг дэлгүүрээс гарч ирэхэд *******, Э******* хоёрын гарт ямар нэгэн багаж хэрэгсэл байгаагүй ээ. Машинаас буухдаа тэр хоёр ямар нэгэн шарх сорвигүй буусан байхаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 66-69 дүгээр хуудас/,
******* аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 230 дугаартай шинжээчийн: “...Э.Э*******гийн биед дух зажуурын сэртэнгийн хугарал, зүүн нүдний ухархайн доод ханын цөмөрсөн хугарал, хамар ясны хугарал, таславчийн муруйлтын зөөлөн эдийн няцралын гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Уг гэмтэл нь шинээр үүссэн тухайн цаг хугацаанд үүсэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх нь эмчилгээ, эдгэрэлт, эрүүл мэндээс хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 110-112 дугаар хуудас/,
Шүүгдэгч Ж.*******ын 2023 оны 08 дугаар сарын 07-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: “...Би өмгөөлөгч авахгүй мэдүүлэг өгнө. Миний хувьд өөрийн буруугаа хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд энэ зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Би 2023 оны 07 дугаар сарын 19-ний өдөр гэрчээр өгсөн мэдүүлэгтэй болсон үйл явдлын талаар тодорхой хэлсэн тул тухайн мэдүүлэг дээр нэмж хэлэх зүйл байхгүй. Би 1990 онд айлын 5 дахь хүү болж мэндэлсэн. Би 1998 оноос 2008 оны хооронд ******* аймгийн ******* сумын Ерөнхий боловсролын сургуульд суралцан төгсөж бүрэн дунд боловсрол эзэмшсэн. Тэгээд сумандаа амьдраад хувиараа,самар жимсэнд явах ажил төрөл хийх болсон. Би харшлын улмаас хугацаат цэргийн албыг дүйцүүлэхээр хаасан ба өөрийн эхнэр Ц.Б 2008 онд танилцаад 2012 онд нэг гэрт орсон. Бид хоёр дундаасаа 3 хүүхэдтэй ба эхнэр 4 хүүхдийнхээ хамтаар ******* аймгийн ******* суманд амьдарч байна. Би одоо хувиараа мод, самар, жимсэнд явах ажил хийдэг. Би урьд өмнө ял шийтгэл эдэлж байгаагүй. Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Э*******тай маргалдтал Э******* намайг зодоод байхаар нь би гарт баригдсан дугуйн дроцовоороо түүний нүүрэн тус газарт нэг удаа цохиж энэ гэмт хэргийг үйлдсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 144 дүгээр хуудас/,
Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 05 дугаар хуудас/,
Эд зүйл баримт бичиг, тээврийн хэрэгсэл, ачаа тээш, мал амьтанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 07-11 дүгээр хуудас/,
Эд мөрийн баримтаар 27х10 см урттай, 32 хэмжээтэй төмөр хийцийн 1 ширхэг дугуйн дроцовыг эд мөрийн баримтаар тооцсон тухай 2023 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн мөрдөгчийн тогтоол /хх-ийн 12 дугаар хуудас/,
Эд мөрийн баримтыг хураан авах тухай ******* аймгийн Прокурорын газрын прокурорын 2023 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 231 дугаартай зөвшөөрөл /хх-ийн 14 дүгээр хуудас/,
“Хаан банк”-ны********дугаартай, П.О******* эзэмшлийн дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 26-35 дугаар хуудас/,
“Хаан банк”-ны ******* угаартай Э.Э*******ы эзэмшлийн дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 36-39 дүгээр хуудас/,
“Төрийн банк”-ны********* дугаартай Э.Э*******ы эзэмшлийн дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 40-41 дүгээр хуудас/,
Э.Э*******ы хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэвэр тогтоолтын хуудас /хх-ийн 42 дугаар хуудас/,
Гэмтэл согог судлалын үндэсний төвийн 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн Э.Э*******ы өвчний түүх /хх-ийн 78-109 дүгээр хуудас/,
Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тухай баримт /хх-ийн 113-114 дүгээр хуудас/,
Хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай 2023 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 128 дугаартай прокурорын тогтоол /хх-ийн 126-128 дугаар хуудас/,
Хохирогч Э.Э*******ы ******* аймгийн Прокурорын газрын Ерөнхий прокурорт гаргасан гомдол /хх-ийн 129-131 дүгээр хуудас/,
Хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзсан тухай прокурорын тогтоолыг хүчингүй болгох тухай ******* аймгийн прокурорын газрын ерөнхий прокурорын 2023 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 14 дугаартай тогтоол /хх-ийн 132-133 дугаар хуудас/,
Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай ******* аймгийн Прокурорын газрын 2023 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 2331001540179 дугаартай прокурорын тогтоол /хх-ийн 139-141 дүгээр хуудас/,
******* аймгийн ******* сумын ******* 2 дугаар багийн засаг даргын 2023 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 486 дугаартай тодорхойлолт /хх-ийн 148 дугаар хуудас/,
Шүүгдэгч Ж.*******ын тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 149 дүгээр хуудас/,
Шүүгдэгч Ж.*******ын эзэмшлийн “Хаан банк” дахь*********дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 150-157 дугаар хуудас/,
Шүүгдэгч Ж.*******ын эд хөрөнгийн бүртгэлтэй эсэх лавлагаа /хх-ийн 160 дугаар хуудас/,
Шүүгдэгч Ж.*******ын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 161 дүгээр хуудас/,
Шүүгдэгч Ж.*******ын урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх лавлагаа /хх-ийн 162 дугаар хуудас/,
Шүүгдэгч Ж.*******ын урьд зөрчлийн шийтгэл хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 163 дугаар хуудас/ зэрэг бичгийн нотлох баримт болно.
Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамаарал бүхий ач холбогдолтой, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хууль ёсны эрхийг хассан, хязгаарласан, зөрчсөн зөрчилгүй, нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хүрэлцээтэй болно.
Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, шүүгдэгч хэргийн үйл баримт, гэм буруу, зүйлчлэлийн талаар маргаангүй болохыг дурьдах нь зүйтэй.
Шүүгдэгч Ж.******* нь согтуугаар 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 22 цагийн орчимд ******* аймгийн ******* сумын төвд өөрийн найз Э.Э*******тай маргалдан улмаар түүний нүүрэн тус газар дроцов төмрөөр цохиж, биед нь дух зажуурын сэртэнгийн хугарал, зүүн нүдний ухархайн доод ханын цөмөрсөн хугарал, хамар ясны хугарал, таславчийн мурийлтын зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт үйлдэл нь эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, Прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Ж.*******ыг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.
Шүүгдэгч нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулан хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Э.Э*******ы эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан ба эмчилгээтэй холбоотой төлбөрт 5,667,000 төгрөг нэхэмжилсэн бөгөөд шүүгдэгч Ж.******* нь хохирол төлбөрт 5,400,000 төгрөг төлсөн тухай мэдүүлж, хохирогч энэ талаар хүлээн зөвшөөрсөн, хохирол төлбөр бүрэн барагдуулсан гэж үзэж нэхэмжлэх зүйл байхгүй талаар байр суурийг шүүхийн хэлэлцүүлэгт илэрхийлсэн. Иймд энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч Ж.*******ыг бусдад төлөх төлбөргүйд тооцов.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгч, хохирогч нарын архины зохисгүй хэрэглээ, нийгэмд тогтсон хүн хоорондын харилцаа, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон зэрэг хүчин зүйлс нөлөөлжээ.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүх шүүгдэгч Ж.*******ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон бөгөөд гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлийн 2-т заасан нөхцөл байдал тогтоогдоогүй тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн төрлийн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг мөнгөн хэлбэрээр нөхөн төлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-д заасан хөнгөрүүлэх нөхцөлд тооцов.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасныг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт үйлдэл, сэдэл, санаа зорилго, шүүгдэгчийн хувийн байдал, хохирол төлбөр төлж барагдуулсан, хохирогчийн гомдол саналгүй хөнгөн ял шийтгэж өгнө үү гэсэн санал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.*******т зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 600,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, түүний хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан шүүхээс оногдуулсан торгох ялыг 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, хэрэв шүүгдэгч шүүхээс тогтоосон хугацаанд оногдуулсан ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй үлдсэн ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж шийдвэрлэв.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шүүгдэгч Ж.******* нь гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 27х10 см урттай, 32 хэмжээтэй төмөр хийцийн 1 ширхэг дугуйн дроцовыг устгахыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг “Эд мөрийн баримт устгах комисс”-т даалгах нь зүйтэй.
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Ж.*******ыг бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, шүүхээр шийдвэрлэвэл зохих Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Ж.*******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.*******т зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 600,000 /зургаан зуун мянга/-н төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч Ж.*******ын хөрөнгө, цалин хөлс болон бусад орлого олох боломжийг харгалзан түүнд оногдуулсан зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянга/-н төгрөгөөр торгох ялыг 90 /ер/ хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Ж.******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, торгох ялын биелэлтэд хяналт тавихыг ******* аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар хохирогч Э.Э******* нь энэ гэмт гэмтлийн улмаас цаашид эмчлүүлэх шаардлагатай бол холбогдох баримтыг бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
6.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шүүгдэгч Ж.******* нь гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 27х10 см урттай, 32 хэмжээтэй төмөр хийцийн 1 ширхэг дугуйн дроцовыг устгахыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг “Эд мөрийн баримт устгах комисс”-т даалгасугай.
7. Шүүгдэгч Ж.*******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Шүүгдэгч Ж.******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь хохирогчид 5,400,000 /таван сая дөрвөн зуун мянга/-н төгрөг төлсөн бөгөөд энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.13 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч болон дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.БАЯРХҮҮ