Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 01 сарын 26 өдөр

Дугаар 2023/ШЦТ/18

 

Монгол Улсын нэрийн өмнөөс

С******* аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ц.Амаргэрэл лж, шүүх хуралдааны нарийн бичгийн Б.Номин, улсын яллагч Б.Сүрмандах, шүүгдэгч Г.Т*******, түүний өмгөөлөгч Р.Атарцэцэг, Г.Амартүвшин /шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхний №08/, шүүгдэгч М.М*******, түүний өмгөөлөгч М.Гансүх /шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхний №1695/, түүний өмгөөлөгч З.Энхтуяа /шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхний №081/, шүүгдэгч Б.Б*******, түүний өмгөөлөгч Г.Энхцэцэг /шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхний №8/ нарыг тус тус оролцуулан “А” танхимд н*******ттэй явуулсан хуралдаанаар С******* аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай .1 дүгээр зүйлийн 1, . дүгээр зүйлийн , .5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт Г.Т*******, М.М*******, Б.Б******* нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн эрүүгийн 03100*******016 дугаартай хэргийг энэ өдөр хянан хэлэлцэв. Шүүгдэгч нарын биеийн байцаалт: 1.Монгол Улсын иргэн, 19******* оны ******* дүгээр сарын *******-ны өдөр Г******* аймгийн Ц******* суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, дээд боловсролтой, экологич, байгаль хамгаалагч мэргэжилтэй, С******* аймгийн Х сумын Засаг даргын тамгын газрын Х сумын ажилтай, ам бүл , эхнэр, хүүхдүүдийн хамт С******* аймгийн Х сумын дугаар багийн Баянцагаан хайрхан дугаар гудамжны тоотод оршин суух хаягтай, -урьд С******* аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 016 оны 06 дугаар сарын 0-ны өдрийн 16 дугаартай шийтгэх тогтоолоор 00 оны эрүүгийн хуулийн тусгай 68.1-д зааснаар гэм буруутайд тооцож, 1 жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэж, 00 оны Эрүүгийн хуулийн ерөнхий 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, О овогт Г Т******* /РД: ДН*********************11/; .Монгол Улсын иргэн, 19 оны ******* дүгээр сарын 1-ний өдөр С******* аймгийн Х суманд төрсөн, ******* настай, эмэгтэй, дээд боловсролтой, экологич, байгаль хамгаалагч мэргэжилтэй, С******* аймгийн Х сумын Засаг даргын тамгын газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагч ажилтай, ам бүл , нөхөр, хүүхдүүдийн хамт С******* аймгийн Х сумын 1 дүгээр багийн Тарвагатай, Согоот 1 дүгээр гудамж, тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Г овогт М М******* /РД: МП*******100/; 3.Монгол Улсын иргэн, 198 оны 1 дугаар сарын 1-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган суманд төрсөн, 3 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Улаанбаатар хот, Налайх дүүрэгт “Танлун” тоосгоны үйлдвэрт туслах ажилтай, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт Улаанбаатар хот, Налайх дүүргийн дүгээр хороо, Нисэхийн 19- тоотод оршин суух хаягтай, -урьд Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 01 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 01 дугаартай шийтгэх тогтоолоор 015 оны Эрүүгийн хуулийн тусгай 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, зорчих эрхийг 6 сарын хугацаагаар хязгаарлах ял оногдуулсан, Боржигон овогт Бямбаагийн Б******* /РД: АЭ8113/. Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/ Шүүгдэгч Г.Т******* нь С******* аймгийн Х сумын Засаг даргын 01 оны 01 дүгээр сарын -ний өдрийн Б/05 дугаартай захирамжаар “Ойн ар томилогдож” нийтийн албан тушаалтан буюу төрийн үйлчилгээний удирдах албан тушаалыг хашиж байхдаа Авлигын эсрэг хууль, Ойн тухай хууль, Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 013 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн А-153 тоот тушаалын 1 дүгээр хавсралт Гарал үүслийн гэрчилгээ олгох, хяналт тавих журам, Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрэм зэргийг тус тус зөрчиж, албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, хахууль өгөгч Б.Б хууль бус аргаар олж авсан модоо Орхон бүсийн сум дундын ангид бүртгэлтэй гарал үүслийн гэрчилгээгээр тээвэрлэх зорилгоор өөрийн ашиг сонирхлын үүднээс авч ирсэн “00*******983, 0036” дугаартай гарал үүслийн гэрчилгээнд гүйцэтгэх ёсгүй үйлдлийг гүйцэтгэж 0036 дугаартай гарал үүслийн гэрчилгээнд 00 оны 03 дугаар сарын 6-ны өдөр 1 цаг 50 минутанд Х сумаас Дархан-Уул аймаг хүртэл үйлдвэрлэлийн огтлол хийсэн хэрэглээний 63 метр куб талт нарс модыг 33-13 УАЕ улсын дугаартай тээврийн хэрэгслээр, 00*******983 дугаартай гарал үүслийн гэрчилгээнд 00 оны 03 дугаар сарын 6-ны өдрийн 1 цаг 0 минутанд Х сумаас Дархан-Уул аймаг хүртэл үйлдвэрлэлийн огтлол хийсэн хэрэглээний 63 метр куб талт нарс модыг 1-90 ДАХ улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэх бичилт хийж улмаар С******* аймгийн Х сумын байгаль орчны хяналтын улсын байцаагч М.М*******ээр хянуулсан тухай гарын үсэг зуруулж өгсний хариуд Б.Б*******ас хахууль өгөхийг шаардаж, Б.Б төрсөн ах Б.Алтансүхийн Хаан банкны 5083890 дугаарын данснаас өөрийн төрсөн эх Ж.Доржхандын Хаан банкны 56850051 дугаарын дансаар 00 оны 0 дүгээр сарын 19-ний өдөр 18 цаг 55 минутад “Taw” гэсэн утгатайгаар 500,000 төгрөгийн хахууль авсан; 3 -мөн С******* аймгийн Х сумын Засаг даргын тамгын газрын Ойн байранд өөрийн талийгаач болсон найз Ж.Номингийн ээж Д.Энхтуяад давуу байдал бий болгон 019 оны 01 дүгээр сарын дунд үед үл таних эрэгтэйгээс хураан авсан “хаанаас, хэнээс авсан нь тодорхойгүй, ямар нэгэн бичилт хийгдээгүй” 16399 дугаартай гарал үүслийн гэрчилгээнд 00 оны 03 дугаар сарын 03-ний өдрийн 1 цаг 00 минутанд Х сумаас Улаанбаатар хот хүртэл хэрэглээний 5 метр куб талт нарс модыг 0-95 СЭА улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэх бичилт хийж, С******* аймгийн Х сумын байгаль орчны хяналтын улсын байцаагч М.М*******ээр хянуулсан тухай гарын үсэг зуруулсан; -шүүгдэгч М.М******* нь С******* аймгийн Х сумын Засаг даргын 00 оны 03 дугаар сарын 0-ны өдрийн Б/0 дугаартай тушаалаар Байгаль орчны улсын байцаагчийн ажилд тухайн өдрөөс томилогдон төрийн захиргааны гүйцэтгэх албан тушаалыг хашиж байх хугацаандаа Авлигын эсрэг хууль, Ойн тухай хууль, Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 013 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн А/153 тоот тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан Гарал үүслийн гэрчилгээ олгох, хяналт тавих журам, Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрэм зэргийг тус тус зөрчиж албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Б.Б хууль бус аргаар олж авсан модоо Орхон бүсийн сум дундын ангид бүртгэлтэй гарал үүслийн гэрчилгээгээр тээвэрлэх зорилгоор өөрийн ашиг сонирхлын үүднээс авч ирсэн “00*******983, 0036” дугаартай гарал үүслийн гэрчилгээнд Х сумын Засаг даргын тамгын газрын Ойн Г.Т******* Ойн тухай хуулийн 3 дүгээр зүйлийн 3.3 дахь хэсэгт “энэ хуулийн 3.1-д заасан эрхийн бичгийг бусдад шилжүүлэхийг хориглоно” 3 дүгээр зүйлийн 3.1 дэх хэсэгт “Энэ хуулийн 3. дахь хэсэгт заасны дагуу аймаг, нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас тогтоосон хэмжээнд багтаан анги иргэн, нөхөрлөл, аж ахуйн нэгж, мэргэжлийн байгууллагад мод бэлтгэх эрхийн бичиг, гарал үүслийн гэрчилгээ олгоно” 3 дүгээр зүйлийн 3. дэх хэсэгт “Ойгоос бэлтгэсэн гуалин, шургааг, дүнз, зүсмэл материал, түлээг өөр аймаг, сум, хот, суурингийн хооронд тээвэрлэх худалдахад мод, модон материалын гарал үүслийн гэрчилгээг энэ хуулийн 3.1-д заасны дагуу олгоно.” Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 013 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн А/153 тоот тушаалын 1 дүгээр хавсралт Гарал үүслийн гэрчилгээ олгох, хяналт тавих журмын 6.1 дэх хэсэг “Гарал үүслийн гэрчилгээний хүчинтэй эсэхэд байгаль орчны хяналтын улсын байцаагч, байгаль хамгаалагч хяналт тавьж ажиллана, мөн 6. дахь хэсэгт “Гарал үүслийн гэрчилгээний олголтод байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, Ойн судалгаа, хөгжлийн төв аймаг, нийслэлийн байгаль орчны газар, байгаль орчны хяналтын улсын байцаагч хяналт тавина” 6. дахь хэсэгт “Мод, модон материалыг нийслэл, өөр аймаг, сум тэдгээрийн хооронд тээвэрлэх, худалдан борлуулах тохиолдолд тухайн орон нутгийн байгаль орчны хяналтын улсын байцаагч гарал үүслийн гэрчилгээнд бичигдсэн эрхийн бичгийн дугаар, тухайн тээврийн хэрэгсэл, вагонд ачсан мод, модон материалын хэмжээг шалгасны үндсэн дээр хүснэгтэд тэмдэг дарсны дараа гарал үүслийн гэрчилгээг шалгасан тухай тэмдэглэл хийж “А” хэсэг болон ачсан модны хэмжээг үлдээн хүснэгтийн зохих хэсгийг таслан авч хадгална” 6.8 дахь хэсэгт: “Гарал үүслийн гэрчилгээний үлдэх хувь гэсэн хэсэгт гэрчилгээний сери, дугаар, мод бэлтгэгчийн нэр, хаяг, мод, модон материалын нэр төрөл, тоо хэмжээний талаар бичилт хийж, санхүүгийн баримт болгон үлдээнэ” гэсэн дүрэм, журмыг зөрчиж тээвэрлэх бичилт хийснийг мэдсээр байж “00*******983, 0036” дугаартай гарал үүслийн гэрчилгээнүүдийн хянаж шалгасан хэсэгт гарын үсэг зурж баталгаажуулан Б.Б*******д давуу байдал бий болгосон; -мөн Г.Т******* нь Д.Энхтуяад давуу байдал бий болгон “16399” дугаартай гарал үүслийн гэрчилгээнд 00 оны 03 дугаар сарын 03-ний өдөр 1 цаг 00 минутанд Х сумаас Улаанбаатар хот хүртэл хэрэглээний 5 метр куб талт нарс мод 0-95 СЭА улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэх бичилт хийснийг мэдсээр байж гарал үүслийн гэрчилгээнд хянаж шалгасан гэж гарын үсэг зурж баталгаажуулан Д.Энхтуяад давуу байдал бий болгосон үйлдлийг тус тус хийж, Г.Т*******ын дээрх үйлдлүүдэд гэмт хэрэг үйлдэх талаар үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдэж хамтран оролцсон; -шүүгдэгч Б.Б******* нь С******* аймгийн Х сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Тарс” ХХК-д ажиллаж байх хугацаандаа нууц, далд аргаар цуглуулсан модоо Дархан-Уул аймаг руу тээвэрлэн зарж борлуулахын тулд Авлигын эсрэг хуулийн дугаар зүйлийн .1.1-т “Албан үүргээ зохих ёсоор гүйцэтгэж байгаа төрийн албан хаагчид ...хөндлөнгөөс оролцох, нөлөөлөх”, .1.-т “Бусдад шан харамж өгөх, өгөхөөр амлах...” гэснийг тус тус зөрчиж, өөртөө давуу байдал бий болгох зорилгоор С******* аймгийн Х сумын Засаг даргын Тамгын газрын Ойн Г.Т*******ын албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан Х сумын Засаг даргын тамгын газрын Ойн байранд 00 оны 03 дугаар сарын 6-ны өдөр 1 цаг 0-50 минутын хооронд өөрийн хууль бусаар олж авсан 0036, 00*******983 дугаартай гарал үүслийн гэрчилгээнд бичилт хийлгэж, С******* аймгийн Х сумын байгаль орчны хяналтын улсын байцаагч М.М*******ээр хянуулсан тухай гарын үсэг зуруулж өгсний хариуд 00 оны 0 дүгээр сарын 19-ний өдрийн 18 цаг 55 минутанд Г.Т*******ын төрсөн эх Ж.Доржхандын Хаан банкны 56850051 дугаарын дансанд өөрийн төрсөн ах Б.Алтансүхийн Хаан банкны 5083890 дугаарын данснаас “Taw” гэсэн утгатайгаар 500.000 төгрөг шилжүүлж хахууль өгсөн гэх гэмт хэрэгт холбогджээ. ТОДОРХОЙЛОХ нь: Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1. дугаар зүйлийн 3-д зааснаар талуудын мэтгэлцээн дээр шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд: Нэг. Шүүгдэгч Г.Т******* нь С******* аймгийн Х сумын Засаг даргын 01 оны 01 дүгээр сарын -ний өдрийн Б/05 дугаартай захирамжаар “Ойн ар томилогдож” нийтийн албан тушаалтан буюу төрийн үйлчилгээний удирдах албан тушаалыг хашиж байхдаа Авлигын эсрэг хууль, Ойн тухай хууль, Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 013 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн А-153 тоот тушаалын 1 дүгээр хавсралт Гарал үүслийн гэрчилгээ олгох, хяналт тавих журам, Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрэм зэргийг тус тус зөрчиж, албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, хахууль өгөгч Б.Б хууль бус аргаар олж авсан модоо Орхон бүсийн сум дундын ангид бүртгэлтэй гарал үүслийн гэрчилгээгээр тээвэрлэх зорилгоор өөрийн ашиг сонирхлын үүднээс авч ирсэн “00*******983, 0036” дугаартай гарал үүслийн гэрчилгээнд гүйцэтгэх ёсгүй үйлдлийг гүйцэтгэж 0036 дугаартай гарал үүслийн гэрчилгээнд 00 оны 03 дугаар сарын 6-ны өдөр 1 цаг 50 минутанд Х сумаас Дархан-Уул аймаг хүртэл үйлдвэрлэлийн огтлол хийсэн хэрэглээний 63 метр куб талт нарс модыг 33-13 УАЕ улсын дугаартай тээврийн хэрэгслээр, 00*******983 дугаартай гарал үүслийн гэрчилгээнд 00 оны 03 дугаар сарын 6-ны өдрийн 1 цаг 0 минутанд Х сумаас Дархан-Уул аймаг хүртэл үйлдвэрлэлийн огтлол хийсэн хэрэглээний 63 метр куб талт нарс модыг 1-90 ДАХ улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэх бичилт хийж улмаар С******* аймгийн Х сумын байгаль орчны хяналтын улсын байцаагч М.М*******ээр хянуулсан тухай гарын үсэг зуруулж өгсний хариуд Б.Б*******ас хахууль өгөхийг шаардаж, Б.Б төрсөн ах Б.Алтансүхийн Хаан банкны 5083890 дугаарын данснаас өөрийн төрсөн эх Ж.Доржхандын Хаан банкны 56850051 дугаарын дансаар 00 оны 0 дүгээр 5 сарын 19-ний өдөр 18 цаг 55 минутад “Taw” гэсэн утгатайгаар 500,000 төгрөгийн хахууль авсан; -мөн С******* аймгийн Х сумын Засаг даргын тамгын газрын Ойн байранд өөрийн талийгаач болсон найз Ж.Номингийн ээж Д.Энхтуяад давуу байдал бий болгон 019 оны 01 дүгээр сарын дунд үед үл таних эрэгтэйгээс хураан авсан “хаанаас, хэнээс авсан нь тодорхойгүй, ямар нэгэн бичилт хийгдээгүй” 16399 дугаартай гарал үүслийн гэрчилгээнд 00 оны 03 дугаар сарын 03-ний өдрийн 1 цаг 00 минутанд Х сумаас Улаанбаатар хот хүртэл хэрэглээний 5 метр куб талт нарс модыг 0-95 СЭА улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэх бичилт хийж, С******* аймгийн Х сумын байгаль орчны хяналтын улсын байцаагч М.М*******ээр хянуулсан тухай гарын үсэг зуруулсан; Хоёр. Шүүгдэгч Б.Б******* нь С******* аймгийн Х сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Тарс” ХХК-д ажиллаж байх хугацаандаа нууц, далд аргаар цуглуулсан модоо Дархан-Уул аймаг руу тээвэрлэн зарж борлуулахын тулд Авлигын эсрэг хуулийн дугаар зүйлийн .1.1-т “Албан үүргээ зохих ёсоор гүйцэтгэж байгаа төрийн албан хаагчид ...хөндлөнгөөс оролцох, нөлөөлөх”, .1.-т “Бусдад шан харамж өгөх, өгөхөөр амлах...” гэснийг тус тус зөрчиж, өөртөө давуу байдал бий болгох зорилгоор С******* аймгийн Х сумын Засаг даргын Тамгын газрын Ойн Г.Т*******ын албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан Х сумын Засаг даргын тамгын газрын Ойн байранд 00 оны 03 дугаар сарын 6-ны өдөр 1 цаг 0-50 минутын хооронд өөрийн хууль бусаар олж авсан 0036, 00*******983 дугаартай гарал үүслийн гэрчилгээнд бичилт хийлгэж, С******* аймгийн Х сумын байгаль орчны хяналтын улсын байцаагч М.М*******ээр хянуулсан тухай гарын үсэг зуруулж өгсний хариуд 00 оны 0 дүгээр сарын 19-ний өдрийн 18 цаг 55 минутанд Г.Т*******ын төрсөн эх Ж.Доржхандын Хаан банкны 56850051 дугаарын дансанд өөрийн төрсөн ах Б.Алтансүхийн Хаан банкны 5083890 дугаарын данснаас “Taw” гэсэн утгатайгаар 500.000 төгрөг шилжүүлж хахууль өгсөн гэмт хэргийг үйлдсэн үйл баримт тогтоогдож, уг гэмт хэрэгт Г.Т*******, Б.Б******* нар нь гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо гэж шүүх дүгнэв. Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн доорх нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон болно. Үүнд: 1.Шүүхийн өмнөх хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Т*******ын өгсөн: “...Өгнө, би 00 оны 01 сарын сүүлээр ажлаа хийж байсан. Х сумын ар ажиллаж байсан. Тэр үед иргэн Б.Б******* гэдэг хүн ирж уулзсан. Тэгээд над дээр ирээд “гарал үүслийн гэрчилгээ бичүүлж авах” талаар хэлэхэд нь би журмын дагуу бичүүлж ав гэж хэлсэн. Тэрнээс хойш олон удаа надтай уулзсан. Ажил төрөл дээр ирнэ эсвэл утсаар яриад гэрийн гадаа хүрээд ирдэг байсан. Хоёр гарал үүслийн гэрчилгээ бичээд өгчих гэж гуйгаад байсан. Гарал үүслийн гэрчилгээг шалгахад С******* аймгийн гарал үүслийн гэрчилгээ байсан. Тухайн олж ирсэн гэрчилгээ дээр бичилт хийгээд өгөөч гэж надаас гуйсан. Би өөрийн зүгээс “энэ бол болохгүй асуудал” гэж хэлсэн. Тэгээд хэлснээс хойш -3 удаа гэрийн гадаа ирээд гарал үүслийн гэрчилгээ бичээд өгөөч гэж гуйсан. Б.Б******* нь “би олон нялх хүүхэдтэй, хэдэн модны гарал үүслийн гэрчилгээ болохгүй гацаад байна” гэж хэлсэн. Сүүл рүүгээ би ар гэрийн байдлын харгалзаад эр хүн байна даа гэж бодоод аргагүй эрхэнд гарал үүслийн гэрчилгээнд бичилт хийж өгсөн. Намайг үнэхээр их гуйсан. Бичилт хийхдээ хавтаст хэрэгт авагдсан компанийн гоожингоор бичилт хийж өгсөн. Тэгээд бичилт хийж өгөөд орой нь байгаль орчны улсын байцаагчаар хянуулах ёстой гэж хэлсэн. Эхлээд Энхтүвшин байцаагчийг байгаа гэж бодоод асуухад өөрөө байхгүй байсан. Тэгээд М******* рүү залгасан чинь “амраад ажилдаа орсон байгаа гэж хэлсэн” тэгэхээр нь М*******ийн гэрийн гадаа ирээд очиход надаас “ямар 6 ажлаар явж байгаа талаар тодруулсан” тэгэхээр нь би “хоёр гарал үүслийн гэрчилгээ байна. Үүнийг хянуулах зорилгоор ирсэн” гэж хэлсэн. М******* болохоор “хаанахын ямар гарал үүсэлтэй бичиг юм бэ? судалж үзэж байгаад бичилт хийнэ” гэж хэлэхэд нь би “ахдаа бичээд хянаад өгчихөө, ямар асуудалгүй гарал үүслийн бичиг” гэж хэлээд М*******ийг гуйсан. М*******ийг хянахад Х сумын гарал үүслийн гэрчилгээ байсан. Тэрийг өөр газрын гэрчилгээ болохыг М******* мэдээгүй. Надаас М******* “ямар учиртай гарал үүслийн гэрчилгээ юм бэ?” гэж асуухад нь “манай сумын гарал” гэж хэлээд хянуулсан. Тэгээд талийгаач Энхтуяа эгчийн гарал үүслийн гэрчилгээ бол 019 оны сүүлээр над руу нэг хүн утасдсан. Он сарын сайн санахгүй байна. Утасны дугаарыг бас сайн санахгүй байна. Тэгээд өөртөө чинь уулзах юмаа гэж хэлэхээр нь ажил дээр хүрээд ирээрэй гэж хэлсэн. Дахиад залгахдаа ажлын гадаа байна гараад ир гэж хэлэхээр нь би гадаа уулзах боломжгүй гэж хэлээд тасалсан. Тэр өдрийнхөө орой 0 цагийн үед гэрийн гадаа ирсэн талаар хэлээд намайг таньдаг гэж хэлсэн. Тэгээд гараад очсон чинь хар өнгийн жийп зогсож байсан. Гарал үүслийн гэрчилгээ бичүүлж авах гэсэн юмаа надаа болох уу? гэж асуухад би үзье гэж хэлээд аваад шалгаж үзээд боломжгүй. Тухайн гарал үүслийн гэрчилгээг хурааж авна гэж хэлсэн. Та яахаараа ийм гарал үүслийн гэрчилгээтэй явдаг юм бэ? гэж хэлсэн. Тухайн гарал үүслийн гэрчилгээг хурааж аваад далд хийсэн. Тэгээд 00 оны сард Энхтуяа эгч ирж уулзсан. Тухайн хүн маань манай талийгаач болсон найзын маань ээж байсан. Одоо бол Энхтуяа эгч байхгүй. Хүүгээсээ болоод бурхан болсон байдаг. Тэгээд нас барахаасаа өмнө нь надаар гарал үүслийн гэрчилгээ бичүүлэх талаар гуйсан. Тухайн баримтуудыг нягтлаад үзэхэд ямар ч боломжгүй баримтууд байсан. Тэгээд өөрт хадгалсан гарал үүслийн гэрчилгээг Энхтуяа эгчид бичиж өгсөн. Энэ талаарх мэдүүлгийг тодорхой өгсөн. Энхтуяа эгчид байгаль орчны улсын байцаагчаар хянуулах шаардлагатай гэж хэлэхэд эгчдээ туслаад хянуулаад өгөөч гэж гуйсан. Тэгээд Энхтүвшин байцаагчаар хянуулах гэсэн боловч байгаагүй. Би М*******ийг гуйгаад гарал үүслийн гэрчилгээг хянаад өгөх талаар хэлсэн. М******* бол зөвшөөрөөгүй. Тэгээд дахиад М*******ийн гэрийн гадаа очоод ахдаа гарал үүслийн бичгийг хянаад өгчих гэж гуйгаад хянуулсан байдаг. Мөн Б.Б 500,000 төгрөгийн асуудал бол 00 оны 0 сарын дунд үеэр Эрдэнэт рүү ламд үзүүлэхээр явсан. Манай ээж Дархан-Уул аймагт ирэхэд мөнгө төгрөг байхгүй байна. Эндээс хэдэн зүйл авах хэрэгтэй байна гэж хэлэхэд нь би Б.Б******* руу залгаад 500,000 төгрөг явуулаад өгөөч ээжид маань хэрэг болоод байна гэж хэлсэн. Тэгэхэд Б.Б******* “одоохондоо надад мөнгө байхгүй байна” гэж хэлсэн. Тэгээд Эрдэнэт рүү очоод буцах замдаа явж байхад Б******* над руу залгаад “ахаасаа түр з*******ээд ээжийн чинь данс руу 500,000 төгрөг хийчихлээ” гэж хэлсэн. Тэгээд тухайн мөнгө манай ээжийн дансанд ороод ээж өөрийн хэрэглээндээ зарцуулсан байдаг. Ийм асуудлууд болсон” гэх мэдүүлэг, .Дараагийн шүүхийн хэлэлцүүлэгт “...Өмнөх анхан шатны шүүх хуралдаанд өгсөн мэдүүлгээ дэмжиж байна. Гэм буруугийн талаар маргах зүйлгүй. ... Б******* М*******ийг танихгүй учраас М*******ээр хянуулаад өгөөч гэсэн М******* рүү би залгатал утсаа авахгүй байсан. Гэрт нь очоод “ахдаа хянаад өгөөч хууль ёсны юм байгаа юм аа” гэсэн. М******* түүнийг мэдээгүй байж байгаад гарын үсэг зурж баталгаажуулсан” гэх мэдүүлэг, 3.Шүүхийн өмнөх хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б өгсөн: “...Би жаахан мөнгө төгрөгний асуудалд орчихоод явж байсан. Би Г.Т*******ыг бол гуйсан нь үнэн, Г.Т*******ын ярьсан бүх зүйл үнэн. Мөнгө төгрөгний асуудалтай болоод Г.Т*******ыг хэд хоногийн турш гуйсан. М******* гэдэг хүнийг зүс харахаас сайн танихгүй. 500,000 төгрөгийн асуудал бол Г.Т******* хэцүү үед надад тусалсан юм чинь би Т*******ыг ядарч явахад нь тус болъё гэж бодоод өөрт мөнгө байхгүй ч гэсэн өөрийн төрсөн ах руу яриад надад их тус болсон хүн юмаа мөнгө байвал шилжүүлээд өгөх талаар гуйсан. Тэгээд Доржханд гэдэг данс руу 500,000 төгрөгийг шилжүүлсэн” гэх мэдүүлэг, .Дараагийн шүүхийн хэлэлцүүлэгт “...Өмнөх мэдүүлгээ дэмжиж байна. Өөр нэмж хэлэх зүйлгүй” гэх мэдүүлэг, 5.Шүүхийн өмнөх хэлэлцүүлэгт шүүгдэгч М.М*******ийн өгсөн: “Хамгийн анх 00 оны 03 дугаар сард Энхтуяатай холбоотой хэрэг байсан. Би Улаанбаатар хот руу хэлний бэлтгэлээр 6 сарын хугацаатай чөлөө аваад явсан. Тэгээд хэлний бэлтгэлдээ суугаад ажилд ороод 3 хонож байсан. Т******* ах ажил дээр ямар нэгэн гарал үүслийн гэрчилгээ хянуулъя гэж ирж байгаагүй. Тэгээд орой 18 цагийн орчим байх гар утас руу залгаад хаана байгаа талаар лавлаж асуусан. Тэгэхээр нь би ажлаа тараад ирсэн гэртээ байна гэж хэлсэн. Тухайн үед Энхтүвшин байцаагч гарал үүслийн гэрчилгээ дээр хяналт тавьж ажилладаг байсан. Тэгээд би Энхтүвшин байцаагчаар хянуул гэж хэлж байсан. Т******* ах “Энхтүвшин байцаагчийг С******* явсан байна ирээгүй байна. Холоос хүн ирчихсэн бичилтээ хянуулаад явах гээд байна. Гарал үүслийн гэрчилгээг хянаад өгөөч” гэж надад хэлсэн. Тухайн гарал үүслийн гэрчилгээг шалгахад Х сумын гарал үүслийн гэрчилгээ байсан. ...хуурамч бичиг баримт гэж бодоогүй. Эрхийн бичгийг шалгахад ямар ч асуудал байгаагүй. Дараагийн Б.Б******* гэдэг хүний гарал үүслийн гэрчилгээг шалгаж үзэхэд Х сумын огтлолцол бүхий газар байсан. Зөвшөөрлийн дагуу хийгдсэн эрхийн бичиг байсан учраас хууль ёсны дагуу хийгдсэн гэж ойлгосон. Хяналт шалгалт хийе гэж бодоод Энхтүвшин байцаагч руу залгасан. Тэгээд утас нь холбогдох боломжгүй байсан. ... хуурамч баримт гэдгийг би мэдээгүй. Ерөнхийдөө шалгасан баримтынхаа “А” хэсгийг улсын байцаагч нь авч үлддэг. Тэгээд “А” хэсгийн авч үлдэх боломжгүй байсан. Яагаад гэвэл хоёр нялх хүүхэдтэйгээ гэртээ байсан. Ажил руу явах гэхээр хоёр хүүхдийг харах хүн байгаагүй. Тэгээд Г.Т******* ах “А” хэсгийн аваад өгье, маргааш өглөө ажил дээр ирээд авчих гэж хэлэхээр нь би “за тэгье” гэж хэлээд явуулсан. Маргааш нь ажил дээр ирээд “А” хэсгээ нэхэхэд одоохон гэж хэлээд надад өгөөгүй. Тэгээд Энхтүвшин байцаагчид хэлээд хоёр гарал үүслийн гэрчилгээнд хяналт тавьсан одоо “А” хэсгээ өгөхгүй, бүртгэлийн дэвтэр дээр тэмдэглэж авах боломжгүй байгаа талаар хэлсэн. Яг тэр үеэс л хуурамч гарал үүслийн гэрчилгээ юм байна гэж мэдсэн. Ерөнхийдөө үүнээс болоод би маш их хохирол амссан. Мэдээгүй, санамсаргүй байдлаар ийм зүйл болсон...” гэх мэдүүлэг, 6.Дараагийн шүүхийн хэлэлцүүлэгт “...Өмнө нь өгсөн мэдүүлгээ дэмжиж байна. Нэмж хэлэх зүйл нь намайг яллахад Энхтуяа гэдэг хүний гарал үүслийн гэрчилгээг Энхтуяа гэдэг хүн над дээр ирээд хянуулсан байна гэж намайг яллаж байна. Угтаа бол тэр гарал үүслийн гэрчилгээг Т******* над дээр өөрөө авчирч хянуулсан. Энхтуяа гэдэг хүнийг танина гэхдээ тухайн үед гарал үүслийн гэрчилгээг тэр хүнд хянаж өгөөгүй. Б******* гэдэг хүнийг би танихгүй. Т******* 3 ширхэг гарал үүслийн гэрчилгээг над дээр авчирч хянуулсан. Ажлын цаг дууссан ор цагаар над руу , 3 удаа залгасан би “ажлын цаг дууссан байна хянах боломжгүй” тэгээд ч би 6 сарын хугацаагаар Улаанбаатар хотод сургалтад суугаад ажилдаа орсон эхний долоо хоног байсан. Тухайн үед яг аль дугаартай гарал үүслийн гэрчилгээ байсныг мэдэх боломжгүй байсан. Энэ тухайгаа өөрт нь хэлэхэд “нөгөө байцаагч чинь хөдөө явсан байна, надад хянаад өг” гэж хэлсэн тэр талаараа гуйсан гэдэг мэдүүлгийг өгсөн байна. Намайг хууль бус гарал үүслийн гэрчилгээг хянаад өгөөч гэж мэдэж байсан юм шиг намайг яллаж байгаад би гомдолтой байна. Х сумын цефэнд хадгалагддаг цоожтой байдаг. Хэн дуртай нь үнэт цаасыг аваад өөрсдийн карманд кармалж яваад Т******* надаар хянуулсны төлөө би яллагдагч болоод зогсож байгаад үнэхээр гомдолтой байна. Б*******, Т******* нараас асуумаар байна. Ямар санаатайгаар цефэнд хадгалагддаг үнэт цаасыг дураараа авч яваад Баруунбүрэн суманд олгогдсон гарал үүслийн гэрчилгээг энд яагаад аваад яваад байдаг юм бэ? гэдгийг асууж мэдмээр байна. Т******* гэж хүн тухайн үед авчрахдаа мод бэлтгэх эрхийн бичгийг үндэслэн гарал үүслийн гэрчилгээ бичигддэг. Түүнд бичигддэг гарал үүслийн гэрчилгээ 8 Х суманд мод бэлтгэлийн гэрчилгээ үндсэн огтлолдоо бүхэл бүтэн 10 жил тасралтгүй үйл ажиллагаа явуулсан, огт зөрчил гаргадаггүй. Мод бэлтгэлийн эрхийн бичгийг тухайн аж ахуй нэгж гарын үсэг зураад тамга дараад баталгаажуулсан байсан. Эрх бүхий албан тушаалтан буюу гарал үүслийн гэрчилгээг бичсэн байсан. Хэн нэгэн хүн зүгээр л кармандаа хийгээд үнэт цаасны гэрчилгээг аваад явчихдаг юм шиг. Би хууль бус гэдгийг мэдээгүй байж байгаад тэрийг хянаж баталгаажуулсныхаа төлөө яллагдагч болоод энд зогсож байгаадаа үнэхээр гомдолтой байна” гэх мэдүүлэг, .Гэрч Т.Мөнхтуулын 00 оны 06 дугаар сарын 0-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Миний бие 01 оны 01 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн одоог хүртэл Х сумын инженерээр ажиллаж байна. Ойн инженерийн ажил үүргийн хуваарь бол сумын санг гэрээгээр эзэмшиж байгаа аж ахуйн нэгж, нөхөрлөлүүдэд мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, мод бэлтгэлийн талбай тусгаарлалт хийх, бэлтгэх модонд эрхийн бичиг, гарал үүслийн гэрчилгээ олгох, тэдгээртэй холбоотой тайлан мэдээ судалгааг гаргах, нэгтгэх зэрэг ажил үүргийн хуваарь байдаг. Байгаль орчин аялал жуулчлалын яамны Ойн судалгаа хөгжлийн төвөөс дээрх дугаар бүхий гарал үүслийн гэрчилгээг 019, 00 онуудад манай ангид олгоогүй. Манай ангид олгогдоогүй учир бид дээрх дугаар бүхий гарал үүслийн гэрчилгээг бичиж олгож болохгүй...” гэх мэдүүлэг, 8.Гэрч Б.М 00 оны 06 дугаар сарын 0-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би тэр үед суманд ирээд 10 гаран хонож байхдаа сумын байгаль хамгаалагч Б.Батсүхийн хамт хууль бусаар мод бэлтгэх тээвэрлэх гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр эргүүлд гарч байхад Х сумаас Ерөө сум чиглэлийн замд шар толгойтой цагаан чиргүүлтэй байсан шиг санаж байна. Том оврын ачааны автомашин зогсоогоод шалгахад жолоочоор тээшний хаалгыг онгойлгож үзэхэд дотор талт дүнз дүүрэн ачсан байсан. Тэгээд гарал үүслийн гэрчилгээгээ гэж шаардахад Б.Батсүх бид хоёрт үзүүлээгүй тул саатуулаад байж байтал Х сумын Г.Т******* миний гар утас руу залгасан тэгэхээр би утсаа аваагүй ба 0 орчим минутын дараа өөрийн биеэр ирээд Б.Батсүх бид хоёрт наад модны чинь гарал үүслийн гэрчилгээ нь байгаа гээд жолоочоос авч бид хоёрт шалгуулсан. Тухайн гарал үүслийн гэрчилгээн дээр бичигдсэн модыг тулгасан чинь мод ачиж явсан тээврийн хэрэгслийн дугаар, ачиж явсан модны хэмжээ, гарал үүслийн гэрчилгээ олгосон он, сар, өдөр байгаль орчны хяналтын улсын байцаагч М.М******* хянасан он, сар, өдөр бүгд таарсан тамга, тэмдэгтэйгээ гарал үүслийн гэрчилгээ байсан. Тэгээд байгаль хамгаалагч Б.Батсүх нар гарал үүслийн гэрчилгээ нь бүрэн, хүчин төгөлдөр байна гэхээр нь явуулсан” гэх мэдүүлэг, 9.Гэрч Б.Батсүхийн 00 оны 06 дугаар сарын 0-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...00 оны 03 дугаар сарын эхээр санагдаж байна. Х сумын экологийн асуудал хариуцсан байцаагч, цагдаагийн дэслэгч М хамт ор 3 цаг өнгөрөөгөөд хяналт шалгалтаар Х сумын Х самбарын орчим засмал зам дээр үүрэг гүйцэтгэж байхад Х сумын төвөөс нэг гэрэл гараад ирсэн. Ингээд тухайн гэрэл асаасан байдалтай замаар ирсэн том ачааны тээврийн хэрэгслийг зогсоож жолоочоос бичиг баримтыг шалгах гэтэл бичиг баримт үзүүлэхгүй байсан ба жолоочоос ямар эд зүйл тээвэрлэн явж байгаа талаар асуухад талт дүнз палк ачиж яваа талаараа хэлсэн. Тээвэрлэж байгаа модны гарал үүслийн гэрчилгээг шалгахаар жолоочоос шаардахад жолооч гарал, үүслийн гэрчилгээгээ гаргаж өгөөгүй. Ингээд бичиг, баримтыг шалгахаар *******-0 минут болоод байж байтал Х сумын Г.Т******* өөрийн биеэр Мөнхбат бид хоёртой уулзаад бүх, бичиг баримтууд нь байгаа гээд нөгөө жолооч гарал үүслийн гэрчилгээгээ гаргаж шалгуулсан. Мод, модон материалын гарал үүслийн гэрчилгээг шалгаж үзэхэд гарал, үүслийн гэрчилгээ нь бүрэн, хэвийн байсан ба Х сумын байгаль орчны улсын хяналтын байцаагч М.М******* тухайн гарал, үүслийн гэрчилгээг хянаж баталгаажуулаад, Г.Т******* 9 өөрөө бичилт хийсэн байсан...” гэх мэдүүлэг, 10.Гэрч Н.Сайнзаяагийн 00 оны 06 дугаар сарын 05-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...00 оны 03 дугаар сарын эхээр байх намайг Дулаанхаан тосгоны замын постонд байж байхад Х сумын Экологийн асуудал хариуцсан мөрдөгч, цагдаагийн дэслэгч Б.Мөнхбат надтай таараад “0-95 СЭА улсын дугаартай тээврийн хэрэгсэл замын постоор гарсан үгүйг мэдээд өг, би яаралтай ажилтай явж байна” гэж хэлсэн. Тухайн үед би хөдөө ажилтай явсан болохоор замын камер шүүж чадаагүй юм. Сүүлд 00 оны 03 дугаар сарын 1-ны орой замын постны С*******-Дархан чиглэлийн 1 дугаартай камерыг шүүхэд 0-95 СЭА улсын дугаартай шар өнгийн толгойтой ачааны тээврийн хэрэгсэл 00 оны 03 дугаар сарын 0-ний өглөө 05 цаг 1 минутанд гарсан байсныг плашаар авах гэсэн боловч болохгүй байхаар нь өөрийн “Haiwei” загварын гар утсаар бичлэг хийж авсан юм...” гэх мэдүүлэг, 11.Гэрч Д.Энхтуяагийн 00 оны 06 дугаар сарын 0-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...00 оны 03 дугаар сарын эхээр шиг санаж байна. Х сумын Г.Т*******аас гуйж байгаад 00 оны өмнөхөн бэлтгэсэн 510 ширхэг хуурай, нойтон нийлсэн 510 ширхэг нарсан талт дүнзэн /палк/ явуулах гэж чадахгүй байсаар Т*******аас “мод явуулах гэсэн юм, эгчдээ гарал үүслийн гэрчилгээ бичээд өгчих” гэж гуйсаар байгаад 00 оны 03 дугаар сар хүргэсэн. Тэгээд дахин Т*******аас гуйтал “за эгчээ” гээд гаргаж өгсөн. Учир нь Т******* нас барсан миний хүүтэй найз болохоор надад тусалсан байх. Би тухайн модны гарал үүслийн гэрчилгээ бүтнэ гээд машин дуудсан байсан. Шар өнгийн толгойтой, цагаан өнгийн чиргүүлтэй хүнд оврын ачааны машин ирсэн. Тэгээд цагаан сар болохоос ,5 хоногийн өмнө машинд 510 ширхэг палкаа ачсан. Тэгээд ачаагаа Х сум руу явуулсан” гэх мэдүүлэг, 1.Гэрч Т.Түмэнжаргалын 00 оны 06 дугаар сарын 1-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Манай компаний хувьд 00 оны 03 дугаар сарын 6-ны өдөр дээрх улсын дугаар бүхий автомашинуудад мод модон материал тээвэрлээгүй мөн Г.Т*******аас тухайн өдөр гарал үүслийн гэрчилгээ бичүүлж аваагүй. Манай компаний нэр дээр яагаад гарал үүслийн гэрчилгээ бичсэн талаар би мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг, 13.Гэрч Б.Уранцэцэгийн 00 оны 06 дугаар сарын 1-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Миний бие 013 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхэлж С******* аймгийн Баруунбүрэн сумын нярваар одоог хүртэл ажиллаж байна. Ойн үнэт цаас, мөн эд хөрөнгө ашиглалт хамгаалалт, гарал үүсэл, эрхийн бичгийн зарцуулалтын тайланг хариуцаж гаргадаг. Ойн , инженерт гарал үүслийн гэрчилгээ, байгаль хамгаалагч нарт ойгоос мод бэлтгэх эрхийн бичиг олгож тооцоо нийлдэг. Мод бэлтгэх гарал үүслийн гэрчилгээг Байгаль орчин аялал жуулчлалын яамны Ойн судалгаа хөгжлийн төвд манай Ойн ангиас хүсэлтээ албан бичгээр , инженер, бид гурвын хэн нэг нь Улаанбаатар хот явж авдаг. Зарцуулалтын тайланг улирал тутамд аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газар, Ойн судалгаа хөгжлийн төвд хүргүүлдэг. Манай тухайд бол даргын тушаалаар инженер Н.Энхтөр нь иргэн аж ахуйн нэгж байгууллагад бичиж олгодог. Ойн инженерт бол миний бие гарал үүслийн гэрчилгээг олгож улирал тутамд тооцоог нийлж явдаг. Ойн инженерийг *******жийн амралттай болон бусад шалтгаанаар ажилдаа байхгүй тохиолдолд Ү.Баян-Эрдэнэ гарал үүслийн гэрчилгээг олгодог. Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Ойн судалгаа хөгжлийн төвөөс танай ангид олгогдсон сери дугаар бүхий гарал үүслийн гэрчилгээг бол манай анги өөрийн хамаарал бүхий сумдад бичиж олгоно хамааралгүй сумдад бичиж олгохгүй. Манай ангид С******* аймгийн Сайхан, Орхон, Орхонтуул, Хушаат, 10 Баруунбүрэн, Сант гэсэн нийт 6 хамаардаг. Дээрх нэр бүхий сумдад л манай анги үйлчилдэг. Тухайн 00*******983 дугаартай гарал үүслийн гэрчилгээ нь Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Ойн судалгаа хөгжлийн төвөөс 00 онд манай ангид олгогдоогүй. Харин 018 онд Байгаль орчин аялал жуулчлалын яамны Ойн судалгаа хөгжлийн төвөөс олгогдож 00 оны 0 дугаар сарын 13-ны өдөр инженер Н.Энхтөрд миний бие зарлагдаж олгосон. Ямар ч байсан 00 оны гарал үүслийн гэрчилгээ тайланд тусгагдаагүй байна. 00 оны 0 дугаар сарын 13-ны өдөр дээрх дугаар бүхий гарал үүслийн гэрчилгээ багтаад 00*******981-10000 хүртэлх дугаартай 0 ширхэг гарал үүслийн гэрчилгээг миний бие инженер Н.Энхтөр ахад өгсөн. Одоогоор надад албан ёсоор зарцуулалтын тайланг инженер надад өгөөгүй. Тэгэхээр хаана хэнд өгсөнг инженер Н.Энхтөр мэднэ” гэх мэдүүлэг, 1. Гэрч Н.Энхтөрийн 00 оны 06 дугаар сарын 1-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Миний бие 019 оны 01 дүгээр сарын 0-ны өдрөөс эхлэн одоог хүртэл С******* аймгийн Баруунбүрэн сумын инженерээр ажиллаж байна. Хариуцсан нутаг дэвсгэрийн талбай тусгаарлалт хийх, гарал үүслийн гэрчилгээ бичих, тайлан бичих зэрэг ажил үүргийн хуваарьтай. Модон материалын гарал үүслийн гэрчилгээг Баруунбүрэн сумын нярав Б.Уранцэцэгээс шаардлагатай үед нь шаардах хуудас бичиж тухайн үеийн ажлын ачааллаас хамаарч 1-35 ширхгээр нь хүлээн авч иргэн, аж ахуйн нэгж байгууллагад бичиж олгодог. Тэгээд улирал бүр няравтай тооцоо нийлдэг. Манай тухайд бол миний бие гарал үүслийн гэрчилгээг иргэн, аж ахуйн нэгж байгууллагад олгодог. Намайг байхгүй тохиолдолд Ү.Баян-Эрдэнэ бичиж олгодог. Манай ангид С******* аймгийн Сайхан, Орхон, Орхонтуул, Хушаат,. Баруунбүрэн, Сант гэсэн нийт 6 ордог. Дээрх нэр бүхий сумдад л манай анги үйл ажиллагаа явуулдаг. Байгаль орчин аялал жуулчлалын яамны Ойн судалгаа хөгжлийн төвөөс танай ангид олгогдсон сери дугаар бүхий гарал үүслийн гэрчилгээг бол манай хамаарал бүхий сумдад бичиж олгоно хамааралгүй сумдад бичиж олгохгүй. Хэрэв бичиж олгосон тохиолдолд хууль зөрчиж олгосон гарал үүслийн гэрчилгээ гэж үзнэ...” гэх мэдүүлэг, 15.Гэрч Ү.Баян-Эрдэний 00 оны 06 дугаар сарын 1-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Миний бие 013 оноос одоог хүртэл С******* аймгийн Баруунбүрэн сумын ар ажиллаж байна. Ойн дотоод үйл ажиллагаанд хяналт тавьж мэргэжил арга зүйгээр хангах, ажилтан алба хаагчдыг ажиллах нөхцөл бололцоогоор хангах, гарал үүслийн гэрчилгээ эрхийн бичгийн олголт зарцуулалтанд хяналт тавих зэрэг ажил үүргийн хуваарьтай. Манай анги Байгаль орчин аялал жуулчлалын яамны Ойн судалгаа хөгжлийн төвд гарал үүслийн гэрчилгээ авах талаар албан бичгээр хүсэлт гаргаж хүлээж авдаг. Манай тухайд бол Баруунбүрэн суманд инженер Н.Энхтөр, Орхон бүсийн сум дундын ангид харъяалалтай Сайхан Сант, Хушаат.Орхон, Орхонтуул сумын хувьд эрх олгосон байгаль хамгаалагч нар гарал үүслийн гэрчилгээг бичиж олгодог. Миний бие инженер байхгүй тохиолдолд Баруунбүрэн суманд бичиж олгодог. Манай ангид С******* аймгийн Сайхан, Орхон, Орхонтуул, Хушаат, Баруунбүрэн, Сант гэсэн нийт 6 ордог. Дээрх нэр бүхий сумдад л манай анги үйл ажиллагаа явуулдаг...” гэх мэдүүлэг, 16.Гэрч Ц.Эрдэнэбилэгийн 00 оны 06 дугаар сарын 1-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Миний бие "Daewoo” маркийн 33-13 УАЕ улсын дугаартай тээврийн хэрэгсэл эзэмшдэг байж байгаад 00 оны 03 дугаар сарын 9-ний өдөр тухайн тээврийн хэрэгслийг өөрийн нэр дээр шилжүүлж 6-6 ДАА улсыy дугаартай болгосон. 00 оны 03 дугаар сарын 5-ны өдөр байх Дарханы модны захад байдаг Эрдэнээ гэх залуу 990833 дугаарын утаснаас залгаж С******* аймгийн Х сумаас Улаанбаатар хот луу 1*******0 ширхэг палк мод ачмаар байна машин хэрэгтэй чи явах уу гэж надаас асуухаар нь үнэ 11 ханш тохирвол явна гэж хэлээд би сая төгрөгөөр явна бичиг баримт нь асуудалгүй юу гэж асуутал бичиг баримт бүрэн байгаа тийм их палк чинь асуудалгүй явдаг шүү дээ Хүдрийн байгаль орчны хүн нь өөрөө хамт явна тухайн хүний мод байгаа юм гэж тухайн үед надад хэлж байсан. Тэгээд маргааш нь 16 цагийн орчимд над руу залгаад одоо гараад хүрээд ир балкаа ачъя гэж хэлсэн. Тэгэхээр нь би өөрийн төрсөн ах Ц.Эрдэнэ-Очирыг өөрийнх нь “Сгап” маркийн 1-90 ДАХ улсын дугаартай автомашинтайгаар хоёр машинтай явсан. Тухайн үед явахад нэг нэг туслах хамт явсан яг хэн явсныг сайн санахгүй байна манай дүү нар л хамт явдаг. Тэгээд Х суманд очтол Тулгаа гээд залуу тосч авч мод ачих газарлуу дагуулж очсон уг хашаа нь хогийн цэгийн ойролцоо байсан. Тэгээд л тэндээс би өөрийн машинд 500 орчим балк ачаад дараа нь дахиад нэг хашаанаас 150 балк нэмж ачаад шөнө 0 цагийн орчимд хөдөлсөн. Харин манай ах надаас жаахан сүүлд очоод хаанаас ачсанг мэдэхгүй модоо ачаад түрүүлээд гарч яваад Х сумын нүхэн гүүрний тэнд намайг хүлээгээд зогсож байсан. Ах бас машиндаа 650 ширхэг палк ачсан...” гэх мэдүүлэг, 1.Гэрч Ц.Эрдэнэ-Очирын 00 оны 06 дугаар сарын 1-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...00 оны 03 дугаар сарын 6-ны өдөр манай дүү Ц.Эрдэнэбилэг надад С******* аймгийн Х сумаас мод ачих ачаа байна явах уу гэж асуухаар нь би зөвшөөрч бид 00.03.6-ны Х суманд очиж тус тус авто машиндаа тус бүр 650 ширхэг нарсан палк мод ачиж маргааш өглөө нь үүрээр шахуу гарч явсан. Тэгээд Дархан-уул аймаг ороод модны зах орж миний машины чиргүүлийн ачааг буулгаад цаашаа дан машинтайгаа Улаанбаатар хот явсан. Улаанбаатар хот явахад Дарханы модны захаас ачиж явсан нь үнэн гэсэн бичиг бас нэг хуучин канондсан гарал үүслийн гэрчилгээний хамтаар өгч явуулсан. Тэгээд л Улаанбаатар хотод орж буулгасан. Цаад модны эзэн хүмүүстэй бол манай дүү л ярьж тохирсон. Х сумаас гарч яваад Ерөө сум өнгөрөөд зам орох гэж байтал наанаа зогсож бай пост ороод ирье гэж хэлээд яваад нэг хэсэг болоод ирээд за одоо яв гэж хэлсэн тэгээд л бид явсан. Дархан орох хүртэл бол замд цагдаа шалгаагүй. Гарал үүслийн бичигтэй юм уу гэтэл бичигтэй нэгэнт Дархан орох юм чинь бид хоёрт гарал үүслийн гэрчилгээ байж байг гээд бидэнд өгөөгүй тэр модны эзэн гэх хүмүүс л авч явж байсан. Тухайн модны эзэн хүмүүсийг би танихгүй манай дүү л уулзаж ярилцаж тохирсон. Одоо царайг нь харвал танина. Нэг хүн нь Х сумын ажилтан гэж байсан. Нэрийг нь бол мэдэхгүй...” гэх мэдүүлэг, 18.Гэрч Б.Батцэнгэлийн 00 оны 06 дугаар сарын 3-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Миний бие 019 оны 10 дугаар сард “DAF” маркийн 0-95 СЭА улсын дугаартай тээврийн хэрэгслийг худалдан авч эзэмшиж байгаад 00 оны 0 дүгээр сарын эхээр тухайн тээврийн хэрэгслийг бусдад худалдан борлуулсан. Гэхдээ тухайн хүнээс мөнгө төгрөгийн авлагатай учраас албан ёсоор шилжүүлж өгөөгүй. Намайг Улаанбаатар хотод гэртээ байхад 00 оны 03 дугаар сарын эхээр байх миний таньдаг Бамбуу ах утсаар ярьж ачаа ачих уу гэхээр нь би зөвшөөрч 00 оны 03 дугаар сарын эхээр С******* аймгийн Х сумаас өөрийн эзэмшлийн “ОАР” маркийн *******5 СЭА улсын дугаартай тээврийн хэрэгслээр 500-503 орчим ширхэг нарсан балк мод ачиж Улаанбаатар хотод Цайз зах дээр авчирч буулгасан. Цайз зах руу ороход үүдэнд нь гарал үүслийн гэрчилгээг хурааж авсан. Намайг Х сумаас тухайн модыг ачихаар очиход Туяа /Энхтуяа/ гэх эгч тосч авч тухайн мод байгаа газрыг зааж өгч ачуулсан.Тухайн модыг ачаад буцаад Х сумын төвөөс гарч явахад цагдаа, байгаль хамгаапагч нар зогсоож шалгасан. Анх тухайн үед зогсоож шалгахад надад гарал үүслийн гэрчилгээ байхгүй байсан. Тэгээд би мод ачуулсан Туяа гэх хүнд хэлтэл араас нэг залуу гарал үүслийн гэрчилгээ авчирч өгч шалгуулаад тэгээд л явсан. Тэгээд наашаа яваад Дулаанхаан тосгоны замын байгаль орчны хяналтын постны цагаан байшинд орж гарал үүслийн гэрчилгээг шалгуулсан тухайн үед уг байшинд нэг эмэгтэй байсан тэгээд шалгаад тэмдэглэл хийлгэсэн. Мөн адил Дархан-Уул аймаг,Улаанбаатар 1 хотын -н товчооны постонд шалгуулж тэмдэглэл хийлгэсэн. Тухайн модыг би 1.800.000 төгрөгний хөлсөөр ачсан. Хөлсийг Бамбуу ах надад дансаар өгсөн. Тухайн гарал үүслийн гэрчилгээ авчирч өгсөн хүнийг харвал би танина...” гэх мэдүүлэг, 19.Гэрч Х.Эрдэнэжаргалын 00 оны 06 дугаар сарын 15-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Миний бие 010 оноос эхлэн одоог хүртэл Дархан-Уул аймагт байрлах Хангай модны захын хэсэг газрыг түрээсэлж модны худалдаа эрхэлдэг, тухайн модны захад орж ирсэн модыг худалдан авч дахин дамжуулан зарж борлуулдаг. Зарим зайлшгүй тохиолдолд бол өөрөө биечлэн явж мод, модон материал худалдан авдаг. Миний бие 00 оны өвөл цаг хугацааг /он, сар, өдөр/ сайн санахгүй байна намайг Дарханд байж байтал Х суманд мод бэлтгэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байсан “Тарс” ХХКний ажилтан Тулгаа гэх залуу утсаар ярьж гарал үүслийн гэрчилгээтэй зах банз байна авах уу гэхээр нь би өөрийн биеэр С******* аймгийн Х сум руу 9 ДАР улсын дугаартай, “Фусо” маркийн цайвар өнгийн автомашины жолооч Бат-Эрдэнэ гэх залуугийн хамтаар Х сумаас зах банз худалдаж авахаар явсан. Тэгээд Х суманд очоод Тулгаатай уулзаж сумын төвд айлын хашаанаас автомашиндаа зах банз ачсан. Тухайн үед Тулгаа гарал үүслийн гэрчилгээ бичүүлж ирсэн тэгээд буцах гэтэл цасаар шуураад байсан тул хоноод өглөө цагийг нь сайн санахгүй байна. Эрт Х сумаас гарч Дулаанхааны замын шалган нэвтрүүлэх цэгт ирж гарал үүслийн шалгуулах гэтэл цагдаа нь харагдахгүй болохоор нь цагдааг хайж байгаад замын колонкийн хажуу талын дэлгүүрт орж цагдаад нь гарал үүслийн гэрчилгээг үзүүлэн хянуулж гарч явсан. Гарал үүслийн гэрчилгээг шалгуулж тасдуулахгүй бол Дарханд ороод болохгүй гээд л шалгуулж тасдуулсан. Тэгээд Дарханд очоод захын хашаандаа модоо буулгасан...” гэх мэдүүлэг, 0.Гэрч Ж.Ууганбаярын 00 оны 06 дугаар сарын 1-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би цаг хугацааг нь бол сайн санахгүй байна. 00 оны өвөл хэдэн сарыг нь сайн мэдэхгүй байна Дархан-Уул аймагт модны захад ажилладаг Эрдэнээ гэх хүн надтай ирж уулзаад зах банз хэрэгтэй байна гэхээр нь би “та өөрөө үзээд байвал авахгүй юу эхнэрт 100.000 төгрөг өгчихөөрэй” гэж хэлсэн. Тэгээд Эрдэнээ ах гараад явсан. Дараа нь намайг байхгүй байхад манай хашаанд байсан 1- куб орчим зах банзыг машинтай ирж ачаад авч явсан байсан. Манай эхнэрт бэлэн 100.000 төгрөг өгсөн байсан. Урьд нь би Дарханд явж байгаад мөнгөгүй болоод 150.000 төгрөг з*******ж авсан байсан. Тэрийгээ суутгуулж өгөөд нийт 50,000 төгрөгөөр зах банзаа зарсан” гэх мэдүүлэг, 1.Гэрч Д.Ганзоригийн 00 оны 06 дугаар сарын 10-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Манай компани нь 00 онд үндсэн ашиглалтаар 800 куб метр нарс мод, түлээний 90 метр куб, хэрэглээний хус мод 100 метр куб цэвэрлэгээний огтлолтоор 10 куб метр мод бэлтгэх эрхийг сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас олгож хуваарийн дагуу мод бэлтгэлийн ажил явагдаж байна. Манайх боловсруулсан модон материалыг өөрийн компаний хашаанаас зарж борлуулах болон зарим тохиолдолд өөрийн тээврийн хэрэгслээр Улаанбаатар хот луу тээвэрлэж зах з*******д нийлүүлдэг. *******99 СЭҮ улсын дугаартай “Хино” маркийн автомашин, 55 УНҮ улсын дугаартай, “Волва” маркийн автомашинуудаар тус тус тээвэрлэдэг. Өөр автомашинаар тээвэрлэдэггүй. Газар дээрээс нь худалдаж авч байгаа хүмүүс бол өөрсдийн тээврийн хэрэгсэлтэйгээ ирж авдаг учраас тэр болгон марк, машиныг нь мэдэхгүй байна. Мод, модон материал тээвэрлэхдээ сумын ангиас гарал үүслийн гэрчилгээ авдаг. Тэгэхдээ ангид тухайн тээврийн хэрэгслийн зургийг авахуулдаг. Би ажлаа хийж байх үедээ 0 гаруй тээврийн хэрэгслээр зөөвөрлөж байгаа мод, модон материалын гарал үүслийн гэрчилгээг хянаж баталгаажуулдаг учир гарал үүслийн гэрчилгээний дугаарыг цээжлэх ямар ч боломжгүй. Чулуун- Эрдэнэ ах 00 оны 03 дугаар сарын 6-ны өдөр бичүүлж, хянуулсан 0038 дугаартай гарал үүслийн гэрчилгээний эх хувийг өөрийн гэрт байх баримт, материал дотроосоо гаргаж ирсэн юм. Чулуун-Эрдэнэ 13 ахын гаргаж ирсэн 0038 дугаартай гарал үүслийн гэрчилгээг үзэхэд 00 оны 03 дугаар сарын 6-ны өдөр би өөрөө хянаж баталгаажуулсан байсан. Харин гарал үүслийн гэрчилгээний бичилтийг Баруунбүрэн сумын инженер Энхтөр бичиж хийсэн байсан юм. Тэгээд би өөрийн хянаж баталгаажуулсан гарал үүслийн гэрчилгээнүүдийн хяналтын А хэсгийг шүүж үзэхэд дээрх 0038 дугаартай гарал үүслийн гэрчилгээний хяналтын А хэсэг нь миний ажлын материалд үлдсэн байна. Тэгэхээр дээрх гарал үүслийн гэрчилгээг Баруунбүрэн сумын инженер Энхтөр бичиж, Чулуун-Эрдэнэ ахад өгснийг нь би хянаж баталгаажуулсан болж байна” гэх мэдүүлэг, .Гэрч Э.Болортуяагийн 01 оны ******* дүгээр сарын 1-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...”Хэт жолоо” ХХК-ийг манай нөхөр Чулуун-Эрдэнэ 013 оны 10 дугаар сарын -ны өдөр Ойд арчилгаа, цэвэрлэгээ хийх, мод үржүүлэх, мод модон материал бэлтгэх тусгай зөвшөөрлийн дагуу үйл ажиллагаа явуулахаар үүсгэн байгуулсан. Уг компани нь 013 оны 10 дугаар сарын 3-ны өдрөөс 016 оны 08 сарын хүртэл хугацаанд С******* аймгийн Сүхбаатар суманд дахь түүхий эд худалдан авдаг байсан. 016 оны 08 дугаар сарын 16-ны өдрөөс “Ойд арчилгаа, цэвэрлэгээ хийх, мод үржүүлэх, мод модон материал бэлтгэх” тусгай зөвшөөрлийн дагуу С******* аймгийн Баруунбүрэн суманд үйл ажиллагаа явуулж өнөөдрийг хүртэл тасралтгүй ажиллаж байна. Би “Хэт жолоо” ХХК-ийн бүх үйл ажиллагаанд нь оролцож мөнгө санхүү бичиг цаастай холбоотой асуудлыг хариуцан өнөөдрийг хүртэл ажиллаж байна. Би гарал үүслийн гэрчилгээний дугаараар нь санахгүй байна. Ямар ч байсан бичилт хийгээгүй нэг гарал үүслийн гэрчилгээ манай нөхөр ЧулуунЭрдэнэ 00 оны дугаар сард авч ирээд надад өгсөн юм. Тэр гарал үүслийн гэрчилгээг би өөрийн гар цүнхэндээ хийгээд С******* аймаг руу мартаад аваад явчихсан юм Тэгээд би тэр гарал үүслийн гэрчилгээг цүнхнээсээ гаргалгүй яваад байсан юм. Тэгтэл 00 оны 03 дугаар сард нөхөр Чулуун-Эрдэнэ Сайхан сумаас Улаанбаатар хот руу мод тээвэрлэх машин нь бүтсэнгүй гээд надад бичилт хийгээгүй 1 гарал үүслийн гэрчилгээ дахин өгсөн юм. Би тэр гарал үүслийн гэрчилгээг нь өөрийнхөө цүнхэнд байсан хуучин гарал үүслийн гэрчилгээтэй хамт нийлүүлээд далд хийсэн юм. Тухайн үед манай компани Сайхан сумаас мод тээвэрлээгүй болохоор хэрэг болохгүй миний цүнхэнд байсан юм. Тэгээд манай бага хүү Гандуулга 00 оны дугаар сард түрүү булчирхайн суваг битүүрсэн оноштойгоор Улаанбаатар хот ороод 00 оны 03 дугаар сард С******* аймаг руу гэр лүүгээ буцах замдаа Дархан-Уул аймгийн Бирж худалдааны төв орсон юм. Тэгтэл Дарханы бирж худалдааны төвийн гадна авто зогсоол дээр тавьсан байсан автомашин дотор үлдээсэн байсан миний цүнх хулгайд алдсан байсныг Дархан-Уул аймгаас гараад С******* аймаг явж байх замдаа мэдсэн юм. Цүнхэнд миний монетан бөгж, хүүхдийн хагалгаанд оруулах 1,0 сая төгрөг, нэг модны гарал үүслийн гэрчилгээ зэрэг байсан юм. Тухайн үед манай нөхөр ЧулуунЭрдэнэ согтуу унтаж байсан болохоор би нөхрөөсөө айгаад хэлэлгүй, эрүүл болохоор нь хэлье гэж бодоод гэртээ харьсан юм. Маргааш нь би нөхөр ЧулуунЭрдэнэд Бирж худалдааны төвийн автомашины зогсоол дээр машинаас цүнхээ алдсан юм шиг байна гэдгийг хэлсэн. Би хамгийн сүүлд Бирж худалдааны төв рүү орохоосоо өмнө гартаа байсан монетан бөгжөө гарнаасаа салгаад цүнхнийхээ урд цахилгаантай хэсэгт нь хийсэн юм. Тэгээд манай нөхөр Чулуун- Эрдэнэ тухайн үед нь цагдаа дуудаагүй одоо цагдаад мэдэгдээд нэмэргүй байх гэж бид хоёр ярилцаад цагдаад мэдэгдээгүй өнгөрсөн юм. Тэр үед дээрх ширхэг гарал үүслийн гэрчилгээ миний цүнхтэй хамт алдагдсан юм. Энэ тухайгаа манай нөхөр Ойн мэргэжлийн байгууллагад нь мэдэгдээгүй байх” гэх мэдүүлэг, 1 3.Гэрч Ж.Ууганбаярын 00 оны 06 дугаар сарын 1-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би цаг хугацааг нь бол сайн санахгүй байна. 00 оны өвөл хэдэн сарыг нь сайн мэдэхгүй байна Дархан-уул аймагт модны захад ажилладаг Эрдэнээ гэх хүн надтай ирж уулзаад зах банз хэрэгтэй байна гэхээр нь би “та өөрөө үзээд байвал авахгүй юу эхнэрт 100.000 төгрөг өгчихөөрэй” гэж хэлээд Эрдэнээ ах гараад явсан. Дараа нь намайг байхгүй байхад манай хашаанд байсан 1- куб орчим зах банзыг машинтай ирж ачаад авч явсан байсан. Манай эхнэрт бэлэн 100.000 төгрөг өгсөн байсан. Урьд нь би Дарханд явж байгаад мөнгөгүй болоод 150.000 төгрөг з*******ж авсан байсан. Тэрийгээ суутгуулж өгөөд нийт 50,000 төгрөгөөр зах банзаа зарсан...” гэх мэдүүлэг, .Шүүгдэгч Г.Т*******ын 01 оны ******* дүгээр сарын -ны өдөр яллагдагчаар өгсөн: “...Би прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Би болсон явдлын талаар дэлгэрэнгүй ярья. 019 оны 01 дүгээр сард өдрийг нь нарийн сайн санахгүй байна ажил дээрээ байж байтал танихгүй эрэгтэй хүн залгаад уулзья гэж хэлсэн тэгэхээр нь би ажилтай байна уулзах боломжгүй байна гэж хэлсэн. ...дахин миний утсанд танихгүй эрэгтэй хүн залгаад гэрийн чинь гадаа байна гараад ир уулзья гэж хэлэхээр нь гарч уулзахад хар бараан өнгийн Ланд маркийн машинтай намхан бүдүүн бор царайтай эрэгтэй хүн бичилт хийгээгүй гарал үүслийн гэрчилгээ барьчихсан бичилт хийгээд өгөөч гэж гуйсан. Тэгэхээр нь хаанаас ямар гарал үүслийн гэрчилгээ авсан юм гэж хэлээд авч үзэхэд А тасалбарыг нь таслаагүй, үлдэх хувь болон үндсэн хувь дээр огт бичилт хийгдээгүй 16369 дугаартай гарал үүслийн гэрчилгээ байсан. Тэгээд хаанаас авсан гарал үүслийн гэрчилгээ вэ? ингэж бичилт хийж болохгүй, би энийг хурааж авч шалгана гэж хэлээд аваад өөрийнхөө шургуулганд шалгалгүй хадгалсан юм. Уг гарал үүслийн гэрчилгээг огт ашиглалгүй, шалгаагүй байж байсан юм. 00 оны 03 дугаар сарын эхээр талийгаач болсон найз Номингийн ээж Энхтуяа эгч гарал үүслийн гэрчилгээ бичиж өгөөч гэж гуйгаад байхаар нь албан ёсоор бүртгэлтэй гарал үүслийн гэрчилгээнээс бичиж өгөх боломжгүй байсан тул 1 жилийн өмнө хүнээс хураан авч хадгалж байсан гарал үүслийн гэрчилгээнд бичилт хийж өгсөн. Дараагийнх нь Б******* гэж “Тарс” ХХК-д ажилладаг байсан залуу 00 оны 01 дүгээр сард надтай уулзаад гарал үүслийн гэрчилгээ олгож байгаа юу гарал үүслийн гэрчилгээ бичүүлж авах гэсэн юм гоожин буюу мод бэлтгэсэн эрхийн бичиг байхгүй гэж хэлэхээр нь тийм зүйл байхгүй, олгох боломжгүй талаар хэлсэн юм. Тэгсэн чинь 00 оны дугаар сард Б******* надад С******* аймгаас ширхэг гарал үүслийн гэрчилгээ авсан тэр гарал үүслийн гэрчилгээнд бичилт хийж өгөөч гэж гуйхаар нь татгалзсан юм. Тэгээд Б******* дараа нь дээрх 00*******983, 0036 дугаартай гарал үүслийн гэрчилгээг барьж ирээд С******* аймгаас авсан юм бичилт хийгээд өгөөч гэж дахин гуйхаар нь 00 оны 03 дугаар сарын 6-ны өдөр бичилт хийж өгсөн. Бичилт хийж өгөөд Б өмнөөс уг гарал үүслийн гэрчилгээг хянуулахаар Х сумын байгаль орчны хяналтын улсын байцаагч М.М*******ийн гэрт нь очиж хянуулаад дээрх гарал үүслийн гэрчилгээг Б*******д өгч явуулсан юм. Би Б******* руу утсаар залгаж мөнгө байна уу 500.000 төгрөг хэрэгтэй байна гэж хэлэхэд Б******* мөнгө байхгүй байна би дараа мөнгө олоод ярья гэж хэлээд 00 оны 0 дүгээр сарын 19-ний өдөр утсаар яриад дансны дугаар явуул мөнгө шилжүүлье гэж хэлэхээр нь ээж Доржхандын Хаан банкны 56850051 дугаарын дансыг өгч 500.000 төгрөг авсан...” гэх мэдүүлэг, 5.Шүүгдэгч Б.Б 01 оны ******* дүгээр сарын 9-ний өдөр яллагдагчаар өгсөн: “...Би 018 оны намар 11 сараас 00 оны 0 дугаар сар хүртэл С******* аймгийн Х суманд үйл ажиллагаа явуулдаг “Тарс” нэртэй компанид ажилласан юм. “Тарс” ХХК-д ажилладаг байх хугацаандаа захирал Ариун-Эрдэнэд мэдэгдэлгүйгээр бага багаар эзэнгүй айлын хашаанд палк цуглуулдаг байсан юм. Тарс ХХК-аас 00 оны 0 дугаар сард ажлаасаа гарсны дараа дээрх цуглуулсан палк модоо Улаанбаатар хот руу ачиж авч явахын тулд гарал үүслийн гэрчилгээ хайсан юм. Тэгтэл Дархан-Уул аймгийн модны зах дээр мод зардаг 15 Эрдэнээ гэж ахад бичилт хийгээгүй гарал үүслийн гэрчилгээ байгааг мэдээд Эрдэнээ ахаас дээрх дугаарыг нь санахгүй ширхэг гарал үүслийн гэрчилгээг аваад оронд нь Эрдэнээд хямдралтай үнээр 1 сая төгрөгийн палк мод зарсан юм. Эрдэнээгээс авсан бичилт хийгээгүй ширхэг гарал үүслийн гэрчилгээнд Х сумын Ойн Т*******ыг гуйж байгаад бичилт хийлгэсэн юм. Тэгээд гарал үүслийн гэрчилгээнд машин палк ачаад Улаанбаатар хотод очоод ах Алтансүхэд байшин бариарай гэж өгсөн ах Алтансүх зарсан байсан. Би урд нь ах Алтансүхээс палк өгнө гээд бага зэрэг мөнгө авчихсан байсан юм. Тэгээд Т******* намайг Улаанбаатар хотод очсон байхад 00 оны 03 дугаар сарын сүүлээр 0 дүгээр сарын эхээр нийт 3- удаа залгаж мөнгө хэрэгтэй байна з*******ээч гэж удаа дараа яриад байхаар нь ах Алтансүхэд хэлж байгаад 500.000 төгрөг өгүүлсэн. Би Т*******ыг ах Алтансүх рүү мөнгө авах дансаа явуулчих гээд ах Т*******т өөрийнх нь өгсөн дансанд мөнгийг нь шилжүүлсэн байх...” гэх мэдүүлэг, 6.Шүүгдэгч М.М*******ийн 01 оны ******* дүгээр сарын 6-ны өдөр яллагдагчаар өгсөн: “...Би Прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Яагаад гэвэл би 019 оны 08 дугаар сард *******жийн амралтаа аваад ******* дүгээр сард сургалтын чөлөө аваад 6 сарын хугацаанд ажил хийгээгүй байж байгаад 00 оны 03 дугаар сард ажилдаа орсон юм. Намайг ажилдаа ирээд хоноогүй байхад Т******* ажлын цаг тарсан байхад миний гар утас руу залгаж “гарал үүслийн гэрчилгээ хянуулах гэсэн юм” гэж хэлэхээр нь “ажлын цаг дууссан байна, орой болсон байна, Энхтүвшин байцаагч гарал үүслийн гэрчилгээ хянаж байгаа” гэхэд “уул руу явсан байна, утас нь холбогдохгүй байна” гээд утсаа салгасан. Тэгээд “манай гэрийн гадаа ирчихлээ гараад ирээч” гэхээр нь “нялх хүүхэдтэй байна, гарахгүй” гэхэд Т******* манай гэрт орж ирээд “ах нь чамайг гээд хүрээд ирлээ, машин явах гээд хүлээгээд байна” гэж хэлсэн. Тэгээд гарал үүслийн гэрчилгээг нь харахад 016 дугаараар эхэлсэн 1 гарал үүслийн гэрчилгээ барьж ирсэн байхаар нь манай Х сумын гарал үүслийн гэрчилгээ шиг харагдсан болохоор нь 18-19 цагийн хооронд хянасан тухай гарын үсэг зурж “А” тасалбарыг тасалж авах гэхэд манай гэрт хайч байгаагүй, өгч явуулахдаа маргааш ажил дээр очоод авья” гэж хэлээд явуулсан. Гэтэл Т******* маргааш нь надад гарал үүслийн гэрчилгээний А тасалбарыг өгөөгүй. Би энэ үйлдлийг санаатай хийгээгүй, тухайн гарал үүслийн гэрчилгээг өөр сумын гарал үүслийн гэрчилгээ гэдгийг мэдээгүй...” гэх мэдүүлэг, .Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай тогтоол, 8.Гэмт хэргийн талаархи гомдол, мэд*******эл хүлээн авсан тэмдэглэл, 9.Гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, *******.Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл, 31.Х сумын ангид олгосон үнэт цаасны зарцуулалтын тайлан, 3.Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, 33.Иргэний үнэмлэхийн лавлагаа, 3.Г.Т*******ын ажил байдлын тодорхойлолт, 35.Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоол, 36.Иргэний хариуцагчаар татах тогтоол зэрэг бичгийн нотлох баримт болно. Шүүгдэгч Г.Т*******, Б.Б******* нарын зүгээс хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар маргаагүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй. Харин шүүгдэгч М.М*******, түүний өмгөөлөгч нарын зүгээс хэргийн үйл баримт, гэм буруу, зүйлчлэлийг хүлээн зөвшөөрөөгүй, маргасан, мөн шүүгдэгч Г.Т*******, түүний өмгөөлөгчийн зүгээс зүйлчлэлийн хувьд маргасан. Шүүхийн гэм буруугийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас: “...Үйл баримтаас тодруулж хэдэн зүйл хэлэхэд М******* дээр Т******* ирэхэд хууль бус болох хууль зүйн үйлдэл эхэлчихсэн байсан. Учир нь Т******* өөрийн ажил үүрэгт хамааралгүй өөр сум, орон нутгийн байцаагчийн хянан баталгаажуулах өөр акт дугаартай гарал үүслийн гэрчилгээг 16 бичилт хийчихээд ирсэн. Гарал үүслийн гэрчилгээ олгох журамд тодорхой бичсэн байна. Б авчирсан гарал үүслийн гэрчилгээ Х суманд олгогдоогүй. Энхтуяад олгосон гэрчилгээ С******* аймагт ч бүртгэлгүй гэрчилгээ. Журмаа харахад тухайн харьяалах ангид олгогдсон ангидаа л үйлчилнэ гээд журам тайлбарлаад шинжээчийн дүгнэлт гаргасан. Журмаа харвал хуваарилагдсан зүйлээ хийгээрэй гэсэн заалт хүчинтэй байна. М******* ажил үүргийн хувьд уг гарал үүслийн гэрчилгээг хянаад А хэсгийг салгаад энэ ажиллагааг хийх ёстой байсан. Гарал үүслийн гэрчилгээ олгох журмын 6.1, 6., 6.8-д заасан тодорхой заалтуудын дагуу ажиллагаа хийх ёстой байсан гэтэл хийгээгүй гэдэг нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдсон. Гарал үүслийн гэрчилгээнд гарын үсэг зурж баталгаажуулж байгаа энэ үйлдэл нь Т*******, Б*******, Энхтуяа нар давуу байдал олгосон. Энэ байдлаараа үгсэн тохиролцоогүй боловч Т******* зүй бус үйлдлийг мэдсэн буюу мэдэх боломжтой байсан. ...Түүнээс М******* огт мэдэхгүй зогсож байгаад зурсан, энэ хүнд итгэсэн гэж өөрийнхөө санаа зорилгыг яриад байгаа боловч хэргийн нөхцөл байдал тийм биш. Энэ хүний ажил үүргийн хувьд юу хийх, яах ёстой гэдэг нь журамд тодорхой заасан. ...Тухайн суманд харъяалагдаагүй, С******* аймгийн харъяанд байхгүй гэрчилгээ ирж байхад яагаад хянахгүй зурсан бэ? Тэгэхээр энэ бол тухайн үйлдэлд хандаж байгаа субьектив санаа зорилго. Энэ шинжээрээ нийтийн албан тушаалтан албан тушаалын бүрэн эрхээ урвуулан ашигласан үйлдэл хийгдсэн байна гэсэн дүгнэлтэд хүрч байна. ...Энэ гэмт хэрэг 015 онд батлагдсан хууль үйлчилж байх үед үйлдэгдсэн гэмт хэрэг. Авлигын тухай хуулийг өөрчлөн найруулаад өөрчлөлтүүд орсон. Хуулийг буцаан хэрэглэж болно тэгэхдээ хуучин хууль ч бай шинэ хууль ч бай яллагдагчийн эрх зүйн байдал дордуулсан хуулийг хэрэглэх эрхгүй. Эрүүгийн хуулийн ерөнхий 1.8-т заасныг баримталж байгаа. Харьцуулж харахад хуучин хууль илүү хөнгөн, эрх зүйн байдлыг дээрдүүлж байгаа учраас би хуучин хуулийг хэрэглэж байна. Одоо үйлчилж байгаа шинэ хуулийг хэрэглэх юм бол шүүгдэгч нарын эрх зүйн байдал эрүүгийн хариуцлага хүндрэх гээд байгаа учраас яллах дүгнэлтийг зүйл, ангийг дэмжиж байна” гэсэн эхний саналыг; -”Шүүгдэгч Т*******ыг Эрүүгийн хуулийн ерөнхий 3. дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан .1 дүгээр зүйлийн 1 мөн хуулийн тусгай . дүгээр зүйлийн дэх хэсэгт зааснаар тус тус гэм буруутайд тооцуулна. Шүүгдэгч М*******ийг 015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий 3. дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай .1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулна. Шүүгдэгч Б хувьд 015 оны Эрүүгийн хуулийн тусгай .5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйл ангиудаар тус тус гэм буруутайд тооцуулах саналтай байна. ...Хэлэлцүүлэг эхлэхээс өмнө нотлох баримтаас хасуулах зүйл байгаа талаар шүүхэд хүсэлт гаргах боломжтой байсан энэ эрхээ хэрэгжүүлээгүй шинжээчийн дүгнэлт хэлэлцэгдсэн тиймээс талуудын маргааны үндсэн дээр шүүх үнэлж дүгнэлт хийх байх” гэсэн дахь саналыг гаргасан Харин шүүхийн гэм буруугийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.М*******ийн өмгөөлөгч М.Гансүхийн зүгээс: “...Миний үйлчлүүлэгчийг урьд яллаж ирсэн .1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйл, ангиар яллаж байгаа нь буруу гэж үзэж байна. Миний үйлчлүүлэгчийг журам болон хууль дүрэм зөрчөөд гэмт хэрэг үйлдсэн гэж тайлбарлалаа. ...Т*******тай М******* хамжиж үйлдлээрээ нэгдсэн энэ үйлдлийг ямар байдлаар хийсэн гэдэг агуулгыг мөрдөн шалгах ажиллагааны явцад ямар нотлох баримтаар нотлоод байгаа юм. Т******* хууль бус бичиг баримт боловсруулаад гарын үсэг зуруулаад М******* дээр очоод зуруулахыг М******* мэдэж байсан гэдгийг ямар нотлох баримтаар тогтоосон юм. Т******* болон М******* нарын мэдүүлгээс харахад энэ яллагдагч. Яллагчийн мэдүүлэг хуульд зааснаар бусад нотлох баримтаар тогтоогдсон тохиолдолд шүүх нотлох 1 баримтын хэмжээнд үнэлэх эсэхийг одоо хэлэлцэж шийднэ. Энэ -ын мэдүүлэгт хэн нь ч би М*******ээс гуйсаар байгаад ингэсэн юм, Үүнийг би хууль бус гэдгийг мэдэж байсан, үүнийг би зориуд хийсэн гэдгийг хэн ч хэлээгүй. Үүнтэй холбоотойгоор бусад хөндлөнгийн гэрч болон бусад өөр нотлох баримт байхгүй. Ямар байдлаар дэмжсэн, хамжсан талаар огт тогтоогоогүй. Прокурор хэлж байна хэрэгжүүлэх ёсгүй үйл ажиллагааг хэрэгжүүлж, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаад М******* гэмт хэрэг үйлдсэн гэж хэлж байна. Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалаа урвуулан ашиглаж эсвэл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон бол гэдэг агуулга байна. Албан тушаалын байдлаа М******* яаж ашигласан юм. Ямар хэрэгжүүлэх ёсгүй үйл ажиллагааг энэ хүн хэрэгжүүлсэн юм. Т*******ын бичээд ирсэн гарал үүслийн гэрчилгээнд М******* гарын үсэг зурах ёстой. Харин зурахгүй байж болохгүй. Энэ үйлдлээрээ бол М******* хийх ёстой ажлаа хийсэн. Үүнийг зориуд шалгахгүй явуулсан уу, санаатай үйлдэл байсан уу энэ үйлдлийн хэрхэн тогтоосон гэдэг санаа зорилгын асуудал байна. ... Энэ дээр Авлигын эсрэг хуулийн юуг зөрчсөн юм. Ойн тухай хуулийн ямар ямар хууль тогтоомжийг зөрчсөн юм энэ талаар яллагдагчаар татаж юуг ч сонсгоогүй хуулийн нэршлийг ашигласан. Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 013 оны 05 дугаар сарын 15- ны өдрийн тушаалын хавсралт гарал үүслийн гэрчилгээ олгох хяналт тавих журам, Төрийн захиргааны үйлчилгээний албаны ёс зүйн дүрэм зэргийг тус тус зөрчсөн. Дүрэм, журам -ыг хэрэгжүүлээгүй зөрчсөн болгон эрүүгийн хэргийн гэмт хэргийн шинжтэй үйлдэл мөн үү биш үү гэдэг агуулгыг тавих гэсэн юм. Эрүүгийн хуулийн 3.5 дугаар зүйлийн албан тушаалтан хууль, захиргааны хэм хэмжээний актаар тодорхойлогдсон хийх ёстой ажил нь албан үүрэг биелүүлээгүй, зохих ёсоор биелүүлээгүйн улмаас М*******ийн үйлдэл хэрэгжүүлэх ёстой дүрэм, журмыг журамд заасан зохих ёсоор биелүүлээгүй ийм л үйлдэл байна. Энэ хүн хийх ёсгүй ажлаа хийгээгүй. М******* заавал зурах ёстой, зурахгүй хясан боогдуулбал .1-т заасан болно. Хийх ёстой үйлдлээ энэ хүн хийсэн. Энэ зүйл ангиар гэм буруутайд тооцох боломжтой. Гэтэл энэ зүйл анги нь хэр хэмжээний хувьд болон материаллаг хохирол шаардана. Их хэмжээний хохирол шаардаж байж энэ гэмт хэргийн бүрэлдэхүүнд хамаарна. Бүрэлдэхүүнийг нотолж чадаагүй байна харин хийсэн үйлдэл нь 3.5-т заасан үйлдлийг хийсэн байна. Энэ нь гэмт хэргийн материаллаг хохирлын хэмжээнд хүрэхгүй байна. .1-т заасан үйлдэл хийгдээгүй учраас энэ үйлдлээр прокурорын сонсгосон зүйлчлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүй ёсонд нийцнэ” гэсэн өмгөөллийн эхний дүгнэлтийг; -“...М******* хийх ёстой ажлаа хийсэн, хийхдээ зохих журмын дагуу биелүүлээгүй. Прокурор хавтаст хэрэгт бүгд байгаа гэж байна. Аль хавтаст хэргийн аль хуудсанд хэн гэдэг гэрч Т*******, М******* дээр очоод найрч ярьж байгаад зуруулаад өгье эсхүл бид зохицуулдаг юм, би нууцаар тохирсон. Эсвэл М*******, Т******* ирээд гарын үсэг зуруулна гэсэн тэр нь хууль бус юм байна лээ гэж ямар нотлох баримт хавтаст хэрэгт байгаа юм. Энэ -ын уулзаж байгаа шалтгаант холбоог юугаар нотолж байгаа юм.Т*******ыг хууль бус бичиг баримтыг авчраад нууцаар зуруулж байгаа гэдгийг М******* мэдэж байсан гэдэг тайлбараа бичгийн нотлох баримтаар тогтоочих тэгвэл би маргахгүй. Энэ хүний гэрчийн мэдүүлэг яагаад нотлох баримтын хэмжээнд үнэлэгдэхгүй гэвэл бусад нотлох баримтаар хохирогч бол шууд заана энэ хүн зурж байхыг би харсан гэвэл. Бусад нотлох баримтаар нотлогдохгүй бол нотлох баримтын хэмжээнд үнэлж болохгүй. Журмын дагуу аваагүй нотлох баримтыг шүүхийн шийдвэрийн үндэслэлд тусгахгүй. ... Давж заалдах шатны шүүх буцааж байгаа бол ямар хуулийн зүйл, заалтуудыг ямар байдлаар зөрчсөн бэ? гэдэг агуулгаа маш тодорхой болгох ёстой. Тогтоолын агуулгаас яллах дүгнэлт зөрвөл шинээр яллах дүгнэлт үйлдэнэ. цагийн дотор яллах дүгнэлт гардуулснаар шүүх хуралдаан хийж болохгүй гэдэг агуулга 60 хоногоор хойшлуулсан агуулгад орох уу энэ агуулгад орох уу гэдгийг процессын хувьд дахин ярих шаардлага гарна.” гэсэн дахь дүгнэлтийг гаргажээ. 18 Шүүхийн гэм буруугийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.М*******ийн өмгөөлөгч З.Энхтуяагийн зүгээс: “...Баримтгүйгээр гэмт хэрэгт буруутгаж болохгүй. Төрийг төлөөлж шүүх хуралдаанд оролцож байгаа бол ямар үндэслэлээр авлигын гэмт хэрэгт холбогдож байгааг нотлох ёстой. Давж заалдах шатны энэ хүн гэмт хэрэг үйлдээд байхад цагаатгасан байна гэж дүгнээгүй. М*******т холбогдох Эрүүгийн хуулийн тусгай .1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэмт хэргийн шинжгүй байна. Энэ гэмт хэрэг нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй байна. М*******т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү” гэсэн эхний өмгөөллийн дүгнэлтийг; -Хэнд давуу байдал олгосон нь ямар баримтаар нотлогдож байна вэ? гэдгийг дүгнэсэн баримт олдоогүй. Нотлох баримт байхгүй. Өөртөө юм уу бусдад юм уу хэнд давуу байдал олгосон юм ямар байдлаар нотлогдоод байгаа юм” гэсэн хоёрдахь дүгнэлтийг; Шүүхийн гэм буруугийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Т*******ын өмгөөлөгч Р.Атарцэцэгийн зүгээс: “...Хэрэгжүүлснийхээ төлөө, хэрэгжүүлээгүйн төлөө гэсэн хоёр өгүүлбэрийн утга санааны хувьд хуульчдад маргалдаан үүсэж байна. Т******* гарал үүслийн гэрчилгээг бичих ёстой юу бичсэн, хянуулсан уу? хянуулсан. Энэ хүн өөрийнхөө ажлын байрны тодорхойлолтод заасан үйлдлээ хийсэн. Хийснийхээ төлөө 500,000 төгрөг ээжийнхээ дансаар авсан үйлдэл байна. . дүгээр зүйлийн гэсэн зүйл анги . дүгээр зүйлийн болон өөрчлөгдөх хууль зүйн үндэслэлтэй байна. Гэтэл шинэ хуулийн өөрчлөлтөөр .. гэдэг зүйлчлэлд удаа өөрчлөлт орсон. 01 оны өөрчлөлт орсон 00 оны 01 дүгээр сарын 0-ны өдөр өөрчлөлт орсон. 1 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар хэрэгжүүлээгүйн төлөө, хэрэгжүүлсний төлөө гээд хүндрүүлээд байгаа 5 заалт бүгд . дүгээр зүйлийн 1 болон өөрчлөгдсөн. Эрх зүйн байдлыг дордуулахгүйн тулд шинэ хуулийн зохицуулалтаар ял шийтгэлийн хувьд торгуулийн ялгүй дан хорих ялтай болж хүндэрч байна. Өөрчлөгдөөд гэм буруутайд тооцвол миний үйлчлүүлэгчийн хувьд эрх зүйн байдал дээрдэж байгаа юм. .., .. гэдэг зүйл анги хуулиар байхгүй болохоор хуульчийн хувьд хууль хэрэглээний хувьд өөрчлөөд өгөөч гээд яриад байх нь зохимжгүй. ...Яллах дүгнэлтэд үйлдэж оруулсан . дүгээр зүйлийн дэх хэсэг шинэчилсэн хуулиар өөрчлөлт орсон, байхгүй болсон тохиолдолд үйлдэл, холбогдлыг хэрэгсэхгүй болгох санал тавьж байна” гэсэн өмгөөллийн дүгнэлтийг; -“...Хийсэн ажлынхаа төлөө энэ хүнээс шан харамж авч байгаа энэ үйлдэл. Тиймээс зүйлчлэл өөрчлөгдөх үндэслэл байгаа..” гэсэн хоёрдахь дүгнэлтийг; Шүүхийн гэм буруугийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Т*******ын өмгөөлөгч Г.Амартүвшингийн зүгээс: “...Үйлдсэн үйлдэлдээ маргаан байхгүй гэдгээ анхнаасаа хэлж байгаа. Ял шийтгэлийг хөнгөрүүлэх байр суурьтай оролцоно. Прокурор журамлаж эхэлж байна. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн 1.8-т заасныг журамлаж байна гэж би ойлгож байна. Одоо шинэ хуульд байхгүй шинэчлэгдэхээс өмнөх заалтыг хэрэгжүүлье гэдэг байр суурьтай байна. Бүгд ялын хэмжээ -8 байгаа. Ганц ялгаатай зүйл нь торгуулийн ялын хэмжээ байхгүй. Тиймээс эрх зүйн байдал шинэчлэгдсэн хуулиар бол дордоно. .. гэдэг асуудалд маргах юм бол хүндрээд байгаа заалтууд хийх ёсгүй үйлдлийг хийсэн байна гэдэг нь хүчингүй болоод бүх шинжүүд 1 рүүгээ орсон. ...Нэгэнт анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг Давж заалдах шатны шүүх ямар нэг байдлаар хянаж байгаа тохиолдолд үндэслэл бүхий дүгнэлт өөрсдөө хийх хэрэгтэй. Яагаад Т*******т оногдуулсан ялыг хөнгөрүүлж зүйлчилсэн нь үндэслэлгүй байна гээд л болсон. Яагаад хөнгөрүүлж үзсэн, яагаад хөнгөрүүлж үзэхгүй гэж үзээд байгаа үндэслэл нь тодорхой дүгнэлтийг магадлал өгөх ёстой. Өөрсдөө учир битүүлэг үндэслэлгүй байна гэж хэлчихээд дараа нь анхан шатны шүүх дахин шийдэхээр яаж шийдвэрлэх ёстой нь ойлгомжгүй байна. Анхнаасаа гэм буруугийн талд маргаангүй байгаа нь 19 ял шийтгэлийг хөнгөрүүлэх талын байр суурьтай байна” гэсэн өмгөөллийн дүгнэлтийг; -“...Аль аль талдаа эргэлзээтэй асуудал байна. Эргэлзээ төрвөл шүүгдэгчид өөрт ашигтайгаар шийдвэрлэх боломжтой гэв. Зарчимтай холбоотой учраас үүнийг харж үзээсэй” гэсэн хоёрдахь дүгнэлтийг; Шүүхийн гэм буруугийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б өмгөөлөгч Г.Энхцэцэгийн зүгээс: “...Б******* нь хууль бусаар олж авсан ширхэг гарал үүслийн гэрчилгээнд бичилт хийлгэсэн. Т*******т тухайн хууль бус гарал үүслийн гэрчилгээг өгөөд бичилт хийлгэхдээ урьдчилж ямар нэг байдлаар мөнгө төгрөг өгнө гэж амлаагүй. Т*******ын хувьд олон хүүхэдтэй гэдэг байдлаар тухайн гарал үүслийн гэрчилгээд бичилт хийж өгсөн. Бичилт хийж өгөхдөө улсын байцаагчаар хянуулсан. Улаанбаатар хотод очсоны дараа Т******* , 3 удаа залгаж ярьсан. Ярихдаа мөнгө хэрэгтэй байна гэж ярьсан. Сүүлд ярихдаа өөрт нь байхгүй ч гэсэн ахаасаа надад тус болсон хүн юмаа мөнгө з*******ээч гэдэг байдлаар ахтайгаа яриад Т*******ын өгсөн дансанд ахаараа мөнгийг шилжүүлүүлсэн гэдгийг сэжигтнээр болон яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ мэдүүлсэн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Зүйлчлэл болоод гэм бурууд маргах зүйлгүй. Тухайн зүйл хэсэгт заасан гэм буруутайд тооцоход маргах зүйлгүй. Мөнгө төгрөг шилжүүлснээс хойш энэ хүний ажил албан тушаалын хувьд ямар нэг ярьсан зүйл байхгүй. Хуулийн шинэ өөрчлөлтөөс харахад ял санкци хэвээрээ байгаа учраас үүнд маргах зүйлгүй байна” гэсэн эхний өмгөөллийн дүгнэлтийг; -“...Б******* өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг эцэст гарах үр дагаврыг мэдээгүй боловч нөхцөл байдалтай холбож үзвэл үүнийг мэдэх боломжтой байсан буюу хайхрамжгүй гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр хэргийг үйлдсэн” гэсэн хоёрдахь дүгнэлтийг тус бүр хуульд заасан дарааллын дагуу гаргажээ. 1.Шүүгдэгч Г.Т*******ын гэм буруутай эсэх талаар. Монгол Улсын Үндсэн хуулийн 6 дугаар зүйлийн 6.-д “Монгол Улсын төрийн жинхэнэ албан хаагч Монгол Улсын иргэн байх бөгөөд Үндсэн хууль, бусад хуулийг чандлан баримталж ард түмнийхээ тусын тулд, иргэний ёсоор төрийн ашиг сонирхолд захирагдан ажиллана”гэж албан тушаалтны үндсэн үүргийг тодорхойлсон бөгөөд бусад салбар хууль тогтоомжид албан тушаалтны эрх, үүргийг хуульчилсан байна. Тухайлбал: 01 онд батлагдсан Төрийн албаны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1. дахь хэсэгт: “төрийн албан хаагч” гэж төрийн албан тушаалыг эрхэлж, эрх, үүргээ хэрэгжүүлсний төлөө төрөөс цалин хөлс авч, ажиллах нөхцөл, баталгаагаар хангагдан ажиллаж байгаа этгээдийг ойлгоно гэж хуульчилсан. Эрүүгийн хуулийн .1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд энэ гэмт хэрэг нь хэлбэрийн бүрэлдэхүүнтэй ба хохирол, хор уршиг арилсан эсэхээс үл хамааран нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон үйлдэл, эс үйлдэхүй хийсэн тохиолдолд эрүүгийн хариуцлага оногдуулахаар хуульчлан тогтоосон. Албан тушаалын гэмт хэрэг нь хуулиар хамгаалсан нийгмийн ашиг сонирхлыг зөрчиж тодорхой материаллаг хохирол учруулахаас гадна Төрийн албанд хууль дээдлэх, шу ёсыг хангах, нийтийн ашиг сонирхлыг хамгаалж ажиллах зарчмыг ноцтой зөрчиж, төрд итгэх олон нийтийн итгэлийг алдагдуулж, төрийн байгууллагын үнэлэмжийг сулруулах 0 зэрэг бусад хор уршгийг учруулдгаараа нийгмийн аюулын шинж ихтэй байдаг. Эрүүгийн хуулийн тусгай . дүгээр зүйлийн дахь хэсэгт: “Нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд, эсхүл хэрэгжүүлэхийн тулд шууд, эсхүл бусдаар дамжуулан хахууль өгөхийг шаардсан, авсан бол нийтийн албанд томилогдох эрхийг таван жилээс найман жил хүртэл хугацаагаар хасаж таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж; Эрүүгийн хуулийн тусгай . дүгээр зүйлийн дэх хэсэгт: “Нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд, эсхүл хэрэгжүүлэхгүй байхын тулд, эсхүл гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийсэн, эсхүл хийхийн тулд шууд, эсхүл бусдаар дамжуулан хахууль өгөхийг шаардсан, авсан бол нийтийн албанд томилогдох эрхийг таван жилээс найман жил хүртэл хугацаагаар хасаж арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж тус тус хуульчилан тогтоосон. Дээрх зүйл, хэсгийн үндсэн шинж, ялыг харьцуулан үзвэл: .- ...албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд..., эрх хасах ял нь 5-8 жил, 500-000 нэгж торгох, 1-5 жил зорчих эрхийг хязгаарлах ял, -8 жил хорих ял шийтгэнэ. Шүүгдэгч Г.Т*******ын хувьд нийтийн албан тушаалтны хувьд хахууль өгөгч Б.Б ашиг сонирхлын үүднээс мод, модон материалын гарал үүслийн гэрчилгээ бичилт хийж, бусдаар баталгаажуулан өгч, өөрт олгогдсон албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд (Эрүүгийн хуулийн тусгай .- заасан гэмт хэргийн шинжийг агуулж байх бөгөөд .- дэх хэсэгт заасан “...албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд, ...гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийсэн” гэсэн шинжийг агуулаагүй гэж шүүх үзсэн) 1 сарын дараа Б.Б******* руу шууд утсаар ярьж, 500,000 төгрөгийг өөрийн ээжийн дансаар шилжүүлэн хахууль авсан болох нь нотлогдсон ба тэрээр гэм буруугийн талаар маргаагүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн болно. Харин .- ...албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд ...эрх хасах ял ижилхэн 5-8 жил, 10,000-0,000 нэгж торгох, зорчих эрх хязгаарлах ялын санкцгүй, хорих ялын хэмжээ ижилхэн -8 жил хорих ял шийтгэхээр байна. Гэвч шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч хуульд байхгүй, хуулийн хэмжээнээс их эрх хасах ял буюу 9 жилийн эрх хасах ялын санал гаргасан болохыг дурьдах нь зүйтэй. Иймд С******* аймгийн Прокурорын газраас шүүгдэгч О овогт Г Т*******ыг Эрүүгийн хуулийн ерөнхий 3. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай . дүгээр зүйлийн дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Эрүүгийн хуулийн тусгай . дүгээр зүйлийн дахь хэсэг болгон зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчлөн зүйлчилж, тус зүйл, хэсэг, заалтад зааснаар гэм буруутайд тооцож, ял шийтгэх үндэстэй байна. М.М*******, Г.Т******* нарын гэмт хэрэгт хамтран оролцсон оролцоо, үйлдлээрээ хамжсан, нэгдсэн болох нь нотлогдохгүй байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий 3. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлах шаардлагагүй гэж үзлээ. Шүүгдэгч О овогт Г Т*******ыг Эрүүгийн хуулийн тусгай 1 .1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд; -Эрүүгийн хуулийн тусгай . дүгээр зүйлийн дахь хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд хахууль авсан” гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсон. Г.Т******* болон түүний өмгөөлөгч нар шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруу болон зүйлчлэлийн талаар маргаагүйг дурьдах нь зүйтэй. .Шүүгдэгч Б.Б гэм буруутай эсэх талаар. Харин шүүгдэгч Боржигон овогт Бямбаагийн Баттулгыг Эрүүгийн хуулийн тусгай .5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгсөн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон. Б.Б******* болон түүний өмгөөлөгч нар шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруу болон зүйлчлэлийн талаар маргаагүйг дурьдах нь зүйтэй. 3.Шүүгдэгч М.М*******ийн гэм буруутай эсэх талаар. С******* аймгийн Прокурорын газраас: Шүүгдэгч М.М******* нь С******* аймгийн Х сумын Засаг даргын 00 оны 03 дугаар сарын 0-ны өдрийн Б/0 дугаартай тушаалаар Байгаль орчны улсын байцаагчийн ажилд тухайн өдрөөс томилогдон төрийн захиргааны гүйцэтгэх албан тушаалыг хашиж байх хугацаандаа Авлигын эсрэг хууль, Ойн тухай хууль, Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 013 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн А/153 тоот тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан Гарал үүслийн гэрчилгээ олгох, хяналт тавих журам, Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрэм зэргийг тус тус зөрчиж албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Б.Б хууль бус аргаар олж авсан модоо Орхон бүсийн сум дундын ангид бүртгэлтэй гарал үүслийн гэрчилгээгээр тээвэрлэх зорилгоор өөрийн ашиг сонирхлын үүднээс авч ирсэн “00*******983, 0036” дугаартай гарал үүслийн гэрчилгээнд Х сумын Засаг даргын тамгын газрын Ойн Г.Т******* Ойн тухай хуулийн 3 дүгээр зүйлийн 3.3 дахь хэсэгт “энэ хуулийн 3.1-д заасан эрхийн бичгийг бусдад шилжүүлэхийг хориглоно” 3 дүгээр зүйлийн 3.1 дэх хэсэгт “Энэ хуулийн 3. дахь хэсэгт заасны дагуу аймаг, нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас тогтоосон хэмжээнд багтаан анги иргэн, нөхөрлөл, аж ахуйн нэгж, мэргэжлийн байгууллагад мод бэлтгэх эрхийн бичиг, гарал үүслийн гэрчилгээ олгоно” 3 дүгээр зүйлийн 3. дэх хэсэгт “Ойгоос бэлтгэсэн гуалин, шургааг, дүнз, зүсмэл материал, түлээг өөр аймаг, сум, хот, суурингийн хооронд тээвэрлэх худалдахад мод, модон материалын гарал үүслийн гэрчилгээг энэ хуулийн 3.1-д заасны дагуу олгоно.” Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 013 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн А/153 тоот тушаалын 1 дүгээр хавсралт Гарал үүслийн гэрчилгээ олгох, хяналт тавих журмын 6.1 дэх хэсэг “Гарал үүслийн гэрчилгээний хүчинтэй эсэхэд байгаль орчны хяналтын улсын байцаагч, байгаль хамгаалагч хяналт тавьж ажиллана, мөн 6. дахь хэсэгт “Гарал үүслийн гэрчилгээний олголтод байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, Ойн судалгаа, хөгжлийн төв аймаг, нийслэлийн байгаль орчны газар, байгаль орчны хяналтын улсын байцаагч хяналт тавина” 6. дахь хэсэгт “Мод, модон материалыг нийслэл, өөр аймаг, сум тэдгээрийн хооронд тээвэрлэх, худалдан борлуулах тохиолдолд тухайн орон нутгийн байгаль орчны хяналтын улсын байцаагч гарал үүслийн гэрчилгээнд бичигдсэн эрхийн бичгийн дугаар, тухайн тээврийн хэрэгсэл, вагонд ачсан мод, модон материалын хэмжээг шалгасны үндсэн дээр хүснэгтэд тэмдэг дарсны дараа гарал үүслийн гэрчилгээг шалгасан тухай тэмдэглэл хийж “А” хэсэг болон ачсан модны хэмжээг үлдээн хүснэгтийн зохих хэсгийг таслан авч хадгална” 6.8 дахь хэсэгт: “Гарал үүслийн гэрчилгээний үлдэх хувь гэсэн хэсэгт гэрчилгээний сери, дугаар, мод бэлтгэгчийн нэр, хаяг, мод, модон материалын нэр төрөл, тоо хэмжээний талаар бичилт хийж, санхүүгийн баримт болгон үлдээнэ” гэсэн дүрэм, журмыг зөрчиж тээвэрлэх бичилт хийснийг мэдсээр байж “00*******983, 0036” дугаартай гарал үүслийн гэрчилгээнүүдийн хянаж шалгасан хэсэгт гарын үсэг зурж баталгаажуулан Б.Б*******д давуу байдал бий болгосон; -мөн Г.Т******* нь Д.Энхтуяад давуу байдал бий болгон “16399” дугаартай гарал үүслийн гэрчилгээнд 00 оны 03 дугаар сарын 03-ний өдөр 1 цаг 00 минутанд Х сумаас Улаанбаатар хот хүртэл хэрэглээний 5 метр куб талт нарс мод 0-95 СЭА улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэх бичилт хийснийг мэдсээр байж гарал үүслийн гэрчилгээнд хянаж шалгасан гэж гарын үсэг зурж баталгаажуулан Д.Энхтуяад давуу байдал бий болгосон үйлдлийг тус тус хийж, Г.Т*******ын дээрх үйлдлүүдэд гэмт хэрэг үйлдэх талаар үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдэж хамтран оролцсон гэх гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий 3. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай .1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн ба яллах дүгнэлтдээ М.М*******ийг яллаж буй нотлох баримтаар яллах дүгнэлтийн хавсралтанд авагдсан нотлох баримтууд зэргээр нотолсон гэж дурджээ. Шүүхийн эхний хэлэлцүүлэгт шүүгдэгч М.М*******ээс: “...Т******* ах ажил дээр ямар нэгэн гарал үүслийн гэрчилгээ хянуулъя гэж ирж байгаагүй. Тэгээд орой 18 цагийн орчим байх гар утас руу залгаад хаана байгаа талаар лавлаж асуусан. Тэгэхээр нь би ажлаа тараад ирсэн гэртээ байна гэж хэлсэн. Тухайн үед Энхтүвшин байцаагч гарал үүслийн гэрчилгээ дээр хяналт тавьж ажилладаг байсан. Тэгээд би Энхтүвшин байцаагчаар хянуул гэж хэлж байсан. Т******* ах “Энхтүвшин байцаагчийг С******* явсан байна ирээгүй байна. Холоос хүн ирчихсэн бичилтээ хянуулаад явах гээд байна. Гарал үүслийн гэрчилгээг хянаад өгөөч” гэж надад хэлсэн. Тухайн гарал үүслийн гэрчилгээг шалгахад Х сумын гарал үүслийн гэрчилгээ байсан. ...хуурамч бичиг баримт гэж бодоогүй. Эрхийн бичгийг шалгахад ямар ч асуудал байгаагүй. Зөвшөөрлийн дагуу хийгдсэн эрхийн бичиг байсан учраас хууль ёсны дагуу хийгдсэн гэж ойлгосон. Хяналт шалгалт хийе гэж бодоод Энхтүвшин байцаагч руу залгасан. Тэгээд утас нь холбогдох боломжгүй байсан. ...хуурамч баримт гэдгийг би мэдээгүй. Ерөнхийдөө шалгасан баримтынхаа “А” хэсгийг улсын байцаагч нь авч үлддэг. Тэгээд “А” хэсгийн авч үлдэх боломжгүй байсан. Яагаад гэвэл хоёр нялх хүүхэдтэйгээ гэртээ байсан. Ажил руу явах гэхээр хоёр хүүхдийг харах хүн байгаагүй. Тэгээд Г.Т******* ах “А” хэсгийн аваад өгье, маргааш өглөө ажил дээр ирээд авчих гэж хэлэхээр нь би “за тэгье” гэж хэлээд явуулсан. Маргааш нь ажил дээр ирээд “А” хэсгээ нэхэхэд одоохон гэж хэлээд надад өгөөгүй. Тэгээд Энхтүвшин байцаагчид хэлээд хоёр гарал үүслийн гэрчилгээнд хяналт тавьсан одоо “А” хэсгээ өгөхгүй, бүртгэлийн дэвтэр дээр тэмдэглэж авах боломжгүй байгаа талаар хэлсэн. Яг тэр үеэс л хуурамч гарал үүслийн гэрчилгээ юм байна гэж мэдсэн. Ерөнхийдөө үүнээс болоод би маш их хохирол амссан. Мэдээгүй, санамсаргүй байдлаар ийм зүйл болсон” гэж; Дараагийн шүүхийн хэлэлцүүлэгт: “...Өмнө нь өгсөн мэдүүлгээ дэмжиж байна. 3 Нэмж хэлэх зүйл нь намайг яллахад Энхтуяа гэдэг хүний гарал үүслийн гэрчилгээг Энхтуяа гэдэг хүн над дээр ирээд хянуулсан байна гэж намайг яллаж байна. Угтаа бол тэр гарал үүслийн гэрчилгээг Т******* над дээр өөрөө авчирч хянуулсан. Энхтуяа гэдэг хүнийг танина гэхдээ тухайн үед гарал үүслийн гэрчилгээг тэр хүнд хянаж өгөөгүй. Б******* гэдэг хүнийг би танихгүй. Т******* 3 ширхэг гарал үүслийн гэрчилгээг над дээр авчирч хянуулсан. Ажлын цаг дууссан ор цагаар над руу , 3 удаа залгасан би “ажлын цаг дууссан байна хянах боломжгүй” тэгээд ч би 6 сарын хугацаагаар Улаанбаатар хотод сургалтад суугаад ажилдаа орсон эхний долоо хоног байсан. Тухайн үед яг аль дугаартай гарал үүслийн гэрчилгээ байсныг мэдэх боломжгүй байсан. Энэ тухайгаа өөрт нь хэлэхэд “нөгөө байцаагч чинь хөдөө явсан байна, надад хянаад өг” гэж хэлсэн тэр талаараа гуйсан гэдэг мэдүүлгийг өгсөн байна. Намайг хууль бус гарал үүслийн гэрчилгээг хянаад өгөөч гэж мэдэж байсан юм шиг намайг яллаж байгаад би гомдолтой байна. Х сумын цефэнд хадгалагддаг цоожтой байдаг. Хэн дуртай нь үнэт цаасыг аваад өөрсдийн карманд кармалж яваад Т******* надаар хянуулсны төлөө би яллагдагч болоод зогсож байгаад үнэхээр гомдолтой байна. Б*******, Т******* нараас асуумаар байна. Ямар санаатайгаар цефэнд хадгалагддаг үнэт цаасыг дураараа авч яваад Баруунбүрэн суманд олгогдсон гарал үүслийн гэрчилгээг энд яагаад аваад яваад байдаг юм бэ? гэдгийг асууж мэдмээр байна. Т******* гэж хүн тухайн үед авчрахдаа мод бэлтгэх эрхийн бичгийг үндэслэн гарал үүслийн гэрчилгээ бичигддэг. Түүнд бичигддэг гарал үүслийн гэрчилгээ Х суманд мод бэлтгэлийн гэрчилгээ үндсэн огтлолдоо бүхэл бүтэн 10 жил тасралтгүй үйл ажиллагаа явуулсан, огт зөрчил гаргадаггүй. Мод бэлтгэлийн эрхийн бичгийг тухайн аж ахуй нэгж гарын үсэг зураад тамга дараад баталгаажуулсан байсан. Эрх бүхий албан тушаалтан буюу гарал үүслийн гэрчилгээг бичсэн байсан. Хэн нэгэн хүн зүгээр л кармандаа хийгээд үнэт цаасны гэрчилгээг аваад явчихдаг юм шиг. Би хууль бус гэдгийг мэдээгүй байж байгаад тэрийг хянаж баталгаажуулсныхаа төлөө яллагдагч болоод энд зогсож байгаадаа үнэхээр гомдолтой байна” гэж мэдүүлж, гэм буруугийн талаар маргасан. Шүүгдэгч М.М*******ийн өмгөөлөгч М.Гансүхээс гэм буруугийн асуудлыг хэлэлцэх шүүх хуралдаанд шүүгдэгчийг дүрэм, журам зөрчсөн болгон эрүүгийн хэрэг үүсдэггүй. Зориуд санаатай байх үйлдлийг юугаар нотлосын, шалтгаант холбоо нь хаана байна. Энэ хэрэгт М*******ийн үйлдлийг нотлосон нэг ч баримт байхгүй ...цагаатгах байр суурьтай байна” гэсэн; Мөн шүүгдэгч М.М*******ийн өмгөөлөгч З.Энхтуяагаас гэм буруугийн асуудлыг хэлэлцэх шүүх хуралдаанд шүүгдэгч энэ зүйлд заасан гэмт хэргийг үйлдээгүй, нотлогдохгүй байна. Албан үүргээ хэрэгжүүлэхдээ ажилдаа хайнга хандсан зөрчил байна. Ажлын бус цагаар гарын үсэг зурсан нь буруу, хэнээс юу авсын, баримтаар нотло доо. Хилсээр ял шийтгэх гэж байна, ял халдаах хууль зүйн үндэс байхгүй. Хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү” гэсэн санал тус тус гаргаж мэтгэлцсэн. Шүүхээс эрүүгийн хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл: Эрүүгийн 03100*******016 дугаар хэргийн 1 дүгээр хавтаст хэргийн 51 дүгээр талд авагдсан Г.Т*******ын гэрчээр өгсөн мэдүүлэгт: “...Миний хувьд бол М*******т мөнгө төгрөг, шан харамж өгч асуудалд оруулалтай нь биш огт юм өгч байгаагүй зүгээр гуйгаад зуруулдаг байсан. ....миний хувьд угаасаа хууль бусаар бичиж байгаа болохоор ул мөрөө баллах гээд л “А” хэсэг болон үлдэх хувийг бүгдийг гэрийнхээ гадаа хайчилж устгасан” гэж; 1 дүгээр хавтаст хэргийн 111 дүгээр талд авагдсан Г.Т*******ын яллагдагчаар өгсөн мэдүүлэгт: “...Бичилт хийж өгөөд Б өмнөөс уг гарал үүслийн гэрчилгээг хянуулахаар Х сумын байгаль орчны хяналтын улсын байцаагч М.М*******ийн гэрт нь очиж хянуулаад дээрх гарал үүслийн гэрчилгээг Б*******д өгч явуулсан юм...” гэж; 1 дүгээр хавтаст хэргийн 65 дугаар талд Д.Энхтуяагийн гэрчээр өгсөн мэдүүлэгт: “...Т******* надад гарал үүслийн гэрчилгээ бичиж өгөхдөө ямар нэгэн болзол шаардлага тавиагүй, би баярлалаа гэж нэг төгрөг ч өгөөгүй. ....надад чин сэтгэлээсээ тусалчих ..гэж гуйсан” гэж мэдүүлсэн байна. дугаар хавтаст хэргийн 13 дугаар талд Б.Б яллагдагчаар өгсөн мэдүүлэгт: “...Би байгаль орчны улсын байцаагчид машин болон ачсан модоо хянуулаагүй...” гэсэн; Яллах дүгнэлт, түүний хавсралтад М.М*******ийн яллагдагчаар өгсөн мэдүүлгийг дурьдаагүй бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад ял өөрчлөн сонсгосон тогтоолыг яллагдагч нарт танилцуулж, гарын үсэг зуруулаагүй, яллагдагч ямар хэрэгт яллагдаж байгаагаа мэдэх, сонсгосон ялын талаар бичгээр болон амаар тайлбар гаргах хуулиар олгогдсон эрхийг нь эдлүүлээгүй мөрдөгч, прокурорын ноцтой алдаа гаргасныг залруулах үүднээс шүүх хуралдааныг 60 хүртэлх хоногийн хугацаагаар хойшлуулж, дээрх ажиллагааг хуульд нийцүүлсэн хийлгэсэн болно. Цаашид мөрдөгч болон прокуророос ийм алдаа гаргахгүй байхыг анхааруулах нь зүйтэй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн дахь хэсэгт: “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж хуульчилжээ. Шүүхээс шүүгдэгч М.М*******ийн хувьд энэхүү эрүүгийн хавтаст хэргийн хүрээнд хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгаж, нягтлан, нэгтгэн дүгнэсэн боловч түүнийг гэм буруутайг нотлох баримт байхгүй, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг харьцуулан шинжилсэн ч мөрдөгч болон хяналт тавьж буй прокурор М.М*******ийг гэмт хэрэг үйлдснийг хангалттай нотолж чадаагүй, яллаж байгаа нотлох баримт нь хангалтгүй, прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд эрх зүйн дүгнэлт хийхэд нотлогдон тогтоогдохгүй байх тул шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн. Давж заалдах шатны шүүхээс: “шүүгдэгч М.М******* бусдын гуйлтаар ажил үүргээ хуульд заасан журмын дагуу гүйцэтгээгүй, түүний үйлдлийн улмаас хууль бусаар мод тээвэрлэх боломж олгосон нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон байхад ...хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн” гэж анхан шатны шүүхийг буруутгажээ. Бусдын гуйлтаар ...журмын дагуу гүйцэтгээгүй гэсэн дүгнэлтийг хийж, нотлогдсон гэсэн боловч давж заалдах шатны шүүх ямар нотлох баримтаар, хэрхэн нотлогдсон болохыг дурьдсангүй, ойлгомжгүй байна. М.М******* нь захиргааны хэм хэмжээний актаар тодорхойлогдсон холбогдох журмын дагуу хийх ёстой ажлаа зохих ёсоор биелүүлээгүй үйлдэл гэж үзэхээр байна. Прокуророос М******* нь Т*******тай хамжиж үйлдлээрээ нэгдсэн үйлдлийг ямар байдлаар хийсэн болохыг мөрдөн шалгах ажиллагааны явцад ямар нотлох баримтаар, хэрхэн, хөтөлбөргүй нотолсон болохыг хавтаст хэргээс хайгаад олдоггүй. 5 Т******* хууль бус бичиг баримт боловсруулаад М******* дээр очоод гарын үсэг зуруулаад М******* түүнийг мэдэж байсан гэдгийг ямар нотлох баримтаар тогтоосон юм. Дээр дурьдсан Т*******, М******* нарын яллагдагчаар өгсөн мэдүүлгээс дүгнэвэл энэ хоёр хоёулаа яллагдагч. Яллагдагчийн мэдүүлэг хуульд зааснаар бусад бичгийн нотлох баримтаар тогтоогдсон тохиолдолд шүүх нотлох баримтын хэмжээнд үнэлэх эс үнэлэхийг шийдвэрлэдэг. Үүнтэй холбоотойгоор бусад хөндлөнгийн гэрч болон бусад өөр нотлох баримт байхгүй. Ямар байдлаар дэмжсэн, хамжсан талаар огт тогтоогоогүй тул улсын яллагчийн дүгнэлт, саналд няцаалт хийх боломжгүй байна. Иймд С******* аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Г овогт М М*******т Эрүүгийн хуулийн ерөнхий 3. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай .1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгасан болно. Хоёр. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар. Шүүгдэгч Г.Т*******, Б.Б*******, М.М******* нараас гаргуулах хохирол төлбөргүй байх тул энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй. Эрүүгийн хуулийн ерөнхий .5 дугаар зүйлийн 1-д “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэж; Эрүүгийн хуулийн ерөнхий .5 дугаар зүйлийн -д “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого" гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно” гэж тус тус хуульчилсан Иймд шүүгдэгч Г.Т*******ын гэмт хэрэг үйлдэж олсон ашиг 500,000 /таван зуун мянга/-н төгрөгийг шүүгдэгчээс албадан гаргуулж, Улсын төсөвт орлогод оруулах нь хуульд нийцнэ гэж шүүх үзсэн. Гурав. Шүүгдэгч Г.Т*******, Б.Б******* нарт оногдуулсан эрүүгийн хариуцлагын талаар. Шүүх шүүгдэгч Г.Т*******, Б.Б******* нарт эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шу ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүл*******гэх нь зүйтэй байна. Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас эрүүгийн хариуцлагын саналдаа: “...Эрүүгийн хуулийн ерөнхий 1.8 дугаар зүйлийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай .1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т*******т нийтийн албанд томилогдох эрхийг жил хасаж, жил хорих ял, мөн хуулийн . дүгээр зүйлийн дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг жилээр хасаж, 5 жилийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулж Эрүүгийн хуулийн ерөнхий 6.8 дугаар зүйлийг журамлан хорих ялыг нэмж 6 нэгтгээд нийт эдлэх ялын хэмжээг 9 жилийн хугацаагаар тогтоож нэмэгдэл ялын хэмжээг 9 жилийн хугацаагаар тогтоож, хорих ялыг н*******ттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна. Шүүгдэгч Б*******д мөн 015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий 1.8 дугаар зүйлийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай .5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилох эрхийг жилийн хугацаагаар хасаж, жил, 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж уг ялыг н*******ттэй хорих байгууллагад эдлүүлэх саналыг оруулж байна. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол хор уршиг байхгүй харин Эрүүгийн хуулийн ерөнхий .5 дугаар зүйлд заасан хөрөнгө орлогыг заавал хураах албадлагын арга хэмжээг хэрэглэж Т*******аас 500,000 төгрөгийг гаргуулж улсын орлого болгох саналыг гаргаж байна. Шүүгдэгч Т*******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих Б хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх саналтай байна” гаргажээ. Шүүхийн эрүүгийн хариуцлагын шатанд оролцсон шүүгдэгч Г.Т*******ын өмгөөлөгч Р.Атарцэцэгийн зүгээс: “...Эрүүгийн хуулийн тусгай .1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тэнсэж хянан харгалзаж өгнө үү гэсэн саналыг тавьж байна. . дүгээр зүйлийн -т зааснаар торгуулийн ял оногдуулж өгнө үү. Эхнэр нь тодорхой ажилгүй, бага насны хүүхэд нь хөгжлийн бэрхш*******тэй учраас торгуулийн ял оногдуулах нь зохицно. Эрүүгийн хуулийн тусгай .1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт -5 жилийн эрх хасах ял байгаа юм. Нийтийн албанд томилогдох эрхийг хасаж шийдвэрлэх нь үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал учруулсан хохирол бүхэнтэй нийцнэ” гэсэн өмгөөллийн дүгнэлтийг; Шүүхийн эрүүгийн хариуцлагын шатанд оролцсон шүүгдэгч Г.Т*******ын өмгөөлөгч Г.Амартүвшингийн зүгээс: “...Анх мөрдөн байцаалтад мэдүүлэг өгөхдөө бүх хэргээ хүлээсэн. Цагаатгагддаг М*******ийн хувьд болсон асуудлыг хэлсэн. Энэ хүн барьцалдаад чирээд байсан, өөрөө өөрийгөө хаацайлсан байдал хуралдаанд ажиглагдаагүй. Удаан хугацаагаар төрийн ажил хийх боломжгүй болсон нь маш том шийтгэл. Биечлэн ял эдлүүлэхгүйгээр торгох ялаар шийтгэж өгнө үү” гэсэн эхний болон хоёрдахь өмгөөллийн дүгнэлтийг; Шүүхийн эрүүгийн хариуцлагын шатанд оролцсон шүүгдэгч Б.Б өмгөөлөгч Г.Энхцэцэгийн зүгээс: “...Шүүхээс Баттулгыг Эрүүгийн хуулийн тусгай .5 дугаар зүйлийн 1 буюу хахууль өгөх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон учраас эрүүгийн хариуцлага хүл*******гэх үндэслэл үүсэж байна. Түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал хувийн байдал ам бүл , эхнэр, 5 хүүхдийн хамт амьдардаг. 0-11 насны 5 хүүхэдтэй зэрэг нөхцөл байдал, улирлын чанартай ажил эрхэлдэг -11 дүгээр сарын хооронд ахынхаа тоосгоны үйлдвэрт ажилладаг зэргийг харгалзан үзээд торгох ялыг сонгож хамгийн бага санкци буюу ,00 нэгжээр 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлж өгнө үү” гэсэн эхний болон дахь өмгөөллийн дүгнэлтийг тус бүр гаргасан. Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн” болон тэдгээрийн хувийн байдлыг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзсэн болно. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Эрүүгийн хуулийн зүйл, хэсгүүдэд заасан хэм хэмжээний дийлэнх нь императив шинжтэй буюу тухайн заалтыг шүүх зайлшгүй, хэлбэрэлтгүй хэрэглэх хуулийн заалттай байдаг. Эрүүгийн хуулийн ерөнхий 5. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн хүний нийтийн албанд ажиллах, мэргэжлийн үйл ажиллагаа явуулах, эсхүл бусад тодорхой эрхийг нэг жилээс найман жил хүртэл хугацаагаар хориглохыг эрх хасах ял гэнэ” гэж тодорхойлсон байна. Эрх хасах ялыг энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд заавал оногдуулна гэж хуульчилсан. Хуульд зааснаар эрх хасах нэмэгдэл ялыг нэмж нэгтгэнэ гэсэн зохицуулалт байхгүй тул шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт заагаагүй болно. Эрүүгийн хуулийн ерөнхий 6. дугаар зүйл болон мөн хуулийн .1 дүгээр зүйлд зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай хүнд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэх нь шүүхэд зайлшгүй хэрэглэхээр үүрэг болгосон хуулийн зохицуулалт биш бөгөөд шүүх өөрийн эрх хэмжээний хүрээнд хэрэглэх хэм хэмжээ юм. Эрүүгийн хуулийн тусгай .1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь хөнгөн ангилалын гэмт хэрэгт хамаарах ба гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан тухайн зүйл, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж болно гэсэн хуулийн зохицуулалтыг хэрэглэсэн. Шүүгдэгч Г.Т*******т Эрүүгийн хуулийн ерөнхий 1.8 дугаар зүйлийн 1, .1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай .1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, -Эрүүгийн хуулийн ерөнхий 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай . дүгээр зүйлийн дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хасаж, 500 нэгжтэй тэнцүү хэмжээний буюу 5,00,000 /таван сая дөрвөн зуун мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулж, Харин шүүгдэгч Б.Б*******д Эрүүгийн хуулийн тусгай .5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 00 нэгжтэй тэнцүү хэмжээний буюу ,00,000 /хоёр сая долоон зуун мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулж тус тус шийдвэрлэлээ. Эрүүгийн хуулийн ерөнхий 5.3 дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Т*******, Б.Б******* нарын хөрөнгө, цалин хөлс болон бусад орлого олох боломжийг харгалзан, шүүгдэгч Г.Т*******т оногдуулсан 5,00,000 төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх; шүүгдэгч Б.Б*******д оногдуулсан ,00,000 төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тус тус тогтоож, ялтан нар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээтэй төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг ялтан Г.Т*******, Б.Б******* нарт анхааруулсан болно. Эрүүгийн хуулийн ерөнхий .3 дугаар зүйлийн дахь хэсгийн .5 дахь заалтад зааснаар ялтан Г.Т*******т оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн 1 жилийн хугацаанд үүрэг хүл*******гэх нь хуульд нийцнэ. Эрүүгийн хуулийн ерөнхий 5. дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Т*******т оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг энэ өдрөөс буюу 0 оны 01 дүгээр сарын 6-ны өдрөөс эхлэн тоолбол зохилтой. Энэхүү хэргийн улмаас шүүгдэгч Г.Т*******, Б.Б*******, М.М******* нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжилсэн хөрөнгөгүй, тэдгээр нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдах нь зүйтэй. 8 Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэхээр тогтоов. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн , 3.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 36. дугаар зүйлийн 1, , , 36. дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3, 36.8 дугаар зүйлийн 1., 36.9 дүгээр зүйлийн 1, , 36.10, 36,13, 3.1 дүгээр зүйлийн 1, дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 1.С******* аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Г овогт М М*******т Эрүүгийн хуулийн ерөнхий 3. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн .1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгасугай. .С******* аймгийн Прокурорын газраас шүүгдэгч О овогт Г Т*******ыг Эрүүгийн хуулийн ерөнхий 3. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай . дүгээр зүйлийн дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай . дүгээр зүйлийн дахь хэсэг болгон зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилсүгэй. 3.Шүүгдэгч О овогт Г Т*******ыг Эрүүгийн хуулийн ерөнхий 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай .1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд; -Эрүүгийн хуулийн ерөнхий 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай . дүгээр зүйлийн дахь хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд хахууль авсан” гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай. -Шүүгдэгч Боржигон овогт Бямбаагийн Баттулгыг Эрүүгийн хуулийн тусгай .5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгсөн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. .Шүүгдэгч Г.Т*******т Эрүүгийн хуулийн ерөнхий 1.8 дугаар зүйлийн 1, .1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай .1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссүгэй. - Эрүүгийн хуулийн ерөнхий 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай . дүгээр зүйлийн дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хасаж, 500 нэгжтэй тэнцүү хэмжээний буюу 5,00,000 /таван сая дөрвөн зуун мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулсугай. 5.Шүүгдэгч Б.Б*******д Эрүүгийн хуулийн тусгай .5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 00 нэгжтэй тэнцүү хэмжээний буюу ,00,000 /хоёр сая долоон зуун мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулсугай. 6.Эрүүгийн хуулийн ерөнхий 5.3 дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Т*******, Б.Б******* нарын хөрөнгө, цалин хөлс болон бусад орлого олох боломжийг 9 харгалзан шүүгдэгч Г.Т*******т оногдуулсан 5,00,000 төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх; шүүгдэгч Б.Б*******д оногдуулсан ,00,000 төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тус тус тогтоосугай. .Эрүүгийн хуулийн ерөнхий 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан нар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээтэй төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг ялтан Г.Т*******, Б.Б******* нарт анхааруулсугай. 8.Эрүүгийн хуулийн ерөнхий .3 дугаар зүйлийн дахь хэсгийн .5 дахь заалтад зааснаар ялтан Г.Т*******т оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн 1 /нэг/ жилийн хугацаанд үүрэг хүл*******гэсүгэй. 9.Эрүүгийн хуулийн ерөнхий 5. дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Т*******т оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг энэ өдрөөс буюу 03 оны 01 дүгээр сарын 6-ны өдрөөс эхлэн тоолсугай. 10.Эрүүгийн хуулийн .5 дугаар зүйлийн 1, дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Т*******ын гэмт хэрэг үйлдэж олсон ашиг 500,000 /таван зуун мянга/-н төгрөгийг шүүгдэгчээс албадан гаргуулж, Улсын төсөвт орлогод оруулсугай. 11.Энэхүү хэргийн улмаас шүүгдэгч Г.Т*******, Б.Б*******, М.М******* нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжилсэн хөрөнгөгүй, тэдгээр нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьсугай. 1.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй. 13.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн , 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай. 1.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш

1 хоногийн дотор С******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

15.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй. 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.АМАРГЭРЭЛ